Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2019/00862

 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт О.Н /Р.../, Б овогт Т.Н /..../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Л.Х, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Л.С, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.А нарыг эх О.Н-ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Л.Х, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Л.С, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Л-ос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..дугаар багийн .. тоотод байрлах 10*8 хэмжээтэй шавардсан палкан байшин, 3 тал хашаа болон 447.3 мгазар зэрэг 20.000.000 /хорин сая/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгөөс нэхэмжлэгч О.Н, охин Л.Х., Л.С, Л.А нарт 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулан олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Т.Л, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.Н-д тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342.737 /гурван зуун дөчин хоёр мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Н-ас 36.321 /гучин зургаан мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Т.Л-с 379.058 /гурван зуун далан есөн мянга тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Н-д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН