Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

 

 

                   2023/ШЦТ/106   

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чы Бад холбогдох эрүүгийн 2312000000053 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ............... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чы Б/РД:............./

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Хушт гэх газраас хууль бусаар 1.5 м-ийн урттай 69 ширхэг 2.8066 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 42-92 АРА улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 308.052.42 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2312000000053 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:  

“...Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн Хушт гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1.5 метрийн урттай 69 ширхэг, 2.8066 метр куб шинэс төрлийн хуурай  мод бэлтгэж ойн санд 308.052 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр төрийг төлөөлж оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ. Хохирол мөнгө төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 103-104 дүгээр тал/

 

          *Гэрч Н.Эы өгсөн:

          “...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын төв магистрал замд эргүүл хяналт шалгалтаар экологийн асуудал хариуцсан байцаагч Б.Чагнаадоржийн хамт үүрэг гүйцэтгэж хамт үүрэг гүйцэтгэж байхад иргэн Ч.Б нь Мазда маркийн 42-92 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод тээвэрлэн явахаар нь зогсоон шалгаж мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асууж шалгатал уг иргэн мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэснийг илрүүлэн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд авчирч саатуулан ажилласан. Иргэн Ч.Б нь эхнэр 2 хүүхдийн явж байсан. Иргэн Ч.Бын бэлтгэсэн мод нь шинэс төрлийн унанги мод бэлтгэсэн байсан. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Хушт гэх газраас ганцаараа бэлтгэж тээвэрлэсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-5 дугаар тал/

 

         *Гэрч П.Эын өгсөн:

         “...Иргэн Ч.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Өдөр болгон хүмүүс танихгүй утаснаас холбогдож мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандаагүй ямар утаснаас холбогдож ярьсны мэдэхгүй байна. Өөрийн биеэр ирж хандсан зүйл бол байхгүй. Иргэн Ч.Бын мод бэлтгэсэн гэх Ихтамир сумын Хөхнуур багийн Хушт гэх газар 2023 онд мод бэлтгэх талбай тусгаарлуулахаар Засаг даргын болон иргэдийн нийтийн хурлын тогтол гарсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

         *Гэрч Б.Зийн өгсөн:

         “...2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө би малдаа явах гэж байтал аав ээж бид хоёр дүүг чинь аваад аймаг явлаа аавдаа мод ачаад өг гэхээр нь би тухайн модыг ачилцаж өгөөд малдаа явсан. Би хамт бэлтгээгүй аав удахгүй дүү нар чинь сургуульдаа явлаа аав нь галын түлээний мод бэлтгэнэ гээд 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр галын түлээний модоо ганцаараа бэлтгэсэн би малдаа яваад завгүй байсан. Би ааваас мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар асууж тодруулаагүй, өглөө малдаа явах гэтэл мод ачилцаадах гэхээр нь аавдаа тусалж модыг ачиж өгөөд малдаа явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/

 

         *Гэрч Л.Ггийн өгсөн:

         “...Тухайн үед сургуулийн хүүхдүүдийн амралт дуусаад орох дөхсөн байсан учир нөхөр бид хоёр, хоёр бага хүүхэдтэйгээ аймгийн төв орох гэж Ихтамир суманд явж байгаад цагдаад баригдсан. Манай нөхөр ганцаараа бэлтгэсэн. Харин ачиж тээвэрлэхдээ том хүүгээ гуйж ачсан. Миний нөхөр Ч.Б мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, бэг дээр байгаль хамгаалагч байхгүйгээс болж сум орж мод бэлтгэх эрхийн авах гэж яваад ийм асуудал болсон. Миний нөхөр Ч.Б нь хувь хүний хувьд төлөв даруу ааш зантай дөлгөөн үг дуу цөөнтэй, хүн юм асуувал дугарчихдаг байгаагаараа байдаг хүн. Манай нөхөр Ч.Б гэр болон үр хүүхэдтэй хайр халамжтай ер нь бол гэр бүл үр хүүхэдтэй их анхаарал халамж хандуулдаг. Манай нөхөр ямар нэгэн хорт зуршилгүй архи тамхи хэрэглэдэггүй. Манай нөхөр цэргийн алба аа Эрдэнэтийн цэргийн ангид алба хаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай”...Иргэн Ч.Бын бэлтгэсэн гэх гэх 69 ширхэг мод нь, 2,8066м3 шоометр буюу нийт экологи эдийн засгийн үнэлгээ болон ойн санд учруулсан хохирлын хэмжээ 308.052,42 төгрөгөөр тогтоогдлоо. Уг модны шинж байдлаас үзэхэд шинэс төрлийн унанги модноос авч бэлтгэсэн байна. Уг мод нь Түлшны моды MNS 5413: 2011 стандартын дагуу 1,5 м урттай ба /галын түлээний/ шинэс төрлийн мод байна. Дээрх мод нь шинж байдлаас үзэхэд бэлтгээд удаагүй ба ойрын 1-2 сард бэлтгэсэн гэмээр мод байна...” гэх дүгнэлт/хх-ийн 36-37 дугаар тал/

          

                *Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн АА23-11 дугаартай:

            “...1993 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд Монгол улсад орж ирсэн 42-92 АРА улсын дугаартай Мазда Бонго трук маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 5.168.250/таван сая нэг зуун жаран найман мянга хоёр зуун тавь/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 77-80 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн АЦ23-15 дугаартай:

            “...Цахилгаан хөрөөний үнэ 64.000/жаран дөрвөн мянга/ төгрөг, 12.8 метр куб модны үнэ 100.000/нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 83-85 дугаар тал/

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 40-43 дугаар тал/

            *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 15-22 дугаар тал/

            *Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 02 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай албан бичиг/хх-ийн 57 дугаар тал/  

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Хушт гэх газраас шүүгдэгч Ч.Б нь хууль бусаар, зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 1.5 м-ийн урттай 69 ширхэг 2.8066 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 42-92 АРА улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 308.052 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Цийн”...Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн Хушт гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1.5 метрийн урттай 69 ширхэг, 2.8066 метр куб шинэс төрлийн хуурай  мод бэлтгэж ойн санд 308.052 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр төрийг төлөөлж оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, гэрч Н.ЭрдэнэЧы”...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын төв магистрал замд эргүүл хяналт шалгалтаар экологийн асуудал хариуцсан байцаагч Б.Чагнаадоржийн хамт үүрэг гүйцэтгэж хамт үүрэг гүйцэтгэж байхад иргэн Ч.Б нь Мазда маркийн 42-92 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод тээвэрлэн явахаар нь зогсоон шалгаж мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асууж шалгатал уг иргэн мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэснийг илрүүлэн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд авчирч саатуулан ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын”...Өөрийн биеэр ирж хандсан зүйл бол байхгүй. Иргэн Ч.Бын мод бэлтгэсэн гэх Ихтамир сумын Хөхнуур багийн Хушт гэх газар 2023 онд мод бэлтгэх талбай тусгаарлуулахаар Засаг даргын болон иргэдийн нийтийн хурлын тогтол гарсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Зийн”...2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө би малдаа явах гэж байтал аав ээж бид хоёр дүүг чинь аваад аймаг явлаа аавдаа мод ачаад өг гэхээр нь би тухайн модыг ачилцаж өгөөд малдаа явсан. Би хамт бэлтгээгүй аав удахгүй дүү нар чинь сургуульдаа явлаа аав нь галын түлээний мод бэлтгэнэ гээд 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр галын түлээний модоо ганцаараа бэлтгэсэн би малдаа яваад завгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Ггийн”...Тухайн үед сургуулийн хүүхдүүдийн амралт дуусаад орох дөхсөн байсан учир нөхөр бид хоёр, хоёр бага хүүхэдтэйгээ аймгийн төв орох гэж Ихтамир суманд явж байгаад цагдаад баригдсан. Манай нөхөр ганцаараа бэлтгэсэн. Харин ачиж тээвэрлэхдээ том хүүгээ гуйж ачсан. Миний нөхөр Ч.Б мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, бэг дээр байгаль хамгаалагч байхгүйгээс болж сум орж мод бэлтгэх эрхийн авах гэж яваад ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 308.052 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Бын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ч.Быг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 308.052 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /308.052*3=924,156/есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 924,156/есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 42-92 АРА улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 924,156/есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4,244,094/дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга ерэн дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 100.000/нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.8066 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000/жаран дөрвөн мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Чы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Ч.Баас 924,156/есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Ч.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 42-92 АРА улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 924,156/есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4,244,094/дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга ерэн дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 100.000/нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.8066 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000/жаран дөрвөн мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР