Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр, 

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Х.Ургаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох __ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн. 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор, ________________,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож дотор сууж явсан зорчигч С.Эрдэнэбат, А.Тилеуберди нар нас барж, Д.Доржбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Доржбат, хохирогчийн хууль ёсны******* нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн __ дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож дотор сууж явсан зорчигч С.Эрдэнэбат, А.Тилеуберди нар нас барж, Д.Доржбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын өгсөн: 2021.10.18-ны өдөр уурхай хяналт шалгалт ирж байгаа гээд бид нар 18-ны үдээс хойш өдрийн хоолны дараа техникүүдээ  Заамараас хойш ууланд аваач гэж уурхайгаас даалгасан. Нийт 12, 13н текник аваачиж нуусан.Тэнд 8 хүн байрлаж байсан. Шөнө 2 өнгөрч байхад жаахан цас ороод жоохон даарсан. Маргааш өглөө уурхай дээр ирж уулзаад мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн та нарыг буу гэж байна гээд тодорхой хэмжээний хүмүүсийг авч үлдээд бусдыг нь буулгасан. Тэгээд наашаа ирж явж байгаад 19-ний өдөр 12-1 цагийн хооронд осол гарсан. Хойно сууж явсан 2 хүний нэг талийгаач н.Эрдэнэбат  (20:59шалгах) орж ирж үрүүл булаацалдсанаар болж машин унасан гэв.    

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мгийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ханьтайгаа явж байхад уурхайн дарга нь залгасан. Уурхайн дарга нь залгаад уурхай дээр ажилтай байна яваад ир гэж хэлсэн. Манай хань А.Тилеуберди 2021 оны 9 дүгээр сард маш өндөр халуурсан байдалтай гэртэй ирсэн. Ингээд эмнэлэгт хэвтүүлэн шинжилгээ өгөхөд тэрээр Ковид-19 халдварт өвчин авсан байсан. Амь насанд нь аюултай гэсэн хариу эмч нар өгсөн тул Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлэн 10 хоног эмчлүүлсэн. Ингээд эмнэлгээс гараад 6 хонож байтал уурхайн дарга н.Ариунбат холбогдон уурхайд яаралтай ажил гарсан тул ир гэж хэлсэн. Манай нөхөр миний хажууд уурхайн даргатайгаа утсаар ярьж, тусгаарлалтын хугацаа дуусаагүй байгаа, бусдад халдвар тараах эрсдэлтэй гэдгээ хэлсэн боловч, тусгаарлагдаад, тусгай машинаар ир гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр, С.Эрдэнэбат, Д.Доржбат нар мөн халдвар авсан байгаа хамт очих уу? гэхэд уурхайн дарга зөвшөөрсөн. Ингээд Д.Мын машинтай уурхай руу явсан. Яваад 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай уурхайд шалгалт ирсэн тул бид ирсэн унаагаараа буцаж байна надтай утсаар ярьсан. Энэ хэргийг Д.Моос гадна "Нью Хаппи" ХХК хариуцах ёстой гэж бодож байна. Уурхайгаас гараад гэртэй ирэх хүртэл асуудлыг компани хариуцах ёстой. Яагаад гэвэл өвчтэй Ковид-19 халдварт өвчин хүнийг тусгаарлалтад байхад нь дуудаж, ажиллуулчхаад яагаад үйлдвэрийн унаагаар хангаагүй юм бэ, яагаад холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулаагүй юм бэ, ажилтнаа яагаад гадаа хонуулсан юм бэ. Би одоо 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сэтгэл санааны хохирол, нөхөн олговор болон оршуулгын зардал болох, 2 банкны өр, 165,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.                                      

3. Мөрдөн шалгах ажиллаганд хохирогч Д.Доржбатын өгсөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас миний ажиллаж байсан уурхайд шалгалт ирлээ гэж бүх ажлыг зогсоосон юм. Тэгээд тэнд ажиллаж байсан хэсэг ажилчид нийлж 18-ны орой архи уусан юм. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө уурхайн дарга Ариунбат нь архи уусан гээд надтай хамт нэр бүхий 7 хүнийг та нар архи уусан яв гэж хэлсэн. Тэгээд бид нарыг ажлаас халж байгаа юм уу, тойрохоо зурах уу, ямар нэгэн гарын үсэг зурах уу гэхэд тэгэх шаардлага байхгүй, та нар зүгээр явж бай, шаардлага гарвал ярина гэж хэлээд явуулсан. Тэгээд уурхайгаас Мөнх-Оргилын машинтай талийгаач С.Эрдэнэбат, А.Тилеуберди бид  нар Мөнх-Оргилоор Улаанбаатар хот руу хүргүүлэхээр явсан. Тэгээд бид 8-уулаа Туулын гүүр дээр уулзаад дэлгүүрээс 2 шил архи аваад хувааж уугаад 2 тийшээ салцгаасан. Тэгээд Мөнх-Оргил машин бариад Тилеуберди ах урд суугаад хойд сандал дээр Эрдэнэбат ах бид хоёр суугаад явсан. Тэгтэл талийгаач С.Эрдэнэбат ах араас юм ярихдаа жолооч руу цохиод гарнаас нь татаад байсан. Тэгээд би болиулах гэхээр миний үгэнд орохгүй байсан. Тэгтэл Тилеуберди ах хойшоо суугаад Эрдэнэбат миний үгэнд орно чи урагшаа суу гэж хэлээд намайг урд суудал руу суулгаад өөрөө хойно суугаад Эрдэнэбат ахыг тэврээд унтсан. Тэгээд тэр хоёр нэг хэсэг шороон зам дээр унтчихсан байсан. Би унтах гэхээр Мөнх-Оргил чи унтвал би унтаж магадгүй шүү гэж хэлээд намайг унтаж болохгүй надтай юм яриад яв гэсэн. Би тэгээд унтахгүй жолооч Мөнх-Оргилтой юм яриад явж байхад хойно унтаж байсан Эрдэнэбат ах гэнэт араас орж ирээд рульнээс татаад бариад авсан. Тэгээд юу болж байна гээд тавиулж амжаагүй байхад онхолдсон. Нэг мэдэхэд замаас гараад машин онхолдсон. Машины гадна талд хэвтэж байсан эмч нар ирээд аваад явж байсан. Би тухайн үед хэр зэргийн хурдтай явж байсныг бол мэдэхгүй байна. Зам болон үзэгдэх орчин хэвийн, урд хойноос машин ирж байгаагүй, зам хальтиргаа гулгаагүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30 дугаар тал/,

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Кульдайгийн өгсөн: Миний талийгаач нөхөр Абилын Тилеуберди нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эрхэс Гоулд нэртэй бичил уурхай буюу нөхөрлөлд уулын мастер ажилтай бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхэлж ажиллаж байна. Улмаар ээлжийн амралттай байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өглөөнөөс ажилдаа гараал явж байснаа өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө надтай утсаар яриад ажил зогсоод Улаанбаатар хот руу гарах гэж байна гэж 09 цаг 25 минутын орчимд ярьсан болно. Тэгээд тэрнээс хойш дахиж яриагүй утас нь холбогдохгүй байсан болохоор би хамт яваа найз болох талийгаач С.Эрдэнэбатын эхнэр Тамирхүүгийн утас руу залгаад чи нөхөр С.Эрдэнэбат руу яриач ээж манай нөхрийн утас нь холбогдохгүй байна тэр хоёр хаана яваа бол гэж асуусан. Удалгүй над руу Тамирхүү залгаад нөхөр рүүгээ залгахад цагдаа утсыг нь аваад осолд орсон байна, хүрээд ир гэж байна, Төв аймгийн Лүн суманд онхолдсон гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гараад гэрээс очиж машинаа аваад*******г аваад Төв аймгийн Лүн суманд ирсэн. Манай нөхөр бол архи согтууруулах ундааны зүйл уудаггүй болно...гэх мэдүүлэг /1 хх-ийн 19 дүгээр тал/,

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөгсөн: Миний талийгаач нөхөр Сүхбатын Эрдэнэбат нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эрхэс Гоулд нэртэй бичил уурхай буюу нөхөрлөлд оператор ажилтай бөгөөд 2021 оны 05 дугаар сараас эхэлж ажиллаж байна. Улмаар ээлжийн амралттай байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өглөөнөөс ажилдаа гараад явж байснаа өчигдөр орой буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой надтай утсаар ярихдаа маргааш уурхай буух юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр бол ярьж амжаагүй байсан. Гэтэл манай нөхөртэй хамт явсан талийгаач А.Тилеубердийн эхнэр Кульдай над руу ойролцоогоор 16 цаг 30 минутын орчимд яриад манай нөхрийн утас нь холбогдохгүй байна, чи нөхрийнхөө утас руу яриад хаана явааг нь асуугаач гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө утас руу залгаад ярихад нэг эрэгтэй хүн авсанаа өөрийгөө Төв аймгийн Лүн сумын цагдаа байна, өөрөө хэн бэ гэж хэлсэн. Тэгээд би эхнэр нь байна гэж хэлээд болсон асуудлыг сонсоод найз Кульдайд хэлээд бид 2 хамтдаа хотоос гараад сая ирлээ...гэх мэдүүлэг /1хх-ийн 24 дүгээр тал/,

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 140 дугаартай "Талийгаач С.Эрдэнэбат цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, уушги няцрал хатгагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, хөндийд цус хуралдалт, зүрхэнд шарх, цус хуралт, цээжний хөндийд цус хуралдалт /1200 мл/ өвчүү ясны хугарал, хуйханд цус хуралт, хацар, хүзүүнд зулгаралт шарх үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааварт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач цусанд 2.4% промилли спиртын агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач С.Эрдэнэбат нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 36-37 дугаар тал/,

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаартай  “Талийгаач А.Тилеубердийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр сээрний 7-р нугалмын их биеийн салсан зөрсөн хугарал, нугас тасрал, зүүн 1, 2, 3, 5, 6-р хавирганы хугарал, уушги няцрал, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, хөндийд цус хуралдалт, зүрхэнд шарх, цээжний хөндийд цус хуралдалт /800м/ өвчүү ясны хугарал, суурь ясны хугарал, хуйханд цус хуралт, баруун чамархай, хацар, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааварт гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд 2.2% промилли спиртын агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач А.Тилеуберди нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт / 1хх-ийн 52-53 дугаар тал/, 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3644 дугаартай Д.Доржбатын биед зүүн хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1 хх-ийн 62-63 дугаар тал/, 

9.Эрх бүхий албан тушаалтаны 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Алион маркийн 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дуламсүрэнгийн Мөнх-Оргил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Алион маркийн 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дуламсүрэн овогт Мөнх-Оргил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаар үзэхэд нь Тоёота Алион маркийн 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Сүхбат овогтой Эрдэнэбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно а/хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байх тул асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал гэж үзэв...гэх дүгнэлт / 1хх-ийн 140-141 тал/,

10.Иргэний хариуцагч А.Энэбишийн өгсөн: “Би ямар учраас эрүүгийн __ дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар мэдүүлэг өгч байгаа гэдгээ ойлгож мэдлээ. Гэхдээ намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дуламсүрэнгийн Мөнх-Оргилын жолоодож явсан 4176 УБЦ улсын дугаартай Тоёота Аллион маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч дээрх осол болохоос нилээд хэд хоногийн өмнө би тухайн машиныг Д.Мд машины зөрүүнд бодож өгсөн байсан. Тэгээд тээврийн хэрэгслийн нэр шилжүүлж амжаагүй байж байгаад л ийм асуудал болж байгаа болохоос өөрөөр бол тухайн машины нь Д.Мын эзэмшил өмчлөлд шилжсэн байсан...гэх мэдүүүлэг /1хх-ийн 162 дугаар тал/,

11.Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Т22-53 дугаар: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 8.430.000 төгрөгөөр үнэлэгдэв...фото зураг гэх тайлан /1хх-ийн 167-169 дүгээр тал/,

12. Сэжигтэн Д.Мын өгсөн: “Миний бие Булган аймгийн Бүрэнхангай сумын нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эрхэс Гоулд ХХК-ийн экскаваторын оператор ажилтай 2021 оны 06 дугаар 10-ны өдрөөс эхэлж ажилд орсон. Улмаар амралттай байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ажил дээрээ очоод буцаад 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хот руугаа явсан. Хот руу буцах болсон шалтгаан нь 2021 оны 10 дугаар 18-ны өдөр Булган аймгийн Бүрэнхангай сумаас шалгалт ирээд манай уурхай зогсохоор болоод улмаар ажилчидаа буулгахаар болсон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчим миний бие өөрийнхөө 41-76 УБЦ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт ажилдаг Дампын оператор Доржбат, бульдозерын оператор Эрдэнэбат, уулын мастер Тилеуберди нарын хамт уурхай дээрээс хөдөлсөн. Тэгээд замаараа Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах Туулын гүүр дээр очоод дэлгүүрээс 2 шил архи аваад Туул голын хөвөөнд эрэг дээр архи уугаад тэндээсээ шууд Улаанбаатар хотын чиглэл рүү хөдөлсөн. Би өөрөө машин барьж явсан. Миний эсрэг талын урд суудал дээр Доржбат, харин хойно болохоор Тилеуберд, Эрдэнэбат нар сууж явсан. Бид нар Туулын гүүрнээс анх хөдлөхөд уулын мастер Тилеуберди урд суудал дээр сууж байсан бөгөөд арын суудал дээр Эрдэнэбат, Доржбат нар сууж явсан.Тэгээд Эрдэнэбат нилээн согтчихсон машин явж байхад хаалга онгойлгох гээд боль гэхээр үгэнд орохгүй байсан болохоор би уулын мастер Тилеуберди ахыг та хойшоо суугаад Эрдэнэбатыг аваад яваач, таны үгэнд орох байх гэж хэлээд хойшоо суулгаад Тилеуберди ах Эрдэнэбатыг  аваад арын суудал дээр сууж явсан. Харин Доржбат хойноос урагшаа орж ирж суусан. Тэгээд бид нар Төв аймгийн Лүн сумын Чавганцын хөтөл уруудаад явж байхад араас Эрдэнэбат орж ирээд миний зүүн гар талын ханцуй хэсгээр татаад би эсрэг урсгал руу ороод замынхаа зүүн гар талын шороон хөвөө рүү ороод буцааж баруун гар тал руугаа дарахад машин засмал руугаа ороод шууд шарваад шидэгдээд явчихсан болно. Тэгээд нэг мэдэхэд Лүн сумын эмнэлгийн пургон дотор хэвтээд Улаанбаатар хот руу явж байсан. Дараа нь Гэмтэл согог үндэсний төвд ирээд 10-аад хоног хэвтэн. Дараа нь хувийн эмнэлгээр 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33 дугаар тал/,

13.Яллагдагч Д.Мын өгсөн: “Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаярын надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 213400590237 дугаартай тогтоолтой танилцлаа. Би өөрийн сонгон авсан Х.Ургаа өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгнө. Би дээрх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Мөн би өмнө өгсөн мэдүүлгүүдэд бүх асуудыг ярьсан байгаа учир надад нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155 дугаар тал/,

14.Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн: “Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 9.1.2-т “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг тул өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь үнэн зөв үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Тоёота Аллион маркийн 4176 УБЦ улсын дугаартай автомашины осол гаргахаас өмнө үеийн хурдыг тодорохойлъё, хурдыг тодорхойлохын тулд 1-р зургийг зурав.

С цэг-шарваж эхэлсэн цэг

А цэг-асфальт бетон зам дээр шарвалт дууссан цэг

R-эргэлтийн радиус

Автомашин нь С-ээс А цэг хүртэл шарвасан байна. Тийм учраас R радиустай тойргоор шарвалт үүсгэх хурдыг тодорхойлъё. Хурд тодорхойлохын тулд R радиусыг олох хэрэгтэй ба 1-р зурагт үзүүлсэн хэмжээсүүдээр тооцоог хийв. Зурагт OAC гуравжин үүсгэж байгаа бөгөөд автомашин нь R радиустай тойргийн АС нумын дагуу шарваж байгаа юм. Геометр тооцоо хийн радиусыг олоход R=281.8 метр гарав. Тооцоог доор үзүүлэв.

Тэгш өнцөгт гурвалжин АВС-ээс a өнцгийг олъё.

Sina = АВ/АC =0.11

АВ = 6.9 метр

Тэгш өнцөгт гурвалжин OEC-ээс ОС-г олъё.

Sina=ЕС/ОС, ОС=R=EC/sina=31/0.11=281.8 метр

ЕС=AC/2=62/2=31метр

R радиустай тойргийн шарвалт үүсгэх хурд: Тийм учраас Тоёота Аллион маркийн 4176 УБЦ улсын дугаартай автомашин шарваж эхлэхээс өмнө 103.67км/цаг-аас их хурдтай явж байжээ. Тоёота Алион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно 3.7 “а”-р заалт буюу жолоочид согтууруулах удаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Тоёота Алион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч С.Эрдэнэбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 “а”-р заалт буюу тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. а/хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэснийг зөрчсөн байна. Харин Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.2 “а”-р заалт буюу Тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох гэснийг зөрчсөн байх магадлалтай байна. Тоёота Алион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 болон 3.7 “а”-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Тоёота Алион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч С.Эрдэнэбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 “а”-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учич болох хохирлыг ихэсгэж, 6.2 “а”-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход  нөлөөлсөн байх магадлалтай байна. Осол болоход замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна... гэх дүгнэлт /2хх-ийн 86-89 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар нотлогдож байна.  

 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******, хохирогч Д.Доржбат нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг,

гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлын талаар дүгнэсэн Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар баг Улаанбаатар хотоос Булган аймаг явах чиглалийн 151 дэх км-ийн шонгийн ойролцоо Хангайн даваа гэх газар 4176 УБЦ улсын дугаартай Тоёота Аллион маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл онхолдож замаас гарсан байдалтай 4 дугуй эгц дээшээ харсан байна. Тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын чиглэлд явж байсан бөгөөд асфальтан замын зорчих хэсгийн дугуйн мөр болон асфальтан замын баруун талын шороон хөвөөн шороо хэсэгт тээврийн хэрэгслийн тарж бутарсан эд анги байх бөгөөд уг газрыг А цэгээр тэмдэглэж үзлэгийг эхлүүлэв. А цэгээс асфальтан замын зүүн ирмэг хүртэл 4.9м А цэгээсс дахин цохигдсон А1 цэг хүртэл 6.8м А1 цэгээс асфальтан замын зүүн ирмэг хүртэл 5.3м А1 цэгээс дахин цохигдсон А2 цэг хүртэл 10м, А2-оос асфальтан замын зүүн ирмэг хүртэл 5.3м, А1 цэгээс дахин цохигдсон А2 цаг хүртэл 10м, 2а-оос асфальтан замын зүүн ирмэг хүртэл 2.9м, А2 цэгээс Тоёота Аллион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын зүүн урд талын урд дугй хүртэл 6.6м, А2 цэгээс уг тээврийн хэрэгслийн зүүн талын хойд дугуй хүртэл 8 м, А2 цэгээс цогцос байх Б1 цэг хүртэл 10.9м, А2 цэгээс цогт байсан Б цэг хүртэл 10.3м, Б цэгээс асфальтан замын зүүн ирмэг хүртэл 4м, Б1 цэгээс асфальтан замын зүүн ирмэг хүртэл 6.1м, Б цэгээс Б1 цэг хүртэл 2.6м Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн урд талын арлын дугаараас асфальтан замын зүүн ирмэг хүртэл 1.8м, асфальтан замын зүүн талд тээврийн хэрэгслийн дугуйн мөр байх ба дугуйн мөрний эхлэлийг 1 тоогоор тэмдэглэж шороон зам дээр гарсан дугуйн мөрний эхлэлийг 2 тоогоор тэмдэглэж 1-2 тоо хүртэл дугуйн мөрний дагуу хэмжихэд 20.2м, 1 цэгээс асфальтан замын баруун ирмэг хүртэл 6.9м, 2 цэгээс асфальтан замын баруун ирмэг хүртэл 6.9м 2 тооноос асфальтан замын дагуу хүссэн мөрний төгсгөлийг тоогоор тэмдэглэж хэмжихэд 62м, тээврийн хэрэгслийн баруун талын дугуйн мөрний эхлэлийг 4 тоогоор тэмдэглэж улмаар уг мөрний төсгөлд 5 тоогоор тэмдэглэж хоорондох зайг хэмжихэд 33.6м, 4 тооноос асфальтан замын зүүн ирмэг хүртэл 3.9м, 5 тооноос асфальтан замын зүүн ирмэг хүртэл 4.8м 3 тооноос асфальтан замын зүүн ирмэг хүртэл 3.2м, 3 тооноос А цэг хүртэл 14.4м, асфальтан замын зорчих хэсгийн өргөн 7м асфальтан замын баруун талын шороон хөвөө 2.4м, зүүн талын шороон хөвөө 2.6м, үл хөдлөх цэгийг 151 дэх шонгоор авч А цэгээс В цэг хүртэл хэмжихэд 13.4х800м байна гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 140 дугаартай "Талийгаач С.Эрдэнэбат цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, уушги няцрал хатгагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, хөндийд цус хуралдалт, зүрхэнд шарх, цус хуралт, цээжний хөндийд цус хуралдалт /1200 мл/ өвчүү ясны хугарал, хуйханд цус хуралт, хацар, хүзүүнд зулгаралт шарх үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааварт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач цусанд 2.4% промилли спиртын агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач С.Эрдэнэбат нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...гэх шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаартай “ Талийгач А.Тилеубердийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр сээрний 7-р нугалмын их биеийн салсан зөрсөн хугарал, нугас тасрал, зүүн 1, 2, 3, 5, 6-р хавирганы хугарал, уушги няцрал, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, хөндийд цус хуралдалт, зүрхэнд шарх, цээжний хөндийд цус хуралдалт /800м/ өвчүү ясны хугарал, суурь ясны хугарал, хуйханд цус хуралт, баруун чамархай, хацар, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааварт гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд 2.2% промилли спиртын агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач А.Тилеуберди нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3644 дугаартай Д.Доржбатын биед зүүн хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт,

эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн: Д.М нь 1.85 хувийн согтолттой гэх тэмдэглэл,

 Эрх бүхий албан тушаалтаны 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Алион маркийн 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дуламсүрэнгийн Мөнх-Оргил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Алион маркийн 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дуламсүрэн овогт Мөнх-Оргил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаар үзэхэд нь Тоёота Алион маркийн 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Сүхбат овогтой Эрдэнэбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно а/хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байх тул асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал гэж үзэв...гэх дүгнэлт,

Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн: “Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 9.1.2-т “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг тул өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь үнэн зөв үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Тоёота Аллион маркийн 4176 УБЦ улсын дугаартай автомашины осол гаргахаас өмнө үеийн хурдыг тодорохойлъё, хурдыг тодорхойлохын тулд 1-р зургийг зурав.

С цэг-шарваж эхэлсэн цэг

А цэг-асфальт бетон зам дээр шарвалт дууссан цэг

R-эргэлтийн радиус

Автомашин нь С-ээс А цэг хүртэл шарвасан байна. Тийм учраас R радиустай тойргоор шарвалт үүсгэх хурдыг тодорхойлъё. Хурд тодорхойлохын тулд R радиусыг олох хэрэгтэй ба 1-р зурагт үзүүлсэн хэмжээсүүдээр тооцоог хийв. Зурагт OAC гуравжин үүсгэж байгаа бөгөөд автомашин нь R радиустай тойргийн АС нумын дагуу шарваж байгаа юм. Геометр тооцоо хийн радиусыг олоход R=281.8 метр гарав. Тооцоог доор үзүүлэв.

Тэгш өнцөгт гурвалжин АВС-ээс a өнцгийг олъё.

Sina = АВ/АC =0.11

АВ = 6.9 метр

Тэгш өнцөгт гурвалжин OEC-ээс ОС-г олъё.

Sina=ЕС/ОС, ОС=R=EC/sina=31/0.11=281.8 метр

ЕС=AC/2=62/2=31метр

R радиустай тойргийн шарвалт үүсгэх хурд: Тийм учраас Тоёота Аллион маркийн 4176 УБЦ улсын дугаартай автомашин шарваж эхлэхээс өмнө 103.67км/цаг-аас их хурдтай явж байжээ. Тоёота Алион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно 3.7 “а”-р заалт буюу жолоочид согтууруулах удаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Тоёота Алион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч С.Эрдэнэбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 “а”-р заалт буюу тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. а/хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэснийг зөрчсөн байна. Харин Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.2 “а”-р заалт буюу Тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох гэснийг зөрчсөн байх магадлалтай байна. Тоёота Алион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 болон 3.7 “а”-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Тоёота Алион маркийн 4176 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч С.Эрдэнэбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 “а”-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлыг ихэсгэж, 6.2 “а”-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход  нөлөөлсөн байх магадлалтай байна. Осол болоход замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна... гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч С.Эрдэнэбат, А.Тилеуберди, хохирогч Д.Доржбат нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзэлгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Мын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

            Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.М жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хоёр хүний амь хохирч хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мыг Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 41-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож дотор сууж явсан зорчигч С.Эрдэнэбат, А.Тилеуберди нар нас барж, Д.Доржбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч А.Тилеуберди нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаачийн оршуулгын зардалд 29.376.443 төгрөг, хүүхдийн тэтгэврийн зөрүү 302.400.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 75.000.000 төгрөг, нийт 473.176.443 төгрөгийн нэхэмжлэл гаргасан, 

Амь хохирогч С.Эрдэнэбат нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардалд 32.732.660 төгрөг, хүүхдийн тэтгэврийн зөрүү 216.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 75.000.000 төгрөг, нийт 406.067.660 төгрөгийн нэхэмжилэл гаргасан,  

Хохирогч Д.Доржбатын биед зүүн хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд хохирогч нь 8.122.130 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн байна.

Иргэний нэхэмжлэгч А.Энэбиш нь 41-76 УБЦ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч бөгөөд шүүгдэгч А.Мөнх-Оргилд тус тээврийн хэрэгслийг зарж, улмаар түүний өмчлөлд шилжсэн тул хохирол төлбөр нэхэмжлэхгүй зэрэг нотлох баримтыг ирүүлсэн байна.  

 

Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Д.М,*******, хохирогч Д.Доржбат нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1.Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Д.М оршуулгын зардалтай холбоотой хоол хүнс авсан И баримтаар авагдсан 1 дүгээр хавтас хэргийн 73 дугаар хуудас 364804 төгрөг, 74 дүгээр хуудас 524590 төгрөг, 76 дугаар хуудас 320803 төгрөг, 78 дугаар хуудас 184843 төгрөг, 79 дүгээр хуудас 291700 төгрөг, 80 дугаар хуудас 96220 төгрөг, 81 дүгээр хуудас 395596 төгрөг, 82 дугаар хуудас 553900 төгрөг, 84 дүгээр хуудас 186567 төгрөг, 85 дугаар хуудас 240800 төгрөг, 88 дугаар хуудас 85570, 79990 төгрөг, 75 дугаар хуудас 4.250.000 төгрөг нийт 7575383 төгрөг,

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Моршуулгын зардалтай хоол хүнс авсан И баримтаар авагдсан 1 дүгээр хавтас хэргийн 101 дүгээр хуудас 33900 төгрөг, 103 дугаар хуудас 5778, 21255, 1200 төгрөг, 104 дүгээр хуудас 58660, 4400, 50000 төгрөг, 106 дугаар хуудас 246046 төгрөг, 111 дүгээр хуудас 71038 төгрөг, 112 дугаар хуудас 282000 төгрөг, 113 дугаар хуудас 119367 төгрөг, 114 дүгээр хуудас 2650, 22000 төгрөг, 115 дугаар хуудас 15000, 243973, 108 дугаар хуудас буяны үйлчилгээний зардал 3525000 төгрөг нийт 4702267 төгрөг,

3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мд 7575383 төгрөг, Д.М4702267 төгрөгийн оршуулгын зардалд зарцуулсан хүнс бараа, буяны ажилд хэрэглэсэн ногоо төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нотлох баримтын шаардлага хангасан, талийгаач нарын оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, хүнсний зардал, гэм хорын хохиролд хамаарч байна гэж дүгнэж, шүүгдэгч Д.Моос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мд 7575383 төгрөг, Д.М4702267 төгрөгийг нийт 12277650 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын ирүүлсэн оршуулгатай холбоотой баримтанд байгууллагын падаан авагдсан байгаа нь хэн авсан нь тодорхойгүй байх тул шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин хохирогч Д.Доржбатын нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ болон цалингийн зээлийн үлдэгдэл, ажилгүй байж нөхөрөө асарч байсан эхнэрийн цалин нийт зардал 8.122.130 төгрөгийн шаардлага гаргасан боловч эмчилгээ холбоотой баримт ирүүлээгүй, эхнэрийн ажилгүй байсан хугацааны баримт мөн ирүүлээгүй байна.

Мөн Голомт банкнаас барьцаат зээлийн гэрээний төлбөр 4.000.000 төгрөг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуульд заасан зайлшгүй гаргах шууд хохиролд тус тус хамаарахгүй үндэслэлээр тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мгийн хүүхдийн тэтгэврийн зөрүү 302.400.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 75.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр,

Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мхүүхдийн тэтгэврийн зөрүү 216.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 75.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр тус тус хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон хохирогч цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.М нь амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч*******, Д.М нарт тус тус 1.000.000 төгрөгийг төлсөнг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дах заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүнийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 65 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 130 дугаар талд иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.М нь 35 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо дэнжийн 37-492 тоотод амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр буюу талийгаач нарыг оршуулахтай холбоотой зардалд тус тус 1.000.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нарт хохирлыг төлсөн, ар гэрийн байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулах боломжтой гэж санал дүгнэлтээ гаргаж байгаа боловч шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж, ниймгийн аюулыг дүгнэхэд хор уршиг арилаагүй, талийгаач нарын оршуулгын зардал, хохирогч нарын эмчилгээний зардлыг бүрэн төлөөгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дах заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил  жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Д.Мын 556495 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, шүүгдэгч Д.Мын эзэмшлийн 41-76 УБЦ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн 01126430 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Д.Мд буцаан өгөхийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.М“согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар Д.Мтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Д.М 7575383 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Мд, 4702267 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, хохирогч Д.Доржбатын нэхэмжилсэн 8.122.130 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Д.Мын 556495 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, шүүгдэгч Д.Мын эзэмшлийн 41-76 УБЦ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн 01126430 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Д.Мд буцаах олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч _________________________ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН