Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/287

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Отгонбуян хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2102000000057 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Б.ийн шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансаар хүлээн авч, улмаар Б.ы эзэмшлийн 4570388******* тоот данс руу шилжүүлэн, Б.ы үйлдсэн худалдаалах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.996 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “ё”-ын орчим Б.т хууль бусаар худалдсан гэмт хэрэгт уг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах хүнийг зуучлах зэргээр дэмжлэг үзүүлэн гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон,

Улмаар мөн өдрөө Б.ы худалдаалах зорилгоор өгсөн буюу худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисоос 0,7 граммыг улсын дугаартай Н. маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо хорооллын орчим өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Нэг. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр уулзъя гээд над руу залгасан. Гачууртад байдаг манай лагер дээр ирж уулзсан. Тэр өдөр би компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Эрдэнэт үйлдвэр рүү тендерийн материал хүргэж өгөх ёстой байсан. Тэр талаар т хэлэхэд явахаас чинь өмнө чамтай уулзъя, яваад очье гээд над дээр ирсэн. Ирэхдээ би 4, 5 хоногийн өмнө урагшаа яваад ирсэн гээд эд мөрийн баримтаар хураагдсан шилэн ганс, бортог зэргийг надад өгсөн. Би урдаас шилэн ганс, бортог авчирсан чамд мөнгөтэй хүн байна уу? мөнгөтэй хүн байвал би чамд өгье гээд анх надад санал тавьж байсан. Тухайн үед би авах хүн байхгүй, өнөөдөр Эрдэнэт рүү тендерийн материал хүргэж өгөхөөр явах гэж байгаагаа хэлтэл “за тэгвэл чи шилэн ганс, бортогийг өөртөө байлгаж бай” ирэхээр чинь уулзъя гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш эхнэр, хүүхдүүдтэйгээ тавуулаа Эрдэнэт үйлдвэр рүү явсан. Мөн оны 07 дугаар сарын 16-ны өглөө Эрдэнэт үйлдвэрт тендерийн материал өгчхөөд үдээс хойш Улаанбаатар хот руу гарсан. Хот руу гараад замд явж байх үед над руу “мөнгөтэй хүн олсон уу, хаана явна вэ, хэзээ ирэх гэж байна” гэх зэргээр байнга тасралтгүй залгаад байхаар нь би “хот руу ороод залгая” гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө бид хэд гэртэй ирсэн. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өглөө “хөгшөөн танай юмтай байгаа юм байна, чи уулзаад надад аваад өгөөч” гэж санал тавьж над руу ярьсан. Би тус өдрийн үдээс хойш тай холбогдож юм байгаа эсэх талаар асууж залгахад байгаа мөнгөө шилжүүлчих, мөнгөө шилжүүлсний дараа би нэг газар тавьчихъя гэж хэлсэн. Тэр талаар би т хэлсэн, яг одоо надад мөнгө байхгүй байна. Би “мөнгө зохицуулчхаад чамтай холбогдьё” гээд утсаа тасалсан. Тухайн үед 3, 4 цагийн үед над руу ярьж, мөнгө зохицуулчихлаа би чамд 1,000,000 төгрөг шилжүүлье гэж хэлсэн. Би тай холбогдож, ы данс руу мөнгө шилжүүлсэн. Би өөрөөсөө өөрөө хэрэглэх зорилгоор 700,000 төгрөг нэмж руу шилжүүлсэн. 25 дугаар эмийн сангийн хажууд төмөр саван дотор байгаа гэж хэлсэн. Би тэрийг нь очиж авахад хуучин байрны 2 давхарт бондгор боолттой тавьчихсан байсан. Машинд ороод задалж үзэхэд зип кодтой ууттай зүйл байсан, тухайн үед би хэдэн ширхэг байсанг анзаараагүй. Би тэй холбогдоход циркийн энд байна гэсэн. Би өөрийнхөө хэрэглэхийг халаасандаа хийгээд үлдсэнг т өгчхөөд гэртээ харьсан. Тэгээд машинаа угаалгахаар гэрээсээ гарсан. Машин угаалгын газраас машин чинь болчихлоо машинаа ирээд аваарай гээд залгах үед нь машинаа авах гэж явж байгаад цагдаа нарт баригдсан гэв.

Хоёр. Эрүүгийн 2102000000057 дугаартай хэргээс:

 

Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай Прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 1-4 дэх тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 11-14 дэх тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 15-18 дахь тал, 2 дугаар хавтас 108-111 дэх тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 19-24 дэх тал/,

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 25-26 дахь тал/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 27-32 дахь тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 33-43 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тооцох тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 64-85 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн *******33, *******35, *******36, *******38 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 235-236, 246-247 дахь тал дахь тал, 2 дугаар хавтас 130-133 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн  дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас /,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 957 дугаартай дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 15-17 дахь тал/,

Утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 45 дахь тал/,

Б. нарт холбогдох эрүүгийн 2002001560090 дугаартай хэргийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай яллах дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 151-175 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 248-250 дахь тал, 3 дугаар хавтас 1 дэх тал/,

Яллагдагч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 5-10 дахь тал/,

Яллагдагч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 17-18 дахь тал/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/1352 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 21-47 дахь тал/,

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаартай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 181-182 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 185-186 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.гийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 87-89 дэх тал/, гэрч Ц.гийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 90-92 дахь тал/, гэрч Ц.ийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 93-95 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 105 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 23, 115 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 24 дэх тал/, гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 25 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 88-89, 116 дахь тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 117 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 118 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 119 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 2 дугаар хавтас 120 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 121 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

           Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Б.ийг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.аас худалдан авахад дэмжлэг үзүүлэн өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч Б.ы эзэмшлийн 4570388******* тоот данс руу шилжүүлэн өгч,  улмаар Б.аас “мөс” гэх сэтгэцэд бодисыг хүлээн авч дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “ ”-ын орчимд Б.т 0.996 грамм жинтэй “мөс” гэх бодисыг өгсөн буюу Б.ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахад дэмжлэг үзүүлсэн,

          мөн өдрөө Б.ы худалдаалсан 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисоос 0,7 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөртөө олж авч, Н. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо хорооллын орчимд хадгалсан болох нь:

 

Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай Прокурорын тогтоолд: Б., Б. нарт холбогдох 2002001560090 дугаартай эрүүгийн хэргээс Б.*******д холбогдох 2102000000057 дугаартай хэргийг тусгаарласан  /хэргийн 1 дүгээр хавтас 1-4 дэх тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Б.*******гийн биед үзлэг хийсэн тухай /хэргийн 1 дүгээр хавтас 11-14 дэх тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл: Б.*******гийн  биеэс биологийн дээж авсан тухай /хэргийн 1 дүгээр хавтас 15-18 дахь тал, 2 дугаар хавтас 108-111 дэх тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Н. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай /хэргийн 1 дүгээр хавтас 19-24 дэх тал/,

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 25-26 дахь тал/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 27-32 дахь тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 33-43 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тооцох тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 64-85 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн *******33 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. Бонго гэх зүйл /шингэн зүйлтэй, хар өнгийн гуурс бүхий цэнхэр өнгийн хуванцар сав/, асаагуур, хар энгийн уут тус бүрээс метамфетамин илэрч байна. Метамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. /хэргийн 1 дүгээр хавтас 235-236 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн *******35, *******38 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн талслаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. Метамфетамин нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий гялгар уутнууд, хар өнгийн түрийвч мэт зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. /хэргийн 1 дүгээр хавтас 239-2******* дэх тал, хэргийн 2 дугаар хавтас 130-133 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн *******36 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “******* 2019.07.17” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин (МАМР) илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. /хэргийн 1 дүгээр хавтас 246-247 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 957 дугаартай дүгнэлтэд: Б.******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна. Б.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /хэргийн 2 дугаар хавтас 15-17 дахь тал/,

Утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэлд: Б.*******гийн ашиглаж байсан 98103311, 99103311 дугаар, Б.ийн ашиглаж байсан 88993364, 99055330, Б.ы ашиглаж байсан 85654421 дугаартай холбогдож байсан талаар лавлагаа   /хэргийн 2 дугаар хавтас 45 дахь тал/,

Нийслэлийн Прокурорын газрын Б. нарт холбогдох эрүүгийн 2002001560090 дугаартай хэргийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай яллах дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 151-175 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 248-250 дахь тал, 3 дугаар хавтас 1 дэх тал/,

Яллагдагч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...би найз *******гаас 1,000,000 төгрөгөөр өөрөө хэрэглэх гэж худалдаж аваад, хэрэглэх гэж байгаад цагдаад баригдсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 5-10 дахь тал/,

Яллагдагч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн ...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Б.******* өрөө өгөхөөр миний дансанд 2.700.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс биш би мөс буюу мансууруулах бодис зардаг хүн биш...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 17-18 дахь тал/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/1352 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 21-47 дахь тал/,

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаартай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 181-182 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Би 2019 оны 7 дугаар сарын 17-ний өдөр танил найз тэй утсаар ярихад “чамд юмтай хүн байна уу” гэж асуухаар нь би “хүнээс асуугаад эргээд холбогдъё” гээд утсаа салгасан. Би үдээс хойш нь танил найз тай утсаар холбогдоод юмтай хүн байна уу гэхэд “байгаа, над руу мөнгө шилжүүлчих” гэхээр нь би т хэлэхэд миний Худалдаа хөгжлийн банкны ******* дугаарын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Би уг мөнгийг Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс бэлнээр нь аваад тухайн үед ы өгсөн Голомт банкны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлээд “мөнгө хийчихлээ” гэж хэлэхэд “эргээд залгая” гээд утсаа салгасан. Тухайн үед 1 грамм /АСЕ/ буюу “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис 1.000.000 төгрөг гэдэг байсан. 16 цагийн үед байх над руу яриад “Төмөр замын хорооллын хуучин байрны орцонд тавьсан байгаа, очоод авчих” гэхээр нь би ганцаараа очиж аваад тэй холбогдож тэнд уулзъя гэж тохироод “мөс” гэх мансууруулах бодисоо аваад дээр тэй уулзаад мөсөө өгсөн. Тэр мөснөөс нь өөртөө хэрэглэх жааханыг аваад гэртээ очиж буцаж гарч ирээд машинаа угаалгын газар өгч угаалгах гэж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн үед тэр жоохон мөсийг өмдний халаасанд хийсэн байсан юм...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 185-186 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтэд Б.*******г “мөс” гэх сэтгэцэт нөлөөт бодисыг “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсангэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн.

Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.Очбадар нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худалдаалах зорилгоор” гэх хүндрүүлэх шинжийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж оролцов.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх, эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг “худалдаалах” зорилготой гэж үзэхээр хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Б.*******гийн хувьд сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэлд худалдаалах зорилгоор хийгдсэн аливаа үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хэнд, хэзээ худалдаалах талаар харилцаа бий болгосон үйлдэл тогтоогдоогүй. Харин Б.ийг “мөс” гэх бодисыг Б.аас худалдан авахад өөрийн дансаар мөнгийг дамжуулан өгсөн, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисыг Б.аас авч Б.т хүргэж өгөх зэргээр Б.ийг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авахад дэмжлэг үзүүлсэн, мөн уг бодисоос өөртөө 0.7 граммыг хууль бусаар олж авч улмаар тээврийн хэрэгсэлдээ хадгалж, тээвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” бодисын агууламжтай, “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.996 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б. нь худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахад дэмжлэг үзүүлсэн, мөн 0,7 грамм “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөртөө олж авч, улмаар Н. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо хорооллын орчимд хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/1352 дугаартай шийтгэх тогтоолоор  Б., Б. нарт холбогдох эрүүгийн 2002001560090 дугаартай хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2102000000057 дугаартай хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.

         Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг сонгох санкцитай тул 02 жилийн хорих оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэрэг нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны гарсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэтрүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 957 дугаартай дүгнэлтэд: Б.******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна. Б.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна /хэргийн 2 дугаар хавтас 15-17 дахь тал/ гэх шинжээчийн дүгнэлтээр Б.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг ч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

 

         Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа хувийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******гийн цагдан хоригдсон нийт 02 хоногийг түүний эдлэх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.*******гийн биечлэн эдлэх ялыг 01 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 11 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, мөн оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоож, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уут бүхий 0,7 гр “мөс” гэх бодис, 48 ширхэг зиплок бүхий уутнууд, шилэн гаанс, цэнхэр өнгийн хуванцар сав, хар өнгийн резин гуурс гэх мэт зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн Б. нарт холбогдох 2002001560090 дугаартай хэргээс Б.*******д холбогдох 2102000000057 дугаартай хэргийг тусгаарласан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.*******д Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г бусдыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахад дэмжлэг үзүүлсэн, мөн өөрөө хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******гийн цагдан хоригдсон нийт 02 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.*******гийн биечлэн эдлэх ялыг 01 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 01 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 11 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

8. Шүүгдэгч Б.*******д оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан уут бүхий 0,7 гр “мөс” гэх бодис, 48 ширхэг зиплок бүхий уутнууд, шилэн гаанс, цэнхэр өнгийн хуванцар сав, хар өнгийн резин гуурс гэх мэт зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн 2102000000057 дугаартай хэргийг 2002001560090 дугаартай хэргээс тусгаарласан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Б.тэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР