Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/666

 

 

 

 

 

 

 

  2023         05         09                                    2023/ШЦТ/666

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгч ............... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, шүүгдэгч ............... овогт ............... -т холбогдох эрүүгийн “2306 01396 1301” дугаартай хэргийг шүүх 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ............... аймгийн ............... суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ............... дүүргийн 20 дугаар хороо ............... хотхон 8 – 77 тоотод оршин суудаг, урьд

          2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ............... дугаартай ............... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ............... овогт ............... /РД:............... /.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Шүүгдэгч ............... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ............... нь Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон 11 ширхэг Дорогостайскийн банздоо /Saussurea Dorogostaiskii/-г /Вансэмбэрүү/ зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ............... -с худалдан авсан, 2 ширхэг Дорогостайскийн банздоо /Вансэмбэрүү/, /Saussurea Dorogostaiskii/-г үл таних хүнд худалдсан, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өөрийн худалдааны үйл ажиллагаа явуулж байсан ............... дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............... ” худалдааны төвийн А-17 дугаартай павильонд хадгалдсан,

мөн Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Ягаан цээнэ /Paeonia anomala pall/ ургамлын 442.7 грамм үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор 2022 оны 10 дугаар сард үл таних хүнээс худалдан авсан, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өөрийн оршин суудаг ............... дүүргийн 20 дугаар хороо ............... хотхон 8 – 77 тоотод болон худалдааны үйл ажиллагаа явуулж байсан ............... дүүргийн ............... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............... худалдааны төвийн А-17 дугаартай павильонд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

           

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 – 19 дүгээр тал/,

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20 – 23 дугаар тал/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26 дугаар тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ............... өгсөн: “... Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг ... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 – 35 дугаар тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ............... өгсөн: “... Би 2023 оны 01 сарын 26-ны орчим фейсбүүк дээрээс ургамлын худалдаа эрхэлдэг олон группүүдийн аль нэгийг үзэж байгаад Вансэмбэрүү цэцэг худалдана гэсэн утгатай зар олж хараад утсаар нь холбогдсон юм. Тухайн үед ямар нэртэй группэд зар тавьсан, ямар нэг хаягтай хүн байсныг нь одоо санахгүй байна. Уг хүнтэй ............... утсаар залгаж ярьж холбогдоод нэг ширхэг Вансэмбэрүүг 10.000 төгрөгөөр бодож 30 ширхэг Вансэмбэрүү цэцгийг авахаар ярилцаж тохироод тухайн өдрөө уг хүнтэй Баянзүрх дүүргийн ............... -н арын автобусны буудал дээр уулзаж цэцгээ үзэж харж би аваад АТМ-с бэлэн мөнгө гаргаж аваад 300.000 орчим төгрөг бэлнээр нь уг хүн өгч байсан. Тэгээд авсан Вансэмбэрүү цэцгээ ............... дүүргийн 26 дугаар хороо ............... худалдааны төвийн байранд зохион байгуулагдаж байгаа “Амар байна уу” цагаан сарын өргөтгөсөн худалдааны 17-р лангуунд худалдаа хийж байгаа нутгийг хүнийг гуйж байгаад хажуу буланд нь ургамлаа зарахаар зай гаргасан газартаа бусад ургамлуудынхаа хамтаар худалдах зорилгоор дэлгэж тавиад цахим орчинд мөн зарах зорилгоор зургийг нь авч оруулсан юм. Уг худалдааны төвд ............... ч гэсэн ургамлын худалдаа хийхээр ирсэн байсан бөгөөд надад чихэр өвс байхгүй байсан бөгөөд хүмүүс надаас чихэр өвс асуугаад байхаар нь би ............... дээр очиж чихэр өвсөөр Вансэмбэрүү цэцэг солих уу гэж асууж байгаад түүнийг зөвшөөрөхөөр нь 2023 оны 01 сарын 26-ны өдөр бусдаас худалдаж авсан Вансэмбэрүү цэцэг гэх ургамлаас миний санаж байгаагаар нийт 8-10 ширхэг ургамлаар ............... -с “чихэр өвс” “таван салаа” “зэрлэг гоньд” гэх ургамлуудаар сольж авсан. Би тухайн үед Отгонбаярт Вансэмбэрүү цэцгийг өгөхдөө 1 ширхгийг нь 10.000 төгрөгөөр тооцож ургамлаар сольсон юм. Яг хэзээ гэдгээ сайн санахгүй байна ойролцоогоор 2023 оны 02 сарын эхээр л байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 – 42 дугаар тал/,

           

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ............... өгсөн: “... Энэ зүйлийн Дорогстайский банздоо /Вансэмбэрүү/-г ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг эрх бүхий албан тушаалтны санаачлагчаар зориуд хасаж үлдээсэн зүйл байхгүй. 2020 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас захиалга өгч манай Ботаникийн хүрээлэнтэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж экологи эдийн засгийн үнэлгээ хийгдээгүй ургамлуудад үнэлгээ хийлгэхээр болсон бөгөөд уг гэрээний дагуу Төслийн удирдагчаар Доктор (Ph.D.), профессор Б.Оюунцэцэг, ажлын хэсгийн ахлагчаар миний бие, гишүүдээр Доктор (Ph.D), дэд профессор И.Түвшинтогтох, доктор (Ph.D.) М.Ургамал, Доктор (Ph.D.) О.Энхтуяа, Магистр (Mr.) Ч.Жавзандолгор, Магистр (Mr.) Х.Халиунаа нар ажлын хэсэг болж үнэлгээ хийгдээгүй ургамлуудад Экологи эдийн засгийн үнэлгээ хийх ажлыг хийсэн. Тухайн үед үнэлэгдсэн байсан 586 зүйлийн ургамлыг дахин шинээр үнэлгээ тогтоож, өмнө нь үнэлэгдээгүй байсан 490 зүйл ургамалд шинээр үнэлгээ тогтоож нийт 1076 гуурст ургамал, 11 зүйл мөөг, 25 зүйл хагийн үнэлгээг тогтоож нийтдээ 1112 зүйл ургамлын үнэлгээг шинээр болон шинэчлэн тогтоож Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлснийг Засгийн засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргаж үнэлгээг тогтоосон. Тухайн үед Дорогстайский банздоо /Вансэмбэрүү/-г шинэчлэн 223622 төгрөгөөр үнэлж бусад ургамлын үнэлгээний хамт цаасан тайланг хүснэгтэн файлын хамт Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Уг цаасан тайлан болон файл дээр Дорогстайский банздоо /Вансэмбэрүү/-ийн үнэлгээ байгаа. Үүний дараагаар БОАЖЯам руу уг үнэлгээний тайлангийн хялбаршуулсан гарын авлагыг файлын хамт хүргүүлсэн бөгөөд уг гарын авлага, файл дээр нь Дорогстайский банздоо /Вансэмбэрүү/ болон өөр нэг ургамлын үнэлгээний талаарх мэдээлэл байхгүй болсон байсан. Үүнийг танай байгууллагаас сая мэдлээ. Манай байгууллагын зүгээс Дорогстайский банздоо /Вансэмбэрүү/ уг жагсаалтад үнэлгээтэй хэвээрээ байгаа гэж ойлгож байсан юм. Манайхаас хүргэсэн тайланд тулгуурлан БОАЖЯ, Засгийн газраас үнэлгээг тогтоодог боловч дараа нь манайхаас хүргүүлсэн гарын авлага дээр уг ургамлын үнэлгээ байхгүй байгаа болохоор манай байгууллага дээр техникийн алдаа гарсан уу эсвэл БОАЖЯам нь дээр техникийн алдаа гарсны улмаас уг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ жагсаалтаас хасагдсан эсэхийг мэдэхгүй байна. Ямартаа ч манай байгууллагаас уг ургамлын үнэлгээг санаатайгаар хасах шийдвэр гаргаагүй. Яамнаас ч ийм шийдвэр гаргаагүй байх гэж бодож байна ... БОАЖЯамнаас ирүүлсэн зөвлөх үйлчилгээний захиалгат ажлын дагуу манай хүрээлэн судлаачдын баг бүрдүүлж ургамлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэдэг. Байгаль орчны яамнаас зөвлөх үйлчилгээний захиалгат ажлын санал ирүүлж ургамлын үнэлгээг шинэчлэн тогтоох болон үнэлэгдээгүй үлдсэн ургамлуудын үнэлгээг шинээр тогтоох ажлын явцад уг ургамлын үнэлгээг шинэчлэн тогтоож хамтатган БОАЖЯ-нд хүргүүлж үнэлгээг нь жагсаалтад эргүүлэн багтаах боломжтой. Энэ жилийн хувьд БОАЖЯ-наас ийм төрлийн ажлын захиалга ирүүлээгүй байна. 2022 онд БОАЖЯ-наас 04 сард захиалга өгч ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ хийх ажлыг манай байгууллагаас томилогдсон ажлын хэсэг хийж гүйцэтгэн үнэлгээ хийсэн ургамлын хэмжээнээс шалтгаалан 2022 оны 11 сард тайлангаа яаманд хүргүүлж байсан. Энэ жилийн хувьд одоогоор яамнаас захиалга өгөөгүй, захиалга өгөх эсэх нь тодорхойгүй байна. Захиалга өгсөн тохиолдолд хэдэн ургамлын үнэлгээ хийлгэх захиалга өгөхийг мэдэхгүй байгаа болохоор хэдийн хугацаатайгаар үнэлгээ хийх ажил явагдаж тайланг яаманд хүргүүлэхдээ хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 – 52 дугаар тал/,

 

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1226 дугаартай Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч Г.Батнасангийн Шинжилгээнд ирүүлсэн ургамлын эд, эрхтнүүд нь шинжилгээнд тэнцэж байна. ...Ягаан цээнэ-Paeonia anomala pall-ийн үндэс, Дорогостайскийн банздоо /Вансэмбэрүү/ - Saussurea Dorogostaiskii Palib зэрэг ургамлууд байна.

- Шинжилгээнд ирүүлсэн Дорогостайскийн банздоо /Вансэмбэрүү/, Ягаан цээнэ зэрэг ургамлууд нь Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын ховор ургамлын жагсаалтад тус тус бүртгэгдсэн

            - Дорогостайскийн банздоо /Вансэмбэрүү/ - Saussurea Dorogostaiskii Palib нь өндөр уулын бүслүүрийн хад, асга, асгарга дагаж чийгтэй хөрсөнд маш сийрэг ургадаг олон наст өвс юм. Хөвсгөлд ургана. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал аль нь болохыг тодорхойлох боломжгүй.

            - Ягаан цээнэ- Paeonia anomala pall нь Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгийн шинэс, хусан ойн зах, цоорхойгоор ургана. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал аль нь болохыг тодорхойлох боломжгүй.

            - Шинжилгээнд ирүүлсэн ургамлууд /эд эрхтэн/ нь хуурай буюу хатаасан /гербари/ ангилалд хамаарна.

- Ургамлын эд эрхтэн, үрийг MNS 6865:2020 “Ургамал цуглуулах, тодорхойлох, хатаамал (гербари) хийх арга” стандартын дагуу хадгална. Дээрх стандартын дагуу хадгалахад гэмтэж, устах болон чанар байдлаа алдахгүй.

            -  Ургамлын эд эрхтэн, үрийг MNS 6865:2020 “Ургамал цуглуулах, тодорхойлох, хатаамал (гербари) хийх арга” стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орж болно.

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар ... Ягаан цээнэ- Paeonia anomala pall-ийн Экологи-эдийн засгийн үнэлгээг 216.500/1 кг хуурай жин/ төгрөгөөр тогтоосон.

            - Дорогостайскийн банздоо /Вансэмбэрүү/ - Saussurea Dorogostaiskii Palib нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад бүртгэгдээгүй байх тул Экологи-Эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй.

- Шинжилгээнд ирүүлсэн 32 ширхэг ууттай Ягаан цээнэ- Paeonia anomala pall-ийн үндэсний Экологи-Эдийн засгийн үнэлгээг тооцоход 442.7 гр*216.500=95.844төгрөг, Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 95.844*5=479.220 төгрөг болно.

            - Дорогостайскийн банздоо /Вансэмбэрүү/ - Saussurea Dorogostaiskii Palib-ын экологи-эдийн засгийн үнэлгээ ту хавсралтад байхгүй тул байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52 – 62 дугаар тал/

 

Шүүгдэгч ............... эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ............... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас байгаль экологид учирсан 479.220 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ...............  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ...............  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ............... нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 442.2 грамм ягаан цээнийн үндсийг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............... овогт ...........-г “зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг худалдсан, худалдан авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............... хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............... нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ............... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. ............... нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ............... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж буй 442.2 грамм цээнийн үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ............... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС