Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 00866

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1983 онд төрсөн, эмэгтэй, 37 настай, хуваариа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 3, 2 хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 12-06 тоотод оршин суух “Боржигон” овогт Оюуны Пүрэвсүрэн /РЭ-83082506/-гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт тус сумын 1 дүгээр багийн нутаг Хавтаг гэх газарт оршин суух, “Баарин” овогт Даваадоржийн Батдэлгэр /РВ-84121511/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, 20.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн, хариуцагч Д.Батдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөртэйгээ 2010 онд танилцаж үерхэж байгаад хамт амьдрах болсон бидний дундаас хүү Идэржавхлан 2013 онд төрсөн. Би нөхөртэйгээ гэрлэх үедээ өөрийн дагавар хүүхэдтэй байсан. Бид хамт амьдрах хугацаандаа байнга хэрүүл маргаантай байдаг байсан. Бид гэрлэсэн цагаасаа хойш тууштай хамт амьдарч байгаагүй. 2018 оноос хойш тусдаа амьдарч байна. Хамт амьдрах хугацаанд байнга архи ууж хэрүүл зодоон хийдэг байсан учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан юм. 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Идэржавхланг өөрийн асрамждаа үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтээ цуцлуулна. Эд хөрөнгийн тухайд бидний дунд маргаан байхгүй.  нэхэмжлэлийн шаардлага болох 20.000.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Д.Батдэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр Пүрэвсүрэнтэй 2010 онд танилцаад үерхэж эхэлсэн. Хүүхдийн асрамж, тэтгэлгийн тал дээр маргаан байхгүй. Би хүүдээ хуульд заасны дагуу тэтгэлэг төлөх болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн нь хариуцагч Д.Батдэлгэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, 20.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн, хариуцагч Д.Батдэлгэр нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Б.Идэржавхлан төрсөн болох нь Тухайлбал; 

Гэрлэгчдийг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн №6701000181 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү “Баарин” овогт Батдэлгэрийн Идэржавхлан /РЮ-12282855/-ийн №0000807928-819 дугаартай Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

МУ-ын Гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Ерөнхий боловсролын Титэм сургуулийн нийгмийн ажилтны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн: “....Батдэлгэр овогтой Идэржавхлан нь МУ-ын Гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Ерөнхий боловсролын Титэм сургуулийн 2б ангид суралцдаг нь үнэн болохыг....” гэх тодорхойлолт, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон бусад нотлох баримт зэргээр тус тус нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас өнөөдөр 2018 оноос өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа,  Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэл, гэрлэлт цуцлах, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлгийн хувьд маргаангүй харилцан тохиролцсон байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч Д.Батдэлгэрийн шүүх хуралдаанд өгсөн: “....би хүүдээ хуульд заасны дагуу тэтгэлэг төлөх болно....” гэх мэдүүлэг зэргээс дүгнэж шүүхээс бага насны хүүхэд, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан насанд хүрээгүй хүү Баарин овогт Батдэлгэрийнн Идэржавхланг, мөн П.Далайжавхлангийн асрамж болон тэтгэлэг дээр маргахгүй байгаа боловч шүүхээс насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг заавал шийдвэрлэдэг тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11а ангид суралцдаг, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү “Боржигон” овогт Пүрэвсүрэнгийн Далайжавхлан /РЮ-02322334/ эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд гэрлэгчдийн гэр бүлийг цуцалж, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү “Боржигон” овогт Пүрэвсүрэнгийн Далайжавхлан /РЮ-02322334/, 2012 оны 8 дугаар сарын 28-ний өдөр төрсөн насанд хүрээгүй хүү “Баарин” овогт Батдэлгэрийн Идэржавхлан /РЮ-12282855/ нарыг эх Д.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээж, эцэг Д.Батдэлгэрээс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан Б.Идэржавхланг тэжээн тэтгүүлэг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн: “....нэхэмжлэлийн шаардлага болох 20.000.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна....” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул  гэрлэгчдийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах шаардлага буюу эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл-д төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөхөд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 32.529 /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөг төлөхөөс чөлөөлж, хариуцагч Д.Батдэлгэрээс нийт 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар “Баарин” овогт Даваадоржийн Батдэлгэр /РВ-84121511/, “Боржигон” овогт Оюуны Пүрэвсүрэн /РЭ-83082506/ нарын гэрлэлтийг цуцлуулсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү “Боржигон” овогт Пүрэвсүрэнгийн Далайжавхлан /РЮ-02322334/, 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү “Баарин” овогт Батдэлгэрийн Идэржавхлан /РЮ-12282855/ нарыг эх О.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч Д.Батдэлгэрээс 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй хүү Б.Идэржавхланг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгнөөс чөлөөлж,   хариуцагч Д.Батдэлгэрээс 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ