Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

                 

 

 

 

 

 

          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагчаар М.Одгэрэл,

шүүгдэгч, хохирогч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч, хохирогч Д.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Б, Ч.Бнарт холбогдох эрүүгийн 2334000000011 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийний ам” гэх газар намайг унтаж байхад цохилоо гэсэн шалтгааны улмаас Ч.Бтай маргалдан нүүрэн тус газар нь гараар цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж,

Шүүгдэгч Ч.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийний ам” гэх газар шалтгаангүйгээр Д.Дтай маргалдан нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д нь мэдүүлэхдээ: “Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б нь мэдүүлэхдээ: “Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

     Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Д.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийний ам” гэх газар намайг унтаж байхад цохилоо гэсэн шалтгааны улмаас Ч.Бтай маргалдан нүүрэн тус газар нь гараар цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж,

Шүүгдэгч Ч.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийний ам” гэх газар шалтгаангүйгээр Д.Дтай маргалдан нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2334000000011 дугаартай хэрэгт авагдсан:

       Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

         Хохирогч _ өгсөн: “Намайг унтаж байхад Ч.Б дээр дараад суугаад гараараа миний нүүр рүү цохиод байхад нь би сэрээд н.Батболдыг дуудаад салгатал миний зүүн нүд хавдчихсан, зүүн хөмсөгний хажууд язраад цус гарсан, хамар хүндвэртэй, толгой өвдөөд байсан бөгөөд гэрээс нь гартал араас Ч.Б гарч ирээд намайг ална гээд дайраад н.Батболд Ч.Быг хориод дийлэхгүй ноцолдоод, Ч.Быг сэргээх гээд н.Батболд нүүрэн дээр нь цас хийгээд байж байгаад малгайгаа аваад ирье гээд гэр рүү нь ортол Ч.Б босоод над руу дайраад ирэхээр нь барилцаж аваад Ч.Б баруун гараараа миний зүүн шанаад цохиод, би зөрүүлээд баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохиод бид хоёр тухайн үед харилцан 5-аас 6 удаа цохилцоод байж байхад н.Батболд гарч ирээд салгаад н.Батболд бид хоёр зугтаагаад машиндаа суугаад яваад өгсөн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

           Хохирогч Ч.Бын өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутагт байрлах манай гэрт н.Улаанаа, н.Батболд гэх залуучууд ирэхээр нь би 1 шил архи гаргаж, бид гурав хамтдаа хувааж уусан. Архиа ууж дуусгачхаад н.Улаанаа гэх залуу надтай гэр дотор маргалдаад бид хоёр гэрээс гараад гадаа байж байтал н.Батболд ардаас гарч ирээд н.Улаанаа н.Батболд хоёр намайг нийлж байгаад зодчихоод яваад өгсөн. н.Улаанаа, н.Батболд хоёр ирэхдээ согтуу ирсэн. Би н.Улаанааг одоо болно чи согтчихсон байна гэж хэлэхэд над руу агсараад байхаар нь манай гэр оронд битгий агсан тавиа одоо явчих гэхэд намайг цохиод авсан. Тэгээд гэрээс гараад зодолдож байтал н.Батболд гарч ирээд намайг нийлж зодчихоод явсан. Намайг унагаачихаад н.Батболд дээр гарчихсан гараараа цохиод н.Улаанаа нь миний хажууд зогсчихсон гар, хөлөөрөө миний толгой хэсэг рүү цохиод байсан. Толгой эргээд өвдөөд байгаа, хамраар амьсгаа авч болохгүй байна. Цээжнээс цус амтагдаж байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

            Гэрч Э.Батболдын өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр н.Улаанаа бид хоёр Ч.Бынд очоод юм яриад сууж байтал Ч.Б нэг шил архи гаргаад н.Улаанаа дээрээс нь хэд татчихаад унтаад өгсөн. Үлдсэн архийг Ч.Б бид хоёр хувааж уугаад унтаад өгсөн. Тэгээд намайг н.Улаанаа дуудтал Ч.Б дээр нь гарчихсан цохиод байж байсан.  Тэгэхээр нь салгаад юунаас болж та хоёр муудсан юм бэ гэхэд юу ч хэлээгүй н.Улаанаа руу дайраад байсан. Ч.Бын эхнэр нь унтаж байгаад босож ирээд салгатал эхнэрээ ч цохиж аваад байхаар нь би Ч.Быг гэрээс нь аваад гарсан. Бид хоёрын араас н.Улаанаа гараад ирсэн. Би буцаад гэрт ороод малгайгаа аваад эхнэрт нь бид хоёр явлаа гэтэл эхнэр нь та хоёрыг явахаар наад н.Баянжаргал чинь над руу дайраад байдаг юм аа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр явах гэж байгаад эхнэр хүүхдээ зодчих юм болов уу гэж бодоод хэсэг байсан. Тэгтэл гадаа н.Улаанаа, Ч.Б хоёр дахиад муудалцсан. Дахиад салгахад Ч.Б бид гурав руу турба бариад дайраад байсан. Тэгэхээр нь наадах нь бүтэхгүй юм байна гээд н.Улаанааг аваад яваад өгсөн. н.Улаанаа бид хоёр огт архи уугаагүй байсан. Би унтаж байсан болохоор юунаас болоод маргалдсаныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Гэрч Б.Баяраагийн өгсөн “2022 оны 12 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байтал н.Улаанаа, н.Батболд гэх залуучууд согтуу ирсэн. Манай нөхөр Ч.Б нэг шил архи гаргаад тэр гурав хуваагаад уусан. Манай нөхөр н.Улаанаатай маргалдаад гэрт зодолдоод байхаар нь гар гар гэхэд тэр гурав гарцгаасан. Удалгүй манай нөхөр гадаа орилоод “Намайг аваач ээ, би үхлээ шдээ” гээд орилохоор нь би гартал манай нөхрөөс их хэмжээний цус гоожчихсон газар хэвтэж байсан. Би тэр гурвыг салгаад нөхрөө гэртээ оруулаад н.Улаанаа, н.Батболд хоёр яваад өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1. Ч.Бын биед хамар ясны хоёр хажуу хана болон хянганы зөрүүтэй хугарал, духны төв хэсэгт, хамрын нурууны баруун талд, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Ч.Бын биед учирсан дээрх гэмтэл нь Дээрх гэмтэл нь Шүүх эмнэглэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 25-26 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1. Д.Дашбямбын биед баруун, зүүн ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зулайд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 6. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэглэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 28-29 тал/,

Шүүгдэгч _н яллагдагчаар өгсөн “Ч.Б намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Мөн би Ч.Быг харилцан цохилцож биед нь гэмтэл учруулсан. Тиймээс би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

Шүүгдэгч Ч.Бын яллагдагчаар өгсөн “Би тухайн яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тогтоолд дурдагдаж байгаа баримтууд, тухайлбал хохирогч Д.Дашбямбын мэдүүлэг нь ямар ч үндэслэлгүй худал зүйл ярьсан байна. Гэтэл прокурор нотлох баримтад тооцогдож намайг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад н.Давааням гэх нутгийн хүн манайд ирээд маргааш манайх идшээ хийнэ, чи ирээд туслаад өг гээд явсан. Маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө би эхнэр н.Баяраагийн хамт 08 цагийн үед н.Давааням гэх айлынд очоод 30 гаран тооны бог, 3 бод хийгээд дуусаж байхад 18 цагийн орчим нар жаргаж байхад Дашбямба, Батболд хоёр Портер маркийн машинтай ирээд гэрт ороод байж байтал араас нь Мал тооллогын комиссын хүмүүс ирээд тэр айлын малын тоог аваад, би мөн малынхаа тоог өгөөд 19 цагийн үед эхнэр бид хоёр гэр рүүгээ яваад, хонь малаа хашаад амрах гээд байж байтал, Д.Д, н.Батболд хоёр 20 цагийн үед Портер маркийн машинтайгаа ирээд тооныхоо юмыг гаргаад ир" гээд гэрт ороод суухаар нь би байхгүй гээд сууж байтал намайг нутгийн андууд нь ирлээ гээд шалаад байхаар нь би 0,75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж задлаад тэр хоёрт өгөөд, буцаад намайг шахаад уу гээд уулгаад, бид гурав уугаад архи дуусахын алдад Дашбямба орон дээр хэвтээд үлдэгдэл архийг нь Батболд бид хоёр ууж дуусаад би гарж хонио хараад буцаад орж ирээд Д.Дашбямбыг сэрээгээд би амарлаа та хоёр яв гэтэл Дашбямба би архи ууна гэхээр нь би байхгүй гэтэл Д.Д нь би хүн зоддог, би энэ нутгийн хүн гээд байхаар нь би баруун гараараа зүүн шанаа руу нь хоёр удаа алгадаад зөрүүлээд Дашбямба бариад аваад, н.Батболд нь сэрээд юу болоод байгаа юм, гаръя гээд гэрээс гараад Дашбямба урдаас бариад араас н.Батболд бариад намайг унагаагаад Батболд миний дээр гарч суугаад намайг үсдээд Д.Д нь хажуугаас өшиглөөд байхаар нь би хашхираад, миний хамраас цус гараад байж байхад манай эхнэр гэрээс гарч ирээд та нар хүн аллаа гэтэл Д.Д нь алчихъя гээд хутга гаргаж бариад дайраад байсан. Би арай гэж салаад босоод иртэл Д.Д, н.Батболд хоёр машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би маргааш нь толгой өвдөөд босож чадахгүй байж байгаад нөгөөдөр нь буюу 12 сарын 10-ны өдөр өргөдөл гаргаж мэдүүлэг өгсөн. Би хохирлын баримтыг бүрдүүлж өгнө. Одоо баримтыг авч ирээгүй байна. Миний биед хамар ясны хоёр хажуу хана болон хянганы зөрүүтэй хугарал, духны төв хэсэгт, хамрын нурууны баруун талд, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд үүссэн байсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй хэрэг болсны дараа миний толгойн орой хэсэг хүндвэртэй байсан. н.Батболд миний толгойн орой хэсэг рүү үсдэж байгаад гараараа хоёр гурван удаа гараараа цохиод байсан. Харин Д.Д нүүр рүү өшиглөж байхдаа миний хамар, зүүн нүд, зүүн шанаа хэсгийг онож гэмтэл учруулсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Б, Д.Д нар нь гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. 

 

Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Б, Д.Д нарын биед тус тус тогтоогдсон гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба тухайн шинэ гэмтлийг учруулсан шүүгдэгч нарын санаатай үйлдлүүд нь хохирогч нарын биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоотой нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт ...өөрийн үйлдэл, эс үйлдэхйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг... ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох гэж ойлгоно.

Улмаар шүүгдэгч Ч.Б, Д.Д нар нь харилцан бие биендээ хөнгөн гэмтэл учруулж буй энэхүү үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг болох Арваннэгдүгээр бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн хохирол учруулсан гэсэн үндсэн шинжийг хангаж байна.

Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч нарын хохирогчдийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, буудаж буй нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол, хор уршиг учирсан байх тул материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.

Тэрээр хүний эрүүл мэндэд халдаж, түүнийг зодож, цохиж буй энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчдийн биед хөнгөн, хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр байна.

Иймд шүүгдэгч Ч.Б, Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Б, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б, Д.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ч.Б нь шүүгдэгч Д.Дас, хохирогч Д.Д нь шүүгдэгч Ч.Баас “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

 

Эрүүгийн 2234000000011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б, Д.Д нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Б, Ч.Бнарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ч.Б, Ч.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Ч.Бнарт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

4.Шүүгдэгч Ч.Б, Ч.Бнарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5.Эрүүгийн 2334000000011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.Б, Ч.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Ч.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН