Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 337

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* Д.Ц /РД:**********/

улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, төрийг төлөөлж *******,******* С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Д.******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 онд баривчлагдан, 10 жил хорих ялаар шийтгүүлсэн. Дотоод явдлын яамны  тусгай комиссын 1942 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1  дүгээр тогтоолоор цагаатгагдсан.

Би *******ийн ганц охин  бөгөөд өргөмөл нэг дүүтэй. Бид хэлмэгдэгч Д.*******ийн  хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсаны нөхөх олговрыг  2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 245 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоолгож,  1 сая  төгрөгийг  хуваан авч байсан. Одоо дүү Д.*******тай ярилцаж тохиролцоод би нэхэмжлэл гаргаад уг нөхөх олговрыг адил тэнцүү хэмжээгээр хувааж авахаар хэлцэл хийсэн байгаа.

Иймд бид эцэг Д.*******ийн олгох нөхөх олговор 40.000.000 төгрөгийг  нэхэмжилж байна гэв.

Прокурор С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хууль цаазын зөвлөх, хяналтын прокурор С.******* би төрийг төлөөлж оролцож байна. Нэхэмжлэгч  Д.Цийн эцэг Д.******* нь 1938 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан 10 жил хорих ялаар шийтгүүлж, Дотоод явдлын яамны  тусгай комиссын 1942 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор цагаатгагдсан.  Нэхэмжлэгч Д.Ц түүний өргөмөл дүү Д.******* нар ******* дүүргийн шүүхийн  2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 245 дугаартай шүүхийн шийдвэрээр 1 сая төгрөгийг хуваан авч байсан байна. Иймд хэлмэгдэгчийн хүүхдүүд  болох Д.Ц, Д.******* нарт нөхөн олговор 40.000.000 төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр хувааж олгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Төрийн эрх ашигийг хамгаалж шүүх хуралдаанд оролцсон прокурор С.******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө гэж заажээ.

ын харьяат, ард, хар гийн ******* хэлмэгдэгч мөн болох нь 1938 онд Улс төрийн хэрэгт баривчилж 10 жил хорих ялаар шийтгэсэн, Дотоод явдлын яамны  тусгай комиссын 1942 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор гийн *******ийг хэрэгт холбогдолгүй болгон суллаж, оногдуулсан ялыг цагаатган шийдвэрлэсэн хууль ёсны баримтаар тогтоогдож байна. /хх-7,8/

холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн гийн ******* нь нас барсан байх тул хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2.-т заасан нөхөх олговрыг зөвхөн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нэхэмжлэх эрхтэй.

******* дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 245 дугаар шийдвэрээр  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 1.000.000 төгрөгийг ******* дүүргийн санхүүгийн хэлтсээс гаргуулан ******* овогтой Д. олгож шийдвэрлэж байсан байна. /хх-11/

Иймд нэхэмжлэгч Д.Цийг холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн эцэг Д.*******т олгох нөхөх олговрыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзлээ.

Гэхдээ нэхэмжлэгч Д.Ц хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар орон сууц аваагүй, нэхэмжлэгч нараас өөр нэхэмжлэх эрхтэй этгээд байхгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох ёстой.

 

Нэхэмжлэгч Д.Ц хэлмэгдэгч гийн *******т Д.Ц, Д.******* нараас өөр үр хүүхэд, гэр бүлийн гишүүд байхгүй болохоо Үндэсний төв архивын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03-9/1821 дугаар лавлагаанд ын 5 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 56 дугаар хуудсанд: Өрхийн тэргүүн гийн эрэгтэй, 38 настай, ийн ******* эрэгтэй, 3 настай, ийн эмэгтэй, 36 настай, ийн Д.Ц эмэгтэй, 9 настай гэж  бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/012764 дугаартай лавлагаанд...нэр Д.Ц, эцэг гийн , эх ийн гэж бүртгэгдсэн баримт,  ,ийн овог нэр өөрчилсөн 09 тоот гэрчилгээнд:  эцэг , нэр Д.Цийг  *******  2001 оны 11 сарын 14-ний өдрийн А/401 тоот захирамжаар овог , эцэг  ******* нэр Д.Ц гэж овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн 09-рт бүртгэж гэрчилгээ олгосон гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хийсэн хэлцэлд ...Д.Ц, Д.******* бидний эцэг гийн *******т олгох нөхөх олговор 40.000.000 төгрөгийг 20.000.000 төгрөгөөр хуваан авахаар тохиролцож хэлцэл хийсэн болно” гэжээ, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Зууны мэдээ сонины №139 /6106/ дугаарт ... хэлмэгдэгч гийн *******...хүүхэд Д.Ц...нөхөх олговор 40.000.000 төгрөг гэж нийтэд мэдээлсэн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 443 тоот албан бичигт Манай мэдээллийн нэгдсэн сангаас хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц авсан иргэдийн бүртгэлийг шүүн үзэхэд хэлмэгдэгч гийн *******т холбогдох нөхөх олговрыг нэхэмжлэгч Д.Ц, Д.******* нар дээрх хуулийн энэ заалтад хамрагдах боломжгүй бөгөөд орон сууц аваагүй болно гэсэн баримтаар нотолсон.

Иймд хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2.-т зааснаар холбогдуулан хорих ялаар шийтгүүлэн, цагаатгагдсан хэлмэгдэгч Д.*******т олгох нөхөх олговор 40.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д. олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэлмэгдэгч Д.*******т олгох нөхөх олговор 40.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ц түүний дүү Д.******* нар 20.000.000 төгрөгөөр буюу адил хэмжээгээр хувааж авахаар хэлцэл хийсэн болохыг дурдав.

Иймээс ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хэлмэгдэгч Д.*******т олгох нөхөх олговор 40.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д. олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ц Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2., 13 дугаар зүйлийн 13.2.2.-т заасныг баримтлан холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Д.*******т олгох нөхөх олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан ******* Д.Ц /РД:**********/-д олгосугай.

2. Хэлмэгдэгч Д.*******т олгох нөхөх олговор 40.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ц түүний дүү Д.******* нар 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр буюу адил хэмжээгээр хувааж авахаар хэлцэл хийсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар Д.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг болохыг тайлбарласугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

             ДАРГАЛАГЧ                                        Н.БАЯРСҮРЭН