| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0182/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/278 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/278
2017. МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Отгонбуян хөтөлж,
улсын яллагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболд,
шүүгдэгч Б.Хулан, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Халхчин овогт Бямбадоржийн Хуланд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2009025721961 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, “Geis” онлайн дэлгүүр ажиллуулдаг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Саруул тэнгэр 2 хотхоны 101 байр 58 тоотод оршин суух хаягтай боловч, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон 50а байрны 91 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халхчин овогт Бямбадоржийн Хулан /РД:МИ91011001/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Хулан нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тод таэур”-ын 3 давхрын өрөөнд хохирогч Б.Пүрэвсүрэнг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж хуурч, улмаар “түрээсийн гэрээ” байгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгон С.Амардөлгөөний эзэмшлийн Хаан банкны 5029898629 дансаар 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5753235429 дугаарын дансаар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.293.000 төгрөг, нийт 7.293.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Г.Хүслэнд “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 7,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 8 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Г.Алтангэрэлд “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.Соёлмаад “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас орон сууцны хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд 7,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Г.Ёндонг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 13,585,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Н.Болорыг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 6,030,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Б.Долгормаад “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 6,293,000 төгрөгийг хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Б.Сугаржаргалд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчдын орон сууцанд болон Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацаас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэж өөрийн хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 33,459,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр танил О.Отгонцэцэгт “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацаас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж өөрийн хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдэж, түүнд нийт 8,802,650 төгрөгийн хохирол учруулсан,
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр танил М.Бадамгэрэлд “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд 16,328,914 төгрөгийн хохирол учруулсан буюу 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 113,891,564 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.Хулан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа болохоор мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2009025721961 дугаартай хэргээс:
1. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тод таэур”-ын 3 давхрын өрөөнд хохирогч Б.Пүрэвсүрэнг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж хуурч, улмаар “түрээсийн гэрээ” байгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгон С.Амардөлгөөний эзэмшлийн Хаан банкны 5029898629 дансаар 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5753235429 дугаарын дансаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1.293.000 төгрөг, нийт 7.293.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Эрүүгийн 2009025721961 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 200-202 дахь тал/,
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Хаан банкны 5001412780 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 19-24 дэх тал/,
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 31-32 дахь тал/,
Сугарбаасан овогтой Амардөлгөөний эзэмшлийн Хаан, Хас, Төрийн банкны дансны хуулга, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 57-100, 180-190 дэх тал/,
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 105-108 дахь тал/,
Гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 110-111 дэх тал/,
Гэрч С.Амардөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 112 дахь тал/,
Гэрч Б.Сугаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 113 дахь тал/,
“Хаан банк”-ны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 50/11668 дугаартай Б.Хулангийн эзэмшдэг тус банк дахь 5075623841, 5700174271, 5704837986, 5753235429 тоот данснуудын хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 121-130, 165-168 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 208-209 дэх тал/,
2. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Г.Хүслэнд "Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 7,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 210-212 дахь тал/,
Эрүүгийн 2210000001312 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 227-228 дахь тал/,
Хохирогч Г.Хүслэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 215 дахь тал/,
Алтангэрэл овогтой Тэмүүжингийн эзэмшлийн Хаан банкны 5009412716 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 169-172 дахь тал/,
Гарливын Бямбадоржийн эзэмшлийн Хаан банкны 5105008143, 5700165314 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 173-179 дэх тал/,
Г.Хүслэнгийн эзэмшлийн Хаан банкны 5023619609 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 217 дахь тал/
Хохирогч Г.Хүслэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 220-222 дахь тал/
Шүүгдэгч Б.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр 231-232 дахь тал/
3. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 8 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Г.Алтангэрэлд “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 233 дахь тал/,
Эрүүгийн 2210000001313 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 246-247 дахь тал/,
Хохирогч Г.Алтангэрэлийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 235 дахь тал/,
Г.Хүслэнгийн эзэмшлийн Хаан банкны 5023619609 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 236 дахь тал/
Хохирогч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 239-240 дэх тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр 242-243 дахь тал/
4. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.Соёлмаад “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас орон сууцны хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд 7,800,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 1 дэх тал/,
Эрүүгийн 2110007571314 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 31-32 дахь тал/,
Хохирогч Б.Соёлмаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 8-9 дэх тал/,
Б.Соёлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5029434156 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 10 дахь тал/,
Хохирогч Б.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 16-17 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 26 дахь тал/,
5. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Г.Ёндонг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 13,585,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 36 дахь тал/,
Эрүүгийн 2110011551315 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 76-78 дахь тал/,
Хохирогч Г.Ёндонгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 51-52 дахь тал/,
Г.Ёндонгийн эзэмшлийн Хаан банкны 5020585976 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 53-55 дахь тал/,
Хохирогч Г.Ёндонгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 60-62 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас 71 дэх тал/
6. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Н.Болорыг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 6,030,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 82 дахь тал/,
Эрүүгийн 2010021091316 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 109-110 дахь тал/,
Хохирогч Н.Болорын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 94 дэх тал/,
Н.Болорын эзэмшлийн Хаан банкны 5800659900 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 96 дахь тал/,
Хохирогч Н.Болорын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 100-101 дэх тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 113-114 дэх тал/,
7. Хан-Уул болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Б.Долгормаад “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 6,293,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 115 дахь тал/,
Эрүүгийн 2210000001317 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 140-142 дахь тал/,
Хохирогч Б.Долгормаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 118 дахь тал/,
Б.Долгормаагийн эзэмшлийн Хаан банкны 5023553555 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 125-126 дахь тал/,
Хохирогч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 121-123 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 132 дахь тал/,
8. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Б.Сугаржаргалд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчдын орон сууцанд болон Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцанд оруулж өгнө” гэж өөрийн хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 33,459,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 146 дахь тал/,
Эрүүгийн 2210000001318 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 199-201 дэх тал/,
Хохирогч Б.Сугаржаргалын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 149 дэх тал/,
С.Амардөлгөөний эзэмшлийн Хаан банкны 5029898629 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 151-156 дахь тал/,
Орон сууц түрээсийн гэрээ, орон сууц захиалан бариулах гэрээ гэх хуулбарууд болон Б.Сугаржаргал, Б.Хулан нар хоорондоо харилцан мессеж, фейсбүүк мессенжерээр харилцсан чатууд /хэргийн 2 дугаар хавтас 157-183 дахь тал/,
Хохирогч Б.Сугаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 187-193 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 195-197 дахь тал/,
9. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр танил О.Отгонцэцэгт “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж өөрийн хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдэж, түүнд нийт 8,802,650 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 209 дэх тал/,
Эрүүгийн 2010022041319 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 238-241 дэх тал/,
Хохирогч О.Отгонцэцэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 218 дахь тал/,
Хохирогч О.Отгонцэцэгээс гаргаж өгсөн хуулбар баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 220-228 дахь тал/,
Хохирогч О.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 230-231 дэх тал/,
Гэрч Е.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 232-233 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 236 дахь тал/,
10. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр танил М.Бадамгэрэлд “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд 16,328,914 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 246 дахь тал/,
Эрүүгийн 2010021081320 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 78-80 дахь тал/,
Хохирогч М.Бадамгэрэлийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 3 дугаар хавтас 24 дэх тал/,
М.Бадамгэрэл нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Хаан банк” дахь 5065149008 тоот данснаасаа 14.000.000 төгрөгийг гаргуулан авсан зарлагын мэдүүлэг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1.036.625 төгрөг, 1.292.289 төгрөгийг тус тус “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийн данс руу шилжүүлсэн талаарх мөнгө шилжүүлгийн баримтууд болон Б.Хулантай фейсбүүкээр харилцсан чатууд /хэргийн 3 дугаар хавтас 26-36, 44-58 дахь тал/,
Хохирогч М.Бадамгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 61-62 дахь тал/,
Гэрч Т.Чимэддуламын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 66-67 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 84 дэх тал/,
Эрүүгийн 20099025721961 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 1-4 дэх тал/
Б.Хулангийн Хаан банкинд бүртгэлтэй 5075623841, 5700174271, 5704837986, 5753235429 дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулга /хэргийн 3 дугаар хавтас 190-201 дэх тал/,
“Нийслэлийн орон сууц корпораци” ХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 290 дугаартай албан бичиг /хэргийн 3 дугаар хавтас 207 дахь тал/,
Татварын Ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 03/1497 дугаартай албан бичиг /хэргийн 3 дугаар хавтас 152 дахь тал/
“Мөнх цаст гурван оргил” ХХК-тай холбоотой веб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 9-12 дахь тал/,
Гэрч Н.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 14 дэх тал/,
Гэрч С.Анхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 16-17 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 3 дугаар хавтас 85-87 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 89 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 97 дахь тал, 4 дүгээр хавтас 128 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 148, 209 дэх тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 4 дүгээр хавтас 129-130 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4 дүгээр хавтас 131 дэх тал/, бусад /хэргийн 4 дүгээр хавтас 132-197 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Хуланд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Хуланд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
1. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тод таэур”-ын 3 давхрын өрөөнд хохирогч Б.Пүрэвсүрэнг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж хуурч, улмаар “түрээсийн гэрээ” байгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгон С.Амардөлгөөний эзэмшлийн Хаан банкны 5029898629 тоот дансаар 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5753235429 тоот дансаар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.293.000 төгрөг, нийт 7.293.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Эрүүгийн 2009025721961 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 200-202 дахь тал/,
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Хаан банкны 5001412780 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 19-24 дэх тал/,
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 31-32 дахь тал/,
Сугарбаасан овогтой Амардөлгөөний эзэмшлийн Хаан, Хас, Төрийн банкны дансны хуулга, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 57-100, 180-190 дэх тал/,
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ...Миний бие 2016 оноос 2020 оныг дуустал “Моннис” ХХК-д хамгаалалтын албанд ахлахаар ажиллаж байсан. 2020 онд манай хамгаалалтын албаны дарга Амардөлгөөн нь надад “манай эхнэрийн нэг найз нь Нийслэлийн орон сууцны корпорацид ажилладаг, түрээсийн байранд оруулж өгөх боломж байгаа юм байна” гэж хэлээд намайг “байранд орох уу, найз болохоор чамд л хэллээ, яг орно гэвэл өнөөдрийн 17 цагаас өмнө 6 сая төгрөг шилжүүлэх юм байна” гэж хэлсэн. Би зөвшөөрч тэр өдөртөө буюу 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3 сая төгрөгийг шилжүүлэх гээд Амардөлгөөнтэй уулзахад надад Хулан гэх хүний дансны дугаарыг өгч байсан. Би Амардөлгөөнд “чамаар дамжуулж байгаа юм чинь би чам руу шилжүүлчихье, чи өөрөө цааш нь шилжүүлчих” гэж хэлээд Амардөлгөөний данс руу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис” ХХК-ийн оффист ажил дээрээ байхдаа гар утасныхаа Хаан банкны интернэт банкийг ашиглан өөрийнхөө данснаас 3 сая төгрөгийг шилжүүлж байсан. Би маргааш өдөр нь буюу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мөн адил 3 сая төгрөгийг Амардөлгөөний данс руу шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлэх үед би бас л ажил дээрээ байсан. Амардөлгөөний яриад байсан Хулан нь Амардөлгөөнөөр дамжуулж байрны түрээсийн төлбөр гээд 1,293,000 төгрөгийг шилжүүл гэсэн. Тэгээд би 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Хулангийн Хаан банкин дахь 5753235429 тоот данс руу 1,293,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж байсан. Миний бие Хулантай биечилж нэг ч удаа уулзаж байгаагүй, нэг өдөр Амардөлгөөн яриад Хулантай уулзаад гэрээ хийчих, элдэв янзын юм битгий асуугаарай гэж хэлж байсан. Тухайн өдөр би ажилтай байсан болохоор эхнэр Золбоод хэлээд Хулантай уулзаж гэрээ хийлгэхээр явуулсан. Золбоо тэр өдөр “Тод товер” дээр очиж Хулантай уулзаж гэрээнд гарын үсэг зураад явсан гэж хэлсэн. Золбоод гэрээний ямар ч хувь өгөөгүй байсан. 2020 оны 9 дүгээр сарын 05, 06-ны өдөр хавьцаа “Буянт-Ухаа 2” хороололд 2 өрөө байранд түрээслээд өмчлөх нөхцөлтэй оруулна гэж Хулан нь Амардөлгөөнөөр дамжуулан надад хэлж байсан. Би тухайн үед өөрийн унаж байсан “Харьер” маркийн машинаа 15 сая төгрөгөөр зарчихсан мөнгөтэй байсан. Тэгээд тухайн мөнгөөр ойр зуурын өрөө дараад үлдсэн мөнгө нь байсан. Тэгээд ийм боломж байна гэхээр нь тухайн мөнгийг Хуланд өгсөн ба 7,293,000 төгрөг бүгд надаас гарсан миний мөнгө юм. ...Ингээд Амардөлгөөн өөрийн данс руугаа надаас шилжүүлж авч байсан 6 сая төгрөгөө бүрэн буцааж өгсөн. Харин миний Хулангийн өөрийнх нь данс руу шилжүүлж байсан 1,293,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. ...Хулангаас хохирлын үлдэгдэл 1.293.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 105-108 дахь тал/,
Гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн ...Анх 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай нөхрийн ажлын албаны дарга С.Амардөлгөөн “Б.Хулан гэх манай эхнэрийн найз НОСК-ийн түрээсийн байранд хүмүүсийг хамрагдуулж өгч байна, манай хадам аав, хадам ах болон манайх хамрагдах гэж байгаа, нэг айл хамрагдуулж өгөх боломжтой” гэж хэлсний дагуу 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Амардөлгөөнөөр дамжуулан Б.Хулан руу 5029898629 дугаартай Хаан банкны Амардөлгөөний данс руу өөрийн нөхөр Пүрэвсүрэнгийн 5001412780 дугаартай данснаас 3.000.000 төгрөгийг Төв номын сангийн дэргэдэх “Моннис таур” буюу нөхөр маань өөрийн ажил дээрээс интернэт банкаар шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мөн данс руу 3.000.000 төгрөгийг мөн газраас интернэт банкаар шилжүүлсэн. Үүний дараа 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр С.Амардөлгөөн утсаар манай нөхөр рүү залгаж “Б.Хулан Буянт-Ухаа 2 байрны түрээс болох 1.290.000 төгрөгийг одоо шилжүүл гэж байна” гэж хэлсний дагуу Хулангийн Хаан банкны 5753235429 тоо данс руу нөхөр Пүрэвсүрэнгийн 5001412780 дугаартай данснаас 1.293.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа /сайн санахгүй байна/ Амардөлгөөн дахин холбогдон “Тод таур”-ын 3 давхарт очоод Б.Хулантай гэрээгээ байгуул, олон зүйл битгий асуугаарай ажил бүтэх ээ байчихна” гэж хэлсний дагуу миний бие тухайн газар очиж Б.Хулантай уулзсан өдөр нь амралтын өдөр байсан. Өрөөний дугаар хэдэн давхарт байсан гэдгийг санахгүй байна. Намайг очиход ганцаараа сууж байсан. Хулан надад бэлдсэн гэрээ үзүүлсэн, гэрээний заалтуудад оршин суугчдын зүгээс түрээсийн мөнгөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцална, даацын хана нурааж өрөөний зохион байгуулалтыг өөрчилсөн тохиолдолд гэрээ цуцална зэрэг зүйл заагдсан байсан. Би гэрээтэй уншиж танилцан гарын үсэг зураад гэрээний нэг хувийг өөртөө авъя гэхэд “тамга, тэмдэг, гарын үсэг зурах дутуу байгаа” гэх шалтгаанаар надад өгөөгүй. Б.Хулангаас “хэзээ байрандаа орох талаар Амардөлгөөнөөр дамжуулан хэлье” гэж хэлээд явсан ба нийт 7.293.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс Амардөлгөөнд шилжүүлсэн 6.000.000 төгрөг нь ажил бүтээж байгаа мөнгө гэж тайлбарласан. Амардөлгөөнөөр дамжуулж шилжүүлсэн шалтгаан нь анх санал тавьсан мөн таньдаг хүний данс учраас дамжуулсан. Б.Хулан руу шилжүүлсэн 1.293.000 төгрөг нь байрны түрээсийн барьцааны мөнгө гэж Амардөлгөөн хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 110-111 дэх тал/,
Гэрч С.Амардөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн ...Б.Хулан гэгч нь миний эхнэр Б.Сугаржаргалын дотно найз юм. Миний бие 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхнэрийн найз Б.Хулан “Нийслэлийн орон сууцны корпорацид түрээсийн байранд хүн оруулж өгнө” гэж хэлсний дагуу хамт ажилладаг Пүрэвсүрэнд “6,000,000 төгрөгөөр түрээсийн байранд хамрагдах боломж байна” гэж хэлээд Б.Хулангийн ажпын хаяг, утасны дугаарыг өгөөд “өөрсдөө зохицуулаарай” гэж хэлсэн. Үүний дараа Пүрэвсүрэнгийн эхнэр Золбоо надтай утсаар залгаад энэ талаар лавлахад нь нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн. Золбоо, Пүрэвсүрэн нар Б.Хулантай уулзаж тохирсон байсан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 17-нд Пүрэвсүрэнгийн 5001412780 тоот данснаас миний Хаан банкны 5029898629 тоот данс руу 3.000.000 төгрөгийг, маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг мөн данснаас миний данс руу тус тус шилжүүлсэн. Би Золбоод “та нар өөрсдөө чамаар дамжуулаад Б.Хулантай уулзаж мөнгөө шилжүүл, надад хамаагүй” гэхэд “чамаар дамжуулж шилжүүлье, танай эхнэрийн найз шүү дээ” гэж хэлсэн. Би үүний дагуу 2020 оны 8 дугаар сарын 18-нд Б.Хулангийн 5753235429 тоот данс руу Пүрэвсүрэнгийн 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Пүрэвсүрэнгийн 3.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг Б.Хулангийн данс руу, 1.000.000 төгрөгийг би хувьдаа авч, үлдсэн 1.000.000 төгрөгийг 5023553555 тоот данс руу “Хулан” гэж бичээд шилжүүлсэн. Золбоо 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Хулантай уулзаж түрээсийн гэрээг хийсэн байсан. Тухайн гэрээнд заагдсан байсан заалтуудын талаар мэдэхгүй. Би 2020 оны 7 дугаар сард Хуланд цахим зээлийн үйлчилгээнээс 1.500.000 төгрөгийг зээлж өгсөн. Ингээд зээлсэн мөнгөндөө Пүрэвсүрэнгээс ирсэн 3.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг суутгаад авчих гэж Б.Хулан хэлсэн учраас авсан. Б.Хулан нь Пүрэвсүрэнтэй холбоотой асуудал үүсэхээс өмнө Нийслэлийн газрын албанд нэг даргын туслах хийдэг байсан. Тухайн асуудал үүсэх үед Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хүний нөөцийн мэргэжилтэн хийдэг байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 112 дахь тал/,
Гэрч Б.Сугаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн ...2019 оны 7 дугаар сард манай гэр бүлийг НОСК-ны түрээсийн байранд оруулж өгнө гэж хэлж 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, бичиг баримтаа бүрдүүлж Б.Хуланд өгсөн. Үүний дараа 2020 оны 02 дугаар сард гэрээ хийж гарын үсэг зуруулж аваад гэрээний эх хувийг үлдээгээгүй. 2020 оны 7 дугаар сард Б.Хулантай ярихад “...түрээсийн байранд орох хүмүүс байна уу” гэх хүсэлтийн дагуу би нөхөртөө хэлэхэд манай нөхөр Пүрэвсүрэн, Золбоо нарт энэ талаар хэлж Б.Хулантай уулзаж гэрээ байгуулсан. Золбоо уурлаж мөнгөө нэхэж эхэлсэн тул миний бие Б.Хулантай холбогдож хэлтэл ямар нэгэн тайлбаргүй 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнийг нь би Золбоо руу шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 113 дахь тал/,
“Хаан банк”-ны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 50/11668 дугаартай Б.Хулангийн эзэмшдэг тус банк дахь 5075623841, 5700174271, 5704837986, 5753235429 тоот данснуудын хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 121-130, 165-168 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Мөнгө авах нь бол Нийслэлийн орон сууцны корпорацийн түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгнө гэж 7.293.000 төгрөгийг авсан. Үүнээс 2.000.000 төгрөгийг Сугаржаргал, Амардөлгөөн нар авсан. Пүрэвсүрэнгээс өөрт авсан 5.293.000 төгрөгийг би хувьдаа зарцуулсан. Ямар материал бүрдүүлж авсан бэ гэвэл хорооны тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн баталгаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өөр бусад материалуудыг гаргуулж авч байсан. Тухайн материалыг би хүнээр дамжуулж цааш нь хүргүүлсэн, тухайн хүнийг хэлэх боломжгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 208-209 дэх тал/,
2. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Г.Хүслэнд “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 7,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 210-212 дахь тал/,
Эрүүгийн 2210000001312 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 227-228 дахь тал/,
Хохирогч Г.Хүслэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 215 дахь тал/,
Алтангэрэл овогтой Тэмүүжингийн эзэмшлийн Хаан банкны 5009412716 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 169-172 дахь тал/,
Гарливын Бямбадоржийн эзэмшлийн Хаан банкны 5105008143, 5700165314 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 173-179 дэх тал/,
Г.Хүслэнгийн эзэмшлийн Хаан банкны 5023619609 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 217 дахь тал/
Хохирогч Г.Хүслэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ...2020 оны 8 дугаар сарын 19-нд үеэл Сугаржаргалынд очиход тэрээр “2020 оны 9 дүгээр сарын 07-нд байрандаа нүүж орлоо” гээд юмнуудаа бэлдэж байсан ба тэр үед Хулан гэх эмэгтэй Сугаржаргал руу залгасан. Сугаржаргалыг байранд оруулж өгнө гээд мөнгө авсан байсан тэгээд үлдэгдэл мөнгө авах гээд залгасан гэсэн. Сугаржаргалд Хулан “танай үеэл байранд орохгүй юм уу? Ганц, хоёр байр байна” гэж хэлэхээр нь би “тийм үү, яаж орох юм” гэж асуухад Хулан 6,000,000 төгрөгийг өгөөд тэгээд байранд орж болно гэж хэлсэн. 6,000,000 төгрөг дээр байрандаа орохдоо үедээ 1,300,000 төгрөг өгчих юм бол байрандаа орж болно гэж хэлсэн. Хуланд “надад одоогоор бэлэн мөнгө байхгүй шдээ” гэж хэлэхэд “тэгвэл чи өнөөдрийн дотор 2,000,000 төгрөг олоод өгчих юм бол чиний байрыг хадгалах үлдээх гээд байна” гэхээр нь найзынхаа найзын хадгаламжид байгаа 1,200,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Сард та 430,000 төгрөг төлнө, үүний 73,000 төгрөг нь улсад орж байгаа. Харин үлдэгдэл мөнгө нь улсад хуримтлагдана. 5 жилийн дотор урьдчилгаа байрны 30 хувийг улс бүрдүүлж өгч байгаа. Ингэж оруулж өгч байгаа болохоор хахуул нь 6,000,000 төгрөг болж байгаа. 1,200,000 төгрөгөө Хулангийн 5753235429 гэсэн данс руу 20 цаг 20 минутад интернэт банкаар хийсэн. Хулангаас салж яваад шууд машинаа зарна гээд зар тавьсан. Маргааш өглөө над руу нэг дугаар залгахаар нь машинаа 4,500,000 төгрөгөөр зарсан. Тэгээд өглөө 10 цаг өнгөрч байхад Хулангийн 5753235429 тоот данс руу 4,300,000 төгрөгийг хийсэн. Тэгээд би Сугаржаргалын гэрт нь очоод “юу болсон бэ, яасан” гээд асуухад бид хэд залилуучихсан байна гэж хэлсэн. Сугаржаргал нөхөртэйгөө яваад НОСК дээр очоод “ийм хүн ажилладаг уу, байгуулсан гэрээгээ үзүүлсэн, тэгсэн манайд ийм хүн ажилладаггүй, манайх ийм гэрээ байгуулдаггүй гэсэн” бид хулхидуулсан юм шиг байна гэж хэлсэн. Анх мөнгөө Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс дээр өгсөн. Хамгийн сүүлд өгсөн 1,300,000 төгрөгийг “Наадам центр” дээр байх үедээ данс руу шилжүүлсэн. Хулангаас хохирлын мөнгө болох 7,300,000 төгрөгийг гаргуулж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 220-222 дахь тал/
Шүүгдэгч Б.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн “...Уншиж танилцлаа ямар нэг санал, хүсэлт байхгүй. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа учраас, хэргээ нэгтгүүлж байгаад мэдүүлэг өгнө...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр 231-232 дахь тал/
3. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 8 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд хохирогч Г.Алтангэрэлд “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 233 дахь тал/,
Эрүүгийн 2210000001313 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 246-247 дахь тал/,
Хохирогч Г.Алтангэрэлийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 235 дахь тал/,
Г.Хүслэнгийн эзэмшлийн Хаан банкны 5023619609 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 236 дахь тал/
Хохирогч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн ...Сугаржаргал нь миний үеэл эгч бөгөөд 2020 оны 8 дугаар сард гэрээр нь зочлоод ороход надад хандаж “манай найз Хан-Уул дүүрэгт байрлах Буянт-Ухаа цогцолборын орон сууцанд хүмүүсийг оруулж байна. Би ах дүүсээ бүгдийг нь бүртгүүлчихсэн байгаа болохоор чамд 7,000,000 төгрөг байвал чамайг ч гэсэн бүртгүүлээд өгье” гэж хэлснийг зөвшөөрсөн. Ингээд Хулан гэдэг хүнтэй уулзаад нарийн зүйлийг тодруулж асуухад “Надад 7,000,000 төгрөг олоод өгчих юм бол Буянт-Ухаа цогцолборт 2 өрөө байранд оруулж өгч болно. Бараг сарын дотор гэхэд орчих байх тухайн 7,000,000 төгрөгийг түрээсийн мөнгө гэж” надад итгэл төрүүлж байсан. Ингээд Б.Хулан гэдэг хүнд мөнгө өгөх болтол манай эгч Хүслэн бас уг орон сууцанд орно гээд би Хүслэн эгчийн дансаар дамжуулан 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2,800,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг дамжуулан шилжүүлсэн. Тухайн үед найдваргүй санагдаад байхаар нь Б.Хуланд “Больё, мөнгөө авъя” гэж хэлж байгаад 3,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг бол аваагүй байгаа...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 239-240 дэх тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би Сугаржаргалтай багын найз нөхдийн холбоотой. Г.Алтангэрэл нь Сугаржаргалын үеэл гэж байсан бөгөөд Нийслэлийн орон сууц корпорацид түрээслээд өмчлөхөөр байр авч өгнө гээд бүрдүүлсэн материалыг өөрийнхөө ажил болох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадаа уулзаад 2020 оны 8 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийг хүртэл нийт 7,000,000 төгрөгийг Алтангэрэл нь эгч Хүслэнгийн данснаас миний эзэмшлийн Хаан банкны 5753235429 тоот дансанд шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр 242-243 дахь тал/
4. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.Соёлмаад “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас орон сууцны хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд 7,800,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 1 дэх тал/,
Эрүүгийн 2110007571314 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 31-32 дахь тал/,
Хохирогч Б.Соёлмаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 8-9 дэх тал/,
Б.Соёлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5029434156 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 10 дахь тал/,
Хохирогч Б.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2020 оны 8 дугаар сарын 29-нд Б.Хулангийн хэлсэн “түрээсийн журмаар ороод өмчлөн авах зорилгоор байр түрээслүүлнэ, урьдчилгаа 7,800,000 төгрөг гэхээр нь Зайсанд байрлах “Американ школ” сургуулийн тэнд очиж өгсөн. Хулан надад хэлэхдээ 2020 оны 9 дүгээр сарын 10-ны дотор байрандаа орно. Тэгээд түрээсийн журмаар мөнгөө төлж байгаад өмчлөн авна гэж хэлж итгүүлсэн. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтад орсон “Буянт-Ухаа 2” хорооллын 1058 дугаар байрны 3-н давхарт 3-н өрөө байр гэж хэлсэн. 2020 оны 8 дугаар сарын 30-нд Нийслэлийн орон сууцны корпораци, орон сууц нийтийн аж ахуйн улсын үйлдвэрийн газартай гэрээ байгуулж байна гэж орон сууц түрээслэгчийн гэрээ хийж даргаар нь гарын үсэг зуруулаад 1%-ийг нь танд өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Үүнээс хойш гурван удаа байрны түлхүүр өгнө гэж “Буянт-Ухаа 2”-д очоорой гэж явуулсан боловч ямар ч хүн тэнд очоогүй. Одоо утас нь холбогдохгүй сураггүй байгаа. Мөнгөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсанд байрлах “Американ школ” сургуулийн хажууд бэлнээр өгсөн. Би Хулантай хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр уулзсан бөгөөд гэрээ хийсэн боловч, надад өгөлгүй аваад явсан болохоор надад гэрээ гэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 16-17 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн ....Би уг цогцолборыг барьсан НОСК-д хүн таньдаг түүгээр дамжуулан оруулах гэж байсан юм. Гэтэл уг ажил маань бүтэхгүй болж ямар ч хүн оруулаагүй. Би Соёлмаагийн 7,800,000 төгрөгийг барагдуулсан зүйл байхгүй. Би уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 26 дахь тал/,
5. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хохирогч Г.Ёндонг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 13,585,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 36 дахь тал/,
Эрүүгийн 2110011551315 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 76-78 дахь тал/,
Хохирогч Г.Ёндонгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 51-52 дахь тал/,
Г.Ёндонгийн эзэмшлийн Хаан банкны 5020585976 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 53-55 дахь тал/,
Хохирогч Г.Ёндонгийн мөрдөн байцаалтад өгсөн ...Миний бие 2020 оны 9 дүгээр сард гадаадад байдаг эгчээрээ дамжуулан Б.Хулан гэх эмэгтэйтэй уулзаж байранд оруулж өгөх нэрийдлээр 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус эмэгтэйн Хаан банкны 5753235429 тоот дансанд эхний удаагийн 6,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Хулан гэх эмэгтэй нь Татварын ерөнхий газарт татварын байцаагч хийдэг гэж өөрийгөө танилцуулсан бөгөөд Нийслэлийн орон сууцны корпорацnд нэр бүхий хүн танина. Эдгээр хүмүүсээр дамжуулж түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдуулж өгнө гэж тус мөнгийг авсан. Тус мөнгийг авахдаа 5,000,000 төгрөгийг НОСК-д ажилладаг 2-3 хүмүүс хувааж авна. Үлдэгдэл 1,800,000 төгрөг нь түрээсийн орон сууц хөтөлбөрийн 3 сарын түрээс гэж тайлбарласан юм. Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах нөхцөл миний бие болон манай гэр бүлийн хүн бид хоёр хоёулаа хангахгүй байсан учир хадам эгчийн нэр дээр гэрээ хийхээр тохиролцож тус мөнгийг өгсөн. Б.Хулан орох боломжтой талаар ярьж итгэл төрүүлээд байсан учир өөрийн ахын нэр дээр ахиж нэг байранд гэрээ хийхээр тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2,800,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Хадам эгчийнхээ болон төрсөн ахынхаа нэр дээр тус тус тохиролцож гэрээ хийнэ гэж тохирсон боловч энэ бүх мөнгө миний данснаас гарсан миний өөрийн мөнгө болно. Б.Хулан анх 2020 оны 10 дугаар сарын 26-нд шууд байранд оруулна гэж амласан боловч ямар нэгэн арга хэрэглэн худлаа ярьж хойшлуулсаар байгаа. Тухайн хугацаанд байр бэлэн болсон даатгал хийнэ гэж хэлж 2021 оны 3 дугаар сарын 09-нд дээрх дансаараа 485,000 төгрөг нэмж авсан. Иймд миний биед 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш нийт 13,585,000 төгрөг өгсөн байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 60-62 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн: “...Би 13,585,000 төгрөнөөс төлж барагдуулсан зүйл байхгүй. Би уг мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан...гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас 71 дэх тал/
6. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хохирогч Н.Болорыг “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 6,030,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 82 дахь тал/,
Эрүүгийн 2010021091316 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 109-110 дахь тал/,
Хохирогч Н.Болорын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 94 дэх тал/,
Н.Болорын эзэмшлийн Хаан банкны 5800659900 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 96 дахь тал/,
Хохирогч Н.Болорын мөрдөн байцаалтад өгсөн ...Анх нөхрийн дүү Сугаржаргалаас мэдээлэл авсан. Нөхрийн дүүгийн найз Хулан нь “Буянт-Ухаа 2 орон сууцанд оруулж өгнө” гээд 5,000,000 төгрөг авсан. Тус мөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн 5800659900 тоот данснаас Бямбадоржийн Хулангийн 5753235429 тоот данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Үүний дараа Хулан ямар нэгэн шалтгаан тоочиж хойшлуулсаар байгаад 1 жил өнгөрсөн. 2020 оны 8 дугаар сард байрандаа оруулах гэж байна гэж хэлээд “яаралтай тухайн байрны барьцаа мөнгө 1,030,000 төгрөгийг яаралтай шилжүүлчих” гэхээр нь манайд бэлэн мөнгө байхгүй тул өөрийн амьдарч байсан гэрээ зараад тухайн мөнгийг олоод “Мөнх Цаст Оргил” ХХК-ийн 5749234635 тоот дансанд мобайл банкаар шилжүүлсэн. ...Б.Хулан 5,000,000 төгрөг өгчих юм бол болно. Асуудлыг би өөрөө шийднэ гэж хэлсэн болохоор итгээд өгсөн. Хулангаас хохирлын мөнгө болох 6.030.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 100-101 дэх тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн ...Н.Болор нь Сугаржаргал найзын маань бэр эгч нь юм. Нэг ч удаа уулзаж байгаагүй, танихгүй. Сугаржаргалаар дамжуулан харилцаж “Буянт-Ухаа-2 хорооллоос Нийслэлийн орон сууцны корпорацид түрээслээд өмчлөхөөр байр авч өгнө” гээд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны 5800659900 тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкны 5753235429 тоот дансаар 5,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Мөн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5023522651 тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкны 5753235429 тоот дансаар 1,032,000 төгрөг шилжүүлсэн. Би тус мөнгөнөөс 1,250,000 төгрөгийг өөрийн ээж Чимэддуламын Хаан банкны 5058133528 тоот данснаас Болорын Хаан банкны 5800659900 тоот данс руу шилжүүлсэн. Одоо Н.Болорт 4,782,000 төгрөгийг төлөх дутуу байгаа...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 113-114 дэх тал/,
7. Хан-Уул болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хохирогч Б.Долгормаад “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд нийт 6,293,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 115 дахь тал/,
Эрүүгийн 2210000001317 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 140-142 дахь тал/,
Хохирогч Б.Долгормаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 118 дахь тал/,
Б.Долгормаагийн эзэмшлийн Хаан банкны 5023553555 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 125-126 дахь тал/,
Хохирогч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2014 онд “Номадс” ресторанд зөөгчөөр Тэмүүжин гэх менежер залуугийн доор ажилладаг байсан. Энэ үед менежер Тэмүүжин нь Хулан гэх эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд тэр үеэс Хулан гэдэг эмэгтэйг таньдаг болсон. Мөн Хулан нь миний төрсөн эгч Сугаржаргалтай сайн найзууд бөгөөд гэрээр нь орж гараад л явдаг байсан. 2019 оны 8 дугаар сард миний төрсөн эгч Сугаржаргал надад хэлэхдээ “Хулан намайг Буянт-Ухаа хороололд шинээр ашиглалтад орж байгаа байранд оруулж өгч байгаа. Хулан нь Нийслэлийн орон сууцны корпорацийн захирлыг таньдаг гэж хэлсэн. Дахиад ч байр байна гэсэн, чи орохгүй юм уу” гэхээр нь тухайн үеийн зах зээлийн үнэ ханшнаас хямд дээрээс нь байраа түрээслэнгээ төлбөрөө төлөөд явах нөхцөлтэй учраас би зөвшөөрсөн. Би Хулантай яриад энэ асуудлын талаар асуухад “Тиймээ, орон сууцнууд байгаа 5.000.000 төгрөг өгөөд гэрээ байгуулна шүү, яг одоо хийхгүй бол 2 хүний орон тоо үлдэх гээд байна” гэж хэлээд надад дансаа өгөхөөр нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хулангийн Хаан банкны 5753235429 тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснийхээ дараа ашиглалтад орж байсан орон сууц руу явж үзэхэд бүрэн ашиглалтад ороогүй байсан бөгөөд түлхүүр өгөхөөс нааш очиж болохгүй шүү гэж хэлж байсан. Ингээд хүлээлтийн байдалд орчихсон байж байтал 2020 оны 3 дугаар сард Хулан манай эгч Сугаржаргалын гэрт ирээд орон сууцанд орох гэрээ байгуулна гэж хэлээд 2 гэрээ гаргаж ирээд гарын үсэг зуруулсныхаа дараа тамга, тэмдэг дутуу байна, тэмдгээ дарчихаад 1 хувийг өгнө гэж хэлсэн боловч түүнээс хойш ямар нэг гэрээ огт өгөөгүй. Хулан дахиж ирээд компьютер дээр орон сууцны тоотын дугаар болон талбайн хэмжээ миний нэр зэргийг бичсэн хүснэгт гаргаж ирээд “одоо удахгүй орон сууцандаа орно, байрны түрээс гээд 1.293.000 төгрөг болох юм байна” гэж хэлэхээр нь мөн Хулангийн Хаан банкны 5753235429 тоот данс руу 1.293.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн боловч яриад байсан орон сууцандаа ч оруулж өгөөгүй, өгсөн мөнгийг маань ч эргүүлж өгөөгүй, миний итгэлийг олж авчихаад намайг хуурч залилсан тул маш их гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 121-123 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн ...Долгормаад миний ээж Чимэддулам 2,000,000 гаруй төгрөг төлсөн. Бусад хохирлыг төлж барагдуулаагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 132 дахь тал/,
8. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хохирогч Б.Сугаржаргалд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчдын орон сууцанд болон Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө” гэж өөрийн хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 33,459,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 146 дахь тал/,
Эрүүгийн 2210000001318 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 199-201 дэх тал/,
Хохирогч Б.Сугаржаргалын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 149 дэх тал/,
С.Амардөлгөөний эзэмшлийн Хаан банкны 5029898629 тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 151-156 дахь тал/,
Орон сууц түрээсийн гэрээ, орон сууц захиалан бариулах гэрээ гэх хуулбарууд болон Б.Сугаржаргал, Б.Хулан нар хоорондоо харилцан мессеж, фейсбүүк мессэнжерээр харилцсан чатууд /хэргийн 2 дугаар хавтас 157-183 дахь тал/,
Хохирогч Б.Сугаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн ...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Буянт-Ухаа 2 хороололд байранд орох хүмүүс байна уу” гэж манай найзуудын групп дээр найз Б.Хулан тавьсан байсны дагуу Хулантай холбоо барьсан. Хулан төрийн ажил удаан явдаг тул өнөө, маргаашдаа оруулж чадахгүй тус Нийслэлийн Орон сууцны корпорацийн байранд оруулахын тулд 2-3 сар хүлээх байх гэж хэлсэн. Ингээд нөхөр, мөн дүү Долгормаа бид гурав орохоор болоод нөхөр бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Гэгээнтэн дотор байхдаа Б.Хулангийн данс руу 4,700,000 төгрөг шилжүүлсэн. Тус мөнгийг нөхөр Амардөлгөөний Хаан банкны 5029898629 тоот данснаас Б.Хулангийн 5753235429 тоот данс руу шилжүүлсэн. Б.Хулан анх “Буянт-Ухаа 2” НОСК-ийн байранд оруулна, яг тэдэн мкв гэж хэлээгүй. НОСК-ийн байранд 5 сая төгрөгөөр оруулж өгнө гэж хэлсэн. Ингээд 2-3 сар болж 2020 он гарсан, энэ хугацаанд Б.Хулан НОСК-ийн байрны засвар дуусаагүй, айлууд нь ороогүй байгаа гэж хэлсэн. Цагаан сарын үеэр манай гэрт Б.Хулан ирэхдээ Орон сууц түрээсийн гэрээ авчирсан ингээд тус гэрээ нь 5 жил түрээслээд 5 жилийн дараа өмчлөх заалттай гэрээг Б.Хулан хийгээд гэрээг аваад явсан. Гэрээг авч явахдаа Б.Хулан НОСК дээр очоод даргаар тамга даруулна гэж хэлсэн. 2020 оны 8 дугаар сарын 10-ны үед Б.Хулан залгаад “3 сарын түрээсийг бэлдээрэй, энэ 5 дахь өдөр орно” гэж хэлсэн. Б.Хулан “танайх 49м.кв биш 68м.кв байна, тийм учир мөнгө нэмж өг” гээд 355,000 төгрөгийг нэмж 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б.Хулангийн данс руу шилжүүлсэн. Нийт би Б.Хулангийн дансанд 5,355,000 төгрөгийг өгсөн. Намайг Нийслэлийн орон сууцны корпорацийн байранд оруулж өгнө гэхээсээ өмнө газрын албаны алба хаагчдын хөнгөлөлттэй байранд оруулж өгнө гэж 28,770,000 төгрөг авсан боловч, надад байр авч өгөхөөр ямар ч гэрээ хийгээгүй байсан гэдгийг “Төгс Прогресс” ХХК-ийн захирал Оюунсувд хэлсэн. Ингээд найз Хуланд итгэж нийт 33,450,000 төгрөгийг өгч залилуулаад байгаа юм...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 187-193 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн “...Тухайн үед квот авах гээд хөөцөлдөөд таньдаг хүмүүстээ хэдэн төгрөг урьдчилаад өгсөн байж байгаад буцаагаад аваад өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 195-197 дахь тал/,
9. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч О.Отгонцэцэгт “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 орон сууцны хөтөлбөрт хамрагдуулж өгнө” гэж өөрийн хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдэж, түүнд нийт 8,802,650 төгрөгийг хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 209 дэх тал/,
Эрүүгийн 2010022041319 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 238-241 дэх тал/,
Хохирогч О.Отгонцэцэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 218 дахь тал/,
Хохирогч О.Отгонцэцэгээс гаргаж өгсөн хуулбар баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 220-228 дахь тал/,
Хохирогч О.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Е.Отгонбаярын утас руу хамаатны ах болох Тувшинзаяа залгаад “манайх 10 хоногийн дараа Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн байранд орохоор болсон. Ахиад 2-3 айлын байр үлдсэн байна. Чи орох уу, орохоор бол Хулан гэдэг хүнтэй холбогдоорой” гээд Хулан гэдэг хүний дугаарыг өгөхөөр нь манай нөхөр Е.Отгонбаяр над руу залгаад энэ талаар хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад тус байрыг сонирхохоор болж нөхөр өөрийнхөө утаснаас Хулан гэх эмэгтэйтэй холбогдож ярихад “Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн байр байгаа бөгөөд 49 мкв 2 өрөө байр байгаа, сард 500 гаруй мянган төгрөгийг 5 жилийн турш төлөөд, нэр дээрээ шилжүүлэн авч болно. Та өнөөдөр амжиж гэрээгээ хийхгүй бол байр дуусах гээд байна. Урьдчилгаа 7 сая төгрөг авч ирээд уулзъя” гэсэн байсан. Ингээд би гэртээ очиж нөхрөө аваад бид хоёр Сүхбаатар дүүргийн Татварын ерөнхий газрын урд байрлах “Том томс” кофе шопод 18 цагт уулзахад тайрмал үстэй бор царайтай 170см өндөртэй тийм ч тарган биш, туранхай биш бор царайтай өөрийгөө Татварын ерөнхий газарт хүний нөөцийн ажилтан гэх Хулан гэж танилцуулсан. 30 гаруй настай эмэгтэй ирж бид хоёртой уулзсан. Уулзахад 10 хоногийн дараа байрандаа орно, урьдчилгаа 7 сая төгрөгөө аваад 2-3 хоногийн дараа гэрээгээ хийнэ. Энэ хугацаанд та хоёр өөрийнхөө хувийн мэдээллийг явуулаарай, би өмнөөс чинь бичиг баримтуудыг чинь авч яваад ажлын чинь хөөцөлдөөд тус барилга дээр аваачиж өгөөд тэндээс та нарыг дуудвал очиж уулзаад байраа үзээд орно шүү гэхээр нь бид хоёр тэр дор нь нөхрийн 5057367933 тоот дансыг ашиглаж Хулангийн Хаан банкны 5753235429 тоот данс руу 18 цаг 26 минутанд 7 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа манай нөхөр Отгонбаяр Хулангийн ажил дээр буюу Сүхбаатар дүүргийн Татварын еренхий газар очиж Хан-Уул дүүрэг буюу “Буянт-Ухаа 2” хорооллын 49 дүгээр байрны 3 давхарт тоот нь тодорхойгүй байранд орно гэж гэрээ хийсэн. Гэхдээ гэрээний хувийг өгөхгүй байхаар нь манай нөхөр гэрээний зургийг нууцаар авсан гэж надад хэлсэн. Дараа нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хулан нөхөр рүү залгаад 3 сарын түрээсээ эхлээд хурдан хийх шаардлагатай байна гэхээр нь нөхөр өөрийн 5057367933 тоот данснаас Хулангийн өгсөн данс руу 1,802,650 төгрөгийг хийсэн. Ингээд бид хүлээгээд 10 хоног нь өнгөрсөн учир тэсэлгүй байраа очиж үзэхэд, 49 дүгээр байр нь тэр чигтээ айлтай. Бас нөхрийн хамаатны эгч Отгоо эгч байр захиалсан 51 дүгээр байрны 6 бил үү 5 давхрыг очоод үзээрэй гэсэн болохоор нь бид 2 бас шалгатал мөн л бүгд айлтай байсан. Тэнд амьдарч байсан айлуудын дийлэнх нь хөгшин настай, байрандаа ороод жил гаран болсон хүмүүс байсан. Тэгээд бид 2-т сэжигтэй санагдаад болиод Хулангаас мөнгөө авахаар болж 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хулан нөхрийн данс руу буцааж 7 сая төгрөгийг хийсэн. Тэгээд бид хоёр үлдэгдэл 1,802,650 төгрөгийг хэзээ өгөхийг асуутал, Тоск руу эхлээд өгчихсөн мөнгө болохоор би тэнд өргөдөл өөрөө өгөөд хүлээгдэж байгаад буцаалт болгож авна гэж бидэнд хэлсэн. Бид хоёр фейсбүүкээр асууя гэж бодоод өөрийнх нь зурагтай Хулан гэх хаягийг хайхад блок хийсэн байсан. Үүнээс хойш 10 гаран хоногийн манай нөхрийн хамаатан Түвшинзаяа ахын эхнэр Доогий залгаж нөгөө Хулан утсаа авахгүй ажлаасаа гараад хүмүүс залилаад явсан байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 230-231 дэх тал/,
Гэрч Е.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн ...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үдээс хойш авга ах Түвшинзаяа над руу өөрийн 90069000 биш арай өөр дугаараас залгаад /санахгүй байна/ “Чи Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн орон сууцанд орох уу? ёндоо нь 7 сая гэж байна. Хэрвээ орох бол өнөөдөр яаралтай бичиг баримтаа бүрдүүлж мөнгөө өгөөд ор, манай эхнэр Доогийгоос төрсөн эгчийнх нь найз нь учраас найдвартай байранд оруулж өгнө” гэхээр нь би тухайн үед гэртээ ганцаараа байсан тул эхнэр О.Отгонцэцэг рүү утсаар ярьж зөвлөлдөөд орохоор болсон. Ингээд тус өдөр эхнэр ажлаасаа тараад гэртээ ирж намайг аваад Б.Хулан гэх хүнтэй уулзахаар товлосон газар болох Сүхбаатар дүүрэгт байрлах Татварын ерөнхий газрын хажууд байрлах Том Томс гэх газар 17 цагийн үед уулзахад өндөр боровтор царайтай 27-33 насны орчим өөрийгөө Б.Хулан гэх эмэгтэй ирээд энэ хажууд байрлах Татварын ерөнхий газарт хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, миний дээд талын хүн тус барилгын талаар сайн мэднэ, одоо үлдсэн мкв гэвэл 39мкв, 49.72мкв-ууд л байна” гэхээр нь бид хоёр 49.72 мкв хэмжээтэй 2 өрөө байрыг нь сонгож урьдчилгаа 7 сая төгрөгийг тэр дор нь өөрийн Хаан банкны 5057367933 тоот данснаас 18 цаг 26 минутанд Б.Хулан гэх хүний өөрийнх нь Хаан банкны 5753235429 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд шаардлагатай материалуудаа бүрдүүлээд маргааш өгөөрэй, би 10 хоногийн дотор байранд оруулаад өгье, тус байр нь 5 жилийн дотор 30 хувиа бүрдүүлээд үлдсэнийг ТОСК-той гэрээ хийж болно эсвэл 8 хувиар гэрээ хийж болно гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Доогий эгч над руу залгаад “Одоо 3 өрөө байр буюу 68,59 мкв байр сул гарсан гэж байна. Танайх байраа нэг мөр томруулж захиалах уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Дараа нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 09-10 цагийн хооронд миний утас руу Доогий эгч залгаад “Нөгөө 68,59 мкв байранд орохын тулд 3 сарын түрээсийн мөнгө болох 1,802,643 төгрөгийг “Мөнх цаст гурван оргил” ХХК-ийн 5749234635 тоот дансанд хийгээрэй гэхээр нь би тухайн үед ажилтай байсан учир амжаагүй тул Б.Хулангийн утас руу залгаж түүнтэй ярихад өөрийнх нь данс руу хийж болно. Би бас хэдэн хүний түрээсийн мөнгийг дансаар авсан байгаа гэхээр түүний Хаан банкны 5753235429 гэх данс руу 1,802,650 төгрөгийг өөрийн мобайл банкийг ашиглан Хан-Уул дүүргийн урд машинтайгаа явж байхдаа өөрийн Хаан банкны 5057367933 тоот данснаас мөнгийг шилжүүлсэн. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 31-нд эхнэртэйгээ хамт байраа очиж үзэхээр шийдэж ХУД-н 16 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1049 байрны 3 давхарт очиж үзэхэд бүх тоот нь айлтай байсан. Бид 2-т сэжигтэй санагдахаар нь Б.Хулангаас мөнгөө буцааж авъя гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны 5009412715 тоот данснаас 7 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн байсан бөгөөд үлдэгдэл 1,802,650 төгрөгийг өгөхгүй алга болсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 232-233 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн “...НОСК нь сонгон шалгаруулалтаар материал хүлээж авдаг байсан бөгөөд сонгон шалгаруулалтаар тэнцүүлж өгч чадна гэж хэлээд мөнгө авсан. Мөнгөө хэлсэн тохирсон зүйлд нь зарцуулаагүй, өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 236 дахь тал/,
10. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадна 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч М.Бадамгэрэлд “Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 хамрагдуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, түүнд 16,328,914 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 246 дахь тал/,
Эрүүгийн 2010021081320 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 78-80 дахь тал/,
Хохирогч М.Бадамгэрэлийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 3 дугаар хавтас 24 дэх тал/,
М.Бадамгэрэл нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Хаан банк” дахь 5065149008 тоот данснаасаа 14.000.000 төгрөгийг гаргуулан авсан зарлагын мэдүүлэг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1.036.625 төгрөг, 1.292.289 төгрөгийг тус тус “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийн данс руу шилжүүлсэн талаарх мөнгө шилжүүлгийн баримтууд болон Б.Хулантай фейсбүүкээр харилцсан чатууд /хэргийн 3 дугаар хавтас 26-36, 44-58 дахь тал/,
Хохирогч М.Бадамгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн ...2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр манай найз Отгоннямын дүү Дөлгөөнөөс 2 орон сууц байгаа юм байна гэсэн тэгэхээр нь би хэд гэж байгаа юм гэсэн чинь Б.Хулан 90209515 энэ дугаарт залгаад лавлаад асуучих гэсэн 14-15 цагийн үед хэлсэн. Тэгээд би Б.Хулантай яриад 10 төрлийн бичиг баримт бүрдүүлээд 3 яамны гадаа хүрээд ир ажлын цаг тартал байна гэж хэлсэн. 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гадаа Хулантай уулзсан. Б.Хулан нь би энэ татварын хэлтэст ажилладаг гэсэн тэгээд би өөрийн бүрдүүлсэн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, өрхийн ам бүлийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, шүүхийн шийдвэрийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, засаг даргын тодорхойлолт, банк санхүүгийн байгууллагаас чанаргүй зээлийн түүх байхгүй лавлагаа зэрэг материалуудыг бүрдүүлээд 14.000.000 төгрөгийн хамт Б.Хуланд бэлнээр өгсөн. Б.Хулан болохоор маргааш 11 цагт бид хуралдана, хуралдаанаар энэ материалуудыг маргаашийн дотор нөгөө материал руу нь хийнэ гэсэн. Маргааш өглөө гэхэд надтай гэрээгээ хийнэ шүү, би маргааш өглөө ирэхэд гэрээгээ бэлдээд байж байя гэж хэлсэн. Маргааш өглөө 11 цагийн үед Засаг даргын тодорхойлолт нь дутуу байсан тэрийг өгөх гэж ажил дээр нь очсон. Тэгсэн байрны 3 сарын урьдчилгааны түрээсийн төлбөр болох 1.036.625, 1.292.289 энэ мөнгийг “Мөнх цаст гурван оргил” ХХК-ийн 5749234635 тоот Хаан банкны дансанд хий гэсний дагуу нөхөр Элбэгсайханы Хаан банкинд эзэмшдэг 5374331101 тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлж байсан. Тэгээд гэрээ хийх болоогүй байна гээд 9 дүгээр сарын 07-ны өдөр кофе бейнд сууж байгаад бид хоёр гэрээгээ байгуулсан. Гэрээнд нь алдаа гарсан байсан учир гэрээг нь буцааж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний шинэчилсэн гэрээгээ 2 байрны 4 хувь гэрээнд гарын үсэг зуруулаад бас даргаар гарын үсэг зуруулна, тэгээд байр хүлээлцэх өдөр танд 1 хувь гэрээг өгнө гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байрандаа орно гэсэн боловч өөрөө утсаа аваагүй. Энэ янзаар хойшлуулсан байгаад өдийг хүрсэн. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагт Буянт-Ухаа хорооллын 1057 байранд уулзъя гэсэн тэгээд тэр өдрөө утсаа аваагүй мөн өөрөө ирээгүй, 09 дүгээр сарын 24-ний өдөр дахиад тэр байран дээрээ хүрээд ир гэхээр нь очсон боловч өөрөө ирээгүй, утсаа аваагүй. Надтай ихэвчлэн фейсбүүк мессенжэрээр холбоо барьдаг байсан. Тэгээд утсаа авахгүй болохоор нь яагаад ингээд байгаа юм бэ гэсэн чинь хүлээлцэж өгөх хүн нь хүлээлгээд байна би бас өөрөө хүлээгээд байна гэсэн. Тэгээд үнийн дүнтэй мессеж, хүний нэртэй мессежүүдээ бүгдийг мессенжерээс устгасан байсан. Ажил дээр нь 09 дүгээр сарын 25-ны өдөр очсон тэгээд хэлтсийн даргатай нь уулзаад Б.Хулангийн талаар асуусан чинь хүүхдээ хараад чөлөөтэй байж байгаад 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэжхэлсэн. Нөхөр нь болох Тэмүүжин нь мөн ажлаасаа гарсан байсан. Ээж нь болох Чимэддуламтай яриад “танай хүүхэд байранд оруулна гэж хэлээд өөртэй нь холбоо барьж чадахгүй байна” гэхэд “би мэдэхгүй байна, нөхөртэйгээ хамт тендэрийн ажлаар хөдөө явсан, би өөрөө бас холбоо барьж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд холбоо барих гэхээр утас нь холбогдохгүй, фейсбүүк, мессенжерээр блок хийгээд одоо болтол холбоо барьж болохгүй байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би Хулангийн ажил болох Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн гадаа Хулантай уулзаж өөрийнх нь хэлснээр бэлнээр аваад ирээрэй гэсний дагуу бэлнээр 14.000.000 төгрөг түүнд өгсөн. Маргааш өдөр нь болох 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2 байрны 3 сарын түрээсийн урьдчилгаа төлөх шаардлагатай гэснийх нь дагуу 1.036.625, 1.292.289 мөнгөн дүнг “Мөнх цаст гурван оргил” ХХК-ийн данс руу шилжүүлж байсан. Ингээд нийт 16.328.914 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс Хулан одоогийн байдлаар төлж барагдуулсан зүйл огт байхгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 61-62 дахь тал/,
Гэрч Т.Чимэддуламын мөрдөн байцаалтад өгсөн ...Миний охин Б.Хулан нь 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн. Миний охин Б.Хулан нь хүү, охин хоёртой бөгөөд хоёр хүүхэд нь нөхөр бид хоёр дээр байгаа. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр 2020 оны 10 дугаар сард гарсан. Нөхөр Алтангэрэлийн Тэмүүжингийн хамт сураггүй байгаа...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 66-67 дахь тал/,
Шүүгдэгч Б.Хулангийн ...Бадамгэрэлээс авсан 14.000.000 төгрөгийн хувьд зарцуулсан. Би иргэдийг залилан мэхэлсэн зүйл огт байхгүй. 2020 оны сонгууль болж тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүс солигдсон учраас тухайн ажил явах боломжгүй болсон. Тухайн хүмүүсийг, миний зүгээс хэлэх боломж байхгүй. Би тухайн мөнгийг өдөр тутмын амьдрал, хэрэглээндээ зарцуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 84 дэх тал/,
Эрүүгийн 20099025721961 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 1-4 дэх тал/
Б.Хулангийн Хаан банкинд бүртгэлтэй 5075623841, 5700174271, 5704837986, 5753235429, дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулга /хэргийн 3 дугаар хавтас 190-201 дэх тал/,
Нийслэлийн орон сууц корпораци ХК-ний 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 290 дугаартай албан бичиг /хэргийн 3 дугаар хавтас 207 дахь тал/,
Татварын Ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 03/1497 дугаартай албан бичиг /хэргийн 3 дугаар хавтас 152 дахь тал/
“Мөнх цаст гурван оргил” ХХК-тай холбоотой веб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 9-12 дахь тал/,
Гэрч Н.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний аав Нямдорж нь анх 2006 онд “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан. Миний бие “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийг 2017 оноос эхлэн удирдаж байгаа бөгөөд одоо захирлын албан тушаалд байгаа. Манай компани улирлын чанартай зөвхөн зуны улиралд амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Би “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийн санхүүгийн тайлан болон орлого зарлагын гүйлгээнд оролцдоггүй, энэ ажлыг манай үеэл дүү С.Анхзаяа хариуцан хийж байгаа. Энэ талаар С.Анхзаяа мэдэж байгаа байх...гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 14 дэх тал/,
Гэрч С.Анхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн ...Миний бие 2017 оноос хойш одоог хүртэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст нягтлан бодогчоор, 2022 оны 7 дугаар сараас хойш татварын улсын байцаагч, нягтлан бодогчоор ажиллаж байна. Мөн 2014 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд “Мөнхцаст гурван оргил” ХХК-д гэрээт нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2022 оны 7 дугаар сард татварын улсын байцаагчаар томилогдсон учир “Мөнхцаст гурван оргил” ХХК-д гэрээт нягтлан бодогч хийхээ больсон. “Мөнхцаст гурван оргил” ХХК нь миний үеэл эгч Золзаяа болон түүний аав Нямдорж, манай аав, ээж нар, үеэл ах, эгч нарын хамтарч хувь оруулсан компани байгаа юм. 2014 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд миний бие “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийн гэрээт нягтлан бодогчоор ажиллаж байсны хувьд санхүүгийн тайлан тооцоо, орлого зарлагын гүйлгээг нь хийдэг байсан. “Мөнхцаст гурван оргил” ХХК нь Хаан банкинд 5749234635 тоот данс эзэмшдэг. 2019 оноос 2020 онд Хулан гэдэг эмэгтэй Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан, харин би тэр үед Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байсан үе байна. Хулангийн ажлын өрөө миний ажлын өрөөтэй их ойрхон дундаа нэг шилэн хаалттай өрөө байдаг байсан. 2020 оны 08, 09 дүгээр сар шиг санагдаж байна, тэр үеэр Хулан надад “хүнээс өрөө авах гэсэн юм аа, компанийн данс хэрэгтэй байна, над руу мөнгө өгөх гэж байгаа хүн нь компаниас компани руу шилжүүлнэ гээд байх юм, чи найздаа компанийн данс олоод өгөөч” гэж бараг 7 хоног гуйж байсан. Тухайн үед би “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийн захирал болох Н.Золзаяагаас энэ тухай асуусан чинь Золзаяа эгч “чи өөрөө тайлангаа хийдэг юм чинь өөрөө мэдээд хийчих ээ” гэж хэлж байсан. Тэгээд би Хуланд “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийн Хаан банкинд эзэмшдэг 5749234635 тоот дансны дугаарыг өгсөн. Тэгээд дансанд орлого орж ирж байсан. Мөнгөн дүнг нь би одоо сайн санахгүй байна. Хулан тухайн мөнгийг авахдаа “бэлнээр аваад өгөөч” гэж хэлж байсан. Миний хувьд компанийн дансны зарлага нь нотлогдож байх ёстой иймд бэлнээр гаргаж өгөх боломжгүй гэхэд Хулан өөрийнхөө дансаар шилжүүлэн авч байсан. Би тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй. 2020 оны сүүлээр Хулан ажлаасаа гарсан, тэр цагаас хойш Хулантай нэг ч удаа холбоо бариагүй, уулзаагүй. Тэр үед Хулан гэнэт ажлаа хаяж яваад ор сураггүй алга болсон, ажил дээр Хуланд залилуулсан гээд хэд хэдэн хүмүүс ирээд Хуланг сураглаж явж байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 16-17 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол…” хэмээн тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний … эд хөрөнгө…-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан ба залилах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчоос эд хөрөнгийг нь шилжүүлэн авч хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Хулан нь “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчдын орон сууцанд болон Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 хорооллын орон сууцанд оруулж өгнө” гэж өөрийн хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэхээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой.
Тухайн хэргийн нөхцөлд: Шүүгдэгч Б.Хулан, хохирогч Б.Сугаржаргал нар нь багын найз нөхдийн холбоотой ба хохирогч Б.Сугаржаргал болон түүний нөхөр С.Амардөлгөөн нараар дамжуулан бусад хохирогчтой холбоо тогтоож байжээ.
Шүүгдэгч Б.Хулан нь үргэлжилсэн үйлдлээр багын найз болох хохирогч Б.Сугаржаргал болон түүний нөхөр С.Амардөлгөөнд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчдын орон сууцанд болон Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх нөхцөлтэй Буянт-Ухаа-2 хорооллын орон сууцанд оруулж өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийгөө Татварын ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст ажилладаг гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх, итгэл эвдэх” аргаар үйлдэж, хохирогч Б.Пүрэвсүрэн, Г.Хүслэн, Г.Алтангэрэл, Б.Соёлмаа, Б.Долгормаа, О.Отгонцэцэг, М.Бадамгэрэл, Н.Болор, Г.Ёндон нарын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан ба хохирогч нар их хэмжээний буюу нийт 113,891,564 төгрөгийн хохирол учруулсан тул шүүгдэгч Б.Хуланг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Хулан болон түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Хулангийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Хулан нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хэргийн 3 дугаар хавтас 85-87 дахь тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “шүүгдэгч Б.Хулан нь гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 4-10 насны 2 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч Б.Хуланд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болон 4-10 насны 2 хүүхэдтэй, хувиараа онлайн дэлгүүр ажиллуулж орлого олдог хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Хулан нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 02 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 30.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцон, Б.Хуланд 10.970.000 /арван сая есөн зуун далан мянга/ төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 36 /гучин зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Хуланд мэдэгдэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Шүүгдэгч Б.Хулан нь нэр бүхий 10 хохирогчид нийт 113,328,914 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Б.Хулангийн ээж болох Т.Чимэддуламын эзэмшлийн Хаан банкны 5076827061, 5058133528 тоот данс, аав болох Г.Бямбадоржийн эзэмшлийн Хаан банкны 5105008143 тоот данс, нөхөр болох А.Тэмүүжингийн эзэмшлийн Хаан банкны 5009412715 тоот данснуудаас хохирогч нарт хохирол төлсөн ба
хохирогч Г.Ёндонгийн эзэмшлийн Хаан банкны 5020585976 тоот дансанд нийт 13.585.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 90-91 дэх тал/ ба хохирогч Г.Ёндон нь хохирлын 13.585.000 төгрөгийг хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хэргийн 4 дүгээр хавтас 88 дахь тал/-ийг,
хохирогч Н.Болорын эзэмшлийн Хаан банкны 5800659900 тоот дансанд нийт 6.050.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 94-96 дахь тал/ ба хохирогч Н.Болор нь хохирлын мөнгөө бүрэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хэргийн 4 дүгээр хавтас 92 дахь тал/-ийг,
хохирогч М.Бадамгэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5031327300 тоот дансанд нийт 16.323.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 99-100 дахь тал/ ба хохирогч М.Бадамгэрэл нь хохирлын 16.323.000 төгрөгийг хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хэргийн 4 дүгээр хавтас 97 дахь тал/-ийг,
хохирогч О.Отгонцэцэгийн нөхөр болох Е.Отгонбаярын эзэмшлийн Хаан банкны 5057367933 тоот дансанд нийт 8.850.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 103-104 дэх тал/ ба хохирогч О.Отгонцэцэгийн нөхөр болох Е.Отгонбаяр нь хохирлын мөнгөө буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хэргийн 4 дүгээр хавтас 101 дэх тал/-ийг,
хохирогч Б.Сугаржаргалын нөхөр болох С.Амардөлгөөний эзэмшлийн Хаан банкны 5029898629 тоот дансанд болон бэлнээр нийт 37.459.000 төгрөгийг өгсөн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 107-111 дэх тал/ ба хохирогч Б.Сугаржаргал нь хохирлын мөнгөө буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хэргийн 4 дүгээр хавтас 105 дахь тал/-ийг,
хохирогч Г.Алтангэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5017390585 тоот данс, Г.Хүслэнгийн эзэмшлийн 5023619609 тоот дансанд 14.300.000 төгрөгийг өгсөн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 115-118 дахь тал/ ба хохирогч Г.Хүслэн, Г.Алтангэрэл нар нь хохирлын мөнгөө буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хэргийн 4 дүгээр хавтас 112-113 дахь тал/-ийг,
хохирогч Б.Соёлмаагийн эзэмшлийн 5004895707 тоот дансанд нийт 7.803.000 төгрөгийг өгсөн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 121-123 дахь тал/ ба хохирогч Б.Соёлмаа нь хохирлын мөнгө болох 7.800.000 төгрөгийг буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хэргийн 4 дүгээр хавтас 119 дэх тал/-ийг,
Л.Түвшинзаяагийн эзэмшлийн Хаан банкны 5429330298, Д.Отгонжаргалын 5025281770 тоот данснуудад нийт 6.293.000 төгрөгийг өгсөн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 126-127 дахь тал/ ба хохирогч Б.Долгормаа нь хохирлын мөнгөө бүрэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хэргийн 4 дүгээр хавтас 124 дэх тал/-ийг,
Хохирогч Д.Пүрэвсүрэн нь Б.Хулан хохирлын мөнгөө төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 105-108 дахь тал/-ийг тус тус гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Халхчин овогт Бямбадоржийн Хуланг үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Хуланг 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 36 /гучин зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Хуланд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Хуланд оногдуулсан торгох ялаас түүний цагдан хоригдсон 02 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 30.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцон, Б.Хуланд 10.970.000 /арван сая есөн зуун далан мянга/ төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хулан нь хохирогч Б.Пүрэвсүрэнд 7.293.000 төгрөг, Г.Хүслэнд 7.300.000 төгрөг, Г.Алтангэрэлд 7.000.000 төгрөг, Б.Соёлмаад 7.803.000 төгрөг, Б.Сугаржаргалд 37.459.000 төгрөг, О.Отгонцэцэгт 8.850.000 төгрөг, М.Бадамгэрэлд 16.323.000 төгрөг, Н.Болорт 6.050.000 төгрөг, Б.Долгормаад 6.293.000 төгрөг, Г.Ёндонд 13.585.000 төгрөг тус тус төлсөн ба энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Хуланд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР