| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэрэлийн Тэгшсуурь |
| Хэргийн индекс | 165/2019/0072/Э |
| Дугаар | 2019/ДШМ/12 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 28.3.1., 10.6., |
| Улсын яллагч | Ж.Айжуу |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2019/ДШМ/12
А.Э, Р.В, П.Бнарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Прокурор Ж.А, шүүгдэгч А.Э, Р.В, П.Б, шүүгдэгч Р.В өмгөөлөгч Ж.Ч, Ц.Ж, шүүгдэгч А.Э өмгөөлөгч Н.М, Э.Н, Ж.Х, шүүгдэгч П.Б өмгөөлөгч Э.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Г нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч А.Э, Р.В, П.Б нарт холбогдох эрүүгийн 1919000490019 дугаартай 6 хавтас 1260 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Р.В өмгөөлөгч Ж.Ч, шүүгдэгч А.Э өмгөөлөгч Н.М, Э.Н, Ж.Х, шүүгдэгч П.Б өмгөөлөгч Э.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б овгийн А Э нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч С.О цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, зодож, хүч хэрэглэн, шүүгдэгч Д овогт Р В бүлэглэн захирагдагч, байлдагч Б.А, Н.Б, Б.Т, С.О, И.Б, Б.Т, Б.С, Ч.Б, Г.Б, Б.Б, Б.О, Ө.Ж, И.Г, К.К, Э.Б, Ч.Б, Ч.Т нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсаны улмаас байлдагч Б.А амь насыг болгоомжгүй хохироосон,
Шүүгдэгч Д овгийн Р В нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч Б.А, Б.С нартай дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэн, яллагдагч Б овогт А Э бүлэглэн захирагдагч, байлдагч Б.А, Н.Б, Б.Т, С.О, И.Б, Б.Т, Б.С, Ч.Б, Г.Б, Б.Б, Б.О, Ө.Ж, И.Г, К.К, Э.Б, Ч.Б, Ч.Т нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсаны улмаас байлдагч Б.А амь насыг болгоомжгүй хохироосон,
Шүүгдэгч П Б нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар баг, Монгол Улсын Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байранд захирагдагч, байлдагч Б.Т, Б.С, Л.Б, Б.А нартай дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолдоо: Шүүгдэгч Б овгийн А Э бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овгийн Р В бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн П Б цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.В Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж шүүгдэгч Р.В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Р.В оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч П.Б оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Р.В нарын цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, хар бараан өнгөтэй цагаан өнгийн шоон дүрстэй, зүүн дээд баруун дунд хэсэгт шар өнгийн зүйлээр бохирлогдсон гудасны угалдаг уут 1 ширхэг, цагаан өнгийн хүрэн судалтай дунд, дээд, доод хэсэг бүхэлдээ шар өнгийн зүйлээр бохирлогдсон нүүр гарын алчуур 1 ширхэг, цэнхэр цайвар ягаан өнгийн хослол бүхий доод хэсэгтээ шар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг дэрний уут, цэнхэр өнгийн гудасны битүү талын зүүн доод буланд бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон уут 1 ширхэг, эрээн өнгийн баруун доод буландаа шар өнгийн зүйлээр бохирлогдсон нимгэн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн дотуураа өмсдөг зориулалт бүхий нимгэн цамц 1 ширхэг, бор эрээн өнгийн зүүн энгэртээ “Монгол” гэсэн бичиглэлтэй, баруун энгэртээ “Алтантулга” гэсэн нэртэй цагаан захтай гитель 1 ширхэг, тод ногоон өнгийн ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн зузаан өмд 1 ширхэг, бор эрээн өнгийн өмд 1 ширхэг, бор эрээн өнгийн саарал оруулгатай бүс 1 ширхэг, бор эрээн өнгийн зузаан цэргийн хүрэм 1 ширхэг, хөх өнгийн цэргийн өвлийн малгай 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос зэргийг хохирогч Б.Э олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нокиа маркийн товчлууртай гар утсыг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Хохирогч Б.Э нь шүүгдэгч А.Э, Р.В, П.Б нараас хохирол болох 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, уг хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч А.Э, Р.В, П.Б нарын хорих ял эдлэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э, Р.В, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.В өмгөөлөгч Ж.Ч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Р.В Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2.4 дэх хэсэгт зааснаар хөнгөн ял дээр хүндэд нь нэмж 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг зөрчиж ЭХХШТХуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэл дээр үнэлнэ”, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж зааснаар хэрэгт бодитой дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийг яагаад хэрэглэсэнгүй вэ гэсэн өмгөөлөгчийн асуултанд “7.1 дүгээр зүйлийн шаардлагыг хангасангүй хүн амины хэрэгт хэрэглэж болохгүй” гэж хариулж байгаа нь ингэж дүгнэхэд хүргэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар: Уг гэмт хэргийн диспозиц нь дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэж байгаа. Гэтэл Р.В нь цэрэг захирдаг дарга биш танкын механик жолооч болох нь хавтаст хэрэгт авагдсан Жанжин штабын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/635 дугаартай тушаал /4-р хх 30 хуудас/, ажил байдлын тодорхойлолт /4-р хх 31-33 хуудас/, зэргээр тогтоогддог тул энэ гэмт хэргийн субьект болохгүй. Мөн шүүх “...бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэгт гэм буруутайд...” гэжээ. Р.В нь гэрээгээр цэргийн алба хааж байгаа цэргийн албан хаагч өөрөөр хэлбэл ахлагч түүнээс биш цэрэг захирдаг цэргийн дарга биш. Тиймээс энэ гэмт хэргийн шинжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар: Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж нь хохирогчийн үхэл ба гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан алин болох талаар шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийгээгүй байх ба А.Э бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд бодитой дүгнэлт хийж чадсангүй гэж үзхээр байна. Р.В хувьд бусдыг ална гэдгийг урьдаас мэдэх ёстой, мэдэх бололцоотой байгаагүй ба өөрийн үйлдэл нь хүний амийг хохироож болно гэдгийг урьдаас мэдсэн боловч түүнийг буй болгохгүй байж чадна гэж итгэсэн нөхцөл байдал мөн тогтоогдоогүй байдгийг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1,7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.Э өмгөөлөгч Н.М, Э.Н, Ж.Х нарын давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч А.Э өмгөөлөгч нарын зүгээс доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн болж чадаагүй, шүүхийн хэлэлцүүлэгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. А.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-ийг баримтлан цэргийн албан хаагч нарыг хөнжил пүүгээг үүрүүлэн, галуун цуваагаар алхуулсан гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.А амь насыг болгоомжгүй хохироосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн нь эргэлзээтэй болжээ. Бүлэглэн үйлдэх гэмт хэрэгт санаатай хамтарсан байх, бүх оролцогчид гэмт хэргийг бусадтай хамтран үйлдэж буй гэдгээ мэдсэн байхыг шаарддаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдэгдэх гэмт хэрэгт бүлэглэсэн гэж давхар зүйлчилж байгаа нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Нөгөөтэйгүүр бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилсэн гэсэн атлаа гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн оролцоог нарийн тодорхой гаргаагүй, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ялыг ялгамжтай хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан “...цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн байхаар буюу материаллаг хохирол шаарддаг гэмт хэргийн ойлголтыг гар утас хэрэглэсэн С.О хэрэглэхээр хуулийн заалтыг Р.В бүлэглэн дүрмийн бус байдлаар харьцаж нэр бүхий 17 цэрэгтэй харьцсан гэх агуулгаар зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан “...Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 16 байлдагчийг хүчээр хохирогчоор тогтоон, биед нь үзлэг хийсэн байдаг, хохирогчоор тогтоогдсон гэх нэр бүхий 16 байлдагч нар нь хохирол нэхэмжлэх зүйлгүй, хохирогч гэж өөрсдийгөө үзэхгүй, гэрчийн байр суурьнаас мэдүүлгүүдээ өгсөн нь тодорхой байдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” заалтыг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Нэр бүхий 16 цэргийн үйлдэлд Цэргийн сахилгын дүрмийг зөрчиж гүйлгэх тухай тушаалыг Р.В өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-т заасан үндэслэлд хамаарахгүй тул Цэргийн сахилгын дүрмийн дагуу А.Э сахилга оногдуулахаар байхад хамаатуулан зодсон, хүч хэрэглэсэн гэж удаа дараа шийтгэх тогтоолд дурдаад байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Талийгаач Б.А Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ротын захирагчаар ажиллаж байсан А.Э зодсон, хүч хэрэглэсэн үйл байдал байхгүй, хавтаст хэрэгт байгаа нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтээр хангалттай тогтоогдсон, зодсон, хүч хэрэглэсний улмаас болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэж шүүхээс үзсэн нь шийтгэх тогтоол ойлгомжгүй болгоход хүргэсэн.
Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” заалтад гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирох боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгодог атал А.Э зодож, хүч хэрэглэсний улмаас байлдагчийн амь насыг хохироосон үйлдэлд нь буруутгаж байгаа нь шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/021 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 193, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчийг гадны нөлөөгүй, зүрхний хурц дутагдалд орсны улмаас нас барсан гэдгийг тогтоосон үйл баримт байгаа, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын механик, жолоочоор ажиллаж байсан Р.В гүйлгэ гэж үүрэг өгсөн, Р.В өгсөн үүргийг зөрчиж гүйцэтгэсэн тухай дүгнээгүй, хууль бус үүрэг өгсөн гэж үзсэн тохиолдолд ротын захирагчийн дээд шатны даргад мэдэгдэж таслан зогсоох боломжтой байсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг зөвхөн шүүх нэг талыг барьж өөрийн үзэмжээр буруу тайлбарлаж дүгнэсэн гэж үзэж байна.
Дорноговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/97 дугаар яллах дүгнэлтийн хавсралтын 4-т хохирогч, иргэний нэхэмжлэгч хохирлын талаарх ямар ч баримтыг хэрэгт хавсаргуулаагүй, Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан эхлэх үед хуралдаан даргалагчаас хэргийн оролцогч нараас санал, хүсэлт байгаа эсэхийг асуухад хохирогчийн талаас ямар ч санал хүсэлтгүй гэсэн атлаа гэм буруутай гэж үзсэний дараа 23 000.000 төгрөгийн зардал гарсан түүнийг гаргуулах хүсэлтэй гээд хохирлын талаар ямар нэгэн нотлох баримтыг гаргаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх ойлголтод хамаарахгүй гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн.
А.Э хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дахь хэсгийг хүлээн зөвшөөрсөн, анхнаасаа энэ талаар мэдүүлгээ өгсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан “ ...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” заалтыг зөрчсөн, гэмт хэрэгт урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй тухай тодорхойлолт, хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, А.Э талаар ярьсан гэрчийн мэдүүлэг, гэр бүлийн байдал, цэрэгт алба хаасан тухай, ажлын газрын тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг үнэлээгүй, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар атал уг хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлүүдийг хэрэглээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Э гэм буруутай байж болзошгүй гэж үзэж зүйлчлэхдээ яллагдагчаар татсан тогтоолыг гурван удаа өөрчилж байсан, ингэхдээ хохирогчийн зүгээс өмгөөлөгч нарын хамт Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал хийсний дараа Дорноговь аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэргийг татах нэрээр зүйлчлэлийг өөрчилж үүний дараа яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсанаараа олон нийт, нийгмийн уур амьсгалд нийцүүлэх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, энэ байдлаас үүдэж иргэдийн бухимдлыг намжаах үүднээс яллагдагч нарыг хохироож байсан нотлох баримт хавтаст хэрэгт байсаар атал шүүхээр шийдвэрлүүлсэн баримт байхгүй гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, шүүгчийн зүгээс гэм буруу, эрүүгийн хариуцлага оногдуулах шийдвэрийг уншиж сонсгохдоо шүүх хуралдаан даргалагчийн зүгээс зөвлөлдөх тасалгаанаас гарч ирсэний дараа олон хуудас үдэгдсэн урьдчилж хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байж болзошгүй шийтгэх тогтоолыг хэргийн бүх оролцогчийн өмнө гаргаж, хуудсуудыг эгүүлэн уншсан, хохирогчийн өмгөөлөгч гэх Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэх Р.Б нь эрүүгийн шүүх хурлын дараа өөрийн нүүр номондоо гадны нөлөөтэй байдлыг тогтоож /шинжээчийн дүгнэлтүүдээр гадны нөлөөгүй гэдгийг удаа дараа тогтоосон/ гэм буруутай цэргийн алба хаагч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ гэдэг нийтлэлийг тавьж байгаа зэргээс хархад сошиал сүлжээний хандлагаар хэргийг урьдчилсан байдлаар шийдвэр гаргасан гэж дүгнэхэд хүрч байна. Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Э.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “...мөн шүүгдэгч П.Б нь байлдагч Б.Т, Б.С, Л.Б, Б.А нартай дүрмийн бус харьцаж, зодож хүч хэрэглэсэн болох нь гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан саналыг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ...П.Б ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... гэж заасан нөхцөлийг хангаагүй байна”, “... шүүгдэгч П.Б нь 4 байлдагчтай цэргийн дүрмийн бус байдлаар харьцсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэх боломжгүй байна гэж үзлээ” гэсэн дүгнэлтүүд, мөн тогтоох хэсгийн 2-т “Шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй”, 8-д “Хохирогч Б.Э нь шүүгдэгч ... П.Б нараас хохирол болох 23,000,000 /хорин гурван сая/ төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, уг хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Дээрх дүгнэлтээ үндэслэн амь хохирогч Б.А нас барсан хэрэг үйлдэлтэй шалтгаант холбоогүй шүүгдэгч П.Б хохирол нөхөн төлүүлэхээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй гэж дүгнээд 6 сарын хорих ял оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа болно.
Иймд шүүгдэгч П.Б оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж үзээд давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зэвсэгт хүчний 336-р ангийн Танкийн ротын захирагчаар ажиллаж байх хугацаандаа байлдагч С.О утас олсон гэх шалтгаанаар дүрмийн бус харьцаж, 17-н байлдагч нарыг гүйлгэ гэсэн тушаал өгсөндөө харамсаж байна. Уг шийтгэлийг талийгаачийн амь насанд хүрэх зорилгоор өгөөгүй маршийн бэлтгэл болон нэг хамт олон болгох гэсэн үүднээс өгсөн юм. Талийгаач Б.А огт гар хүрээгүй, цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед хажууд байсан офицер, ахлагч, байлдагч нар бүгд гэрчилж байгаа хэдийч анхан шатны шүүхээр надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6, 28.3 дугаар зүйлээр нийт 5 жилийн хорих ял өгсөн боловч ар гэрт маань эхнэр Ц.Д, 6 настай охин мөн 5 сартай нялх хүүхдүүд маань үлдэж байгаа. Эхнэр Ц.Д нь хүүхдээ асарч ээлжийн амралттай гэртээ байгаа тул миний ар гэр, эхнэр хүүхдүүд маань ямарч санхүүгийн боломж байхгүй үлдэж байгаа юм. Миний аав, ээж хоёр өндөр настай одоогоор Дорнод аймагт амьдардаг миний ээж Төмөр нь миний болчимгүй үйлдлээс болж сэтгэл санаа нь хямарч даралт нь ихсэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Аав, ээж, эхнэр, хүүхэд, төрөл садан, талийгаачийн эмээ, ээж, ах, төрөл садангаас нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагаа илэрхийлж байна. Миний энэ болчимгүй бодлогогүй үйлдлийг минь давж заалдах шатны шүүхээс тэнсэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Р.В өмгөөлөгч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гомдол гаргаагүй учраас нэмэлт тайлбарыг хэлье. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-ээс 5 жил хүртэлх хугацааны, мөн Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих санкцитай байгаа. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид дээрх зүйлд заасан хорих ялыг оногдуулахдаа үндэслэлээ хангалттай тодруулаагүй, орхигдуулсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хавтаст хэрэгт авагдсан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэх буюу бүрэн дүүрэн авч үзсэнгүй. Энэ нь агуулгаараа эргээд Р.В тухайд хохирогчид анхан шатны тусламжийг үзүүлсэн. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдэгдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж харж байгаа юм. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд хүний амь нас хохирсон хор уршгаас гадна буюу хуульд заагаагүй буюу 17 цэрэгтэй дүрмийн бус байдлаар харьцсан гэдэг агуулгаар ял хүндрүүлсэн нөхцөл байдлыг зааж оруулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ”Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой. Нөгөө талаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршдог. Энэ агуулгаараа Р.В нарын дээрх хэргийг бүлэглэн үйлдсэн хэмээн буруутаж байгаа боловч тэдний тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг мөрдөн шалгах ажиллагааны үед нарийвчлан тогтоогдоогүй байхад шүүх хавтгайруулан ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрвээ бүлэглэсэн гэж үзэж байгаа тохиолдолд А.Э, Р.В нар хэрхэн үйлдлээрээ санаатай нэгдсэн эсэхийг тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл Р.В нь энэхүү хэрэгт гүйцэтгэгчээр эсхүл хамжигчаар оролцсон эсэхийг тогтоогоогүй атлаа бүлэглэсэн гэж ялласан нь Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэснийг зөрчсөн. Түүнчлэн өмгөөлөгч Ж.Ч гомдол дээр дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүндээр нэмж тайлбарлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарга, захирагч, тухайн анги нэгтгэлийг захирагч нь хариуцсан анги салбарынхаа нийт бие бүрэлдэхүүнийг шууд захирах дарга мөн гэж Монгол Улсын Дээд шүүхээс тайлбарласан байж байна. Тэгэхээр дарга, захирагчийнхаа дээрх чиг үүргийн хувьд тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлэх субъект гэдэг агуулга бол энэ гэмт хэрэг дээр буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд субъект нь дарга нь захирагчдаа хүч хэрэглэх гэдгийг зөрчихтэй нь холбогдож байгаа тухайн цэргийн дүрмээр зохицуулагдсан захирах захирагдах ёс буюу өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн объект нь бол хууль тогтоомжоор хуульчлагдсан. Тэгэхээр Р.В уг гэмт хэргийн субъект болгож эрүүгийн хариуцлагад татаж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Энэ үндэслэлээр шүүгдэгч Р.В оногдуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсье. Сүүлд нь нэмж хэлэхэд Р.В холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан атлаа хүлээлгэсэн ямар үүргийг биелүүлээгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилсан зохицуулалт байгаа хэдий ч Р.В хувьд захирагчийн тушаал, даалгаврыг биелүүлсэн үйлдлээс болж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон тул шүүхээс нотлох баримтад тулгуурлан хохирол, төлбөр хариуцуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд төлөхөд татгалзах зүйлгүй байна. Хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 23 сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь өөрөө Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж гэж үзээд байгаа юм. Яагаад гэхээр энэ нөхцөл байдлаас нь шалтгаалаад шүүгдэгч нарын хувьд хохирол төлбөртэй холбоотойгоор нөхцөл байдлаа илэрхийлэх гэдэг юм уу, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хаасан байна гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзаад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг нь харгалзаад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримталж хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт, тайлбарыг гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч Р.В давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн ар гэр, ах, эгч нараас нь уучлалт гуйж байна. Надад оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ял болгож өгөөч гэжээ.
Шүүгдэгч П.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие урьд өмнө хуулийн болон цагдаагийн байгууллагад ямар нэгэн хэрэг төвөг гаргаж байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр үүрэг гүйцэтгээд 13 цагт цэргийн албан хаагчдаа цэргийн байранд нь хүргэж өгөөд, хувцасаа солиод гэртээ амарч байсан. Миний бие уг хэрэг болсон тэр өдөр 23-ны өдөр ажилдаа очоод өөрийн гэм буруутай үйлдлээ мөрдөн байцаагч нарт хэлж байсан. Би өнгөрсөн хугацаанд өөрийн гаргасан алдаа дутагдлууддаа, гэм буруутай үйлдлээ ухаарч, маш их харамсаж байна. Мөн цаашид хуулийн өмнө болон Цагдаагийн байгууллагын өмнө хэрэг зөрчил гаргахгүй хичээж ажиллах болно. Ар гэрийн хувьд манай ээж Солонгос улсад ажил хийдэг. Төрсөн эгч Б нь Нарантуул зах дээр хувиараа наймаа хийдэг. Доороо нэг 6 дугаар ангийн дүүтэй. Аав маань бага байхад ээжээс салсан. Цаашдаа хичээж амьдрах болно. Надад боломж олгож өршөөж, тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгөөч гэж та бүхнээс хүсэж байна гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Та нар бүгдээрээ л хэлж байна. Яах вэ бүгдээрээ үйлчлүүлэгчээ өмгөөлж хэлж байна. Гэхдээ та нарын яриад байгаа, хэлээд байгаа юм чинь арай л хүн чанаргүй юм яриад байна. Цэрэгт явсан хүнийг зодож болно. Алж болно гэсэн үгийг хэлээд байна. Санаатай бол жил нь нэмэгдэнэ. Санаандгүй гэсэн учраас 5 жилийн ял оноож байгаа байх. Манай дүү өөрөө өөрийгөө хөнөөчихсөн юм шиг зүйл ярьж байна. Хүнд чинь бас хүн чанар гэж байх ёстой. Та нарын үр хүүхэд, гэр бүл, дүү нарт чинь ийм зүйл тохиолдсон бол зүгээр зөв гээд тийм зүйл байх ёстой, нэг цохих байх ёстой юм гэж байна. Тэрнээс чинь болж, өмөөрснөөс чинь болж хүний амь эрсэдчихээд байна. Үүнийг мэдэж байгаа юм байгаа биз дээ. Хэрвээ өнөөдөр би сайхан дүүтэйгээ, хүүтэйгээ байх ёстой байсан бол байхгүй болчихлоо. Та нар 24 цаг хүйтэн машинд хоолгүй байлаа гээд эрх ярьж байна. Бүхэл бүтэн хүний амьд явах эрхийг байхгүй болгож, хүйтэн хөрсөнд булуулчихаад байхад надтай тийм эрх битгий яриарай. Амьд явах эрхийг нь байхгүй болгочихоод 24 цаг хүйтэн машинд хоолгүй байгаа л биз. Хүн бас хүнийгээ өмгөөлж болно. Тэгэхдээ хүнд чинь хүн чанар гэж байх ёстой шүү дээ. Өнөөдөр зодоогүй гээд байна. Хэн тэд гарч гүйлгэх дүрмийн бус шийтгэл өгсөн юм бэ, тэрнээс чинь болж хүний амь эрсэдсэн юм. Тийм шийтгэл өгөөгүй байсан бол миний дүү амьд байх ёстой байсан. Нэхэмжлэлийн маань хувьд өнөөдөр Монголд, би ч гэсэн цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тэгэхдээ хэнээс ч гуйхгүй амьдраад болоод л байна. Тийм учраас би шүүгдэгч нараас хохирол гэж хүний амь насыг төлж өг, ар гэрийг нь харж үз гэсэн зүйл анхнаас нь тавиагүй. Үүний Батлан хамгаалах яам удаа дараа цэргийн амь нас хохироод байхад нууж дарагдуулсаар байгаад өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Тийм учраас би Батлан хамгаалах яамыг энэ хариуцлагыг үүрч, хариуцлагаа хүлээж ар гэрийг нь харж ханд, амь насыг нь тодорхой хэмжээгээр төлж өг гэсэн шаардлага тавьсан. Тийм учраас Батлан хамгаалах яамнаас ээжид маань нэг өрөө байр олгосон тэгэхдээ тал мөнгийг нь өгөөд, тал мөнгийг нь өгөөгүй байгаа. Тэрийг нь хаанаас асуухыг нь мэдэхгүй, байрны ордер нь хүний нэр дээр явж байгаа. Сая нэг өмгөөлөгчөөс Батлан хамгаалах яамнаас хохирлыг нь барагдуулсан гэж байна. Энэ чинь хохирол биш юм. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар олгогдож байгаа цэргийн нэг удаагийн тэтгэмж юм. Б.А ар гэрт 5 жилийн сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн юм. Үүнийг хохирол гэдэгт хамааруулж ойлгож байх юм. Энэ бол хохирол биш цаанаасаа үүргээ гүйцэтгэх яваад амь нас эрсэдсэн тохиолдолд олгож байгаа мөн юм. Одоо та нарынхаар бол хүн албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас эрсэдсэн тохиолдолд Улсаас нь юм уу, байгууллагаас нь төлчихөөр ямар ч хохирол барагдуулахгүйгээр гарах гээд байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Бидэнд тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Хөхөө өвлийн хүйтэнд газар ухуулаад, өчнөөн хүн хооллож ундлаад, наашаа, цаашаа явж байна гээд бидэнд зарлага гарч байгаа. Тэгэхдээ би айхавтар илүү мөнгө нэхэмжлээгүй гэж бодож байгаа. 8 сая төгрөгийг 2 өмгөөлөгчид өгсөн мөнгө, 3 сая төгрөг бид өнөөдөр шүүх хуралд дүүтэйгээ ажлын чөлөө авч ирдэг. Хот руу хэдэн удаа дуудагдсан юм бэ, байс хийгээд л мөрдөн байцаагч дуудна. Тэрэнд чинь бид бензин, тос, ажлаасаа чөлөө аваад ирж байна. Өнөөдрийн нэг ажлын гараа маань хэдэн төгрөг вэ гэх мэтээр яривал уг зардал бодит зардал гэж бодож байна. Өнөөдөр би ганцаараа наашаа явахаас ядарч байна. 300-400 километр биш, наашаа машинаа 2 ээлжилж барьж байна. Тэгээд оршуулгын зардалд 12 сая төгрөг гарсан үүнийг л нэхэмжилж байна. Тэгээд өнөөдөр би өмгөөлөгч наргүйгээр шүүх хуралдаан орохгүй гээд боливол болчих байсан. Уг нь арай эерэг бодолтой ирсэн юм. Одоо би энэ хүмүүст ял өгөөд, арга хэмжээ авхуулаад дүү минь босоод ирдэг бол тэгж зүтгэмээр байна. Нэгэнт тийм боломж байхгүй болчихсон. Өнөөдөр яах вэ та нар нэг нэгнийгээ хэлж болно. Тэгэхдээ эцсийн эцэст энэ хэдэн залуучуудад үнэхээр шүүх нь үзээд санамсар, болгоомжгүй гээд дүн гаргачихаад, санамсаргүй гэхдээ хүний амь нас эрсэдсэн. Бэртэл учруулаагүй, санамсар болгоомжгүй хүний амь нас эрсэдсэн гэж ял өгсөн байх аа, санаатай бол арай өөр ял өгөх байсан байх. Тэгээд би энэ хүмүүст хатуурхаад, санамсаргүй гээд шүүх нэгэнт л дүгнэчихсэн учир, үнэхээр санаатай А.Э үүнийг гаргаад амь насыг нь хөнөөгөөд байх гэж бодоогүй, хэлээгүй байх. Тэгэхдээ та нарын хийсэн үйлдэл чинь хүний амь насыг хохироох хэмжээнд хүргэсэн байгаа. Тийм учраас та нар энд шийтгэлээ хүлээгээд байж байгаа. Зүв зүгээр байсан бол энд тийм зүйл болохгүй байсан. Тэгэхээр өмгөөлж болно. Тэгэхдээ энд хүний амь нас яригдаж байна шүү дээ, бэртэж гэмтээд яс нь хугарсан хүнийг яриагүй шүү дээ үүндээр зөвөөр ойлгоно биз дээ. Өмгөөлөгч нар сонсоод байхад заримдаа гомдмоор зүйл ярьж байна шүү. Тийм учраас хохирол төлбөрийн асуудал дээр би тэгж шийдвэр гаргасан шүү. Амь насыг нь төлж өг гэж нэг ч үг хэлээгүй. Зөвхөн бидэнд учруулсан тэр зардлаа л хүссэн. Тэртээ тэргүй та нар хариуцлага гэж юм алдсан учир их бага хэмжээгээр төлөх л ёстой байх, түүнээс би илүү мөнгө нэхээгүй гэж бодож байгаа. Хохирлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб төлсөн гэж байна. Энэ чинь албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн бол олгодог мөнгө юм. Энэ ямар ч хохиролтой хамааралгүй юм. Шүүгдэгч нарыг өмгөөлөгчид нь тэнсэн харгалзах ял авхуулахаар зүтгээд байна. Хүний амь нас эрсэдчихээд байхад чинь нэг ч хохирол мөнгө төлөөгүй байж тэнсэн харгалзах ял байж болохгүй байх. Бэртэж гэмтээд эмнэлэгт хэвтэж байсан бол болох байх. Зүрх зогссон гээд байгаа юм. Зөвхөн зүрх зогссон бол шүүх хуралд, шүүх шинжилгээнд нүдээрээ харлаа. Дотор нь уйлж гарлаа, хэд, хэд гарлаа. Би өнөөдөр дүүгээ яаж сэглүүлсэн бэ, маш их гомдож байсан. Гэхдээ хамгийн цаана нь Батлан хамгаалах яам яагаад энэ сайхан хүүхдүүдээ авчирчихаад арга хэмжээ аваагүй юм бэ, үүнээс болж хүмүүс хөл гараа аваад хөлгүй болоод, бэртэж гэмтсэн хүмүүс зөндөө байгаа. Тэдэнтэй ч бид нар холбогдож байгаа. Тийм учраас энэ зүйлийг арай нэг эергээр хараад, би тэрнээс та нарыг ёстой гэсэн юм байхгүй шүү дээ. Давж заалдах шатны шүүх хурал нь яаж шийдвэрлэх нь вэ тэрүүгээр болдоо гэж би шүүгдэгч А.Э хүртэл хэлж л байсан. Миний дүү араас нь жоохон хяналт тавьчихгүй дээ гэж хэлж байсан. Хатуурхах байсан бол арай өөрөөр ярих ёстой байсан байх. Тэрийг бас хэтэрхий нэг талыг барьсан гэж байна. Энд тийм зүйл байхгүй гэв. Нэхэмжлэлийг яах вэ гэж өмгөөлөгч маань асуусан. Тэгэхэд нь би энэ хэдээс юу ч нэхэхгүй ээ, яамнаас тодорхой хэмжээний зүйл өгсөн. Үлдсэн мөнгөө яаж өгөх юм бэ, тэрийгээ өгнө биз. Тэгээд бидэнд тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн Ээж маань тодорхой хэмжээний зүйл авсан учраас энэ хэдээс би юм авахгүй гэж би зөвхөн өмгөөлөгчийн зардал, ажилд явдалд нь гарсан зардлаа л өгнө биз гэж хэлсэн. Эмээтэйгээ ирэх замдаа ярьж байсан. Одоо энэ би энэ хэдэд хатуурхаад яах вэ дээ гэж, та нарын өмнөөс ялыг чинь эдэлчих гээд гүйгээд байгаа аав, ээж, ах, эгч нартаа л баярла. Тэгээд шүүх яаж харж үздэг юм байгаа юм бэ, харж үзээд гардаг юм бол энэ хэдийнхээ төлөө амьдраад дараа нь дахиж тэр хэдийгээ харамсахааргүй л амьдар. Өөр та нараас хүсэх зүйл алга байна. Тэгэхдээ та нар битгий зүгээр гүйж байгаад өөрөө амиа алдчихсан юм шиг юм битгий яриарай. Би шарх сорвийг нь бүгдийг нь харсан. Зүгээр байж байгаад хүн үхэхгүй. Ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаад миний дүү өнгөрсөн. Уушгин дахь цус хуралтыг хүртэл үзээд, нөжрөөд байж байсан. Тэр яагаад цус нөжирдөг юм бэ гээд яриад байвал яриад л байна. Тэгээд зүрх зогссон гэж байна. Зүгээр зүрх зогсдоггүй юм. Ямар нэгэн ачаалал авсны үндсэн дээр зогсдог юм. Тэгээд нэг өөрийгөө хоролчихсон юм шиг юм ярьчих гээд байх юм. Эцсийн эцэст цэрэгт хүнийг зодож болохгүй шүү дээ. Эх орон байгаа цагт цэрэг байж л байна. Хэн ч цэрэгт явна. Та нарын дүү нар ч явна. Магадгүй та нарын хүүхдүүдийн хүүхдүүд явна. Тэр үед нь та нар өө тийм ганц нэг цохиж, зоддог юм гэж хэн ч хэлэхгүй. Тийм учраас өмгөөлөгч байсан, байгаагүй дахин дахин ингэж явахаар би үнэндээ ядарч байна. Урд шөнө бол үнэндээ ядарч л ирлээ. Шөнөжингөө давхиад, Дархан, Эрдэнэтийн зам ямар хэцүү гэдийг мэдэх байх, жоохон толгой өвдөөд байна. Та нарыг сонсож байгаад тэрэнд чинь л хариулт өгсөн шүү. Тэгээд хохирол, нэхэмжлэлийг та нарын ярианаас сонсоод байхаар би одоо эд нараас илүү мөнгө авчихъя, дүүгийнхээ үхлээр мөнгө олъё гэсэн бодохгүй. Одоо энэ бичсэний үзвэл үзээрэй та нар, энэ Батлан хамгаалах яамнаас өгсөн мөнгө бол нэг удаагийн тэтгэмж юм гэдийг ойлгох хэрэгтэй гэжээ.
Прокурор Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолд давж заалдсан өмгөөлөгч нарын гаргасан гомдолд зарим нэг тайлбар хэлье. Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Э.Э өмгөөлөгчийн гаргасан гомдолд шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт тодотгож оруулахаар зүйл байна гэж байна. Тийм боломж байгаа. Тухайн Б.А амь насыг хохироосон хэрэгт шүүгдэгч П.Б оролцсон байдал тогтоогдоогүй. П.Б гэм буруутай гэж тооцоогүй гэдгийг нэмж хэлмээр байна. Шүүгдэгч Р.В өмгөөлөгч Ж.Ч гаргасан гомдлоос хэдэн зүйл тодруулж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Р.В бол Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ахлагч цолтойгоор албан үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн ангийн захирагч А.Э хувьд шууд захирагдах албан тушаалтан нь байсан. Ер нь цэргийн дотоод албаны дүрмээр бол захирагч, захирагдах дүрмээр захирагддаг. Захирагч, захирагдагч хоёрын хооронд нэгдмэл захиргааны шатыг тууштай хэрэгжүүлдэг, цэргийн албанд шууд захирагдах, нөгөө талаар цолны эрэмбээр шууд захирагдаж ажилдаг албан хаагч юм. Албан үүргээрээ ч цолны эрэмбээрээ ч ахлагч цолтой үүрэг гүйцэтгэж байсан. Дээрээс нь бол тухайн анги байгууллагад сургуулийн болон аж ахуйн тусгай үүргийг ахлагч цолтой хүн гүйцэтгэхэд захирагч байхаар цэргийн дүрмээр зохицуулагдсан байдаг. Энэ утгаараа Р.В хувьд захирагч албан тушаалтан мөн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэж хэлж болно. Шүүгдэгч А.Э өмгөөлөгч нарын давж заалдах гомдол дээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.Э тухайн үед Р.В өгсөн үүргийг хүлээж авсан. Хүлээж авахдаа дүрмийн бус үйлдлийг дээш нь батлион захирагчид очиж танилцуулаад уг үүргийг биелүүлэхгүй байх бүрэн боломж байсан. Энэ талаар гэрч Ө өгсөн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байдаг. Уг үүргийг биелүүлэх явцдаа байлдагч Б.А амь нас хохирсон хор уршигтай шууд холбоотой гэдэг дээр маргах зүйлгүй. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдан тогтоогдсон байгаа гэдгийг нэмж тайлбарлая гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Р.В, П.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой болон эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй, шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Э, Р.В нарыг захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнээр тооцсон нь үндэслэлгүй болжээ. Учир нь шүүгдэгч А.Э нь байлдагч С.О зодохдоо өөрөө дангаараа буюу хэн нэгэнтэй санаатай болон үйлдлээрээ хамтран үйлдээгүй, мөн шүүгдэгч Р.В нь байлдагч Б.А, Б.С нарыг зодоход хэн нэгэнтэй ямар нэг байдлаар хамтран оролцсон гэх байдал тогтоогдоогүй байна.
Харин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт шүүгдэгч А.Э нь байлдагч нарыг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх үүрэг өгсөн үйлдлээрээ, шүүгдэгч Р.В нь уг үүргийг биелүүлж байлдагч нарыг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх, галуун цуваагаар алхуулсан үйлдлээрээ нэгдэн улмаар үйлдлийнхээ үр дагаварт хайхрамжгүй хандсан байдлаараа тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын тус тусдаа үйлдсэн “захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг тодорхойлж бичихдээ “зодсон” гэсний ард таслал тавиад “хүч хэрэглэсэн” гэж тодорхойлж бичсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлд “... зодсон, хүч хэрэглэсэн...” гэж байхад прокуророос яллах дүгнэлт бичих болон шүүхээс гэм буруутайд тооцохдоо зодсон болох нь тодорхой байхад “хүч хэрэглэсэн” гэж нэмж, өөрөөр хэлбэл зодохоос гадна хүч хэрэглэсэн мэтээр тодорхойлсон нь буруу болжээ. Тухайн зүйл заалтад байгаа “хүч хэрэглэсэн” гэсэн нь зодохоос өөр, түүнтэй төстэй биеийн хүч хэрэглэсэн бусад үйлдэл гэж ойлгогдохоор байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э, Р.В нар нь цэргийн сахилгын дүрмийг үл биелүүлэн түүнийг зөрчин тухайн ротын байлдагч гар утас ашигласан гэх шалтгаанаар тэднийг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэж шийтгэсэн үйлдэл нь цэргийн дүрмийн бус харьцаа мөн боловч зодуулсан байлдагч С.О, Б.А, Б.С нараас бусад байлдагч нарын хувьд “захирагч захирагдагчдаа хүч хэрэглэх” болон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн хохирогч байх үндэслэлгүй байна.
Энэ нь мөрдөн байцаалтын шатанд тэднийг зодуулсан байлдагчийн адил хохирогчоор тогтоосон нь эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, хохирогч бүрийг зөв тогтоогоогүй алдаа байна.
Мөн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “А.Э нь ... тухайн ротод байсан 17 байлдагчийн хамт олноор нь залхаах буюу цэргийн дүрмийн бус хөнжил пүүгээг нь үүрүүлж гүйлгэх шийтгэл оноосон, шүүгдэгч Р.В нь уг шийтгэлийг гүйцэтгэж 17 байлдагчийг хөнжил пүүгээг нь үүрүүлж гүйлгэн, галуун цуваагаар алхуулсан, ... тогтоогдсон байх тул ... өмгөөлөгчдийн гаргасан саналыг шүүхээс хүлээн авах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь шүүхийн энэхүү дүгнэлт нь шүүгдэгч нарын гэм бурууг хүндрүүлсэн өөрөөр хэлбэл тэдний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан хэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг шүүх хэрэглэх боломжгүй байгаа гэж ойлгогдохоор буюу тэдний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болжээ. Нэр бүхий 17 байлдагчийг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх нь цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн үйлдэл бөгөөд энэ нь яллах дүгнэлт болон эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэдэгт багтаж байгаа гэж ойлгох нь зүйтэй байна.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан “эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдийг шүүхээс хэрэглэх боломжгүй” гэсэн нь үндэслэлгүй болжээ.
Анхан шатны шүүхээс дээрх шүүгдэгч нарын гэм бурууг тодорхойлохдоо “ хүний амь насыг хохироосон” гэж үзсэн байх бөгөөд санаатай болон болгоомжгүй хэлбэрийн аль нь болох талаар тодруулж дүгнээгүй, эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан байдлаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзэж гэхэд болгоомжгүй нь дотроо хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсаны аль нь болох талаар огт дүгнээгүй, өөрөөр хэлбэл хэргийн талаар бодитой, бүрэн дүгнэж чадаагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Э нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус ротод хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч С.О түүнийг гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус харьцаж зодсон, мөн цэргийн сахилгын дүрмийг үл биелүүлэн тухайн ротын байлдагч нарыг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх үүргийг д/а Р.В өгч улмаар Р.В үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, өгсөн үүргийнхээ үр дүнд хэт хайхрамжгүй хандсаны улмаас хохирогч байлдагч Б.А амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг,
шүүгдэгч Р.В нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мотобуудлагын батальоны танкын ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байлдагч Б.А, Б.С нартай цэргийн дүрмийн бус харьцаж зодсон, цэргийн сахилгын дүрмийг үл биелүүлэн байлдагч нарыг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх тухай ротын захирагчийн өгсөн үүргийг гүйцэтгэж ротын захирагч А.Э үйлдлээрээ нэгдэн бүлэглэж уг үйлдлийнхээ үр дагаварт хэт хайхрамжгүй хандсаны улмаас хохирогч байлдагч Б.А амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг,
шүүгдэгч П.Б нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мотобуудлагын батальоны салаан захирагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байлдагч Б.Т, Б.С, Л.Б, Б.А нартай дүрмийн бус харьцаж зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн байна гэж дүгнэв.
.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч П.Б эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийтгэл оногдуулах боломжтой,
шүүгдэгч А.Э, Р.В нарт эрүүгийн хуулийн 6.7 дугаар болон 7.1 дүгээр зүйлийг журамлах шаардлагагүй, харин эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасанчлан тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүргийг харгалзан тэдэнд эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг ялгамжтай хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Р.В нь дэд ахлагч цолтой, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургууль төгсөж танкийн механик жолооч мэргэжил эзэмшсэн, уг мэргэжлээрээ Зэвсэгт хүчний 336 дугаар ангид томилогдон ажиллаж байгаа ба түүнийг хугацаат цэргийн албан хаагч болох байлдагч хохирогч Б.А цэргийн захирах, захирагдах ёс журмаас үзэхэд дэд ахлагч нь “захирагч” , байлдагч нь “захирагдагч” болох нь тодорхой байх тул өмгөөлөгчийн зүгээс Р.В нь захирагч албан хаагч биш гэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч Б.Э нэхэмжилсэн 23000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан ...санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно“ гэсний дагуу шүүх хуралдааныг завсарлуулж улмаар шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчдөд “ хохирлыг нөхөн төлөх талаарх боломж олгоогүй байна гэж үзэх үндэслэлтэй боловч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг завсарлуулах санал, хүсэлт гаргаагүй, хохирогч нь нэхэмжилж буй хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхээс шүүгдэгч нарыг хохирол төлөөгүй гэж эрх зүйн байдлыг нь хүндрүүлж үзээгүй байх тул шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой 8 дахь заалтыг хэвээр үлдээх боломжтой гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ... шүүгдэгч тус бүрийн ... “зодсон” гэсний ард бичигдсэн “хүч хэрэглэсэн” гэснийг тус тус хасч, шүүгдэгч А.Э, Р.В нарын тус бүрийн “хүний амь насыг хохироосон “ гэснийг “ хүний амь насыг болгоомжгүй хохироосон ” гэж ,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч А.Э, Р.В нарт эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа “ЭХЕА-н 3.7-р зүйлийн1 дэх хэсгийг журамлан” гэснийг заалт тус бүрээс нь тус тус хасч, шүүгдэгч А.Э эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан “4 жил” гэснийг “2 жил” гэж , шүүгдэгч Р.В мөн зүйл, хэсгээр оногдуулсан “4 жил” гэснийг “2 жил 06 сар” гэж,
“шүүгдэгч П.Б эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай ” гэж,
Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын ... шүүгдэгч А.Э холбогдох хэсгийн “4 жил гэснийг ”2 жил”, ... “5 жил” гэснийг “3 жил” гэж, Р.В холбогдох хэсгийн ... “4 жил “гэснийг “2 жил 06 сар” , ... ”5 жил” гэснийг “3 жил 06 сар” гэж,
Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын ... шүүгдэгч А.Э оногдуулсан “5 жил” гэснийг “3 жил”, Р.В оногдуулсан “5 жил” гэснийг “3 жил 06 сар” гэж,” шүүгдэгч П.Б оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг” гэснийг хасч ,
Тогтоох хэсгийн 9 дүгээр заалтын ... “П.Б” гэснийг хасч тус тус өөрчлөлт оруулж,
Тогтоох хэсгийн 10 заалт болгон “ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авсугай ” гэсэн,
Тогтоох хэсгийн 11 дүгээр заалт болгон “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан П.Б хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн заалтуудыг тус тус нэмж, тогтоох хэсгийн 10 дугаар заалтыг 12, 11 дүгээр заалтыг 13 болгон дугаарласугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.ТЭГШСУУРЬ