Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Цхолбогдох ____ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Түшээт ундрага” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ___________________ тоотод оршин суух хаягтай, урьд нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Г.Ц, _______________  регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Нархан” амралтын газарт Д.Ахоорондоо таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн чих, чамархай орчимд цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Г.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Нархан” амралтын газарт Д.Ахоорондоо таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн чих, чамархай орчимд цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн ____ дугаартай хэрэгт авагдсан

Шүүгдэгч Г.Цын яллагдагчаар өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэхээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Нархан амралтын газарт 16 цагаас эхэлж 13 хүн байсан. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ үргэлжилж ирсэн хүмүүс нэлээн уугаад согтсон байдалтай байсан. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад н.Д.Атай хэрэлдэж маргалдаад тухайн үедээ бид хоёр юунаас болж хоорондоо маргалдсаныг би сайн санахгүй байна. Яагаад гэвэл би нэлээн согтуу байсан. Тэгээд шөнийн 00 цагийн үед амрах өрөөндөө сэртэл Н.Цолмонбаатарын хамт унтаж байгаад сэрээд бид хоёр шар айраг уухаар том өрөөнд ороод 1 шар айраг задлаад ууж байтал гаднаас н.Цолмонбаатар нь н.Д.Аыг аваад ороод ирсэн. Би н.Д.Атай дахин маргалдаж хоорондоо барилцаж автал н.Д.А нь баруун гараараа миний уруул хэсэгт нэг удаа цохиж намайг боосон. Миний уруулаас цус гараад сэтэрсэн байсан. Тэгээд н.Д.А нь хажуу талын өрөөний хаалгыг нүдэж орилоод орсон тухайн өрөөнд н.Бурмаа, н.Доржхүү нар нь амарч байсан. Би хойноос нь өрөөнд ороод ариун цэврийн өрөөнд орж, нүүр амаа угаагаад цусаа арилгаад өрөөнөөс гартал орон дээр н.Д.А нь н.Цолмонбаатарын дээр гарсан цохиж байхаар нь би очоод н.Д.Аыг дээш татаад зүүн чих чамархай орчим нь 2 удаа цохих үед унтаж байсан н.Бурмаа, н.Доржхүү нар нь орноосооо босож ирээд бид хоёрыг салгаад тухайн өрөөнөөс гараад өөсдийн өрөөнүүддээ орж амарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Хохирогч Д.Аын өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ажилладаг байгууллага болох Түшээт ундрага ХХК-ны шинэ жилийн арга хэмжээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хархан амралтын газарт болж үйл ажиллагаа 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнийн 02 цагийн үед дуусаж тухайн амралтын газартаа унтан амарч байхад шөнийн 05 цагийн үед амарч байсан гэх өрөөн н.Цолмонбаатар, Г.Цэвээндорж нар нь орж ирээд намайг унтаж байхад орноос босгоод чамайг ална гэж хэлээд өрөөнөөс гаргаад хажуу өрөөнд ороход намайг хоёулаа нийлж зодож эхэлсэн. Тэгэх үед тухайн өрөөнд байсан н.Бурмаа н.Доогий нар нь орноосоо босож ирээд салгаад намайг өрөөнөөс авч гаран өөр өрөөнд хэвтүүл амраагаал өглөө болонгуут би Улаанбаатарт хот орчихоод Төв аймагт ирж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/,

Гэрч М.Бурмаагийн өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай компани шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулах гээд Цонжинболдогоос хойд зүгт байрлах Нархан амралтын газар 13 ажилтан 17 цагийн үед ирсэн. Би тухайн үед шинэ жил зохион байгуулах арын албанд ажиллаж байсан. Арга хэмжээ эхлээд дундаа орж байх үед хүмүүс ер нь жаахан халцгаасан бүжгийн талбайд бүжиглэж байхад Г.Ц н.Д.А нар хоорондоо маргалдаж Г.Ц цамаа тайлж байх шиг харагдсан. Тэрнээс хойш хүмүүс хоорондоо маргалдаж зодолдож байсан зүйл байхгүй байсан. Тэгээд шөнийн 01 цагийн орчимд Доржхүү бид хоёр өрөөндөө ороод унтаж байхад шөнийн 02 цагийн үед байх сайн санахгүй байна. Би нэлээн согтолттой байсан. Гаднаас манай өрөөнд хүмүүс орж ирээд хэрэлдэж маргалдаад зодолдоод байх шиг болохоор нь сэрээд хартал Д.А, Цэвээнжав, Цолмонбаатар нар хоорондоо хэрэлдэж маргалдсан тухайн үед юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд би Д.Аыг дагуулаад шинэ жил тэмдэглэсэн заал руу ороод буйдан дээр суутал Д.Аын зүүн чих орчим цус гарсан байдалтай байхаар нь би нойтон салфеткаар арчиж өгсөн. Би Д.Аыг амралтын байрны 2 давхарт гаргаад захирлын өрөөний үүдний орон дээр Авирмэд гэх хүний хажуугаар унтуулаад өөрөө 1 давхарт унтсан. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,

        Гэрч Э.Цолмонбаатарын өгсөн: 022 оны 12 сарын 22-ны өдөр манай компани шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах гээд Цонжинболдогоос хойд зугт байрлах Нархан амралтын газар 13 ажилтан 17 цагийн үед очсон. Тэгээд байгууллагын шинэ жилийн байрын арга хэмжээ эхлээд бүгд ууж идээд байцгааж байхад Д.А, Цэвээнжав нар бужийн талбайд хоорондоо ам мурийгаад байсан. Тухайн үед бужийн хөгжим чанга байсан учир яг юу гэж хэрэлдээд байгаа нь сайн мэдэгдэхгүй байсан. Архи нэлээн уусан согтолттой байсан учраас зарим цаг минутыг нь санахгүй байна. Шөнө Би Д.Аыг өрөөндөө байж байхаар нь дуудсан юм шиг байна лээ тэгээд Д.А бид хоёр Цэвээнжав деэр иртал тэр 2 муудалцаад Д.А Цэвээнжавыг нуур хэсэг нь 1 удаа цохио Цэвээнжавын уруулаас нь цус гараад байхаар нь Цэвээнжав цусаа угаах гээд ариун цэврийн өрөө орсон хойгуур нь Д.А бид 2 байж байтал Д.А намайг барьж аваад орон дээр унагаад намайг цохиод байсан. Тэгтэл Цэвээнжав орж ирээд Д.Аыг салгаад авч байсан тухайн би согтуу байсан ухаан санаа орж гараад байсан юм. Тэгээд Бурмаа босож ирээд Д.Аыг аваад гарсан Цэвээнжав бид хоёр унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/

   Шүүгдэгч Г.Ц нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Г.Ц нь “Түшээт ундрага” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2 эхийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны үйлдвэр 13-268 тоотод оршин суудаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, одоо 29 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр биедүүлэх байгууллагад даалгасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Цд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН