Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч  Б.*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн *******  дугаартай, ******* индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

 

                                          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******,  оны дугаар сарын - ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, *******, боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, өөрт ногдох хөрөнгөгүй, сарын өрхийн орлогогүй,  аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны дугаар сарын өдрийн /ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, регистрийн дугаар: ПЯ9016

 

                                      Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Б.******* нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж,  толгойд нь  өмдний тэлээгээр цохиж, биед нь зүүн чамархай,  зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хөхлөг сэртэн, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                       Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “... Иргэн Э.Далайбаатарын // аймгийн сумын  багийн нутаг дэвсгэрт Б.*******  нь согтуугаар  намайг цохисон гэх гомдол, мэдээллийг ...2023 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн 02 цаг 00   минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Далайбаатарын өгсөн... Тухайн өдөр ажил тараад “Бугаан гол” захын ар талд байдаг биллъярдын газар ороход , , Б.******* нар биллъярд тоглож байсан. Орой биллъярдын газар хаах үед дөрвүүлээ дээшээ гараад 7 дугаар сургуулийн дэргэдэх хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Хараа архи аваад Б.*******ийн эзгүй гэрт очиж архиа уусан. Тэндээс гараад  гэртээ харьцгаахаар  явцгаасан. Би тэд нараас салаад утсаар яриад явж байхад Б.******* намайг дуудсан. Намайг яваад очиход урьд нь “Цамбагарав” буудалд маргаж байсан асуудлаа яриад өмдний тэлээгээ гартаа ороож байгаад миний толгой руу 2-3 удаа цохисон. Би “чи яаж байна, чамайг барахгүй юм байна” гээд цагдаа дуудсан. Тэгж байтал цагдаа ирээд бид хоёрыг салгаж Цагдаагийн газар авчирсан. Бид хоёр хоёулаа согтуу байсан. Тухайн үед шөнийн цаг өнгөрч байсан. Миний толгойн зүүн ар хэсэгт язарч хагарсан. Тухайн үед эмнэлэг орж оёдол тавиулж боолт хийлгэсэн. Би Б.*******ийн шанаа руу нэг удаа цохисон өөр цохисон асуудал байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Далайбаатарын дахин өгсөн... Б.******* надад учруулсан хохирлоо барагдуулсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн асуудал байхгүй. Миний  толгой хааяа чинэрч өвдөж байгаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй ... гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

4. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 2023 оны 03 дугаар сарын 03- ны өдрийн 223 дугаартай... Э.Далайбаатарын биед гэмтэл учирсан байна. Э.Далайбаатарын  биед зүүн чамархай, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хөхлөг сэртэн, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл  тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх  гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. Э.Далайбаатарын биед учирсан  дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “ гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 20-21 дүгээр  хуудас),

5. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн... Тухайн өдөр 17 цагийн үед “Бугаан гол” захын биллъярдын газар ороход , хоёр тоглож байсан. Гаднаас Э.Далайбаатар орж ирээд тоглож байгаад бид нар биллъярд хаахаар гараад 7 дугаар сургуулийн доод талын хүнсний дэлгүүр ороод 0.75 литрийн архи авсан. Тухайн архиа манай эгч эзгүй гэрт очиж уусан. Тэндээсээ шөнө 01 цагт гараад харихаар явцгаасан. Э.Далайбаатар утсаар яриад явж байгаад  намайг дуудсан. Би хүлээгээд зогсож байтал ирээд шууд миний нүүрэнд гараараа цохисон. Бид хоёр ноцолдож байтал миний өмдний тэлээ мултраад ирэхээр нь суга татаж аваад толгой руу нь  шавдсан. Тэгтэл Э.Далайбаатарын толгойноос цус гарсан. Э.Далайбаатар цагдаа дуудаад бид хоёр цагдаа дээр ирсэн. Бид хоёр архи уусан согтуу байсан. Би Э. учруулсан хохирлоо барагдуулсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30

6. Б.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр  хуудас),

7. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын 09- ний өдрийн /ШЦТ/ 104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 36-39 дүгээр  хуудас),

8. ПЯ 9016 дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******ийн  аймгийн сумын 4-р баг, - 02  дугаар гудамж 20 тоотод оршин суух, ... иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар   хуудас),

9. ПЯ 9016 дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******ийн   иргэний үнэмлэхийн лавлагаа  (хавтаст хэргийн 43 дугаар   хуудас),

10. Согтолтыг  тодорхойлох ... 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлээр ... *******гийн ******* нь 1.43 % - ийн дунд  зэргийн согтолттой ...  гэх тэмдэглэл  (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэрэг болно.

 

Хоёр: Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх  хууль зүйн  дүгнэлт:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхэд:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь аймгийн сумын “” багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “урьд нь Цамбагарав зочид муудалцаж байсан” гэх шалтгаанаар маргалдаж, толгойд нь өмдний тэлээгээр цохиж, биед нь зүүн чамархай, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хөхлөг сэртэн, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч Э.Далайбаатарын  биед учирсан ... зүүн чамархай, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хөхлөг сэртэн, зүүн өвдөгт зулгаралт бүхий ...  гэмтэл нь шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Б.*******  нь хохирогч Э.Далайбаатарын толгойн өмдний тэлээгээр цохиход  гэмтэл учирна  гэдгийг мэдсээр байж дээрх ... зүүн чамархай,  зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хөхлөг сэртэн, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаанд Согтолтыг  тодорхойлсон ... 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******гийн ******* нь 1.43 % - ийн дунд  зэргийн согтолттой ...  гэх тэмдэглэл,  шүүгдэгч , хохирогч нарын мэдүүлгээр  тогтоогдож байна. 

5.Шүүгдэгч Б.******* нь  ... Цамбагарав буудалд урьд нь надтай маргалдаж байсан  .... гэх  шалтгаанаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч маргалдах явцдаа хохирогчийн толгойд өмдний тэлээгээр цохиж,  биед нь зүүн чамархай, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хөхлөг сэртэн, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

6. Мөн шүүгдэгч Б.*******ийн  хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

7. Иймд шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

8. Шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэн нэгнийгээ хүндлэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын 09 -ний өдрийн /ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас)  болон  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баяржаргалын өгсөн... манай дүү Б.******* нь төлөв даруу зантай, хүнд тусархаг, хүний үгэнд оромтгой, архи дарс хэрэглээд байдаггүй. Б.******* нь одоогоор эрхэлсэн ажилгүй, ээж маань  саяхан нас  барсан тул гэртээ ганцаараа амьдардаг. Б.******* аймгийн 3 дугаар дунд сургууль, Улаанбаатар хотын Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгссөн, боловсролтой, цэргийн алба хаагаагүй ... гэх мэдүүлэг,  гэрч ...   Б.*******ийн ээж саяхан нас барсан. Одоо ганцаараа үлдэж байгаа. Эгч, дүү нар нь Улаанбаатар хотод амьдардаг. Би Б.*******тэй найзлаад 10 гаруй жил болж байна.  Б.******* нь найз нөхдийн дунд нэр хүндтэй, ажилсаг, хүнд тусархуу, аймгийн 10 жилийн 3 дугаар сургууль, Улаанбаатар хотод хүмүүнлэгийн Их  сургууль төгссөн, аялал жуулчлалын мэргэжилтэй ... гэх мэдүүлэг, ПЯ 9016 дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******ийн  аймгийн сумын 4-р баг, - 02  дугаар гудамж 20 тоотод оршин суух, ... иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ПЯ 9016 дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******ийн   иргэний үнэмлэхийн лавлагаа  зэрэг   нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт зэргээс үзэхэд  шүүгдэгч  Б.******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын 09 -ний өдрийн /ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн тэнсэж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.3 дугаар зүйл ийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд хохирол төлөх үүргийг хүлээлгэж байсан  гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  хохирогчид учирсан хохирол , хор уршгийг арилгасан  гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Хохирогч  Э.Далайбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.******* бусдад төлөх төлбөргүй байна. 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч  *******гийн *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай  ажил хийлгэх ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан тус шүүхийн оны дугаар сарын 09 -ний өдрийн /ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар  хорих ял  шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан 8 сарын хорих ял дээр  400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийн ажлыг  хорих ялын нэг хоногоор тооцож,   50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох санал гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хуульд заасан ялын доод хэмжээгээр  эрүүгийн хариуцлага оногдуулах  талаар санал гаргасан болно.

3.1 Шүүгдэгч Б.*******т хохирогчид учирсан хохирлыг төлсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ээж нь нас бараад удаагүй байгаа  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

3.2 Мөн шүүгдэгч Б.*******ийн бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгийг завшиж, 1400 төгрөгийн хохирол учруулсан  үйлдлийг  нь  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оны дугаар сарын 09 - ний өдөр  хянан хэлэлцээд /ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор  бусдын итгэмжлэн  хариуцуулсан эд хөрөнгийг  завшсан  гэмт хэрэгт  гэм  буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  1 жилийн  хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчид учирсан 1400 төгрөгийг тэнссэн нэг жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэж  шийдвэрлэсэн байна.  Тодруулбал шүүгдэгч Б.******* нь шүүхээс  хорих ял оногдуулахгүйгээр  тэнссэн хугацаа нь  2023 оны 5 дугаар сард дуусах байтал шүүгдэгч  Б.*******  нь 2023 оны  02 дугаар сарын 28- ны өдөр  буюу  ял тэнсэн  хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулна... мөн  хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялыг нэмж нэгтгэнэ...  гэж тус тус заасан тул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын 09- ний өдрийн /ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолын ... хорих ял оногдуулахгүйгээр  тэнссэн, мөн үүрэг хүлээлгэсэн ... 2,5 дахь заалтыг  тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.*******т  6/ зургаа/ сарын  хугацаагаар хорих ял  шийтгэв. 

3.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт  эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоов.

3.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан  7/ долоо/  сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

3.5 Мөрдөгч нь  шүүгдэгч Б.*******т  2023 оны 03 дугаар сарын 14- ний өдөр  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн дугаар хуудас) авсан байх ба энэ хэрэгт болон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар  сарын - ний өдрийн /ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт нь  мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн авагдаж байсан ба  шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон зөвшөөрлөөр баривчлагдаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял  шийтгэсэн ба  улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

4. Эрүүгийн *******  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын өдрийн /ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолын 2, 5 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6/ зургаа/  сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт  эдлэх хорих ялыг 7/ долоо/  сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 7/ долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол нь  уншиж  сонсгомогц хүчин төгөлдөр болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар авсугай.  

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ЦЭЦЭГМАА