Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс:171/2017/0051/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Хохирогч У.Бат-Итгэлт, Шүүгдэгч Б.Амартайван нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т гэмт хэрэгт Адуучин овогт Баттулгын Амартайванд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201609000678 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3-р багт замчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3-р баг Замчны 13-50 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Адууч овогт Баттулгын Амартайван /Регистрийн дугаар ТК91090538\, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г. Б.Амартайван нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3-р багт Шивээт 14-95 гадаа хувийн таарамжгүй харьцаанаасаа үүдэн 24 настай эрэгтэй У.Бат-Итгэлттэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Амартайван нь мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзана гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд: Шүүгдэгч Б.Амартайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн амьдардаг Хонгор сум Салхит 3-р баг Замчин 13-50 тоот гэрээсээ 16 цагийн үед гараад Ган зам гэдэг нэртэй дэлгүүрээс том Пиво аваад замчдын хөшөө орж ганцаараа авсан пиво уугаад гэртээ орж ирээд эхнэртэйгээ маргалдаж урьд өмнө У.Бат-Итгэлттэй хардаж хэрүүлж хийж байсан болохоор нөгөө талаараа сөхөж яриад Бат-Итгэлтийн гэрт очиж учраа олно гээд гэрийн шүүгээнд байсан хутгаа аваад Бат-Итгэлтийн гэрт очсон. Бат-Итгэлт хашаан дотроо явж байхаар нь дуудаж гаргаж ирээд манай эхнэр та 2 явалдаж байгаа чинь үнэн үү гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ гээд надтай хэрэлдэж зууралдаж эхэлсэн. Тэр үед Бат-Итгэлт согтуу байсан. Тэгээд зууралдаж байхад би хүрэмний халаасанд байсан хутгаа гаргаж ирээд 2 удаа хутгалсан. Тэгээд би айсандаа зугтаж байхдаа хутгалсан хутгаа замдаа хаясан байсан. Төмөр замын цагдаа дээр очиж үнэнээ хэлсэн. Дараа нь хэсэг хугацааны дараа Хонгор сумын хэсгийн төлөөлөгч ирж авч явсан. Явахдаа хутга хаясан газраас хутгаа очиж авсан. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг \хавтаст хэргийн 55\, Хохирогч У.Бат-Итгэлтийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 12 сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим намайг хашаан дотроо бие засчихаад би ажлынхаа ахтай зогсож байсан юм. Гэтэл Амартайван уулзмаар байна гээд дагуулаад гарсан. Тухайн үед би ажил явдал гарчихсан байгаа учраас дараа уулзъя гэхэд учир зүггүй дайрч эхэлсэн. Ингээд миний цээж руу хутгалсан. Чи хутгалчихлаа гээд намайг зугтахад араас хөөгөөд байхаар би зүүн хөлөөрөө холдуулах гээд жийхэд миний гуя руу хатгачихсан. Манай эхнэр л янз бүрийн зүйл ярисан юм шиг байгаа юм. Тухайн үед нэг хүүхдээ алдаад ажил явдал гарчихсан байсан юм. Ингээд цагдаа, эмнэлэг дуудаж боолгуулаад Дарханы нэгдсэн эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт үзүүлээд явж байхад Амартайван 400.000 төгрөг өгсөн. Мөн мэсний мөнгө гэж 300.000 төгрөг өгсөн. Нийт 700,000 төгрөг өгсөн. Одоо би эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа гэв. “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч хамт ажилладаг Даваадорж ахтай гэрт мах зөөж өгөх гээд гарсан. Гараад махыг багтахгүй болохоор манай амбаарт авчирч хийсэн. Тэгээд дараа манай өвлийн байшинд засвар хийх санаатай манай эхнэр, Д.Даваадорж ах бид 3 засвар хийж байх хугацаандаа Даваадорж ах бид хоёр 0.5 литрийн 1 шил архи уусан. Уугаад хэсэг сууж гарч бие засах санаатай Даваадорж ах бид хоёр гарсан. Гараад зогсож байтал гадаа Амартайван ирсэн намайг дуудсан. Тэгээд гартал надаас хэрүүл өдөж эхнэртэйгээ хардаж хутга гаргаж ирж миний цээжинд бас хөлөнд хутгалсан. Би зүгээр байж байгаад хутгалуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/, Гэрч Д.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Амартайван хашаанд ороод ирцэн байсан. Тэгээд Бат-Итгэлтийг дагуулаад хашаанаас гарсан. Би тэр үед хашаан дотор байсан тэгээд төд удалгүй намайг Амартайван хутгалчихлаа гээд орилж байгаа нь сонсогдоод Амартайван эхнэр хүмүүс хоорондоо зодолдоод байна туслаарай гэж орилсон. Тэгээд би гүйж гартал Бат-Итгэлт би хутаглуулчихлаа гээд сууж байсан. Бат-Итгэлтийг гэрт оруулж өгөхөд зүүн суга, зүүн хөл хоёроос нь цус гарч байсан. Тэгээд Бат-Итгэлтийн эхнэр цагдаа, эмнэлэг дуудсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/, Гэрч Б.Болорчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Бат-Итгэлт намайг хутгалчихлаа гээд орилж орж ирсэн... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/, Гэрч Э.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр та хоёрын дунд юу болсон юм. Унтаж хэвтсэн үнэн үү гэж асуусан. Бат-Итгэлт тийм юм болоогүй гэж хэлсэн. Тэгээд тэр 2 зодолдоод би аль нь түрүүлж цохиж авсныг хараагүй. Бат-Итгэлт намайг хутгалчихлаа гэж орилоод гэртээ орсон... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/, Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бат-Итгэлтийн биед үүссэн цээж, гуяны болон цээжний хэсгийн шарх нь цээжний хөндийд нэвтрээгүй бөгөөд тухайн хүнд хүндрэл учруулаагүй. Цээжний хөндийд хий, цус хуралдаагүй, мөн 2 уушиг гэмтээгүй, зүүн гуяны шарх нь том судас болох артерийг гэмтээгээгүй тул цээж, гуяны шарх гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/, 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн “...У.Бат-Итгэлтийн биед цээж, зүүн гуяны шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24/, -эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 1/, -гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/, -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6/, -хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8/, -эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9/, -эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 10/, -хохирогч У.Бат-Итгэлтийн өвчний түүх /хавтаст хэргийн 29-43/, Ял шийтгэлийг шалгах хуудас \ хавтаст хэргийн 60\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Б.Амартайван нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3-р багт Шивээт 14-95 тоот хашааны гадаа хохирогч У.Бат-Итгэлтийг эхнэртэйгээ харьдан, түүнтэй маргалдан, түүний цээж, зүүн гуянд тус тус хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч У.Бат-Итгэлтийн “2016 оны 12 сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим намайг хашаан дотроо бие засчихаад би ажлынхаа ахтай зогсож байсан юм. Гэтэл Амартайван уулзмаар байна гээд дагуулаад гарсан. Тухайн үед би ажил явдал гарчихсан байгаа учраас дараа уулзъя гэхэд учир зүггүй дайрч эхэлсэн. Ингээд миний цээж руу хутгалсан. Чи хутгалчихлаа гээд намайг зугтахад араас хөөгөөд байхаар би зүүн хөлөөрөө холдуулах гээд жийхэд миний гуя руу хатгачихсан” гэх, гэрч Д.Даваадоржийн “...Амартайван хашаанд орж ирээд Бат-Итгэлтийг дагуулаад хашаанаас гарсан төд удалгүй намайг Амартайван хутгалчихлаа гээд орилж байгаа нь сонсогдоод би гүйж гартал Бат-Итгэлт би хутаглуулчихлаа гээд сууж байсан. Бат-Итгэлтийг гэрт оруулж өгөхөд зүүн суга, зүүн хөл хоёроос нь цус гарч байсан” гэх, гэрч Б.Болорчимэгийн “...манай нөхөр Бат-Итгэлт намайг хутгалчихлаа гээд орилж орж ирсэн... ” гэх, гэрч Э.Адъяасүрэнгийн “...манай нөхөр та хоёрын дунд юу болсон юм. Унтаж хэвтсэн үнэн үү гэж асуусан. Бат-Итгэлт тийм юм болоогүй гэж хэлсэн. Тэгээд тэр 2 зодолдоод би аль нь түрүүлж цохиж авсныг хараагүй. Бат-Итгэлт намайг хутгалчихлаа гэж орилоод гэртээ орсон... ” гэх мэдүүлэгүүд болон 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн “...У.Бат-Итгэлтийн биед цээж, зүүн гуяны шархтай гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Амартайваныг өусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Амартайван нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн буюу үйлдсэн гэмт хэргээ сайн дураар илчилж ирсэн, түүний хувийн байдал зэрэг ял шийтгэл хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно. Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч У.Бат-Итгэлтээс эмчилгээний болон замын зардал 143 200 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалингийн хамт нэхэмжилжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгээс үзэхэд шүүгдэгч Б.Амартайван нь хохирогч У.Бат-Итгэлтийг эмнэлэгт үзүүлээд явж байхад 400.000 төгрөг, мэсний мөнгө гэж 300.000 төгрөг нийт 700 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогчид учирсан эмчилгээний болон замын зардлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч У.Бат-Итгэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрхтэй хэдий ч энэ талаархи холбогдох бичгийн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбогдсон нотлох баримт бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг хохирогч У.Бат-Итгэлтэд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Амартайван нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй , хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 16.5 см, нийт урт нь 27.5 см урттай хүрэн бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.