Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0844

 

 

                                               

 

 

 

 

  2021           12          09                                   128/ШШ2021/0844

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, түүний өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: М.Д

Нэхэмжлэгч: Г.С

Нэхэмжлэгч: Н.Т                                                                              

Хариуцагч: БЗДЗДН.Б

Нэхэмжлэлийн шаардлага: БЗДЗД-ын2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн М.Д, Г.С, Н.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт М.Д, Г.Снарынх хэргийн материалд авагдсан байна. Н.Т-ынгазрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг  нотлох баримтаар гаргаж өгч байна. Нэхэмжлэгч тал эзэмшил газрын үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор нарийн ногооны хүлэмж ашиглах төсөл мөн хүнсний ногоо хадгалах зоорины төсөл, хүнсний ногооны төсөл гэсэн 3 төслийг хэрэгжүүлэхээр зарим хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байдаг. Хамтран ажиллахаар гэрээ байгуулсан компани нь гадаад худалдааны гэрээ байгуулсан байдаг учраас энэ гэрээг хэргийн материалд нотлох баримтаар өгөх нь зүйтэй гээд өмгөөлөгчийн саналаар гаргаж байна. Мөн барилгын ажил гүйцэтгэх холбоотой тус компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ тусгай зөвшөөрлийг нийт 13 хуудас баримтыг хэргийн материалд өгч байна. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан гүйцэтгэх компанийн төлөөлөл байгаа. Захиргааны шийдвэр гаргах явцад хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй байна гэж өмгөөлөгчдийн хувьд үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт хэргийн оролцогч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тохиолдолд урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зайлшгүй шаардлагатай.

Мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг бүхэлд нь эдлүүлээгүй байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бол явуулаагүй байна. Мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчдыг сонсох, сонсох үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь БЗДЗДзахиргааны шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж харж байна.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны 03 дугаар сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж 2021 оны 09 дүгээр сар хүртэл бэлэн байдлын нөхцөл байдалтай байлаа. Энэ хугацаанд хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон. Хилийн боомтод хөдөлгөөний хязгаар тогтоож тодорхой зөвшөөрөгдсөн хөдөлгөөнийг хил нэвтрүүлэх ажиллагаа явагдаж байгаа учраас томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гадаад худалдааны гэрээ хэлцлийг хэрэгжүүлэх боломж зогсонги байдалд орсон. 

Нэхэмжлэгч нарын хэрэгжүүлэх байсан төсөл нь үндсэндээ зогссон учраас Захиргааны ерөнхий хуулийн  холбогдох заалтуудад заасан хэргийн оролцогчдыг сонсох нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулсан бол хэргийн материалд өгсөн баримтын нөхцөл байдлууд тогтоогдох байсан. Захиргааны шийдвэр гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан нөхцөл байдал байгаа.

Аливаа гэрээг тогтвортой байлгах талуудын итгэл найдварыг баталгаатай байлгах зорилгоор дуртай үедээ гэрээнээс татгалзах, цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Үүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар газрын төлбөрийн зөрчилгүй тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа. Газрын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч цар тахлын үетэй холбогдуулаад биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлуудыг  БЗДЗДгазрын алба албан ёсоор тогтоох шаардлагатай байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломж байна гэж харагдаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Нэхэмжлэгч М.Д, Г.С, Н.Тбид 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн БЗДЗД-ынзахирамжаар тус дүүргийн Хуандайн адаг буюу 20 дугаар хороонд тус бүр 1 га газар эзэмшиж тухайн газар дээрээ гар худаг гарга, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан. Энэхүү газар эзэмших эрхээ үргэлжлүүлэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БЗДЗД-ынА/343 тоот захирамж гаргуулан газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгуулан, төмс, хүнсний ногооны зоорь, нарын ногоо тарих зорилгоор өвлийн хүлэмж бариулахаар гэрээ хэлцэл байгуулан 2020 оны хавраас үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр ажиллаж байтал ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах болж, байгуулагдсан гэрээ хэлцлүүд цуцлагдсан болно.

Гэтэл БЗДЗД-ынзүгээс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А/178 дугаар захирамж гарган бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь бидний эрхийг зөрчөөд байна. Учир нь бид тус дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээ хэлцэл байгуулан газрын төлбөрийг 2020 оныг дуустал цаг тухайд нь төлж байсан болно.

Иймд нэхэмжлэгч М.Д, Г.С, Н.Тбидний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандайн адагт байрлалтай 000046590, 000046589, 000046588 дугаар бүхий иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон БЗДЗД-ынзүгээс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А/178 дугаар захирамжийн бидэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье.“ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч М.Д, Г.С, Н.Тнарт БЗДЗД-ын2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/112 тоот захирамжаар 1000 м.кв газар эзэмших эрх, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмшүүлсэн.  Гэрээ 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/343 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгав. Нийслэлийн Засаг даргын 2013 оны Газрын харилцааны зарчим А/307 захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай төлбөрийн тухай газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ А/309, А/307, А/309 А/915 тоот тушаалыг үндэслэн 2 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болон  Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Газар дуудлага худалдааны орлого дансанд бүрэн олгосугай. Албан даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хэлтсээс 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч М.Д, Г.С, Н.Тнарт төлбөрийн нэхэмжлэлийн хамт 13/645 тоот мэдэгдлийг хүргүүлсэн.

М.Д, Г.С, Н.Тнар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т газар эзэмшүүлэх, үр ашигтай, зохистой ашиглах  газар, газар эзэмшиж байх хугацаанд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн шаардлага болон газар ашиглахтай холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт газрын төлбөрийг хугацаанд нь төлөх хуульд заасан анхны борлуулалтын үнэ болон 2020 оны газрын төлбөрийг төлөөгүй. 

Мөн хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан гэрээний болзлыг давтан буюу ноцтой зөрчсөн. Гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээнд заасан зориулалтаар газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 40 жил ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... БЗДЗД-ынА/178 дугаар захирамж гаргахаас өмнө иргэдэд газар ашиглах сонсох ажиллагаа хийсэн. Тухайн 2021 оны 03 дугаар 09-ний өдөр мэдэгдлүүдийг хүргүүлэхдээ Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 үндэслэж газрын дуудлага худалдааны анхны үнээ төлөөгүй болон 2 жил дараалан ашиглаагүй мөн 2020 оны газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлүүдийг мэдэгдэл дээрээ дурдаж мэдэгдэл хүргүүлсэн.

Нэхэмжлэгч тал 2021 оны 05 дугаар сард төлбөрөө төлсөн гэсэн тооцоо нийлсэн актыг ярьж байна. Гэтэл мэдэгдлийг 03 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн. Мэдэгдлийг нэхэмжлэгч Н.Т-ынхүүхэд Т.******* гэх хүн ирж авсан. Газар зохион байгуулалтын ажилтан миний бие өөрөө гэрээнд байгаа утасны дугаараар холбогдож, зурвасыг мөн үлдээсэн байгаа. БЗДЗД-ынА/178 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй буюу дээрх 3 иргэн 1999-2020 оны хугацаанд газраа ашиглаагүй гэдгийг газрын үзлэгээр харсан. Үзлэг хийхээс 14 хоногийн өмнө хашаагаа барьсныг иргэд мөн нотолно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн М.Д, Г.С, Н.Тнар нь тус шүүхэд хандан “БЗДЗД-ын2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн М.Д, Г.С, Н.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч М.Д, Г.С, Н.Тнар нь БЗДЗД-ын2014 оны захирамжийн дагуу 1 га газрыг эзэмших эрхтэй болж, улмаар тус дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/343 дугаартай захирамжаар /хавсралтын 25, 26, 27-д/ газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай сунгуулсан.[1]

1.2. БЗДЗД-ын2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжаар дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.[2]

1.3. Хариуцагчаас маргаан бүхий захирамжийг иргэн Г.С, Н.Т*******, М.Днарт мэдэгдсэн[3] гэх боловч тухайн мэдэгдлийг газар эзэмшигч нар бус, харин Т.******* гэх хүн хүлээн авсан.[4]

1.4. Нэхэмжлэгч нарын зүгээс “... Засаг даргын захирамж нь хуульд нийцээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл бүрдээгүй байхад газар эзэмших гэрчилгээг цуцалсан нь үндэслэлгүй, захирамжийг зохих ёсоор мэдэгдээгүй, хариуцагчийн зүгээс хуулийн шаардлага хангаж байна гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг удаа дараа сунгаж байсан атлаа дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гээд байгаа нь ойлгомжгүй, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй шийдвэр гаргасан ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

1.5. Хариуцагчийн зүгээс “... А/178 дугаартай захирамж хуульд нийцсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг нэхэмжлэгч нар зөрчсөн гэж үзээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, нэхэмжлэгч нар нь газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, энэ нь газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй гэдэгт хамаарна, мэдэгдлийг Т.*******т хүлээлгэн өгсөн ...” гэх зэргээр маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэж заажээ.

2.2. Хариуцагч БЗДЗДнь маргаж буй А/178 дугаартай захирамжийг[5] 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжийн хавсралтын 11, 12, 13-т зааснаар иргэн Г.С, Н.Т*******, М.Днарын газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж, дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн болохыг шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тодруулсан болно.

2.3. Тодруулбал, Г.С, Н.Т*******, М.Днарыг “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчил гаргасан гэж үзжээ.

2.4. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.9 дэх заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “… удаа дараа …” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно ... Мөн зүйл, хэсэгт заасан “... ноцтой зөрчил...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино.” гэж тайлбарлажээ.

2.5. Мөн тус тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

2.6. Дээрх албан ёсны тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгох тохиолдолд тухайн “ноцтой зөрчил”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

2.7. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардахаар байна.

2.8. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба иргэн Н.Т*******тай 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 01110-2019/02383 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г[6], иргэн М.Дтой мөн өдрөө 01110-2019/02386 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г[7], иргэн Г.Стэй мөн өдрөө 01110-2019/02385 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г[8] тус тус байгуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд тэдгээр гэрээнүүдэд “ноцтой зөрчил” гэж үзэх нөхцөлүүдийг талууд тухайлан тохиролцоогүй байна.

2.9. Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх гэрчилгээг шууд хүчингүй болгох үр дагавартай ноцтой зөрчлүүдийг талууд гэрээндээ тухайлан тохиролцоогүй буюу нэрлэн заагаагүй атлаа хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй зөрчил нь үүнд хамаарна гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

2.10. Мөн нэхэмжлэгч нарын зүгээс газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг “удаа дараа зөрчсөн” гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

2.11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгч нар нь “газрын анхны дуудлага худалдааны үнийг төлөөгүй” гэж тайлбарладаг боловч өмнө дурдсанчлан энэ нь гэрээний ноцтой зөрчилд тооцогдохооргүй, түүнчлэн газрын анхны дуудлага худалдааны үнийг төлөөгүй гэх үйл баримтыг хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “нөхцөл байдлыг тогтоох үүрэг”-ийнхээ дагуу хангалттай байдлаар тогтоогоогүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон гэж үзэх боломжгүй байна.

2.12. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүд нь бүгд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд түүнээс хойш хуанлийн 2 жилийг бүтэн тоолоход гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болох байжээ.

2.13. Гэтэл хариуцагч нь энэ хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий А/178 дугаартай захирамжийг гаргаж, түүндээ нэхэмжлэгч нарыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.

2.14. Мөн газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч, энэхүү цар тахлын үр дагаврын улмаас олон удаагийн хөл хорио, хязгаарлалт тогтоон нэхэмжлэгчийн зүгээс газраа эзэмшиж, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд саад учруулсан нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанд хамаарна, мөн хэдий тийм боловч дээрх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс бусад этгээдтэй Хамтран ажиллах гэрээ[9] байгуулж, ногооны хүлэмж барих төсөл боловсруулсан[10] зэргээр газраа эзэмшихтэй холбоотой тодорхой ажиллагаанууд хийсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй буюу холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

2.15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заажээ.

2.16. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.11 дэх заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “... мэдэгдэнэ ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ.” гэж тайлбарласан.

2.17. Хавтаст хэрэгт авагдсан баримт[11] болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарласан тайлбараас үзэхэд маргаан бүхий А/178 дугаартай захирамжийг хуульд заасан журмын дагуу гэрчилгээ эзэмшиж байсан холбогдох этгээдүүдэд буюу иргэн М.Д, Г.С, Н.Тнарт биечлэн гардуулаагүй буюу мэдэгдээгүй болох нь тогтоогдсон.

2.18. Тодруулбал, хариуцагчийн зүгээс иргэн М.Д, Г.С, Н.Тнарын нэр дээр мэдэгдэл тоот явуулсан гэх боловч түүнийгээ газар эзэмшигч этгээдүүдэд бус, харин Т.******* гэх хүнд гардуулсан байх бөгөөд үүнийг газар эзэмших эрхтэй холбогдох этгээдэд мэдэгдсэн гэж үзэхгүй.

2.19. Иймд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй байна.

2.20. Тиймээс хариуцагч нь хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй үндэслэлээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий А/178 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны акт болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.1, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Д, Г.С, Н.Тнарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БЗДЗД-ын2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн М.Д, Г.С, Н.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ