Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          4            11                                                     2022/ШЦТ/156

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

   Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Ц холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Ц, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, "Монгол туургатан" театрт бүжигчин ажилтай, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, pегистрийн дугаартай.

 

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 8 дугаар байрны орцонд 2023 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 3 цагийн үед *******тай маргалдан нүүрэн тус газар гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр хамрын ясыг хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.   

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

           

            Хохирогч Ж.Н-н өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед би найз Цэнгэлийн гэрт очиход гэрт нь Цэнгэлийн дүү Дорж, түүний эмээ гурав нь байж байсан. Тэгээд Цэнгэл нь дүү Доржийгоо дуудаад бууз жигнүүлсэн. Тэгээд Цэнгэл бид хоёр сууж байгаад найз Цэнгэл нь 1 литрийн Эдэн архи гаргаж ирээд бид хоёр хувааж уугаад байж байтал Цэнгэл нь дүү Доржийгоо байнга дуудаад зараад байхаар нь би Цэнгэлд хандаж дүүгээ амраагаачээ маргааш хичээлтэй биздээ гэж хэлэхэд Цэнгэл нь би дүүгээ өөрөө мэднээ чи битий оролцоод бай гэсэн. Тэгээд удалгүй бууз гараад амсаад харьлаа гээд гарах гэтэл Цэнгэл нь "Чи эдийн голоод байна уу, эзнийг голоод байна уу" гэхээр нь би Цэнгэлд хандаж "чи согтсон байна би харьлаа" гээд хаалгаар гарах гэтэл Цэнгэл араас түлхэх шиг болсон. Тэгээд би 2023 оны 02 дугаар 27-ны өдөр 03 цагийн үед хувцасаа өмсөөд хаалгаар гарахад Цэнгэл нь араас гарч ирээд чи манай хуучин эхнэр рүү юм бичээд байдаг байсан юм бишүү би чамайг мэднэ шүү гөлөг минь гээд хараагаад чи өөрөө тэр фэйсбүүк хаяганаасаа бичдэг байсан биз дээ гэхэд Цэнгэл юу гэнээ гээд агсараад байхаар нь би доошоо шатаар буух гэтэл Цэнгэл араас гараараа далайх шиг болохоор нь би цочоод баруун гараараа Цэнгэлийн хацарт хүрсэн чинь Цэнгэл нь чи намайг цохиж байгаа юм уу гээд миний хамар руу зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад салаад Цэнгэл гэр рүүгээ ороод миний хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь би цагдаа дуудаж эмнэлэгт хүргүүүлсэн. Миний хамар руу зүүн гараараа их хүчтэй 1 удаа цохисон. Тэгээд цохиулсны улмаас миний хамрын яс мурийж хугарсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй.”

            2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1-р баг 8-р байрны 1-3 тоотын гадаа үүдний орцонд болсон асуудал. Цэнгэл надад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй. Гэхдээ надаас уучлалт гуйж надад учруулсан хохирлоо нөхөн төлнө гэсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 7, 8/,

            Гэрч Д.Нэргүйн өгсөн: “Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3-р баг Жишиг хороолол 92 тоот гэртээ унтаж байхад миний хүү Ннь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4 цагийн үед цагдаатай хамт орж ирсэн. Тэгээд цагдаагаас би юу болсон талаар асуухад цагдаа надад хэлэхдээ “Таны хүү Нхүнд зодуулсан байна. эмнэлгийн тусламж үзүүлсэн. Маргааш өглөө эрт хүүгээ эмнэлэг дээр үзүүлж хамрын зургийг авхуулаарай гэж хэлээд хүлээлгэж өгөөд цагдаа яваад өгсөн. Ннь миний төрсөн хүү. Цэнгэл нь Наранбаатартай бүжгийн клубт хамт явж байсан найз нь юм. Миний Ннь ирэхдээ хамраас нь нилээн цус гарсан байдалтай байсан. Тэгээд эмчид үзүүлэхэд хамрын мурийлттай гэж байсан. Дараа нь би Цэнгэл рүү залгаад “Миний хүү Наранбаатарын хамар нь мурийсан байна. Цагдаа шүүх гээд яах вэ, та хоёр өөрсдөө учраа ол” гэж хэлэхэд Цэнгэл нь “Та худлаа хэлж надаас мөнгө төгрөг авах гэлээ би мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 12/,             Шүүгдэгч Г.Цийн өгсөн: “Би төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцаад тогтоолыг ойлгосон. Би хүлээн зөвшөөрч байна. Ж.Ннь миний арван жилийн нэг ангийн найз юм. Би Нучруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 27/,

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтэсийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №118 дугаартай шинжээчийн: “1.*******ын биед хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 16-17/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

                                                                                                      

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Г.Цийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч Ж.Ннь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Г.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Г.Ц-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

           

 Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Г.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ