| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,
шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Схолбогдох М.Сдугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, __________________
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч М.С нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ө.Нхардалтын улмаас зүүн талын гуя хэсэгт 1 удаа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч М.С нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ө.Нхардалтын улмаас зүүн талын гуя хэсэгт 1 удаа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ө.Нөгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт би хадам аав Мөнхбатын гэрт нөхөр Сүлд-Очир, түүний дүү 7 настай, Ананд-Очир бид гурав байсан. Тэгтэл нөхөр Сүлд-Очир нь миний фейсбүүк чатыг маань орж уншаад намайг хардаж уурлаад галын дэгээгээр миний биеийн зүүн талын гар, хөл хэсэгт зөндөө удаа цохисон. Мөн залгуур, цэнэглэгчээр цохисон. Уурлаад гартаа таарсан зүйлээр л цохиод байсан. 2022 оны 10 дугаар сарын 18-нд миний зүүн талын хавирга хэсэгт цохиж гэмтээсэн байсан сая зодохдоо ахин зүүн талын хавирга хэсэгт 2 удаа ашиглаж гэмтээсэн. Намайг зодоод байхаар нь би гэрээсээ гарч гүйгээд зугтаасан юм. Тэгсэн нөхөр Сүлд-очир маань миний араас гарч ирж намайг бариад миний толгойны үснээс зулгаагаад чирээд гэрт ортол үсдэж чирсэн. Тэгээд өдөр 15 цагийн орчим хадам аав Мөнхбат нь машинтай ирсэн. Тэгсэн нөхөр маань надад хандан дүү Ананд-Очрыг хамт аваад ирье гэж хэлэхээр нь хадам аавын “Тоёота приус-30” маркийн 49-76 дугаартай машинтай хамт явсан. Тэгсэн нөхөр маань машин жолоодоод хээр гарч зогсоод ахин миний зүүн талын шанаа хэсэгт нэлээд хэдэн удаа алгадаж зодсон. Тэгсэн нөхөр маань аав, ээжид битгий хэлээрэй, хэлэх юм бол ална шүү гэж дарамтлаад хардаж уурлаад байсан. Тэгээд бид нар хамт буцаад хадам аавын гэрт очсон. Орой нөхөр маань гэртээ байж байгаад айлд очно гээд гараад явахаар нь хадам ээж Наранцэцэгт хандан танай хүү намайг зодсон гэж хэлэхэд хадам ээж Наранцэцэг нь өө тийм үү, одоо ирэхээр нь уулзаж байгаад хэлье гэж хэлсэн. Тэгсэн тэр шөнө нөхөр Сүлд-Очир маань ирээгүй. Маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 8 цагийн орчим нөхөр Сүлд-очир маань ганцаараа согтуу, архи уучихсан ирээд аав, ээждээ агсам согтуу тавихаар нь түүний аав, ээж нь цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн манай нөхөр Сүлд-очир маань зугтаагаад явсан. Тэгэхээр нь би өөрийн аав Өндөрравдан, ээж Алтансувд нарыг дуудаад Батсүмбэр сумаас авхуулаад гэртээ харьсан. Ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,
Гэрч Г.Өндөрравдангийн өгсөн: “Ө.Нын төрсөн аав нь байгаа юм. Сүлд-Очир нь миний охин Ө.Ныг нөхөр нь байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ унтаж байхад 06 цагийн орчимд охин Ө.Н маань эхнэрийн маань гар утас руу залгаад ааваа, ээжээ ирээд намайг аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ хамт явж Батсүмбэр суманд байх хүргэн Сүлд-Очирын гэрт нь очиж охин Ө.Ныг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
Шүүгдэгч М.Сын сэжигтнээр өгсөн: “2022 оны 11 сарын 11-ний өдөр Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт манай гэрт эхнэр Ө.Н, манай дүү Ананд-Очир бид гурав байсан. Тэгтэл эхнэр Ө.Нын фейсбүүк чатыг нь унштал баахан залуучуудтай чатласан байхыг нь хараад, хардаад зүүн талын гуя хэсэгт нь цэнэглэгчээр 5-6 удаа ороолгосон, галын дэгээ төмрөөр зүүн талын гуя хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд ярилцаад арай гайгүй болоод тайвшраад Ө.Н бид хоёр эмийн сан орох гээд гэрээс гарч явж байх үедээ би Наранцацаралаас Хэнтийн аймгийн тэр олон хүний хэдтэй нь унтав даа гэж асуухад "Хэнтийд унтаагүй Улаанбаатарт унтсан гэж хэлхээр нь би уурлаад зүүн талын хацар хэсэгт 1 удаа алагдсан. Ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 635 дугаартай “1.Ө.Нбиед зүүн өгзөг, гуя, зүүн дал, баруун бугалга, зүүн шуу, бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” талаарх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/,
Шүүгдэгч М.Сын яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Өс хонзон байхгүй. Тухайн үед 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13-14 цагийн үед манай эхнэр Ө.Н өөр хүмүүстэй чатласан байхыг хараад хардсанаас болж муудалцсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.С болон хохирогч Ө.Н нар нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 59 дүгээр хуудас/ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч М.Ст холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.С нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч М.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн М.Сдугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр галын дэгээ, ишний урт 10.3 см ишний өргөн 3.9 см, дэгээний урт 3.3 см нийт урт 59.9 см, мөн цагаан өнгийн залгууртай гар утасны цэнэглэгчийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ст оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр галын дэгээ, ишний урт 10.3 см ишний өргөн 3.9 см, дэгээний урт 3.3 см нийт урт 59.9 см, мөн цагаан өнгийн залгууртай гар утасны цэнэглэгчийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч М.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН