| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/13 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/13
2023 01 23 2023/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г
Шүүгдэгч: Э.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Э-ын Э-д холбогдох 2229002440150 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Э-ын Э /РД:КЙ86011873/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т овогтой Э-ын Э нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны шөнө жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Улаан үзүүр гэх газарт улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд сундалж явсан Ж.О-ийн эрүүл мэндэд хүзүүний 3, 4, 7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, диск цүлхийлт, нугасны эдийн няцрал, баруун 2-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “Мөрдөгчид тайлбар өгсөн тул өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Шүүгдэгч Э.Эш 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож хохирогч Ж.О-т хамгаалах малгай өмсгөлгүй сундалж явсны улмаас зам тээврийн осол гарсан. Ослын улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан байдаг. Прокурорын газраас 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийн зүйлчлэлд санал нэг байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг, согтуурсан мансуурсан гэдгийг гэрчүүд, яллагдагч нар мэдүүлдэг учраас маргах зүйлгүй. Хэргийн зүйлчлэл дээр санал нэг байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай дээр шүүгдэгч хүлээн зөвшөөрч мэтгэлцсэн зүйл байдаггүй, үнэн зөв мэдүүлэг өгч явдаг. Үйлдсэн хэргийг ойлгож байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэсэн хүсэлтийг өгч. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байгаа. Оногдуулах ялыг улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар, хорих ял оногдуулахгүй 6 сарын хугацаагаар тэнсэх үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн. Үүгээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Хорих ял оногдуулахгүй тэнсэх ял шийтгэл хөнгөрүүлэх үндэслэл хангалттай байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Тухайн гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэгт хамаардаггүй, болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаардаг. Мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчийн зүгээс 2.366.143 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч 17.219.912 төгрөг төлсөн байдаг. Эмчилгээний зардал төлбөрийг тухай бүрд өгч явсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Хөнгөрүүлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна. Мөн эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хянадаг. 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн нотлогдсон. Гэм буруугийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Хуулийн шаардлага бүрэн хангагдсан учраас улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 16-25 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.О-ийн: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өглөө үүрээр байхаа хамт ажилладаг Үнэнбүрэн гэдэг хүний хамтаар В ХХК-аас хойд зүгт байдаг айлд хамт очоод ирье гэж хэлээд Үнэнбүрэн мотоцикл бариад би араар нь сундлаад тэр айлд очиход тэр айлд В ХХК-д ажилладаг жолооч Э.Э өөр нэр усыг нь мэдэхгүй хоёр жолооч нар архи уугаад байж байсан. Тэгээд ууж байсан архинаас нь хамт хуваалцаж ууж дуусаад В ХХК-ийн кемп дээр очих гээд Э.Э мотоцикл унаад би араар нь суугаад кемп рүүгээ хөдөлсөн юм. Тэгээд явж байтал гэнэт мотоцикл унасан байсан. Би тухайн үед мотоцикл унаж байхыг нь санаж байна. Бусад зүйлсийг сайн санахгүй нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн хэвтэж байсан... Ямар ч байсан 2 шил Хараа архи тавуулаа хувааж уусан. Гэхдээ би болсон бүх зүйлийг санаж байна. Харин мотоциклоос унасны дараа юмаа санахгүй байна... Э.Э бид хоёр байсан. өөр хэн нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 33-36 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.О-ийн дахин мэдүүлсэн: “...Ж.Э эмчилгээний зардал мөнгө онгоцны зардал мөнгө гээд нийт 6.645.000 төгрөг өгсөн... Э.Эш надад эмчилгээний зардал мөнгө гээд нийт 10.000.000 төгрөг гаргаж өгнө гэсэн миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Н-ийн: “...2022 оны 08 дугаар сарын 12-ноос 2022 оны 08 дугаар сарын 13-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд Э.Э, Ж.О нар мотоциклтой онхолдож осолд орсон талаар мэдсэн... Осол болох үед мотоциклийг Э.Энэбиш жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.О-ын: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр В ХХК- ийн кемп дээрээс хойд зүгт байдаг хөдөөгийн малчин айлд байж байхад Э.Энэбиш, Улаанаа гэж бид нар дуудаад байдаг залуу, Ш гээд дуудаад байдаг залуу гурав би байж байсан хөдөөгийн айлд мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд тэр айлд бид нар 3 шил Хараа архи хувааж уугаад архи дуусахад орой болсон байсан. Тэгээд бид нар кемп дээрээ очих болоод явах гэхэд Э мотоцикл унаад явах гэхээр нь мотоцикл барьж яваад хэрэггүй, машинд суугаад яв гээд хэлтэл “би мотоцикл унаад явна” гэж хэлээд мотоциклоо унаад Улаанаа гээд бид нар дуудаад байдаг О гэх залууг мотоциклынхоо араар суулгаад хөдөлсөн. Тэгээд бид нар машинтай түрүүлээд явж байхад Энэбиш ард үлдээд хоцорсон. Бид нар кемп дээрээ ирээд байж байхад Э.Э В ХХК-ийн кемп дээр хүрч ирчихсэн байхаар нь юу болсон талаар асуухад “би мотоциклоос гээд надад хэлсэн. Тэгээд би хүргүүлж ирсэн хойд айлын эгч машинтайгаа байж байхаар нь тэр эгчийн машинд Э.Э, би, Б бид нар хамт суугаад осол болсон газарт яваад очиход бид нар Улаанаа гээд дуудаад байдаг Ж.О мотоциклынхоо хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Мотоцикл нь хажуугаараа газарт хэвтэж байхаар нь У гээд дуудаад байдаг залууг өргөөд машинд оруулаад В ХХК-ийн кемп дээрээ авч ирээд машины гадна талд ор засаад гадаа хэвтүүлээд бие нь яаж байна гээд асуухад миний бие зүгээр зүгээр гээд байсан... Тэгээд унтаж байхад Улаанаа ёолоод байхаар нь асуухад миний гар, нуруу хөдлөхгүй байна гээд надад хэлэхээр нь бид нар Б ах гээд дуудаад байдаг ахыг дуудаад хойд айлд хамт очоод айлын машиныг нь гуйсан. Тэгээд Б ах машин бариад В ХХК-ийн кемп дээр ирээд У суулгаад Э.Э, Ш гээд дуудаад байдаг залуу өөр нэр усыг нь мэдэхгүй залуу хамт суугаад Ханбогд сумын Сум дундын эмнэлэг орж үзүүлэх гээд явцгаасан... 2022 оны 08-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө осол болсон... Э.Э, У нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... мотоциклийг Э.Э барьж явсан гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-56 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ү: “...кемп дээрээ ирээд амарч байхад О, Д хоёр намайг сэрээгээд Ж.О, Э.Э хоёр мотоциклоос унасан байна гээд надад хэлсэн юм. Тэгээд би босоод очиход Э.Э, Ж.О хоёр машины хажууд газарт ор засаад зэрэгцээд хэвтэж байсан. Тэгээд удаагүй хойд айлын машин гуйж аваад Ханбогд сумын сум дундын эмнэлэгт үзүүлэхээр Э.Э, М, М бид нар Ж.О-г аваад явсан... Ж.О, Э.Э нар архи уусан байсан... хүний амнаас сонсоход мотоциклийг Э.Э барьж явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Д-ний: “... 2022 оны 08-р сарын 12-ноос 2022 оны 08 дугаар сарын 13-нд шилжих шөнө би цагаа сайн санахгүй байна, би амрах гэртээ амарч байхад Ц.О намайг дуудаад Э.Э мотоциклоос унасан осолдсон гэж байна чи мотоциклийг нь унаад ирээч гээд надад хэлсэн. Тэгээд би босоод Ланд-80 маркийн машинд Ц.О, Э.Э нарын хамтаар Л.Н машинаа жолоодоод осол болсон газарт очиход У гээд' бид нар дуудаад байдаг залуу дээшээ хараад газарт хэвтэж байсан. Тэгээд тэр залууг машинд өргөж оруулаад би осолд орсон мотоциклийг унаад В ХХК-ийн кемп дээрээ ирсэн юм... мотоциклийг Э.Э жолоодож явсан гээд хэлж байсан... Э.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Учиргүй архи үнэртээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.М “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр В ХХК- ийн хойд талд байдаг айлд эхнэр болох Н гуйгаад Н-ийн машинтай Ханбогд сумын төв орох гээд Э.Э, Ц.О, Ш гээд бид нар дуудаад байдаг залуу бид нар Н машин бариад Ханбогд сумын төв орсон юм. Тэгээд Ханбогд сумын төв дээр ирээд Ш, Э.Энэбиш, Ц.О нарыг гэр гэрт нь буулгаж үлдээгээд буцаад бид нар 23:00 цагийн орчимд цуглаад машиндаа ирсэн хүмүүс хамт суугаад ирж явах замдаа Ш, Э.Э, Ц.О бид нар архи ууж явсаар байгаад өглөө болох гэж байхад үүрээр шахам Н-гийн гэрт ирсэн... тэгээд үдээс хойш хоёр шил архи хувааж уугаад бид нар Н-аар В ХХК-ийн кемп дээр хүргүүлсэн. Тухайн үед архи ууж байхад Шх, У, М нар Э.Э мотоциклийг унаад бид нар байсан айлд ирсэн юм. Тэгээд би, Ц.О, М, Ш гээд бид нар дуудаад байдаг залуу бид нар Нарантуяагийн машинд суугаад кемп дээрээ хүргүүлж ирээд байж байхад... 2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 04:00 цагийн орчимд Ц.О дуудаад надад хэлэхдээ “Э, У /Ж.О/ хоёр мотоциклоос осолдсон гээд надад хэлсэн юм. Тэгээд байж байхад намайг Ханбогд сумын төв оруулах хэрэгтэй, эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэж хэлээд Н-ийн машиныг нь гуйж аваад би жолоодоод Э.Э, Ш гээд дуудаад байдаг залуу, У, М нарыг суулгаад Ханбогд сумын сум дундын эмнэлэгт хүргэж өгөөд... буцаад В ХХК-ийн кемп дээрээ ирсэн юм... Э.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... осол болох үед Э.Эжолоодож явсан гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-72 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Н-ийн: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ...малдаа явж байгаад гэртээ ирэхэд мотоциклтой нэр усыг нь мэдэхгүй хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд тэр өдрийн орой манай гэрт байсан Ц.О, Ц.М, М, Ш гээд дуудаад байсан залууг машиндаа суулгаад В ХХК-ийн кемп дээр хүргэж ирээд тэндээ байж байхад Э.Э алхаж хүрч ирэхээр нь юу болсон талаар асуухад мотоциклтой онхолдоод Очирпүрэв босохгүй байна гээд надад хэлж байсан. Тэгээд Э.Э, Ц.О, нэр усыг нь мэдэхгүй нэг залуу бид нар осол болсон газарт очиход осолд орсон залуу /би нэр усыг нь мэдэхгүй/ газарт дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд тэр залууг машинд өргөж оруулаад В ХХК-ийн кемп дээр авч ирээд ор засаад тэр залууг хэвтүүлж байсан. Би тэгээд удаагүй гэр лүүгээ харьсан юм. Би тэр өдрийн үүрээр гэртээ байж байхад Ц.Мөнгөнбагана миний машин гуйж аваад эмнэлэг орно гээд аваад явсан... Осолд орох үед Э.Э барьж яваад араар нь У гээд байсан залуу сууж явсан гэж хэлж байсан... Э.Э архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11948 дугаартай “1. Ж.О биед хүзүүний 3, 4, 7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, диск цүлхийлт, нугасны эдийн няцрал, баруун 2-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. З. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 90-92 дахь тал/,
Дотоод хэргийн их сургуулийн шинжээч Р.М, С.Ж, Н.Г, Д.Н, Т.А нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 202238 дугаартай “1. Монгол Улсын ЭХХШТ хуулийн 9.1.2-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ”, ШШТХ-ийн 17.4 хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээ үнэн зөв эсэхийг хариуцна” гэж заасан байдаг тул бусад шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй эсэхэд техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй боловч санал нэг байна. 2. Жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..., үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. З. Тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нь тээврийн хэрэгслийн техникийн байдал /Улсын бүртгэлийн дугааргүй, техникийн байдлыг тогтоолгох улсын үзлэг оношилгоонд ордоггүй, авто тээврийн хэрэгслийн техникийн стандарт шаардлагыг хангасан эсэхэд эргэлзээтэй/ болон хүний /хамгаалах малгай хэрэглээгүй, хэрэглээгүй хүн тээвэрлэсэн, ангилалд тохирох үнэмлэхгүй/ хүчин зүйлийн хамаарлаас гарсан байх магадлалтай байна. 4. 3орчигч Ж.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас учрах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх магадлалтай байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 151-153-р тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Э: “...2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Баян 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах В ХХК-ийн ажил түрээс өгөхгүйн улмаас түр зогсоод 2022 оны 08-р сарын 11- ний өдөр Ханбогд сумын төв дээр ирж ойр зуурын хоол хүнсний зүйлээ аваад буцаад Баян 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах В ХХК-ийн кемп орох замдаа нэг шил архи Ү, М, О нарын хамтаар хувааж уугаад би арын суудал дээр унтаж амарсан юм. Тэгээд унтаж байхад О намайг дуудахад кемп дээр ирсэн байсан юм... 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагийн орчимд Үнэнбүрэн машин дотор унтаж байхад намайг дуудаж сэрээхээр нь би машинаас буухад Үйтүмэн гэдэг айлын гадна Ү, М, О, М нар нь архи уугаад халамцуу байдалтай сууж байсан юм. Тэгтэл миний кемпийн гадна талд байсан мотоциклийг хэн нэгэн хүн унаад ирчихсэн байсан. Тэгээд би тэд нартай хоёр шил архи хамт хувааж уугаад байж байтал кемп явъя гэж хэлээд Н кемп хүргүүлье гэж хэлээд машинд суух гэж байтал миний мотоцикл айлын гадна харагдахаар нь би айлд мотоцикл үлдээгээд хэрэггүй байх гэж бодоод мотоциклоо авч явах гээд очиход О би мотоцикл унаад явъя гэж хэлээд О унаад явж байхад айлаас холгүй яваад голын хойд захад уначихсан, тэгээд дахиад О мотоцикл жолоодож яваад дахиад уначихаар нь би мотоцикл унаад О араар суулгаад кемп явж байхад мотоциклийн араар сууж явсан хүн согтуудаа гуйвж хөдлөөд байхаар нь би эргэж ард суусан хүнээ хараад эргээд хартал мотоцикл бутан дээгүүр харайж гараад цаана нь бид хоёр мотоциклоос уначихсан юм. Тэгээд би унасан газраасаа босоод О дээр очоод нэрээр нь дуудахад нэлээн байж байгаад надад зүгээр гээд хариу өгсөн. Тухайн үед миний цээж мөр өвдөөд байхаар нь кемп рүү алхаж очоод болсон зүйлийн талаар хэлээд машинтай тэнд байсан хүнээр кемп дээр хүргүүлээд кемпийн гадна талд ор засаж хэвтүүлээд эмнэлэг дуудаж үзүүлэх талаар асуухад эмч дуудаад хэрэггүй гээд надад тухайн үед хэлж байсан юм. Тэгээд О хажууд хамт ор засаад жаахан хэвтэж байгаад О хөдлөхгүй хэвтээд байхаар нь зүгээр үү гээд асуухад сул дуугаар би зүгээр гээд надад хариу өгсөн юм... Тэгээд эмнэлэг дээр ирж хэвтүүлээд эмчид үзүүлээд Ханбогд сумын эмнэлэгт хэвтэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 20:40 цагийн О ХХК-ийн нислэгээр О Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтүүлэхээр онгоцоор явуулсан юм... Би О онгоцоор явуулсан зардал 1.980.000 төгрөг өгсөн, эмчилгээний зардалд 6.000.000 /зургаан сая/ орчим төгрөг өгсөн байгаа. Би цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг нь гаргаж өгнө... Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ямар нэгэн улсын дугаар байхгүй, ямар нэгэн бүртгэлгүй мотоцикл байсан юм. Миний өөрийн эзэмшлийн мотоцикл байсан юм...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 168-170-р тал/,
Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 212 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заажээ.
Гэтэл шүүгдэгч Э.Э нь дээрх заалтуудыг зөрчиж, согтуурсан үедээ, улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөөгүйгээс тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Э хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Э-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас авсан мэдүүлгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.
Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
Мөн дээрх гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д тус тус заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11948 дугаар “1. Ж.О-ийн биед хүзүүний 3, 4, 7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, диск цүлхийлт, нугасны эдийн няцрал, баруун 2-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. З. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 90-92 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.О “... миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Ж.О-ийн эмчилгээний зардал төлбөрт 17,219,912 төгрөгийг нөхөн төлсөн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 190-195, 219-220 дахь тал/
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Э-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Э урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 171 дэх тал/
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Энэбиш тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энэбишийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал төлбөрт 17,219,912 төгрөг нөхөн төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Э-ын Э-ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Э тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7 . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал төлбөрт 17,219,912 төгрөг нөхөн төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энэбишид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ