Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 20 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын 04 дүгээр, багийн 4- тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны дугаар сарын 09-ний өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн, мөн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20/ШЦТ/5тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ын *******

                    Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******ын ******* нь 20 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Их буян” худалдааны төвийн хажууд үйл ажиллагаа явуулдаг “Их гүрэн” нэртэй цайны газрын лангуун дээрээс эзэмшлийн 315700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-12 загварын гар утсыг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

1.1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / онд төрсөн, настай, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ ургийн овогт өгсөн... 20 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би ******* аймгийн сумын нутаг эвсгэрт байрлах “Их буян” захын хажуу талын “Их гүрэн” нэртэй цайны газартажиллаад хүмүүст хоол цай хийж өгөөд байж байсан юм. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед би цайны газартаа хоол цай хийгээд “Их буян” зах дотор нэг хүнд хоол оруулж өгөх гээд”Их гүрэн” нэртэй цайны газраасаа гараад явсан юм. Тэгэхдээ цайны газрынхаа лангуун дээр өөрийн эзэмшлийн Самсунг А-12 загварын гар утсаа үлдээгээд гараад явсан. Тэр хооронд манай цайны газар дотор хүн байхгүй байсан бөгөөд би хурдхан хоол хүнд хүргэж өгчихөөд эргээд цайны газар дотроо ороод ирэхэд лангуун дээр байсан миний гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед би ганцаараа байсан. Би гар утсаа анх 2022 оны дугаар сард гар утас зардаг “Их буян” зах дотор байдаг газраас 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Самсунг А-12 загварын хар өнгөтэй утас байгаа юм. ... гэх мэдүүлэг (хэргийн 14 дүгээр тал)

1.2 Мөн хохирогч дахин өгсөн...Би ******* аймгийн   сумын багийн нутаг дэвсгэрт  байрлах “Их гүрэн” цайны газраас 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Самсуэн А-12 загварын гар утсаа алдчихаад цагдаад мэдэгдсэн юм. Би энэ хүнийг танихгүй. Миний утсыг хулгайлж аваад буцааж өгөхөд нь ******* гэдэг хүн гэдгийг мэдэж авсан юм. Надад гарга өгөх хохирлын баримт байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ..гэх мэдүүлэг (хэргийн 16 дугаар тал)

1.3 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл...Уг хэрэг болсон гэх газар нь ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Их буян” захын төв хаалганы дээд талд байрлалтай “Их гүрэн” нэртэй цайны газар байв. Тухайн цайны газар нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан шар өнгийн хаалгатай байр байв. Тухай хаалгаар дотогшоо  ороход 5 ширээтэй, 14 сандалтай байх бөгөөд өрөөний хойд дундуураа таславч бүхий лангуутай байв. Тухайн лангууны цаад талд тавцан бүхий ширээ байх бөгөөд түүний хажууд хоол хийх зориулалт бүхий гал тогооны хэрэгслүүд байв. Үзлэгийн үйл явцыг 4 кадр гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл үйлдэв гэх тэмдэглэл (хэргийн 8 дугаар тал)

1.4  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... Би ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн дээд талд  байдаг улаан өнгийн тоосгон дэлгүүр дотор 20-21 цагийн үед нэг эрэгтэй залуу гаднаас орж ирээд хар өнгийн Самсунг А-12 загварын гар утас зарна гэж хэлсэн. Тэгээд би үзэж байгаад сонирхсон. Миний өөрийн гар утас эвдрээд 3-4 хоног болж байсан юмаа. Тэгээд би тэр залуугаас ямар учиртай гар утас зарж байгаа талаар асуухад тэр залуу миний өөрийн гар утасбайгаа юмаа, би хөдөө явах гээд мөнгөний хэрэг гараад байгаа тул 150.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд би үзэж хараад тухайн Самсунг А-12 загварын гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр хүнийг танихгүй. Хар өнгийн куртиктай хүн байсан. Би мөнгөө тэр залууд дансруу чинь шилжүүлье гэхэд надад дансны дугаар байхгүй, би гаднаас хүний дансруу мөнгө хийлгэнэ гээд дэлгүүрээс гарч яваад буцаад нэг таксины жолоочтой хамт АТМ рүү яваад мөнгөө гаргуулж авна гэсэн...гэх мэдүүлэг (хэргийн 21 дүгээр тал)

1.5  Хөрөнгийн үнэлгээний ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын -ны өдрийн №ХЦ-30 дугаартай дүгнэлтээр ... Samsung А-12 маркийн гар утас 315700 төгрөг... гэх дүгнэлт / 24-27 дугаар хуудас/

1.6 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. Би 20 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Их буян” захын хажууд байрлах “Их гүрэн” нэртэй цайны газар луу ганцаараа хоол идэхээр 16 цагийн үед орсон. Тухайн цайны газарт хүн байхгүй болохоор нь “хүн байна уу хоол авъя” гээд лангуун дээр очтол лангууны тавцан дээр нь улаан гэртэй хар өнгийн ухаалаг утас байхаар нь би тэр гар утсыг авч гарсан. Тухайн утас кодтой байхаар нь баруун бүсийн төв захын дээр очоод гар утас зардаг 2 давхар улаан байшин дотор ороод гар утас засдаг хүнээр кодыг нь 000 төгрөгөөр гаргуулчихаад гэртээ хариад хэсэг байж байгаад 20 цагийн үед гэрээсээ гараад Ерөнхий боловсролын сургуулийн баруун талд байдаг улаан өнгийн тоосгон дэлгүүр дотор ороод худалдагчид нь гар утсаа үзүүлээд “энэ утсыг нэг шил архи, нэг хайрцаг тамхинд түр барьцаанд авч байгаач” гэж гуйтал хажууд зогсож байсан танихгүй надаас “чи наад гар утсаа зарах уу” гэхээр нь би “зарна” та хэдээр авах юм  би үнийг нь сайн мэдэхгүй байна гэсэн. Гэтэл тухайн наад утас чинь одоо 200.000 орчим төгрөгийн үнэтэй  байгаа байх би 150.000 төгрөгөөр авъя гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэр д гар утсыг зарсан юм. Би тухайн 150000 төгрөгөө үрээгүй хадгалж  байгаад маргааш өглөө нь “Их гүрэн” нэртэй цайны газар очтол нэг хүн байхаар нь би тэр д өчигдөр таны гар утсыг согтуудаа аваад зарчихжээ, гэхдээ би мөнгийг нь үрээгүй байгаа гэж хэлтэл тухайн тэгвэл чамайг цагдаад өгнө гэхээр нь би айгаад гарч зугтаагаад захын дээд талын цагаан худагны тэнд явж байтал нэг машинтай хүн дуудаад чи өчигдөр миний гар утас авсан нөхөр мөнүү гэхээр нь би мөн гэтэл чи тэгээд зугтаагаад байгаа юм гэхээр нь би цагдаад хэлнэ гэхээр нь айгаад гэсэн. Тэр хүн миний утсыг хаана зарсанаа мэдэж байгаа юу гэхээр нь би мэдэж байна гээд тэр хүнтэй хамт гар утас зарсан дэлгүүрлүүгээ очсон.  Худалдагч нь сургуулийн үйлчлэгч гар утсыг чинь худалдаж авсан гэж хэлэхээр нь орж тухайн д мөнгийг нь би өгөөд гар утсыг нь буцааж өгсөн юм...гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар тал/

1.7 дугаарын регистртэй ******* овогт *******ын ******* “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 38 дугаар тал/,

1.8 дугаарын регистртэй ******* овогт *******ын *******ын иргэний үнэмлэхний лавлагаа/ хэргийн 36 дугаар тал/,

1.9 дугаарын регистртэй ******* овогт *******ын *******ын... Улаанбаатар хот, дүүрэг, 32 дугаар хороо, Алтан өлгий 12/б гудамжны 150/б тоот... иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/ хэргийн 38 дугаар тал/,

1.  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны дугаар сарын 09-ний өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, / хэргийн 40-44 дүгээр тал/,

1.11  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 46-51 дүгээр тал/,

1.12  ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20/ШЦТ/5тай шийтгэх тогтоолын хуулбар, / хэргийн 53-5 тал/,

1.13 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ...Би *******ын танил найз нь байгаа юм. Манай Ц.******* бол төлөв даруу зантай хүний үгэнд оромтгой хүн байгаа юм. Ц.******* нь Өвөөрхангай аймагт төрж өссөн гэж хэлж байсан. Харин ах дүү хэдүүлээ айлын хэд дэх хүүхэд гэдгийг би мэдэхгүй байна. Ц.******* бол байнга архи ууж л хэрэг зөрчилд холбогдож байдаг юм.  Ц.*******ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө гэх зүйл байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Ц.******* архи л ууж байвал хэнтэй ч хамаагүй найзалж нөхөрлөдөг хүн байгаа юм. Ц.******* нь ******* аймгийн харьяат тэй гэр бүл болсон гэж байсан одоо тэр хоёр дундаасаа 1 хүүхэдтэй  болж амьдарч байна. Цэргийн алба хаасан гэж байсан хаана хаасан гэдгийг нь би мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хэргийн 53 дугаар тал/,

1.14  Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл Ч.Ганцагаан /пж770919/ регистрийн дугаартай оролцуулан бүртгэлийн Г-034тай гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэлд ач холбогдолтой дараах эд мөрийн баримтыг хураан авах ажиллагааг цагдаагийн газрын №308 тоот өрөөнд 13 цаг 00 минутанд эхлүүлэв. 1. хар өнгийн Самсунг А-12 маркын загварын гар утсыг хураан авав. /хэргийн 56 дугаар тал/,

1.15  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл Уг гар утас нь хар өнгийн ар талдаа 2 ш камертай, Самсунг А-12 загварын гар утас байв. Уг гар утас  нь гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэл  байхгүй, хэвийн ажиллагаатай байв. Уг гар утасны Settings цэсрүү ороод aboot хэсэгрүү ороход Имей 1:062669429, Имей 2:90826269421 гэсэн кодтой утас байв гэснээр тэмдэглэлийг дуусгаж гэрэл зургаар бэхжүүлэв гэх тэмдэглэл  /хэргийн 57-58 дугаар тал/,

1.16  20 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 20 минутанд  Хар өнгийн Самсунг А-12 загварын гар утсыг хохирогч М.д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 59 дүгээр тал/, зэрэг болно.

                           Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч *******ын ******* нь 20 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Их буян” худалдааны төвийн хажууд үйл ажиллагаа явуулдаг “Их гүрэн” нэртэй цайны газрын лангуун дээрээс эзэмшлийн 315700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-12 загварын гар утсыг авч Ч.Ганцагаанд 150.000 төгрөгөөр зарсан ... гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч гар утсыг зөвшөөрөлгүй авч явснаар хохирогчид 315700 төгрөгийн хохирол учирсан байна.

3. Шүүгдэгч Ц.******* нь бусдын өмчлөлийн эд зүйлийг хохирогчид мэдэгдэхгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж эзэнгүй байсан цайны газрын лангуун дээр байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эзэмшилдээ шилжүүлэн авсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

4.Шүүгдэгч Ц.*******ын бусдын гар утсыг хохирогчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

5.Шүүгдэгч Ц.*******ын согтуурлах ундаа хэрэглэсэн амар хялбар аргаар мөнгө олж архи уух гэсэн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.

                Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* нь урьд нь 3 удаа шүүхээр ял шийтгэгдэж, эрүүгийн хариуцлага  хүлээж байсан нь: “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 38 дугаар тал/,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны дугаар сарын 09-ний өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, / хэргийн 40-44 дүгээр тал/,

дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 46-51 дүгээр тал/,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20/ШЦТ/5тай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна. 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн ...Би *******ын танил найз нь байгаа юм. Манай найз Ц.******* бол төлөв даруу зантай хүний үгэнд оромтгой хүн байгаа юм. Ц.******* нь Өвөөрхангай аймагт төрж өссөн гэж хэлж байсан харин ах дүү хэдүүлээ айлын хэд дэх хүүхэд гэдгийг би мэдэхгүй байна. Ц.******* бол байнга архи ууж л хэрэг зөрчилд холбогдож байдаг юм.  Ц.*******ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө гэх зүйл байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Ц.******* архи л ууж байвал хэнтэй ч хамаагүй найзалж нөхөрлөдөг хүн байгаа юм. Ц.******* нь ******* аймгийн харьяат тэй гэр бүл болсон гэж байсан одоо тэр хоёр дундаасаа 1 хүүхэдтэй болж амьдарч байна. Цэргийн алба хаасан гэж байсан хаана хаасан гэдгийг нь би мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хэргийн 53 дугаар тал/,

дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хэргийн 36 дугаар тал/,

дугаарын регистртэй ******* овогт *******ын *******ын... Улаанбаатар хот, дүүрэг, 32 дугаар хороо, Алтан өлгий 12/б гудамжны 150/б тоот... иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/ хэргийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

2.2.Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.3.Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.4.Шүүгдэгч Ц.*******ыг... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх 20 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20/ШЦТ/5тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцож 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоов.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчид эдлүүлэхээр тогтоосон 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

                    Гурав: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар

3.1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн... Би тухайн өдөр “Их гүрэн” нэртэй цайны газар дотроосоо алдсан юм. Би гар утсаа Ц.******* гэх хүнээс эргүүлэн авсан. Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй...гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч Ц.******* нь хохирогч М.д учруулсан хохирлоо гар утсыг нь биет байдлаар нь буцаан өгсөн нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Ганцагаанд 150.000 төгрөг төлсөн байна.

3.2.Мөрдөгч 20 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Ц.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) авсан байх ба энэ хэрэгт болон өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт нь холбогдуулан шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон зөвшөөрлөөр баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

3.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний нэг хэлбэрийг хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь гар утсыг Ч.Ганцагаанд зарж 150.000 төгрөгийн орлого олсон байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

3.4 Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх 20 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20/ШЦТ/5тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол хор уршиггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй..

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА