Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 359

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух ******* Г.Б/РД: **********/-ын

 

Хариуцагч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух Г.О/РД: **********/-аас

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Бшүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа:....Би Г.тай 2006 онд танилцаж, 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд -ны өдөр хүү Б. төрсөн. Бид хоорондоо маргалдаж муудалцаж бие биенээ хардах зүйл зөндөө байсан бөгөөд бид хэсэг хугацаанд амьдарч байгаад салсан. Үүнээс хойш Г.Оөөр хүнтэй болж, хүүхэд төрүүлсэн. Харин миний хувьд жилийн өмнөөс эхлэн хамтран амьдрагчтай болсон. Одоо 8 сартай жирэмсэн. Г.Обид хоёрт эргэж нийлэх ямар ч үндэслэл байхгүй. Хүү маань эх Г.ийн асрамжид өсч торнисон. Иймд гэрлэлт цуцлаж, хүүхдийг эхийнх нь асрамжинд өгнө үү гэв.

Хариуцагч Г.Ошүүхэд гаргасан тайлбартаа: Би 2006 онд Г.тай танилцаж, улмаар 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд -ны өдөр хүү Б. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оны09 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Хүү Б. 2013 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл миний асрамжинд амьдарч байна. Хүү маань 2008 оноос хойш надтай цуг амьдарч байгаа болохоор би хүүгээ өөрийнхөө асрамжинд байлгах хүсэлтэй байна. Г.аас хүүхдийн тэтгэлэг авахгүй. Одоо бид тус тусын амьдралтай болон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Г.Бнь хариуцагч Г.т холбогдуулан  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаарджээ.

 

Хариуцагч Г.Онэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Гэрлэгчид 2009 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 122-рт бүртгэж гэрчилгээ олгогдсон, -ны өдөр хүү Б. төрсөн, 2013 оноос хойш гэрлэгчид хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч Г.Бөөр хүнтэй эр эмийн харьцаатай, ханилан сууж цаашид Г.тай гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн,  гэрлэгчдийг эвлэрлүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдсон тул гэрлэлтийг цуцалж хүү Б.ийг эх Г.ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6., 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар ******* ын , Г.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар -ны өдөр төрсөн хүү Б.ийг эх Г.ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

4.Нэхэмжлэгч Г.Бхариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах шаардлагагүй гэснийг, хариуцагч Г.О хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2.-т  зааснаар  нэхэмжлэгч  шүүхийн  шийдвэрийг   гардан   авснаас   хойш   14

хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ