Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Эрхэмбаяр

хохирогч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Даариймаа,

хохирогч З.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцацрал,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Доржийн Уранчимэгт холбогдох эрүүгийн 201619000570 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, 49 настай, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, охин, зээ охин нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн10-135 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бавгар овогт Доржийн Уранчимэг /РД:УЮ67010100/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Уранчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Багануур дүүрэг Улаанбаатархот чиглэлийн замд “Тоёото приус” маркийн 77-32 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад  иргэн Д.Мөнхбат, З.Нансалмаа нарын биед тус тус хүндэвтэр, иргэн Ж.Даариймаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Уранчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг таарч байгаа учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Даариймаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д.Уранчимэгийн машинд сууж яваад Эрдэнэ сумын нутагт зам тээврийн осолд орсон. Гэмт хэргийн улмаас нөхрийн нуруу хугарч хүнд гэмтэл авч, би хөнгөн гэмтэл авсан. Хэрэг цагдаа, прокурор дээр байхад Д.Уранчимэг хохирогч бидний эрүүл мэндийг бодохоос өмнө өөрөө хэргээс ялгүй гарах талаар анхаарч байсанд харамсаж байна. Одоо миний нөхөр Д.Мөнхбат нь хүнд зэргийн гэмтэлтэй байгаа учраас өөрийгөө болон нөхрөө төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Нөхөр бид 2 Д.Уранчимэгтэй уулзаж ярилцаж эвлэрсэн гэв.

Хохирогч З.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэргийн улмаас манай ээж Нансалмаа хүнд гэмтсэн. Мөрний хагалгаанд орж, толгойдоо хүнд гэмтэл авч, нуруун нь хугарч хүнд гэмтэл авсан. Манай ээж Нансалмаа 5 сар хэвтэрт байгаа. Хүнээр өргүүлж бие засаж, гарч орж байгаа. Д.Уранчимэгтэй тохиролцсон байгаа. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Д.Мөнхбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 сарын 22-ны өдөр өглөө 10 цагийн алдад Төв аймгийн Эрдэнэ сумын цаад талд өнгөрөөд гэсэн үг Т.Приүс маркийн саарал өнгийн машинд эхнэр Даариймаа, найз Нансалмаа нарын хамт жолооч Уранчимэг гээд нийт дөрвүүлээ явж байсан. Уранчимэг нэг бүхээгтэй машины хажуугаар гараад явж байтал хүүе гэхийн хооронд нисээд явчихсан. Нэг унахын, 2 унахыг нь санаж байна. Тэгээд мэдэхгүй...  гэсэн мэдүүлэг /хх 20-22 тал/,

 

Хохирогч З.Нансалмаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 сарын 22-ны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд найз Даариймаа, Мөнхбат бас жолооч Уранчимэг гээд хүүхэн нарын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын өнгөрөөд явж байсан. Бид нар Приүс маркийн саарал өнгийн машинтай Уранчимэг гэдэг хүүхэн жолоодож явсан. Тэгтэл эсрэг урсгалд гурван машин зөрөөд явж байхад машин дайвалзаад нэг мэдэхэд машин дээшээгээ хачихсан би багажан дотор цүнхээ тэвэрчихсэн байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-23-24 тал/,

 

Гэрч Ч.Эрдэнэсайхан хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 сарын 22-ны өглөөний 11 цагийн орчим ээж Даариймаа миний эзэмшлийн 95144277 дугаарын утас руу өөрийнхөө 99042251 дугаарын утсаар залгаад аав Мөнхбат, ээж Даариймаа, Нансалмаа нар Уранчимэг гэдэг жолоочтой Т.Приүс маркийн 77-32 УНИ дугаарын машинтай явж байгаад осолд орчихлоо Эрдэнэ сумын эмч нар Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөх юм байна гэмтлийн эмнэлэг дээр  очоод байж бай ээж нь хүзүү гэмтсэн, аавынх нь нуруу хугарсан юм шиг б айна. Нансалмаа эгч нь жоохон хүнд байна шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,  

 

Гэрч Г.Мөнхтуяа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 сарын 22-ны өдөр Тоёота приүс 20 маркийн 77-32 УНИ улсын дугаартай автомашинд миний ээж Нансалмаа нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зорчин яваад зам тээврийн осолд орсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-29-30 тал/, 

 

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6 тал/,

- зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-7 тал/,

- осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8 тал/,

- Төв аймгийн Эрдэнэ сумаас баруун тийш 5 км орчимд 77-32 УНИ дугаартай “т/приус” маркийн автомашин онхолдож зам тээврийн осол гарсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-18 тал/,

 

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №373 актад

1. Д.Мөнхбатын биед бүсэлхийн 1-р нугаламд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-32 тал/,

 

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №376 актад

1.З.Нансалмаагийн биед тархи доргилт, сээрний 3,4,5-р нугалам, баруун атгаал ясанд хугарал, баруун атгаалын үений хагас мултрал, баруун тал бөмбөлгийн эдэд цус хуралт, няцрал баруун, зүүн плеврийн хөндийд шингэн, зулайн хуйханд шарх зүүн баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ /хх-36 тал/,

 

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №372 актад

1. Ж.Даариймаагийн биед зүүн зовхи, зүүн шуу, зүүн хацар, баруун шуу, зүүн шагай, тавхай, баруун шилбэнд цус хуралт, зүүн дуулга, булчинд зулгаралт, баруун хацар, доод мөчдөд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-40 тал/,

 

-2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 00000070 дугаартай дүгнэлт

1. Т.Приүс маркийн 77-32 УНИ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Дорж овогтой Уранчимэг нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. Д.Уранчимэг нь МУ-ын ЗХД-ийн 9-р бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Хэргийн материалиас харахад Зам тээврийн осол болоход цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлсөн зүйл ажиглагдахгүй байна.

3. Т.Приүс маркийн 77-32 УНИ дугаарын тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

4. Хэргийн материалиас харахад Т.Приүс маркийн 77-32 УНИ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Дорж овогтой Уранчимэг нь зогсоох арга хэмжээг авч чадаагүйн улмаас зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй.

5. Шинээр илэрсэн нөхцөл байдал харагдахгүй байна. гэжээ /хх-44 тал/

 

-Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №6973 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-51 тал/

- гэрэл зургийн үзүүлэлт /хх- 52 тал/

 

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №144 дугаар дүгнэлтэнд

  1. Д.Уранчимэгийн цусанд этилийн спирт илрээгүй.
  2. Д.Уранчимэг нь АВО системээр  Аβ ІІ бүлгийн цустай байна гэжээ /хх-55 тал/

 

- Т.Приүс маркийн 77-32 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-72 тал/,

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-73 тал/,

-шүүгдэгч Д.Уранчимэгийг 2016 оны 08 сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх-61-62 тал/, 2016 оны 08 сарын 31-ний өдөр яллагдагчаар /хх-65-66 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

 

- Д.Уранчимэгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-74 тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Уранчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Багануур дүүрэг Улаанбаатархот чиглэлийн замд “Тоёото приус” маркийн 77-32 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад  иргэн Д.Мөнхбат, З.Нансалмаа нарын биед тус тус хүндэвтэр, иргэн Ж.Даариймаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхбат, З.Нансалмаа, Ж.Даариймаа нарын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Төв аймгийн Эрдэнэ сумын замд 77-32 УНИ улсын дугаартай “Приус” маркийн автомашин онхолдож ЗТО гарсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №373 акт, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №376 акт, №372, шинжээчийн 00000070 дугаартай дүгнэлт зэргээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Уранчимэгт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Даариймаа болон хохирогч  З.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцацрал шүүгдэгч Д.Уранчимэг нар нь сайн дураараа эвлэрсэн тухай бичгээ шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Д.Уранчимэгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Даариймаа болон хохирогч  З.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцацрал нар нь шүүгдэгч Д.Уранчимэгтэй эвлэрсэн байх тул Д.Уранчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.Уранчимэгийн №476783 дугаартай жолооны үнэмлэх болон №00688789 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 1 ширхэгийг шүүгдэгч Д.Уранчимэгт буцаан олгож,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Уранчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Уранчимэг нь хохирогч З.Нансалмаагийн эмчилгээний зардалд 7.451.475 төгрөгийг, хохирогч Ж.Даариймаа, Д.Мөнхбат нарын эмчилгээний зардалд 343.180 төгрөгийг төлсөн зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бавгар овогт Доржийн Уранчимэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хоёр хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Ж.Даариймаа, хохирогч З.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцацрал нар нь шүүгдэгч Д.Уранчимэгтэй сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Уранчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Д.Уранчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №00688789 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №476783 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Уранчимэгт буцаан олгосугай.

 

4. Д.Уранчимэг нь хохирогч З.Нансалмаагийн эмчилгээний зардалд 7.451.475 төгрөгийг, хохирогч Ж.Даариймаа, Д.Мөнхбат нарын эмчилгээний зардалд 343.180 төгрөгийг төлсөн болохыг  тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Уранчимэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Уранчимэгт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

  

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА