Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

-улсын яллагч Г.Энхбат,

-шүүгдэгч Б.З нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.З холбогдох эрүүгийн Б.З дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1955 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, жолооч ажилтай, ам бүл 1, Төв аймгийн Батсүмбэр Баянгол 3 дугаар багийн нутагт байрлах Ахмадын настны үндэсний төвд асруулан оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд ажилчны районы шүүхийн 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 240 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008  оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ________ регистрийн дугаартай, Б.З.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт байрлах “Ахмад настны үндэсний төв”-д 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Я.Б.Зтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гарын ядам хурууг нь мушгиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З нь мэдүүлэхдээ: “Би 2 давхарт амьдардаг. 2022 оны 7 дугаар сарын 23-ны орой 7 цаг үед Я.Б.З 3 давхраас бууж өрөөнд орж ирээд хэрүүл өдөж маргах үйл явдал эхэлсэн. Би гар гэж хэлснээс болоод асуудал үүссэн. Ямар зорилгоор яах гэж над дээр орж ирсэн нь тодорхой бус хамт байсан хүнийхэн бие дандаа мууддаг. Хоёр хүний бие муудсан. орондоо шээж, баадаг байсан. Арга ядсан нийгмийн ажилтан над дээр орж ирээд та энэ хүнийг хажуудаа аваач тэгэхгүй бол энэ хүн болохгүй байна гэсэн. Тэр явдлаас хойш тэр хүн надтай 3 сар гаран 4 сар болж байна. Нэг ч удаа орондоо бааж, шээсэн зүйл байхгүй. Ахлах нийгмийн ажилтан Я.Б.З хоёр хоорондоо ярьснаас болж манай өрөөнд орж ирж хэрүүл хийсэн. Өөрөө бол цагаан цаасан дээр хараар бичээгүй мэт сайн хүн мэт би хамт нэг өрөөнд байдаггүй болохоор зан аашийг нь мэдэхгүй байна. Тухайн үед хэрэлдэж муудалцаж байхад манай жижүүр н.Пүрэвсүрэн орж ирсэн. Б.Зхуруу, гарын хүнд мохоо зүйлээр цохиж гэмтээсэн байж болзошгүй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ямар нэгэн шүүх эмнэлгийн зураг авхуулаагүй байсан. Энэ талаар мөрдөгчид хэлсэн. Ийм шалтгаанаар энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа бичгээр бичиж өгсөн. Тухайн үед манай сувилагч Б.Зхуруу, гарыг нь үзсэн ямар нэгэн хор хохирол хавдсан зүйл байхгүй байсан. Я.Б.З өвдөөд байна гэхээр өвчин намдах тариа хийж өгсөн гэдгээ мэдүүлсэн байсан. Сувилагч өөрөө орж ирээд надад Б.З хуруу, гар нь зүгээр байна гэж хэлсэн. Тэгтэл өглөө нь хуруу, гар нь хавдчихсан нааш нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирэхэд шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гаргасан талаар мэдэхгүй. Миний сонссоноор Я.Б.З хотод очиж мөрдөн байцаагчид өргөдөл өгсөн байсан. Би хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй. Улсын яллагчтай сая нь уулзахад та хэргийн талаар шүүх хурал дээрээ яриарай гэдэг зүйлийг хэлсэн.” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн Б.З дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт байрлах “Ахмад настны үндэсний төв”-д 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Я.Б.Зтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гарын ядам хурууг нь мушгиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

            -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

            -Хохирогч Б.Зөгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр асруулагч нарын зөвлөлийн гишүүн Наранмандахад миний өрөөнд хамт байдаг асруулагч Лхагвасүрэн орондоо өтгөн, шингэнээ гаргаад байх юм. Энэ хүнийг дээд асрамж руу асаргаанд шилжүүлж өгөөч гэж хэлтэл Наранмандах намайг чи хажуудаа байсан гайгүй хүнээ хөөж явуулчхаад одоо хохь чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Махбал гэх өмнө нь надтай цуг байж байгаад сүүлд Зориг гэх хүний өрөөнд орсон, даралт харвасан хүн байдаг юм. Би тэдний өрөөнд ороод Зоригоос Махбал намайг өөрийг нь хөөсөн гэж чамд хэлсэн юм уу? Наранмандах надад тэгж хэллээ гэтэл Зоригоо Наранмандах та хоёрын юу ярьсаныг би яаж мэддэг юм гэж уурлаад лалар минь гэж намайг хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр муудалцаад намайг зодож гэж дайрсан. Тэгтэл Сайнаа гэх жижүүр орж ирээд Зоригийг болиулсан. Тэгээд би яг өрөөнийх нь хаалгаар гарах гэтэл Зориг миний зүүн гараас барьж байгаад мушгисан. Тэрнээс хойш гар өвдөж хавдсан. Хоёр хоногийн дараа Төв аймгийн эмнэлэгт очиж зургийг авахуулж гийпсдүүлсэн. Асруулагч нарын зөвлөлд Наранмандах, Зориг гэж хоёр хүн байдаг. Тэр хоёр бас асруулагч нар. Асрамжийн захиргаанд хэн хэнийг нэг өрөөнд болон бусад асуудлын талаар асруулагч нарын санал хүсэлтийг хүргэх зорилгоор асруулагч дотроос сонгогдсон хүмүүс байдаг. Би Зоригийг зодож, цохиогүй. Надад хүн зодох тэнхэл байхгүй. Зориг намайг бодвол залуу хүн байна лээ. Сайнаа гэх жижүүр болон асруулагч Махбал, тэргэнцэртэй бас нэг Пүрэвсүрэн гэх эмэгтэй байсан. Махбал тэр эмэгтэй нар даралт харвасан юм, ярих чадваргүй бие муутай. Тухайн үед эмч байгаагүй. Амралтын өдрүүдээр эмч ажилладаггүй, сувилагч Чогсүрэнд хэлж гараа Натрихлорид тавьж боож, 2 хоноод Төв аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би Зоригт гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад ярих өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

            -Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйн өгсөн: “...Шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт байрлах “Ахмад настны үндэсний төв”-д 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.Згарыг атгасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Я.Б.З нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторын үзлэг хийлгэж, тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 15.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгч Б.Зоос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Аймгийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн Эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гаргаж ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл хуульд зааснаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

            Гэрч С.Чогсүрэнгийн өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед ээлжинд гараад 3 давхарт хүмүүсээ үзээд явж байтал жижүүр Сайнаа сувилагчаа гээд дуудахаар нь яваад очтол Б.З гуайг Сайнаа 3 давхарт хөтөлж гарч ирж байсан. Б.З гуай миний гарыг Зориг мушгичихлаа өвдөөд байна үзээд өгөөч гэсэн. Би зүүн гарын сарвуу хэсгийг үзэхэд хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй тул Натригаар жин тавьж боогоод өвчин намдаах тариа  хийж өгөөд эмчид энэ талаар хэлтэл өглөө болтол ажиглая гэж хэлсэн. Маргааш өглөө нь босоод үзтэл Б.Ззүүн гарын дунд болон ядам хуруунууд хавдаж хөхөрсөн байсан. Би дахиж боолт хийгээд эмчид хэлтэл эмч Оюунцэцэг маргааш өглөө эндээс аймаг хүн авч явна, нэг мөсөн Б.З гуайг авч явъя гэсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт очиж үзүүлж, гарынх нь зургийг авхуултал Б.З гуайн 2 хуруу нь хугарсан байна гэж хэлсэн. Манай байгууллагад эмч жижүүрлэж хонодоггүй. Шаардлагатай бол эмч нарыг дуудаж, асруулагчаа үзүүлдэг. 2022 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүд амралтын өдөр байсан тул эмч ажиллаагүй. Тэгээд Даваа гаригийн өглөө аймагт аваачиж үзүүлсэн. Б.З одоо Улаанбаатар хотод сувилалд байгаа. Удахгүй ирнэ. Утасны дугаар нь 88440462. Асруулагч нарын зөвлөл гэж ямар зорилготой, юу хийдэг хэн хэн байдаг талаар сайн мэдэхгүй. Тийм хүмүүс байдаг гэдгийг сая л мэдсэн. Би тэр өдөр нь асуух гээд Зоригийн өрөөнд ортол Зориг өрөөндөө байгаагүй. Яг юу болсон талаар нь мэдэхгүй. Надад ярих өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

            -Гэрч Г.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Би тухайн өдрийн цагийг сайн санахгүй байна. Орой болж байсан санагдаж байна. Зориг бид хоёр өрөөндөө сууж байтал гаднаас Б.З гуай орж ирээд Зоригийг загнаад байсан. Зориг урдаас нь маргалдаж, удалгүй жижүүр Сайханаа гэх залуу орж ирээд Б.З гуайг та одоо өрөөндөө оч гээд аваад гарсан. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй. Б.З Б.Згарыг мушгисныг хараагүй. Намайг харж байхад ноцолдоогүй. Би бие рүүгээ гараа зангаад хэрэлдээд байсан. Яг юунаас болж хэрэлдсэнийг нь мэдэхгүй байна. Я.Б.З нь гаднаас орж ирээд Зоригийг загнаад байсан. Я.Б.З гуай байнга хэл ам хийж, ойр орчмынхоо хүмүүсийг загнаж байдаг хүн. Тэр үед яг юунаас болсон юм, би санахгүй байна. Миний тархинд цус харвасан учраас зарим юмыг амархан мартдаг. Миний биеийн өрөөсөн тал хагас мэдрэлгүй. Тэр үед манай өрөөнд Зоригоо, Б.З тэгээд жижүүр Сайханаа орж ирсэн. Өөр хүн байгаагүй. Зоригоо өнгөрсөн хавар манай асрамжид ирсэн. Бид хоёр дотно харилцаатай, зовлон жаргалаа хуваалцаж ярилцдаг, эхнэр нөхөр шиг л харилцаатай. Би Зоригоог их сайн хүн гэж бодож явдаг. Я.Б.З гуай өөрөөсөө болсон хүн. Байнга хэрүүл, хэл ам хийж явдаг. Тэр үед зүгээр сууж байсан хүмүүс дээр орж  ирж хэрүүл хийсэн. Надад ярих өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

            -Гэрч Д.Түвшинсайханы өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед ээлжинд гараад үүдэнд сууж байгаад гадагш гартал 2 давхрын Б.З гуайн өрөөний цонх онгорхой, хүмүүс хэрэлдээд байхаар нь 2 давхарт гарч Б.З гуайн өрөөнд ортол Б.З, Зориг гуай нар хэрэлдээд бие биетэйгээ барьцалдаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгаж Б.Зийн өрөөнөөс Б.З гуайг авч гартал Б.З гуай миний хуруу эвгүй болчихлоо гэхээр нь би 3 давхарт сувилагч Чогсүрэнд аваачиж өгсөн. Б.З гуайн гарыг Чогсүрэн үзээд үлдсэн. Би нэг давхарт байх ажлынхаа байр луу явснаас өөр зүйл мэдэхгүй. Зориг, Б.З нар хоорондоо барьцалдаж авах гээд байхаар нь би салгасан. Б.З Б.Згарыг мушгихийг би хараагүй. Намайг ороход тэр хоёр хоёр биенийгээ заамдалцаад зогсож байсан. Би орж Б.З гуайг салгаад өрөөнөөс нь гартал гар эвгүй болчлоо гээд сувилагчид үзүүлсэн. Тэрнээс яг гарыг нь мушгихыг хараагүй. Зүүн гарын хуруунууд өвдөөд байна гээд байсан. Яг аль хэсэг нь гэмтсэнийг би мэдэхгүй. Б.З гуай өрөөнийхөө хүнийг сольмоор байна. Өмхий үнэртээд байна гээд байх шиг байсан. Б.З гуай би мэдэхгүй, эмч, нийгмийн ажилтандаа хэл, одоо манай өрөөнөөс гар гээд Б.З гуайг хөөгөөд байсан. Надад ярих өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №523 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...1. Б.Збиед зүүн ядам хурууны угийн шивнүүр ясны ташуу, сэлтэрсэн, зөрүү багатай хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боловжтой. 3. Мишигуулсан гэх тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

            -Шүүгдэгч Б.Зийн яллагдагчаар өгсөн: “...Манай жижүүр Сарайсандамбыг аваад гарч байх үедээ над руу гараа сарвайхаар нь би барьж аваад гарыг нь атгачихсан юм. Өөр юм болоогүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хугарсан гэдэгт нь итгэхгүй байна. Би учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт байрлах “Ахмад настны үндэсний төв”-д 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Я.Б.Зтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гарын ядам хурууг нь мушгиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэн. 

 

Хохирогч Б.Збиед “зүүн ядам хурууны угийн шивнүүр ясны ташуу, сэлтэрсэн, зөрүү багатай хугарал” гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Зийн  үйлдэл нь Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангасан байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Б.Зийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.З нь хохирогч Я.Сарайсандамбыг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Шүүгдэгч Б.З нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Б.Збиед зүүн ядам хурууны угийн шивнүүр ясны ташуу, сэлтэрсэн, зөрүү багатай хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан гэмтлүүд нь шүүгдэгчийн хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хохирогч Б.Збиед зүүн ядам хурууны угийн шивнүүр ясны ташуу, сэлтэрсэн, зөрүү багатай хугарал бүхий гэмтэл  учруулаагүй гэж маргадаг бөгөөд дараах баримтыг судалж үзэхэд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №523 дугаартай хохирогч Б.Збиед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Змэдүүлсэн “...Би 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр асруулагч нарын зөвлөлийн гишүүн Наранмандахад миний өрөөнд хамт байдаг асруулагч Лхагвасүрэн орондоо өтгөн, шингэнээ гаргаад байх юм. Энэ хүнийг дээд асрамж руу асаргаанд шилжүүлж өгөөч гэж хэлтэл Наранмандах намайг чи хажуудаа байсан гайгүй хүнээ хөөж явуулчхаад одоо хохь чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Махбал гэх өмнө нь надтай цуг байж байгаад сүүлд Зориг гэх хүний өрөөнд орсон, даралт харвасан хүн байдаг юм. Би тэдний өрөөнд ороод Зоригоос Махбал намайг өөрийг нь хөөсөн гэж чамд хэлсэн юм уу? Наранмандах надад тэгж хэллээ гэтэл Зоригоо Наранмандах та хоёрын юу ярьсаныг би яаж мэддэг юм гэж уурлаад лалар минь гэж намайг хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр муудалцаад намайг зодож гэж дайрсан. Тэгтэл Сайнаа гэх жижүүр орж ирээд Зоригийг болиулсан. Тэгээд би яг өрөөнийх нь хаалгаар гарах гэтэл Зориг миний зүүн гараас барьж байгаад мушгисан. Тэрнээс хойш гар өвдөж хавдсан. 2 хоногийн дараа Төв аймгийн эмнэлэгт очиж зургийг авахуулж гийпсдүүлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

             

            Шинжээч эмч Л.Бямбатуяагийн: “...1. Б.Збиед зүүн ядам хурууны угийн шивнүүр ясны ташуу, сэлтэрсэн, зөрүү багатай хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боловжтой. 3. Мишигуулсан гэх тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч Б.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.Энхбатаас: Шүүгдэгч Б.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг улсын яллагчийн зүгээс оруулж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй өнөөдрийг хүртэл хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн эд зүйлгүй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй байна. Оногдуулж буй ялын хувьд шүүгдэгч Б.З нь өөрөө 75 настай буюу нийтэд тустай ажил хийлгэх ялыг хориглосон заалттай. Энэ санкц нь 1 сараас 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялтай боловч шүүгдэгч нь өөрөө Ахмад настны үндэсний төвд асруулдаг учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна. Өмнөх удаа дараагийн ял шийтгэгдэж байсан байдлыг харгалзан эдийн засгийн буюу тэтгэврээс нь тодорхой хэмжээгээр улсад орлого оруулж байгаа нь ял шийтгэлд оногдуулахад зохимжтой гэж үзэж байна гэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлт гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, гэмт хэрэгт оролцсон оролцоо хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж

 

Шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг торгох ял оногдуулж, 

 

Шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг торгох ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхыг сануулж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Зийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Збиед “зүүн ядам хурууны угийн шивнүүр ясны ташуу, сэлтэрсэн, зөрүү багатай хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. 

Хохирогч Б.Збиед учирсан гэмтлийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 15000 төгрөг гарсан байх ба түүнийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн Б.З дугаартай хэрэгт, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй  болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г тогтоол хүчин төгөлдөр боломогц устгахыг Шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Дугар овогт Батмөнхийн Зоригийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Дугар овогт Батмөнхийн Зоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Б.З оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Эрүүгийн Б.З дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Б.Зд цаашид гарах эмчилгээний зардал болон  бусад зардлаа шүүгдэгч Б.Зоос нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчээс 15000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН