Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 356

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* Г.Н /РД:**********/-ын

Хариуцагч: *******,******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* Ж.О /РД:**********/-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын*******1-ний өдөр хүлээн авч 2019 оны 06 дугаар сарын*******7-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.Отай 2009 онд танилцаж ханилан суусан. 2010 онд бидний дундаас хүү Н.*******д төрсөн. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд болохгүй олон зүйл болдог байсан ч гэсэн би гэр бүлээ хамгаалах гэж их л хичээж ирсэн. Улмаар харилцаа таарамжгүй байснаас болж 2015 онд бид 2 тус тусдаа амьдарч Ж.О хүү Н.*******дыг эгч н.*******т үлдээгээд ******* руу явсан байсныг очиж авсан. Хүү Н.*******д миний асрамжинд 9 нас хүртэл байсан.  Ж.О нь миний хүүд эх хүний хайр халамж ер үзүүлж байгаагүйгээс гадна миний хүү ээж гэж ямар хүн байдгийг ч мартсан байсан. Гэтэл энэ оны  06 дугаар сарын 04-ний өдөр оос ирээд хүүхдийг бидэнд хэлэхгүй багштай нь хуйвалдаад сургууль дээрээс нь ирж авч явсан. Түүнээс хойш хүүг маань надтай уулзуулаагүй. Одоо Завханд амьдарч байгаа сурагтай. Миний хувьд хөдөөний сургуулийн орчиныг тийм таатай гэж үзэхгүй байна. Одоо байгаа газар нь ын хамгийн хүйтэн цэг, тэгээд ч хөдөөний сургалт, сурах орчин, амьдрах орчин муу. Миний эцэг, эх, бид гурав хүү Н.*******дыг юугаар ч дутаагаагүй. Сурч боловсрох, идэж уух, өмсөх зүүх бүх зүйлд маш сайн анхаарч байсан. Одоо би хүүгээ сайхан жаргалтай элэг бүтэн инээж амьдарч чадахгүй байгаа гэж бодож байна. Хүүхэд элгэн дотроо хүнд чулуу хийчихсэн мэт байгаа гэж бодож байна. Миний хүүхэд нээлттэй хүнд хэлэх гэснээ хэлчихдэг байсан. Хамгийн сүүлд уулзахад миний өөдөөс эгцэлж ч харж чадахгүй байсан. Гэтэл би энд бүх сурах, амьдрах нөхцлийг*******00 хувь бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Өдий болтол эцгийн хайраар огт дутаагүй. Харин эхийн хайраар дутсан байж болно. Завхан аймагт оршин суух хаяг нь түр оршин суугч болохоос албан ёсны хаяг биш. Тэгээд ч Ж.О зугаа цэнгээний газар ажиллуулж байгаа тийм орчинд өссөн хүүхэд ямар болох вэ. Би энд л маш их санаа зовж хүүгээ өөрийнхөө асрамжинд авахаар шүүхэд хандсан. Ж.О хүүхдийг надтай уулзуулаад холбоотой байлгаж чадна гэвэл би хүүгийнхээ саналыг хүндэтгэж чадна. Даанч Ж.О тэгэж чадахгүй.  Хүүг миний асрамжид өгч, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хүүгээ өөрийнхөө асрамжинд авна. 2015 онд би хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд хандсан. Миний явах виз гараад нэхэмжлэлээсээ татгалзаад т байх хугацаанд хүүг аавынх нь асрамжид байлгасан. т байхдаа Г.Нын ааваар дамжуулж хүүдээ мөнгө өгдөг, утсаар ярьдаг байсан. Г.Н хүүг надтай яриулахгүй, өгч явуулсан хувцасыг өмсүүлэхгүй янз бүрийн зан гаргадаг байсан учраас би оос ирж байгаа тухайгаа хэлэхгүйгээр хүүтэйгээ утсаар яриад сургууль дээрээс нь аваад нутаг явсан. Би орох оронгүй арчаагүй хүүгээ авч явах чадваргүй хүн биш. Завханд би ах, дүү нараа бараадаад газар худалдаж аваад гэр бариад хүүтэйгээ амьдарч байгаа. Хотод байр захиалсан арай ашиглалтанд орох болоогүй байна. Завханд нэг караоке ажиллуулж байгаа. Сая нэг унаа авсан. Би хүүгээсээ асуусан. Хүү маань ээжтэйгээ амьдарна гэж хэлсэн. Хүүхдийн амьдрах орчин орон гэр, тэжээх хөрөнгө мөнгөний талаар ярих гэж байгаа бол харин ч Г.Н 40 хүрчихээд ээж аавынхаа хажууд өөрийн гэсэн орон гэргүй л амьдарч байгаа шүү дээ. Иймд хүүг маань эхийн асрамжид үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Ж.Од холбогдуулан “хүү Н.*******д нь 9 нас хүртэл эцгийн асрамжид байсан” үндэслэлээр хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Ж.О “Г.Наас тусдаа амьдрахдаа хүүгээ өөрийнхөө асрамжид байлгасан, явсан хойгуур хүүг маань эгч дээрээс минь авч асарч байсан. Цаашид Монголдоо ажиллаж амьдрах учраас хүүгээ өөрийнхөө асрамжид авна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

 

Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Ж.О нар нь 2009 оноос 2015 оны хооронд гэр бүлийн харилцаа үүсгэж ханилан сууж байхдаа 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.*******дыг төрүүлжээ.

 

Хүүхдийн эцэг, эх 2015 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид гэр бүлийн харилцаа үүсгэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Тэд хүүхдийн амрамжийн талаар тохиролцож чадахгүй байгаа тул шүүх хэрэгт авагдсан баримт, хүүхдийн саналыг харгалзан хүү Н.*******дын асрамжийн асуудлыг хариуцагч Ж.О сөрөг нэхэмжлэл гаргаснаас үл хамааран маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэн.

 

            Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүүхдээ өсгөн бойжуулах, асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд оролцох оролцоо, харилцаа хандлага, ёс суртахуун, амьдрах орчин, санхүүгийн талаар тэгш, хэн аль нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чадвар, хүүхдэд хандах хандлага адилхан, хэн алиных нь асрамжид хүүхэд байх боломжтой зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч  хүүхэд насанд хүрээгүй учраас ын Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг, эхийн хэн нэгнээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд аль нэгнийх нь асрамжид байж тэжээн тэтгүүлэх ёстой.

 

НҮБ-ийн Хүүхдийн эрхийн Конвенцийн*******2 дугаар зүйлийн*******-д “Оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө” гэж, энэ зүйлийн 2-т “Энэ зорилгоор өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд эсхүл үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог хүүхдэд олгоно” гэж заасан. Түүнчлэн ын  Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэснийг үндэслэн*******3 настай хүү Н.*******дын саналыг авахад тэрээр “ээжийнхээ асрамжид байна” гэж өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Иймд шүүх түүний үзэл бодолд ач холбогдол өгч түүний саналыг харгалзан эх Ж.Оын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн. 

 

Хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээвэл зохилтойг хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Хариуцагч Ж.О хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг шаардлага гаргаагүй учраас шүүх энэ асуудлыг хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Хүүхдийн эцэг, эх хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хэн алиндаа энэ үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байх, хүүхдийг хүссэн цагт нь ээнэгшин дассан эцэг болон өвөө, эмээтэй нь уулзуулж байх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Н эх Ж.Оыг хүүхдийн эрх ашгийг хохироож байна гэж  үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр хүүхдийг асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэтэл эцэг, эхийн хэн нэгний асрамжид байлгах хүсэлт гаргасныг хангаж 2019 оны 07 дугаар сарын*******8-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******29 дүгээр зүйлд заасан урьдчилан арга хэмжээг авсан. Шүүх маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн учраас уг арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******30 дугаар зүйлийн*******30.2.-т зааснаар дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.1.,*******16.,*******18.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр  бүлийн  тухай  хуулийн *******4 дүгээр зүйлийн*******4.6.-д зааснаар 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Нын *******дыг эх Ж.Оын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******06.070 /нэг зуун зургаан мянга дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Оаас*******06.070 /нэг зуун зургаан мянга дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нт олгосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4., 26.5.-д зааснаар энэ хуулийн 26.2.-т заасан үүргээ хэрэгжүүлэхийг нэхэмжлэгч Г.Нт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг, хүүхдийг тодорхой хугацаанд эцэг Г.Нтай уулзуулж байхыг хариуцагч Ж.Од тус тус даалгасугай.

 

4.Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Ж.Оыг хүүхдийн эрх ашгийг хохироож байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр,  хариуцагч Ж.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******30 дугаар зүйлийн*******30.2.2.-т зааснаар тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын*******8-ны өдрийн*******04/ШЗ2019/00827 дугаартай шүүгчийн захирамжаар авсан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2.,*******19.4.,*******19.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ