Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч   аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор *******, шүүгдэгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  ургийн овогт ийн д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ургийн овогт ийн , оны дүгээр сарын 0-ний өдөр аймгийн суманд төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эцэг, эх, ах, дүү нарын хүүхдийн хамт аймгийн сумын багийн 0 дугаар гудамжны 28 тоотод оршин суух, аминдаа  суудлын ******* маркийн тээврийн хэрэгсэл нэг, хашаа, ******* газрын байр нэгийн  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 000 төгрөг,  урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн *******/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр  торгох ял  шийтгүүлж байсан, регистрийн дугаар ПЗ0057

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ийн нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Өргөө” зочид буудлын баруун талд оны дугаар сарын 06-ны шөнө О.тай маргалдах явцдаа хохирогчийн зүүн чихэнд  гараараа цохиж зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаархи... аймгийн сумын багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” зочид буудлын гадна зүс таних залуу  намайг зодсон гэх / / О.гийн биечлэн гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)

2. Хэргийн газрын үзлэг хийсэн оны дугаар сарын 07-ны өдрийн “ ... Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” зочид буудлын баруун талд болсон байх ба хэрэг учрал болсон гэх газрыг “1” тоогоор, үл хөдлөх цэгийг (Өргөө зочид буудал) “2” тоогоор тус тус тэмдэглэв. 1-2 хоорондох зай 16 метр, хэргийн газарт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй” ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн -5  дахь тал),

. Хохирогч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... оны дугаар сарын 06-ны орой “Өргөө” зочид буудалд хэдэн ах нарын хамт архи ууж байгаад Г. ахтай маргалдаж, улмаар харих гээд буудлаас гараад явж байхад араас , нар гарч ирсэн. надтай маргалдаад зогсож байхад Г. гарч ирээд “буцаад буудал руу оръё” гэж хэлэхээр нь “би харилаа” гэж хэлэхэд “битгий маяглаад бай, оръё” гэж хэлээд миний өмсөж явсан куртканы малгайнаас доошоо дарж байгаад чих рүү хоёр удаа цохисон. Тухайн үед миний чих урагдаж, цус гарч байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

4. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... оны дугаар сарын 06-ны орой “Өргөө” зочид буудлын 06 тоотод найзууд болох ах нарын хамт архи уугаад сууж байхад О., Г. нар хоорондоо маргалдаад байхаар нь би О.г “одоо чи хариад амарчих” гэж хэлээд буудлаас гаргаад хажуу талд нь зогсож байхад араас Г. гарч ирээд О.г “чи яагаад хүнтэй маргалдаад байгаа юм, орвол ороод, орохгүй бол яв” гэж хэлээд тэр хоёр барилцаж авсан. Г. О.гийн куртканаас нь татаж байгаад хоёр удаа толгойн тус газарт нь цохихоор нь би салгасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй” .... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

5. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч оны дугаар сарын -ны өдрийн дугаартай “... О.гийн биед гэмтэл учирсан байна. О.гийн биед зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна. О.гийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Харин зүүн нүдний төгсгөлд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18  дахь тал),

6.  ПЗ0057 дугаарын регистртэй, овогт ийн нь  ... аймгийн сумын ******* дүгээр // багийн дугаар

 

гудамжны оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал),

7. ПЗ0057 дугаарын регистртэй, овогт ийн ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 2 дахь тал),

8. Согтолтыг  тодорхойлох ... оны дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлээр ... ийн нь 2.22 % - ийн хүнд зэргийн согтолттой ...  гэх тэмдэглэл  (хавтаст хэргийн 25 дахь тал),

. Иргэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын оны дугаар сарын ы өдрийн ******* дугаартай тогтоол (хавтаст хэргийн 2-0 дахь тал),

10. Яллагдагч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би оны дугаар сарын 07-ны өдрөөс -ны өдөр шилжих шөнө аймгийн сумын багт байрлах “Өргөө” зочид буудалд найзууд болох , , нартай уулзаад “Х” бааранд орж бүжиглэсэн.  Шөнө  ******* цагийн орчимд “Өргөө” зочид буудалд ирж өрөө авч архи ууж, юм яриад сууцгаасан. Бид нарыг “Х” бааранд ороод гараад явахад өмнө нь таньдаг байсан О. гэх залуу бид нарыг дагаад “хамт явцгаая” гэж хэлээд гараад ирсэн. Тухайн үед О. манай найз нартай маргалдаад зодолдох гээд байсан. Тэгээд өрөөнөөс гараад явахаар нь би “Өргөө” зочид буудлын гадна уулзаад О.д хандаад “чи одоо яах гээд байгаа юм, харьж амар” гэж хэлэхэд миний урдаас “танай найз нарыг чинь цохиж ална” гэх мэтээр хэлээд байхаар нь би “хэрэггүй, хүн амьтантай маргаж яах гээд байгаа юм” гэж хэлээд хацар хэсэгт нь гараараа хоёр удаа алгадахад уурлаад “явлаа” гэж хэлээд явсан. Түүнээс хойш удалгүй 1 цаг орчмын дараа О. нь хоёр цагдаа дагуулж ирээд намайг цагдаа руу аваад явсан. Хүнтэй маргалдаад явахгүй байхаар нь хоёр удаа алгадсан. Би онд төрсөн, 12 жилийн нэгдүгээр дунд сургууль төгссөн. Одоо эцэг, эх, ах дүү нарын хамт амьдардаг. О. нь ямар нэгэн  гомдол санал байхгүй гэсэн. Тухайн үед уурлаад, шаралхаад цагдаад өгсөн гэсэн. Миний хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу хөнгөн шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-6),

11. Яллагдагч Г. / ПЗ 0057 /-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал),

12. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн *******/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  (хавтаст хэргийн 4-45 дахь тал) зэрэг болно.           

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч овогт ийн нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Өргөө” зочид буудалд найз , О. нартай архи ууж байгаад буудлын гадна О.тай маргалдаж, зүүн чих рүү нь алгадаж, гараараа цохиж ... зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч О.гийн биед учирсан ... зүүн чихний дэлбээнд шарх ...  гэмтэл нь шинжээчийн оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

. Шүүгдэгч Г. нь хохирогч О.гийн зүүн чихэнд нь гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ...зүүн чихний дэлбээнд шарх ... бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Г. нь согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч О.гийн зүүн хацар хэсэг рүү гараа цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ...зүүн чихний дэлбээнд шарх ... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Г.ын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Г. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч, хохирогч нарын  архи уусан, хэн нэгнийгээ  хүндлэхгүй, хүлээцгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Г. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

.Шүүгдэгч Г. нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн *******/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн *******/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч өгсөн ... Г. нь дөлгөөн тайван зантай, бөх сонирхдог, жүдо бөхөөр барилддаг, хөдөлмөрч хичээнгүй, анги хамт олны дунд нэр хүндтэй сайтай. Эцэг,  эхээс 4-үүлээ бөгөөд дээрээсээ 2 дахь хүүхэд нь юм. Одоо өөрөө хувиараа ажил хийж байгаа. Тусдаа гараагүй ...  гэх мэдүүлэг, ПЗ0057 дугаарын регистртэй, овогт ийн нь  ... аймаг сумын ******* дүгээр // багийн дугаар гудамжны оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ПЗ0057 дугаарын регистртэй, овогт ийн ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч О. нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учраас бусдад төлөх  төлбөргүй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

6. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

7. Шүүгдэгч Г. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, сарын өрхийн орлого 000 төгрөгийн орлого олдог зэрэг болон улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн гаргасан ялын  саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан 1500000 /нэг сая таван зуу/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын  хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1. Шүүгдэгч холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэрэгт шүүгдэгч нь хохирогчид төлөх  төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

2.Шүүгдэгч шүүхээс торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   6.1 дүгээр зүйлийн 1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.6, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ургийн овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогт ийн нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА