Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

                                    

 

 

 

2023.03.22                                     2023/ШЦТ/64

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0060

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, 

Улсын яллагч Д.Ч ,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2339000000113 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 18-ний шөнө 23 цаг 50 минутын орчим Б.Амгаланбилэгийг Б.П-тай хардаж, улмаар соёрхол *******тэй архины шилны хагархайгаар Б.П-гийн зүүн гарын алгыг 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн гарын алганд шарх, шуу, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 18-ний шөнө 23 цаг 50 минутын орчим Б.Амгаланбилэгийг Б.П-тай хардаж, улмаар соёрхол *******тэй архины шилний хагархайгаар Б.П-гийн зүүн гарын алгыг 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн гарын алганд шарх, шуу, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000113 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.П-гийн (хх-ийн 9-р хуудас), гэрч Г.Доржжамцангийн (хх-ийн 13-р хуудас), гэрч Б.Амгаланбилэгийн (хх-ийн 25-р хуудас), шинжээч эмч Ц.Тунгалагтамирын (хх-ийн 37-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаартай дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас),

Хохирогч Б.П-гийн “....Д-д гомдолгүй учир сайн дураар эвлэрч эмчилгээний зардал төлсөн нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 87-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрэлсний бүртгэлгүй лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50, 53-55, 84-85-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2339000000113 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Ч  шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 18-ний шөнө 23 цаг 50 минутын орчим Б.Амгаланбилэгийг Б.П-тай хардаж, улмаар соёрхол *******тэй архины шилний хагархайгаар Б.П-гийн зүүн гарын алгыг 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн гарын алганд шарх, шуу, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Үерхдэг найз эмэгтэй болох Амгаланбилэг намайг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим утсаар “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөнд хүрээд ир гэж дуудсан. Би “Эрдэнэ” зочид буудлын 210 тоотод яваад очиход Амгаланбилэг ганцаараа байсан. Бид хоёр өрөөнд хамт сууж байтал гаднаас 17 цагийн орчим миний танихгүй 2 залуу 2 литрийн том пиво, нэг хоол барьчихсан орж ирсэн. Тэгээд бид дөрөв хамт суугаад 2 литрийн том пиво уухад өөрсдийгөө П , Доржжанцан гэж танилцуулсан. Ууж байсан пиво дуусахад П , Амгаланбилэг хоёр гараад 750 граммын хэмжээтэй “Соёрхол” *******тэй архи авчирсан. Уг архийг мөн бид дөрөв ууж дуусгаад бүгдээрэй “Андууд” караоке, “Гранд” баараар явж байгаад “Эрдэнэ” буудлынхаа 210 тоот өрөөнд 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Би Амгаланбилэг бид хоёр унтаж амарлаа та 2 одоо яв гэж П , Доржжанцан гэх 2 залууд хэлэхэд явахгүй надтай үг сөрөөд надтай ноцолдоод байх шиг байсан. Цаашаа юу болсон талаар санахгүй байна. Буудлын ресепшн цагдаа дуудлаа гэхээр нь би буудлаас гараад зугтсан. Амгаланбилэг П гэх залуутай архи ууж идсэн талаараа надад их ярьдаг байсан бөгөөд П гэх залуу нь П  юм шиг байсан. Би Амгаланбилэгийг П  гэх залуутай хардсан юм. Би өөрийнхөө гэмт бурууг хүлээж ойлгож байгаа. П гийн эмчилгээний зардал болох 900.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчим найз Доржжанцан, Амгаланбилэг нарын хамт “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөнд ороод найз Амгаланбилэгийг унтаж амарч бай гэж хэлчихээд Доржжанцан бид хоёр гадуур хувийн ажлаа амжуулж байгаад 17 цагийн орчим “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөнд Амгаланбилэг дээр ирэхэд Амгаланбилэг Д гэх залуутай хамт байж байсан. Тэгээд Доржжанцан, Амгаланбилэг, Д бид дөрөв 750 граммын “Соёрхол” *******тэй архи, 2 литрийн “Нийслэл” *******тэй пиво хувааж ууж дуусгаад “Андууд” караоке, “Гранд” баар орчихоод эргээд “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөндөө 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цаг 40 минутын орчим ирсэн. 210 тоот өрөөнд байхад Д миний толгойн орой хэсэгт архины шилээр цохиод архины шил хагарсан. Би шалан дээр унаад босож ирээд болио гээд зүүн гараараа толгойгоо халхалсан чинь Д архины хагархай шилээрээ зүүн гарын алгыг зүсчихсэн. Болсон үйл явдлыг Доржжанцан, Амгаланбилэг нар харсан. Д гэх залуу яагаад ийм үйлдэл хийснийг мэдэхгүй. Маргалдаж муудсан зүйл байхгүй бөгөөд намайг Амгаланбилэгтэй хардсан байх гэж бодож байна. Тэгээд эмнэлэг дээр очоод зүүн гарын алгандаа оёдол тавиулсан. Би маш их гомдолтой байна. Амгаланбилэг, Д хоёр ямар харилцаатай талаар мэдэхгүй. Д гэх залууг танихгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас),

Гэрч Г.Доржжамцангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчим найз П , Амгаланбилэг нарын хамт “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөнд ороод найз Амгаланбилэгийг унтаж амарч бай гэж хэлчихээд П  бид хоёр гадуур хувийн ажлаа амжуулж байгаад 17 цагийн орчим “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөнд Амгаланбилэг дээр ирэхэд Амгаланбилэг Д гэх залуутай хамт байж байсан. Амгаланбилэг бол миний эх*******ийн найз байгаа юм. Д гэх залууг танихгүй яагаад буудалд ирсэнийг мэдэхгүй. Амгаланбилэг дуудсан байх. Тэгээд П , Амгаланбилэг, Д бид дөрөв 750 граммын “Соёрхол” *******тэй архи, 2 литрийн “Нийслэл” *******тэй пиво хувааж ууж дуусгаад “Андууд” караоке, “Гранд” баар орчихоод эргээд “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөндөө 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Буудлын 210 тоот өрөөн дотор Д найз П гийн толгой руу архины шилээр цохисон, архины шил хагарсан. П  шалан дээр унаад босож ирээд болио гээд зүүн гараараа толгойгоо халхалсан чинь Д архины хагархай шилээрээ П гийн зүүн гарын алгыг зүсчихсэн. Тэгээд би дундуур нь орж Д гэх залууг болиулсан. Болсон үйл явдлыг Амгаланбилэг нар харсан. Д гэх залуу яагаад ийм үйлдэл хийснийг мэдэхгүй. Маргалдаж муудсан зүйл байхгүй бөгөөд П ыг Амгаланбилэгтэй хардсан байх гэж бодож байна. Д Амгаланбилэгтэй үерхдэг юм шиг байна лээ. П ы зүүн гарын алганаас нь цус гарсан. Тэгээд эмнэлэг дээр очоод П  зүүн гарын алгандаа оёдол тавиулсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Надад санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас),

Гэрч Б.Амгаланбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгэзр баг Хийдийн 7а-04 тоотод аав, ээж, хүүгийн хамт амьдардаг. 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим найз П , Доржжанцан нартай уулзаад хамт сууж юм ярихаар болоод би 15 цагийн үед “Эрдэнэ” зочид буудлын 210 тоот өрөөг авсан. П , Доржжанцан нар намайг буудалд ганцааранг минь үлдээгээд гарчихаад ирье гэж хэлээд явсан. Энэ хооронд би буудалд ганцаараа байхдаа өөрийн найз залуу Д г утсаар дуудсан. Д  бид хоёр 2022 оны 03 дугаар сараас үерхэж эхэлсэн юм. Найз залуу Д  буудалд ирээд байж байхад 17 цагийн орчим П , Доржжанцан нар 2 литрийн том пивотой ирсэн. Тэгээд бид дөрөв 2 литрийн пиво хувааж уугаад дуусахад би П гийн хамт гараад дэлгүүрээс 750 граммын хэмжээтэй “Соёрхол” архи авчираад мөн архиа уугаад дуусахад П  сайхан дуулмаар байна гээд бид дөрөв “Андууд” караоке орж дуулангаа 2 литрийн нэг том пиво ууж дуусгасан. Үүний дараа “Гранд” бааранд орьё гээд “Гранд” бааранд ороод 750 грамм хэмжээтэй гадаад *******тэй архи авсан. Авсан архи бүгдийн уугаагүй. Талын уугаад үлдээсэн. Тэгээд баар хаахын өмнө гараад такси бариад “Эрдэнэ” зочид буудлынхаа 210 тоот өрөөнд очсон. Энэ цаг үеэс эхлээд би архиданаа согтсон. Тэгээд буудлын 210 тоот өрөөндөө ороод юм яриад сууж байтал найз залуу Д  гэнэт П гийн толгой хэсэгт “Соёрхол” архины шилээр нэг удаа цохисон. Яагаад цохисон учир шалтгааныг нь би мэдэхгүй байна. Тэгээд Д  өрөөнөөс гараад зугтчихсан. П гийн зүүн гарын алганаас цус гарч байсан. Найз залуу Д  намайг эрэгтэй хүнтэй найз болохоор дургүй байдаг...Б.П , Г.Доржжанцан нарыг таны найз залуу Д  огт танихгүй... Миний найз залуу Д.Д их яриа, нийтэч хүн бөгөөд огцом ууртай хүн. Айлын дундах хүүхэд, Дорнод аймагт 1 жил цэргийн алба хаасан, хүүхэд байхдаа найзуудтайгаа гутал дэлгүүрээс өмсөж гараад ял шийтгүүлж байсан гэсэн. Архи согтууруулах ундаа бага хэрэглэдэг, тамхи татдаггүй хүн...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаартай дүгнэлтэд:

1.2. Б.П-гийн биед зүүн гарын алганд шарх, шуу, алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлээс шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, зулгаралтууд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс зулгаралтууд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас),

Шинжээч эмч Ц.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.П-гийн биед үзлэг хийхэд толгой, хуйханд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-р хуудас),

Хохирогч Б.П-гийн “....Д д гомдолгүй учир сайн дураар эвлэрч эмчилгээний зардал төлсөн нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 87-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.П д 900.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь “....Д-д гомдолгүй учир сайн дураар эвлэрч эмчилгээний зардал төлсөн нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 87-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Д нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Д.Д-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000000113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2339000000113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч             Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР