| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2019/00352/И |
| Дугаар | 352 |
| Огноо | 2019-09-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* Д.З /РД:**********/,
2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү З.Жгийн эцэг талийгаач Б.Д мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Зын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний охин Д.З цэргийн байгууллагад ажилладаг. ******* улсад энхийг сахиулах ажиллагаанд явахаар бэлтгэлтэй байгаа тул шүүх хуралдаанд оролцохоор ирж чадаагүй.
Охин Д.З талийгаач Б.Д нар 2013 онд танилцаж, 2014 оны 9 дүгээр сараас хамт амьдарч, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү З.Ж мэндэлсэн. Гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул хүүгээ эх Д.Заар овоглож төрсний бүртгэлд бүртгүүлсэн. Б.Д нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бусдад хорлогдож нас барсан тул хүү З.Жд тэжээгчээ алдсны тэтгэмж авах зорилгоор Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Д.З нь талийгаач Б.Дтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгон тэтгэмж авч байсан. Гэтэл Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хүү З.Жгийн эцэг нь талийгаач Б.Д мөн болохыг тогтоолгох шаардлагатай тухай хэлж тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсоосон. Иймд хүү З.Жгийн эцэг нь талийгаач Б.Д мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.З тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү З.Жгийн эцэг талийгаач Б.Д мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан тул нэхэмжлэгч Д.З шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн болно.
Нэхэмжлэгч Д.З 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү З.Жгийн эцэг талийгаач Б.Д болохыг эрх олгосон баримт бичгээр нотлох боломжгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 135 дугаар зүйлийн 135.2.7.-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т эмнэлгийн шинжилгээг үндэслэн хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор заасан байгаа ч талийгаач Б.Дийн цусны дээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн архивт хадгалагдаагүй, мөн талийгаач Б.Д нь төрсөн эцэг, ах, эрэгтэй дүү байхгүй /эцгийн талын ген зөвхөн эр хүйсийг дамжин удамшдаг/ учир ДНХ-ийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Нэхэмжлэгч Д.З нь талийгаач нөхөр Б.Дтэй 2013 онд танилцаж, 2014 оны 9 дүгээр сараас хамт амьдарсан, тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү З.Ж төрсөн. Хүүг төрөх үед Д.З Б.Д нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-д заасны дагуу хүүг эхээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлж, тэд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хамт амьдарсан.
Б.Д нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. Одоо хүүхэд эхийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хүү З.Жг эрүүл бойжиж байгаа нь үнэн тухай тодорхойлолт, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү З.Жгийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 6701000960 дугаарт төрөлт бүртгэсэн, Б.Дийн 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 169352 дугаарт нас баралт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Б.Д.Зын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаар мэдэгдэх хуудас зэрэг баримтаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Д.Зыг талийгаач нөхөр Б.Дтэй хамтын амьдралтай байсныг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1181 дугаар шийдвэрээр тогтоосон байх тул шүүх нэхэмжлэгч Д.Зыг талийгаач Б.Дтэй эр, эмийн харьцаатай байсан нь нэгэнт тогтоогдсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байна гэж үзэв.
Иймд шүүх дээрх баримтыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү З.Жгийн биологийн эцэг Б.Д болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү ******* Д.Зын З.Ж /*******/-ийн биологийн эцэг ******* ийн /9/ болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН