Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/371

 

2023           04          07                                  2023/ШЦТ/371                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Гэрч: Б.М-У, Н.О,

Шинжээч: Г.А,

Орчуулагч: Л.А,

Хохирогч: С М, түүний өмгөөлөгч Д.М, Г.Ц, С.М,

Шүүгдэгч: Г.Л, түүний өмгөөлөгч Ц.М, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-д холбогдох эрүүгийн 1709014290251 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “А С Т” г” ХХК-д зөвлөх ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Л

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

            Шүүгдэгч Г.Л нь Япон улсын иргэн хохирогч С М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Үндэсний хонжворт сугалаа явуулахад шаардлагатай байгаа 750.000 ам долларыг 3 жилийн хугацаатай өгсөн тохиолдолд 10 дахин өсгөж өгнө, мөн үүний баталгаа болгож өөрийн эзэмшлийн “И-А” ХХК-ийн 10 хувийн хувьцааг шилжүүлье” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хувьцаа бэлэглэх гэрээ бичгээр байгуулах замаар 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкин дотор 750.000 ам доллар залилан авч 939.675.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “С к” ХХК-ийн нэр дээр 130.000 ам долларыг зээл нэрийдлээр залилан авч 181.974.000 төгрөгийн хохирол учруулсан,

“Солонгос улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хьюндэй Ар-520 Эл Си” маркийн экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн авч 551.200.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч С М-д нийт 1.672.849.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Лхамсүрэнг Япон улсын иргэн С М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Япон улсын иргэн С М-д нийт 1.672.849.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би анх удаа шүүхийн танхимд орж ирж байна. Та бүхэнтэй бүгдтэй нь “Сайн байна уу” гэж мэндчилж байна. Хохирогчтой хамгийн сүүлд 2016 оны зун бид хоёрын харилцаа хэвийн драмын театрын тэнд ресторанд хамт хоол идэж байсан. Тухайн үед манай эхнэр элэгний хорт хавдартай байсан тэгээд шинжилгээний хариугаа С М-д үзүүлтэл Япон улсаас их хэмжээний элэгний эм авч ирж өгсөн. Түүнээс хойш уулзаагүй Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар мэдүүлэг өгөх гэж 3 удаа таарсан. Одоо энд таарч байна. 2017 оны намар нэг дугаар залгаад Бөхийн өргөөний тэнд байдаг Номадс ресторанд “уулзъя” гэсэн. Тэгээд би ямар нэгэн зүйл бодолгүй уулзтал 2 эрэгтэй хүн байсан. Тэгээд яриа эхлүүлэхдээ “За ажил төрөл сайн уу” “өөрийг чинь их харлаа ажил төрөл чинь сайн яваа юм байна” гэж хэлсэн. Тухайн үед 2015 онд Eagle TV-ээр хүсэл мөрөөдөл гээд нэвтрүүлгээр 5 хүүхэдтэй, өрх толгойлсон таксинд явдаг залуу гарч байсан. Тэр залуугийн хүсэл мөрөөдөл “байртай” болох байсан талаар ярьж байгаа зурагтаар үзсэн. Тэр залуу 2016 онд нас барсан талаар мэдсэн. Тухайн үед бизнес эрхэлж байсан тул ажилчдадаа Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд орон сууц бариад. Тэр залуугийн эцсийн мөрөөдлийг биелүүлж эхнэрт нь 2 өрөө байр бэлэглэсэн. Гэхдээ түүнийг би нууцалсан. Тэгээд тэр залуу “Би өмгөөлөгч хийдэг, чи нэлээн хөрөнгөтэй юм байна, хүнд байр бэлэглэсэн байна. Би хуулийн байгууллагаар олон жил явсан. Я ХХК-ны хэрэг дээр мөн ажиллаж байсан. Чи надад хэдэн цаас өгчих” гэж хэлсэн. Тухайн үед 500,000,000 төгрөг нэхсэн. Тэгээд би үгүй гэж хэлсэн. Тэгтэл “намайг харж байгаарай, чамайг харна” гэж хэлсэн би ямар нэгэн юм бодоогүй өнгөрсөн.  Би 43 наслахдаа ямар нэгэн шалтгаангүй мөнгө нэхэж байгаа хүнийг анх удаа үзсэн. Тэгээд 2017 онд цагдаагийн газраас дуудсан. “Та хонжворт сугалаа явуулна гэж хэлээд явуулаагүй” гэсэн гомдлын дагуу  мэдүүлэг авна гэсэн. Би энэ хүнд итгэдэг. Цагдаагийн хэлтэс дээр Уламбаяр гэдэг хүн ийм гомдол байна гэж үзүүлсэн. Тэгээд би бүх зүйлээ мэдүүлсэн. Би бол бизнес эрхэлдэг монгол улсын иргэн, бид хоёр анх яаж танилцсан бэ? би энэ хүнийг хайж олсон юм уу? энэ хүн намайг хайж олсон уу? үүнийг дараа нь асууна. Тэгээд дараа нь би өмгөөлөгчтэй болоод хэргийн материалтай танилцаад нэг зүйлийг ойлгосон. Миний мэдүүлгээр намайг яллаж байна гэдгийг. Бид хоёр хооронд бизнесийн харилцаа л байсан энэ үйлдлийг 750,000 ам доллар залилсан гэх юм бол эндүүрэл. Өнөөдрийг хүртэл би монголд маш олон зүйлийг хийсэн. Бэлэглэлийн гэрээний асуудал байна. Тухайн үед татварын асуудал үүссэн. Бэлэглэлийн гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр энэ харилцаа үүссэн. Хэрэв зээлсэн бол зээлийн гэрээ хийнэ. Энгийнээр тайлбарлахад дэлгүүрээс талх 1,000 төгрөгөөр худалдан  авахад баримт өгдөг. Энэ гэрээний баримт нь худалдах, худалдан авах гэрээ. 750.000 ам долларыг би үгүйсгээгүй, ийм зүйл болсон. “И-А” ХХК-д маш олон гадаадын иргэн хувьцаа эзэмшиж байгаа, дан ганц Сейжи Масакигийн асуудал биш. Мексик, Япон зэрэг улсын хувьцаа эзэмшигч нар байгаа. Хэрэв залилсан бол эдгээр хүмүүс мөн гомдол гаргаад явах эрх нь нээлттэй байсан. Гэхдээ эдгээр хүмүүс бизнесийн зарчмаа ойлгоод явж байгаа, хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа. Тухайн үеийн мэдүүлгээр экскаваторын асуудлыг би өөрөө эхэлж ярьсан. Өнөөдөр С М хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа. Ж гэдэг хүн өнөөдөр алга байна. Тэр хүн анх надтай уулзсан хүн байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад үнэнчээр ажилладаг хүн бол байна. Энэ хэрэгт 3-н удаа мөрдөн байцаагчийг сольсон, тэр 3 хүн хэргийг гэмт хэргийн шинжгүй байна гээд хэргийг буцааж байсан. Ж гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан Е гээд Ховд аймгийн шүүхийн шийдвэрт ажиллаж байсан, прокурор нь нийлээд миний мэдүүлгээр эрүүгийн хэрэг болгосон юм байна лээ. Эрүүгийн хэрэг болгохдоо нотлох баримтаа устгаж, хуурамч нотлох баримт үйлдэн мэдүүлэг авч байсан цагдаагийн гарын үсгийг нь хуурамчаар зурсан нь нотлогдсон юм байна лээ. Улсын ерөнхий прокурорын газраас болон тусгай мөрдөнгийн газраас намайг 8 удаа байцаасан. У-ын гарын үсгийг хуурамчаар хийсэн гэдгийг хэлсэн. Гэхдээ үүнийг Т прокурор энэ хуурамч биш гэж хэлсэн. Таны ууж байгаа усанд дусал цус хийхэд ус чинь улаан болно. Үүнтэй адил өнөөдөр намайг яллаж байгаа нотлох баримт  эргэлзээтэй юм. Би  бизнесийн харилцааны талаар үнэн ярьсан. Бэлэн мөнгөний авлага, төлбөр тооцооны асуудал их байсан. Одоо хүртэл би энэ хүнд итгэж байгаа, 2011 онд Японд цунами болсон. Түүнд С М-ийн барилга их уналтад орсон. Үүнд их хэмжээний мөнгө хэрэг болсон гэдгээ хэлсэн. Тэгээд боломжоороо бид нар тусалсан. 2013 онд 3 дугаар эмнэлгийн тэнд байшин барьж байсан барилгын кран унаад 7 настай хүүхдийг дарж нас барж байсан. Тэр бол С М-ийн хөрөнгө оруулсан төсөл байсан. Тэгээд гарсан асуудлыг надад ирж ярьж байсан, бид хоёрын харилцаа бол цэвэр бизнесийн харилцаа байсан. Сая хохирогчийн өгсөн мэдүүлгээр 3 жилийн дотор надад итгэл алдарсан гэж байна хэрэв тийм бол 2015 онд “М” компанийн хувьцааг яагаад надад бэлэглэсэн юм бэ. Яах гэж манай эхнэрт элэгний эм авчирч өгсөн юм бэ. Энэ хүртэл бидний харилцаа хэвийн байсан. Өнөөдрийн энэ нөхцөл байдал Ж гэж хүний хийсэн ажил гэдгийг мэдсэн. 750.000 ам долларыг би авснаа үгүйсгээгүй. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хийгдсэн. Би “хувьцааны цагаан толгой” гээд номыг зохиосон, энэ ном дээр хувьцаа гэдгийг маш энгийнээр, дэлгэрэнгүй бичсэн. Номонд Хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцлагатай компанийн дүрмийн талаар мөн дэлгэрэнгүй оруулсан. Нэгэнт хувьцаа худалдан авсан бол бизнесийн харилцаа болно. Энэ хүнд анх гадаадын хөрөнгө оруулалтын хувьцаагаа тайлбарлаж 5 хувь эзэмшдэг талаар хэлсэн. Та 10 хувиас дээш хувьцаа эзэмших юм бол энэ гадаадын хөрөнгө оруулалттай компани болно. Үндэсний хонжворт сугалаа явуулах гэж байгаа учир үндэсний компани байх ёстой гэж. Гэтэл С М таван хувь авна, харин манай найз 5 хувь авна гэж хэлсэн. Тухайн үед би энэ хүнтэй Англиар ярьж байгаагүй, энэ хүн Англи хэл мэдэхгүй. Би харин Япон хэл мэдэхгүй. Англи, Японоор бид хоёрыг ойлголцуулж өгдөг Р К гээд хүн байсан. Би тэр хүнтэй англиар ярьж ойлголцдог байсан. С М харин Одноо гэдэг орчуулагчтай байсан. Би О-той бол Монголоор харьцдаг байсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Сүхбаатар дүүргийн нотариатаар батлуулсан. Нотариатч тэгээд 2 гэрээ хийх юм хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ хийж байгаа юм байна гэж. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ батлуулах бол 30 хэдэн сая төгрөг төлөхөөр байна гэж хэлсэн. Тэгээд түүнийгээ бэлэглэлийг гэрээ рүү шилжүүлсэн. Хавтаст хэрэгт байгаа байх С М-ийн гарын үсэгтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн баримт. Одноо орчуулагчид нотариатч маш сайн тайлбарлаж өгсөн. Би анх мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь тайлбарлаж өгсөн. Тэгээд 750,000 ам долларыг үгүйсгэсэн зүйл байхгүй. Энэ төсөл их том төсөл болсон. Монгол улс үндэсний хонжворт сугалаанаас 40 хувь татвар авдаг байсан. Тухайн үед энэ төсөл 3,800 хүнийг азтан болгож байсан. Би “И-А” ХХК-ны захирал биш хувьцаа эзэмшигч. Өөрийнхөө эзэмшлийн хувьцааг зарсан, тэр миний хувьцаа. Үндэсний хонжворт сугалаа явуулж байсан “И-А” ХХК-д 600,000 долларыг нь зээлсэн. Төсөл их амжилттай байсан ч татварын асуудлаас болоод амжилттай явж чадалгүй зогссон. Тухайн үед хаах асуудлыг татварын газраас тавьж байсан. Үйл ажиллагаа хариуцсан ажилтай н.Б “Үйл ажиллагаагаа зогсоохгүй бол маш их татварын өрөнд орох эрсдэлтэй байна” гэж хэлж байсан. Тэгээд 2015 онд Өршөөлийн тухай хуулиар хаасан. Экскаваторын асуудлыг 2-3 жилийн дараа гаргаж ирсэн хэрэв үнэхээр зээлсэн гэж үзэж байгаа бол тэр гэрээгээ би хармаар байна. Мөн дараа нь хохирогч бид 2 нүүрэлдүүлэн байцаалт авсан. Тэр үед Ж гэдэг өмгөөлөгч хамт байсан. Хохирогч ямар нэгэн юм яриагүй. Өмгөөлөгч нь харин мэдүүлгийг нь өгсөн. Тэр үед Ц гээд энд байгаа залуу хамт байсан. Тэгээд тэр үеийн мэдүүлэг зөрүүтэй байна. Хэрэв зээлсэн үү? хөрөнгө оруулсан эсэх талаар би асууна. О, Р К хоёр яриаг орчуулж байсан. Тухайн үед манай компани ашиггүй ажилласан. Хэрэв ашигтай ажилсан бол та ашиг авах байсан уу? гэж асуумаар байна. Компанийн тухай хуулиар ашигтай ажилласан бол хувьцаа эзэмшигч ашиг авна гэж заасан. Ашиггүй ажилласан бол дампуурч, хөрөнгөтэй бол түүнийгээ ижил тэнцүү хуваана гэж заасан. Энэ  компани бол интернэйшнл компани Мексик, Япон, Швейцарын иргэд байдаг. С М бол өөрөө намайг олж ирсэн. Тухайн үед үндэсний хонжворт сугалааны Монголд цор ганц тусгай зөвшөөрөлтэй байсан. Би математикч хүн “Гялс шинжилгээний” төвд хэрэв та  шинжилгээ хийлгэж байсан бол шинжилгээний хариу автоматаар гарч хэн нэгэн хүн түүнийг засах боломжгүй байдлаар хариу гарах тэр программыг би хийсэн. Шарк танк нэвтрүүлэгтэй ч адилхан зүйл юм. Хэрэв зээлийн гэрээ байгуулаад 10 хувь дахин өгсөж өгнө гэж хэлсэн бол өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байсан юм. Өнөөдрийн намайг яллаж байгаа яллах дүгнэлт бүгд миний өөрийн мэдүүлсэн мэдүүлэг. Би өөрөө экскаваторын асуудлыг ярьсан. 750,000 ам долларыг мөн хэлсэн. Хохирогч талаас гаргасан гомдол санал бол биш. Би хуулийн мэдлэггүй учир дараа нь өмгөөлөгч аваад мэдүүлэг өгсөн. Өмнөх мэдүүлгээрээ би хохирогчтой ямар харилцаатай байсан. Манай эхнэрт элэгний эм авчирч өгсөн тухай хүртэл хэлсэн. 2016 он хүртэл бидний харилцаа хэвийн байсан. С М Монголд олон бизнес хийгээд бүгдээрээ бүтэлгүйтсэнийг мэднэ. Ц гээд энэ залуутай мөн хамтран Сэлэнгэд барилга барих гэж байгаад мөн амжилтгүй болсон. Дараа нь 3 дугаар эмнэлгийн тэнд хүүхэд дарагдаж өнгөрсөн. Ийм ийм асуудал гараад чиний мөнгийг яаж өгнө өө. Чиний ажил амжилттай явж байна гэж хэлж байсан. Тэр үед ажилтан нартаа барьж байсан байрнаас Б.М-У гэх эмэгтэйд шилжүүлж байсан. Тухайн үедээ чиний бизнес амжилттай болох юм бол надад өгөөрэй гэж хэлж байсан. Энэ хавтаст хэрэг гэж байгаа зүйл бол 20-н хэдэн баримт л байгаа. Түүнийгээ хувилаад 10 хэдэн хавтаст хэрэг болгосон. Энэ дотор аль нэг нь хуурамч байж магадгүй. Ийм үйл явдлаар намайг яллаж байна. Тухайлбал хэрэгт байгаа Ж өмгөөлөгчийн гаргасан нэг хүсэлт хэрэг хоёр өөр байдлаар байгаа. Үүнийг мөн өмгөөлөгч нар маань нарийн гаргах байх. 2012 онд Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр татаж байсан үе. Уул уурхайн бизнес хөгжин цэцэглэж байсан. Зарим нэгэн хуулийн хүрээнд зогсонги байдалд орсон. Энэ бол анхнаасаа бизнесийн харилцаа байсан. Хэрэв залилах байсан бол гэрээ хийхгүй. Бизнесийн харилцаан дээр тулгуурлаж итгэлцэл байсан. Миний ярьж байсан зүйлд огноо зөрөх асуудал бол байж болно. Одоогоос 12 жилийн өмнөх зүйл. Миний алдсан зүйл бол хугацаа, огноо дээр буруу ярьж алдсан байх боломжтой, үүнийг үгүйсгэхгүй. Ашиггүй ажилласан учир бид нарт ноогдол ашиг гараагүй. Бид хоёрын дунд зээлийн харилцаа байсан бол үүнийг С М тодруулж өгнө үү. Хэрэг биш гэж буцааж байхад хүчээр шахуу эрүүгийн хэрэг үүсгээд өнөөдрийн энэ байдалд хүргэлээ. Энэ бүхнийг хийсэн Ж өмгөөлөгч өнөөдөр хуралдаан дээр байхгүй нь харамсалтай, түүнээс татгалзсан байна. Өнөөдөр хүртэл хангалттай бүхнийг бүрдүүлж өгсөн, ажлаа хийсэн тул татгалзсан байна. Хууль шүүхийн байгууллага бизнесийн харилцаа байсан гэдгийг тогтоох байх. Өөрийн итгэл үнэмшлээрээ “будаа хэдий үзүүргүй ч газар нэвтлээд ургадаг, буян нүгэл хоёр нүдгүй ч гэсэн эзнээ олдог” гэдэг шиг үнэн зөвөөр нь шийдээсэй гэж хүсэж байна” гэв.

 

Хохирогч С М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Анх Л-тэй би Р К гэх хүнээр дамжуулж танилцсан. Р гэдэг хүнтэй монголд 15-н хүнтэй хамт аялал хийж байхдаа танилцсан. Тэр 15 хүний аяллын багийн зохион байгуулагчаар Ричард байсан. Тэр үед ийм сонирхолтой, мундаг хүн байна гээд тэгээд Л-тэй танилцсан. Тухайн үед /Заза/-г Л-г надад танилцуулахдаа Англид 5 жил сурсан, зочид буудал зэрэг үйл ажиллагаа хийдэг, ном бичдэг их оюунлаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд санал тавьсны дагуу Л-тэй уулзаж ярилцахад “хөдөө, орон нутагт байдаг амьдралын боломж муу хүүхдүүдэд унших номтой, номын сантай болгох нь миний мөрөөдөл” гэж хэлж байсан. Их сайхан мөрөөдөл, олон зүйлийн талаар яриад их сайхан танилцсан. Тэгээд “И А” ХХК-ний талаар надад хэлээд намайг хотоор дагуулж яваад, телевизийн ярилцлагад хүртэл оруулсан. Мөн хувьцааны талаар ярьсан. Тэгээд компанийн 10 хувийн хувьцааг надад өгөх талаар хэлсэн. Компанийн үйл ажиллагааг танилцуулахдаа үүнийг хэн ч хийдэггүй, тусгай зөвшөөрөлтэй зүйл Японы хэлдгээр “алтан сугалаа” гэдэг шиг чухал эрхтэй зүйл байдаг гэж надад тайлбарласан. Миний хувьд Японд IPO-н талаар мэдлэг байсан учир бид 2 яриа нийлсэн. Хэрэв үүнийг гаргаад явбал 10 хувийн ашиг авна гэдгийг бол надад хэлсэн. IPO гаргаад явна гэхэд 100 хувь бол итгээгүй. Би ашгийн зорилгоор компанид хөрөнгө оруулаагүй. Дараагийн асуудал бол экскаватор. Энэ экскаваторын асуудал бол миний хүү Масаки Кэнта гэж байгаа түүнээс энэ зүйл үүссэн. Тэгээд энэ ярианы өмнө байна уу? дараа нь байна уу? сайн санахгүй байна. Миний хүү С к ХХК руу 100,000 ам доллар зээлүүлсэн байдаг. Одоогоор энэ мөнгөний 10 хувь авсан8 өөр мэдээлэл байхгүй. Миний хүү барилгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ талаар мэдээлэлтэй байгаа. Миний хүү  хэлэхдээ барилгын тоног төхөөрөмж түрээслэх юм бол ашигтай байдаг гэсэн. Үүнийг бид нар ч үйл ажиллагааныхаа хүрээнд мэддэг учир түрээслүүлэх яриаг дэмжсэн. Тэгээд Л-ийн саналыг дэмжээд Солонгост байдаг таньдаг хүнээс нь тоног төхөөрөмж авна гэж хэлсэн саналын дагуу үүнийг нь дэмжиж хамтран оролцсон. Тэгээд тухайн үед түрээс дээр нэмээд бетон зуурмагийн үйлдвэр байгуулна гэж хэлж байсан. Л өөрөө газар түрээслэх эрхтэй байсан. Тэндээ 2 экскаваторыг байрлуулаад түүнийгээ түрээслээд мөнгөө авна гэж байсан. Гэхдээ түрээсийн ашиг гэж ямар нэгэн мөнгө ирээгүй. Дараа нь очиход нэг экскаватор нь байхгүй байсан. Хаана байгаа талаар асуухад түрээсэнд гарсан гэж хэлсэн. Харин нэг экскаваторыг тоноод, эд ангийг нь хулгайлсан байсан.  Тэгээд 2013 оны 03 сард Хаан банкны барьцаанд тавьсан байсан талаар 2013 оны 09 сард мэдсэн. Тэгээд Хаан банкны барьцаанаас чөлөөлж өг гэдэг шаардлага тавьсан. Харин 2015 оны 01 сард нэгийг нь зарсан гэдгээ хэлсэн. Ийм асуудал үүссэн учир нэгийг нь өөрсдөө хаан банкны барьцаанаас гаргаж экскаватороо олж авсан. Нөгөө нэг экскаваторыг түрээсийн ашиг болон мөнгийг бид нар олж аваагүй байгаа. Түүнээс хойш би сайн санахгүй байна. “С к”-ын үйл ажиллагаа доголдоод байна мөнгөний хэрэг байна гээд 130,000 ам доллар надаас зээлсэн. Мөнгийг нь хэзээ өгнө гэдгээ хэлсэн талаар санахгүй байна. Тэгээд Швейцарын банкнаас 130,000 ам доллар бол орж ирсэн. “И-А” ХХК-ний талаар үргэлжлүүлэн ярихад төрөөс зөвшөөрөхгүй байгаа тул үргэлжлүүлэх боломжгүй байна гэж хэлсэн. Би бол “И-А” ХХК-д 750,000 ам доллар зээлүүлсэн. Та бүхний ярианаас сонсоход бэлэглэлийн гэрээ байгуулсан юм байна, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Тухайн үед би сайн ойлгоогүй. Хөнгөн дүгнэж орхисон байна. Тэрний дараа Л-ийн оффис дээр очиж хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдээлэл ирээд түүний дараа өөрийн биеэр 2-3 удаа очиж уулзахад би хөрөнгө оруулж хувьцаа аваагүй, “И-А” ХХК-д мөнгө зээлсэн. Талаар хэлэхэд Г.Лхамсүрэн зөвшөөрсөн. Тэгээд зээлсэн мөнгөө  2-3 жилийн дараа өгнө гэдгээ илэрхийлсэн. Тухайн үеийн бүх уулзалтын орчуулгыг Р К хийж байсан. Үүний дараа манай компанийн ажилтан Б.М-У гэх бүсгүй орчуулсан. Би бол Г.Л-д зээлсэн мөнгөө өгөөч гэж байнга хэлж байсан. “Төлнө төлнө, буцааж өгнө” гэж хэлдэг байсан. Тэр бүрд нь би ахмад настай хүний хувьд компаниа ингэвэл зүгээр юм биш үү, гэх мэт зөвлөгөө өгдөг байсан. Мэдээж төлнө гэж хэлж байхдаа “Стандарт аппартмент” гээд орон сууц барьж байгаа талаараа бол надад хэлж байсан. Тэгээд 750,000 ам долларынхоо өрөнд нэлээн хэдэн үл хөдлөх хөрөнгө өгнө гэж хэлж байсан. Эцэст нь нэг өрөө байр л шилжиж ирсэн. Тухайн үед тэр 1 өрөө байраа тэр үеийн ханшаар 45,000 ам доллар үнэлгээтэй байр гэж надад хэлж байсан. Түүнийгээ “М” гээд компанийнхаа Монгол дахь оффис болгоод Б.М-У ашиглаж байсан тэр хугацаанд ус алдах зэрэг маш их асуудал байсан учир тэрхүү байрыг 25,000 ам доллароор зарсан. Яагаад тэр байрыг ашигласан бэ гэхээр Монголд 3 үйл ажиллагааны төсөл дээр ажиллаж байсан учир Монголд нэг оффистой байя гэж бодсон. “М” ХХК гэж компани байгуулаад Монголын төсөл, үйл ажиллагаануудад оролцож байсан. Тэр төслүүдээс маань нэг төсөл амжилттай байсан. Нэг нь бүтэлгүйтсэн. Тиймэрхүү зүйл болсон энэ бүх үед Л-тэй уулзаж байсан, ярилцаж байсан. Тэгээд “М” ХХК-ийн тодорхой хувийг бол Л-д үнэгүй бэлэглэж байсан. Энэ бол шууд хамааралгүй ч гэсэн тухайн үед Л-ийн эхнэр төрөөд биеийн байдал муу байсан. Шинжилгээний хариугаа надад өгөөд би Япон дахь эмч рүүгээ явуулаад эм, витамин явуулсан. Энэ бол хүн танилдаа тусалдаг учир сайхан сэтгэлийн үндэс дээр тусалсан. Би Монголтой холбоотой 5 үйл ажиллагаанд оролцсон. 1 төсөл бол хөдөө орон нутгийн хувьд цаг агаарын асуудлаас болоод хойшилсон. Нэг нь бүтэлгүйтсэн, осол гарсан, нэг нь итгэлийг минь эвдсэн байна. Сэтгэл зүйн хувьд намайг хуурсан учир үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол байж боломгүй зүйл. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үүднээс гомдол гаргасан. Анх бид хоёр танилцаж байхад ярьж байсан орон нутгийн хүүхдүүдэд номын сангийн талаар итгэсэн итгэл, мөрөөдөл одоо болтол байгаа. Тийм сайхан юм ярьсан хэр нь миний итгэлийг алдсанд их сэтгэл дундуур байгаа. Тэгээд миний хувьд энэ маргаан үүсээд 6,7 жил болж байна. Ковидын асуудал мөн байгааг би ойлгож байна. Би одоо 75 настай. Энэ асуудал шийдэгдэхгүй Япон Монголын хооронд байнга ирж очиж байгаа. Хурал хойшлох, зэрэг асуудал их байсан. Бие сэтгэлийн хувьд мөн хүнд байна. Ядарч байна. Миний компанид Монголын 3 гэр бүл ажиллаж байгаа мөн компанийн асуудлаа шийдмээр байна. Цаг хугацаагаа цаашид ингэж үрмээргүй байгаа учир энэ хэргийг шуурхай бөгөөд шударгаар шийдүүлэх хүсэлттэй байна” гэв. 

 

Хавтаст хэргээс

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан С М-ийн гомдол мэдээлэл гаргасан өргөдөл  /1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/,

-Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал/,

-2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

-Г.Л-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

-“И-А” ХХК-ийн дүрэм болон түүн дээрх С М-ийн гарын үсэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дэх тал/,

-Г.Л, С М нарын хооронд байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/,

-Г.Л, С М нарын хооронд байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа худалдан авах, зарах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

-Г.Л, С М нарын хооронд байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал/,

-“И-А” ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/,

-“И-А” ХХК-ийн санхүү байдлын тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 28-53 дахь тал/,

-С М-ийн өмгөөлөгч Ж.Ж-тай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

-Эд хөрөнгийн хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,

-Барааны тэмдгийн №9225, №9430, №10024 дугаартай гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ж.Ж-ын гаргасан гомдол болон хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

-Хаан банкны 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга: /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ж.Ж-ын гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хүсэлтийг хангах тухай” прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/,

-Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 129-132 дахь тал/,

-“И-А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь тал/,

-Татварын Ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн ““И-А”” ХХК-ний 2010-2013 оны татвар төлөлтийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай“ прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

-Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 19-ний өдөр, 23-ны өдрүүдэд өмгөөлөгч Ж.Ж-ын гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дахь тал/, 

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлтийг хангах тухай” прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

-“И-А” ХХК-ийн нотариатаар батлуулсан дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дахь тал/,

-2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дахь тал/,

-2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 179-182 дахь тал/,

-2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дахь тал/,

-2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 187-190 дэх тал/,

-“И-А” ХХК-ийн Х банк дахь дансны 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл орлого зарлагын хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 191-220 дахь тал/,

-2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 223-225 дахь тал/,

-2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ажлын гүйцэтгэл, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх, түүнийг хянах тухай гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 226-230 дахь тал/,

-2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 233-236 дахь тал/,

-2011 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дахь тал/,

-2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дэх тал/,

-2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Лед самбарын талбай түрээслэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 241-242 дахь тал/,

-2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Лед самбарын талбай түрээслэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 243-244 дэх тал/,

-2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Нэвтрүүлэг хөтлөх тухай гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 245-248 дахь тал/,

-2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-4 дэх тал/,

-2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

-2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

-2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

-2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

-2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

-2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 24-27 дахь тал/,

-2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

-2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 31-34 дэх тал/,

-“И-А” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр улирлын тайлан /2 дугаар хавтаст хэргийн 35-55 дахь тал/,

-Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн санал /2 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал/,

-Орчуулагч, хэлмэрч томилох тухай 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

-Гэрч /хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 60-64 дэх тал/,

-Гэрч Б.Х-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал, 154-155 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 160 дахь тал/,

-Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 104-106 дахь тал, 182-183 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 158-159 дэх тал, 182-183 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал, 8 дугаар хавтаст хэргийн 209-211 дэх тал/,

-Гэрч Г.Х-ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 159 дахь тал/,

-Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/,

-Гэрч Б.М-У-аас авсан мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал, 7 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

-2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09/12 дугаартай “Р Ш” ХХК болон “М” ХХК нарын байгуулсан гаалийн татвар төлөх талаарх гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/,

-2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №520/120907 дугаартай Экскаватор худалдах, худалдан авах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 131-133 дахь тал/, 

-Гэрч Н.О-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 136-137 дахь тал, 156-157 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал, /, 

-Гэрч Г.Г-Э-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал/, 

-Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн санал /2 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал/,

-Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 167-168 дахь тал/,

-Орчуулагч, хэлмэрч томилох тухай 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал/,

-Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал/,

-Гэрч Э.М-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 178-179 дэх тал/,

-Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

-Гаалийн ерөнхий газрын албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 188-190 дахь тал/,

-Гадаадын иргэн харьяатын газрын шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал/, 

-Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 195-227 дахь тал/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 231 дахь тал/,

-Гэрч Б.Б-ы мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

-Гэрч Б.У-ын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

-Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

-Авто тээврийн үндэсний төвийн шилжилт хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 10-28 дахь тал/,

-2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа худалдан авах, зарах гэрээ,  түүний орчуулга /3 дугаар хавтаст хэргийн 30-38 дахь тал/,

-2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/,

-“И-А”” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан талаарх баримт /3 дугаар хавтаст хэргийн 30-138 дугаар тал/,

-Мөнгөн гүйлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/,

-Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 150 дугаар тал/,

-Д.Ц өмгөөлөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлт гаргах тухай /3 дугаар хавтаст хэргийн 161-164 дугаар тал/,

-Гэрч Д.Б-ы мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 165-167 дахь тал/,

-Д.Ц өмгөөлөгчийн Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдол /3 дугаар хавтаст хэргийн 172-174 дэх тал/,

-Гомдлын хариу /3 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт цахим шуудангаар ирсэн Д М гэх хүний хүсэлт тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 212-213 дахь тал/,

-2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн болон 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

-2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 34, 36, 38, 40 дахь тал/,

-2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 35, 37, 39, 41 дахь тал/,

 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Оффисын байрны түрээсийн гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 59-61 тал/,

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал/,

-Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал/,

-Хос Стандарт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/41 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 131-137 дахь тал/,

-Хос Стандарт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/42 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 138-144 дэх тал/,

-Хос Стандарт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/43 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 145-151 дэх тал/,

-Хос Стандарт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/44 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 152-157 дахь тал/,

-Хос Стандарт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/45 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 158-164 дэх тал/,

-Хос Стандарт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/46 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 165-171 дэх тал/,

-Хос Стандарт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19/47 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 172-177 дахь тал/,

-Гадаад мөнгөн гүйлгээний мэдүүлэг, баримт /5 дугаар хавтаст хэргийн 181-192 дахь тал/,

-Хос Стандарт ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19/417 дугаартай Hyundai R520LC-9S маркийн экскаваторын үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 193-199 дахь тал/,

-Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт /5 дугаар хавтаст хэргийн 202-207 дахь тал/,

-Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаа /5 дугаар хавтаст хэргийн 208-210 дахь тал/,

-Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

-2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Яллах дүгнэлт, хавсралт /5 дугаар хавтаст хэргийн 218-227 дахь тал/,

-Д.Ц өмгөөлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдол /5 дугаар хавтаст хэргийн 240-244 дэх тал/,

-Хохирогчийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлт /6 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал/,

-2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Бизнесийн боломж аж үйлдвэрийн тээврийн хэрэгслийн түрээс /6 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

-2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №EXC500/120515 дугаартай Түрээсийн гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

-С Э А А ХХК-ийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны №100 дугаартай Хараат бус аудитын дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 57-61 дэх тал/,

-Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /6 дугаар хавтаст хэргийн 62-65 дахь тал/,

-2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хувьцаа худалдан авах, зарах гэрээний орчуулга /6 дугаар хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

-Татварын Ерөнхий газрын “Хариу өгөх тухай” 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг, хавсралтын хамт /6 дугаар хавтаст хэргийн 70-72 дугаар тал/,

-2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн715 дугаартай шүүхийн шийдвэр /6 дугаар хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

-Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 489 дугаартай магадлал /6 дугаар хавтаст хэргийн 76-81 дэх тал/,

-Улсын Дээд шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 494 дугаартай тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 82-84 дэх тал/,

-“С П г” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

-Авто Тээврийн Үндэсний Төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 87 дахь  тал/,

-“И А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Комисс байгуулах тухай тушаал /6 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал/,

-Үндэсний хонжворт сугалаа төсөлтэй холбоотой албан бичгүүд /6 дугаар хавтаст хэргийн 89-98 дахь тал/,

-Нотариатчидын бүртгэлийн дэвтэр /6 дугаар хавтаст хэргийн 99-101 дэх тал/,

-“И А” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /6 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал/,

-2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

-Үндэсний хонжворт сугалаа, Ё карт /6 дугаар хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

-Үндэсний хонжворт сугалааны тайлан /6 дугаар хавтаст хэргийн 118-137 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн прокурорын зөвшөөрөл /6 дугаар хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

-Мэдээлэл баримт бичиг гаргуулах авах мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн прокурорын зөвшөөрөл /6 дугаар хавтаст хэргийн 164 дэх тал/,

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 165 дахь тал, 167 дахь тал, 200-201 дэх тал/,

-2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

-Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 170 дэх тал/,

-Гэрч Ж.Ж-ын мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 171-174 дэх тал/,

-2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хяналтын прокурорт гаргасан өмгөөлөгч Ц.М-ын хүсэлт /6 дугаар хавтаст хэргийн 189-191 дэх тал/,

-2020 оны 10 дугаар сарын 07-ны 293 дугаар Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал/,

-Сүхбаатар дүүргийн прокурорын газарт 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Э.Т-ын гаргасан хүсэлт /6 дугаар хавтаст хэргийн194-196 дахь тал/,

-2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал/,

-2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 205-207 дахь тал/,

-Автомашин техникийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал/,

-Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорт 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Л.З-ийн гаргасан гомдол /6 дугаар хавтаст хэргийн 225-228 дахь тал/,

-2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 229-230 дахь тал/,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг хавсралтын хамт /6 дугаар хавтаст хэргийн 238-240 дэх тал/,

-Гаалийн Ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг, хавсралт /6 дугаар хавтаст хэргийн249-250 дахь тал/, 

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын зөвшөөрөл /7 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/,

-Эд зүйл, баримт бичиг, бусад баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

-Гэрч Б.Г-ийн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

-“И А” ХХК-ийн санхүүгийн баримт /7 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал/,

-Г.Л-ийн Худалдаа Хөгжлийн банкны дансны хуулга  /7 дугаар хавтаст хэргийн 224-250 дахь тал/,

-2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сангийн яамны 4-2/5300 дугаартай албан бичиг /8 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/,

-2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сангийн яамны 7/5303 дугаартай албан бичиг /8 дугаар хавтаст хэргийн 32-55 дахь тал/,

-Гадаадын иргэн, харьяатын газрын 2021 оны дүгээр сарын 11 дүгээр сарын 16-ны 03/1612 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /8 дугаар хавтаст хэргийн 57-67 дахь тал/,

-Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, хавсралтын хамт /8 дугаар хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

-Г.Л-ийн Төрийн банк дахь дансны хуулга /8 дугаар хавтаст хэргийн 74-77 дахь тал/,

-Хаан банк ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50/8444 дугаартай албан бичиг хавсралтын хамт /8 дугаар хавтаст хэргийн 78-81 дэх тал/,

-Г.Л-ийн Голомт банк дахь дансны хуулга /8 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

-Г.Лхамсүрэнгийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга /8 дугаар хавтаст хэргийн 88-95 дахь тал/,

-“И-А” ХХК-ийн Хас банк дахь дансны хуулга /8 дугаар хавтаст хэргийн 97-108 дахь тал/,

-Хаан банк ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 50/8984 дугаартай албан бичиг хавсралтын хамт /8 дугаар хавтаст хэргийн 115--117 дэх тал/,

-Хаан банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 50/11159 дугаартай албан бичиг хавсралтын хамт /8 дугаар хавтаст хэргийн 119--121 дэх тал/,

-Хас банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 56/3344 дугаартай албан бичиг хавсралтын хамт /8 дугаар хавтаст хэргийн 123--165 дахь тал/,

-Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /8 дугаар хавтаст хэргийн 166-167 дахь тал/, 

-“И Х М а” ХХК-ийн компанийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /8 дугаар хавтаст хэргийн 170-195 дахь тал/,

-Эрүүгийн 1709014290251 дугаартай хэргийн баримтад шинжилгээ хийсэн аудитын шинжилгээний тайлан /8 дугаар хавтаст хэргийн 170-195 дахь тал/,

-Гэрч Г.А-ын мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 203-205 дахь тал/,

-Хяналтын прокурорт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өмгөөлөгч Б.Б-ын гаргасан гомдол /8 дугаар хавтаст хэргийн 216-219 дэх тал, 9 дүгээр хавтаст хэргийн 22-25 дахь тал/,

-Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /8 дугаар хавтаст хэргийн 220-221 дэх тал, 225-226 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 461 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /8 дугаар хавтаст хэргийн 222-223 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт /8 дугаар хавтаст хэргийн 227-245 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч Б.Б-ын гаргасан гомдол /9 дүгээр хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5/1383 дугаартай Гомдлын хариу мэдэгдэх хуудас /9 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

-Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өмгөөлөгч Э.Т-ын гаргасан гомдол /9 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

-Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас /9 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өмгөөлөгч Ц.М-ын гаргасан гомдол /9 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч Ц.М-ын гаргасан гомдол /9 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/1400 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /9 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 5666 дугаартай прокурорын тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/,

-Хяналтын прокурорт 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгч Ц.М-ын гаргасан гомдол, хүсэлт /9 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

-Хяналтын прокурорт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч Ц.М-ын гаргасан хүсэлт /9 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/,

-Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өмгөөлөгч Ж.Ж-ын гаргасан гомдол /9 дүгээр хавтаст хэргийн 248-250 дахь тал/,

-Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өмгөөлөгч Ж.Ж-ын гаргасан гомдол /10 дугаар хавтаст хэргийн 1-6 дахь тал/,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч Б.Б-ын хүсэлт /10 дугаар хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан:

-Хохирогчоос гаргасан хохирол төлбөртэй холбоотой баримтууд,

-Швейцарын Монгол бизнес клубийн оршин суугаа газрын баталгаа,

-2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Г.Л-ийн Мөнгө хүлээн авсан тухай баримт,

-Айр маркет ХХК онгоцны тийз, нислэгийн хуваарь, захиалга дууссан тухай тооцоотой холбоотой баримтууд,

-С М болон Н.О нарын хамтарсан Хаан банкны ам.долларын болон төгрөгийн дансны 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хуулга,

-Монгол банкнаас зарласан 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн Ханшийн лавлагаа,

-И А ХХК-ийн Эдийн засгийн ил тод байдлын санхүүгийн тайлан,

-Төлбөр төлсөн Япон улс дахь банкны баримтууд эх хувь болон орчуулга,

-С М болон Н.О нарын хамтарсан Хаан банкны ам.долларын депозит дансны 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга,

-Хаан банкны 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

-Япон улсын банкны баримт,

-Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 

-2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа шилжүүлэх гэрээ,

-2112УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

-Хаан банкны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хуулбар авах тухай албан тоот, 

-Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний 255 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийн хаах тухай” прокурорын тогтоол,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хуулбар авах тухай 1/5317 дугаартай албан тоот,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг,

-“И-А” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар, 

 

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Шүүх хуралдаанд улсын яллагч Г.Т шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж гэм буруутайд тооцуулах байр сууринаас оролцож,  “750,000 ам долларыг залилсан гэх үйлдэлд хохирогч зээлүүлсэн тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ мэдүүлдэг, шүүхийн хэлэлцүүлэгт ч өгсөн мэдүүлэгтээ мэдүүлдэг, зөрүүтэй мэдүүлэг байхгүй. Гэрч О-ийн мэдүүлгээр нотариат дээр очиход Р К-тай уулзаад Л нар гэрээг хийгээд дууссан байсан гэж мэдүүлдэг. Хохирогчид 3 төрлийн гэрээг танилцуулсан, өөрийнх нь орчуулагчийг оролцуулаагүй, гэрч Н.О хэлэхдээ би бизнесийн харилцаанд орж байгаагүй тухайгаа хэлдэг. Гэвч шүүгдэгч мөнгө авсан тухайгаа үгүйсгэдэггүй. Энэ нь иргэний харилцаа юу гэдгийг шалгах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын 750,000 ам доллароос Г.Л 150,000 ам долларыг өөртөө зарцуулсан гэж мэдүүлэгтээ хэлсэн, 600,000 ам долларыг компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан гэж хэлдэг ч энэ нь баримтаар тогтоогддоггүй.  Үйл ажиллагаа явуулсан байдлаас харахад азтанд олгосон дүн бага, мөнгөний ихэнхийг бэлнээр авч зарцуулсан байна гэдгийг шинжээч хэлсэн. Гэрчүүд хувьцааг худалдан авсан гэдэг боловч худалдан авсан үнийн дүн хэт зөрүүтэй, уг компанид өөрийн гэсэн хөрөнгө байдаггүй. С М-ийн хувьд хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Тухайн үед Л гэрээ хийхдээ өөрийн хамаарал бүхий Р К-г оролцуулсан, гэрээг монгол хэл дээр хийсэн байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй. Хохирогчийн хувьд М-У-тай хамтран эзэмших данснаас 130,000 ам долларыг Г.Л-д 2013 оны 03 сарын 15-ны өдөр шилжүүлсэн нь нотлогддог.  Экскаваторын талаар хохирогч хэлэхдээ гэрээ үзүүлээд ашиг олох боломжтой байгаа талаар итгүүлж, тэднийг өөрийн нэрээр төлөөд монголд оруулж ирсэн, энэ талаар хэрэгт хангалттай баримт гаргаж өгсөн. Хос стандарт ХХК-ны үнэлгээ үндэслэлтэй. Гэрч Б.М-У-ын мэдүүлэг зөрүүгүй, хилээр оруулж ирээд хашаанд үлдээснийг очиж үзэхэд түрээсэнд гарсан мөнгө өгөөгүй талаар мэдүүлдэг, энэ явцад элэгдсэн, хуучирсан. Хаан банкны барьцаанд тавьсан мөнгөө юунд ашигласан нь тодорхойгүй, нэг экскаваторыг Л зарсан. Авто тээврийн үндэсний төвөөс эзэмшигчийн мэдээллийг нарийн тогтоосон, мөн гэрч Хуягийн мэдүүлгээс Япон иргэдийн мөнгөөр оруулж ирснийг мэдүүлдэг, Рич шелл ХХК тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг нь гэрч Г-ийн мэдүүлгээр тогтоогддог, энэ хүнээс экскаватор авах зорилгоор хуулийн этгээдийг ашигласан байна. Стандарт менежмент болон С Х ХХК хийсэн гэрээ байгаа, гэрээгээр графикаар төлбөр төлөх хугацааг тогтсон байдаг. Иймд дээрх үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах байр сууринаас оролцож,

Өмгөөлөгч С.М:  Урьд танилцсан хүнээ залилсан,  Иргэний эрх зүйн харилцаанд талууд тэгш эрхийн хүрээнд хамтарсан байхыг ойлгоно, хохирогчийн хувьд түүний эх хэл дээр гэрээнүүдийг хийж байгаагүй, Экскаваторыг барьцаалж зээл авсан талаар гэрчүүд мэдүүлдэг, хохирогчийг залилсан болох нь нотлогдож байна гэх” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

Өмгөөлөгч Д.М: Аливаа гэрээг япон хэл дээр хийж өгөөгүй учир гэрээгээ ойлгож хийсэн гэж дүгнэх боломжгүй байна. Энэ хүнд гэрээг ойлгохоор хийгээгүй нь залилах гэмт санаатай байсан гэдэг нь илт байна. Хохирогчийн хөрөнгөөр экскаваторыг авсан нь тогтоогддог, Хохирогчийн хувьд баримтаа шударгаар гаргаад авч ирсэн. Шүүгдэгчийн хувьд өөрийгөө буруугүйг нотлох баримтыг гаргаж ирүүлэх хангалттай хугацаа байхад гаргаж ирүүлээгүй. Мөнгө шилжүүлсэн гэх хүнээ мөн гэрчээр мэдүүлэг авахуулах боломж  нь бүрэн байсан. Урьдын харилцааны явцад бий болсон итгэл дээр Г.Л маш сайн сурталчилгаа хийж, энэ хүнийг ашиглаж, мөнгийг нь авч хуурсан. Гэрээг бодит байдлыг халхавчилж хийсэн. Хэн ч харахад гэрээ гэж харахаар болсон гэхдээ үүнийг бол гэрээ гэж хэлэхэд хэцүү. Компанийн нэр барьж, хувьдаа ашигласан байх талтай. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал байхгүй, үргэлжилсэн үйлдлээр залилсан болох нь харагдаж байна” гэх  агуулга бүхий дүгнэлтийг,

Өмгөөлөгч Г.Ц: “Эрүүгийн хуульд заасан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн санаа зорилго, объектив үйлдлийн байдлаар тайлбар хийе. Г.Л компани байгуулсан. Хөрөнгө оруулагчид татсан. Хувьцаагаа хүмүүс рүү шилжүүлсэн. Х, М гээд. Мэдүүлгүүдийг харахад компанид хөрөнгө оруулсан гэдгээ хэлээд үүнийг дараа ашгаа өгнө л гэж ойлгосон байдаг. И-А ХХК руу 600,000 ам доллар зээлээр хийсэн гэж хэлдэг. Хувьцаа аваад байгаа хүмүүс Л-ийн хувийн данс руу л хийгээд байдаг. Компани данс руу хийж байгаа ойлголтыг хүмүүст өгдөг. Энэ хүн бол маш сайн толгойтой, Компани данс руу мөнгө ордоггүй, хувийн данс руу нь ордог. Үүний дараа хохирогчоос мөнгө аваад компани руугаа хийж байгаа үйлдэл нь мөнгөө үржүүлээд байгаа хэрэг юм. Хохирлоо төлж дуусаад зээлсэн 600,000 ам доллароо төлж  хэзээ дуусаад хувьцаа эзэмшигч нар ашиг авах вэ. Энэ компани бол хэзээ ч хувьцаа эзэмшигч нарт ноогдол ашиг өгөхгүй. Нэмж хувьцаа гаргаад ашгаа өгнө. Энэ бол хүмүүсийн мэдлэггүйг ашиглаж байгаа юм. Ийм учир энэ Компани дампуурна. Иймд залилангийн шинжийг бол бүрэн хангаж байна. Хуурч мэхлэхдээ урьдын харилцаагаа ашигласан. Энэ байдлаа халхавчилж хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн хэлцэл байсан, ямар нэгэн үүрэг хүлээхгүй юм. Хохирогч мөн эсэх асуудал ярьж байна, экскаваторыг хуулийн этгээд рүү шилжүүлээгүй, хохирогч өөрийн мөнгөөрөө авсан учир хохирогч мөн. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд санаа зорилго тодорхой байгааг хэлсэн, иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлыг гаргуулж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас оролцож,

Өмгөөлөгч Б.Б: “Шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж цагаатгах дүгнэлтийг гаргаж байна. улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэргийн 3 үйлдлийг цагаатгаж Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг урьдын харилцаан дээр үндэслэж гэж  яллах дүгнэлт дээр тусгаж өгсөн. С М-тай урьд ямар харилцаатай байсан бэ? Урьдын гэдэг үйлдэл хамаарлыг ямар нотлох баримтын үндэслэл дээр тогтоосон талаар прокурор үндэслэл бүхий тайлбарлаагүй, хохирогч өөрөө мэдүүлэхдээ “Бизнес уулзалтаар уулзаад 3,4 удаа уулзаад дотоод итгэлийн үндсэн дээр шийдвэр гаргасан” гэж мэдүүлдэг. Урьдын холбоо хамаарал тогтоогдохгүй байна. Залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотой олон сурах бичиг байдаг. Хүчин төгөлдөр байгаа Дээд шүүхийн тогтоол 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №51 тогтоол Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн Иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгахад анхаарах зарим асуудал байгаа. Яагаад хууль зүйн ач холбогдолтой байна вэ? гэхээр манай тохиолдолтой тохирч байна. Талуудын хүсэл зоригийг тайлбарлах ёстой. Л анхнаасаа хувьцаагаа зарсан гэдгээ мэдүүлсэн. Хувьцаагаа зараад юу хийх нь миний эрхийн асуудал гэж. Энэ мэдүүлэг нь хавтаст хэргийг 21, 26 талын хохирогчоос гаргаж өгсөн мөнгө хүлээж авсан баримт, компанийн гэрчилгээ, гэрээгээр тогтоогдож байгаа юм. Худалдах, худалдан авах гэрээний төлбөр юм гэдгийг тогтоосон. Талууд аль аль нь 10 хувийн хувьцааг худалдан авах хүсэл зорилготой байсан. Эргэлзээтэй байсныг эргэлзээгүй тогтоосон. Дээд шүүхийн тайлбар дээр Иргэний хуулийн 56,57 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хууран мэхлэх хэлцэл, хүч хэрэглэн хийсэн хэлцэл зэргийн гэмт санаа, сэдэл зорилго байсан уу? Нийслэлийн прокурорын газраас үүнийг тогтоох даалгавар өгсөн. Мөрдөн байцаалтын явцад эргэлзээ үүссэн. Өнөөдрийн байдлаар тодорхой боллоо. Хохирогчийн өмгөөлөгч хэлж байна Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан халхавчилж хийсэн хэлцэл байна гэж. Тухайн үед халхавчилж хийсэн, дүр үзүүлсэн хэлцэл байсан бол үүнийг хохирогч өмгөөлөгч аваад маргах үндэслэл байсан. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахад нийтлэгээр орсон. 20 хувийн татвараас зайлсхийж халхавчилж ийм гэрээ хийдэг. Л татварын асуудал байсан гэж мэдүүлдэг. Яагаад гэвэл хувь хүний орлогын албан татварын асуудал гаргасан. Хохирогчийг залилах сэдэл байгаагүй. Татварын асуудал байсан учир бэлэглэлийн гэрээ хийсэн. Дээд шүүхийн тайлбар дээр тусгайлан зааж өгсөн. Яллах дүгнэлтийн бэлэглэлийн гэрээ нэрийдлээр гэдэг хэсэг үгүйсгэгдэж байна. Талуудын хүсэл зорилгын худалдах, худалдан авах гэрээний үндэс дээр чиглэж хийгдсэн гэрээ юм. 130,000 ам доллар дээр хэлцэл хийсэн гэж үзэх, мөн гэрээг тайлбарлах. Хүсэл зориг нь юу руу чиглэсэн. 130,000 ам долларыг зээл гэж шилжүүлсэн. Иргэний хууль дээр зээл гэдгийг нарийн тогтоож төрлийн шинж чанараар нь эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, тодорхой хугацаанд өгөх харилцаа гэж тодорхойлсон. Талуудын хүсэл зориг нь иргэний эрх зүйн зээл гэдэг рүү чиглэсэн байна. 130,000 ам долларыг гэрээгээр халхавчилсан зүйлгүй, хууран мэхэлж аваагүй. Залилсан гэдгийг 17.3 дугаар зүйлд зааснаар өмчилсөн эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, санаа зорилго агуулсан байна гэж заасан. Үүнийг агуулаагүй. 2 сарын дараа мөнгөө шилжүүлсэн байна.  Зээлийн гэрээгээ бичгээр байгуулаагүй. Хүү тохироогүй. 130,000 ам доллар бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дахь хэсэгт заасан зохицуулалтаар шүүхээс дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх бүрэн боломжтой. Хохирогч 130,000 ам долларыг нэхэмжлэхгүй, мөнгөө авсан гэж мэдүүлсэн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулж үнэлэх гэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх хуультай, үндсэн хуульд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад актыг мөрдөнө. Хэн нэгэн этгээдийн тайлбараар явахгүй, хэрэгт авагдсан баримтаар явна. Хохирогч гэж хэн бэ гэдгийг прокурор, шүүх тогтооно. Хууль бусаар хохирогчийг тогтоосон бол түүнийг залруулах эрх нь дээд шатны албан тушаалтанд бий. 2 экскаваторын мөнгийг хохирогч С М-аас биш, хуулийн этгээдээс шилжүүлсэн нь баримтаар харагддаг. Хохирогч нь хэн бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Д гэдэг хүн мөнгө шилжүүлсэн асуудал дээр ач холбогдол өгөх хэрэгтэй, мөрдөн байцаах ажиллагаанд хохирогчоос гаргуулах байсан. Мөнгө авсан гэдгийг хохирогчоос гаргаж өгсөн баримтууд байна. 2 экскаватортой холбоотой асуудал дээр хохирогчийг эргэлзээтэй тогтоосон. Өмнө ажиллаж байсан прокурор хөөн хэлэлцэх хугацаа тасалдуулахгүй гэсэн буруу үйл ажиллагаатай холбоотой. Шүүгдэгчийг хэлмэгдүүлэх гэж дээд шатны прокурорын даалгаврыг үл биелүүлсэн. Хохирогчийн эргэлзээтэй асуудал дээр үйлдлийг ярих боломжгүй байна. Хохирогч мөнгөө өгсөн бол баримтаа гаргаад иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байна. Хохирогчоор тогтоогдсон асуудал эргэлзээтэй байна. Иймд Г.Л-ийн 3 үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хангалттай нөхцөл байдал байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

Өмгөөлөгч Ц.М: “Цагаатгах хангалттай үндэслэл байна. 1-рт 750,000 ам долларын гэрээн дээр О орчуулга хийгээгүй, Р К орчуулсан, Р К-г шүүгдэгчийн талын хүн гэдгийг үгүйсгэх үндэслэл нь 3 хх 16 дугаар тал дээр М ХХК-ийн улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гэсэн албан бичиг байна. Тус компанийн хөрөнгө орчуулагч Р К манай компанийн өдөр тутмын ажилд зайлшгүй орох шаардлагатай тул Монгол улсад визниий асуудлыг сунгуулах шаардлагатай талаар хүсэлт гаргасан. 2011 оны 05 сард урьд Л-тэй холбоотой байсан уу гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. 2011 оны 05 сард “И А”-ын хөрөнгө оруулагчаар бүртгэсэн баримт л байдаг. Түүнээс Л-тэй холбоотой, түүний ажилтан гэдгийг тогтоосон баримт байхгүй. Гадаадын иргэдийн лавлагааны асуудал дээр хавтаст хэрэгт Д М гэдэг хүний хилийн лавлагаа авагдаагүй.  С М, Р К, О нарын Монгол улсын хилээр орж гарсан лавлагаа л авагдсан. О гэдэг хүнийг хохирогчийн өмгөөлөгч хэлэхдээ Л-ээс 150,000 ам доллар 2012 онд аваад Монгол улсын хилээр гараад дахин орж ирээгүй мэт ярьдаг. О М гэх хүн 2012 онд хх-ийн 206 дугаар тал дээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Буянт ухаагаар хилээр гарсан мэдээлэл байна. И-А ХХК нь 2012,2013,2015 онд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан. 2015, 2017 онд 1 удаа хилээр орж гарсан мэдээлэл байна. Залилсан гэх үйлдэл нь гэрээ байгуулсан, компани нэрийн доор итгэл төрүүлж 750,000 ам доллар залилсан гээд байна. 2011 онд төслийн талаар Р К-тай хамт Л-тэй 4-5 удаа уулзаад хөрөнгө оруулах санаа зорилгын өөрийн итгэл үнэмшлээрээ Л-д итгэж өгсөн гэдэг. Бизнес итгэлцэл дээр явагддаг. Хохирогч ахмад хүний хувьд Л-д зөвлөгөө өгдөг байсан гэдгээ ч хэлдэг. 2012 онд хохирогч Л-ийн талаар мэдээд уулзаад хөрөнгө оруулсан. Энэ асуудлыг мэдэхгүй биш мэддэг байсан, зөвлөгөө өгдөг байсан бол яагаад мэдэхгүй гэж мэдэхгүй байх боломжгүй юм. Шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримтыг гаргаж өгөөд энэ гэрээ нь урьдын харилцаагаар залилан хийсэн гэж яриад байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн мэдүүлгийн хувьд 750,000 ам доллар залилсан гэж үзэх үндэслэлгүй юм. 130,000 ам долларыг төлсөн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлж байсан, үүнийг тогтоогоогүй. Иймд  Г.Л-г цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг тус тус гаргаж, дээрх байр суурийг илэрхийлж оролцсон болно.

 

Шүүгдэгч Г.Л-г Япон улсын иргэн хохирогч С М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Үндэсний хонжворт сугалаа явуулахад шаардлагатай байгаа 750.000 ам долларыг 3 жилийн хугацаатай өгсөн тохиолдолд 10 дахин өсгөж өгнө, мөн үүний баталгаа болгож өөрийн эзэмшлийн “И а” ХХК-ийн 10 хувийн хувьцааг шилжүүлье” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хувьцаа бэлэглэх гэрээ бичгээр байгуулах замаар 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкин дотор 750.000 ам доллар залилан авч 939.675.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Стандарт капитал” ХХК-ийн нэр дээр 130.000 ам долларыг зээл нэрийдлээр залилан авч 181.974.000 төгрөгийн хохирол учруулсан,

          “Солонгос улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хьюндэй Ар-520 Эл Си” маркийн экскаваторын өмчлөх эрхийг шилжүүлэн авч 551.200.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч С М-д нийт 1.672.849.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлогдож тогтоогдохгүй байна.

 

          Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар

            2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх” тухай гэрээ, “Хувьцаа бэлэглэх тухай” тухай гэрээ,

Хохирогч С М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л гэдэг хүн “И-А” гэдэг компани байгуулаад мөнгө авсан түүнийгээ эргүүлэн өгөхгүй байгаа. Энэ мөнгийг надаас авахдаа “сугалаа явуулна, хөрөнгө оруулалт хийгээч” гэж хэлээд авсан. ...Намайг мөнгө өгөхөөс өмнө сурталчилгааны хуудас үзүүлж өөрөө ч сурталчилгаа хийж зурагтаар гарч байсан. ...Тухайн үед Г.Л нь өөрөө надад тайлбарлахдаа “Монгол Улсад үндэсний хэмжээнд лоттери хөтөлбөрийг зохион байгуулах гэж байгаа. Энэ нь тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авсан хүмүүст хамааралтайгаар явагдана. ...Би реклам, зар сурталчилгаагаа эхлүүлсэн. Гудамж талбайд болон Улсын их дэлгүүрийн урд байрлах дэлгэц дээр дүрс бүхий рекламыг байршуулсан” гэж хэлсэн. Мөн намайг урьж нэг телевизийн нэвтрүүлэгт оруулж бичлэг хийсэн. Тэр үед телевизэд орж бичлэг хийгдэж байх үеийн фото зураг надад бий. Тухайн үедээ намайг машинаар дагуулан явж гадуур байршуулсан рекламын самбаруудаа хүртэл үзүүлж байсан. Л нь “Миний энэ явуулж байгаа үйл ажиллагааг Засгийн газраас ямар нэгэн асуудалгүй зөвшөөрнө. Та санаа зоволтгүй мөнгөө надад өгчих” гэж байсан. “Энэ мөнгийг лоттерей явагдах үйл ажиллагаандаа зарцуулна, бүх төрлийн буюу тоног төхөөрөмж авах гэх мэт зардалд ашиглах болно” гэж хэлж байсан. Энэ “Инфо актив” ХХК-ийн 10 хувийн хувьцааг би өөрөө санал гаргаж аваагүй. Харин Г.Лхамсүрэн нь “Баталгаа болгож энэ 10 хувийн хувьцааг түр хугацаанд надад өглөө” гэсэн юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч С М, яллагдагч Г.Л нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт хохирогч С М-ийн “И А” ХХК нь ашиг олохгүй байна. Таны өгсөн 750,000 долларыг эргүүлэн танд өгч чадахгүй байгаа болохоор эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд 1 өрөө орон сууцыг өгсөн. Гэтэл энэ байр нь ашиглагдах боломжгүй, ус алддаг байр байсан. Уг байраа надад хэлэхдээ 45,000 ам долларын үнэтэй шүү гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч С М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Их сайхан мөрөөдөл, олон зүйлийн талаар яриад их сайхан танилцсан. Тэгээд “И А” ХХК-ний талаар надад хэлээд намайг хотоор дагуулж яваад, телевизийн ярилцлагад хүртэл оруулсан. Мөн хувьцааны талаар ярьсан. Тэгээд компанийн 10 хувийн хувьцааг надад өгөх талаар хэлсэн. Компанийн үйл ажиллагааг танилцуулахдаа үүнийг хэн ч хийдэггүй, тусгай зөвшөөрөлтэй зүйл Японы хэлдгээр “алтан сугалаа” гэдэг шиг чухал эрхтэй зүйл байдаг гэж надад тайлбарласан. Миний хувьд Японд IPO-н талаар мэдлэг байсан учир бид 2 яриа нийлсэн. Хэрэв үүнийг гаргаад явбал 10 хувийн ашиг авна гэдгийг бол надад хэлсэн. IPO гаргаад явна гэхэд 100 хувь бол итгээгүй. Би ашгийн зорилгоор компанид хөрөнгө оруулаагүй. ....Тухайн үед би сайн ойлгоогүй. Хөнгөн дүгнэж орхисон байна. Тэрний дараа Лхамсүрэнгийн оффис дээр очиж хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа талаар мэдээлэл ирээд түүний дараа өөрийн биеэр 2-3 удаа очиж уулзаад би хөрөнгө оруулж хувьцаа аваагүй, “И Ак” ХХК-д мөнгө зээлсэн талаар Г.Л-д хэлж байсан. ... Би Г.Л-д зээлсэн мөнгөө өгөөч гэж байнга хэлж байсан. “Төлнө төлнө, буцааж өгнө” гэж хэлдэг байсан. Тэр бүрд нь би ахмад настай хүний хувьд компаниа ингэвэл зүгээр юм биш үү, гэх мэт зөвлөгөө өгдөг байсан. Мэдээж төлнө гэж хэлж байхдаа “Стандарт аппартмент” гээд орон сууц барьж байгаа талаараа бол надад хэлж байсан. Тэгээд 750,000 ам долларынхоо өрөнд нэлээн хэдэн үл хөдлөх хөрөнгө өгнө гэж хэлж байсан. Эцэст нь нэг өрөө байр л шилжиж ирсэн. Тухайн үед тэр 1 өрөө байраа тэр үеийн ханшаар 45,000 ам доллар үнэлгээтэй байр гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Л хохирогч С М-тай нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэгтээ “И А” ХХК-ийн 10 хувийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ хоёрыг Сүхбаатар дүүргийн нотариатын газарт түүний орчуулагч О гэдэг эмэгтэйгийн хамтаар хийсэн. Манай компанийн 10 хувийн хувьцааг 750,000 ам доллароор С М надаас худалдан авсан. Би 750,000 ам. долларыг би зээлж аваагүй юм. Манай компани ашиг олсон бол гэрээнд заасны дагуу ашгаа хувьцаа эзэмшигч нартай хувааж авах ёстой байсан юм. ... “И А” ХХК-ийн захирал М гэж хүн байгаа Сангийн яамнаас авсан зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан боловч ашигтай ажиллаж чадаагүйн улмаас ногдол ашгийг хувьцаа эзэмшигч нарт өгч чадаагүй. Компанийн үйл ажиллагаа бизнесийн хэмжээ төсөөлсөн хэмжээнд хүрч чадаагүйн улмаас ногдол ашиг өгөөгүй юм. Манай компанийн гүйцэтгэх захирал Мөнхзолбоо тайлан тооцоотой холбоотой бүхий л үйл ажиллагаа явуулсан тайлан тооцоо бүрийг сар тухай бүр өгч байсан. Компанийн хувьцаа эзэмшигч нар нэг ч удаа ашиг авч байгаагүй. С М-аас авсан 750,000 ам долларыг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ талаар би өөрөө “Инфо Актив” ХХК-тай гэрээ байгуулж харьяа татварын газарт тайлан мэдээг сар бүр өгч байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би С М-ийг залилаагүй, Тухайн үед хувьцаа худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулахад 30-аад сая төгрөгийн татварын асуудал үүсэхээр байсан тул бид ярилцаж бэлэглэлийн гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийж, уг гэрээгээр энэ харилцаа үүссэн. Хэрэв зээлсэн бол зээлийн гэрээ хийнэ....Энэ гэрээний баримт нь худалдах, худалдан авах гэрээ. 750,000 ам долларыг би авснаа үгүйсгээгүй, “И А” ХХК-д маш олон гадаадын иргэн хувьцаа эзэмшиж байгаа, дан ганц С М-ийн асуудал биш. Мексик, Япон зэрэг улсын хувьцаа эзэмшигч нар байгаа. Хэрэв залилсан бол эдгээр хүмүүс мөн гомдол гаргаад явах эрх нь нээлттэй байсан. Гэхдээ эдгээр хүмүүс бизнесийн зарчмаа ойлгоод явж байгаа, хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа. Өнөөдөр С М хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа...Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Сүхбаатар дүүргийн нотариатаар батлуулсан...Энэ төсөл их том төсөл болсон. Монгол улс үндсэний хонжворт сугалаанаас 40 хувь татвар авдаг байсан. Тухайн үед энэ төсөл 3,800 хүнийг азтан болгож байсан. Би “И А” ХХК-ны захирал биш хувьцаа эзэмшигч. Өөрийнхөө эзэмшлийн хувьцааг зарсан, тэр миний хувьцаа. Үндэсний хонжворт сугалаа явуулж байсан “И А” ХХК-д 600,000 долларыг нь зээлсэн. Төсөл их амжиллтай байсан ч татварын асуудлаас болоод амжилттай явж чадалгүй зогссон. ...Тухайн үед үндэсний хонжворт сугалааны Монголд цор ганц тусгай зөвшөөрөлтэй байсан. ...Хэрэв зээлийн гэрээ байгуулаад 10 хувь дахин өгсөж өгнө гэж хэлсэн бол би үнэнээ ярьж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байсан юм. ...С М Монголд олон бизнес хийгээд бүгдээрээ бүтэлгүйтсэнийг мэднэ. Тухайн үедээ чиний бизнес амжилттай болох юм бол надад өгөөрэй гэж хэлж байсан. ... 2012 онд Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр татаж байсан үе. Уул уурхайн бизнес хөгжин цэцэглэж байсан. Зарим нэгэн хуулийн хүрээнд зогсонги байдалд орсон. Энэ бол анхнаасаа бизнесийн харилцаа байсан. Хэрэв залилах байсан бол гэрээ хийхгүй. Бизнесийн харилцаан дээр тулгуурлаж итгэлцэл байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Н.О-ийн “...Г.Л нь Үндэсний лоттерей нэртэй сугалааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Х-ийн “И А” ХХК нь Монголд анх удаа гар утасны мессежинд тулгуурласан сугалаа гаргасан юм. 2010 онд дээрх компанийн төслийг уншиж хараад боломж бололцоотой санагдаад 2010 онд “И А” ХХК-д би 65,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 5 хувийн хувьцааг эзэмшсэн. Дээрх компани нь 1 жил гарангийн хугацаанд үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байсан. Гэтэл өөр олон төрлийн сугалаа явуулдаг компани гарч ирсэн. Гэтэл хонжвор бүр дээр татвар гарч ирснээс болж үйл ажиллагаа нь доголдолд орсон гэж харж байгаа. ...Тухай бүрд гарсан ашгаас хөрөнгө оруулснаараа хувь авах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалт бий гэсэн. Би хөрөнгө оруулалт хийснээсээ хойш нэг ч удаа ашиг аваагүй. Яагаад гэхээр эхний 3-5 жилийн хугацаанд “И А” ХХК нь хөлөө олж тогтворжиж байж хувьцаа эзэмшигч нарт ашгаа өгөх байх гэж би бодож байсан. Тухайн компани ямар ч ашиггүй ажилласаар байгаад үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Миний хувьд бүх үйл ажиллагаанд оролцож байсан учраас ашиггүй ажилласан гэдгийг сайн мэдэж байна. С М компанийн 10 хувийн хувьцааг өөртөө шилжүүлж хөрөнгө оруулж байгаа гэдгийг Г.Л-ээс сонсож байсан. Угаасаа тухайн үед манай компанид хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байсан. Миний хувьд М гэх хүнийг манай компанид хөрөнгө оруулах зорилгоор мөнгө өгсөн гэж бодож байгаа. Хэрвээ манай компанийн үйл ажиллагаа амжилттай явагдаад мөнгө олж байсан бол одоо ашгаа авна гээд байж байх байсан...” гэх мэдүүлэг,    

Гэрч Г.Г-ийн “...И А” ХХК-ийг хамгийн анх манай ах Г.Л 2010 онд нэг гишүүнтэйгээр байгуулж байсан бөгөөд тухайн оны 6 билүү 7 дугаар сард манай ах надад өөрийнхөө компанид 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад компанийн 2 хувийн хувьцааг шилжүүлж авах санал тавьсан. Уг саналыг би хүлээн аваад би өөрөөсөө 20 сая төгрөгийг Л-д өгөөд “И А” ХХК-ийн 2 хувь хувьцааг миний нэр дээр шилжүүлэн өгөөд өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигч хэвээр байгаа. Уг компани нь 2011 онд үйл ажиллагаа явуулж эхлээд хэд хэдэн компанитай хамтран ажиллах гэрээ хийгээд явж байсан боловч өндөр хэмжээний татвар төлдөг байсан учраас ашиг олж чадахгүй үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Энэ хугацаанд миний хувьд ямар нэгэн байдлаар ногдол ашиг авсан зүйл огт байхгүй бөгөөд хөрөнгө оруулалт хийсэн 20 сая төгрөгөөрөө шатчихаад байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Х-ын “...Намайг төсөл дээр ажиллаж байх үед 2011 он билүү 2012 оны үед Япончууд ирээд хөрөнгө оруулж байгаа гэж сонсож байсан. Нэг удаа 08 дугаар сард Япон хүмүүсийнх нь царайг хальт харж байсан. “И А” ХХК-ний хэрэгжүүлж байсан “Үндэсний хонжворт сугалаа” нэртэй төсөл дээр хамтран ажиллаж байсан. ..Миний сонссоноор бол 3 жилийн хугацаатай зөвшөөрөл олгосон боловч тэр хугацаандаа үйл ажиллагаа явуулаад зөвшөөрлөө сунгуулах гэсэн боловч сунгаагүйн улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэж сонссон...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Х-ын “...2011 оноос хойш Үндэсний хонжворт сугалааны төсөл эхэлсэн ба Г.Л бид хоёр тус төсөлд хам оролцож байсан. 2012 оны үеэс манай төслийн хувьцааг С М гэх хүн сонирхож  хувьцаа худалдаж авах санал тавьж байсан. Г.Л нь С М-д ямар нэгэн болзолгүйгээр компанийн хувьцааг худалдах гэрээ байгуулж нотариатаар батлуулж байсан. Миний санаж байгаагаар С М манай компанийн 10-15 хувийн хувьцааг худалдан авсан. Тус гэрээг үндэслэн хоёр тал хувьцаагаа болон мөнгөө солилцсон. Тэрнээс хойш С М нь манай компанид ойр ойрхон ирж байсан ба манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил байсан. 2014-2015 оны үед манай компани тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасан боловч Сангийн яамнаас манай хүсэлтийг сунгаагүй мөн манай компани үйл ажиллагаа явуулж байхдаа миний нүдэнд бодит ашиг олсон зүйл харагдаагүй. Ингээд манай компани нь үйл ажиллагаагаа зогсоосон...” гэх мэдүүлэг,  

Гэрч Э.М-ийн “...Би урьд нь “Д с” ХХК-д ажилладаг байсан бөгөөд уг компани нь реклам зар сурталчилгаа хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Гэтэл 2011 оны зун Г.Л надтай ирж уулзаад манай компанитай хамтарч ажиллах санал тавьсан. Энэ нь юу байсан гэхээр манай компаниар реклам зар сурталчилгааны ажлаа үнэ төлбөргүй хийгээд хариуд нь “И А” ХХК-ийн 5 хувийн хувьцааг шилжүүлж авч байсан. Гэтэл уг компани нь ашигтай ажиллаж чадалгүй дампуурчихсан. ...Энэ компани миний мэдэхээр нэг ч удаа ашигтай ажиллаж байгаагүй. Учир нь би нэг ч удаа ногдол ашиг авч байгаагүй...” гэх мэдүүлэг,

Татварын Ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “И А” ХХК-ний 2010-2013 оны татвар төлөлтийн мэдээлэл,

Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа,

“Их Хөх Монгол аудит” ХХК-ийн компанийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт,

Гэрч Г.А-ын мэдүүлэг,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт,

“И А” ХХК-ийн гэрчилгээний хуулбар,

“И А” ХХК-ийн Япон хэл дээрх компанийн дүрэм,

Хувь нийлүүлэгчийн гэрээ,

Сугалаа явуулах тусгай зөвшөөрөл,

Хусдаг сугалааны зөвшөөрөл,

“И А”” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан талаарх баримт,

2012 оны 02 дугаар сарын 13 өдрийн Аудиторын дүгнэлт,

Санхүүгийн шинжилгээ, 

Үйл ажиллагаа зогссон талаарх шүүхийн шийдвэр,

Б.М-У-д байр шилжүүлсэн талаарх баримтууд,

Хонжворт сугалааны талаарх албан бичиг, нотариатын бүртгэлийн дэвтэр, Х лото сугалаа, арилгадаг сугалаатай холбоотой баримт,

Хонжворт сугалааны тайлан зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.Л бодит байдлыг нуугаагүй болох нь сугалааны үйл ажиллагаа явуулсан талаарх баримтууд, хохирогч нь тус компанийн хувьцаа эзэмшигч болж, компанийн үйл ажиллагааг ажиллаж байгаа эсэх талаар мэдээлэл авч байсан, хувьцаа худалдан авч худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Л-д мөнгө хүлээлгэн өгсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн англи, монгол хэл дээрх баримт болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Г.Л  хохирогч С М-д 45.000 доллорын үнэ бүхий байр өгч, түүнийг С М хүлээн авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог ба залилах гэмт хэргийн шинж нь хохирогчийн эд хөрөнгийг аваад анхнаасаа буцаан өгөхгүй байх санаа зорилготой байдаг тул шүүгдэгч Г.Л-ийн энэ үйлдэл нь дээрх шинжийг үгүйсгэж, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь няцаагдаж байна.  

Хэрэгт авагдсан дээрх баримт, мэдүүлгүүдээр “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хувьцаа бэлэглэх гэрээг бичгээр байгуулах замаар 750.000 ам доллар залилан авч, хохирогч С М-г залилсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Харин Япон улсын иргэн С М нь 750.000 ам долларыг шүүгдэгч Г.Лхамсүрэнд бэлнээр өгч, хамтарч Үндэсний хонжворт сугалаа явуулах хэлбэрээр ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулсан байж болох үйл баримтууд тогтоогдож байна.

 

          Мөн шүүгдэгч Г.Л нь “2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “С к” ХХК-ийн нэр дээр 130.000 ам долларыг зээл нэрийдлээр залилан авч 181.974.000 төгрөгийн хохирлыг хохирогчид учруулсан” гэх үйлдлийн талаар хэрэгт авагдсан:

Хаан банкны 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Хохирогч С М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Мөн 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Г.Л-ийн нэр дээр байдаг “Стандарт капитал” ХХК-д зээл болгон 130,000 ам доллар өгсөн. Гэхдээ энэ мөнгийг Г.Л-ийн хувийн дансанд хийсэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С М, шүүгдэгч Г.Л нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт “..130,000 ам долларыг би Г.Лхамсүрэнгийн хувийн дансанд шилжүүлэн өгч байсан. Хэрхэн ямар зориулалтаар түүний данс руу шилжүүлснээ одоо санахгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Гэрч Н.О-ийн “...Харин 2013 оны 03 дугаар сард захирал Монголд байхдаа намайг банкнаас бэлэн 130,000 ам доллар аваад ир гэхээр нь би тийм их хэмжээний долларыг шалгаж авч чадахгүй учраас Л-г дансны дугаараа өгчих гэж хэлээд түүний Голомт банкны данс руу Хаан банк дахь С М захирлын данснаас шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг, 

Гэрч Н.О-ийн дахин өгсөн “...130,000 ам.долларын талаар захирал М С-аас асуухад “зээл гэж хэлсэн”...тухайн мөнгийг Г.Л захирлаас зээл авч байна гэж бодсон...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.Л 130.000 ам долларыг зээлж авсан нь нотлогддог ба зээл нэрийдлээр авч залилаагүй, буцаан 2013 оны 05 сарын 22 өдөр төлсөн болох нь шүүх хуралдааны явцад хохирогчоос гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “2017 оны 09 сарын 29-ний өдөр Г.Л-д 130.000 долларыг шилжүүлсэн” гэх гомдлын дагуу Г.Л-ийн үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр залилсан гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хохирогч С М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “би стандарт ХХК-д зээл болгож 2-3 жилийн хугацаатай 30 хувийн хүүтэй 130.000 доллароо зээлүүлсэн боловч одоог хүртэл өгөлгүй намайг хохироож байна” гэж мэдүүлсэн байдаг ба

хохирогчоос шүүгдэгч Г.Л-д дээрх мөнгийг хугацаатай, хүүтэй зээлүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй,

яллагдагч Г.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “би 130.000 доллар зээлж аваад экскаваторын урьдчилгаанд 100.000 долларыг нь шилжүүлсэн” гэж

 хохирогч С М шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “экскаватор авах үедээ би Г.Л-ээс 100.000 доллар түр авч хэрэглээд буцаан шилжүүлсэн” гэж тус тус мэдүүлсэн зэргээс дүгнэхэд хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Г.Л, С М-аас 2013 оны 03 сарын 15-ны өдөр 130.000 доллар зээлсэн, 2012 онд Г.Л, С М-д экскаватор авах үед 100.000 доллар шилжүүлснийг С М буцаан 2012 оны 07 сарын 19-ний өдөр төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Г.Л “би С М-д өгөх төлбөр байхгүй, Швейцараас мөнгө шилжүүлсэн” гэж удаа дараа мэдүүлж байсан байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй болох нь хэрэгт авагдсан баримтууд мөн шүүх хуралдааны явцад хохирогч С М-аас гаргаж өгсөн “банкны мөнгөн шилжүүлгийн баримт” болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож, дээрх 130.000 долларыг зээл нэрийдлээр авч залилсан гэх үйлдэл няцаагдаж, шүүгдэгч Г.Л-ийн С М-аас зээлсэн 130.000 доллароо буцаан төлсөн болох нь тус тус тогтоогдож байна.

 

Мөн хохирогч С М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2014 оны зун “Солонгос улсаас экскаватор оруулаад ирэх юм бол уурхайд явуулаад өгнө” гэж хэлээд 2 ширхэг экскаватор оруулж ирээд уурхайд явуулдаг байсан боловч надад мөнгө төлдөггүй байсан. Тэр 2 экскаваторын нэгийг нь 80,000 ам доллароор Г.Л авна гэж хэлээд мөнгөө надад өгөөгүй байгаа. Харин нэгийг нь би өөрөө аваад зарчихсан” гэж мэдүүлсэн,

Мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр экскаваторыг нь 1 жил ажилд явуулсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй. Уг нь нэг экскаваторыг сарын 10,000 ам.доллароор явуулна гэж хэлж байсан... Г.Л нь анх надад “та 2 ширхэг шанагатай том экскаватор маркийн хүнд машин механизмыг худалдаж аваад, Монгол Улсад оруулаад ирвэл би тэр хоёрыг тус бүрийг нь нэг сарын хугацаанд 15,000 ам доллар буюу 30 сая төгрөгөөр бусдад түрээслээд өгье. Надад түрээслэх танилууд олон байгаа. Сар бүр авах тус бүрийн 30 сая төгрөгөөс би багахан хэмжээний ашиг авч байя. Үлдсэн ашгийг нь та ав” гэсний дагуу би 2012 оны 07 сард 526,276 ам долларыг өөрөөсөө гаргаж, Бүгд Найрамдах Солонгос Улсаас 2 ширхэг экскаваторыг худалдан авч, Монгол Улсад оруулж ирсэн. “Уг хоёр экскаваторыг Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ: “миний “Р ш” ХХК-ний нэр дээр оруулаад ир. Учир нь гадаад хүний нэрээр Монгол Улсад оруулж ирэхэд маш их хүндрэлтэй байдаг” гэж хэлсний дагуу би түүний компанийн нэр дээр холбогдох хуульд заасны дагуу татвар, хураамжийг бүрэн төлж оруулж ирсэн. Би тухайн үед өөрөөсөө 79,534,946 төгрөгийг гарган төлсөн. Г.Л нь тухайн 2 экскаваторыг авснаасаа хойш 7 сарын хугацааны дотор надад ямар нэгэн байдлаар түрээсийн төлбөр гэж огт мөнгө өгөөгүй юм. Тэгэхээр нь би 2013 оны 05 сарын 01-ний өдөр Монгол Улсад ирээд нөгөө 2 экскаваторыг шалгахад тэр хоёрыг Хаан банкны нэр дээр барьцаанд шилжүүлсэн байсан. Тэгэхэд миний Г.Л-д итгэх итгэл эвдэрч, түүнээс дээрх хоёр экскаваторыг буцаан миний нэр дээр шилжүүлэн өгөхийг шаардахад хэсэг хугацаанд: “өнөө маргаашгүй шилжүүлнэ, хүлээж бай” гэх зэргээр аргадсаар байгаад хэсэг хугацааны дараа 35-53 УБ улсын дугаартай нэг экскаваторыг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны барьцаанаас суллан миний компани болох “М” ХХК-ний нэр дээр шилжүүлэн өгсөн. Харин нөгөө нэг экскаватор буюу 21-12 УБ улсын дугаартай хүнд машин механизмыг надад шилжүүлэн өгөлгүйгээр бусдад зарж борлуулсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Мөн С М, яллагдагч Г.Л нарын нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэгт “...С М: 2 ширхэг экскаваторыг би өөрийнхөө мөнгө болох 260,000 гаран ам.доллароор худалдаж авч байсан. ...Би экскаватораар уул уурхайн ажил эрхэлье гэдэг саналыг тавиагүй. Уул уурхайн ажил хамтарч хийе. Солонгос улсаас 2 ширхэг экскаватор худалдаж авъя” гэдэг саналыг надад тавьсан юм. Энэ саналыг надад тавихдаа экскаватор оруулж ирээд ажиллах юм бол ашигтай ажиллана гэж хэлээд 2012 оны 05 дугаар сард хийсэн гэрээ надад үзүүлсэн. Тэгэхээр нь би ашигтай ажиллах юм байна гэж бодоод 2 ширхэг экскаватор худалдаж авахаар мөнгө гаргасан юм” гэж мэдүүлсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С М мэдүүлэхдээ: “...Миний хүү барилгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ талаар мэдээлэлтэй байгаа. Миний хүү  хэлэхдээ барилгын тоног төхөөрөмж түрээслэх юм бол ашигтай байдаг гэсэн. Үүнийг бид нар ч үйл ажиллагааныхаа хүрээнд мэддэг учир түрээслүүлэх яриаг дэмжсэн. Тэгээд Л-ийн саналыг дэмжээд Солонгост байдаг таньдаг хүнээс нь тоног төхөөрөмж авна гэж хэлсэн саналын дагуу үүнийг нь дэмжиж хамтран оролцсон. Тэгээд тухайн үед түрээс дээр нэмээд бетон зуурмагийн үйлдвэр байгуулна гэж хэлж байсан. Л өөрөө газар түрээслэх эрхтэй байсан. Тэндээ 2 экскаваторыг байрлуулаад түүнийгээ түрээслээд мөнгөө авна гэж байсан. Гэхдээ түрээсийн ашиг гэж ямар нэгэн мөнгө ирээгүй. Дараа нь очиход нэг экскаватор нь байхгүй байсан. Хаана байгаа талаар асуухад түрээсэнд гарсан гэж хэлсэн. Харин нэг эксваторыг тоноод, эд ангийг нь хулгайлсан байсан.  Тэгээд 2013 оны 03 сард Хаан банкны барьцаанд тавьсан байсан талаар 2013 оны 09 сард мэдсэн. Тэгээд Хаан банкны барьцаанаас чөлөөлж өг гэдэг шаардлага тавьсан. Харин 2015 оны 01 сард нэгийг нь зарсан гэдгээ хэлсэн. Ийм асуудал үүссэн учир нэгийг нь өөрсдөө хаан банкны барьцаанаас гаргаж экскаватороо олж авсан. Нөгөө нэг экскаваторыг түрээсийн ашиг болон мөнгийг бид нар олж аваагүй байгаа...” гэж тус тус мэдүүлсэн байдаг ба

Шүүгдэгч Г.Л энэ талаар мэдүүлэхдээ “2012 онд Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр татаж байсан үе. Уул уурхайн бизнес хөгжин цэцэглэж байсан. Зарим нэгэн хуулийн хүрээнд зогсонги байдалд орсон. Энэ бол анхнаасаа бизнесийн харилцаа байсан. Хэрэв залилах байсан бол гэрээ хийхгүй. Бизнесийн харилцаан дээр тулгуурласан итгэлцэл байсан” гэж мэдүүлдэг.  

Гэрч Б.М-У мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ “...манай захирал С М нь 08 дугаар сард Г.Л гэх хүнтэй хамт Солонгос улс руу хамт явж 2 ширхэг экскаватор техникийг оруулж ирэх үед би гаалийн бүрдүүлэлт хийж бичиг баримтыг баримтжуулж байсан. Тухайн үед гаалийн бүрдүүлэлт хийхэд нэг ширхэг экскаваторыг 270,494 ам.доллароор оруулж ирсэн. Улмаар 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай захирал С М нь “Стандарт капитал” ХХК-ний захирал, ТУЗ-ын дарга Г.Л-тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэгийг нь 270,494 ам доллар, нөгөөг нь 255,782 ам.доллароор худалдахаар тохиролцсон. Намайг гаалийн бүрдүүлэлт хийх явцад Л нь өөрийнхөө “Р ш” ХХК-ний нэрээр оруулж ирсэн байсан юм. Би учрыг нь Л-ээс асуухад: “манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг компани дээрээ авах гээд ингэсэн юм” гээд өнгөрсөн. Гэхдээ уг хоёр экскаваторыг худалдан авсан мөнгө нь манай компаниас гарсан, баримтын хуулбар бидэнд байгаа. Тухайн үед тэд нар баримтын эх хувийг нь аваад явчихсан юм. Тэгээд эдний компанид гэрээ хийж экскаваторуудыг өгсний дараа мөнгө огт орж ирэхгүй байхаар нь Г.Л-тэй уулзахад “манай компани эдийн засгийн хүнд байдалд ороод байна. Удахгүй мөнгийг чинь өгнө” гэсэн. Тэрний дараагаар буюу 2013 оны 03 дугаар сард экскаваторуудыг байрлуулсан газарт очиж шалгахад хоёр техник байхгүй болсон байсан. Тэгтэл Л тайлбарлахдаа: “мөнгийг гаргаж өгөх гээд хөдөө орон нутагт түрээслүүлчихсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгөө гаргаж өг. Хэрвээ үгүй гэвэл бидний зүгээс экскаваторуудын нэрийг шилжүүлж авах хүсэлтэй байна гэдгээ хэлсэн. Тэгээд 2013 оны 06 дугаар сард нэрээ шилжүүлэх гээд хоёр экскаваторын гэрчилгээний хуулбарыг авах гэхэд хоёуланг нь ХААН банкны барьцаанд тавьчихсан байсан. Тийм учраас бид хөдөлчихөж чадахгүй байсан тул хүлээхээс өөр аргагүй болсон. Ингэж явсаар байгаад 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай компани нэг экскаваторыг өөрийнхөө компанийн нэр дээр болгож авсан ба нөгөө экскаватор одоо хүртэл ХААН банкны нэр дээр байгаа байх...” гэж мэдүүлсэн,

Мөн гэрч Б.М-У дахин мэдүүлэг өгөхдөө “....Тэгээд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөр төлөгдөхгүй учраас “Р Ш” ХХК-ний нэр дээр байсан экскаваторыг “М” ХХК дээр болгож өг гэж хэлсэн. Тэгсэн чинь 2 ширхэг экскаваторыг Хаан банкны нэр дээр болгоод барьцаанд тавьсан байсан тэгж анх мэдсэн. Тэгсэн чинь Г.Л хэлэхдээ манай компани санхүүгийн хүндрэлд орсон учраас 2 ширхэг экскаваторыг Хаан банканд барьцаанд тавьсан гэж хэлсэн тэгээд мөнгөтэй болохоороо хаан банкны барьцаанаас чөлөөлөөд нэрийг нь шилжүүлж өгье гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 10 дугаар сард 1 ширхэг экскаватораа шалгах гээд очсон чинь Мот.цаг нь гүйгээд байршил нь өөрчлөгдсөн байсан. Тэгэхээр нь  учрыг нь лавлахад үйлдвэрийн барилгын ажилд хэрэглэж байгаа гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 07 дугаар сард бас дахиад шалгах гээд тул нь учрыг нь асуусан чинь шанагыг нь хөдөө ашиглаж байгаа. Дараа шинийг аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкнаас чөлөөлөөд “М” ХХК-ний дээр 1 ширхэг экскаваторын нэрийг шилжүүлсэн. 2015 оны 04 дүгээр сард бас шалгах гээд очиход үлдсэн 1 ширхэг экскаваторыг тэр газрын ажилчид задлаад доторх эд зүйл, сэлбэгийг нь тонож байсныг газар дээр бариад бүгдийг нь буцаагаад хийлгэж байсан. Анхнаасаа хөдөө явсан гэх 1 ширхэг экскаваторыг дахин хараагүй мөн нэрийг манай компани дээр шилжүүлж өгөөгүй одоо хүртэл хаан байгаа талаар мэдэхгүй байгаа харин үлдсэн нэг 1 ширхэг экскаваторын нэрийг нь шилжүүлж аваад 100,000 ам.доллароор зарсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.М-У-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ “....2 ширхэг экскаваторыг худалдаж авсан мөнгө нь Японы толгой компаниас гарсан Монголд ирээд гаалийн бүрдүүлэлт хийгээд төлсөн татвар нь эндээс буюу “М” ХХК-иас гарсан байгаа. Худалдан авсан мөнгөтэй холбоотой баримтын их хувь нь Япон Улсад байгаа. 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09/12 дугаартай гэрээг Япон Улсын “К М К” компани “С К” компанийн охин компани болох “Р Ш” компанийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн 2 ширхэг экскаваторын импортын татвар, гаалийн татвар бусад зардлууд 79,534,946 төгрөгийг “М” ХХК-ийн Хаан банкны 5038030208 дугаарын дансанд 2013 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлөх гэрээг нотариатаар баталгаажуулсан зүйл байхгүй. Ер нь бол гэрээнүүдийг нотариатаар баталгаажуулаагүй байх зүгээр хоёр талаас гарын үсэг зурааг тамга, тэмдэг дараад баталгаажуулж байсан. ...М” болон Л нарын хоорондын төлбөрийн асуудал байсан ямар төлбөр тооцоо байсан талаар би мэдэхгүй байна ямар ч байсан төлбөр тооцооны оронд нэг өрөө байр өгч тэр мөнгөнөөсөө хасуулъя гэж ярьсан юм байна лээ. “С П” гэх нэртэй компани нь шинэ байр барьж байсан тэгээд тэр байрнаасаа нэг байрыг өгсөн. Байр захиалах гэрээг миний нэр дээр хийж өгсөн...2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр захиалгын гэрээ хийсэн тэгээд байраа 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 64 дүгээр байрны 3 тоотод байрлах 39,93 м.кв байр байгаа энэ байрны м.кв-г 2,200,000 төгрөгөөр үнэлж авсан...” гэж тус тус мэдүүлсэн.  

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “....Япон иргэдийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр оруулж ирж байгаа экскаватор гэж ойлгосон. Тухайн үед 40 орчим насны нэг Япон улсын иргэн, орчуулагч гээд нэг эмэгтэй, манай жолооч бид дөрөв Замын-Үүд рүү явж байсан. Тэгээд энэ техникийн гаалийн бүрдүүлэлтийг хийж байсан. Тэгээд “Р Ш” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж байсан. Тэгээд тухайн үед Япон улсын иргэд хамт явж авч байсан болохоор гаднын хөрөнгө оруулалтаар орж ирж байна гэж би ойлгосон...энэ техникийг орж ирж байснаас хойшоо намайг ажиллаж байх хугацаанд энэ техник хашаа явах уу гэдгийг би хариуцаж байсан гэхдээ намайг ажиллаж байхад энэ техник нь ажилд гарч байгаагүй санагдаж байна, хэрэв түрээсэлж байсан бол 1-2 удаа түрээсэлж байсан санагдаж байна. Би 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09/12 дугаартай гэрээг байгуулахад магадгүй байгаагүй байх яагаад гэвэл гэрээн дээр байгаа гарын үсэг минийх биш мөн утасны дугаар биш байна тэгэхээр би энэ гэрээнд оролцсон талаар эргэлзэж байна. Гэхдээ энэ гэрээнд дурдагдсан асуудлаар мөнгө авсан бол үнэн гаднын иргэнээс бол гаалийн татварын мөнгө төлүүлсэн нь үнэн тэр нь ямар нөхцөлтэй, эргэн төлөх юм уу төлөхгүй ямар тохиролцоо хийсэн талаар би мэдэхгүй байна. Би энэ М гэх компанитай хийсэн гэрээг хожуу хийсэн юм болов уу гэж бодож байна. Ер нь бол би тухайн үед ажиллаж байхдаа гэрээ, болон бичиг баримтаа өөрөө боловсруулж хийдэг байсан энэ бол миний боловсруулсан гэрээ биш байна. Хэрэв ядаж би гэрээ хийсэн бол тамга тэмдэг дарах ёстой. Ер нь бол “Р Ш” ХХК нь тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй миний гарах шалтгаан нь энэ ирээдүй бол харагдаагүй. Энэ компани бол намайг ажиллаж байх хугацаанд орлого олж байгаагүй учраас X тайлан гарган өгч байсан. Дандаа зарлага гарч байсан гарч байгаа зарлагыг бодвол хөрөнгө оруулагч нараас гаргаж байсан байлгүй цалингаа хүртэл “Р Ш” ХХК нь надад өгч байгаагүй” гэж мэдүүлдэг.

Хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирогчийн мөнгөөр экскаватор авч ирсэн нь нотлогддог боловч уг экскаваторын өмчлөгчөөр “Р ш” компани бүртгэгдэж, тухайн үед Г.Л тус компанийн захирлаар ажиллаж байгаагүй, хохирогч С М Г.Л нарын хооронд экскаватор түрээслүүлэх гэрээ байгуулагдаагүй ч түрээсэлж ашиг олж өгөхөөр оролдлого гаргаж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Хэрэгт 2 экскаваторыг худалдах худалдан авахаар хийсэн гэрээ баримтаар авагдсан, гэрч М-У гэрээний дагуу төлбөр төлөгдөхгүй байсан гэж мэдүүлсэн зэрэг баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Л-г “Солонгос улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хюндэй Ар-520 Эл Си” маркийн экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн авч залилсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн хохирогч С М-д 2 экскаваторын нэгийг нь шилжүүлэн өгсөн нь гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогддог.

Шүүгдэгч Г.Л мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ би С М-д өгөх төлбөр байхгүй, Швейцарь улсаас Д М-аас Япон руу С М-д мөнгө шилжүүлж өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй боловч энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн тодруулалгүй хэргийг шүүхэд ирүүлсэн.

Д М-аас мөнгө шилжүүлсэн тухай мэйл гэх бичиг хавтаст хэрэгт байдаг ба хохирогч шүүх хуралдааны явцад Швейцариас надад мөнгө ирсэн гэж мэдүүлсэн, нотлох баримтаар мөнгө шилжүүлэн авсан тухай баримтыг шинжлэн судлуулахад хохирогч уг мөнгийг авсан тухайгаа үгүйсгэдэггүй, урьд нь Д М гэх хүнтэй болон Монгол бизнес гэх байгууллагатай ямар нэгэн харилцаа холбоотой байгаагүй гэж мэдүүлдэг. С М-д Швейцарь улсаас шилжүүлсэн мөнгийг Монгол бизнес гэх нэртэй байгууллагаас шилжүүлсэн нь баримтаас харагддаг ба уг байгууллагын тэргүүнээр Д М гэх хүн ажилладаг талаарх баримтыг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн Швейцариас мөнгө шилжүүлсэн гэх банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын  Д М-ийн хаяг, ажлын байдалтай холбогдуулан гаргаж өгсөн баримтуудыг улсын яллагч нотлох баримтаар үнэлэхгүй байж, нотлох баримтаас хасуулах саналыг шүүх хуралдааны явцад гаргасан боловч хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээр баримтыг шүүх нотлох баримтаар тус тус үнэлсэн болно.

Гэрч Н.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би нотариатын газар уг гэрээг орчуулаагүй, гарын үсэг зурсан” гэж мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, шүүгдэгч нар мэдүүлэгтээ гэрээ хийх үед Н.О байсан гэж тус тус мэдүүлдэг, нотариатын газарт тэрээр гарын үсгээ зурсан нь хуулийн дагуу нотариатын үйлдэл хийгдсэн байна гэж дүгнэхэд хүргэж байна.

Шүүгдэгч Г.Л-ийн “Солонгос улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хюндэй Ар-520 Эл Си” маркийн экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх үйлдэлд түүний субьектив санаа зорилго нотлогдохгүй, түүний хохирогчийг залилж өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ Г.Л-г “Солонгос улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хюндэй Ар-520 Эл Си” маркийн экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан” гэж дүгнэж шүүхэд ирүүлсэн байх ба хохирогчийн экскаваорын эрхийг 2015 оны 05 сарын 25-ны өдөр хууль бусаар шилжүүлэн авсан гэх үйл баримтын хугацаа тогтоогдохгүй мөн прокурор тогтоол гаргаж экскаваторын үнэлгээг шинжээчээр дахин тогтоолгосон, энэ хэрэгт экскаваторын үнэлгээ 2 өөрөөр тогтоогдсон байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг прокурор хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Шүүгдэгч Г.Л-ийн С М-аас 750.000 долларыг авахдаа хувьцаагаа шилжүүлэн өгсөн, уг мөнгөөр үндэсний сугалаа явуулна гэж хэлсэн байдал нь үйл ажиллагаа явуулж байсан баримтуудаар, хохирогч шүүгдэгч нар хамтарч үйл ажиллагаа явуулж ашиггүй болсон байдал, түүндээ Г.Л хариуцлага хүлээж хохирогчид 1 өрөө байрыг төлбөрт тооцон өгсөн байдал, 130.000 долларыг зээл нэрээр залилж аваагүй, буцаан төлсөн байдал, 2 экскаваторыг бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй байдал зэрэг нь тус тус тогтоогдож, Г.Л нь хохирогч С М-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр залилсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин Г.Л, С М нарын хооронд үүссэн харилцаа нь гэмт хэргийн шинжгүй, Иргэний эрх зүйн иргэд хоорондын харилцаа үүссэн, хэлцлийн хүрээнд үүрэг гүйцэтгэгч тал болох Г.Л нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдал, эсхүл хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар бүхий нөхцөл байдал үүссэн байх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд Г.Л-ийн хийсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд эд хөрөнгийг хариу төлбөр хийх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэхгүй бөгөөд Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүссэн гэрээний үүргээ биелүүлээгүй маргаан бүрийг гэмт хэрэг үзэхгүй үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдлийг хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Г.Л-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Л нь “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхээс хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул хохирогч, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар ирүүлсэн И-А компанийн санхүүгийн баримтуудыг буцаан олгож, хэрэгт ирүүлсэн банкны дансны хуулга бүхий 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр тус тус шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Л-г цагаатгасугай.

2. Шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С М-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Нийслэлийн Сүхбаатар прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 463 дугаартай

“Г.Л-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2205065359 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 34 дүгээр байрны 3/А тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай хэсэг,

- Эрхийн улсын бүртгэлийн Y-22050..... дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ... дүгээр байрны .. тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай хэсэг,

- Эрхийн улсын бүртгэлийн Y-22050...... дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, .. дүгээр байрны .. тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай хэсэг,

- Эрхийн улсын бүртгэлийн Y-220408...... дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, .... байрны ... тоот орон сууц,

- Эрхийн улсын бүртгэлийн Y-220602..... дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Рапид харш хотхоны ____ дүгээр байрны ____ тоот орон сууц,

- Эрхийн улсын бүртгэлийн Y-220603..... дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Рапид харш хотхоны ................... дүгээр байрны зоорины давхрын ___ тоот авто зогсоол,

- Эрхийн улсын бүртгэлийн Г-220401.....дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн ....... дүгээр гудамжны ... тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- Эрхийн улсын бүртгэлийн Г-2204006........ дугаартай Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Ойн гудамжны ..... тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн” тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хадгалж, эд мөрийн баримтаар улсын яллагчаас хэрэгт шинжлэн судлуулсан И-А ХХК-ны санхүүгийн баримтуудыг И-А ХХК-д олгосугай.

6. Шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний баримт бичиг ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичгээр гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ОРХОНТАМИР

 

 

 

 

 

 

 

2