| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч: Баймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Бын Хт холбогдох эрүүгийн 2213002980069 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И овогт Бын Х, 2003 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баймгийн Ө суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Х- нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Баймгийн С сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Мийн өмчлөлийн 00-00 000 улсын дугаартай Уаз 00000 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хүүхэд С.Еын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн хор уршигт 2.400.000 төгрөг төлсөн. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрх байгаа. Тухайн үед надтай хамт хүүхдүүд зорчиж байсан.
...би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршиг 13 сая төгрөгийг төлж өгөхөө сайн дураараа илэрхийлж байна. Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С мэдүүлэхдээ: “...хүүхэд маань маш хүнд гэмт авч, хичээлээ тасалж, одоо хотод эмчилгээ хийлгэж байна. Хавтаст хэрэгт 9.021.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Надад гэмт хэргийн хор уршигт 2.400.000 төгрөг төлж өгсөн байгаа. Харин өнөөдрийн байдлаар энэхүү 2.400.000 төгрөгийг оруулахгүйгээр нийтдээ 13 сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Цаашид мөн хүүхдийн маань эмчилгээ үргэлжилнэ. Үүнийг тусдаа нэхэмжилнэ” гэв.
2. Эрүүгийн 2213002980069 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Д.Наас 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/,
2.2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 09-14 дэх тал/,
2.3. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,
2.4. 00-00 000 улсын дугаартай, 00-00 000 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
2.5. Насанд хүрээгүй хохирогч С.Еын амбулаторийн карт, өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 23-43, 47-62 дахь тал/,
2.6. Баймгийн Авто тээврийн төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
2.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгаас гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой баримт, хүснэгт /1 дэх хавтаст хэргийн 66-76 дахь тал/,
2.8. Насанд хүрээгүй хохирогч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
2.9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83, 85, 87 дахь тал/,
2.10. Иргэний нэхэмжлэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
2.11. Насанд хүрээгүй гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
2.12. Гэрч К.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103-104, 106-107 дахь тал/,
2.13. Насанд хүрээгүй гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
2.14. Насанд хүрээгүй гэрч Ж.Юийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114-115 дэх тал/,
2.15. Гэрч Т.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/,
2.16. Гэрч С.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 120-121 дахь тал/,
2.17. Жолооч Б.Х-ын согтуурлын хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цаг 29 минутад шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 247 дахь тал/,
2.18. Шинжээч Баймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай С.Хын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаартай “этилийн спирт тодорхойлсон тухай” дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
2.19. Шинжээч “А” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 00000000дугаартай “осолд орсон тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн үнэлгээ”-ний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 137-142 дахь тал/,
2.20. Шинжээч Баймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай Х.Еын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 754 дугаартай “иргэн Б.Х-ын эрүүл мэндэд учирсан хохирол гэмтлийн зэрэгт хамаарахгүй” тухай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 149-150 дахь тал/,
2.21. Шинжээч Баймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай К.Хын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 774 дугаартай “иргэн А.Аийн биед гэмт тогтоогдоогүй тухай” дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал/,
2.22. Шинжээч Баймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай К.Хын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 775 дугаартай “иргэн Ж.Юийн биед гэмт тогтоогдоогүй тухай” дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 166-167 дахь тал/,
2.23. Шинжээч Баймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай К.Хын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 773 дугаартай “иргэн С.Аийн биед гэмт тогтоогдоогүй тухай” дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 175-176 дахь тал/,
2.24. Шинжээч Баймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай К.Хын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 798 дугаартай “иргэн С.Еын биед хүнд гэмтэл учирсан тухай” дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
2.25. Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээч ажилтай С.Эгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3628 дугаартай “...жолооч Бын Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг биелүүлээгүй байх үндэслэлтэй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 194-198 дахь тал/,
2.26. Шинжээч Баймгийн Авто тээврийн төвийн Тээврийн хэрэгслийн үзлэгийн инженер ажилтай Е.Жы 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 210-212 дахь тал/,
2.27. Шинжээч Е.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/,
2.28. Яллагдагч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 237-238 дахь тал/,
2.29. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн сангаас 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “Иргэн Б.Х- В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болохыг тогтоосон” жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 246, 248 дахь тал/,
2.30. Шүүгдэгч Б.Х-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 239, 241-245, 246, 248, 2 дахь хавтаст хэргийн 01-03 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Х-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Б.Х- нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Баймгийн С сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Мийн өмчлөлийн 00-00 000 улсын дугаартай Уаз 00000 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хүүхэд С.Еын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Д.Наас 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/,
3.1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 09-14 дэх тал/,
3.1.3. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,
3.1.4. 00-00 000 улсын дугаартай, 00-00 000загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
3.1.5. Насанд хүрээгүй хохирогч С.Еын амбулаторийн карт, өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 23-43, 47-62 дахь тал/,
3.1.6. Баймгийн Авто тээврийн төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
3.1.7. Насанд хүрээгүй хохирогч С.Еын амбулаторийн карт, өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 23-43, 47-62 дахь тал/,
3.1.8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгаас гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой баримт, хүснэгт /1 дэх хавтаст хэргийн 66-76 дахь тал/,
3.1.9. Насанд хүрээгүй хохирогч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу ням гаригт ангийн найз болох С.А, Ж.Ю, А.А нартай цуг С суманд загасчлахаар хуучин хөрж байсан Бын Х гэх ахыг гуйгаад С сум руу явж ирэх, шатахууныг нь хийж өгөхөөр болж, Х ах бид нарыг машинтайгаа авч явахаар болсон.
Тэгээд бид дөрөв Х ахын машинд 30.000 төгрөгт бензин хийж өгөөд 15-16 цагийн орчимд машинтай аймгийн төвөөс С сум руу гарсан ба машиныг Х өөрөө жолоодож явсан, харин би жолоочийн туслах талын суудалд сууж, С.А, Ж.Ю, А.А нар хойд талд хивсэн дээр хэвтэж байсан, учир нь хойд талын суудал байхгүй байсан. Тэгээд аймгийн төвөөс гараад С сум руу явж байхад би хэсэг хойшоогоо эргэж хараад С.А нартай юм ярьж байтал нэг мэдэхэд А.А намайг “Битгий үхээч” гээд сэрээж байсан ба машины рам миний баруун гарыг тэр чигт нь дарчихсан байсан. Тэгээд С.А нар машиныг нэг талаас нь өргөөд намайг машинаас холдуулсан.
Осол болохоос өмнө машин ямар хурдтай явж байсныг анзаарч хараагүй, учир нь би яг осол болох үед хойшоогоо хараад явж байсан. Би хойшоогоо харахаас өмнө 50-60 км/цаг хурдтай явж байсан санагдаж байна. Осол ямар шалтгааны улмаас гарсныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар машин баруун хажуу талаараа онхолдсон байдалтай байсан. Осол болохоос өмнө хэн нэгэн жолоочтой маргалдсан, жолооны хүрд булаацалдсан асуудал огт болоогүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
3.1.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний хүү зам тээврийн осолд орсон талаар тухайн өдрийн 17:30-18:00 цагийн үед зам тээврийн осол гаргасан гэх жолоочийн ээж над руу залгаж “хүүхдүүд С сум руу явж байгаад зам тээврийн осолд орсон байна, одоогоор таны хүүхдийн хөл нь гэмтсэн байна” гэж хэлэхэд мэдсэн. Түүнээс хойш миний хүүг аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирж үзүүлсэн бөгөөд маргааш нь Улаанбаатар хот руу авч явсан.
...эмчилгээний зарим нэг баримтуудыг цуглуулаагүй байгаа. Өөрт байгаа хэдэн материалуудыг авч ирсэн. Тухайн материалуудыг тулгаж үзэхэд 9.021.200 төгрөг болж байна.
...миний хувьд баримт нь байгаа 9.021.200 төгрөгийг бүрэн төлүүлж авах саналтай байна. Учир нь дахин очиж эмчилгээ хийлгэхэд надад мөнгө хэрэгтэй байна.
...тухайн жолоочийн аав болох Б гэх хүн надтай ирж уулзсан. Тэгээд надаас уучлалт гуйсан. Өөрийнхөө хүүхдийн гаргасан үйлдлээс болж бид нарт учирсан хохирлыг бүрэн төлж өгөхөө илэрхийлсэн. Тэгээд одоо бэлэн байгаа нь гэж 2.400.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг 2023 оны 04, 05 дугаар сард бүрэн өгч дуусгах болно гэж хэлсэн.
... учирсан хохирлыг бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83, 85,87 дахь тал/,
3.1.11. Иргэний нэхэмжлэгч Б.Мийн “...би уг тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сард дүү болох Б.Х-ийн хамт Увс аймагт очиж 9 сая төгрөгөөр худалдаж авсан.
...дүү Х жолооны үнэмлэхтэй бөгөөд тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй болохоос биш ихэнхдээ Х тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж, жолоодож явдаг.
...миний хувьд шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.
...тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
3.1.12. Насанд хүрээгүй гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Ж.Ю, С.А бид гурав хойд талд сууж байсан ба Х жолооч машинаа жолоодож, харин С.Е урд талын суудалд сууж байсан. Бид нар бүгд сурагч болохоор ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Жолооч ч гэсэн эрүүл байсан. .
...тээврийн хэрэгслийг ямар хурдтай явж байсныг анзаарч хараагүй, гэхдээ ойролцоогоор 50-60 км/цаг хурдтай явж байсан.
...бид нарын зорчиж явж байсан тээврийн хэрэгслийн хойд талын суудал байхгүй байсан. Зам тээврийн осол болох үед Ж.Ю, С.А бид гурав хойд талд хэвтэж байсан болохоор юу ч анзаараагүй. Нэг мэдэхэд тээврийн хэрэгсэл хажуу талаараа унасан байсан ба бид нар урд талын салхины шил байхгүй байсан тул тэр хэсгээр гарч ирсэн. Тухайн үед С.Е гадаа хэвтэж байсан, харин жолооч гадна гүйж байсан. Би өөрөө урьд өмнө ийм юм хараагүй болохоор маш их сандарсан тул яг юу болсныг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96-97 дэх тал/,
3.1.13. Насанд хүрээгүй гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Бид нар бүгд сурагч болохоор ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Жолооч ч гэсэн эрүүл байсан.
...Би тухайн үед хойд талд хэвтэж байсан болохоор юу ч хараагүй. Тийм болохоор тээврийн хэрэгсэл ямар хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна.
...Яаж яваад зам тээврийн осолд орсноо сайн хэлж мэдэхгүй байна. Нэг мэдэхэд бид нарын явж байсан тээврийн хэрэгсэл баруун талаараа хажуулдсан байдалтай байсан. Урд талын салхины шил байхгүй байсан тул тэр хэсгээр гадаа гарсан. Хойд талд байсан Ж.Ю, А.А бид гурав гадаа гарч ирэхэд жолооч тээврийн хэрэгслийн гадна байсан. Харин С.Е тээврийн хэрэгслийн урд талд хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
3.1.14. Насанд хүрээгүй гэрч Ж.Юийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Бид нар бүгд сурагч болохоор ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Жолооч ч гэсэн эрүүл байсан.
...Би тухайн үед хойд талд хэвтэж байсан болохоор юу ч анзаараагүй. Тийм болохоор тээврийн хэрэгсэл ямар хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна.
...Тухайн зам тээврийн осол болсон шалтгааныг би хэлж мэдэхгүй байна. Би тэр үед хойд талд хэвтэж байсан. Тийм болохоор юу ч анзаараагүй. Харин осол болсны дараа нэг мэдэхэд машин баруун талаараа хажуулдсан байсан, урд талын салхины шил байхгүй байсан тул тэр хэсгээр гадна гарсан. Бид гадна гарч ирэхэд С.Е газарт хэвтэж байсан ба жолооч гадна явж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх 114-115 дахь тал/,
3.1.15. Гэрч К.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Хт хандаж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн эсэхийг асуухад Х “би ээж рүү залгаж хэлсэн байгаа, манай ээж энэ хүүхдүүдийн эцэг, эх рүү залгаж хэлсэн байх, энэ залуу гайгүй байх, та машинаар эндээс авч яваарай” гэхээр нь би түүний үгэнд итгэж хамаатныхаа хүний хүүхдийн машиныг гадаа үлдээгээд яах вэ гэсэндээ сумын төв рүү авч ирсэн.
...би өөрөө уг тээврийн хэрэгслийг асааж жолоодож очсон. Тухайн үед урд салхины шил хагарсан, мөн гадна талын шинээр үүссэн гэмтлээс өөр эвдрэл гэмтэл байгаагүй. Уг тээврийн хэрэгсэл хэвийн асаж байсан. Дараа нь манай сумаас аймгийн төв хүртэл өөрсдөө асааж жолоодож ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийн хойд тал ямар нэгэн суудалгүй, зөвхөн урд талын хоёр суудалтай байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103-104, 106-107 дахь тал/,
3.1.16. Гэрч Т.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед зам тээврийн осол болсон газарт олон хүмүүс бөөгнөрч зогссон байсан ба бор өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн зүг рүү чиглэсэн байдалтай босоогоороо байсан. Тухайн тээврийн хэрэгслийн урд талд буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт нэг хүн газар ар нуруугаараа эгц дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэр хүн нэлээд даарсан байдалтай харагдсан ба түүний дээр нь куртик нөмөргөсөн байсан. Тухайн өвчтөний биед үзлэг хийхэд толгойны чамархай хэсэг нь гүн шалбарсан цус ихээр гарсан байдалтай байсан. Мөн хөл нь гэмтэлтэй байсан. Би тухайн өвчтөнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, улмаар яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх шаардлагатай юм байна гэж үзээд тэр дор нь аймгийн төвд хүргэсэн.
...би тухайн үед тээврийн хэрэгслийн жолоочоос асуухад тэр залуу надад “Бид нар С сум руу загас барихаар явж байсан, замдаа тээврийн хэрэгслийн тормоз ажиллаагүйгээс болоод баруун тийш дарж эргэх үед онхолдсон, тээврийн хэрэгсэл дотор бид хоёроос өөр хүн байгаагүй” гэж хэлсэн.
...урд талын хоёр суудал байсан, урд салхины шил хагарсан, копуд болон хажуу тал нь бүхэлдээ гэмтэл авсан байдалтай байсан. Тээврийн хэрэгслийн жолооч болон бусад хүмүүс эрүүл байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/,
3.1.17. Гэрч С.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн зам тээврийн осол болсон гэх газар нь С сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр Бөхөн уулын гурван самбарын доод талд болсон байв. Бид нар хэргийн газарт ирэхэд олон хүмүүс цугларсан байсан. Тэгээд манай дарга газар хэвтэж байсан хүүхдийн биеийн байдлыг үзээд яаралтай аймгийн төв хүргэх шаардлагатай юм байна гэснээр гэмтэл авсан хүүхэд болон тээврийн хэрэгслийн жолооч залууг аваад аймгийн төвд авч ирж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн болно. Бид нар хэргийн газарт очиход осолд орсон тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харж зогсож байсан. Тээврийн хэрэгслийн салхины шил нь хагарсан, урд хэсэг копут болон хажуу тал нь махийж хэлбэр алдсан байдалтай байсан. Анх яаж онхолдсон эсэхийг мэдэхгүй ч бид нар очих үед босгосон байсан. Анх бид нарт тээврийн хэрэгслийн жолооч хэлэхдээ “тээврийн хэрэгсэл дотор бид хоёр хоёулхнаа явж байсан, доошоо уруудаж ирж байгаад тормоз дарах үед баруун тийш мушгиж онхолдсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал/,
3.1.18. Жолооч Б.Х-ийн согтуурлын хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цаг 29 минутад шалгахад 0 хувь зааж согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 247 дахь тал/,
3.1.19. Шинжээч Баймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай К.Хын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаартай “1. Иргэн Б.Х-ийн биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3. Иргэн Б.Х-ийн биеэс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
3.1.20. Шинжээч “А” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 00000000дугаартай “...2022 оны 10 дугаар сарын байдлаар “Уаз 00000 загварын, 00000000улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас солих болон засварлах боломжтой эд ангийн зах зээлийн үнэлгээг ажлын хөлсний хамт гаргахад нийтдээ 1.525.000 төгрөгийн үнэтэй байна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 137-142 дахь тал/,
3.1.21. Шинжээч Баймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай К.Хын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 798 дугаартай “1.Иргэн С.Еын биед гавал тархины болон нүүрний хавсарсан гэмтэл, зүүн талын зулай ясны цөмөрсөн ил хугаралтай, эпидурал /хатуу хальсан доорх/ цус хуралт, доод эрүүний ясны хугаралтай, зулайны яс няцарч урагдсан шархтай, баруун түнхний мултралттай, хавантай, нэвчдэстэй, зүүн дух зулай хэсгээр зөөлөн эдэд хаван хавдартай хийтэй гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1 -т, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
3.1.22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3628 дугаартай “шинжилж буй 00000000 загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бын Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг биелүүлээгүй байх үндэслэлтэй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-198 дахь тал/,
3.1.23. Шинжээч Баймгийн Авто тээврийн төвийн Тээврийн хэрэгслийн үзлэгийн инженер ажилтай Е.Жы 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 “...МNS4598:2020 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2009 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон Уаз 00000 загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэхэд тормозны системийн ажиллагаа тормозны удаашрал стандартын шаардлага хангахгүй ажлын тоормоз, гар тормоз ажиллагаагүй байна. Тээврийн хэрэгсэл осолд орсон үед тормозны аппарат гуурс /трубка/ салсан байдалтай байна. Тээврийн хэрэгслийн гэрэл, дохионууд хэвийн ажиллагаатай байна.
... Уаз 00000 загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь осол гарах шалтгаан болоогүй ямар нөлөө үзүүлсэн болохыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 210-212 дахь тал/,
3.1.24. Шинжээч Е.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх уг тээврийн хэрэгслийг авч ирээгүй байсан тул тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмжөөр үзлэг явуулж, шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Дараа нь уг тээврийн хэрэгслийг өөрсдөө асааж авч ирэх үед тоног төхөөрөмжид оруулж үзлэг явуулсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь техникийн үзлэгийн хугацаа дуусахаас өмнө үзлэгт бүрэн хамруулах ёстой. Үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Тийм учраас оношилгооны хугацаа дууссан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн буруу гэж үзэж байна.
...Хэрэв хойд талд суудалгүй бол ачаа ачиж болно. Харин суудалгүйгээр хүн тээвэрлэж явж байгаа нь өөрөө зориулалтын бус гэж үзэж байна. Хуулийн дагуу ярих юм бол хүн тээвэрлэсэн тохиолдолд суудалтай байхаас гадна заавал аюулгүйн бүстэй байхыг шаарддаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орсны дараа тормозны аппаратын гуурс /трубка/ нь салж унасан байна. Энэ нь осол гарахаас өмнө бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/,
3.1.25. Яллагдагч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэл байхгүй.
2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зүс таних С.Е гэх залуу над руу залгаж С сум руу хүргэж ирэх талаар санал болгож бензин хийж өгөхөөр болж тохиролцсон тул би өөрийн ахын нэр дээр бүртгэлтэй Б.Мийн эзэмшлийн 00-00 000 улсын дугаартай Уаз загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус аймгийн С сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан. Тухайн өдөр миний бие С.Етой ярилцаж, тохиролцсон байсан ба С.Е өөрийн 3 найзтай хамт ирж миний машинд суусан. Тэр өдөр ганцхан С.Е гэмтсэн бөгөөд бусад хүмүүс гэмтэж бэртээгүй. Миний бие тухайн өдрөөс хойш С.Еын эрүүл мэндэд анхаарч, удаа дараа уучлалт гуйсан. Түүний эмчилгээнд зарцуулсан бүх хохирлыг бүрэн төлж өгөхөө илэрхийлсэн. Тэр үед анхаарал болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн өөрийн гаргасан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна.
...2022 онд “Хөх аргамаг” жолооны сургуулийг төгсөж, тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын жолооны үнэмлэхтэй болсон.
...осол гарахаас нэг өдрийн өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна. Тухайн үед би түүнийг анзаарч хараагүй. Миний бие осол болохоос хэд хоногийн өмнө үхэр ачиж ирсэн. Тэр үед хойд талын суудлыг авсан. Дараа нь С.Е нар ирээд яараад байхаар нь хойд талын суудлыг тавихгүйгээр гараад явсан.
...доошоо уруудаж яваад замаас гарах шиг болохоор нь баруун тал руугаа үрүүлээ мушгиж дарснаас болж тээврийн хэрэгсэл онхолдох шиг болсон.
...ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна.
...миний бие тэр үед анхаарал болгоомжгүй явж байгаад ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Б.Х-аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
6.2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.
6.4. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Б.Х- нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.
6.5. Шүүгдэгч Б.Х- нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Баймгийн С сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Мийн өмчлөлийн 00-00 000 улсын дугаартай Уаз 00000 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хүүхэд С.Еын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон байна.
6.6. Шүүгдэгч Б.Х- нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн үйлдэлдээ болгоомжгүй үйлдлээр хандсан байх бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч С.Еын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
6.7. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч Б.Х-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл нь тохирчээ.
6.8. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
7.3. Шүүгдэгч Б.Х- нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч С.Еын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
7.4. Насанд хүрээгүй хохирогч С.Еын хууль ёсны төлөөлөгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Х-аас гэмт хэргийн хор уршиг буюу эмчилгээний зардалд нийт 9.021.200 төгрөг нэхэмжилсэн байх ба үүнээс 2.400.000 төгрөгийг төлүүлж авсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
7.5. Гэм буруугийн шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч Д.Сгаас “хүүгээ 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар шүүгдэгчийн төлж өгсөн 2.400.000 төгрөгөөс тусдаа эмчилгээний зардал нэмэгдэж нийтдээ 13.000.000 төгрөгийн зардал гарсан тул энэхүү мөнгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч К.Хаас “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй 13.000.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлж байна” гэж мэдүүлсэн.
7.6. Иймд шүүгдэгч Б.Х-аас гэмт хэргийн хор уршигт 13.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сд олгож, насанд хүрээгүй хохирогч С.Еын эрүүл мэндэд энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч Б.Х-аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
7.7. Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч Б.Мээс “...шүүгдэгч Б.Х-т ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Х-ийг иргэний нэхэмжлэгч Б.Мэд төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
2.2. Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлтийг хүсэж байна” гэх тайлбарыг,
2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсэг болох 2.400.000 төгрөг төлж өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.4. Шүүхээс шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.5. Шүүгдэгч Б.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Б.Х- нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
2.6. Шүүгдэгч Б.Х- нь хувийн байдлын хувьд 2003 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баймгийн Ө суманд төрсөн, 19 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эцэг эх, дүү нарын хамт оршин суудаг, зан төлөв даруу зантай байна.
2.7. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх тухай дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсвэл энэ талаар гаргасан саналыг тооцох, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.
2.9. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хэсгийг төлж өгөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээнэ.
2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.12. Шүүгдэгч Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.
2.13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3. “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.14. Шүүгдэгч Б.Х-т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Бын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-аас гэмт хэргийн хор уршигт 13.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сд олгож, иргэний нэхэмжлэгч Б.М нь шүүгдэгч Б.Х-аас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Насанд хүрээгүй хохирогч С.Е, түүний хууль ёсны төлөөлөгч Д.С нараас цаашид гэмт хэргийн хор уршигт нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч Б.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ