| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00376/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2019-10-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, *******, ******* байр, ******* тоотод оршин суух ******* С.М /РД:**********/-ийн
Хариуцагч: *******,******* дугаар хороо, ******* гудамж, тоотод оршин суух С.Н /РД:**********/-гаас
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.М, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нтай 2005 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр ханилан сууж, -ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, -ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Бидний дундаас оны 09 дүгээр сарын 03-ны өдөр охин М. төрсөн. Гэрлэлт цуцлах үед би охиноо өөрийнхөө асрамжинд авсан. Тэр цагаас хойш охин маань миний асрамжинд байгаа. Гэрлэлт цуцлуулах үед би С.Нгаас хүүхдийн тэтгэлэг нэхээгүй. Энэ олон жил болоход хүүхэддээ нэг удаа гар утас, цүнх авч өгсөн. Мөн нэг удаа 100.000 төгрөг өгсөн. Үүнээс өөр зүйл өгч байгаагүй. Одоо охин маань том болж байна. Түүнийгээ дагаад хэрэглээний зүйлс нь ч үнэтэй болж байгаа. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёрын дундаас онд охин М. төрсөн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас охиноо ээжээр нь овоглож гэрчилгээ авсан. Одоо ч ээжээрээ л овоглож байгаа. Бид охиноо төрсний дараа гэрлэлтээ батлуулж хувийн таарамжгүй байдлаас 2010 оноос хойш тусдаа амьдарч 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан. Охин маань 2010 оноос хойш эх буюу эмээтэйгээ амьдарч байгаа. С.М нь хүнтэй суугаад охиныг ээжтэйгээ амьдруулж байгаа. Энэ хугацаанд С.Мийн ээж байнга надруу утасдаж мөнгө нэхдэг. Би өгдөг. Үүнийг С.М мэдэх ёстой. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т заасан шүүхийн харьяалалаар оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин М.ын эцэг С.Нгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Зохигчдын дундаас оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин М. төрсөн бөгөөд тэд 2018 онд гэрлэлтээ цуцлуулж охин М. эх С.Мийн асрамжид үлдсэн, тухайн үед хүүхдийн эх нь эцгээс хүүхдийн тэтгэлэг шаардаж байгаагүй болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ийн -ний өдрийн дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байна.
Хүүхэд эцэг, эхийн хэн нэгнээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд тусдаа амьдарч байгаа эцэг, эх хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учраас эцэг С.Н Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 13 настай охин М.Индрианалыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэжээн тэтгэх үүрэгтэй.
Энэ үүргээ эцэг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хүүхдийг асрамжиндаа байлгаж байгаа эх эцгээс энэ үүргийг шаардах эрхтэй тул хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгийг эцэг С.Нгаас гаргуулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.870 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 56.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1., *******6., *******8., 135 дугаар зүйлийн 135.2.8.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин С.Мийн ыг *******-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Нгаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1.-д зааснаар нэхэмжлэгч С.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.800 /тавин зургаан мянга найман зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 56.800 /тавин зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ