| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00487/И |
| Дугаар | 424 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 424
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 13-09 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ81061972, Таргууд овогт Баяртогтохын Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 13-09 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ83051161, Тайжууд овогт Цэдэвийн Цэндмаад холбогдох,
Гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгонсүрэн, хариуцагч Ц.Цэндмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баяртогтох овогтой Отгонсүрэн миний бие Цэдэв овогтой Цэндмаатай 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1099 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш бид тусдаа амьдарч байгаад 2018 оноос эхлэн хамтран амьдарч байна. Одоо миний эхнэр болох Ц.Цэндмаа бие давхар, төрөх хугацаа дөхсөн тул гэрлэлтээ сэргээлгэх шаардлагатай тул шүүхэд хандаж байна. Иймд бидний хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Цэндмаа шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Цэдэв овогтой Цэндмаа миний бие нь Баяртогтох овогтой Отгонсүрэнтэй 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан болно. Бид хоёр гэрлэлтээ цуцлуулснаас хойш тусдаа амьдарч байгаад 2018 оноос эхлэн 2 эвлэрээд хамт хамтран амьдарч байна. Миний бие төрөх дөхсөн тул хүсэлтийг минь яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонсүрэн нь хариуцагч Ц.Цэндмаад холбогдуулан гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Отгонсүрэн, Ц.Цэндмаа нар нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1099 тоот шийдвэрээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Отгонсүрэн, хариуцагч Ц.Цэндмаа нар нь 2018 оноос хойш хамт амьдарч байгаа ба өөр хүнтэй гэрлээгүй болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргаж ирүүлсэн №108/004463, №108/004464 тоот лавлагаануудаар нотлогджээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрлэлтийг сэргээж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Отгонсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэндмаагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонсүрэнд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Отгонсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэндмаагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонсүрэнд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР