Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Оюун,

улсын яллагчаар В.Батдэлгэр,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Бхолбогдох эрүүгийн 2203006450014 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж 560 дугаар байрны 3 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502-47 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.Б, регистрийн дугаар _____

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чингис хаан” Олон Улсын нисэх буудлын 2 дугаар давхарт байрлах ариун цэврийн өрөөнд гээгдүүлсэн иргэн Г.Түвшинжаргалын эзэмшлийн “Самсунг А-33” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.177.050 төгрөгний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

            Шүүгдэгч Ц.Б нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

            Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чингис хаан” Олон Улсын нисэх буудлын 2 дугаар давхарт байрлах ариун цэврийн өрөөнд гээгдүүлсэн иргэн Г.Түвшинжаргалын эзэмшлийн “Самсунг А-33” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.177.050 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Иргэн Г.Түвшинжаргалын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “Гомбодорж овогтой Түвшинжаргал миний бие 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ныг шилжих шөнийн 02 цаг 19 минутад орон нутгийн талын ариун цэврийн өрөөнд A33 SAMSUNG  маркийн гар утсаа мартсан тул олж өгч тусална уу” гэх өргөдөл /хх-ийн 7-10 дугаар хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-17 дугаар хуудас/,

Хохирогч Г.Түвшинжаргалын “Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх буудлын 2 давхрын мэдээллийн цэгийн ажлаа хүлээж аваад байж байтал манай ээлжийн ахлах н.Энхтуяа нь намайг ажлын бүс рүү орж ажил гэх хэлсний дагуу орох гээд явж байх замдаа орон нутгийн талын ариун цэврийн өрөөнд ороод хилийн бүс рүү орсон. Тэгээд нэг гадаад улмын иргэнд туслах гээд утсаараа түргэн дуудах гэтэл утас байхгүй байсан. Ээлжийн ахлах н.Энхтуяатай холбогдоод гар утсаа арга болсон байна 2 давхарт мэдээллийн цэг дээр үлдээсэн юм шиг байна гэтэл манай ахлах н.Энхтуяа нь намайг гар утсаа аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би хяналтын камер шүүж үзтэл миний араас 2 хүн орсон байсан. Тэр үед сэжигтэй санагдсан нэг жоохон охин байсан. Тэгээд очоод аавтай нь уулзсан. Аваагүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас, 25 дугаар хуудас/,

Гэрч Ж.Цэцэнбаатарын “Би 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр хөдөө ажлаар явж байгаад 2022 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ ирэх үед манай эхнэр Ц.Б нь нэг гар утас олсон гээд байсан. Тэгээд миний барьж байсан гар утас эвдэрсэн байсан тул тухайн гар утсыг би ашиглаж байсан. Цагдаагийн байгууллагад тухайн гар утсыг хүлээлгэж өгч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно ХХК”-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ИАТ-22-07 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 6364 дүгээр хуудас/,

   Шүүгдэгч Ц.Бадмааргийн “Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрч байхад өөрийн үеэл дүү н.Батгэрэлийг Хятад улс руу гаргаж өгөхөөр эгч н.Адьяа болон дүүгийн найз гэх нэг залуугийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дээр ирсэн. Тэгээд буудал дээр байж байгаад бие засах гэхэд ариун цэврийн цаасны тавиур дээр хар өнгийн хавтсан гэртэй гар утас байж байхаар нь бие засчхаад тэр утсыг нь аваад гарчихсан. Тэгээд тухайн утсыг халаасандаа хийж гараад дүүгээ гаргаж өгөх гээд зааланд зогсож байтал нэг эмэгтэй хүн ирээд та сая ариун цэврийн өрөө рүү орсон уу? би гар утсаа мартчихаж гараад алга болгосон байна. Хамт яваад шалгуулмаар байна гэж хэлсэн. Ингээд мөн тэр эмэгтэйн дагуулж явсан нэг охин болон ээж аавтай нь бид нар тэр эмэгтэйтэй хамт яваад камер шүүдэг өрөөний орчимд очоод хүлээгээд нөгөө хамт явсан охин ээж аавтайгаа ороод хэсэг байж байгаад нөгөө эмэгтэйтэй хэрэлдэж маргалдаад гараад явсан. Тэгээд би хүлээж байгаад нөгөө өрөө рүү нь ороод би яах вэ? гэж асуухад зогсож та явж болно гэж хэлхээр би явчихсан. Тухайн үед бол намайг шалгаж үзээгүй. Тэр гар утас нь миний халаасанд байсан. Ингээд тэр гар утсыг нь би хэрэглээгүй гэртээ аваачаад тавьчихсан байсан ба саяхан манай нөхрийн утас нь эвдрээд би тэр гар утсыг нөхөртөө бариулж байсан. Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113 дугаар хуудас/,

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Бадмааргийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

           Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жадамба овогт Цэрэндоржийн Бадмааргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жадамба овогт Цэрэндоржийн Бадмааргийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Бт нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН