| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0150/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/156 |
| Огноо | 2023-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/156
2023 05 05 2023/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2321000000101 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14А дугаартай шийтгэх тогтоолоор 4 сар 20 хоногийн баривчлах ял, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Мустанг бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай үл ялих зүйлээр маргалдаж улмаар архины шилээр толгой, нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацарт мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, толгойн хуйх дагз, зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч 200,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Үүнийг нэхэмжилж байна. Надад гаргаж өгөх баримт байхгүй, өөр хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цаг өнгөрөөгөөд Мустанг бааранд орсон. Тэнд ороод ширээнд суугаад 1 шил архи ууж байгаад хамт явсан 2 найз яваад би ганцаараа үлдсэн. Танил дүү таараад намайг манай ширээнд хамт суучих гэхээр нь хамт суусан юм. Тэгээд архи ууж байхад нэг танихгүй залуу гэнэт шилээр миний нүүр рүү хатгаж зүсээд бөөн цус гарсан. Би эхнэрээ дуудаж эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний зүүн хацар хэсэгт оёдол тавьсан. Би тухайн залуутай хэрэлдэж маргаагүй. Миний зүүн хацарт зүсэгдсэн шархтай мөн толгойны ар дагз, орой хэсэгт арьс нь хууларсан өөр гэмтэл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамтран амьдрагч *******, танил болон найз нарынх нь хамт 2023 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Мустанг бааранд орсон. Тэгээд хойд талын ширээн дээр архи, пиво аваад сууж байхад гээд ах 2 найзынхаа хамт ширээ шахаад суусан. гэх хүн миний хажууд суугаад намайг хэдээр явах вэ гээд тэврээд байхаар нь миний хамтран амьдрагч ******* та буруу ойлгоод байна гэхэд хэл амаар доромжилсон. Тэгээд ******* ширээн дээр байсан архины шил аваад гэх хүний толгой, нүүр хэсэгт нь цохисон. Тэгэхэд нүүрнээс нь цус гарсан бөгөөд удалгүй эхнэр нь ирээд цагдаа дуудсан. нь г цохиж байгаа харагдсан бөгөөд ******* гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад 20 цагийн үед надтай яриад удахгүй харилаа гэж хэлсэн. Тэгсэн орой 23 цагийн орчим Мустанг бааранд хүнд зодуулчихаад байна, хүрээд ир гэж хүний утсаар ярьсан. Намайг очиход нүүрнээс нь цус гарчихсан харахын аргагүй байж байсан. Хажууд нь нэг залуу эхнэртэйгээ хамт зогсож байсан бөгөөд манай нөхрийг шилээр зүссэн залуу гэж надад хэлсэн. Ингээд би нөхрийгөө аваад эмнэлэгт ирж үзүүлээд зүүн хацарт нь нэлээн хэдэн оёдол тавьсан. Манай нөхрийн зүүн хацар зүсэгдсэн шархтай, дагз орой хэсэгтээ арьс нь зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчим би хамтран амьдрагч , танил болон түүний найзуудын хамт Мустанг бааранд орсон. Тэгээд архи, пиво аваад хойд талын ширээн дээр сууж байхад гийн нэг найз танихгүй 3 ахыг дуудсан. Ингээд ширээн дээрээ хамт суугаад архи ууж байхад нэг ах нь г тэврээд байхаар нь би та ингэж болохгүй, бид хоёр 7 хүүхэдтэй гэхэд тэр ах эхнэр бид хоёр хүүхэдгүй байхад чи одоо 7 хүүхэдтэй байлаа юу гээд г тэврээд суугаад байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан архины шил аваад толгой, нүүр хэсэг рүү нь цохисон. Тэр ах намайг цохих гэхэд хамт явж байсан хүмүүс нь салгаад авсан бөгөөд нүүрнээс нь цус гараад удалгүй эхнэр нь ирээд аваад явсан. Би тэр ахад эхнэрийг маань тэвэрч болохгүй гэж хэлэхэд намайг доромжлоод хэлсэн үгийг маань хүлээж авахгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 117 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед зүүн хацарт мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, дагз, зулай хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 07/
- Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08/
- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31, 34-35/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-58/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд согтуугаар хохирогч *******тай үл ялих зүйлээр маргалдаж улмаар архины шилээр толгой, нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хацарт мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, толгойн хуйх дагз, зулай хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 117 тоот дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Ө. нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс эмчилгээний зардалд зарцуулсан 200,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч ******* нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Хохирогч ******* нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА