Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

   2023        05         04                                  2023/ШЦТ/88

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч П.Нын өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч С.Ггийн өмгөөлөгч Я.Б,

Шүүгдэгч: П.Н, С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зд овогт Пийн Н, Ш овогт Сгийн Г нарт холбогдох эрүүгийн 2235000070093 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны 02 дугаар сарын 23-нд Увс аймгийн ...... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын ...... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй З овогт Пийн Н /РД:.............../

Монгол Улсын иргэн, .... оны 02 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт Увс аймгийн Өлгий сумын ..... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Сгийн Г /РД:................/

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч С.Г, П.Н нар бүлэглэн Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн нутаг “Бодоок” гэх нэртэй газраас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тус багийн иргэн Г.Огийн 4 тооны үхэр хулгайлж, түүнд 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г, П.Н нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч А.А:

Хохирогч Г.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 20-22, 24, 241 дэх тал),

Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 26-27, 29,  241 II-р хавтасны 6 дахь тал),

Гэрч М.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 31-33, 35, дахь тал),

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 37-38, 40, II-р хавтасны 8 дахь тал),

Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 42-43, 45 дахь тал ),

Гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 49 дэх тал ),

Гэрч М.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 51-52 дахь тал ),

Гэрч Л.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 57-59, 61 дэх тал ),

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 63 дахь тал ),

2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 327 дугаартай малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 69 дэх тал ),

Гэрч У.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 243 дахь тал ),

Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 247 дахь тал ),

Гэрч З.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 10 дахь тал ),

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжид заагдсаны дагуу нэмэлт ажиллагаагаар хийгдсэн баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Ггийн өмгөөлөгч Я.Б:

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 1 дэх тал ),

Хохирогч Г.Огийн Увс аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн I-р хавтасны 7 дахь тал ),

Хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 20-22 дахь тал),

Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 26-27, 28 дахь тал),

Гэрч М.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 31-33, 35 дахь тал),

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 37-38, 40 дэх тал),

Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны  45 дахь тал ),

Гэрч П.Чигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 47 дахь тал ),

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны  63 дахь тал ),

С.Ггийн мөрдөн бацаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны  98 дахь тал ),

Шүүгдэгч С.Г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( хавтаст  хэргийн I-р хавтасны 105 дахь тал),

Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн засаг даргын тодорхойлолт ( хавтаст  хэргийн I-р хавтасны 123 дахь тал),

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжид заагдсаны дагуу нэмэлт ажиллагаагаар хийгдсэн баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Нын өмгөөлөгч Б.Б:

Хохирогч Г.Огийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 24 дэх тал),

Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд дахин гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 29 дэх тал),

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 37-38 дахь тал),

Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны  42-43 дахь тал ),

Гэрч П.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 47 дахь тал ),

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 54-55 дахь тал ),

Гэрч Л.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 57-59 дэх тал ),

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 63 дахь тал ),

Гэрч Ц.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 4 дэх тал ),

Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 6 дахь тал ),

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 8 дахь тал ),

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжид заагдсаны дагуу нэмэлт ажиллагаагаар хийгдсэн баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны намар манайх Өлгий сумын Чаргат багийн нутаг “Мөөгийн худаг” гэх газарт намаржиж байгаад 32 тооны сувай үхэрийг Бодоок гэх газарт хүргэсэн. Уг үхэрнүүдийг 2019 оны 10 сарын 10-ны үед хүргэсэн. Ингээд уг үхэрнүүдээ харж чадалгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20-ны үед очиж харахад 4 үхэр байхгүй байсан. Тэгээд уг 4 тооны үхэрээ Бодоокын уул, баруун, зүүн хаг, худгууд Шувуун харын хяр гэх зэрэг газруудаар хайгаад олдоогүй юм аа. Уг хулгайд алдсан 4 тооны үхэр нь нэгээс хоёр удаа төрсөн 9 настай халиун зүсний эм үхэр урагшаа битүү эвэртэй, хонгор зүсмийн хамар сэтэрхий 7 настай солбио эвэртэй эм үхэр баруун чих нь араасаа алд имтэй, улаан зүсмийн шовгор эвэртэй 6 настай баруун чих нь араасаа алд имтэй эм үхэр, саарал зүсмийн 5 настай баруун чих араасаа алд имтэй эр үхэр ингээд 4 тооны үхэр юм аа. Бүгдээрээ хүний хэрэгцээ хангахаар тарган үхэрнүүд байсан. 2022 оны 04 дүгээр сарын эхээр Өлгий сумын Чаргат багийн нутаг Мөөгийн худаг гэх газарт хаваржаанд байхад С.Г надтай ирж уулзаад надаас уучлалт гуйгаад таны 4 тооны үхэрийг би авсан хохирлыг барагдуулж өгнө. Таны хохирлыг барагдуулчих юм бол миний ял багасна гэж хэлж байсан. Тэгээд би түүнд гэрт очоод цаасан дээр баталгаа бичиж өгч гарын үсэг зурж тохирно. Би гэртээ очоод хүлээж байя гэж хэлээд гэртээ очоод хүлээсэн боловч С.Г ирээгүй. Дараа нь С.Ггийн ах над руу согтуу утасдаад хулгай дороо байжээ, манай дүү хулгайлсан гэж хэлж байна. Би түүнийг хулгайлсан гэж мэдсэнгүй, та хохирлоо барагдуулаад гомдолгүй гээд хэлчихээч гэж хэлсэн. Би ирж уулз гэхэд ирээгүй. Дараа нь ах руу нь утасдаж хохирол барагдуулна гэсэн яасан бэ? Би нүүх гэж байна гэхэд ах нь манай дүү айж ичээд үхэр хулгайлсан гээд худал хэлчихсэн юм байна. Хулгайлаагүй юм байна гэж хэлж байна лээ. Энэ хүмүүс хэрэг нь илрэхэд гарч хайгаад хүн амьтнаас элдэв арга хайгаад явж байгаа сурагтай байсан. С.Г гэгч нь 2022 оны 04 дүгээр сард бэлчээр дээр байхад Д гэх хүний хамт ирээд С.Г нь надад хохирол барагдуулж өгнө гэж хэлсэн, Д нь надад та хоёрын хооронд нэг асуудал байгаа юм байна. Учираа олог гэж бодоод ирлээ гэж хэлж байсан. П.Нын ээж нь наадмын үеэр тааралдаад нэг уулзмаар байна гэж хэлэхэд нь би уулзаад байх юм байхгүй тэртэй тэргүй хуулийн байгууллага шийднэ гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны орчимд Мөөг гэх газраас Бодоок гэх газарт өөрийн 32 тооны үхэрийг аваачсан. Түүнээс хойш хүн бүл муутай тул эргэж очиж чадахгүй байх байгаад П гэх хүнтэй утсаар ярьж нэг удаа услуулсан. Тэгэхэд бүрэн байна гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 20-ны орчим үхэрээ бүртгэж үзэхэд 4 үхэр дутсан. Энэ хооронд үхэр Бодоок орчимд байгаа талаар хүмүүсээс сураг ажиг авч байсан. Очиж үзээгүй юм. Яг хэдний өдөр хулгайлагдсаныг хулгайч нар өөрсдөө мэдэж байгаа байх. Харанхуй шөнө хүн амьтны нүднээс далд хулгайлсан байж таарна. Яг хэдний өдөр хулгайлсныг мэдэхгүй байна. П.Наагийн хүргэн Э нь сумын төвөөс Н гэх айлд очиж Оын 4 тооны үхэрийг С.Г, П.Н нар хулгайлсан гэж хэлсэн байсан”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 20-22, 24,  241 дэх тал),

Хохирогч Г.О 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн: “С.Г 2022 оны 3 дугаар сарын 30-нд Дтай хамт ирж уулзсан. С.Г уучлал гуйж явна. Би таны 4 үхрийг авсан гэж хэлсэн” гэх тайлбар  (хавтаст хэргийн I-р хавтасны 186 дахь тал),

2. Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 04 дүгээр сарын эхээр манайх Өлгий сумын Чаргат багийн нутаг Гануу гэх газарт байхад манай багийн хүргэн залуу Э мотоцикльтой оройхон ирсэн юм. Тэгээд манайд цай ууж сууж байгаад тэр И ахын өвөлжөө дээр өвөлждөг О гэх айлын 3 тооны үхэр, 1 тооны шар хээр морийг манай хадам ах П.Н мөн С.Г гэх залуу нар идсэн. Би одоо хадам ах П.Н хулгай хийлээ гэж хүнд хэлэлтэй биш гээд тухайн үедээ хүнд хэлэлгүй орхисон юм аа гэж надад хэлсэн. Манай багийн иргэн Г.гын 4 тооны үхэр алдагдсаныг би сонссон. Манайх 2021 оны хавар 04 дүгээр сарын дундуур Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн нутаг “Бодоок” гэх газраас нүүгээд Өлгий сумын Чаргат багийн нутаг сумын төвөөс 15 км зайд “Гануу” гэх газарт ирээд буугаад гэрээ бариад гэртээ ороод цай уугаад байж байтал үдээс хойш 16 цагийн үед манай гэрт манай багийн П гэх айлын хүргэн Ц.Э буюу манай багийнхан Э гэж дууддаг залуу манай гэрт ганцаараа мотоцикпьтой жоохон архи үнэртүүлчихсэн ирсэн юм аа. Тэгээд гэрт орж ирээд цай уугаад сууж байгаад тэр И гэх айлтай хамт өвөлжсөн Г.О гэх айлын 4 тооны үхрийг манай хадам ах П.Н, С.Г хоёр идсэн, би тэгээд яаж хадам ахаа хэрэгт оруулах бэ гэж ярьсан. Тэгээд Э гэх залуу гараад явсан юм. Тухайн үед Ц.Э манайд архи үнэртүүлчихсэн ирээд П.Наа, С.Г нар Огын 4 үхэрийг хулгайлсан талаар ярьсан нь үнэн. Тухайн үед би түүнээс уг хулгайн хэргийг үзэж харсан эсэх талаар асуугаагүй. Тэр үед Ц.Э их согтуу байгаагүй. Гайгүй байна гэж харсан. Уг асуудлаас болж өнгөрсөн хавар Гадаа гэгч нь надтай 2022 оны 05 дугаар сард хөдөө хээр Наянтай гэх газарт надтай тааралдаад чи намайг хулгайн хэрэгт гэрчилсэн. Чамайг ална гэж орилж ирсэн. Би түүнээс зугтааж сумын төвд ирээд цагдаад мэдэгдэх гэтэл цагдаа нар аймгийн төв явчихсан байсан. Тухайн үед С.Г нь мотоцикльтой согтуу явж байсан юм. Би түүнээс айгаад сумын төвөөс Птай гэх залууг гуйж хөдөө гэртээ дагуулж очиж хоносон. Намайг хулгайн хэрэгт нь гэрч болсон гэж айлган сүрдүүлсэн үйлдэл хийсэн, мотоцикпьтой намайг хөөж байгаад хоцорсон би машинтай зугатааж холдсон юм. Энэ талаар Птай гэх залууд тухайн үед хэлж байсан. Ц.Э Ховд аймгийн Дөргөн сумын залуу бөгөөд худал хэлээд байхааргүй залуу байгаа юм. Нөгөө хүмүүс нь түүнийг дарамталсан байх гэж бодож байна. Хадам нь янз бүрээр хавчиж гадуурхсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 36-40, II-р хавтасны 7-8 дахь тал),

Гэрч Б.Н 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн. Э нь тухайн 4 тооны малыг П.Н, С.Г нар нь авсан гэж хэлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн мотоцикльтой ирсэн. С.Г, П.Н нар авсан гэж нэрлэж хэлсэн. Тухайн 4 тооны үхрийг С.Г, П.Н нарыг авсан гэж хавар хойшоо нүүж байхад хэлсэн. Э нь П.Н, С.Г нартай зодолдсон гэж хэлсэн. Энэ талаар ярилцаад өнгөрсөн. Эын хэлсэн үгийг бусад хүмүүст хэлснээс болж С.Г намайг согтуу мотоциклоор хөөсөн. Над руу орилоод хөөхөд би сумын төв орж ирээд цагдаа дээр очсон боловч цагдаа байгаагүй. Би айгаад Хг гэртээ дагуулж очиж хамт хоносон” гэх тайлбар мэдүүлэг

3. Гэрч У.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна. Сумын төвд ирсэн байсан гэтэл С.Г надтай уулзаад О ахын гэрт очих хэрэг байна. Та хань болоод хамт яваад өг гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрч хамт очихоор болсон. Чаргат багийн нутаг Мөөгийн урд талд Хоод гэх газарт Оыг хайж очоод малд явсан гэхэд нь малын бэлчээр дээр нь очиж уулзсан. Тэр үед С.Г нь Оын 4 үхрийг би төлж хохирлыг тань барагдуулж өгнө гэж хэлж байсан. О ах тэгэхэд нь чи хохирол барагдуулсан гэсэн хаашдаа 5 жилийн ял эдэлнэ гэж хэлж байсан. С.Г энэ бүхнийг хэлчихээд О түүнийг загнахад айгаад дуугүй болчихсон. Тэгээд О түүнийг гэрт хүрээд ир бичиж авч үлдэе гэж хэлээд яваад өгсөн. С.Г ерөөсөө болилоо. Я ахынд очоод би буцлаа гэж хэлээд явсан. Би хамт Яынд очсон юм. Тэндээсээ намайг сумын төв хүргэж өгөөд явсан. Тухайн үед айлууд нүүж эхэлж байсан үе юм. С.Г хохирол барагдуулна гэж очсон. 4 үхрийн мөнгө төлнө гэж хэлсэн. Мөнгө төгрөг яриагүй хаанаас хулгайлсан, хэнтэй явсан талаараа яриагүй юм. Хохирол барагдуулж салж авна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 243 дахь тал),

4. Гэрч З.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сард намайг сумын төвд байтал Н ах сандарсан байдалтай ирээд хөдөө хээр машинтай явж байтал С.Г гэх залуу орилж хашгирч ирээд ална гэж заналхийлж зугатахад араас нь хөөж байгаад хоцорсон гэж хэлээд согтуу хүн орой дахин ирж мэднэ гэж хэлээд намайг дагуулж баран болгож хоносон юм. Би маргааш нь С.Ггийн байсан айл болох Ш гэгчийн гэрт очиж С.Гтай уулзаж хөгшин хүн айлгаж хөөгөөд ямар санаа бодолтой байгаа юм бэ? гэж асуухад миний өмнөөс ямар нэгэн үг дуугарахгүй чимээгүй байгаад байсан. С.Г надад юм хэлээгүй. Б.Н ах надад хэлэхдээ хулгайн хэрэгт нь гэрч болсон гэж тэгсэн гэж хэлж байсан. Энэ хүмүүсийн хооронд өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 10 дахь тал),

5. Шинжээч эмч нарын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай “С.Г сэтгэцийн хувьд эрүүл. С.Г нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. С.Г хэрэг хариуцах чадвартай. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын С.Гд гаргасан шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 85-89 дэх тал),

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай 4 тооны үхэр 2019 оны намар алга болсон. Тухайн үедээ хайгаад олоогүй. 2021 оны хавар Б.Н гэдэг хүн манай аав руу гар утсаар залгаад “Э манайд ирээд танай 4 үхрийг манай хадам ах П.Наа С.Г гэх залуутай хулгайлсан. Би одоо хадам ах П.Наагаа хулгай хийлээ гэж хүнд хэлэлтэй биш” гэсэн зүйл хэллээ” гэж хэлсэн. Тэгээд аав тэр хавраас 4 үхрийнхээ араас идэвхитэй хөөцөлдөж эхэлсэн юм. 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манайх хурга, ишгээ имнэж байтал С.Г нь У.Дтай хамт ирсэн. Аав хонины хажууд явтал очиж уулзсан байсан. Аав хониноос ирээд “танай үхрийг чинь би авсан, хохирлыг чинь барагдуулж өгөх гэж ирлээ гэхэд би гарын үсгийн зуруулна, малаа эргүүлчихээд харина. Араас хүрээд ир гэж хэлсэн”  гэж хэлж байсан. Тэгтэл С.Г нь манайд ирэхгүй У.Д гэдэг хүнтэй манай хажуугаар дайраад өнгөрсөн. Бид нар С.Гг дахиад хүрээд ирэх байх гэж харсан, гэтэл ирээгүй. Үүний маргааш нь С.Ггийн ах И аав руу залгаад “Хулгай хажууд байдаг юм байна. Би мэдсэнгүй. Уучлаарай. Бид хохирлыг тань барагдуулж өгнө. Муухай юм боллоо” гэж утсаар ярьсан. Харин аав “биечлэн ирж уулз, утсаар ярих асуудал биш” гэж хэлж байсан. Тэгээд ирж уулзаагүй, маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 12-нд манайх нүүсэн юм. 2019 онд энэ хэрэг гарсан, олон жил болсон. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Хулгайд алдаж, хүнд өгөх гэж маллаж байгаагүй. Халуунд нь халж, хүйтэнд хөрж малаа маллаж, хөдөлмөрлөж ирсэн. Намар үхрээ алга болоход хайгаад олоогүй” гэх  мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Г, П.Н нар 2019 оны 10 дугаар сарын 10-20-ны үед Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн нутаг “Бодоок” гэх нэртэй газраас Г.Оийн 4 тооны үхэр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь тогтоогдож байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч П.Н, С.Г нар нь хохирогч Г.Оын 4 тооны үхэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далдуур бэлчээрээс авч явсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Шүүгдэгч С.Г, П.Н нар нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй байж болох ч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд үүгдэгч шүүгдэгч С.Г, П.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн зүйлийн Тайлбарт: Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш дээш малыг ойлгоно” гэж заасан байсныг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл” гэснийг хасаж, Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэсэн өөрчлөлт оруулсан нь оногдуулж болох хөнгөн ялыг хассан, зүйчлэлийг хүндрүүлэх хууль зүйн үр дагаварыг бий болгож, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулиар зүйлчилж шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгдөхгүй.

Гэрч М.Ө, Б.А, Ц.Э, Ц.Н, Н.Б нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримт биш боловч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдээгүй болохыг мөн нотлох баримт биш тул хэрэгт ач холбогдол бүхий хамааралтай гэж шүүх үзэж, нотлох баримтаар үнэлээгүй болно.

Гэрч Л.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 57-59, 61 дэх тал )-ийг авахдаа түүнд гэр бүлийн гишүүн, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж, мэдүүлэг өгөх  эсэхийг нь асуухгүйгээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д тус тус заасныг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болохыг анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дугаартай Шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ДШМ/44 дугаартай магадлалаар тус тус тогтоосон байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.О нь 9 настай эм үхэр, 7 настай эм үхэр,  6 настай эм үхэр, 5 настай эр үхэр хулгайд алдсан нь тогтоогдсон бөгөөд шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 327 дугаартай “2019 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Өлгий суманд 5 настай эр үхэрний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800.000, 6 настай эм үхэр 900.000, нас гүйцсэн эм үхэр 1.000.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 69 дэх тал)-ээр хохирогч Г.От 3.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч Г.Оийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирлоо нэхэмжлээд мэдүүлгээ өгөөд явж байсан. Гэвч харамсалтай нь нас барсан. Одоо Г.Оийн хүү О.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Хохирогч Г.Оийн 4 тооны үхэр нь нэгдүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн 327 дугаартай дүгнэлтээр 3.700.000 төгрөг үнэлэгдсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь шүүн таслах ажиллагаанд өөрийн машинаараа ирж оролцоход гарсан зардлаа баримтаар гаргаж өгсөн. Өөрийн эзэмшлийн УАЗ машинд 150.000 төгрөгийн бензин хийсэн. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралд ирэхдээ 80.000 төгрөгийн бензин хийж ирсэн. Тухайн хохирлын баримтыг 6000 төгрөгөөр нотариатаар баримтжуулсан. 180.000 төгрөгийн бензиний баримт хэрэгт гаргаж өгсөн. 150.000 төгрөгийн бензин хийлгэхэд 180.000 төгрөгийн баримт өгсөн байгаа учраас 150.000 төгрөг нэхэмжилж байгаа. Ингээд бензин болон нотариат 236.000 төгрөгийн зардал дээр 3.700.000 төгрөгийн үхрийн үнэлгээг нэмж нийт 3.950.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд ирэхдээ 150.000 төгрөгийн бензин хийсэн,  2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралд ирэхдээ 80.000 төгрөгийн бензин хийсэн, хохирлын баримтыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 6000 төгрөгийн, нийт 236.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бын нэхэмжилсэн 3.950.000 төгрөгийн хохирлоос нотлох баримтаар нотлогдоогүй 14.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, 3.936.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.Г, П.Н нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.968.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бд олгохоор шүүх шийдвэрлэснийг шүүгдэгч нар гэм буруугийн хэлэлцүүлгээс завсарлага авч төлж барагдуулсан талаар шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н, С.Г нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бын 58..........48 тоот дансанд шүүгдэгч П.Н 1.970.000 төгрөг, шүүгдэгч С.Г 1.968.000 төгрөгийг тус тус шилжүүсэн орлогын болон мөнгөн шилжүүлгийн 2 ширхэг баримтыг шинээр гаргаж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт “Шүүхээс тогтоосон хохирлыг төлж өгсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч П.Н, С.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч П.Н, С.Г нар бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Н, С.Г нар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( хавтаст  хэргийн I-р хавтасны 105-106 дахь тал)-аар тус тус нотлогдож байна.

Шүүхийн эрүүгийн хариуцлагын  хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Шүүгдэгч П.Н, С.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, П.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Г, П.Н нарыг 4 тооны үхэр хулгайлж ашиг олсон гэж үзэж, шүүгдэгч П.Наас 1.900.000 төгрөгийг , шүүгдэгч С.Ггаас  1.800.000 төгрөгийг албадан гаргуулах, мөн хуульд заасныг журамлан шүүгдэгч С.Г, П.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга олгон ашигласан тус бүрийн 1 тооны тэмээг хурааж улсын орлого болгох саналтай байна. Улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал гаргасан тул шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна” гэх дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Л эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт “шүүгдэгч С.Г, П.Н нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан 3.936.000 төгрөгийн хохиролыг хувь тэнцүүлэн төлсөн. Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах санал байхгүй. Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б эрүүгийн хариуцлагын  хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хувьд хоёр шүүгдэгч хохирлоо төлсөн. Надтай болон миний гэр бүлтэй ирж уулзаагүй. Нэг нутаг усны хүмүүс өөрийн биеэр ирж уулзаад уучлалт гуйх болов уу гэж их харсан. Миний данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Миний аав жилийн өмнөөс энэ хэргийг хөөцөлдөөд явсан. Энэ хэргийн эцсийн үзэж чадаагүй бурхан болсон. Би хууль ёсны төлөөлөгчөөр 2-3 удаагийн хуралд ирж оролцож байна. Тэр хугацаанд надтай ирж уулзаагүй. Хууль ёсны дагуу шийдэх байх. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэв” гэх  мэдүүлэг,

Шүүгдэгч П.Нын өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон гэж үзсэн учир хохирогчид учирсан хохирол төлөх завсарлага авч хохирлоо төлж шүүх хуралдаанд оролцож байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.2, мөн хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2-т тус тус зааснаар миний үйлчлүүлэгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлт,

Шүүгдэгч С.Ггийн өмгөөлөгч Я.Б эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт “ Миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хохирол төлөх завсарлага авч хохирол төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Улсын их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамруулахгүй зүйл ангийг тусгаж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгагдаагүй тул миний үйлчлүүлэгчийг 1 жил зорчих эрх хязгаарлах ялаар хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлт,

Шүүгдэгч П.Н эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт “Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Уучлалт хүсэж байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Г эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт “Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Уучлалт гуйж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Шүүгдэгч С.Ггийн хувийн зан байдлын талаар: Гэрч Л.Сгийн өгсөн: “Би 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд С.Г 5 дахь хүүхэд юм. С.Г багаасаа хөдөө мал дээр өссөн. Мал маллаж малын ашиг шимээр амьдарлаа залгуулдаг. Үг дуу цөөнтэй, тэр бүр хүнд өөрийгөө ойлгуулах чадвар муутай, сэтгэцийн хувьд хэвийн хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 61 дэх тал),

Шүүгдэгч П.Нын хувийн зан байдлын талаар: Гэрч П.Чгийн өгсөн: “П.Н нь миний том ах бөгөөд бид эцэг эхээс зургуулаа юм. П.Н ах хөдөө мал дээр өссөн. Хичээл сургуульд суугаагүй, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Үг дуу цөөнтэй, бүрэг зантай, найз нөхөд цөөн. Тамхи татдаг, архи уугаад байдаггүй, мал дагаж амьдарлаа залгуулж өдийг хүрсэн хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 47 дахь тал)-үүд  тус тус хэрэгт авагдсан байна.

          Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н, С.Г нарт тус бүрт нь 2 /хоёр/ жил  хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Н, С.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан  П.Н, С.Г нарт оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан П.Н, С.Г нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 

2-т  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”  гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл гэдэгт хамаарахгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогод хамааруулж үзэж болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт юуг хамааруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна.

Шүүгдэгч П.Н, С.Г нар 3.700.000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр хулгайлсан болох нь тогтоогдож байгаа боловч уг 4 тооны үхрийг хэрхэн захиран зарцуулсан болох нь тогтоогдохгүй байгаа тул 4 тооны үхрийн үнэ 3.700.000 төгрөгийг гэмт хэрэг үлдэж олсон орлого гэж үзэж шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 1.850.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулах зүйтэй гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ тус бүр нэг тооны тэмээг уналга олгон ашигласан гэж яллаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдоогүй тул шүүгдэгч тус бүрийн 1 тооны тэмээг хурааж улсын орлого болгох саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч П.Н, С.Г нарын тус бүрийн нэг тооны тэмээ битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Н, С.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Н, С.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Пийн Н, Ш овогт Сгийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н, С.Г нарт тус бүрт нь 2 /хоёр/  жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Н, С.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч П.Н, С.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үлдэж олсон орлого болох 3.700.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс нь 1.850.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч П.Н, С.Г нарын тус бүрийн нэг тооны тэмээ битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан ялтан П.Н, С.Г нарт оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан П.Н, С.Г нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Н, С.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ