Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

  Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Батдэлгэр,

   Орчуулагч Б.Тамир,

  Шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.Шд холбогдох эрүүгийн Л.Шдугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

БНХАУ-н иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-д төрсөн, 46 настай, эрэгтэй. Бага ажилладан гэх, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт БНХАУ-н Хунань муж Хуай Хуа дүүргийн Дэнг ястаны хошуунд оршин суух хаягтай, /Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ТЕХАС” нэртэй зочид буудалд түр оршин сууж байгаа гэх____  

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ли овогт Шао Бин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ш нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн /Li Shaobing/ Ли овогт Шао Бин нь Менга угаах болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 13.4 дүгээр зүйлд заасныг зерчиж, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис Хаан" Олон Улсын агаарын замын боомтоор 60,701,229 /Жаран сая долоон зуун нэг мянга хоёр зуун хорин есөн төгрөгийн үнэлгээтэй, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1-ийн 3.1.1.3.1.2-т заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 5 ширхэг алтны агууламж бүхий металл болон 148.4 грамм шороог Монгол Улсын хилээр хууль бусаар бусаар нэвтрүүлсэн  үйл баримт тогтоогдсон.   

 

Энэ нь эрүүгийн Л.Шдугаартай хэрэгт авагдсан:

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн болон Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, / хх-ийн 2, 4 дүгээр хуудас/,  

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 7-8, 15-22 дугаар хуудас/,

Гэрч Д.Нямдоржийн...Би Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчаар 2017 оноос хойш томилогдон ажиллаж байгаа юм. Би ажил үүргийн хуваарийн дагуу хил гаальтай холбоотой зөрчил гарсан тохиолдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаг юм. Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар 15.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют болон санхүүгийн хэрэгсэл цахим мөнгийг гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгахаар заасан..гэх мэдүүлэг, / хх-ийн 54 дүгээр хуудас/,

Гэрч Т.Тогтохбуянгийн... Би “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч ажилтай бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн явах нислэгээр нисэх гэж байсан Л.Шь, Ван Чин гэх хоёр хүний бие болон эд зүйлд нь үзлэг шалгалт хийхэд Л.Шь гэх хүний гар тээшинд байсан үсний машин дотроос байгалийн тогтоцтой алт мэт шар өнгийн металл зүйл илэрсэн тул цаашид шалгалтыг хийхэд цүнхнээс нь шороон хүдэр мэт зүйл гарсан ба рентген аппаратаар оруулахад тэмдэглэл хөтлөөд зөрчлийн байцаагч Нямдоржид мэдэгдэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Үзлэгийн тэмдэглэлийг би өөрөө бичсэн ба манай байгууллагад хэрэглэгддэг жингээр жинлээд хүлээлгэж өгсөн байгаа. Алтны шороон хүдэр мэт зүйлтэй нь хамт нэлээд хэдэн ширхэг улаан өнгийн эм мэт зүйл байсныг үзлэгийн тэмдэглэлдээ хүлээлгэж өгч цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ Л.Шь гэх хүнтэй хамт явж байсан Ван Чин гэдэг Хятад хүнээс мөн цаасан боолттой жижиг ширхэгтэй алт мэт зүйл гарч ирснийг нь жинлэж үзэхэд 3,2 грамм байсан ба цааснаас нь салгаад жинлэж үзэхэд 1.3 грамм алт мэт зүйл байсныг Мөн шилжүүлэгдсэн ба зөрчлийн байцаагчдаа хүлээлгэн өгч цагдаагийн байгууллагад  Ван Чин гэдэг хятад хүнээс нь мөн ОХУ-аас худалдан авсан гэх баримттай 15 ширхэг монетон бололтой эд зүйл, 5000-тын дэвсгэртээр рубль 39 ширхэг, 1000-тын дэвсгэртээр рубль 5 ширхэг, 500-тын дэвсгэртээр рубль 2 ширхэг, 100-тын дэвсгэртээр 5 ширхэг, 50-тын дэвсгэртээр рубль 2 ширхэг нийт 201600 рубль, 100-тын дэвсгэртээр 61 ширхэг юань, 10-тын дэвсгэртээр 3 ширхэг нийт 6130 юань гарч ирснийг нь хамтад нь үзлэгийн тэмдэглэл хөтлөн хүлээлгэж өгсөн. Би тухайн гадаадын хоёр иргэнээс гарсан эд зүйлсийг хурааж авсан тухай тэмдэглэл үйлдээгүй зөвхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтөлсөн. Тэр үед миний хажууд надтай хамт нэг дор ажиллаж байсан Гаалийн улсын байцаагч Ариунзаяа болон зөрчлийн асуудал хариуцсан гаалийн байцаагч Нямдорж, ахлах байцаагч Энхзул нар байсан. Шууд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгнө гээд хурааж авсан тухай тэмдэглэл үйлдээгүй юм. Гаалийн тухай хуульд зааснаар зорчигч нь улсын хилээр сорьцгүй үнэт металл нэвтрүүлж болохгүй. Мөн Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар 15.000.000 төгрөгөөс дээш мөнгөтэй тэнцэх үнийн дүнтэй валют хилээр нэвтрүүлэх бол заавал гаалийн мэдүүлэг бичих ёстой байдаг ч Ван Чин гэх хүнээс хураасан 201.600 рубль, болон 6130 юань зэргийг тухайн өдрийн Монгол банкны зарласан ханштай дүйцүүлэн бодоход 15.000.000 төгрөгт хүрэхгүй байсан. Тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 1 рубль 55.13 төгрөг, 1 юань 468.62 төгрөг байсан. Ингээд бодоод үзэхэд нийт 14.000.000 орчим төгрөгийн валют болж байсан. Мөн тухайн хоёр хүний авч явсан монетон эдлэлүүд нь Монгол Улсад орж ирж байгаа биш гарч байгаа болохоор татвар авахгүй, мөн дээрх монетон эд зүйлсийг ОХУ-аас худалдан авсан баримттай үнийн дүн сорьцтой байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч О.Жамцын... Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Бөхийн өргөөний ард байдаг барилгын 3,4-р давхарт 11 өрөөг түрээслэн авч гэр буудал маягаар хариуцаж ажиллуулдаг юм. Манай гэр буудалд ихэвчлэн Хятад улсын иргэд бууж үйлчлүүлдэг бөгөөд би Нараа гэдэг Өвөр монгол эмэгтэйтэй хамтран ажилладаг юм. Нараа ихэвчлэн манай гэр буудлаар үйлчлүүлдэг хятад хүмүүсийг олж өгдөг юм. Би Л.Шь, Ван Чин гэх хятад хүмүүсийг танина. Эдгээр хүмүүсийг Нараа надтай зуучилж өгөөд би 2022 оны 11 дүгээр буудалдаа авчирч байрлуулсан юм. Тухайн үед энэ хүмүүс ОХУ-д алтны уурхайд ажиллаж сарын 03-ны өдөр Драгон төвийн автобусны буудлаас 7 хятад иргэнийг тосож аваад Монголоор дамжин өнгөрөөд нутаг луугаа буцах зорилгоор ирж байсан. Ингээд энэ хүмүүс манай буудалд 3 хоноод 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Солонгосоор дайраад нутаг луугаа явна гээд би нисэх дээр хүргэж ирсэн ба тухайн долоон хятад хүний Л.Шь, Ван Чин хоёроос нь алт илэрсэн гээд Монголын хилээр гаргаагүй тул буцааж буудалдаа авчирсан. Ингээд одоог хүртэл манай буудалд байрлаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Физикийн лабораторийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5924 дугаартай 1.Шинжилгээнд шинжилгээний ирүүлсэн БНХАУ-ын иргэн Li Shaobing-ээс хураан авсан гэх шаргал өнгийн металлууд нь алтны металл байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн БНХАУ-ын иргэн Li Shaobing-ээс хураан авсан гэх 1 гэж дугаарласан шар өнгийн металл нь алт /Au-87.50%/, Мөнгө-/Ag-7.41%l, Цайр-/SI-2.08%/, Төмөр-/FE-1.67%/, Хөнгөнцагаан /Ai-0.55%, 2 гэж дугаарласан шар өнгийн металл нь алт /Au-90,97%/, Мөнгө-/Ag-7,45%/, Манган-/Mn-0.54%/, Төмөр-/FE- 1.67%, 3 гэж дугаарласан шар өнгийн металл нь алт-/Au-91.90%/, Мөнгө /Ag-6.51%/ Төмөр-/Fe-0.33%/, 4 гэж дугаарласан шар өнгийн металл нь Алт-/Au-91.07%/, Мөнгө-Ag- 7.89%. Төмөр /Fe-0.24%/, 5 гэж дугаарласан шар өнгийн металл нь алт /Au-80.22%/, Төмөр- /Fe-12.01%. Мөнгө /Ag-2.95%/, Хөнгөн цагаан /Al-1.06%/ зэрэг элементүүдийн найрлага, агууламжтай байна гэх дүгнэлт, /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Физикийн шинжилгээний лабораторийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5926 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн БНХАУ-ын иргэн Li Shaobing-ээс хураан авсан гэх шаргал өнгийн хөрөө мэт зүйлс нь алтны металл байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн БНХАУ-ын иргэн Li Shaobing-ээс хураан авсан гэх шаргал өнгийн шороо мэт зүйлс нь алт -/Au-76.14%/, Мөнгө-/Ag-5,99%/, Хүхэр- /S-4.20%/, Хар тугалга-/Pb-3.04%/, Цахиур-/Si-2.07%/, Цайр-/Zn-1.34%/, Төмөр-/FE-1.05%/, зэрэг элементүүдийн найрлага, агууламжтай байна гэх дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “...60,701,229 /Жаран сая долоон зуун нэг мянга хоёр зуун хорин есөн төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 117-120 дугаар хуудас/,  

Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11-5/785 дугаартай БНХАУ-ын иргэн Li Shaobing-ийн гадаад паспортыг хүргүүлэх тухай албан бичиг, 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8, 9-14, 15-20, 21-26 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 125-128 дугаар хуудас/,

Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 132-138 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Ш яллагдагчаар өгсөн: Би ОХУ-ын Амур мужид байдаг алтны уурхайд ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Алтанбулаг боомтоор Монгол улсад орж ирсэн. Ингээд Улаанбаатар хотод ирээд таньдаг Өвөрмонгол эмэгтэйн буудалд нь байрлаад Ковид өвчний шинжилгээ өгөөд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх боомтын агаарын боомтоор хил нэвтрэх гэж байхдаа гаалийн ажилтан биедээ алт авч явж байна гээд саатуулагдаад цагдаагийн хэлтэс дээр хүргэгдэн ирсэн. Тухайн үед миний биед Орост байхад цалингийн оронд өгсөн хайлуулсан болон хайлуулаагүй байгалийн алт нийт 300 орчим грамм байсан. Ингээд энэ асуудлаараа цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Би энэ гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн Л.Шдугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.Шг Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 5 ширхэг алтны агууламж бүхий металл болон 148.4 грамм жинтэй шороог Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.3 "Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа, мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, барилгын материал, бүх төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулах бараа, химийн болон цацраг идэвхит бодис, ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн болон археологийн олдвор, шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа шинжилгээний материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараанд Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас /Маягт № 2/-аар гаалийн бүрдүүлэлт хийхгүй." 13.4 "13.3-т заасан бараа, гаалийн нутаг дэвсгэрт болон хилийн чанадад боловсруулалт хийх барааг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй."-т гэж,  

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт "Монгол улсын иргэн,  харъяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол улсын хилээр гаргахыг хориглоно.", 14.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 15.4-т заасан үнийн дүн хүртлэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг гаальд мэдүүлснээр Монгол улсын хилээр гаргаж болно.",

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1/. "эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ; 3.1.2/. "Үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ." гэж тус тус заажээ.

 

Үүнээс дүгнэвэл шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.Ш нь Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд багтах алт болон алттай шороог үсний машинд хийж гаальд мэдүүлэх үүргээ биелүүлэлгүй авч гарсан үйлдэл нь хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй гэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”,

мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.Ш нь үнэт металлын төрөлд хамаарах 5 ширхэг алтны агууламж бүхий металл болон 148.4 грамм жинтэй шороог Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1. 1, 3.1.2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах үнэт металлын төрөлд хамаарах 5 ширхэг алтны агууламж бүхий металл болон 148.4 грамм жинтэй шороог Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл ньхууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.

     

         Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулын ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Шг нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

Шүүгдэгч хувийн байдалтай бусад баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

  Гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон ирсэн эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 60701229 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг алтны агууламжтай теталл, 148.4 грамм шороог хурааж улсын төсөвт оруулах,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг үсний машиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт хавсаргасан CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Л.Шг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Л.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Л.Шд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон ирсэн эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 60701229 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг алтны агууламжтай теталл, 148.4 грамм шороог хурааж улсын төсөвт оруулсугай.

  7.Шүүгдэгч Л.Ш нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг үсний машиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт хавсаргасан CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН