Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/319

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205001732526 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** ХХК-д спортын арга зүйч, багш ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт *** аймаг *** сум *** дугаар баг *** төвийн *** дугаар хэсэг гудамж *** дугаар байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** аймаг *** сум *** дугаар баг ***  дүгээр гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Шүүгдэгч *** нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Crown шөнийн цэнгээний газарт тамхи гуйлаа гэх шалтгаанаас болж маргалдан хохирогч ***, ***, ***нарын биед халдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч ***ын “ ... 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой 19 цагийн үед найз ***, *** нарын хамт Crown шөнийн цэнгээний газар ороод нэг том 0,75 литрийн архи, 6 ширхэг лаазтай пиво авч уугаад сууж байтал намайг гадна хүн дуудахаар нь би баарнаас гараад явсан. Тэгээд 10 орчим минутын дараа буцаад ороод иртэл *** үүдэнд утсаар яриад зогсож байхаар нь яасан бэ гэтэл цагдаа дуудаж байна, ***г хүн зодоод байна гэхээр нь хаана вэ гэтэл тамхины өрөөнд гэсэн. Тэгээд би тамхины өрөө рүү яваад очтол ***гийн хамраас нэлээн их цус гарчихсан байхаар нь би юу болж байнаа залуучууд гэтэл үл таних нэг залуу миний баруун нүд рүү нэг удаа цохиод дараа нь уруул хэсэг рүү бас дахин нэг удаа цохисон. Тэгээд л гаднаас харуулууд нь ороод ирсэн. Тэгээд дахиж зодоон болоогүй байж байтал цагдаа нар ирээд аваад явсан.

Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг тухайн орой үл таних нэг залуу нүүр рүү 2 удаа цохиж учруулсан.

Би согтуу байсан болохоор одоо царайг нь сайн санахгүй байна. Намайг цохисон залуу хар өнгийн малгайгүй цамцтай, 170 см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй залуу байсан.

... Намайг тамхины өрөөнд ороход үл таних 3 залуу байсан. ***, *** хэнтэй нь зодолдсныг би хараагүй, мэдэхгүй байна.

... ***ийн хамар улайгаад хавдчихсан байсан. Харин ***гийн хамраас цус гараад хавдчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/

 

Хохирогч ***ийн “...Тэр үед *** бид хоёр тамхи татахаар тамхины өрөөнд ортол үл таних гурван залуу тамхи татаад зогсож байсан. Тэгээд бид хоёр ороод тамхи татах гэтэл миний хайрцагтай тамхинд ганц тамхи байхаар нь ***д өгчхөөд хажууд зогсож байсан үл таних залуугаас тамхи байна уу гэтэл тэр залуу чи тамхийг ингэж гуйдаг юм уу гээд намайг заамдаж барьж аваад цээж рүү түлхээд цохисон.

Тэгэхээр нь би за уучлаарай буруу асуучихжээ гэтэл *** ах босож ирээд юу болж байна залуучууд наад чинь надтай хамт явж байна гэтэл намайг цохисон залуу ***г түлхээд өрөөний буланд шахаж байгаад ***гийн толгой бие рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл хажууд зогсож байсан өөр нэг залуу нь миний араас татаад хамар луу нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гарчихаар нь би доошоо тонгойж сууж байгаад цагдаад дуудлага өгч байтал *** орж ирээд яасан бэ гэхээр нь би дотор тамхины өрөөнд зодоон болж байна гэтэл *** гүйгээд орсон.

Тэгээд би буцаж орчхоод сууж байсан ширээн дэрээ очоод архины шил аваад тамхины өрөө рүү шагайгаад нөгөө хэдийг айлгаад одоо больцгоо гэтэл гаднаас хамгаалагч нар орж ирээд салгасан.

... Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг тухайн орой үл таних нэг залуу ***г хоёр залуу зодож байхад би дундуур нь ороод салгах гэж байхад миний хойноос татаад хамар луу цохисон.

Хөх саарал өнгийн ноосон цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, 180 см өндөртэй, махлаг бор, хардуу царайтай залуу байсан.

... Намайг эхлээд заамдаж авсан намхан махлаг шар эрэгтэй ***г зодож эхэлсэн бөгөөд нөгөө намхан, махлаг залуу бас хажуунаас нь ороод зодоод эхэлсэн.

... Би ***ыг хэнтэй зодолдсныг мэдэхгүй байна. Намайг цагдаа дуудаж байх үед *** дотогшоо орсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дахь тал/

 

Хохирогч Ц.***гийн “...Тухайн үед тамхины өрөөнд үл таних 3 залуу тамхи татаад зогсож байсан. Гаднаас *** орж ирээд үл таних 3 залууд хандаж тамхи байх юм бол өгөөч гэж хэлэх үед үл таних нэг залуу нь /***/ чи хүнээс тамхи ингэж гуйдаг юм уу гэж хэлэх үед тамхи байвал өгөөч гэсэн юмаа гэж хариулсан. Тэгээд *** болон үл таних өтгөн хөмсөгтэй /***/ залуу хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би үл таних /***/ залууд хандаж наад хүн чинь миний дүү байгаа юмаа, бид хоёр цуг яваа юмаа гэж хэлээд дүү ***ийг татах үед үл таних залуу /***/ миний хамар хэсэг рүү гараараа олон удаа цохих үед нь би газар унасан. Энэ үед өнөөх залуу миний нүүр хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед хамт байсан үл таних залуу нь намайг зодож байсан залууг салгах гээд байх шиг байсан.

... Цагдаагийн зурагтай лавлагаанаас харуулсан Ганболд овогтой Батмөнх гэх хүн миний эрүүл мэндэд халдсан хүн мөн байна.

... Тухайн үед эмчилгээ хийлгэж байсан хэдэн төгрөг болж байсан талаар санахгүй байна. Эмчилгээ хийлгэсэн баримт надад одоо байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №404 дугаартай:

“...1.Ц.***гийн биед дээд уруулын дотор салстын шарх, зүүн доод 5-р араа шүдний цөгцний эмтрэл, дээд уруул, эрүүний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн нярцал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт. /хэргийн 55-56 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №474 дугаартай:

“...1.***ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 61-62 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №406 дугаартай:

“...1. ***ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 67-68 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Тамхи татах зориулалт бүхий өрөөнд ороод байж байсан чинь гаднаас үл таних нэг залуу орж ирээд уурлаад Буян-Өлзийд хандаж пизда минь тамхиа өг дөө гэж хэлсэн чинь Буян-Өлзий өөрийн татаж байсан тамхиа үл таних залууд өгсөн.

Би үл таних залууд хандаж чи өөрт байхгүй зүйлийг бусдаас аятайхан гуйгаад авч болдоггүй юм уу гэж хэлсэн чинь би Монголд хүнээс тамхи гуйх хүн мөн үү гэж хэлээд над руу дайрах үед би түүний нүүр хэсэг рүү нь гараараа түлхээд цаашаа бай гэж хэлсэн чинь болихгүй над руу дайраад орилсон. Энэ үед гаднаас үл таних залуу орж ирээд надтай маргаж байгаа залууг өмөөрч надад хандаж би ах нь байна гэж хэлээд намайг заамдах үед нь би үл таних хүний гар руу түлхэх үед миний цамц урагдсан. Над руу дайрсан үл таних залуугийн ах гэх залууг манай найз Буян-Өлзий, Сүрэн хоёр барьж аваад боль хөгшөөн гэж хэлээд үйлдлийг хорих үед анх орж ирсэн залуу тамхины өрөөнөөс гүйж гараад гартаа архины шил барьж орж ирээд над руу далайхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод түүний доод уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохих үед хамгаалагч нар болон маргасан хоёр залуугийн найз гэх нэг залуу орж ирсэн. Хамгаалагчтай орж ирсэн залуу бид гурав руу дайрах үед хамт орж ирсэн хамгаалагч нар салгасан.

... Манай хоёр найз салгаад явж байсан. Маргаж байсан залуугийн хоёр найзтай зодоон хийж маргаж байхыг нь би хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 122-125 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хохирогч ***, ***, ***нар нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Crown шөнийн цэнгээний газраар үйлчлүүлжээ.

Уг газраар үйлчлүүлж байхдаа хохирогч *** нь гадагшаа гармагц хохирогч ***, ***нар нь тамхи татахаар зориулалт бүхий өрөөнд ороход шүүгдэгч *** нь өөрийн найз ***, *** нарын хамт тус өрөөнд байжээ.

Энэ үед хохирогч *** нь шүүгдэгч *** болон түүний найз ***, *** нараас тамхи гуйсан бөгөөд шүүгдэгч ***, хохирогч *** нарын хооронд маргаан үүсчээ.

Ингээд шүүгдэгч *** нь ***ийн биед халдаж хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан ба үүний дараа хохирогч Ц.***гийн биед халдаж биед дээд уруулын дотор салстын шарх, зүүн доод 5-р араа шүдний цөгцний эмтрэл, дээд уруул, эрүүний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн нярцал гэмтэл учруулжээ.

Үүнээс хойш хохирогч *** нь тамхи татах зориулалт бүхий өрөөнд орж ирээд шүүгдэгч ***тэй маргалдах үед мөн түүний биед халдаж баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1.  Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1.  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1.  Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж ***, ***, ***нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг эсрэггэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***, ***, ***нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №404, 474, 406 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хавтаст хэрэгт хохирогч ***, ***, ***нарын өөрсдийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг тооцож гаргах боломжгүй байна.

Гэхдээ хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ***, ***, ***нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.АЛТАНХУЯГ