Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,

шүүгдэгч Г.Г, З.С, С.Л нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Л.Ванчигсүрэн, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Л, С.Л, С.Л, З.Снарт холбогдох эрүүгийн 1934001210072 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт 

Шүүгдэгч С.Л: ___

                                

Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Чимэдваанчигийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2,390,000 төгрөгийн хохирол, мөн яллагдагч Л.Ванчигсүрэн З.С нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн П.Лайханжавын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.385.000 төгрөгийн хохирол,

яллагдагч Л.Ванчигсүрэн нь 2020 оны 4 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн Хар балгас гэх газраас иргэн Г.Ганбаярын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800,000 төгрөгийн хохирол,

яллагдагч З.С нь 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тойром” гэх газраас иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.     

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

            Шүүгдэгч С.Л: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй... гэж,

            Шүүгдэгч Л.Ванчигсүрэн: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй... гэж,

            Шүүгдэгч Г.Г: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй... гэж,

            Шүүгдэгч З.С: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 19344001210072 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Чимэдваанчигийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2,390,000 төгрөгийн хохирол, мөн яллагдагч Л.Ванчигсүрэн З.С нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн П.Лайханжавын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.385.000 төгрөгийн хохирол, яллагдагч Л.Ванчигсүрэн нь 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн Хар балгас гэх газраас иргэн Г.Ганбаярын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800,000 төгрөгийн хохирол, яллагдагч З.С нь 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тойром” гэх газраас иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн үйл баримт нь дараах:

Шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Чимэдваанчигийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2,390,000 төгрөгийн хохирол, мөн яллагдагч Л.Ванчигсүрэн З.С нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн П.Лайханжавын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.385.000 төгрөгийн хохирол, яллагдагч Л.Ванчигсүрэн нь 2020 оны 4 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн Хар балгас гэх газраас иргэн Г.Ганбаярын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800,000 төгрөгийн хохирол, яллагдагч З.С нь 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тойром” гэх газраас иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1хх-ийн 157-159 хуудас/,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1хх-ийн 160-162 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /Л.Ванчигсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндэй портер” маркийн 23-25 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн /1хх-ийн 164-167 хуудас/,

Хохирогч Г.Чимэдваанчигийн “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны Улаанбаатар хотод хамаатны бие муудаад хот явж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед ирсэн ирэхэд манай үхрээс гурван үхэр дутсан байсан...Сувай улаан үнээ нас гүйцэж яваа сольжир урагшаа эвэртэй. Нуруугаар цагаан судалтай хүрэн хязаалан гунж урагшаа богино эвэртэй. Хар хүрэн хязаалан эр үхэр им тамга байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 169-170 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Сүхбаатарын “...Би тухайн машиныг 2016 оны үеэр хамаатны залуу болох Дагдиндаваад зарсан. Зарахдаа нэрээ шилжүүлж аваагүй, зарчихсан болохоор миний нэр дээр явдаг сураг сонсохнээ Дагдиндаваа мөн цааш нь нэг хүнд зарсан гэж байсан...би тухайн тээврийн хэрэгслийг зарчихсан болохоор надад битүүмжилхэд татгалзах зүйл байхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178 хуудас/,

Гэрч Л.Ванчигсүрэнгийн “...2018 оны 11 дугаар сарын эхээр цаг хугацаа он сарыг нь сайн санахгүй байна. Би Улаанбаатар хотод байхад Лхамжав 80166930 дугаарын утас руу өөрийнхөө утсаар залгаад намайг машинтайгаа Төв аймаг Угтаалцайдам суманд гэрт хүрээд ир гэхээр би өөрийн эзэмшлийн 23-25 АРХ улсын Х.портер машинтай Угтаалцайдам суманд орой 18 цагийн үед би ганцаараа очсон. Лхамжавын гэрт очиход Ган-Од, Лхамжавын эхнэр хүүхэд байсан. Би цай ууж дуусаад өвсөндөө явъя гэхэд гэрээс нь Лхамжав, Ган-Од бид гурав миний машинтай Төв аймаг Цээл сум руу явсан суманд очоод Лхамжаваас өвсөө хаанаас ачих юм гэхэд ачин гээд сумын төвөөр дайраад Цээл сумаас баруун хойд явсан. Цаг оройны 21 цаг болж байсан байх сумын төвөөс барагцаагаар 15 км явсан цагаан худаг замын зүүн гарт таарсан. Лхамжавын хэлснээр ойрхон нуур байдаг гэсэн. Поольны захад барагцаагаар 18 орчим үхэр байсан. Лхамжав намайг энэ үхрээс хоёр гурвыг аваад явъя гэхээр би явж чадахгүй гэхэд янз бүр болбол би өөрөө арыг нь даан гээд машины татлага ослоор Лхамжав, Ган-Од бид хэд гурван үхэр оосорлож аваад машиндаа ачин Улаанбаатар Цээл сумаар дайран Угтаалцайдам суманд Ган-Одыг гэр буулгаж Лхамжав бид хоёр Улаанбаатар хот руу явж Эмээлт зах бойны хашаанд Лхамжав үхрээ буулгаад уясан. Лхамжав, бид Улаанбаатар хотруу машинтайгаа орж Лхамжав Драгон дээр үлдсэн би гэртээ харьсан. Маргааш өглөө Лхамжав намайг Драгон дээр хүрээд ир гэхээр очиход надад бэлнээр 400,000 мянган төгрөг ачааны мөнгө гэж өгсөн дээр түлшний мөнгө гэж 100,000 мянга төгрөг өгсөн. Би гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 131-133 хуудас/,

Гэрч У.Дагдандаваагийн “...Сүхбаатар гэх...энэ хүн манай нагац дүү байгаа юм. Би 2016 оны хавар Сүхбаатар ахаас 23-25 АРХ улсын дугаартай хюндэй портер маркийн тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр худалдаж аваад тухайн үедээ нэрээ шилжүүлээгүй дараа шилжүүлнэ гэж ярьж тохиролцоод наймаа хийсэн юм. Ингээд тус машинаа 2018 оны намар 9 дүгээр сард манай нутгийн Ванчигсүрэн гэх залуу надаас 6 сая төгрөгөөр худалдаж авсан бид хоёрын дунд одоо ямар нэгэн өглөг авлага байхгүй. Тухайн үед мөн нэрээ дараа шилжүүлнэ гэж ярьж тохиролцоод шилжүүлэг хийгээгүй салсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 185 хуудас/,

Яллагдагчаар Г.Гын өгсөн“...Би 2018 оны 11 дүгээр сарын дундуур Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд эхнэр хоёр хүүхэд дээрээ очсон юм. Тухайн үед манай эхнэр хүүхдүүд хадам аав Лхамжавынд очсон байсан юм.Манай хадам аав Лхамжав бол манай эхнэрийн төрсөн аав нь биш хойд аав нь байгаа юм. Ингээд би хадмынд очоод хэд хоноод байж байхад Улаанбаатар хотоос Ванчигсүрэн 23-25 АРХ улсын дугаартай хөх өнгийн портер машинтай ирээд хадам аав Лхамжав намайг гурвуулаа яваад өвс ачаад ирье гэж хэлээд Ванчигсүрэнгийн машинд суугаад Төв аймгийн Цээл сумруу явсан. Ингээд сумын төвд 21 цагийн үед очоод сумын төв дээгүүр хий дэмий тойрч явж байгаад сумын төвөөс баруун хойд зүг рүү гараад нэлээд хол явж байгаад пойлны хажууд ирээд тэнд бэлчээрт байсан үхэрнээс хар, улаан хүрэн, алаг 3 толгой үхэр Ванчигсүрэн оосорлож бариад гурвуулаа элбээд амьдаар нь машиндаа ачаад тэндээсээ шууд Угтаалцайдам сум руу яваад гэрийн гадаа очоод намайг буулгаад гэртээ үлд гэж хэлсэн.Ингээд тэр хоёр Улаанбаатар хотруу яваад маргааш орой Лхамжав над руу дансны дугаараа өг гэж хэлээд би ХААН банкны 5100202156 дансаа өгөөд Лхамжав надад 150.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 224-225 хуудас/, 1.9. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний “...алдагдсан 3 үхрийг 2,390,000 төгрөгөөр үнэлэв...” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 187-192 хуудас/,

2019 оны 03 дугаар сарын 28-ны “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний “...”Hyunday Porter” маркийн 3-25 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 1,636,530 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 198-206 хуудас/,

Яллагдагчаар Л.Ванчигсүрэнгийн өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 219-220 хуудас/,

Яллагдагч Г.Гын “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224-225 хуудас/,

Шүүгдэгч Л.Ванчигсүрэн, З.С нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн Т.Янжмаагийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3,385,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1хх-ийн 5-12 хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1хх-ийн 16-18 хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1хх-ийн 19-22 хуудас/,

Прокурорын зөвшөөрөл /мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай /1хх-ийн 30-35 хуудас/,

Хохирогч П.Лайханжавын “...Би Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Сагзайн сүүл толгой гэх газарт өөрийн төрсөн ээж Янжмаатай хамт амьдардаг юм ээж маань хөдөө тус газарт малтай байдаг өндөр настай нааш, цаашаа явж чадахгүй учир би...хохирогчоор мэдүүлэг өгч байна. Би ээжтэй хамт малыг нь хамт маллаж амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө үхэр хотлуулаад үхрээ уяхад 1 тугалтай үхэр ирээгүй байхаар нь... хайгаагүй ингээд маргааш өглөө нь үхрээ саах гээд үхрээ гаднаас оруулах гээд хайхад байхгүй байсан ингээд үхрээ бүртгэхэд 4 настай хээлтэй улаан үнээ, 4 настай сартай шийр цагаан улаан үнээ, 5 настай тугал нь хөхдөг улаан халзан үнээ байхгүй байсан. Ингээд малчнаараа хайлгахад манай гэрийн баруун хойд талд байх поолины зах дээр 3 үхрийг маань махлаад гэдэс толгой хээлийг нь арьсаар нь бүтээгээд орхисон байсан. Гаднаас нь харахад үхэр хэвтээд байгаа юм шиг харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Р.Заяабаярын “...Манай машиныг...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нөхрийн дүү Ванчигсүрэн манайд ирээд машинаа өгчих эхнэрээ ажлаас нь тосчихоод ирье маргааш өглөө машиныг чинь авчирч өгнө гэж хэлээд манай машиныг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42 хуудас/,

Гэрч Т.Янжмаагийн “...2019 оны 01 сарын 30-ны өдрийн шөнө үхрээ бэлчээрээс татаж авч чадаагүй тэгтэл өглөө нь буюу 2019 оны 01 сарын 31-ний өдөр өглөө үхрээ саах гэтэл үхэр байхгүй байхаар нь малчин явж хайтал гэрээс баруун хойд зүгт байрлах тариан талбай дотор нядлаад махыг нь авч явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 хуудас/,

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний “...алдагдсан 3 тооны үхрийн 3,385,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 53-58 хуудас/,

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ”Хан-Үнэлэмж” ХХК-ний “...Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 13,800,000 төгрөг ” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 64-68 хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Л.Ванчигсүрэнгээр 2019 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутагт С.Л дээр очиход хамт байсан гэх хүнийг таньж олуулах ажиллагааг хийв... 3 дугаартай хүн буюу З.Сг ерөнхий төрхөөр нь танив...” гэх тэмдэглэл /2хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч Д.Чинзоригийн “...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сум буюу нутгаасаа 2009 онд гараад Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Би нутагтаа байхдаа хөдөө эмээ, өвөө дээрээ мал маллаж амьдардаг, хааяа сумын төв орж хөдөө гэр рүүгээ буцдаг байсан. Энэ хооронд сумын төвийн хүмүүсийн зүсийг хардаг байсан. Совхиронгийн Лхамжав, Загдаамаагийн Санжаа гэх хүнийг сайн танихгүй. 2009 оноос өмнө Архангай аймаг Төвшрүүлэх суманд амьдардаг байхдаа дээрх хүмүүсийг зүс таньдаг байсан... Би яг тухайн цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. 2019 оны цагаан сарын өмнө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу ах эгчдээ цагаан сарын хэрэглээ хүргэж өгөөд буцахдаа Төвшрүүлэх сумын ХААН банкны үүднээс Улаанбаатар хот руу явах 2 хүнийг 20,000 төгрөгийн зардлаар суулгаж авч явсан. Тус хоёр хүн Лхамжав, Санжаа хоёр байсан. Ингээд замдаа явж байгаад Төв аймгийн Баянхангай сумаас зүүн тийш Улаанбаатар хот тал руугаа явж байгаад Төв аймгийн Аргалант сумын бөөтэй хөшөөнөөс баруун талд ойролцоо миний машины духны ремен тасраад Лхамжав Улаанбаатар хотоос хүн дуудаж ремен захиулж авчирсан юм. Ингээд духны ременээ сольж тавиад Лхамжав миний машинд суугаад Санжаа нөгөө ирсэн хүний машинд суугаад Улаанбаатар хот орсон... Би тус хүнийг танихгүй /Ванчигсүрэн/. Улсын дугаар өнгийг санахгүй байна. Приус-20 машинтай ирж байсан. ...Тийм зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 128-129 хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Л.Ванчигсүрэнгээр 2019 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутагт С.Л дээр очиход хамт байсан гэх хүнийг таньж олуулах ажиллагааг хийв... 1 дугаартай хүн буюу Чинзоригийг ерөнхий төрхөөр нь танив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 131-133 хуудас/, 2.13.Яллагдагч Л.Ванчигсүрэнгийн “...Би Чинзоригийг танина. Сая таньж олуулах ажиллагаа хийлээ. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Лхамжав намайг Аргалант сумын нутагт машин эвдэрлээ гэж хэлээд би машины духны ремен аваачиж өгсөн нь үнэн. Намайг очиход Санжаа, Лхамжав, Чинзориг гурав байсан юм. Би тухайн үед төрсөн ах Заяабаярын 72-89 УБВ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр очиж ремен хүргэж өгөөд буцахдаа Санжааг машиндаа суулгаад Улаанбаатар хот орсон. Лхамжав Чинзоригтой хамт машинд нь суугаад Улаанбаатар хот орсон юм. Ингээд Санжаа надад хандаж биднийг ирж байхад замын хажууд үхэр байсан, хоёулаа явж авах уу гэхээр нь би зөвшөөрөөд ахын машиныг үлдээгээд өөрийнхөө 23-25 АРХ улсын дугаартай Портер машинаа унаад Санжаатай хамт явж Төв аймгийн Аргалант сумын “Хиаман цех”-ийн ойролцоо байх үхэр дээр очиж 3 үхэр элбэж нядлаад машиндаа ачаад Улаанбаатар хот оруулаад махаа хувааж аваад идэш хоолондоо хэрэглэсэн... Би Санжааг үнэнээ хэлж хэргээ хүлээх болов уу гээд ярьдаггүй байсан юм. Одоо бол үнэнээ хэлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Хэрэг хийгээгүй Чинзориг гэх хүнийг хүртэл хэрэг хийсэн мэтээр дуудуулсандаа харамсаж байна” гэх мэдүүлэг /4хх-ийн 134 хуудас/,

Яллагдагчаар З.Сгийн өгсөн“...Би 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Төвшрүүлэх сумаас Улаанбаатар хот руу Чинзориг, Лхамжав нарын хамтаар явж байгаад замд машин эвдрээд Лхамжав Ванчигсүрэнг утсаар дуудаж машинаа янзлаад би Ванчигсүрэнгийн машинд сууж, Лхамжав Чинзоригтой хамт Улаанбаатар хот орсон. Ингээд Улаанбаатар хот орчихоод Ванчигсүрэн бид хоёр хоорондоо замд үхэр байсан, хоёулаа буцаж очиж авах уу гэж ярилцаад Ванчигсүрэн Приус машинаа орхиод 23-25 АРХ гэсэн дугаартай Портер машинаа аваад бид хоёр хамт яваад Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хиаман цех”-ийн орчмоос бэлчээрт байсан үхрээс 3 үхэр барьж элбэж нядлаад машиндаа ачаад Улаанбаатар хотод ирээд махыг нь хувааж аваад хүнсэндээ хэрэглэсэн... Би айгаад хэлээгүй юм. Одоо үнэн зөвөөр нь хэргээ хүлээж, шийдүүлж энгийн амьдралаар амьдармаар байна. Байнга дуудагдах үнэхээр хэцүү байна... Чинзориг, Лхамжав хоёр оролцоогүй. Ванчигсүрэн бид хоёр хоёулхнаа байсан юм...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 135 хуудас/,

Шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь 2020 оны 4 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн Хар балгас гэх газраас иргэн Г.Ганбаярын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Ганбаярын адууны тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт. /2хх-ийн 184 хуудас/,

Хохирогч Г.Ганбаярын “...2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Архангай аймаг Хотонт сум Бургалтай баг Хар балгас гэх газарт малын бэлчээрээс хүрэн азаргатай 23 тооны адуутай адуунаас зөв талын гуян дээрээ өргөстэй саран тамгатай хар халтар зүсмийн нас нийлсэн бүдүүн гүү хулгайд алдсан ба түүнээсээ хойш тасралтгүй эрж хайсаар байж Архангай аймаг Цэнхэр сум Буйлан гэх газарт миний хулгайд алдсан гүү нь давхар саран тамгатай цоохор зүсмийн азаргатай 25 орчим тоотой адуунд байсан ба би тухайн үед өөрийнхөө дүү болох Сүхбаатарын хамтаар очиж үзсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 186-188 хуудас/, 3.3.Гэрч З.Сүхбатын “...2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Архангай аймаг Хотонт Бургалтай баг Хар балгас гэх газарт малын бэлчээрээс манай хамаатны ах болох Г.Ганбаяр нь өөрийнхөө хүрэн азаргатай 23 орчим тооны адуутай адуунаас зөв талын гуян дээрээ өргөстэй саран тамгатай хар халтар зүсмийн нас нийлсэн бүдүүн гүү хулгайд алдсан. ...Түүнээс хойш манай дүү тасралтгүй эрх хайсаар байсан ба 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г.Ганбаяр нь эрэлд хамт яваадхая гэхээр нь түүнд зөвшөөрч Архангай аймаг Хотонт сумын хойд хэсэг, Төвшрүүлэх, Цэнхэр сумын нутгаар хайж байгаад Архангай аймаг Цэнхэр сум Буйлан баг Буйлан гэх газар орчимд манай ахын хулгайд алдсан гүү нь давхар саран тамгатай цоохор зүсмийн азаргатай 25 орчим тоотой адуунд зүсээрээ зогсож байсан ба нөгөө алдсан гүү нь унагалсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 197-199 хуудас/,

Гэрч Б.Базаррагчаагийн “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр Архангай аймаг Төвшрүүлэх сум Цохиот гэх газарт оршин суудаг манай хадам дүү болох Бандиа буюу Л.Ванчинсүрэн нь өөрийнхөө эзэмшлийн ногоон өнгийн портер маркийн машинтай хар халтар зүсмийн хээлтэй гүү 700.000 мянган төгрөгөөр авчирч надад зарж борлуулсан. Борлуулах үедээ надад хэлэхдээ өөрийнхөө найзаас авсан тэгээд мөнгөний хэрэгцээ гараад байна та авчих гэсэн тэгээд би зөвшөөрч өөрийнхөө эхнэрийнхээ дансаар 700.000 төгрөг тухайн үед шилжүүлсэн. Би тухайн гүүг бол хулгайн гүү болох талаар мэдээгүй мэдсэн бол худалдаж авахгүй...тухайн хар халтар зүсмийн гүүний зөв талын гуя дээрээ өргөстэй саран тамгатай, чихэндээ имгүй гүү байгаа би одоо эзэнд нь өгөхөд бол татгалзах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 200-202 хуудас/,

Гэрч Б.Базаррагчаагийн дахин өгсөн мэдүүлэг, /2хх-ийн 215-218 хуудас/,

2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №191 дугаартай дүгнэлт /2хх-ийн 229 хуудас/,

Гэрч Л.Оюунгэрэлийн “...2020 оны 4 дүгээр сард манайх Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт өөрийн малаа маллаж байгаад өвсгүй болоод Архангай аймгийн төвшрүүлэх сумын 3 дугаар баг Цохиот гэх газарт отроор очсон юм. Манай дүү Л.Ванчигсүрэн нь 2020 оны 4 дүгээр сарын дундуур манай нөхөр Б.Базаррагчаа бид хоёроос гүүний мөнгө болох 700.000 төгрөг авсан. 650.000 төгрөгийг нь өөрийнхөө 5720623372 гэсэн данснаас Ванчигсүрэнгийн данс руу шилжүүлээд 50.000 төгрөгийг бэлэн өгсөн.Би тухайн үед шилжүүлсэн дансыг нь мэдэхгүй байна.Тэгээд 2020 оны 6 дугаар сард санагдаж байна Ванчигсүрэнгээс халтар зүсмийн хар унагатай гүү авсан. Тэгсэн удалгүй Ванчигсүрэнгээс авсан гүү хулгайн гүү болж таараад манай адуунаас эзэн нь ирээд авсан.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 211-214 хуудас/,

Шүүгдэгч З.С нь 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тойром” гэх газраас иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /4хх-ийн 3-10 хуудас/,

Хохирогч Л.Бямбадашийн “...Би 2021 оны 5 дугаар сарын 28-ны шөнө гадаа байсан өөрийн эзэмшлийн “Жалам хар” мотоциклоо хулгайд алдсан. Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Тойрох гэх газар тариалан эрхэлдэг юм. Тухайн өдөр зөөврийн ногоон байрны ард тавьсан. Өдөр их халуун байсан учраас би мотоциклоо сүүдэрт тавьсан. Өдөр нь ажлаа дуусгаад мотоциклоо тэр чигт нь байрны ард орхиод унтаад өгсөн. Өглөө нь босоод бие засаад эргээд орох гэтэл мотоцикл байрандаа байхгүй байсан. Би гайхаад цагдаагийн байгууллагад хандсан...; гэх мэдүүлэг /4хх-ийн 13-16 хуудас/,

Гэрч Д.Гэрэлчимэгийн “ ...Би 5 дугаар сарын 28-ны өдөр оройны 21 цаг 58 минутад Төвшрүүлэх сумын төвөөс өөрийн тариалан эрхэлж байгаа газарт намайг ирэхэд манай зөөврийн ногоон байрны гадаа ар талд нь манай мотоцикл харагдаж байсан... Гэтэл өглөө нь манай мотоцикль алга болсон байсан. Манай нөхөр гаднаас орж ирээд миний мотоцикл алга болсон байна гэсэн гараад иртэл мотоцикл алга байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 27-29 хуудас/,

 Гэрч Б.Балжиннямын “...Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах цанын бааз гэх нэртэй газарт өөрийн хувийн ажлаар явж байсан. Гэтэл намайг замын хажууд зогсож байхад улаан өнгийн мотоциклтой хүн ирээд, сайн байна уу гээд мэнд мэдээд би Архангай аймгаас явж байгаа юм. Энэ хавьд унаж яваа мотоциклоо үлдээгээд Улаанбаатар хот орох гэсэн юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь явуулын хүнд тус болъё гэж бодоод тэр хүнтэй ярилцахад тухайн хүн тэр мотоциклоо зарна гэж байсан. Өөрийгөө Лхамжав гэж танилцуулсан. Тэр хүн унаж явсан мотоциклоо зарна гэхээр нь за тэгвэл ямар үнэ ханшаар зарах вэ гэхэд би мотоциклоо 1,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь доошоо хямдруулах уу? гэхэд 800,000 төгрөгөөр бэлэн ав гэж хэлсэн. Тухайн үед манай дүү Пүрэвням мал дээр унах мотоцикл байхгүй байсан. Ер нь бол бид хоёр мотоцикль авна гэж хоорондоо ярьж байсан. Тийм учраас би тухайн Лхамжав гэх хүнд өөрийн дүү Пүрэвнямын гэрийг зааж өгөөд явуулсан. Удалгүй Пүрэвням над руу утсаар яриад ахаа би энэ мотоциклыг худалдаж авмаар байна. Та одоо мөнгийг нь өгчих, би дараа нь мөнгийг нь өгье гэж хэлсэн... Би Лхамжав гэх хүнтэй яриад таны данс руу 800.000 төгрөг хийчих үү? гэтэл Лхамжав хариуд нь ахад нь данс байхгүй, би мөнгийг нь бэлнээр авмаар байна гэсэн. Надад тухайн үед бэлэн мөнгө байсан учраас би мөнгийг нь бэлнээр аваачаад Лхамжавт тоолоод өгсөн... Тухайн үед би тэр мотоциклийг үзэж байхдаа улаан банктай, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бусад мотоциклоос өндөр юм байна гэж харж байсан. Мөн намайг унаж үзэхэд тэр мотоцикль пар пар гэсэн чанга дуутай байсан. Харин нэр энэ тэрийг нь хараагүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 35-37 хуудас/,

Гэрч Б.Пүрэвнямын “... 2021 оны 6 дугаар сарын сүүлээр манай гэрт мотоцикл зарна гээд махлагдуу бондгор бор залуу өөрийгөө Лхамжав гэж танилцуулаад ирсэн. Тухайн үед миний мотоцикл эвдэрч муудсан байсан учраас би Лхамжав гэж өөрийгөө танилцуулсан хүний мотоциклийг худалдаж авсан... Байхгүй байсан. Надад түлхүүрийг нь өгсөн, өөр зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 38-40 хуудас/,

“Жалам хар” нэртэй мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 41-45 хуудас/,

Гэрч С.Лын “...Санжааг би танина. Нэг нутгийн хүн... 2021 оны 6 дугаар сард би Төв аймгийн Угтаал цайдам сумаас Загдаамаагийн Санжаатай утсаар ярьсан юм. Манайх ногоо тарьж, хүлэмж барьж байсан учраас Санжааг ирээд туслаад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхэд Санжаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт байна. Чадвал очно гэж хэлсэн. Удалгүй 2021 оны 06 дугаар сарын эхээр Загдаамаагийн Санжаа манай Угтаал цайдамд байдаг гэрт мотоциклтой ирээд ногоо тарихад тусалсан. Манай гэрт 3-4 хоноод явахдаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Жалам хар” мотоциклоо манайд орхиод, та энэ мотоциклыг аваад оронд нь надад хурдан удмын даага өгөөрэй гэж хэлсэн. Би за тэгье. Энэ мотоциклыг чинь аваад чамд гайгүй давхих даага өгнө өө гээд авсан. Дараа нь З.Сг явсны дараа нь би “Жалам хар” мотоциклоо унаад Улаанбаатар явж байгаад Цанын баазын тэнд зогсоод Улаанбаатар хот унаж орох гэсэн чинь ороод тавих айл байхгүй болохоор Цанын бааз дээр айлд үлдээхээр болсон. Гэтэл тэр айлын Балжинням гэдэг хүний дүү Пүрэвням гэх хүн миний “Жалам хар” мотоциклыг үзээд худалдаж авъя чи зарах уу? гэхээр нь би зарна гээд тэр хүнд 800,000 төгрөгөөр зараад мөнгийг нь бэлнээр аваад Улаанбаатар хот орсон. Санжаад би тухайн мотоциклын оронд өгөх ёстой байсан даагаа өгөөгүй. Надад “Жалам хар” гэдэг мотоциклоо өгөхөд нь би тэр мотоциклыг өөрийнх нь мотоцикл гэж бодсон. Тэгээд замд таарсан Балжинням гэдэг хүний дүү Пүрэвнямд зарсан... Тэр мотоцикль “Жалам хар” гэдэг нэртэй, унаад явахад чанга дуутай, улаан өнгөтэй, улсын дугаар байхгүй тийм мотоцикл байсан. Миний мотоцикл байгаа юм, энэ жил давхихаар гайгүй даага болгомоор байна гэж надад хэлсэн. Би тухайн мотоциклыг хэдэн хоног унаж үзсэн чинь чанга дуутай, хатуу мотоцикль байхаар нь өөр хүнд зарчихсан... Би Пүрэвням гэх хүнд 2021 оны 6 дугаар сарын сүүлээр зарсан бас өдрийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 56-58 хуудас/,

Гэрч П.Пүрэв-Эрдэнийн “...Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт байдаг “Өндөр цохиот” гэх газарт ертөнцийн зүгээр зүүн талд нь нутагладаг... 2021 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрийн хооронд улаан өнгийн мотоцикл “Өндөр цохиот” гэх газар байгаагүй. Би тухайн үед өглөө болгон малдаа явдаг байсан. “Өндөр цохиот” гэх газар нь манай малын бэлчээр байгаа юм. Би өдөр болгон л энэ хавиар л явдаг...” гэх мэдүүлэг /4хх-ийн 62-64 хуудас/,

Гэрч Ө.Үл-Олдохын “...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөр цохиот” гэх газарт ертөнцийн зүгээр зүүн талд нь нутагладаг Малчин айл байгаа юм. Ойр хавийн айлууд ч гэсэн дандаа энэ хавьд нутагладаг. ...тийм мотоцикль байгаагүй. ... би энэ хавьд мотоцикль байсан бол таарах байсан. Надтай лав таараагүй. “Өндөр цохиот” гэх газарт угаасаа манай малын бэлчээр дээр байдаг. Манай хонь мал өглөө болгон бэлчдэг юм...”гэх мэдүүлэг /4хх-ийн 66-68 хуудас/,

Гэрч Э.Урангоогийн “...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм /1 дүгээр/ багийн Засаг дарга байгаа юм. Манай мал байдаг хөдөө гэр Төвшрүүлэх сумын төвийн зүүн талд байдаг “Цохиот” гэдэг газарт байдаг юм. Манай нутагладаг “Цохиот” гэдэг газар Төвшрүүлэх сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн талд 8-9 км орчим зайтай... “Тойром” гэх газраас “Өндөр цохиот” гэх газар хүртэл 35 км зайтай. Мотоциклтой хүн хурдан явбал 15 минут орчим явна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 75-76 хуудас/,

2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаартай “2020 онд шинээр худалдан авсан “Жалам хар” нэртэй мотоциклийн зах зээлийн дундаж үнэлгээг 2021 5 дугаар сарын байдлаар 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэсэн шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 83-84 хуудас/,

Яллагдагч З.Сгийн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 98-99 хуудас/,

Хохирогч Л.Бямбадашид эд зүйл /Жалам хар мотоцикл/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-ийн 121 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвнямын “... 800,000 төгрөгөө авчих юм бол гомдолгүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 117-118 хуудас/,

Иргэний хариуцагч С.Лын “...миний зарсан мотоцикл хулгайн мотоцикл байна гэж цагдаагаас ярьсан... Балжинням, Пүрэвням гэх ах дүү хоёр ярилцаж байгаад 800,000 төгрөгөөр худалдаж авсан... Ойр зуурын хэрэгцээний юманд зарцуулаад дууссан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 114-115 хуудас/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Чимэдваанчигийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2,390,000 төгрөгийн хохирол, мөн шүүгдэгч Л.Ванчигсүрэн З.С нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн П.Лайханжавын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.385.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь 2020 оны 4 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн Хар балгас гэх газраас иргэн Г.Ганбаярын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч З.С нь 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тойром” гэх газраас иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэн.

           

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн нь:... хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч, С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Чимэдваанчигийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2,390,000 төгрөгийн хохирол, Мөн яллагдагч Л.Ванчигсүрэн 3.Санжаа нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх оны 01 дүгээр сарын шене газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн П.Лайханжавын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.385.000 төгрөгийн хохирол, Яллагдагч Л.Ванчигсүрэн нь 2020 оны 04 дугээр сарын 25-наас 28-ны едрийн хооронд Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн Хар балгас гэх газраас иргэн Г.Ганбаярын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800,000 төгрөгийн хохирол, яллагдагч 3.Санжаа нь 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр "Тойром" гэх газраас иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хамааралтай, агуулгийн хувьд зөрүүгүй  үйл баримтууд хангалтай тогтоож чадсан, хууль ёсны хэмээн улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт , мөн шүүгдэгч З.Сг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Гэм буруу  болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй  ял хөнгөрүүлж өнгө үү гэсэн зүйл саналтай оролцоно. Гэм буруу дээрээ маргахгүй тул олон зүйл хэлэхгүй. Санжаад холбогдолтой хохирогч Бямбадашаас ирүүлсэн  хүсэлт шаардлага хангахгүй байна. Хохирол төлсөн баримт болон иргэний үнэмлэхээ хуулбарлаад нотариатаар батлуулаад явуулах шаардлагатай байсан тиймээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгнө үү.. Хохирол төлбөрийг төлж барагдуулна.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн приүс маркийн машиныг битүүмжлэлээс гарган эзэмшигчид нь буцаан олгоно уу энэ тээврийн хэрэгслийг  гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй. Мөн шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч нарын  ар гэрийн байдлыг харгалзан үзээд 2022 оны өршөөл үзүүлэх тухай хуулийг харгалзан, энэ асуудлыг анхаарч үзэн хорих ялыг зорчих ялаар дүйцүүлэн солиж өгнө үү. Г. Ган-д 2-3 насны  2 хүүхэдтэй эхнэр нь одоо 5 сартай жирэмсэн, Ванчигсүрэнгийн хувьд сэтгэцийн өвчтэй дүүгээ асардаг байдлан харгалзан  үзээд миний 3 үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн: Гэм буруу дээр маргахгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих боломжтой гэсэн байна. Гэхдээ Л.Ванчигүрэнгийн хувьд Архангай аймгийн Түгшрүүлэх суманд хөдөө аав ээж дээрээ мал малладаг.  Гэр бүлийнхэн нь Улаанбаатар хотод байдаг  тиймээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар бол хөдөө өндөр настай аав ээжтэй нь байж малыг нь харах хүнгүй болох асуудал байгаа. Боломжит нөхцөл байдлыг харгалзан боломжтой бол тэнсэж өгнө үү гэв. Хохирлын тухайд өөрт оногдох хохирлоо бүрэн төлхөө  илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн эрх зүйг байдлыг харгалзан ял  хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

            Гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нар бүлэглэн бусдын малыг хулгайлах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нар буруугийн талаар хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн талаар нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн дүгнэлт болон мэдүүлгүүдийг тус тус гаргадаг.  

 

Шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Прокуророос шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эзэмшлийн малыг хулгайлсан”  гэж,

мөн шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

           Харин энэ хэргийн тухайд “Хулгайлах” гэмт хэрэгт хамаарах ба “мал” гэдэг нь эд хөрөнгө бөгөөд энэ эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан л бол гэмт хэрэг байхаар хуульчлагдсан.

Тухайлбал шүүгдэгч Э С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нар хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тэдний малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар тус тус авсан байна.

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарын бусдын малыг хулгайлж буй үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарах тул хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн.

 

Улмаар шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэдгээр нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн,

Мөн шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

Тэрээр шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч: Эрүүгийн хариуцлагын тухайд шүүхээс гэм буруутай гэж үзсэн, шүүгдэгч нар нь гэм буруу дээрээ маргадаггүй тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Л 1 жил хорих ял, Г.Г 1  жил хорих ял  Л.Ванчигсүрэнд 2 жил хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч  З.Сд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил хорих ял, тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял нийт 1 жил 6 сар хорих ял оногдуулах  санал гаргаж байна. Хохирлын тухайд хохирогч Г.Чимэдванчигт 2.390.000 төгрөгийн хохирол учирсан үүнийг С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г нарт тэнцүү хуваахад  нэг хүний 796.700 төгрөг болж байна үүнийг гаргуулж хохирогчид олгох, хохирогч Ганбаярт төлөх төлбөргүй гэж үзэж байна.  Хохирогч П.Лхайханжавт 3.385.000  төгрөгийн хохирол учирсаныг 2 хүнд хуваан  нэг хүний 1.692.500 болж байна үүнээс шүүх хуралдааны өмнө 1.300.000 төгрөгийг төлсөн тул  нэг хүнээс 392.500 гаргуулж  олгуулах, Шүүгдэгч З.Сгаас 1.692.500 гаргуулж хохирогч  П.Лхайханжав олгуулах, мотоциклыг буцаан өгсөн тул хохирогч Л.Бямбадашд төлөх төлбөргүй гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Ванчигсүрэнгийн эзэмшлийн 23-25АРХ улсын дугаартай портер маркийн  тээврийн хэрэгслийг эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлого болгуулах ,  72-89 дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгчид: Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.14 дүгээр зүйлд зааснаар “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.

            Мөн хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч нарын хувьд учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй байх ба Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна гэж үзсэн болно.

            Учир нь шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь өөрөө сонгох санкцтай бөгөөд хорихоос өөр төрлийн ялтай байх тул зайлшгүй Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Шүүх эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн боловч шүүгдэгч оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

 

            Учир нь шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нар нь анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй, мөн тэдний хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн болон төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан үзсэн.  

            Шүүх шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиоллдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчидийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан тухайн зүйл, заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарт 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг харьяалалтай нутаг дэвсгэрээсээ гарахгүй байхаар тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Улмаар шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хохирогч нарт хохирол төлсөн баримтыг ирүүлсэн болно.

Үлдэх хохирлоос шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г нараас тус тус 796.700 төгрөг гаргуулж хохирогч Г.Чимэдванчигт, шүүгдэгч З.С, Л.Ванчигсүрэн нараас тус тус 392500 төгрөг гаргуулж хохирогч П.Лхайханжавт олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Ванчигсүрэнгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 23-35 АРХ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг түүнээс гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн 72-89 УБВ приус-20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 13.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор тус тус шийвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн бусдын эзэмшлийн 72-89 УБВ приус-20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 1934001210072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, шүүгдэгч С.Л нь 56 хоног, шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь 32 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Г, З.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.3 дугаар зүйлийн 3, 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Л, С.Л, С.Л, З.С нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

Шүүгдэгч Боржигон овогт Загдаамаагийн Санжааг бусдын эд хөрөнгө хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л, Л.Ванчигсүрэн, Г.Г, З.С нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Г, Л.Ванчигсүрэн, С.Л, З.С нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалалаар тус тус тогтоож, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

5. Шүүгдэгч Г.Г, Л.Ванчигсүрэн, С.Л, З.С нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэж хорих ялаар солих болохыг тус тус анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г, Л.Ванчигсүрэн, С.Л нараас 796.700 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Чимэдваанчигт, шүүгдэгч З.С, Л.Ванчигсүрэн нараас тус бүр 392.500 төгрөг гаргуулж хохирогч П.Лайханжавд олгож, хохирогч Л.Бямбадаш нь энэ хэрэгт холбогдуулан гарсан зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ванчигсүрэнгийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох 23-25 АРХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, 72-89 УБВ улсын  дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 13.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.  

8. Хэрэгт битүүмжлэгдсэн бусдын эзэмшлийн 72-89 УБВ приус-20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгосугай.

9. Шүүгдэгч С.Л нь 56 хоног, шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь 32 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Г, З.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

  12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.Л, С.Л, С.Л, З.Снарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН