Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

            Улсын яллагч М.Хэрлэнчимэг,

            Шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р, тэдний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарт холбогдох эрүүгийн 2234000000466 дугаартай, 5 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

      

                              Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

                                    Холбогдсон хэргийн талаар:

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч Б.З, Б.З, нар 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын 1 дүгээр багийн нутаг “Дунд мэргэн” гэх газар иргэн И.Ган-Очирын 2 тооны үхэр, иргэн Ш.Лхагвасүрэнгийн 1 тооны үхрийг бэлчээрээс хулгайлсан гэмт хэргийг олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан үйлдэж бусдад 4,400.000 тогрогийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шене Төв аймгийн Угтаалцайдам сумын хар чулуут 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Ятуутын пойл" гэх газраас иргэн Ц.Батбаярын өмчлөлийн 2 тооны ухрийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Р.Р, Б.З, Б.З нар бүлэглэн Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 03 дугаар сарын 20-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшеет 2 дугаар багийн нутаг "Сэртэн" гэх газраас иргэн С.Дамдиндоогийн эзэмшлийн мах сүүний чиглэлийн Монбилярд үүлдрийн 5 настай, соёолон бухыг хулгайлж 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 0 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг дугаар баг "Тал булаг" гэх газарт Ц.Мөнхцэцэгийн өмчлөлийн 1 тооны үхрийг бусдын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан.

5. Шүүгдэгч Р. Рэнцэндорж, Б.З, Б.З нар бүлэглэн, Ниссан Тина маркийн 04-21 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтт 2 дугаар багийн нутаг "Цав хангай" гэх газраас Д.Ганхуягийн 1 тооны үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Р.Р, Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Суул буга 4 дүгээр баг “Бүрд” гэх газар иргэн Н.Мөнхтөрийн 3 тооны үхрийг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Б.З, Б.З бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 17-НООС 18-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Аадгай" гэх газраас иргэн Т.Сувд-Эрдэнийн өмчлөлийн 2 тооны үхрийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн, Т.Приус 30 маркийн 03-69 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 9 дүгээр сарын 19-НӨӨС 20-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг "Баруун бууц" гэх газар иргэн Б.Атардээжийн 2 тооны үхрийг хулгайлж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын 2 дугаар багийн нутаг "Талын хайрхан уул"-ын зүүн поолиноос С.Жавзандуламын 1 тооны ухрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

10. Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутгаас С.Төгсзаяагийн эзэмшлийн 2 тооны үхрийг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Шүүгдэгч Б.З, Б.З нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, 2022 оны 5 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут багийн нутаг дэвсгэрт оршин суух Б.Төмөрбаатарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.800,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч Б.З, Р. Рэнцэндорж нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шене Тев аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нумтын ам” гэх газраас иргэн П.Баяраагийн 1 тооны үхрийг бусдын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан

13. Шүүгдэгч Б.З, Б.З нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Суул буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Ц. Цэвээнпүрэвийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэжээ.

Шүүгдэгч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэжээ.

Шүүгдэгч Р.Р нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000466 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.З, Б.З, нар 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын 1 дүгээр багийн нутаг “Дунд мэргэн” гэх газар иргэн И.Ган-Очирын 2 тооны үхэр, иргэн Ш.Лхагвасүрэнгийн 1 тооны үхрийг бэлчээрээс хулгайлсан гэмт хэргийг олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан үйлдэж бусдад 4,400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын хар чулуут 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Ятуутын пойл" гэх газраас иргэн Ц.Батбаярын өмчлөлийн 2 тооны үхрийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Р.Р, Б.З, Б.З нар бүлэглэн Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Сэртэн" гэх газраас иргэн С.Дамдиндоогийн эзэмшлийн мах сүүний чиглэлийн Монбилляард үүлдрийн 5 настай, соёолон бухыг хулгайлж 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 9 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг дугаар баг "Тал булаг" гэх газарт Ц.Мөнхцэцэгийн өмчлөлийн 1 тооны үхрийг бусдын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Р. Рэнцэндорж, Б.З, Б.З нар бүлэглэн, Ниссан Тина маркийн 04-21 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Цав хангай" гэх газраас Д.Ганхуягийн 1 тооны үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Р.Р, Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр баг "Бүрд" гэх газар иргэн Н.Мөнхтөрийн 3 тооны үхрийг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З, Б.З бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 17-НООС 18-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Аадгай" гэх газраас иргэн Т.Сувд-Эрдэнийн өмчлөлийн 2 тооны үхрийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн, Т.Приус 30 маркийн 03-69 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 9 дүгээр сарын 19-НӨӨС 20-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг "Баруун бууц" гэх газар иргэн Б.Атардээжийн 2 тооны үхрийг хулгайлж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын 2 дугаар багийн нутаг "Талын хайрхан уул"-ын зүүн поолиноос С.Жавзандуламын 1 тооны ухрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутгаас С.Төгсзаяагийн эзэмшлийн 2 тооны үхрийг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

         Шүүгдэгч Б.З, Б.З нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, 2022 оны 5 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут багийн нутаг дэвсгэрт оршин суух Б.Төмөрбаатарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.800,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Б.З, Р. Рэнцэндорж нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Тев аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Нумтын ам" гэх газраас иргэн П.Баяраагийн 1 тооны үхрийг бусдын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан

 Шүүгдэгч Б.З, Б.З нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Ц. Цэвээнпүрэвийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн үйл баримт нь дараах:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд ...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Угтаалцайдам сумын 1  дүгээр багийн нутаг “Дунд мэргэн”  ертөнцийн зүгээр  хойд зүгт  20км зайд  Хүрэн булгийн ар гэх газарт ертөнцийн зүгээр  хойшоо харсан ам байх бөгөөд  энгэр хэсэгт нь  хар үхрийн арьс  толгойтой үргэлжээрээ байх бөгөөд  түүний баруун талд 2 метр орчим зайд  хар зүсмийн үхрийн  арьс үргэлжээрээ толгойтойгоо,  байх бөгөөд түүний  дээд талд  хар халзан зүсмийн  үхрийн арьс толгойтой нийт 3 үхрийн  арьс шир байв” гэснээр, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-8 дугаар хуудас/

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд ...41-10 УАЕ улсын дугаартай  саарал өнгийн Приус -20  маркийн тээврийн хэрэгсэл байх ба тухайн тээврийн хэрэгслийн  багажийг сөхөж үзэхэд дүүрэн малын мах ачсан байх ба  тухайн мах нь зарим хэсгээрээ шороогоор бохирлогдсон байх ба тухайн мах нь  ямар нэгэн гарал  үүслийн бичиггүй, хаанаас авсан нь тодорхойгүй байх ба тээвэрлэж явсан жолоочоос  уг махыг хаанаас авсан талаар тодруулахад хаанаас авсан болох нь тодорхойгүй байв.  Тухайн тээвэрлэж явсан махны чанарыг алдагдуулахгүй  байх зорилгоор  Ак мойнак  нэртэй түүхий эдийн   захын хөргүүрт 466,900 гр  махыг жин хэмжүүрээр хэмжиж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хадгалуулав” гэснээр, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-9-14 дүгээр хуудас/

Хохирогч Ш.Лхагвасүрэнгийн өгсөн: “Манайх Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул 1 дүгээр багийн нутаг дунд мэргэн гэх газарт нутаглаж  байгаад 2022 оны  9 дүгээр сарын 23-24-нл шилжих шөнө 1 тооны үхрээ  шулуулж  хулгайд алдсан. Манайх саахалт айл Ган-Очир гэх хүний үхэртэй хамт худгаас услаад ертөнцийн зүгээр зүүн зүгт бэлчээрт гарсан байсан. Манай үхэр  өвөлжөөнийхөө урд зүгт  байж байсан хурааж чадалгүй  хээр хонуулсан..., маргааш өглөө нь  саахалт айлын Ган-Очир  ах хүрч ирээд 3 тооны үхэр шулсан байна, хоёр нь манай үхэр, нэг үхэр нь  танай үхэр юм шиг байна гэж хэлэхээр нь  үхэр шулсан гэх газрыг заалгаж  очиж үзтэл  хар зүсмийн  6 настай эр үхрийг Ган-Очир гэх хүний хоёр тооны эр үхрийн хамт нядлаад  гэдэс толгой, шир, шийр зэргийг хээр хаяад махыг нь аваад явсан байсан. Үхэр шулсан  газар дан дугуйтай жижиг машины мөр гарсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг, /1хх-38 дугаар хуудас/,

Хохирогч И.Ган-Очирын “..Манайх Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул 1 дүгээр багийн нутаг дунд мэргэн гэх газарт нутаглаж  байгаад 2022 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хоёр тооны үхрээ шулуулж хулгайд алдсан...маргааш өглөө нь  хонио бэлчээрт гаргачхаад үхэр лүүгээ дурандахад  бэлчээрт гардаг газарт бэлчээрлэж байсан. Өдөр үхрээ услах гээд  бэлчээрт байхад нь  очтол хар халзан зүсмийн 3 настай эр үхэр,  мөн хар зүсмийн 3 настай эр үхэр дутуу байсан. Дутуу байсан хоёр үхрээ хайгаад  явж байтал  бэлчээрт гардаг газарт нь  манай хоёр тооны эр үхэр болон саахалт айл болох Лхагвасүрэнгийн  хар зүсмийн  насыг мэдэхгүй нэг тооны эр үхрийг  хамт нядлаад  гэдэс, толгой, шир, шийр зэргийг  хээр хаяад  махыг нь аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг, /1хх-47 дугаар хуудас/.

Иргэний нэхэмжлэгч С.Батболдын “... тус машин  Энх үүд инвест ХХК банк бус  санхүүгийн  байгууллагын  нэр дээр байдаг ба би тус машиныг 2021 оны 10 дугаар сард 24 сарын хугацаатай 4,5 сая төгрөгийн барьцааны гэрээтэй зээл авч нэр шилжүүлээд машинаа өөрөө  бусдад гэрээгээр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг хүн байгаа юм.  Тус машиныг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  17 цагийн орчимд  Батбаатар овогтой Загдрагчаа  гэх хүн 24 цагийн түрээсээр 60.000 төгрөг төлөөд Төв аймгийн Заамар  сум яваад ирнэ  би морь уядаг юм морио Туул голд  усанд сойчихсон байгаа эргэчхээд ирнэ гэж хэлээд аваад явсан. Ингээд  тус машинаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байсан. 14 сая төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /1хх-33-34 дүгээр хуудас/.

Шүүгдэгч  Б.Згийн сэжигтнээр өгсөн “...би Улаанбаатар хотод 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш амьдарч байгаа. Би 2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед найз Баатаржавын хамт Улаанбаатар хотоос  баруун чиглэлд гардаг засмал замаар гарч хөдөө явсан..., Лүн суманд хоол идчихээд Угтаалцайдам сумын чиглэлд  явж байхад замын хажууд хэдэн үхэр харагдсан. Тэгэхээр нь тэр үхрүүдийг нэлээн холоос шороон зам дээр зогсож байгаад үхрээ оройдоо хураах нь уу үгүй юу гэж ажиглаж харанхуй болохыг хүлээсэн..., нэг хязаалан  насны бололтой бор халзан зүсмийн үхрийг жалганд барьж аваад тэнд нь унагасан. Дараа нь хар зүсмийн хоёр үхрийг нь барьсан газраа амийг нь хорлоод  машинаар чирч  жалга руу оруулсан.., нийт 3 үхэр бойлоод 01 цаг өнгөрч байхад дууссан. Махыг машинд ачаад хот руу хөдөлсөн. Шороон замаар явж байгаад Атарын гуанз, Лүн сум хоёрын дундуур засмал зам руу  нийлээд  шууд  хот руу  явж  байхад Эмээлт дөхөөд 04 цаг  өнгөрч байхад  цагдаа зогсоосон..би ажил хийдэггүй ажилгүй болохоор хүн хүнд өртэй.., манай найз Баатаржав анх үхэр хулгайлах  санааг надад хэлж  байсан. Үхэр хулгай хийхээр явж байгаа талаар Баатаржав мэдэж байсан. Хэрэв махаа зарчихсан бол тавин хувийг Баатаржав авах байсан” гэсэн мэдүүлэг, /1хх-85-86 дугаар хуудас/.

Шүүгдэгч  Б.Баатаржавын яллагдагчаар өгсөн: ... Угтаалцайдам сумын нутагт газар орны нэрийг мэдэхгүй байна, 100 гаруй тооны үхэр сүрэгтэй таарсан. Тэгээд  тухайн үхрүүдийг  хүн хурааж аван нь уу  гэдгийг холоос ажигласан. Тэгээд  орой 20 цагийн үед үхрүүд дээр явж очсон. Машинаас буунгуутаа бор халзан зүсмийн  үхрийг би барьж авсан. Тэгээд тэрийг унагааж алж орхичхоод дараа нь хойшилж явж байгаад хоёр хар зүсмийн үхэр барьж аваад газар дээр нь унагаасан. Дээрх үхрийг машинаар чирч жалга руу оруулж янзлаад махыг ачаад үүрээр Улаанбаатар хотын чиглэлд явсан. Тэгээд үүрээр 05 цагийн үед 22-ийн пост дээр цагдаа зогсоосон.  Тэр өдрийн хувьд Загдрагчаа мөнгөний хэрэг  байна,  чамд талыг нь өгнө гэхээр нь хамт явсан” гэсэн мэдүүлэг /1хх-112 дугаар хуудас/

”Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлангаар Тоёота приус-20 маркийн 41-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10,985,030 төгрөг, Нас гүйцсэн бүдүүн эр үхэр 1,600,000 төгрөг, 3 настай эр 2 тооны үхэр 2,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн зах зээлийн үнэлгээ,  /1хх-56, 63 ,67 дугаар хуудас/.

Тоёота приус-20 маркийн 41-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-9-23 дугаар хуудас/.

Тоёота приус-20 маркийн 41-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол  /1хх-24-27 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Батбаярын өгсөн: “...Манайх өнгөрсөн хавар хоёр үхэр алдсан. Тэр орой “Ятуутын пойл”-ноос үхрээ гаргаж ирээд гэрийнхээ баруун талд 17 цаг өнгөрч байхад орхисон. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед үхрээ гэрийн гаднаас сурсан чинь 2 үхэр байхгүй, дутсан. Үхрээ хайгаад явсан гэрээс холгүйхэн баруун тийш ойролцоогоор 2 км газарт “Ятуутын пойл”-д манай 2 үхрийн арьс нь дэлгээстэй, толгойтойгоо үргэлжээр нь орхиод явчихсан байсан. Шийрийг нь энэ тэнд гаргачихсан, гэдсийг нь гаргаад хаячихсан шувуу идэж байсан. Дэргэд нь жижиг дан дугуйтай машины мөр харагдаж байсан. Яг өдрийг нь санахгүй байна 2022 оны 02 дугаар сарын сүүлчээр яг хэзээ гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг, /1хх-136 дугаар хуудас/,

Гэрч Рааханжавын өгсөн: “...Миний машиныг манай хүү Рэнцэндорж  нэг удаа аваад явсан.  Би тухайн үед жолооны үнэмэлэхгүй байж яах гэж байгаа юм гэхэд манай найз үнэмлэхтэй гялс юманд явчихаад ирье гээд гуйж аваад явсан юм.  Тухайн үедээ найзыгаа харуулаагүй найз гудамжинд гадаа хүлээж байгаа гэж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-146 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Б.Згийн сэжигтнээр өгсөн “...Бид гурав 21 цагийн үед гарч яваад Атарын засмал замаас 119 дэх км-ээр салж яваад Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг “Ятуут уул” гэдэг газар очоод 23 цагийн үед 20 гаран тооны үхэртэй таараад тэр үхэр дундаас 2 сувай үнээ унагасан. Тэгээд 2 үнээг тэнд бэлчээрт нь гаргаж дуусчхаад шөнийн 3 цаг өнгөрөөгөөд махыг нь ачаад хот руу хөдөлсөн. Хотод ирээд Хүчит шонхор зах дээр очоод “мах авна” гэсэн хүнд 2,490,000 төгрөгөөр худалдсан. Мөнгийг нь бид гурав хувааж авсан.., Рэнцэндорж машин унаж ирсэн. Түрээсийн Приус 20 машинтай ирсэн..., нийт 2,490,000 төгрөг болсон. Мөнгийг нь миний 5052116779 данс руу хийлгэж авсан. Би Рэнцэндорж, Баатаржав нарын данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 3,000,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт, /1хх-168-169 дугаар хуудас/.

Шүүгдэгч  Р.Рийн сэжигтнээр өгсөн  “...Би үхрийг нь ойртуулж тууж ирээд нэгийг нь Загдрагчаа бугуйл ашиглаж бариад нөгөөхийг нь Баатаржав бас бугуйл ашиглаж барьж авсан. Тэгээд нөгөө хоёр үхрээ нядалж шулаад хэргийн газартаа арьс болон шир, шийр, гэдэс зэргийг нь үлдээгээд махаа машинд ачаад Улаанбаатар хот руу явсан. Баатаржав нь гэртээ харина гэж зам дээр буугаад үлдсэн би Загдрагчаагийн хамт дэнжийн мянга зах дээр очоод махны ченжид махаа худалдан борлуулсан. Хэдэн төгрөгөөр борлуулсан талаар би сайн санахгүй байна. ... Намайг Загдрагчаа болон Баатаржав машин олох хэрэгтэй байна гээд байхаар нь би төрсөн эцэг Рааханжавын Т.Пробокс маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж аваад тэрийгээ унаж явсан юм. ... 05-08 УНУ гэх дугаартай, одоо Өлзийт хороололд байгаа...” гэх мэдүүлэг, /1хх-176 дугаар хуудас/.

Шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн: “...бид 3 баруун аймаг руу явах замаар яваад Баянхангай сумын цаад сум болох Угтаалцайдам сум руу явсан. Тэгээд Ятуутын пойл хавьд үхэрнүүдтэй таарсан. Тэгээд шууд захаас нь 2 үнээ барьж аваад жаахан замаас хөндийлөөд хажуу талын пойл руу оруулаад янзалсан. Дуусаад хөдлөх үед шөнийн 01 цаг болж байсан  тэгээд хот руу орж ирээд би гэртээ буугаад үлдсэн, харин Загдрагчаа Рэнцэндорж нар хаана  тушаасан талаар мэдэхгүй. Миний 5664147089 дугаарын данс руу 600 орчим мянган төгрөг шилжүүлсэн байсан. Би хэрэг үйлдэж олсон мөнгөө  бүгдийг нь дансаар авдаг байсан” гэсэн мэдүүлэг /1хх-189 дүгээр хуудас/

”Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Т22-163 дугаартай “...2 тооны нас гүйцсэн сувай үнээ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 3,000,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт, /1хх-149 дугаар хуудас/,

”Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Т22-181 дугаартай “ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 09 дүгээр сарын  зах зээлийн үнэлгээгээр 6,436,263 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт, /1хх-160 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд ...уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар багийн нутаг Сэртэн гэх газар байх бөгөөд Аргалант сумын  төвөөс 11 км зайд  пойлны хашааны торон хашааны хажууд улаан халзан  үхрийг нядалж шулсан байх ба толгой арьс шир үргэлжээрээ орхисон байв. /1хх-218 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-219-220 дугаар хуудас/,

Хохирогч С.Дамдиндоогийн өгсөөн:...Миний хулгайд алдагдсан бух маань Монбилерд үүлдрийн цэвэр цусны цагаан толгойтой уулан алаг бух одоо энэ соёолон насны бух байсан юм. Би тухайн бухаа зах зээлийн ханшаар 6,000,000 сая төгрөгөөр үнэлж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, санал хүсэлт гэвэл би гомдолтой байна хулгай хийсэн хүнийг олж хохирлоо барагдуулмаар байна. Хэргийн газар дээр би тухайн үед би байгаагүй цагдаа нар ирнэ,  үзлэг хийнэ гээд бүтэн өдөр гадаа тухайн мах хэвтсэн байсан. Тухайн мах шарлаад тоос шороонд дарагдсан байсан. Би цагдаагийн хүмүүс үзлэг хийгээд дуусан хойно мах авдаг хүнээс энэ махыг худалдан авах уу гэхэд нэгдүгээрт туранхай байна, хоёрдугаарт бухын мах мөн өнгө нь шарлаад арьс болсон байна, авахгүй гэхээр нь хог дээр аваачаад хаясан. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл миний бухыг үнэлсэн зах зээлийн үнэлгээ бага байна би дор хаяж 10 сая төгрөг гэж бодож байна энэ асуудлаас болж 30 гаран үнээ сувайрч байгаа.” гэх мэдүүлэг, /1хх-226, 227 дугаар хуудас/,

Гэрч Д.Алтансүхийн өгсөн: ...манай компани өвс ачиж байсан жолооч нар ирээд үхэр чинь бүрэн юм уу гээд асуухаар нь бүрэн байх гэж хэлтэл хойд пойлны торон хашаанд дотор алаг бухыг алаад арьсыг нь хуулаад орхисон байна гэхээр би манай бух мөн юм уу гэж асуутал мөн байна гэхээр очоод үзтэл манай Монбилиард үүлдрийн соёолон насны бухыг махлаад өвчүүг нь аваад явсан. Би тэр даруйдаа кампаний захирал Дамдиндоо гэх хүн рүү утасдаж хэлээд цагдаа ирсэн юм. Намайг тухайн шөнө малдаа тэжээл өгөөд 00 цагийн үед 4 мориндоо тэжээл өгч байхад бух үхэр дотроо байсан.Өглөө босоод малаа бүртгэж амжаагүй байхад мал бэлчээртээ гарсан байсан тэр үед би бухаа бүртгэж үзээгүй байтал гурван жолооч сумын төвөөс өвс ачих гэж ирж яваад замдаа харсан байсан юм. Миний маллаж байсан бух цагаан толгойтой дөрвөн шийр нь цагаан том биетэй Монбелиард үүлдэрийн соёолон настай бух байсан юм. Намайг тухайн малыг маллах хугацаанд над дээр ямар нэгэн хүн ирж бухны талаар ярьж байгаагүй. Би 2021 оны 6 сарын 20-ний өдрөөс хойш малыг нь маллаж байгаа сардаа би 800,000 төгрөгийн цалин хөлс авдаг юм.” гэх мэдүүлэг/1хх-233 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Т22-01 дугаартай: “Мах сүүний чиглэлийн Монбилярд үүлдрийн 5 настай Соёолон бух 5,000,000  төгрөг.” гэх дүгнэлт /2хх-16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Р.Рийн сэжигтнээр өгсөн:...Атар хүрэлгүй Бөөгийн хөшөөнөөс баруун тийшээ даваад засмал замын урд талын пойлны зүүн захад нэг бух төхөөрсөн. Машинаа пойлны торон хашааны зүүн захад үлдээгээд явган явж бухыг хураасан өвсний тэндээс барьж тууж ирсэн. Тэгээд төхөөрсөн. Төхөөрч байх хугацаанд машин хар замаас бууж ирж байхаар гэрлийг нь хараад бид нар тэр чигт нь орхиод зугтаасан. Тэр бухнаас ганц өвчүүг нь л авсан. Тэгээд бид гурав шууд хот руу ирсэн.Түрээсийн Приус 20 машинтай явсан. Баатаржав түрээсэлсэн санагдаж байна.Хар халзан бух байсан.” гэх мэдүүлэг /2хх-40 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Згийн сэжигтнээр өгсөн:...Машинаа пойлны торон хашааны гадна үлдээгээд явган алхаж очоод тэр бухыг авчихсан юм. Тэгээд торон хашаанд машинаа тулгаж зогсоогоод үхрийг хашаан дотор нугасалж унагаад хийсэн. Тэгээд хийгээд өвчиж дуусаад өвчүүг нь би машинд ачсан. Тэгтэл хойноос засмал талаас машин ирж байгаа гэрэл гарсан. Тэгэнгүүт нь машины гэрэл хараад зугтсан. Тэр пойлны хашааны манаачийн гэр нь хураасан өвсний зүүн талд нэг хамрын цаад дор 100 метр орчимд харагдаж байсан. Би зугтахдаа хэрэглэж байсан хутгаа авч амжилгүй тэр чигт нь хаяад зугтсан. Шууд зүүн тийшээ шороон замаар зугтаж байгаад Бөөгийн хөшөөний хөтөл дээр байдаг айлын урдаас засмал замд нийлээд хот руу явсан. Нас гүйцсэн бух байсан Эхлээд барьж авахдаа бух гэж мэдээгүй, том эр үхэр барилаа гэж бодсон. Унагасан хойноо бух гэж мэдсэн. Эрлийз үхэр байсан болохоор монгол бух шиг зузаан хүзүү байгаагүй. Зүс нь хүрэн халзан санагдаж байна. Тэндээс хотод ирээд маргааш өдөр нь ханын материалын гудамжинд явж байтал нэг ядруухан ах явж байхаар нь “ах үхрийн өвчүү авах уу” гэсэн чинь “хэдэд өгөх юм” гэсэн. Би эхлээд 30,000 төгрөгөөр ав гэж хэлсэн, тэр ах байгаа нь 20,000 төгрөг байна гэхээр нь тэр хүнд 20,000 төгрөгөөр худалдаад тэр мөнгөөрөө машинаа угаалгасан.” гэх мэдүүлэг /2хх-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын сүүлчээр  буюу хэрэг гардгийн урд өдөр  байсан санагдаж байна. Төв аймгийн  Аргалант сумын чиглэлд бөөгийн хөшөөний тэнд  нэг том эр үхэр  байна. Тэрийг гурвуулаа  хийгээд ирье,  тэгээд тэнцүү  хувааж авъя хэнд ч мөнгө хэрэгтэй дээ гэж хэлсэн. Тэгээд бид 3 Загдрагчаагийн цагаан Тоёота  королла  маркийн улсын дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан Завхан  дугаартай машинд суугаад хотоос гарсан. Тэгээд баруун аймаг явах чиглэлийн замаар  явж байгаад бөөгийн хөшөө өнгөрөөд зүүн гар тал руугаа салж урагш хоёр орчим км газар явсан.  Машинаа тортой пойлны хажуу талд үлдээсэн. Өөрсдөө хураалгаастай өвс рүү явсан. Тэгээд үхрүүд дундаас хар халзан зүсмийн үхрийг барьж авсан. Тэгээд машин дээр хөтөлж авч ирээд  хийсэн. Өвчиж дуусаад өвчүүг ачаад байж байтал засмал замаас машины гэрэл орж ирсэн. Тэгээд  бид 3 шууд хаяад зугтаасан” гэсэн мэдүүлэг /2хх-55 дугаар хуудас/,  

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд...хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Жаргалант  сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Тал булгийн тойруу гэх газар  ба Их наран уулын хойд энгэр хоёр урсгалтай асфальтан төв замын  ертөнцийн зүгээр  урд зүгт 150-180 м зайд  байв. Хэргийн газар 3 м диаметртэй талбайд  цус мэт  хүрэн улаан өнгийн  зүйлээр бохирлогдсон, шулагдсан гэх улаан халзан бярууны  толгой нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт  харсан арьснаасаа салаагүй байсан  ба арьс дэлгэгдсэн  байдалтай байв” гэснээр /хх-2-81 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-84-85 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Мөнхцэцэгийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 07 цагт үхрээ саагаад гаргасан юм. Манай мухар хүрэн үнээ, улаан халзан үнээ, улаан халзан бяруу гурав өглөө бэлчээрээс гараад орой гэрийнхээ гадаа ирж хонодог байсан юм. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө хоёр үнээ нь ирчихсэн улаан халзан бяруу ирээгүй байсан тул хоёр үнээгээ сааж, гаргаад бяруугаа хайхад Тал булгийн тойруу гэх газар улаан халзан бяруу шулагдсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2хх-92-93 дугаар хуудас/,

Гэрч Г.Цэнд-Аюушийн “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн орчимд намайг үхрээ сааж байхад манай гэрээс зүүн урд зүгт замын цаад талд жижигхэн хар шувуунууд эргээд байсан...” гэх мэдүүлэг, /2хх-95-96 дугаар хуудас/,

Гэрч С.Ганболдын “...Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр баталгаат жингийн хажуугаар явж байсан чинь ард талд жижиг машины багаж дотор үхрийн мах зарах гээд үл таних нэг залуу зогсож байхаар нь үхэр чинь хэд гэж байгаа юм гэж асуухад 6,500 гэхээр нь доошоо 6,000 төгрөгөөр 1 кг-ийг нь өгөөч гэж хэлээд авахаар тохироод би тэрэгтэй ачигч дуудаад дээр нь үхрийн махыг ачаад Нарантуул 2 захын баталгаат хил рүү оруулж хиллэж үзэхэд 112 кг болоод 675,000 төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгөөд гүйлгээний утган дээр нь би өөрийн 89158818 гэх дугаарыг бичээд 10 цаг 45 минутын үед шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /2хх-99 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Зын сэжигтнээр өгсөн“...Төв аймгийн Жаргалант сумаас цаашаа Загдал явах замд үхэр таарсан. Тэнд замын хажууд машинаа үлдээчхээд үхэр дундуур алхаж явж үзсэн чинь ихэнх нь саалийн үнээ байсан, тэр дунд ганц эр бяруу байхаар нь тэр бярууг авъя гэж ярьсан. Хажуугаар засмал замаар машин их яваад байсан болохоор бид хоёр машинтайгаа холдож зогсож байгаад машин арай багасахаар нь шөнө 2 цагийн үед үхэр рүү очиж нөгөө бярууг авсан. Бярууны хүзүүг нь Загдрагчаа мушгиж унагаад би нугасалсан. Цусыг нь гоожихыг хүлээгээд 30 минут хүлээж суусан. Тэгээд янзлаад арьсыг нь дэлгээд толгойноос нь салгахгүй үлдээсэн. Махыг нь ачаад хот руу явсан. ...Хотод Нарантуул 2 зах дээр ирээд өглөө 09 цагийн үед худалдсан. Зургаан зуун хэдэн мянган төгрөг болсон. Мөнгийг нь Загдрагчаа дансаараа авсан. Тэгээд над руу миний хаан банкны данс руу яг тал мөнгийг нь тэр дороо хийсэн...” гэх мэдүүлэг, /2хх-108-109 дүгээр хуудас/,

Шүүгдэгч  Б.Згийн сэжигтнээр өгсөн “...Төв аймгийн Жаргалант сумын нутаг Тал булгаар Жаргалант руу салаад Тал булгаас 5 км дотор бэлчээрээс 1 бяруу хулгайлсан. Дандаа тугалтай 30 орчим тооны үхэр байсан, тэр дундаас 1 эр бярууг нь бойлж аваад махыг нь ачиж хот руу оруулж өгсөн.  Жаргалантын засмал замаас урд талд 200 метр орчимд ойрхон газарт бойлсон. ...Би фейсбүүкээс “машин түрээсэлнэ” гэсэн зарын дагуу би ярьж байгаад 100,000 төгрөгийн барьцаа үлдээгээд өдрийн 60,000 төгрөг төлөөд Приус маркийн машинтай явсан. Тэр машины дугаарыг санахгүй байна. Хотод ирээд машиныг нь буцаагаад өгсчихсөн. ...Хотод Нарантуул-2 захын гадна нэг ченжтэй уулзчихаад махаа дотор оруулж өгөөд явсан. Гэхдээ тэр ченжийг танихгүй.Эрэгтэй хүн байсан. ...Уг нь 114 кг болсон. Нэг кг махыг 6,000 төгрөгөөр тооцож өгсөн. Тэгээд 670,000 төгрөгөөр өгсөн. Баатаржав бид хоёр мөнгөө хувааж авсан...” гэх мэдүүлэг, /2хх-113-114 дүгээр хуудас/,

”Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Т22-154 дугаартай “...Улаан халзан зүсмийн бярууг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 700,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт, /2хх-101 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Ганхуягийн: “Манайх Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг. Өнгөрсөн жил 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө “Цав хангай” гэдэг газраас нэг сувай үнээгээ хулгайд алдсан. Нийт 20 гаран үхэр бэлчээрт хоносон. Маргааш нь 28-ны өглөө манай үнээг бэлчээрт засмал замын урд задгай пойлон дунд жаахан хонхор газарт алаад махыг нь аваад явчихсан байхыг нь мэдсэн. Арьс толгойг нь салгаагүй, шийрийг нь тараагаад хаячихсан, гэдэс сэвсийг нь шувуу идээд байж байсан. Жижиг машины мөр харагдаж байсан. Тухайн үед утсан дээрээ зураг авч байсан ч одоо устаад алга болсон байна лээ. Манай үнээний арьс толгой нь тэндээ байгаад байдаг байсан, энэ хавар пойлны ажил эхлээд сэг нь алга болсон байна лээ. Ухаа ягаан зүстэй, 7 настай сувай үнээгээ хулгайд алдсан. Сувай үнээг 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг. /2хх-145 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Б.Згийн яллагдагчаар өгсөн: “..нөгөө хоёрыг үхэр дээр буулгаад машинаа аваад засмалаас 1 км орчим газарт байрлах пойлон дунд  нөгөө хоёрыг хүлээсэн.  Нэлээд хүлээгээд ирэхгүй болохоор нь өөдөөс нь дөхөж очих үед багавтар үхэр хөтөлж ирсэн. Хамжилцаж туулцаад машин дээрээ очсон. Гурвуулаа нийлж үхрээ янзлаад машиндаа махыг ачсан. Тэгээд хэнд өгөх хаана өгөхөө мэдэхгүй хотод ачаад орж ирсэн. Тэгээд зар дээрээс идэшний мах авна гэсэн дугаарыг олоод Налайх дүүрэг орж 1.350.000  төгрөгөөр зарсан. Тэгээд зардлаа хасаад  гурав хувааж авсан гэсэн” гэх мэдүүлэг /2хх-187 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн: ”..2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд Төв аймгийн Баянхангай сумын наад тал буюу Аргалант сумын нутаг  Бөөгийн  хөшөө”-тэй хөтөл даваад доохон талаас нь замын хажууд үхэр байсан тэгээд барьж чадахгүй нэлээн юм болж байгаад 1 тооны үхрийг Загдрагчаа бугуйлдаж барьсан. Тэгээд Загдрагчаа  тэр үнээг шууд босоогоор нь  нугасалсан. Бид 3 арьс толгойг нь үргэлжээр нь орхиод махыг нь машинд ачаад хот руу орсон өглөө нь идэш авна гэсэн зарын дагуу ярьж байгаад Дамбад нэг хүнд утсаар яриад өгсөн. Тухайн үед 1.200.000 төгрөг болсон байх би 350.000 төгрөг бэлнээр авсан..” гэх мэдүүлэг /хх-2-181 дүгээр хуудас/,

Шүүгдэгч  Р.Рийн сэжигтнээр өгсөн:...Загдрагчаа, Баатаржав хоёр нь манай гэрийн гадаа машинтай ирээд Загдрагчаа гурвуулаа ийшлээд ирэх үү гэж хэлээд би машинд суусан чинь намайг дулаан хувцас өмсчих гэж хэлэхээр нь гэр лүү ороод дулаан хувцас өмсөөд машинд нь суугаад явсан. Тэгээд мал хулгайлахаар явж байгаа талаараа мэдсэн. Тэгээд Төв аймгийн Атар чиглэл рүү явж байсан байх хугацаанд замын хажууд үхэр таарсан. Тэгээд буугаад нэг үхэр барьж авсан. Бараан өнгийн зүстэй үхэр байсан. Тэгээд алаад машиндаа ачаад Улаанбаатар хот руу ороод би 22-ын товчоон дээр буугаад үлдсэн. 2021 оны 11 сарын 28-ны өдөр миний 5016463182 данс руу Загдрагчаа над руу мөнгө явуулсан. Хэнд хэдэн төгрөг явуулсан талаар би сайн санахгүй байна.Загдрагчаагийн Ниссан Тина машинтай явсан. Загдрагчаа нь өөрөө тээврийн хэрэгсэл жолоодон явсан.” гэх мэдүүлэг /2хх-168 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 10 сарын 07-ны өдрийн Т22-167 дугаартай: “1. Соёолон насны үнээ 1,8000,000 төгрөг.” гэх дүгнэлт /2хх-151 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Мөнхтөрийн өгсөн: “...Манайх Төв аймгийн Цээл сумын төвд байдаг бөгөөд хөдөө Сүүл буга 4 дүгээр багийн Бүрд гэх газар Д.Насанбат гэдэг хүн эхнэрийн хамт манай үхрийг хариулж малладаг. 2022 оны 5 дугаар сарын 15-ны орой 20 цаг 20 минутад манай үхрийг малладаг айлын эхнэр болох Мөнхцэцэг над руу утсаар залгаад Бүрдийн шопалтай өвөлжөөний жалганд 3 үхэр шулаад махыг аваад явсан байна гэж ярьсан. Манай үхрийг маллаж байгаа Д.Насанбат гэдэг айл Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 20 км орчим газар Бүрд гэх газар Хоньчийн нурууны зүүн урд үзүүр Эрээн хавирга гэх газар нутаглаж байгаа. Би малчиндаа 105 тооны үхэр маллуулж байсан. Одоо 102 тооны үхэр байгаа...” гэсэн мэдүүлэг, /2хх-215 дугаар хуудас/,

Гэрч Д.Насанбатын “...гэртээ харьж байж байгаад орой 18 цаг үед үхрээ бөөгнүүлэх гээд гэрээсээ баруун хойд зүгт Эрээн хавиргын сархиа руу өгсөж явтал шопальтай өвөлжөөний амны зүүн хажуугийн хамар дээр том шувуу бужигнаад байхаар нь давхиад очтол өвөлжөөний бууцны саравчны хашааны баруун урд талд 30 м орчим газар 3 үхэр шулаад арьсыг нь толгойтой нь үргэлжээр нь хаяад шийрүүдийг хаячихсан, сэвс нь хажууд ойрхон байж байсан, буугаад хартал Шар халзан хязаалан гуна, сарман улаан халзан хязаалан гуна, битүү халзан улаан хүрэн шүдлэн гуна гурвыг төхөөрөөд махыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, /2хх-222 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Згийн яллагдагчаар өгсөн: “... уг хэргийг үйлдэхдээ  миний нэр дээр өөр өөр хүнээс приус-20, приус-30 маркийн машин түрээсэлсэн байсан. .. тэгээд 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тэр хоёрын хойноос  би приус-30 маркийн машинтай явсан. Тэгээд Цээл сумын Бүрдийн ар  эрээн хавирганы зүүн ар дээр уулзахаар тохирсон байсан. Би 23 цагийн үед ирээд тэр хоёртоо болзсон газраа нийлсэн. Яг тэр газар үхрүүд байсан ба Рэнцэндоржийг буулгаад  үхэр туулгахаар явуулсан” гэсэн мэдүүлэг,  /3хх-10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн:  “...тэгээд Рэнцэндоржид Цээлд үхэр байна гэдгийг хэлээд хамт гурвуулаа явъя гэсэн нөгөө нэг түрээсийн  Приус-20-оос гадна, өөр авсан түрээсийн Приус-30 машинтай гурвуулаа 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед гараад явсан. Тэгээд Цээл сумаас  үхэр судалсан газраа  буцаж шөнө дунд очсон. Тэгээд Загдрагчаа араас ирсний дараа  гурвуулаа  нийлж 3 тооны үхэр барьж авч төхөөрсөн. Дээрх 3 үхрийн махыг 2 машиндаа  хуваагаад ачсан.  Тэгээд хот руу  явж байгаад замаараа мал мах авна  гэсэн ченжийн дугаар самбар дээрээс олж авсан. Тэгээд тэр хүн рүү яриад Москва хорооллын байран  дээр очоод гадаа нь зарсан. .. гарал үүслийн бичиггүй манай Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум шүлхий гарсан бичиг гаргахгүй байгаа гэж л хэлсэн” гэсэн мэдүүлэг /3хх-4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч  Р.Рийн яллагдагчаар өгсөн: “... тухайн өдөр буюу  2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш Загдрагчаа, Баатаржав бид хоёрыг түрүүлээд явж  бай, би араас чинь очно гэж хэлсэн. Тэгээд Баатаржав бид хоёрыг түрээсийн приус-20 маркийн машинтай Баатаржав  бид хоёр түрүүлээд явсан. Төв аймгийн Цээл суманд очсон байхад Загдрагчаа араас ирсэн.  Намайг туугаад ир гэсний  дагуу туугаад ирсэн. Тэгээд 3 тооны үхэр барьж аваад алсан.  Арьс толгой шийр гэдэс дотрыг нь хэрэг болсон газраа үлдээгээд махыг нь машиндаа ачаад буцаад Улаанбаатар хотод ирсэн. Миний данс руу ямар ч байсан мөнгө шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг, /3хх-16 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Т22-45 дугаартай “ ... 3 настай, эр 2 тооны үхэр 1,500,000,  2 настай эр 1 тооны үхэр 550,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-224-225 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3хх-26-28 дугаар хуудас/,

Хохирогч Т.Сувд-Эрдэнийн “...2022 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед 31 тооны үхэр ертөнцийн зүгээр баруун хойд зүг гараад 9 тооны тугалаа урд зүг рүү гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой манай хүү Дөлгөөн ээж үхэртээ явах уу гэж асуухаар нь харанхуй болчихсон байна маргааш өглөө явахгүй юу даа гэж хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед хээр хоносон үхэр хүрээд ирэхээр нь хүү болох Дөлгөөнийг услаад гаргачих гэж хэлсэн. Удалгүй Түнтээлээ /Баянмөнх/ ирээд Ууганаатай  гараад явсан. Тухайн өдрийн 12 цагийн үед Түнтээлээ, Ууганаа хоёр манай гэрт орж ирээд танайх үхрээ бүртгэсэн үү хойно хоёр үхэр шулагдчихсан байна. Танай имтэй үхэр байна гэж хэлсэн. Тэгээд би Түнтээлээ, Ууганаа хоёртой очиж үзэхэд манай шүдлэн насны ягаан халзан үхэр, хүрэн халзан бяруу хоёр шулагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, /3хх-34-37 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганбаярын “...2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 09-10 цагийн үед Түнтээлээ ганцаараа ирэхээр нь хаачих гэж байгаа юм гэж асуухад адуунд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явъя гэж хэлээд Төв Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн тасгаас зүүн хойд талаараа тойроод Аадгайн хажууд ирэхэд шувуу эргэлдээд байсан. Яваад очтол хоёр үхэр шулаад аваад явчихсан байсан. Имийг нь хараад гэртээ ирж хэлэх гээд явахдаа Баянсүхийг үлдээсэн. Баянсүхийг Түнтээлээгийн гэрээс аваад цуг адуунд явсан. Гэртээ ирээд Сувд-Эрдэнэ эгчийг аваад үхэр шулагдсан газар очоод байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг, /3хх-40-42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын сэжигтнээр өгсөн: “...Би найз Загдрагчаагийн хамт 2022 оны 9 дүгээр сарын 17, 18-ны үед оройхон Улаанбаатар хотоос түрээсийн Приус-20 машинтай явсан..., Бид хоёр буцаж алхаж ирээд үхэр туугаад машин руу явсан. 30 орчим үхэр байсан. Тэгээд машины хажууд аваачаад шүдлэн байрын 2 үхэр унагасан. Эхлээд нэг үхэр барьж Загдрагчаа хүзүүг нь мушгиж унагаад дарж байхад нь би үхрийг нугасалсан. Бусад үхэр нь явчих гээд байхаар нь би босоод бусад үхрийг нь тогтоосон. Тэр хооронд Загдрагчаа үхрийг хатгаж цусыг нь гоожуулчхаад над дээр ирсэн. Тэгээд дараачийн нэг үхрийг нь би барьж Заагийд өгчхөөд бусад үхрийг нь би холдуулсан. Холдуулчхаад буцаад ирэхэд Заагий үхрийг яг унагааж байсан. Тэгээд би нугасанд нь хутга оруулаад тэгээд Заагий зүрх рүү нь хатгаад би дарсан. Тэгээд цусалж орхиод урьд нь унагасан үхрээ янзалсан. Өвчөөд махыг нь аччихаад дахиад нөгөө үхрийг өвчиж янзлаад махыг нь авч явсан. Яг хөдлөх үед 03 цаг 15 минут болж байсан. Арьсыг нь толгойтой нь үргэлжээр нь арьсыг нь дэлгээд үлдээсэн. Гэдэс, сэвсийг нь гаргаад орхисон. Хот руу шууд Хүчит шонхор зах руу ирсэн. Өглөө 05 цаг гэж оочирлоод 07 цаг гэж дотор ороод эрэгтэй, эмэгтэй хоёр ченжид бичиггүй мах гэдгээ хэлсэн чинь 8000 төгрөгөөр авах гэж байсан махаа 6500-7000 төгрөгөөр авсан. Мөнгөө Загдрагчаагийн данс руу хийлгэж авсан. Тэр өдрөө 11 цагийн үед миний 5664147089 данс руу тал мөнгийг нь хийсэн...” гэх мэдүүлэг /3хх-54-55 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Згийн яллагдагчаар өгсөн: “...Баатаржав фейсбүүк  зар дээрээс түрээсийн приус-20 маркийн машин авахаар  ярьчихсан байсан. тэгээд би жолооны үнэмлэхтэйгээр очиж гэрээ хийж авсан. Тэгээд Баатаржавыг гэрээс нь очиж  аваад хоёулаа шууд  2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос гараад давхисан. Тэгээд Угтаалаас  хойшоо гараад Цээл орох гэж яваад Аадгайн даваа дээр яг орой дээр нь үхэрнүүдтэй  таарсан. Тэгээд Баатаржавыг  үхэр дээр буулгаад замаас  баруун тийш  200-300 м  зайд уулын толгод дээр  гараад зогссон. Дээрх 20 гаран тооны үхрүүдээс 2 тооны үхэр унагаж янзлаад машиндаа махыг нь ачаад явсан. Үүрээр  дэнжийн мянга ороод  танихгүй ченжид 2.025.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөнөөс зардлаа хасаад  Баатаржав миний  данс руу цалин гэсэн утгатай 666.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /3хх-77 дугаар хуудас/,

”Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Т22-162 дугаартай “...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 3 настай шүдлэн үхэр 1,400,000 2 настай бяруу 700,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт, /3хх-44-45 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд... хэрэг учрал болсон гэх газар Төв аймгийн Угтаалцайдам  сумын Талын уул  1 дүгээр багийн  нутаг Баржингийн баруун бууц  гэх газар Б.Атардээжийн  өвөлжөө байх ба  сумын төвөөс урагш явсан  замаар 17 км яваад замын зүүн гар талын уулын аманд өвөлжөө байх ба  төв замаас өвөлжөө хүртэл 400 м зайтай байв. Уг өвөлжөөний  малын саравчны  урд талд  улаан алаг,  цагаан алаг 2 тооны үхрийн  арьс толгой үргэлжээрээ хажууд нь 4 шийр гэдэс дотрыг нь гаргасан байдалтай  байв.” гэснээр, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-85-88 дугаар хуудас/,

Хохирогч Б.Атардээжийн: “2022 оны 9 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутагт байх “Баржингийн баруун бууц” гэх газар миний эзэмшлийн 2 тооны үхэр шулагдсан байдалтай байхыг Мөнхнаран гэх хүүхэд хараад манайд ирж хэлсэн. Тэгээд очоод үзтэл цагаан алаг, улаан халзан зүсмийн шүдлэн үхрийг арьс, толгой сэвсийг нь үлдээгээд явчихсан байсан тул цагдаад мэдэгдсэн. 2 тооны үхрээ 3,000,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг, /3хх-96 дугаар хуудас/,

Гэрч Т.Мөнхнарангийн: “2022 оны 9 сарын 20-ны өглөө 10 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн тасаг дээр малаа услаад гэртээ ирэхэд мотоциклийн бензин дуусах гэж байсан. Тухайн өдрийн 13 цагийн Дээж ахынх руу аав, ээж хоёр дээр очиж бензин авах гэж явахдаа Дээж ахын өвөлжөөн 2 цагаан юмны хажууд шувуу эргэлдээд байхаар нь яваад очтол хоёр тооны үхэр шулагдчихсан байсан.” гэх мэдүүлэг, /3хх-109-111 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Т22-161 дугаартай: “Шүдлэн үхэр 2 ширхэг 2,800,000  төгрөг.” гэх дүгнэлт /3хх-113-114 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Зын сэжигтнээр өгсөн: “Загдрагчаа бид хоёр Төв аймгийн Угтаалцайдам сумын Аадгайн даваан дээрээс 2 үхэр хулгайлсан өдрөөс нэг байна уу хоёр хоногийн дараа дахиад Угтаалцайдам сум руу явсан. Тэгээд Угтаалцайдам сумын тасаг багаас хойшоо гараад явж байгаад өвөлжөөний урд уулын ар дээр үхэр байхыг харсан. Тэгэхэд цаг 17 цаг 15 минут болж байсан. Тэр өвөлжөөн дээр айл байна уу үгүй юу гэж бид хоёр очиж харсан. Айл байхгүй байшинтай өвөлжөө байсан. Тэр өвөлжөөний баруун талын уулын ар дээр сүлжээтэй байхаар тэнд шөнийн 12 цаг хүртэл машиндаа суусан. Тэгээд үхрийг нь хаших гэсэн чинь аймаар догшин үхэр зугтаад цөөхөн хэдэн үхэр хашааны ар дээр үлдсэн. Тэр үлдсэн үхэр дундаас хязаалан насны 2 үхэр барьж авсан. Өвөлжөөний зүүн урд жалганд тэр хоёр үхрийг бойлсон. Олсоор ороогоод унагааж байгаад би нугасалсан. Загдрагчаа хатгаж цусыг нь гоожуулсан. Тэнд нь өвчөөд арьс толгойг нь салгаагүй, арьсыг нь дэлгээстэй чигээр нь орхисон. Махыг нь машиндаа ачаад хот руу ирсэн. Хотод өглөө 07 цаг өнгөрч байхад ирээд шууд “Хүчит шонхор” зах руу орсон. Орж явтал нэг эгч “наад махыг чинь би шууд авъя” гээд бичиг ч асуулгүй авсан. Нэг кг махыг 7500 төгрөгөөр бодоод миний данс руу мөнгө нь орсон. Нийт 273 кг мах болсон санагдаад байна. Би Загдрагчаагийн Хаан банкны 5052-той данс руу яг тал мөнгийг нь хийсэн.Нэг үхрийн зүсийг нь санахгүй байна, нөгөө үхэр нь хар цоохор, алаг үхэр байсан санагдаж байна. Хоёулаа хязаалан үхэр байх.” гэх мэдүүлэг /3хх-127 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Б.Згийн сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 17, 18-ны үед Цээл сумын “Аадгайн даваа”-аас 2 үхэр хулгайлсан өдрөөс 1 хоногийн дараа санагдаж байна. Найз Баатаржавын хамт Улаанбаатар хотоос өдөр гарч Угтаалцайдам сумын чиглэлд хөдөө явсан. Тэгээд засмал замаар явж Төв аймгийн Баянхангай сумаар дамжаад Угтаалцайдам сумын “Тасаг баг” гэдэг шиг санаж байна, тэр газраас хойшоо 2-3 км орчим яваад замын зүүн талд байсан үхрийг Баатаржав бид хоёр явган хөөж айлын өвөлжөөнд оруулж байгаад 2 үхэр барьж авсан. Машинаа өвөлжөөн дээр үлдээчхээд явган хөөж ирсэн. Тэр өвөлжөөн дээр байшин байсан. Гэхдээ хүн байгаагүй. Хоёр үхэр барьж аваад бусад үхрийг нь гаргаж явуулсан.Тэгээд хязаалан насны бололтой хоёр эр үхэр бойлж аваад махыг нь ачиж хот руу оруулж “Хүчит шонхор” захын нэг ченжид худалдсан. Жаахан бохир хийсэн байна гээд хямдхан зарсан. Мөнгийг нь Баатаржав бид хоёр хувааж авсан.Би бас л Фэйсбүүкээс “машин түрээсэлнэ” гэсэн зарын дагуу би ярьж байгаад 100,000 төгрөгийн барьцаа үлдээгээд, өдрийн 60,000 төгрөг төлөөд Приус 30 маркийн машинтай явсан. Энэ машиныг өмнө нь бас түрээсээр авч явсан байсан. Тэр машины дугаарыг санахгүй байна. Хотод ирээд машиныг нь буцаагаад өгчихсөн.Баатаржав бид хоёр Угтаалцайдам, Цээл хавиас мал хулгайлах зорилгоор хөдөө явсан нь үнэн.Анхнаасаа л хот руу орж ирээд “Хүчит шонхор” зах руу очиж махаа худалдах бодолтой байсан. Гэхдээ тэр ченжийг танихгүй эрэгтэй хүн байсан.Би найз Баатаржавын дансаар авсан.Баатаржав үхэр хулгайлах гэж яваагаа мэдэж байсан. “Хүчит шонхор”-ын зүс танихгүй ченж залууд нэг кг махыг 6,500 төгрөгөөр бодож худалдсан. Нийт 1,920,000 орчим төгрөг болсон. Баатаржав бид хоёр мөнгөө хувааж авсан.Нэг нь улаан халзан, нөгөө нь алаг зүсмийн үхэр байсан санагдаж байна. Нэг нь бэлхүүс алаг, цавь цагаан үхэр байсан, нөгөө нь хүрэн халзан билүү, сартай хүрэн билүү тийм үхэр байсан санагдаж байна. Одоо мартсан байна.Үхрийн толгой, арьс, шийр, гэдэс дотрыг нь бойлсон газраа өвөлжөөний хашааны гадна байшингийн урд үлдээсэн.” гэх мэдүүлэг /3хх-122-124 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг газар нь Төв аймгийн Цээл сумын төвөөс ертөнцийн зүгээр урагш явсан шороон замаар 4 километр явахад, модон амбаартай худаг байх бөгөөд уг худгаас ертөнцийн зүгээр баруун зүгт 400 метр явахад улаан халзан үхрийн арьс, толгой, гэдэс, дотор байх ба...үхрийн арьсыг өргөхөд доор нь 4 ширхэг шийр байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3хх-159-162 дугаар хуудас/,

Хохирогч С.Жавзандуламын “...Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн “Талын хайрхан уул”-ын зүүн талын поолинд улаан халзан үхэр шулагдсан миний үхэр мөн. Манай үхрний зөв чих цуулбар, буруу талын чих нь шоргоолжин имтэй...” гэсэн мэдүүлэг, /3хх-175-177 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батзоригийн “..2022 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн үед босоод манай эхнэр Бурмаа бие засах гээд гарчхаад орж ирэхдээ манай зүүн доор шувуу суугаад байна. Манай малаас нэг нь үхчихсэн байж магадгүй гэж хэлэхээр нь би очоод үзтэл толгой арьстайгаа, арьс нь дэлгээтэй, хажууд нь гэдсийг нь гаргаад урд талд нь жижиг тэрэгний дугуйны мөртэй ойролцоо мөр байсан...10 цагийн үед “Талын хайрхан” уулын зүүн доор байх худагт малаа услах гэж очихдоо Шийлэгсүрэн гэх хүнд хэлэхэд би багийн даргад яриад хэлье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /3хх-179-180 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын сэжигтнээр өгсөн “...Загдрагчаа бид хоёр 2022 оны 4 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос гарч яваад засмал замаар явж байгаад Төв аймгийн Баянхангай сумаар шороон зам руу салаад Угтаалцайдамаар дайран өнгөрөөд Цээл сум орохоос өмнө 4 километр орчимд үхэртэй таарсан. Тэрийг бид хоёр харчхаад цаашаа Цээл сумаар ороод, Цээлээс зүүн тийшээ 3-4 километр орчим явсан. Тэгээд юм таарахгүй юм байна гээд буцсан. Бид хоёр өөр үхэр байна уу харж явсан юм. Тэгээд буцаж нөгөө үхэр дээрээ ирээд нэг шүдлэн юм уу хязаалан үхэр барьж авсан. Би бугуйлдсан, Загдрагчаа мушгиж унагаад би нугасалсан. Тэгээд би зүрх рүү нь хатгаж цусалсан. Тэгээд яг тэр газар дээрээ хуулаад махыг нь ачиж аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн...07 цаг өнгөрч байсан. Шууд “Хүчит шонхор” зах руу орж үл таних ченжид өгсөн. Тэгээд 1,247,000 төгрөг болсон. Би мөнгийг нь данс руугаа хийлгэж авсан. Тэр мөнгөнөөс 800,000 төгрөгийг нь Загдрагчаагийн данс руу би шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /3хх-199 дүгээр хуудас/,

Шүүгдэгч  Б.Згийн сэжигтнээр өгсөн “...Би найз Баатаржавын хамт 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн оройхон шиг гараад Төв аймгийн Цээл сумын хойшоо гарч үзье гээд явсан. Тэгээд шууд явсаар байгаад засмал замаас Баянхангай сумаас салаад Угтаалцайдам сумын төв замаар яваад Цээл сумын урд талын поолинд үхэр байхыг харчхаад цаашаа Цээл сумын төв орсон...Тэгээд Цээл сумын урд талаас ойролцоогоор 3 километр яваад өмнө харсан үхэр дундаас 1 үхэр авсан. Бэлчээр дээр нь тэнд нь янзалсан. Тэгээд шууд махыг нь машинд нь ачиж аваад шөнө явсаар хотод үүрээр орж ирсэн. Тэгээд махыг нь “Хүчит шонхор” зах дээр ченжид худалдсан...Миний данс руу 800,000 төгрөг хийсэн...” гэсэн мэдүүлэг,  /3хх -203 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний ”Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/31 дугаартай “...2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,700,000 төгрөгөөр үнэлэгдэв “ гэсэн шинжээчийн дүгнэлт  /3хх-189-190 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-224-228 дугаар хуудас/,

Хохирогч С.Төгсзаяагийн өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 11-ний орой 19 цаг 30 минутын үед үхрээ хурааж гэрийнхээ гадаа хонуулсан. Тэгээд маргааш өглөө нь малд явчхаад 07 цаг 45 минутын үед гэртээ ирж явахдаа манай гэрээс зүүн хойшоо шувуу овоороод байгааг харсан. Тэгээд очоод хартал манай хоёр үхрийн арьс толгой нь үргэлжээрээ, арьсыг нь дэлгэчихсэн, гэдэс нь хажууд байж байсан. Шийр нь бас байж байсан. Тэгээд манай үхрийг хийсэн байна гэж мэдээд Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Анхбуянд дуудлага өгсөн. ...Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хуучин Баянцогт” гэдэг газар зусландаа байсан юм. Манай гэр Хуучин Баянцогтын төвөөс баруун тийшээ 3 км яваад засмал замын урд талд замаас 1 км гаран зайтай нутаглаж байсан. Гэтэл манай үхрийг манай гэрээс зүүн хойд зүгт байдаг уулын хойд энгэрт, засмал замын урд талд ойролцоогоор 1 км 200 метр газарт хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-239-240 дүгээр хуудас/,

Гэрч Д.Гүндсамбуугийн өгсөн: ”....Загдрагчаа гэх залуу 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баатаржав, Рэнцэндорж нарын хамт над дээр ирж автомашин түрээслэх гэрээ хийж байсан юм.  Загдрагчаагийн хувьд 03-69 УБД улсын дугаартай Приус-20 маркийн машиныг 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1 хоногийн хугацаатай авч явсан. Тухайн үедээ утсаар яриад ахаа 1 хоног сунгах хэрэгтэй байна гэж ярьсан.Тэгээд сунгалтаа хийж явсаар 4-5 хоносон.... Би машинаа 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22  цагийн үед Улаанбаатар хотын  Сапоро худалдааны төвийн зогсоол дээр хөдлөлгүй 2-3 хонож байхад нь очиж авсан.Тухайн үед бондгор залуу нь болох Рэнцэндорж  нь түлхүүр авчирч өгсөн. Тэгээд би түүнтэй очоод машинаа хүлээлцэх үед машины багаж хэсэг нь цус болсон, машин дотор  хар өнгийн уяа, 2 ширхэг цустай хутга гарч ирсэн.  Би бол хулгай хийсэн байна гэж бодоод гар утсан дээрээ  гэрэл зургийг нь авах үед тухайн залуу Төв аймгийн цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /5хх-38 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Б.Згийн сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 11, 12-ны үед Улаанбаатар хотоос Баатаржавын хамт яваад хуучин Баянцогтын тэр хавьд явж байхад гэгээтэй байсан. Замын хажууд хэдэн үхэр харагдсан. Тэгэхээр нь цаашаа давхиад Атарын гуанз орчхоод эргээд 21-23 цагийн үед Хуучин Баянцогтын тэнд байсан үхэр рүү ирсэн чинь нөгөө үхрүүд засмал замын ойролцоо байж байсан. Машинаа засмал зам дээр орхиод Баатаржав бид хоёр явган явж үзчихээд үхэр байж байхаар нь би машин руугаа буцсан. Баатаржав үхрээ туугаад уул руугаа явж засмал замаас жаахан холдуулсан. Тэгээд бид хоёр хязаалан насны 2 үхэр тэнд нь бойлж аваад махыг нь ачиж хот руу оруулж өгсөн...”  гэсэн мэдүүлэг /4хх-3-5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын сэжигтнээр өгсөн: “...Загдрагчаа бид хоёр 2022 оны 9 сарын 10-аас 13-ны хавьд Төв аймгийн Баянцогт сумын Цанын бааз гэдэг газар луу явсан. Бид хоёр үхэр харж явсан. Замд үхэр таарвал авна гэж явсан. Тэгтэл Цанын баазын тэнд хоёр хүн гар өргөөд зогсож байхаар нь суулгаад Атар орно гэхээр нь хүргэж өгсөн. Тэгээд явж байх замдаа Хуучин Баянцогтоос цаашаа гараад 5 км орчимд замын урд уулын ар дээр үхэр байхыг харсан. Тэгээд тэр хоёр хүнийг Атар хүргэж өгчхөөд Атар дээрээс орой 20 цаг өнгөрч байхад буцаж эргээд 21 цаг гэхэд үхэр харсан газрын хавьд ирсэн. Машинаа замын хажууд орхиод бид хоёр алхаж яваад үхэр байна уу гэж харсан. Үхэр байхгүй байх шиг харагдахгүй байхаар нь Загдрагчааг машин руу нь явуулчхаад би ганцаараа дээгүүр алхаж явтал үхэр хэвтэж байсан. Тэгээд би Загдрагчаад “энд үхэр байна” гэж хэлээд машинаа засмалаас буулгаад үхэр байсан газар ирсэн. Тэгээд зам арай ойрхон байна гээд урд уулын ар руу машинаа аваачаад буцаж ирээд үхрээ тууж машин руу очсон. Тэгээд нэг хязаалан үхэр би барьсан. Тэрийг би нугасанд нь хатгаж унагаад Загдрагчаад бугуйл өгөөд явуулсан. Загдрагчаа бугуйл авч яваад нэг шүдлэн үхэр бариад авсан байсан. Загдрагчаа тэр үхрийг мушгиад унагахаар нь би нугасанд нь хатгасан. Бусад үхрийг нь би зүүн тийш нь туусан, тэр үхрүүд баруун тийшээ гэр рүүгээ явах гээд байсан. Унагасан хоёр үхрээ хуулаад махыг нь ачсан...” гэсэн мэдүүлэг /4хх-8-9 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Т22-165 дугаартай “ ... хязаалан, шүдлэн насны хоёр тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 2,500,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, /3хх-246 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Згийн ХААН банкны 5052116779 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, /хх-4-31-32 дугаар хуудас/,

Хохирогч Б.Төмөрбаатарын өгсөн: “...Би 22 тооны үхэртэй байсан. 2022 оны 5 дугаар сарын арван хэдэнд, яг өдрийг нь сайн санахгүй байна. Үхрүүдээ орой нь хураан авч амжаагүй юм. Өглөө нь хонинд явж байгаад “Аадгайн даваа”-ны баруун урд хамар дээр “Чулуутай хонхор” гэх газарт шувуу эргээд байхаар нь хараад, очиж үзсэн чинь манай хоёр үхрийг тэнд нь гаргаад махыг нь аваад явсан байсан. Арьс нь дэлгээстэй толгой нь үргэлжээрээ шийрийг нь тараагаад хаячихсан, гэдэс дотрыг нь шувуу идээд байж байсан...” гэсэн мэдүүлэг, /4хх-37-39 дүгээр хуудас/,

”Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Т22-166 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2,600,000 /Хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн шинжээчийн дүгнэлт, /4хх-47 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Б.Згийн сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын дундуур, арван хэдэнд алдсан морио хайж явсан. Тэр морийг хайж Төв аймгийн Угтаал, Аргалант, Хустайн нуруу, гол дагаад Өлзийт хороолол, Сэргэлэн сумын нутгаар Баатаржавтай хамт 2 хоног явсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хуучин Баянцогт сумын тэнд явж байхад нөгөө адуу Цээл сумын нутагт байна гэсэн сураг гарсан. Тэгээд морио авах гэж Цээл сум руу явж байгаад Угтаалцайдам сумын нутаг дэвсгэр “Аадгайн даваа”-ны баруун энгэрт үхэр сүрэгтэй таарсан. Тэгээд би том чулууны араар тээврийн хэрэгслээ нууж зогсоосон. Баатаржав үхрүүдийг тууж ирээд 2 үхэр барьж авсан. Их догшин үхэр байсан. Тээврийн хэрэгсэлдээ ойртуулж байгаад 2 үхрийг тэнд нь унагаж янзалсан. Махыг нь тээврийн хэрэгсэлдээ ачаад хөдлөхөд 04 цаг өнгөрч байсан байх. Тэгээд шулуухан давхисаар байгаад хот орж ирээд 8009-тэй утасны дугаартай ченжтэй холбогдож үхрийн махаа борлуулсан. Нийт 1,744,000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг, /4хх-56-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын сэжигтнээр өгсөн:“...Загдрагчаа нэг морио алдчихсан гээд бид хоёр хамтдаа Төв аймгийн Цээл сум, Угтаалцайдам сум, Алтанбулаг сум, Аргалант сум, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээр мөн Өлзийт хороолол гээд хоёр хоног явсан. Тэгж явж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед Загдрагчаагийн морины сураг Цээл сумаас хойш байна гэж гарсан. Тэгэхээр нь бид хоёр хуучин Баянцогт сумын тэнд явж байгаад Атар сумаас салаад Цээл сум руу явж байгаад Угтаалцайдам сумаас хойш гараад “Аадгайн даваа”-н дээр яг замын хажууд хэвтэж байгаа үхэр сүрэгтэй таарсан. Тэгээд Загдрагчаа “хоёулаа бензин, тосны мөнгөтэй болчхоод маргааш буцаад гарч ирье “ гэж хэлсэн. Тэгээд замаас баруун тийш 1 км орчим явж том чулууны хажууд тээврийн хэрэгслээ тавиад, буцаж явган алхаж очоод үхэр тууж тээврийн хэрэгслийнхээ хажууд ирсэн. Эхлээд хар шүдлэн үхэр бугуйлдаж би бариад би нугасалсан. Цусалж орхичхоод жижигхэн юм аа гэж ярилцаад дахиад нэг үхэр бугуйлдаж унагасан. Тэр хоёр үхрийг тэнд том чулууны дэргэд янзалж дуусаад махыг нь тээврийн хэрэгсэлдээ ачаад хот руу хөдөлсөн. Хотод ирээд махыг нь худалдсан. Хотод ирээд Москва хороолол орчимд нэг ченж залууд үхрийн махыг худалдсан. Мөнгийг нь Загдрагчаагийн дансаар 1,744,000  төгрөг авсан. Надад 700,000 төгрөг бэлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг/4хх-60-61 дүгээр хуудас/,

Хохирогч П.Баяраагийн өгсөн: “...Би Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн Хэвтээ холбоо гэх газарт мал маллаж оршин суудаг юм. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үхрээ хураахаар Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Нумтын ам” гэх газарт байх үхэр дээрээ очиход манай буган халиун зүстэй хязаалан эм үхрийг жалганд шулж толгой арьс нь үргэлжээрээ 4 шийрийг нь тараагаад шидсэн байдалтай толгой арьсны хажууд гэдэс, сэвс нь байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан нэг тооны үхрийнхээ тухайн үеийн зах зээлийн үнэ болох 1,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /4хх-88 дугаар хуудас/,

Сэжигтэн Рааханжав овогтой Рэнцэндоржийн Хаан Банкны 5016463182 дугаарын тоот дансны хуулганд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн “...5065128805 дугаартай данснаас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22:47 цагт Р.Рийн 5016463182 дугаарын данс руу 700 мянган төгрөг “мах” гэсэн утгатай орлогын гүйлгээний шилжүүлэг хийгдсэн. Мөн сэжигтэн Р.Рийн дансанд 2022.05.31-ний өдөр 20:48 цагт 5017144824 дугаарын данснаас “үхэр мөнгө” гэсэн утгатай 100.000 төгрөгийн орлого орсон. Сэжигтэн Р.Р нь 2022.05.31,-ний өдрийн 10:55 цагт 5925075481 дугаарын данс руу “баярлаа” гэсэн утгатай 200.000 төгрөг, 11:00 цагт 5171342501 дугаарын данс руу “1” гэсэн утгатай 260.000 төгрөг тус тус шилжүүлсэн...” гэх тэмдэглэл, /4хх-83 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Р.Рийн сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Баатаржавын хамт Улаанбаатар хотоос машинтай гарсан. Тэгээд Төв аймгийн Заамар сумын нутагт хэрэг болсон газарт очсон. Тэнд очиход олон тооны үхэр хэвтэж байсан. Нэг саарал гунжийг Баатаржав бугуйлдаж барьж авсан. Тэгээд алаад арьс, толгой, шийрийг нь уг газарт үлдээгээд явсан. Махыг нь машиндаа ачаад хот руу явсан. Тэгээд 30-ны өглөө хотод ирээд Эмээлтийн нэг ченжид махыг нь өгсөн. Эмээлтэд ирээд эхлээд махаа өгөх газар олдоогүй юм. Тэгээд би таньдаг найз Гантулга руу утасдаад “найзад нь нэг үхрийн мах байгаа юм аа, таньдаг мэддэг ченж байна уу” гэж асуусан. Тэгээд Гантулга таньдаг ченжийн утасны дугаар өгөөд “аваачаад өгчих, авчих байх аа” гэсэн. Тэгэхээр нь Баатаржав бид хоёр үхрийн махаа Гантулгын зааж өгсөн ченжид худалдсан...” гэх мэдүүлэг, /4хх-102-103 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн: “...тухайн үед 2022 оны 5 дугаар сарын 29-ний  өдрийн өглөө Рэнцэндорж над руу  залгаад Загдрагчаагийн  урд нь машин түрээсэлж байсан  байсан газар луу ярилаа  хурдан очоод машин аваад ир гэж хэлсэн.  Би ямар ч мөнгөгүй явахгүй гэж хэлсэн, харин Рэнцэндорж  бүгдэнг нь зохицуулсан очоод аваад ир гэж хэлсэн. Тэгээд би 10 дугаар хорооллын тэндээс очиж өмнө нь авдаг байсан саарал өнгийн Приус-20 маркийн машиныг авсан. Тэгээд шууд Рэнцэндоржийг Сансар худалдааны төв ажлаас нь буух үетэй нь зэрэгцэн очоод  авсан. Өдөржингөө хотоор дэмий тэнэж байгаад  оройхондоо хотоос гарсан. Хоёулаа Цээл сум явъя гэж байгаад төөрч  яваад хэрэг үйлдэх болсон. Заамар гэх самбараас хойшоо уруудаад 3-4  км газар  явсан. Таарсан үхрүүдээс нэг саарал зүсмийн  үхэр бугуйлдаж  барьж авсан. Тэр үхрээ янзалж аваад өглөө 7 цагийн үед Эмээлт орж ирсэн. Рэнцэндорж нэг залуу руу яриад бичиг хийлгэж авсан.  Эмээлтэд хужаагийн бойн дээр 700.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /4хх-117 дугаар хуудас/,

”Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Т22-177 дугаартай “...Шүдлэн /3 настай, эм/ буган саарал зүсмийн үхэр 1 ширхэг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 700,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт, /4хх-91-92 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Цэвээнпүрэвийн “...Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Монголын толгой” гэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 2 тооны үхрээ хулгайд алдсан. Өглөө нь шувуу эргээд байхаар нь очоод хартал манай хоёр үхрийн арьс толгой нь үргэлжээрээ арьсыг дэлгээд, шийнүүдийг нь тараагаад хаячихсан, гэдэс нь хажуу нь байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-4-131 дүгээр хуудас/,,

”Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Т22-178 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2,200,000 /Хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-4-139-140 дүгээр хуудас/,,

Шүүгдэгч  Б.Згийн сэжигтнээр өгсөн “...Би найз Баатаржавын хамт 2022 оны 4 дүгээр сарын 26-ны орой хотоос гарч яваад Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэр 7-ийн бригадаас халз зүүн хойд зүгт даваад элсний урд талд үхэр сүрэгтэй таарсан. Нийт 50 гаран тооны, сарлагтай үхрүүд байсан. Тэгээд тэр дундаас 2 тооны үхэр барьж авсан. Эхлээд хар үхэр бугуйлдаж аваад унагасан. Баатаржав нугасалсан. Дараа нь бусад үхэр нь замын нөгөө тийшээ гараад явсан болохоор нь араас нь тээврийн хэрэгсэлтэй очиж гэрэлтүүлж байгаад ахиад нэг улаан үхэр бугуйлдаж бариад Баатаржав нугасалсан. Эхлээд хар үхрийн махыг ачиж аваад, дараа нь улаан үхрийг хийж дуусаад махыг нь ачаад хөдлөх үед шөнийн 03 цаг өнгөрч байсан. Тэгээд шууд давхиад Улаанбаатар хот орж ирсэн. Махыг нь хот руу оруулж Москва хорооллын тэнд ченжид худалдсан. Тэр ченжийн утасны дугаарыг Баатаржав гарахаасаа өмнө Эмээлтийн ойролцоо хүнээс авсан. Урд өдөр нь Баатаржав маргааш 2 тооны үхрийн мах авчирвал авах уу гээд ярьчихсан байсан. Нийт үхрийн махаа 1,575,000 төгрөгөөр худалдсан. Мөнгийг нь би 5052116779 тоот дансаар хоёр хувааж авсан...” гэсэн мэдүүлэг, /4хх-151-152 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Зын сэжигтнээр өгсөн: “...Наад хоёр тооны үхрийг чинь авахдаа Загдрагчаа бид хоёр хамт явсан. Би хотоос яг яаж явсан гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан тэр үхэр авдаг газар очоод би тээврийн хэрэгсэлд унтаж байхад. Загдрагчаа намайг сэрээгээд “андаа энд аймар олон үхэр байна шүү дээ” гэхээр тэгээд яах гээд байгаа юм бэ гэхэд хоёулаа нэг үхэр хийгээд явъя гэсэн. Тэгээд би хар зүсмийн үхрийг бугуйлдаж барьсан. Загдрагчаа тэр үхрийг мушгиж унагаад нугасалсан. Загдрагчаа цусалчхаад тэнд нь орхисон. Тэр хооронд бусад үхрүүд нь хойд талын энгэрт гарчихсан байхаар Загдрагчаа бид хоёр очоод тэнд нь нэг улаан халзан үхрийг бугуйлдаж барьсан. Бугуйлаар ороож унагаж, нугаслаад Загдрагчаа цусалсан. Хоёр тооны үхрийг янзалж дуусаад арьс толгойг нь салгахгүй үргэлжээр нь үлдээсэн. Шийр, гэдэс дотрыг нь орхиод зөвхөн махыг нь ачаад хот руу явсан...” гэсэн мэдүүлэг /4хх-146-148 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд ... мөрдөгчийн санаачлагчаар шүүгдэгч Б.Згийн урьд  өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулж тогтоох зорилгоор хэрэг үйлдсэн газрыг  өөрөөр нь заалгаж  мэдүүлгийг газар дээр нь  шалгах ажиллагааг  явуулав. ..шүүгдэгч Б.Згаар заалган ....Улаанбаатар хотоос гараад  хамгийн анх Төв аймгийн Аргалант  сумын нутаг улсын чанартай  авто зам дагуу  байдаг Түүхий эдийн төв  гэх газрыг зааж “би энэ газрыг санаж байна сүүлийн 3 үхэр  хулгайлаад цагдаад баригдсаны дараа  мах нь муудах гээд  байсан тул  уг газар тушаасан” гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Б.З тус газраас баруун зүгт  20 орчим км газар яваад  засмал замаас  урд зүгт 500 м зайд  шороон замын хажуу талын төмөр шонг  зааж “би Төв аймгийн Аргалант сумын  бөөгийн хөшөөгөөр урд зүгт  Рэнцэндорж Баатаржав нарын хамт 1 тооны үхэр  буюу 1 тооны бух нядалж байсан. Тухайн үед машин ирж байхаар нь орхиод зугтаж байсан” гэснээр  өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тэс газар  малын сэг зэм байхгүй байв. Үүний дараа Шүүгдэгч Б.З Төв аймаг Угтаалцайдам сумын нутаг баруун бууц гэх газар айлын өвөлжөө бүхий газрыг зааж  дээр газар Баатаржавын хамт 2022 оны 9 дүгээр сард 2 тооны үхэр хулгайлсан” гэв. Тус газар малын сэг зэм байхгүй сэвс байсныг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үүний дараа Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Аадгайн даваа  гэх газрыг зааж Угтаалцайдам сумаас Цээл сум явах төв замыг зааж  дээрх уулын орой дээр 2022 оны 9 сард 2 тооны үхэр  нядалсан, тухайн үедээ Баатаржавын хамт явж байсан.  Одоо энэ газар хар болон ухаа халзан зүсмийн 2 тооны үхрийг хар толгой нь байсан гэснээр  өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Мөн үүний дараа Угтаалцайдам сумын Аадгайн давааны баруун урд хошууг зааж  “би энэ  газар 2022 оны 4 дүгээр сард Баатаржавын хамт хоёр тооны хар зүсмийн  шүдлэн үхэр  хээр бэлчээр дээр нь  нядалж байсан” гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав” гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлт /5хх-1-6 дугаар хуудас/,

Гэрч  Е.Гантулгын “.... би түүнд нэг удаа гарал үүслийн бичиг хийхэд нь тусалж байсан юм, тухайн үед Рэнцэндорж надад хандаад “найздаа гарал үүслийн бичиг хийгээд өгөөч би сумаасаа гарал үүсэл авч чадсангүй ирлээ гэж хэлээд  гуйгаад байсан. Би тухайн үед хулгайн үхэр гэдгийг мэдээгүй намайг толгой цусдах юм биш биз дээ гэхэд тийм юм байхгүй гээд байсан.. дээрх асуудал 2022 оны 5 дугаар сард болсон санагдаж байна” гэсэн мэдүүлэг  /4хх-178 дугаар хуудас/,

 ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭЙ ХХК-ны  2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07/325 дугаартай “ иргэн  Д.Өлзийбаярын эзэмшлийн  68-76 ЗАН улсын дугаартай Тоёота королла маркийн  тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн  үнэ цэнэ  нь 2,072,500  төгрөг болно гэх дүгнэлт /4хх-183 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

 Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” Гэж хуульчилсан ба шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэр Шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын 1 дүгээр багийн нутаг “Дунд мэргэн” гэх газар иргэн И.Ган-Очирын 2 тооны үхэр, иргэн Ш.Лхагвасүрэнгийн 1 тооны үхрийг бэлчээрээс хулгайлсан гэмт хэргийг олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан үйлдэж бусдад 4,400.000 тогрогийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шене Төв аймгийн Угтаалцайдам сумын хар чулуут 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Ятуутын пойл" гэх газраас иргэн Ц.Батбаярын өмчлөлийн 2 тооны ухрийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Р.Р, Б.З, Б.З нар бүлэглэн Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 03 дугаар сарын 20-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Сэртэн" гэх газраас иргэн С.Дамдиндоогийн эзэмшлийн мах сүүний чиглэлийн Монбилярд үүлдрийн 5 настай, соёолон бухыг хулгайлж 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

          шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 9 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг дугаар баг "Тал булаг" гэх газарт Ц.Мөнхцэцэгийн өмчлөлийн 1 тооны үхрийг бусдын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан.

шүүгдэгч Р. Рэнцэндорж, Б.З, Б.З нар бүлэглэн, Ниссан Тина маркийн 04-21 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтт 2 дугаар багийн нутаг "Цав хангай" гэх газраас Д.Ганхуягийн 1 тооны үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Р.Р, Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Суул буга 4 дүгээр баг “Бүрд” гэх газар иргэн Н.Мөнхтөрийн 3 тооны үхрийг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.З, Б.З бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 17-НООС 18-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Аадгай" гэх газраас иргэн Т.Сувд-Эрдэнийн өмчлөлийн 2 тооны үхрийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн, Т.Приус 30 маркийн 03-69 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 9 дүгээр сарын 19-НӨӨС 20-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг "Баруун бууц" гэх газар иргэн Б.Атардээжийн 2 тооны үхрийг хулгайлж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын 2 дугаар багийн нутаг "Талын хайрхан уул"-ын зүүн поолиноос С.Жавзандуламын 1 тооны ухрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

шүүгдэгч Б.З, Б.З нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутгаас С.Төгсзаяагийн эзэмшлийн 2 тооны үхрийг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.З, Б.З нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, 2022 оны 5 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут багийн нутаг дэвсгэрт оршин суух Б.Төмөрбаатарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.800,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.З, Р. Рэнцэндорж нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шене Тев аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нумтын ам” гэх газраас иргэн П.Баяраагийн 1 тооны үхрийг бусдын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан

шүүгдэгч Б.З, Б.З нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Суул буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Ц. Цэвээнпүрэвийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарыг бусдын олон тооны малыг блэчээр дээрээс нь авч, хууль бусаар эзэмшилдээ оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосноор бусдын малыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэх хулгайлах гэмт хэрэг нь төгссөн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 

Шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд нь Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан... бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж..., гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлобол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарыг бүлэглэж, машин мехнаикм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Улсын яллагчийн санал: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулахыг зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.З нь , Р.Р нартай бүлэглэн нийт 12 удаагийн үйлдлээр иргэдэд 31,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.З нь 13 удаагийн үйлдлээр мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, шүүгдэгч Р.Р нь 5 удаагийн үйлдлээр дээрх хоёр шүүгдэгчтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч  Б.Зг 4 жил хорих ял оногдуулах, Б.Зд мөн дээрх зүйл ангид зааснаар 4 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч Р.Р нь дээрх хоёр шүүгдэгчээс бага 5 удаагийн үйлдэлд оролцсон байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч Б.Згааас бусдад төлөх хохирлыг гаргуулах, шүүгдэгч Б.З Р.Р нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгөх нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна гэх ялын дүгнэлтийг,      

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатараас: Шүүгдэгч Б.Зын хувьд өөрт ноогдсон хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагааны явцад ямар нэгэн саад учруулаагүй. Мөн эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгйин хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал ар гэрийн нөхцөлд байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна. 9 сартай бага насны хүүхэдтэй хүн байгаа. Шүүгдэгч Б.Згийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа шүүн таслах ажиллагааны явцад ямар нэгэн саад учруулаагүй. Мөн түүнчлэн өөрт ноогдох 13,000,000 төгрөгийн хохиолоосоо 6,600,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Үлдэх 6,000,000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж оролцож байна. Өөрсдийн холбогдсон хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байна гэж өмгөөлөгчинй зүгээс харж байна. Улсын яллагчийн зүгээс 4, 4 жилийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Үүнтэй өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай ийм гэмт хэрэгт юм. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нарыг хамгийн багаар буюу 2 ,2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, үүнээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар доод ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Зд гаргаж байна. Шүүгдэгч Б.Згийн хувьд хохирол бүрэн төлөгдөөгүй учраас хамгийн буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Цэцэгмаагаас: Шүүгдэгч Р.Р нь бусадтай бүлэглэж 5 удаагийн үйлдлээр харьцангуй бага үйлдэлтэй байна. гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нь дээрх шүүх хуралдаанд яригдсан. Ахынхаа эзэмшлийн зүйлийг шүүгдэгч Б.Зд дур мэдэн худалдсан. Ахынх нь мөнөг нэхэгдэж ирэхээр хамтран хулгайн хийж өөрт оногдох хулгайн мөнгөнөөс шүүгдэгч Б.Зд өгсөн гэх асуудал яригдаж байна. Ийм учраас шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт татан оруулсан зүйл анхнаасаа тодорхой яригдсан. Мөрдөн шалгах ажиллагаа явцад шалгагдсан байж байна. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч Р.Р анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, анхнаасаа хохиролоо шүүхэд ирхээс өмнө 100% нөхөн төлсөн байна. Хувийн байдлыг харвал тэтгэвэрийн ээж аав хоёртойгоо амьдардаг. Хувийн байдал зэргийг ял гийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. Энэ нь ялын доод хэмжээг улсын яллагчийн гаргасан саналыг доош нь татаж өгнө үү гэх саналтай байна гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.

            Шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарын холобгдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хааарч байна.

            Шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Л.Б, Л.Б, Р.Рнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, ниймгийн аюулын хэр хэмжээ, хор уршиг хувийн байдал эзргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюудын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Бт 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Бд 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Цэцэн сартуул овогт Рааханжавын Рэнцэндоржид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж хорих ялын доод хэмжээнээс доогуур татаж ял оногдуулах тухай санал гаргаж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал...” зэргийг харгалзан шүүгдэгч нарын хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн байгаа боловч дээрх  нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Зг гэм буруутайд тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан 6.150.000 төгрөгний төлөх үндэслэтэй гэж үзэж шүүгдэгч Б.Згаас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хурлдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Б.Зг нь шүүхээс гаргасан хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд төлөхөө илэрхийлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан Л.Б, Л.Бгаас 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Атардээжид, 950.000 төгрөгийг хохирогч И.Ган-Очирт, 1.000.000 төгрөгийг хохирогч Ц.Батбаярт, 1.300.000 төгрөгийг хохирогч Б.Төмөрбаатарт, 1.100.000 төгрөгийг хохирогч Ц.Цэвээнпүрэвт, 400.000 төгрөгийг хохирогч Ш.Лхагвасүрэнд тус тус олгохоор шийдвсэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтоы тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэжм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохиол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн Toyota prius-20 маркийн мөнгөлөг өнгийн 41-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 10.985.030 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нараас 3.661.676 төгрөгийг, мөн Toyota Probox маркийн цагаан өнгийн 05-08 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6.436.263 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нараас 2.145.421 төгрөгийг, 68-76 ЗАН улсйн дугаартай Toyota corolla маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.0725.500 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нараас 690.833 төгрөгийг тус тус үнийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.  

      

Бусад асуудлын талаар:

            Эрүүгийн 2234000000466 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.З, Б.З нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 41-10 УАЕ улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл, Toyota Probox 05-08 УНУ маркийн тээврийн хэрэгсэл, 68-76 ЗАН улсын дугаатай Toyota corolla маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус эзэмшигч нарт нь буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 3.6.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Б, Л.Б нарыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ___ 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.З нарын тус тус цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан Л.Б, Л.Бгаас 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Атардээжид, 950.000 төгрөгийг хохирогч И.Ган-Очирт, 1.000.000 төгрөгийг хохирогч Ц.Батбаярт, 1.300.000 төгрөгийг хохирогч Б.Төмөрбаатарт, 1.100.000 төгрөгийг хохирогч Ц.Цэвээнпүрэвт, 400.000 төгрөгийг хохирогч Ш.Лхагвасүрэнд тус тус олгосугай.

            6.Эрүүгийн 2234000000466 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.З, Б.З нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 41-10 УАЕ улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл, Toyota Probox 05-08 УНУ маркийн тээврийн хэрэгсэл, 68-76 ЗАН улсын дугаатай Toyota corolla маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус эзэмшигч нарт нь буцаан олгосугай.  

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн Toyota prius-20 маркийн мөнгөлөг өнгийн 41-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 10.985.030 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нараас 3.661.676 төгрөгийг, мөн Toyota Probox маркийн цагаан өнгийн 05-08 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6.436.263 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нараас 2.145.421 төгрөгийг, 68-76 ЗАН улсйн дугаартай Toyota corolla маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.0725.500 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.З, Б.З, Р.Р нараас 690.833 төгрөгийг тус тус үнийг гаргуулж улсын орлого болгосугай.

9. Шүүгдэгч  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Л.Б, Л.Б, Р.Рнарын хорих ял эдлэх хугацааг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай

10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН