Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 380

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* Д.Б /РД:**********/,

Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 7 гудамж, ******* тоотод оршин суух, ******* Ш.С /РД:**********/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....Би Ш.Стой 2005 онд танилцаж, 2007 онд гэр бүл болж хамт амьдарсан. 2*******-ны өдөр охин Б.*******ь төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамт амьдрах боломжгүй болж, тусдаа амьдрах болсон. Биднийг тусдаа амьдрах хугацаанд охин Б.*******ь ээжийнхээ асрамжид байсан. Бид одоо хамт амьдрах боломжгүй тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Б.*******ийг эх Ш.*******ын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү Д.Б нь өөр хүнтэй ханилан суугаад хүүхэдтэй болсон. Одоо хүүхэд нь 1 настай тул Ш.Стой хамт амьдрах боломжгүй. Иймд Д.Б болон Ш.С нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.*******ийг эх Ш.*******ын асрамжинд үлдээж өгнө үү. Миний дүү Д.Б нь хүүхэддээ тэтгэлэг төлнө гэж хэлсэн гэв.

 

Хариуцагч Ш.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оноос хойш өөр хүнтэй ханилан суугаад 2 хүүхэд төрүүлсэн. Д.Баас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин маань бидний тусдаа амьдарч эхэлснээс хойш миний асрамжинд байгаа тул өөрийнхөө асрамжинд үлдээнэ. Охин аавтайгаа хааяа утсаар ярьдаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ш.Сд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж,  тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ш.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Гэрлэгчид 1983 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг оны дугаар сарын -ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн -рт бүртгэж гэрчилгээ олгогдсон, оны 03 дугаар сарын -ны өдөр охин Б.*******ь төрсөн, 2009 оноос хойш гэрлэгчид хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ш.С нар өөр хүнтэй эр эмийн харьцаатай, ханилан сууж цаашид хоорондоо  гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, гэрлэгчдийг эвлэрлүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул гэрлэлтийг цуцалж  охин Б.*******ийг эх Ш.*******ын асрамжинд үлдээж, эцэг Д.Баас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197.170 төгрөгийг улсын орлого болгож, хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар ******* Д.Б, ******* Ш.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар оны 03 дугаар сарын -ны өдөр төрсөн охин Б.*******ийг эх Ш.*******ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-.т зааснаар оны 03 дугаар сарын -ны өдөр төрсөн охин Б.*******ийг 11-16 нас,  суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Баас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197.170 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун дал/ төгрөгийг улсын орлого болгосугай.

5.Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Ш.Сос улсын тэмдэгтийн хураамж 197.170 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун дал/ төгрөг гаргуулах шаардлагагүй гэснийг, зохигч эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус  дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2.-т  зааснаар  нэхэмжлэгч  шүүхийн  шийдвэрийг   гардан   авснаас   хойш   14

хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ