Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0823

 

 

2021           12           07                                   128/ШШ2021/0823 

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.О                                                                              

Хариуцагч: НБЗД-ийн ГЗБАД

Нэхэмжлэлийн шаардлага: Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Б.Онь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлдээ миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Э*******тэй 699 м.кв талбайг өмчлөх Газар эзэмших гэрээ байгуулсан. Мөн энэ өдөр иргэн Д.Б-тай699 м.кв газарт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. БЗД, 10-р хороо, *******ын ******* газар Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б******* гэрээ байгуулсны дараа өөрийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг дүүргийн Засаг даргад хүргүүлжээ.

...Тогтоолын хавсралтын хүснэгтийн 8-р эгнээнд БЗД-ийн 10-р хороо, хоёрдугаар хэсэг, ******* *******, *******, 699 м.кв нэхэмжлэгч Б.Обид хоёр Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших гэрээ, гэрчилгээ авахаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Д.Б-тэйхэд хэдэн удаа уулзсан боловч Д.Б-дЗасаг даргын захирамжийг биелүүлэхээс татгалзаж, надтай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох хууль бус үйлдэл хийгээгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хохироож байна. Миний бие 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б-дгазар зохион байгуулалтын хэлтсийн дарга Д.Б-ийнхууль бус үйлдлийн талаар гомдол гаргаж, надтай газар эзэмших гэрээ байгуулж өгнө үү гэсэн.

Харин Баянзүрх дүүргийн Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13/2427 тоот албан бичгээр ирүүлсэн гомдлын хариуг БЗД-ийн Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Д.Б-дхүлээж аваагүй гэж албаны хүн мэдээллэсэн. Ундны усны эх үүсвэрийг хориглох бүс, бохирын хамгаалалтын бүсэд хамаарах тул газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгох боломжгүй.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн, таны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т нэгж, байгууллага, иргэн газар эзэмшүүлэх, ашиглах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх ёстой.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", энэ хуулийн 21.5.3" 21.2.3-т С дүүргийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөний дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зааснаас бусад газрыг энэ хуулийн 21.2.2. Дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхтэй.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасны дагуу дүүргийн газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгоно. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Харьяалах шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулна. Барилгын албаны дарга газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохоос татгалзах үндэслэлгүй. 699 м.кв талбайтай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хоёрдугаар хэсэг, *******ын *******, ******* тоот газар нь Газрын тухай хууль болон бусад хуулиар хориглоогүй, эзэмшиж болохгүй, иргэнд эзэмшиж болох нөхцөл бүрдэхгүй. Иймд нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулаагүй Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Д.Б*******г хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

...Тухайн газрыг хэзээ эрүүл хамгаалалтын бүсэд авсан анх хэзээ газар эзэмших эрх олгосон гэдэг хүсэлтийг шүүхэд гаргаад урьдчилан шийдвэрлэх үүднээс үзье гэж бодсон. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *******, *******А тоотод газар олгосон. Хариуцагчийн бариад байгаа татгалзлын үндэс нь Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсэг биш, мөн хуулийн 33.6 дахь хэсэгт заасан үндэслэлийг барьж байгаа. Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ус сувгаас болон Баянзүрх дүүргийн Газрын албанаас гаргаж байгаа боловч хамруулсан шийдвэр аль вэ, гэдгийг хэрэгт авагдсан баримтаар үзэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. 2008 онд газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын баталсан 83 дугаар тушаалын журам байна. Энэ журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох шатны Засаг дарга захирамж гаргасан байх ёстой. Түүний дагуу гэрчилгээ олгох үүрэгтэй. Газар олгож байгаа захирамж нь гарахдаа хууль зөрчсөн үү, гэдгийг газар зохион байгуулалтын дарга хянаж гэрээ байгуулах, гэрчилгээ олгохоос татгалзах эрх хуульд олгогдоогүй. Тэгэхээр н.Б******* даргын үйлдэл эс үйлдэхүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/460 дугаар захирамжаар Баттулгын Э*******, Доосүрэнгийн Болдбаатар нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, ******* *******, ******* тоотын 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч эдгээр газрууд "Ундны усны эх үүсвэрийг хориглох", "Бохир усны шугамын хамгаалалтын бүс"-д хамрагдсан тул газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжгүй байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн заалтыг үндэслэн таны газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна. Тухайн ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүс гэж байгаа нь газрын кадастрын мэдээллийн санд суусан байгаа хамгаалалтын бүсийн зураг нь юу вэ гэвэл байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд болон барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаар хамтарсан тушаалын дагуу усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын дагуу мэдээллийн санд хамгаалалтын бүс суусан байдаг. Тухайн газар ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд орсон байгаа. Тийм учраас газар эзэмших гэрчилгээг олгохоос татгалзсан тайлбарыг хүргүүлж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн Б.Онь тус шүүхэд хандан “Нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа НБЗД-ийн ГЗБАД Д.Б-ийнхууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч Б.Онь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Э*******тэй “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, *******ын ******* тоотын 699 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.[1]

1.2. Мөн өдрөө иргэн Д.Б-тай“Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, *******ын ******* тоотын 699 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.[2]

1.3. Дээрх гэрээнүүдийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А/460 дугаартай захирамж гаргаж, дээр дурдсан 2 газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.О-дшилжүүлсэн.[3]

1.4. Ингээд газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаас “... тухайн газрууд нь ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүс болон бохир усны шугамын хамгаалалтын бүсэд орсон байгаа тул газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжгүй ... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн таны газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна” гэсэн хариуг өгсөн.[4]

1.5. Нэхэмжлэгчийн зүгээс “... Газрын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг дарга иргэнд газар эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсэн тохиолдолд дүүргийн Газрын алба нь эрх эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүрэгтэй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзах үндэслэл байхгүй ...” гэж маргаж байна.

1.6. Хариуцагчийн зүгээс “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрх олж авсан хоёр газар нь тухайн газрууд нь ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүс болон бохир усны шугамын хамгаалалтын бүсэд орсон байгаа тул газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжгүй, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсон байгаа” гэж тайлбарлаж байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заажээ.

2.2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэдэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан хоёр тохиолдлыг хамруулан ойлгоно.

2.3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нь нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гомдолд[5] 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13/2427 тоот албан бичгээр хариу өгснөөс үзвэл гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзэхгүй болохоос гадна шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна.

2.4. Өөрөөр хэлбэл хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, харин гомдолд дурдсан гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр гаргасан гэж үзнэ.

2.5. Хариуцагчийн дээрх татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэхийг тогтоох учиртай бөгөөд дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

2.6. Тодруулбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасан.

2.7. Нэхэмжлэгч Б.О*******ы эзэмших эрхтэй болсон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, *******ын ******* болон ******* тоот газрууд нь байршлын хувьд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай тогтоол[6] болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар тогтоосон Ундны усны төв эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон бохир усны шугамын хамгаалалтын бүсэд байрлаж байгаа болох нь тогтоогдлоо.

2.8. Тухайлбал, тус шүүхэд ирүүлсэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13/3050 тоот албан бичгийн хавсралт зураг[7], Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/1672 тоот албан бичгийн хавсралт зураг[8], мөн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 7/1884 тоот албан бичгийн хавсралт зураг[9] тус тус авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

2.9. Тиймээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж анхнаасаа хуульд нийцээгүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга нь энэхүү хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгохоор нэхэмжлэгчид мэдэгдсэн байгаа[10] энэ тохиолдолд хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын гаргасан газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.10. Түүнчлэн, хэдийгээр нэхэмжлэгч Б.О-дБаянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон байх боловч дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг үндэслэн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар захирамжаа хүчингүй болгохоор мэдэгдсэн байх тул энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа НБЗД-ийн ГЗБАД Д.Б-ийнхууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.11. Харин энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар гаргасан /эсхүл гаргах/ шийдвэрт маргах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О*******ы гаргасан “Нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа НБЗД-ийн ГЗБАД Д.Б-ийнхууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ