Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

- хохирогч И.Дэлгэрмаа,

-шүүгдэгч О.Хуягбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирын Хуягбаатарт холбогдох Эрүүгийн 201619000865 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймагт 1978 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 4-11 тоотод оршин суух, урьд 1995 онд Эрүүгийн хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял хойшлуулсан, 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ял, 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Төв аймаг Сум дундын 1 дүгээр шүүхийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 10 сарын 19-ний өдөр 5 сар 25 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Очирын Хуягбаатар /РД:НЭ78042510/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Хуягбаатар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 20а байрны подвольд 2016 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө нөхөр О.Хуягбаатар нь эхнэр И.Дэлгэрмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Хуягбаатар нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв. 

 

Хохирогч И.Дэлгэрмаа шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 05-нд Отгонцэцэг, Оросоо эгч бид нар 3 шил архи хувааж уусан. Өдөр нь бид 2 маргалдасан би архи уухаараа агсам тавьдаг. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Ж.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Тэгээд Хуягбаатарын гэрт очоод /ажил дээр битгий согтуу очоод эхнэр, хүүхэд айлгаж ичээгээд байгаа ч/ гэж хэлэх санаатай очтол тэдний гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Хуягбаатар, эхнэр Дэлгэрмаа бас 2 хүн байсан хэнийг нь сайн мэдэхгүй байна. Тэгэхээр нь би Хуягбаатарт хандаж чи согтуу ажил дээр очоод эхнэр хүүхэд айлгаж болохгүй шүү гэтэл Хуягбаатар яадаг юм бэ чамайг зодно шдээ гэж хэлэхээр нь би тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд нэг шилтэй Ерөөл нэртэй архи тал дундуур байснаас надад хундаганд хийж өгөхөөр нь би амсаж өгөөд архинаас нь тэд нарт аягалж өгөөд удаагүй 10-15 минут үүдэнд нь сууж байгаад гарсан. Намайг гарах үед Хуягбаатарын эхнэр Дэлгэрмаа согтуу /Пизда минь би подволд амьдармааргүй байна гэж элдэв хараал хэлж Хуягбаатар луу орилж хашгираад байхаар нь би гараад явсан урьд өмнө Хуягбаатарын нүүрийг майжиж гэмтээсэн байсан болохоор бас агсам тавих гээд орилж хашгираад байхаар нь явсан. Ер нь Дэлгэрмаа архи согтууруулах ундаа 2-3 хундага уугаад л агсам тавиад эхэлдэг их агсам хүн шүү дээ. Би Дэлгэрмааг агсам тавиад эхлэхээр нь гараад явсан. Яг ямар хэрэг учрал болсоныг мэдэхгүй байна.. ” /хх-29тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Норсонсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн : “...Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны орой 19 цаг өнгөрч байхад Дэлгэрмаатай 0,75 литртэй Ерөөл нэртэй архи 2 шил, 3 лаазтай лимонтой пиво хувааж уусан. Тэгээд  би согтоод гэртээ ороод унтсан байсан. Шөнө бол ямар асуудал болсоныг мэдэхгүй би согтоод нам унтсан байсан. Харин маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад би босоод Дэлгэрмаагийн гэрт ороход Дэлгэрмаагийн зүүн талын хацарнаас нь цус шүүрээд нүд нь хөхөрч хавдсан байсан би хэн чамайг ингэж гэмтээсэн талаар асуухад манай нөхөр Хуягбаатар урьд шөнө ийм болгосон гэж надад хэлсэн ”/хх-30-31 тал/ гэх мэдүүлэг,

 

 Төв аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №155 дугаар дүгнэлтэнд

- Шинжилгээнд хүргүүлсэн байгаа гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

- Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь папилон санд байгаа гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34-35 тал/,

 

  Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №155 дугаар дүгнэлтэнд

- И.Дэлгэрмаагийн биед зүүн хацарт зулгаралт, зүүн нүд, хамар, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт /хх-37 тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 154 дугаар дүгнэлт

  • Шинжилгээнд ирүүлсэн автирк нь шинжилгээнд тэнцэнэ.
  • Шинжилгээнд ирүүлсэн автиркнаас гарын мөр илрээгүй.
  • Тогтоолд дурьдсан 4,5-р асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн тул хариулах боломжгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-43 тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10 тал/,

- яаралтай тусламжийн хуудас /хх-17 тал/,

- эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-24 тал/,

- шүүгдэгч О.Хуягбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-50-51 тал/, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-55-56 тал/,

 

- Шүүгдэгч О.Хуягбаатар нь “ 1995 онд Эрүүгийн хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял хойшлуулсан, 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 131 тогтоолоор Эрүүгийн хуулийн 127.1, 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн, 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 12 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2006 оны 10 сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан” гэх лавлагаа /хх-57 тал/,

-Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2386 дугаар албан бичиг /хх-58 тал/,

- О.Хуягбаатар, И.Дэлгэрмаа нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх-73 тал/,

-2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 131 тогтоолын хуулбар /хх-77 тал/,

-  2003 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 12 дугаар тогтоолын хуулбар /хх-78-79 тал/ зэргийг шинжлэн судлав.

     

Шүүгдэгч О.Хуягбаатар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 20а байрны подвольд 2016 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө нөхөр О.Хуягбаатар нь эхнэр И.Дэлгэрмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч И.Дэлгэрмаагийн “2016 оны 12 сарын 05-нд Отгонцэцэг, Оросоо эгч бид нар 3 шил архи хувааж уусан. Өдөр нь бид 2 маргалдасан би архи уухаараа агсам тавьдаг. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №155 дугаар дүгнэлтэнд: И.Дэлгэрмаагийн биед зүүн хацарт зулгаралт, зүүн нүд, хамар, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт, гэрч  Ж.Батзаяа, Г.Норсонсүрэн нарын мэдүүлэг болон шүүгдэгч О.Хуягбаатарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Хуягбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.Хуягбаатар нь 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 12 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2006 оны 10 сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй” байх тул ялтай байдал арилсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч И.Дэлгэрмаа нь шүүгдэгч О.Хуягбаатартай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч О.Хуягбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автиркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдах нь зүйтэй байна.