| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00572/И |
| Дугаар | 155/ШШ2019/00857 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2019/00857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2019/00572/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 08-11 тоотод оршин суух, РБ90092546 регистрийн дугаартай, Харуул хайч овогт Тунгалагийн Гэрэлчулууны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух, Жонон овогт Догсомын Цолмонгэрэлд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Нэхэмжлэгч Т.Гэрэлчулуун, хариуцагч Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Гэрэлчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Т.Гэрэлчулуун нь Д.Цолмонгэрэлтэй 2009 онд үерхээд 2010 оны 8 дугаар сарын 05-нд нэг гэрт хамтран амьдарсан. Хамтын амьдралын явцад 3 хүүхэдтэй болсон. 2010 оны 10 дугаар сарын 04-нд том охин Булганзаяа, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дунд охин Отгонзаяа, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бага охин Мөнхзаяа нар төрсөн. Энэ хугацаанд амьдрал маань дээшээ гарсан зүйлгүй. Архи дарс ууж, хэрүүл маргаан хийдэг байсан. Д.Цолмонгэрэлд өөрийн дутагдлыг хэлэхэд уурлаж, уцаарлан дайрч давшилж, зодож нүддэг байсан. Одоо бид хоёр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. 3 хүүхэд одоо эцэг дээрээ байгаа учраас би өөрийн асрамжиндаа авмаар байна. Архины хамааралтай хүний дэргэд 3 охин хүүхэд байлгамааргүй байна. Ээж нь өндөр настай хүүхэд харах боломжгүй тул 3 хүүхэд болон надад хэцүү байгаа учраас би хуульд заасны дагуу өөр дээрээ авч эцгийн зүгээс тэтгэлэг гаргуулан авахыг хүсч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би зөвхөн гурван хүүхдээ л өөрийн асрамжиндаа авмаар байна. Хүүхдүүд маань ямар нэгэн эрсдэлд орох вий гэхээс би айж байгаа болохоор өөр дээрээ авахыг хүсч байна. Том охины маань багш танай хүүхэд хичээл сурлагадаа муудаад байна. Би ангийнхаа хүүхдүүдэд өдөр бүр 11 цагаас давтлага өгдөг боловч танай хүүхэд ирдэггүй. Нэг удаа ирэхдээ бүх даалгавраа буруу хийсэн байсан. Учрыг нь асуухад эмээ миний хичээлийг зааж мэддэггүй гэж тайлбарласан гэж утсаар ярьж байсан. Миний охин ээжтэйгээ утсаар ярихдаа таньтай утсаар ярихаар аав, эмээ 2 уурлаад байдаг. Би тэд нарыг байхгүй байхад эсвэл ангийнхаа хүүхдийн утсыг гуйж ярьдаг гэж байсан. Дунд охин маань 1 дүгээр ангид сурдаг эгч нь хичээлийг нь давтуулдаг гэсэн. Эмээ нь хичээлийг нь давтуулж чаддаггүй, аав нь гэртээ тогтмол байдаггүй болохоор охин маань дүүгийнхээ хичээлийг давтуулаад өөрийнхөө хичээлийг давтаж чаддаггүй гэж надад хэлж байсан. Гурван охиноо салгамааргүй байна.
Иймд хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна... гэжээ.
Хариуцагч Д.Цолмонгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн иргэн Догсом овогтой Цолмонгэрэл миний бие ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байсан ба эхнэр бид хоёр 2010 онд гэр бүл болж хамтран амьдарсан. Энэ хугацаанд 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин Булганзаяа 2010 онд төрсөн, дунд охин Отгонзаяа 2013 онд, бага охин Мөнхзаяа 2016 онд тус тус төрсөн. Т.Гэрэлчулуун 2018 оны 12 сараас хойш тусдаа амьдарч өөр нөхөртэй болсон. Би 3 охиноо харж хандан тэжээж чадна. Хойд эцгийн гар харуулмааргүй байна. 2018 оны 9 дүгээр сард гэрээ ачаад Мөрөнд айлын хашаанд орхиод хүн дагаад явсан. 3 охин минь 1 нь 3 дугаар ангид 2 нь хөдөө хадам ээжийнд орхиод явсан байсан. Би энэ хугацаанд Өмнөговь аймгийн Тавантолгойд том машин барьж ажил хийж байгаад ирэхэд гэр орон байхгүй Мөрөн нүүгээд явсан байсан. Ингээд Мөрөн ороход гэр хураалттай байсан. Гэрээ дүүгийн хашаанд барьж хүүхдүүдээ авчирч төвхнүүлж өгөөд 10 сар хүртэл байж байгаад эргээд ажилдаа явсан. Энэ үед хүүхдээ хоол ундгүй хаяж хүмүүстэй нийлж архидаж, бүжиг наадам зугаа цэнгэл эргүүлж явсан байдаг бөгөөд миний төрсөн дүү Очирбат хүүхдүүдийг минь зохицуулж байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 27-нд Мөрөнд ирсэн. Би архи уудаг нь үнэн. Гэхдээ ухаанаа алдтал уудаггүй өөрөөс нь их зүйл гардаг. Намайг хүн гэж тоодоггүй, элэг барьж улаан цагаан айлд хонож байхад нь хүртэл барьж байсан. Ингээд би цөхрөнгөө барж 3 охиноо аваад Эрдэнэбулган сумандаа нүүж ирсэн. 3 охин минь эмээтэйгээ, аавтайгаа хүний гар харахгүй сайхан амьдарч байна. Энэ хүн хүүхдүүдээ зодож, нүдэж хашраасан. Ээж дээр ерөөсөө очихгүй, ээж зоддог, муухай гэж ярьцгаадаг. Бүгдээрээ зүрх муутай. Ийм учраас би 3 охиноо асарч, хүмүүжүүлж чадна. Архи уухгүй. Хадам ээж маань надад Гэрэлчулуун бүр толгой нь эргэсэн. Чойжингийн Ганболд гэдэг хүнээс салахаа больсон. Чи хүүхдээ 18 нас хүртэл тэжээж чадвал өөрөө аваарай гэсэн. Миний том охин хичээл сурлагадаа муудсан юм байхгүй. Харин Мөрөнд сурч байхдаа хүүхдийн биеэс хэтэрсэн даалгавар өгдөг байснаас ядаргаанд ордог байсан юм билээ. Одоогийн ангийн багш нь Мөрөнд дэндүү даалгавараар шахагдаж байсан байна гэж хэлж байсан. Миний охин 3 дугаар ангиа 100% онц дүнтэй төгсөж байсан. Дунд охиныхоо хичээлийг би давтуулаад болоод л байдаг. Хичээлээсээ хоцорсон юм байхгүй. Би амьдралын эрхээр хаана ажил байгаа газарт явж ажил хийж мөнгө олдог. Хааяа архи уудаг нь үнэн. Тэгтлээ арчаагаа алдаад архи уусан зүйл байхгүй. Одоо хүүхдүүдээ хараад гэртээ суурин байна. 2 том охиноо өөрийн асрамжиндаа авч бага охиноо ээжийнх нь асрамжид үлдээж болох юм... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Гэрэлчулуун нь хариуцагч Д.Цолмонгэрэлд холбогдуулан хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Булганзаяа, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Г.Отгонзаяа, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Мөнхзаяа нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд болон зохигчийн тайлбарууд зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч Т.Гэрэлчулуун нь охин Г.Булганзаяа, Г.Отгонзаяа, Г.Мөнхзаяа нарыг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч Д.Цолмонгэрэл хүүхдүүдийн асрамжийн талаар маргажээ.
Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлтэд: ... Иргэн Т.Гэрэлчулууны амьдрах орчин нөхцлийн хувьд боломжийн. Хүүхдүүдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах боломжтой.
Хүүхдэд тавих анхаарал, хайр халамж сайн бөгөөд цаашид сурч хүмүүжих, хэрэгцээт зүйлээр ээж болон ах, дүүгийн дэмжлэгтэйгээр хангах боломжтой...,
... Иргэн Д.Цолмонгэрэлийн хувьд амьдрах орчин нөхцлийн хувьд дундаас
доогуур түвшинд. Хүүхдүүдийн дэргэд тогтмол байж, наад захын хэрэгцээт зүйлээр хангах боломж дунд зэрэг. Тэрээр улирлын чанартай ажил эрхэлж, гэртээ тогтмол байдаггүй учир одоо хамт амьдарч байгаа охин Ц.Булганзаяа, Ц.Отгонзаяа, Ц.Мөнгөнзаяа нарт эцгийн хараа хяналт сулрах, аливаа эрсдэлд өртөж болзошгүй байна...,
... Хүүхдүүдийг түр асран хамгаалж байгаа Д.Цолмонгэрэлийн ээж Г.Оюунцэцэг нь миний хувьд хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт зөөхөд их хүндрэлтэй байна. Даралт ихсэх, толгой өвдөх, үе мөчөөр хатгах байдал сүүлийн үед ихэссэн ядарч байна гэж ярилцлага өгсөн. Хүүхдүүдийг ээжид нь өгөх хүсэлтэй. Энэ байдлаа хүүдээ хэлэхэд ихэд уурлаж эсэргүүцдэг ... гэж тус тус тэмдэглэгдсэн,
охин Г.Булганзаяагаас асрамжийн талаар санал авахад: ... Би ээжтэйгээ хамт амьдармаар байгаа боловч Эрдэнэбулган суманд сургуульд сурдаг болохоор аавтайгаа хамт амьдаръя гэж бодож байна. Уг нь ээжтэйгээ амьдарвал сайхан байх... гэж тайлбарласан,
Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Д.Цолмонгэрэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэм буруутайд тооцогдож байсан,
нэхэмжлэгчийн Д.Цолмонгэрэл нь архи ууж гэр бүлийнхнийхээ амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг гэсэн тайлбар,
хариуцагч Д.Цолмонгэрэлийн ийн би хааяа архи уудаг нь үнэн гэсэн тайлбар,
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дүгнэлтэд: ...Д.Цолмонгэрэлийн ээж Г.Оюунцэцэг нь манай хүү архи их уудаг, архинаас болж ийм байдалд хүрсэн байх гэж хариулсан нь Д.Цолмонгэрэл нь архины хамааралтай байж болзошгүй байна ... гэж тэмдэглэгдсэн зэргээс хариуцагч Д.Цолмонгэрэл нь хувийн байдлын хувьд төлөвшөөгүй, архийг зүй зохистой хэрэглэдэггүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Хариуцагч нь 3 хүүхдийнхээ 2 томыг нь өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байгаа боловч хүүхдүүдийн нас, хүйс, хөгжил, хүмүүжлийн онцлог зэргийг харгалзан хүүхдүүдийг салгахгүйгээр эх Т.Гэрэлчулууны асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., мөн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх тул 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Булганзаяа, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Г.Отгонзаяа, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Мөнхзаяа нарыг эцэг Д.Цолмонгэрэлээс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн
тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Гэрэлчулуун нь хүүхдүүдийн тэтгэлэгтэй холбоотой маргааны улсын тэмдэгтийн хураамж 70.908 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ..., тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлп тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр; гэж заасан байх тул 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Булганзаяа, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Г.Отгонзаяа, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Мөнхзаяа нарын оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 194.300 төгрөгийн тал хувь 97.150 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 3.497.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 70.908 төгрөгийг хариуцагч Д.Цолмонгэрэлээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: