Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

хохирогч Л.Л,

шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Лхолбогдох Л.Л дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ану Сервес ХХК-нд галч ажилтай, ам бүл 7 эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Гандан 17 гудамжны 56 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л.Л __________ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутаг “Элсэн тасархай” гэх газарт нутаглах Ш.Батжаргалын гэрт түүний эхнэр Л.Лтай хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Л.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

           Хохирогч Л.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нөхрийн ангийн хүүхдүүд ирээд нийлж архи ууж байгаадТүмэн-Очир гэж хүн манай нөхөртэй маргахаар нь би “Чи дандаа яахаараагэрт ирэхээрээ агсан тавьж байдаг” гээд Түмэн-Очиртой муудалцаж байсан чинь Л.Л намайг цохьсон. Би сая гаран төгрөгөөр хамрынхаа хугархайг янзлуулсан. Одоо хамрынхаа муруйг янзлуулах шаардлагатай тул 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.                                                                                               

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Л.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутаг “Элсэн тасархай” гэх газарт нутаглах Ш.Батжаргалын гэрт түүний эхнэр Л.Лтай хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн Л.Л дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Л.Лгийн өгсөн: “Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3-р баг Элсэн цагаан гэх газарт байх манай өвөлжөөнд 2022 оны 11 дугаар сарын 22-ны өдөр Манай нөхрийн ангийнхан болох Өнөнбаяр, Төмөө, Лхагвасүрэн, Лхагвасүрэнгийн эхнэр Алтанчимэг нар 15 цагийн үед ирээд Өнөнбаяр, Төмөө нарын авчирсан 1 шил 6075 гр хараа гэдэг архийг уусан дараа нь Өнөнбаяр, Төмөө, Лхагвасүрэн нар ээлжлээд машинаасаа архи авчирж ууцгаасан юм тэгээд 23 цаг өнгөрч байхад ер манай байсан хүмүүс согтсон байсан тэгээд Төмөө манай нөхөр Батжаргал хоёр муудаж хэрэлдээд байсан тэгээд би уурлаад Төмөө рүү хандаж чи гэрт ирчхээд яах гэж манай нөхөртэй хэрэлдээд байгаа юм гэж хэлэхэд намайг Төмөө нь янз янзын үгээр хэлээд байсан юм тэгээд Төмөө нь босож ирээд намайг заамдсан тэгээд Лхагвасүрэнгийн эхнэр Алтанчимэг нь босож ирээд салгаж байхад Лхагвасүрэн босож ирээд миний нүүр лүү гараараа цохисон хоёр удаа мөн Лхагвасүрэн нь эхнэр лүүгээ яах гэд байгаа юм гэж хэлээд дайраад байсан миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь би цагдаа руу дуудлага өгсөн тэгээд цагдаа манайд очоод намайг эмнэлэгт хүргэж өгч эмчийн тусламж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Алтанчимэгийн өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртэй байж байхад манай нөхрийн ангийн хоёр хүүхэд нь ирсэн юм Улаанбаатар хотоос тэгээд манайд хоол цай идэж уугаад хөдөө байдаг нөхрийн ангийн Батжаргал гэх айл руу хотоос ирсэн Төмөө, Үнэнбаяр, манай нөхөр Лхагвасүрэн, бид дөрөв явсан юм. Батжаргалын гэр нь Тев аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн Элсэн цагааны өвөр гэх газарт байдаг юм аа Батжаргалын эхнэр Бямбаа нь бид хэдэд хоол, цай хийж өгсөн манай нөхрийн ангийн Төмөө, Үнэнбаяр, Батжаргал, манай нөхөр Лхагвасүрэн нар нь архи уусан тэгээд мөн Бямбаа, бид хоёр егсен тэгээд бүгд архиндаа согтсон би тэгэхдээ болсон үйл явдлыг мэдэж байна орой 23 цаг өнгөрч байхад бид 6 ер нь халчихсан Үнэнбаяр нь унтаж байсан миний баруун гар талд манай нөхөр Лхагвасүрэн, Төмөө хоёр сууж байсан зүүн гар талд Бямбаа, Батжаргал хоёр сууж байсан тэгээд Төмөө, Батжаргал хоёр маргалдаж хэрэлдэж эхэлсэн яг юунаас болсон талаар мэдэхгүй байна морь яриад байсан тэгтэл Батжаргалын эхнэр Бямбаа нь нөхрөө өмөөрөөд Төмөөтэй хэрэлдэж эхэлсэн чи айлд ирчхээд нөхөр дээрэлхэн гэж байхгүй шүү гэж хэлээд сууж байсан сандлаараа цохисон Төмөө нь Бямбааг заамдаж авсан тэгтэл Төмөө нь сууж байсан сандал руугаа газар унасан манай нөхөр уурлаж босож ирээд Бямбаатай муудаж хэрэлдсэн тэгэхээр нь би нөхөр Лхагвасүрэн лүү чи яаж байгаа юм зүгээр бууж бай гэж хэлэхэд манай нөхөр намайг түлхсэн тэгтэл манай нөхөр Бямбааг алгадсан хоёр удаа би яаж байгаа юм гэж хэлээд нөхрөө аваал гэрээс нь гарсан, бид хэдийг орилж хашхирч байх үед унтаж байсан Үнэнбаяр босож ирээд надтай цуг Лхагвасүрэн г аваад гарсан тэгээд Бямбаа нь цагдаа дуудсан Бямбаагийн хамраас цус гараад байсан. Удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Ш.Батжаргалын өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөдөө гэртэй байж байхад сумын төвөөс манай найз Лхагвасүрэн, Алтанчимэг, Төмөр-Очир, Үнэнбаяр нар нь ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр ирсэн зочид нарт хоол цай хийж өгөөд манай ирсэн манай найзууд надад архитай ирсэн тэгээд бид хэд архи ууцгаасан ирсэн хүмүүс манайд хоноод явахаар болсон тэгээд би уусан архиндаа согтсон гадаа харанхуй болцон байсан нэг мэдэхэд би Төмөр-Очир найзтайгаа маргаад байсан би яг сайн санахгүй байна тэгээд сууж байхад манай эхнэрийн хамраас цус гараад байсан тэгээд удалгүй цагдаа ирээд эхнэр Бямбаа болон найз Лхагвасүрэн г аваад явсан сумын төв рүү тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 23-ны өглөө босоод Үнэнбаяр, Төмөр-Очир, бид гурав сумын төв рүү явсан тэгээд эхнэртэйгээ уулзахад манай эхнэрийн хамар хөхөрч хавдсан байсан би зүгээр үү гэж асуухад зүгээр хамар өвдөөд мөн толгой өвдөөд байна гэж хэлсэн манай найз Лхагвасүрэн нь хийсэн үйлдэлдээ гэмшиж манай эхнэрийг хот явж биеэ үзүүл гэсэн тэгээд манай найз Төмөр-Очир, Үнэнбаяр хоёр нь Алтанчимэгийн хамт хот руу аваад явсан одоо болтол манай хүн гэртэй ирээгүй байна хотод биеэ үзүүлж яваа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Төмөр-Очирын өгсөн: “Би Улаанбаатар хотоос 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед өөрийн төрж өссөн нутаг Угтаалцайдам суманд ирсэн юм тугууд ангийн хүүхэд Лхагвасүрэнгийн гэрт нь очиж хоол цай идэж уугаад хөдөө байдаг өөрийн найз буюу нэг ангийн хүүхэд Батжаргалын гэрт нь очсон юм. Тэгээд тэндээ хоол цай идэж уугаад Улаанбаатар хотоос авчирсан архиа уусан тухай үед би Батжаргалын гэрт найз Лхагвасүрэн түүний эхнэр Алтанчимэг, Үнэнбаяр бид дөрөв очсон юм Батжаргалын гэрт нь очиход эхнэр Бямбаа нь байсан бид зургаа архи ууцгаасан нэг мэдэхэд гадаа харанхуй болцон байсан тэгээд хоносон. Маргааш өглөө сэрхэд Лхагвасүрэн нь Батжаргалын эхнэртэй муудалцаад сум руу явсан байсан араас нь сумын төв рүү яваад Бямбаатай уулзахад нүд хөхөрсөн байсан тэгээд Лхагвасүрэнгийн эхнэрийн хамт Бямбааг хот руу авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Би тухай шөнө яг юу болсон талаар мэдэхгүй байна согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Лгийн яллагдагчаар өгсөн: “Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Л.Л дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ н.Батжаргалын эхнэр н.Бямбаатай маргалдаж улмаар уурандаа баруун гараараа нүүрэнд нь нэгээс хоёр удаа цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

   Шүүгдэгч Л.Л нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Л.Л нь Ану Сервес ХХК-нд галч ажилтай, ам бүл 7 эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Гандан 17 гудамжны 56 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Хохирогчид шүүгдэгч 1.200.000 төгрөг төлсөн дурьдаж, хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн Л.Л дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лг /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр биедүүлэх байгууллагад даалгасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.200.000 төлсөнг болохыг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Лд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН