| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/142 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Б.Амгалан,
хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.З холбогдох эрүүгийн Б.З дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан "Хөлдөөгч зарна" гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон Төв аймгийн Бүрэн суманд оршин суух А.Энхмаад "хөлдөөгчийг чинь фургонд ачуулаад явууллаа" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 120 000 төгрөг шилжүүлсэн авсан,
-2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан "Хөлдөөгч зарна" гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон Төв аймгийн Борнуур суманд оршин суух Т.Энхчимэг, Б.Будсүрэн нарыг "Хөх морьт ХХК-ний агуулах чөлөөлж байгаа" гэж хуурч, Т.Энхчимэгээс 100,000 төгрөг, Б.Будсүрэнгээс 100,000 төгрөгийг Хаан банкны 5300974272 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч залилсан,
-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан "Хөлдөөгч зарна" гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон Төв аймгийн Бүрэн суманд оршин суух Д.Цэрэнбадамд "хөлдөөгчийг чинь явуулна" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын данс руу 125,000 төгрөг шилжүүлсэн авсан,
-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан "Хөлдөөгч зарна" гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон Төв аймгийн Бүрэн суманд оршин суух М.Байгалмааг хуурч, Хаан банкны Б.З гэсэн Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 170,000 төгрөг шилжүүлэн авсан,
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян сумын зарын групп дээр "Хөргөгч, хөлдөөгч зарна" гэсэн зар тавьж, өөрийн Хаан банкны 5300974272 тоот дансаар иргэн У.Одгэрэлээс 250 000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлэн авсан,
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян сумын зарын групп дээр "Хөргөгч, хөлдөөгч зарна" гэсэн зар тавьж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч У.Одгэрэлээс 150,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5300974272 тоот Дансаар шилжүүлэн авсан,
-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд “хөлдөөгч зарна" гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу утасны Дугаараа үлдээсэн иргэн С.Алтангэрэлтэй холбогдон "Хөлдөөгчийг нь хүргэж өгнө Мөнгөө шилжүүлчих” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 360,000 төгрөгийг Хаан банкны 5300974272 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
-2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим орчинд хөлдөөгч зарна, хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө гэсэн утгатай зар тавьж зарын дагуу холбогдсон хохирогч У.Энхжингээс зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж хөлдөөгчийн төлбөр 160,000 төгрөгийг Э.Адилбаатарын эзэмшлийн Хаан банкны 5075109197 дугаарын дансаар -шилжүүлэн авсан,
-2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд "хөлдөөгч зарна" гэсэн зар байршуулсны дагуу 96207775 дугаарын утаснаас Булган аймгийн Булган сумын 6-р багийн иргэн Г.Болормаатай холбогдож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох байдлаар хөргөгч зарна гэж 180,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5300974272 Дугаарын дансаар шилжүүлэн авсан,
-2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкийн Б.Дулмаа гэх хаягаар “Хөлдөөгч зарна” гэж Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн С.Нармандахыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны өөрийн эзэмшлийн 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед өөрийн 63003412 Дугаарын утсаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3дугаар багийн Хяраан гэх газар оршин суух иргэн Г.Оюунчимэгийн 99776457 дугаарын утас руу залгаж, "бид нар Сэлэнгэ аймгийн хуучин захын хажууд цахилгаан бараа борлуулдаг компани байна, манай агуулахад 8 ширхэг хөлдөөгч байгаа ба Зүүн хараа руу хүргэлтээр гарах гэж байна, 6 хөлдөөгчөө Зүүн хараа руу ачууллаа" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 360,000 төгрөг шилжүүлэн авсан,
-2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Б.Дулмаа" гэх нэртэй фейсбүүк хаягаас Говь-Алтай аймгийн Дарив сумын фейсбүүк нэгдсэн зарын групп дээр "Хөлдөөгч зарна" гэсэн хуурам зарыг байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Болорцэцэгт хөлдөөгч зарахаар тохиролцож, 200,000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн 5300974272 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
-2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Б.Дулмаа" гэх нэртэй фейсбүүк хаягаас Говь-Алтай аймгийн Дарив сумын фейсбүүк нэгдсэн зарын групп дээр "Хөлдөөгч зарна" гэсэн хуурамч зарыг байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.Билэгдэмбэрэлээс хөлдөөгч зарахаар тохиролцож, 200,000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн 5300974272 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
-2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Дулмаа гэх цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк цахим хуудсанд "хөлдөөгч зарна" гэх зарыг тавьж, фейсбүүк зарын дагуу худалдан авалт хийхээр холбогдсон Ж.Эрдэнэхорлоод "Баянхонгор аймгийн Заг сумаас одоо гарах гэж байна, төлбөрөө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж 200,000 төгрөгийг Хаан банкны 5300974272 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.Дулмаа гэх цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк цахим хуудсанд "хөлдөөгч зарна" гэх зарыг тавьж, фейсбүүк зарын дагуу сэтгэгдэл бичсэн Ж.Батцэцэг рүү 96003412 дугаарын утсаар холбогдож "Баянхонгор руу 2 ширхэг хөлдөөгч ачуулах гэж байна, та авах бол мөнгөө шилжүүлээд хамт боломжтой" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ж.Батцэцэгээс 200,000 төгрөгийг Хаан банкны 5300974272 дугаарын дансаар ачуулах шилжүүлэн авсан,
-2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Дулмаа гэх цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк цахим хуудсанд "хөлдөөгч зарна" гэх зарыг тавьж, фейсбүүк зарын дагуу холбогдсон Сэлэнгэ аймаг Хушаат сумын 1 дүгээр баг 405-5 тоотод оршин суух хаягтай иргэн С.Хишигжаргалд “хөлдөөгчийг чинь Сэлэнгээс ачуулж явууллаа” гэж Хуурч Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 180,000 төгрөг шилжүүлэн авсан
-2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бусдыг залилах зорилгоор цахим хэрэгсэл буюу фейсбүүк олон нийтийн сүлжээнд “хөлдөөгч зарна” гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон Б.Мэндбаярт "Говь-Алтай аймагт байна, таныг хөлдөөгч авна гэвэл Ховд аймаг руу ачааны машинд ачиж өгнө" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөг шилжүүлэн авсан,
-2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бусдыг залилах зорилгоор цахим хэрэгсэл буюу фейсбүүк олон нийтийн сүлжээнд "хөлдөөгч зарна” гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон Э.Ичинхорлоог Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт гэртээ байхад нь "Манай агуулах чөлөөлөх худалдаагаар хөлдөөгч угаалгын машин зарж байгаа, танай сумаас 11 айл авсан, яг одоо гарах гэж байна та мөнгөө хийгээд баталгаажуулбал шууд гарлаа" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 300,000 төгрөг шилжүүлэн авсан,
-2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаягаас "хөлдөөгч зарна 150 литрийн савлагаатай 200 000 төгрөг" гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон О.Амаржаргалаас хөлдөөгчийн үнэ болох 200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5300974272 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
-2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олон нийтийн сүлжээнд буюу фейсбүүк цахим орчинд "Хөлдөөгч зарна" гэсэн хуурамч зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Х.Мөнх-Эрдэнийг хуурч, цахим ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулсны улмаас 210,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5300974272 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
-2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан П.Баярчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс мөнгө зээлээч гэсэн зурвас Ө.Нацагдорж руу илгээн түүнийг хуурч, төөрөгдүүлэн нийт 450,000 төгрөгийг иргэн Э.Хаш-Эрдэнийн Хаан банкин дахь 5405516214 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Думаа нэртэй фейсбүүк хаягаар олон нийтийн цахим сүлжээнд буюу "Өвөрхангай аймаг Баянгол сум" нэртэй фейсбүүк группт "Хөлдөөгч зарна" гэх хуурамч зарыг байршуулж, зарын дагуу хөлдөөгч худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Ц.Чулуунтогоогийн эзэмшдэг 80526116 дугаарын утас руу 91440492 дугаарын утсаар холбогдож, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Ц.Чулуунтогоогоос хөргөгч авахаар Төрийн банкны 190400076238 тоот данснаас шилжүүлсэн 200,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5300974272 тоот данс руу шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.З: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Энхмаагийн "...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 Гурав. Нотлох баримтуудын талаар: цагийн үед гар утсаараа фейсбүүкт ороод юм үзээд байж байхад Б.Дулмаа гэх фейсбүүк хаягтай хүн" 150 литрийн багтаамжтай хөлдөөгч 250 000 төгрөгөөр зарж байна авах хүн дугаараа үлдээнэ үү гэсэн зар байсан ба коммент руу нь ороод хартал манай сумын Байгал бас авна гээд дугаараа үлдээсэн байхаар нь найдвартай юм байна гэж бодоод дугаараа бичээд үлдээсэн чинь 20 цагийн үед 99248451 дугаарын утсаар эрэгтэй хүн залгаад" хөлдөөгч авах юм уу танайх хаана байдаг вэ, хаанаас ярьж байгаа юм бэ" гэхээр нь Төв аймгаас ярьж байна хэлсэн. танай сум руу хөргөгч фургонд ачуулж байна гэхээр нь мөнгөө яаж шилжүүлэх вэ гэхэд 5300974272 дугаарын Золзаяа гэсэн данс явуулахаар нь 120 000 төгрөгийг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-р хуудас/
Хохирогч Т.Энхчимэгийн Будсүрэн эгч манайд ирээд Борнуурын зар дээр хямдхан хөргөгч зарна гэхээр нь манайх нэгийг авахаар болж Хаан банкны Золзаяа гэсэн 5300974272 дугаарын дансаар 100 000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-р хуудас/
Хохирогч Б.Будсүрэнгийн "... Фейсбүүк дээр хямдхан хөргөгч зарна гэсэн зар байна гэж манай охин хэлэхээр нь ээжийнхээ утсыг тавьсан гэсэн. дугаарын утаснаас залгаад Борнуур сум руу 5 хөргөгч ачуулж байна. "Хөх морьт" 91440492 ХХК-ний агуулах чөлөөлж байгаа юмаа, хөргөгчөө 200 000 төгрөгөөр зарж байгаа урьдчилгаа 100 000 төгрөг шилжүүлчих гэхээр нь итгээд Хаан банкны Золзаяа гэсэн 5300974272 дугаарын данс руу 100 000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-р хуудас/
Хохирогч Д.Цэрэнбадамын "...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн үед гар утсаараа фейсбүүкт ороод юм үзээд байж байхад Б.Дулмаа гэх фейсбүүк хаягтай хүн "150 литрийн багтаамжтай хөлдөөгч 250 000 төгрөгөөр зарж байна авах хүн дугаараа үлдээнэ үү" гэсэн зар байсан ба коммент руу нь ороод хартал манай сумын Байгал бас авна гээд дугаараа үлдээсэн байхаар нь найдвартай юм байна гэж бодоод дугаараа бичээд үлдээсэн чинь 20 цагийн үед 99248451 дугаарын утсаар эрэгтэй хүн залгаад" хөлдөөгч авах гэхээр нь авъя тэхэд "одоо хоёр хөргөгч Бүрэн сум руу ачуулж байна" гэхээр нь авъя гээд Хаан Банкны Золзаяа гэсэн 5300974272 дугаарын дансаар 125 000 төгрөг шилжүүлсэн" эх мэдүүлэг /1-р хх-ийн 98-р хуудас/
Хохирогч А.Байгалмаагийн "... 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарын дагуу хөргөгч авахаар Хаан банкны Золзаяа гэсэн 5300974272 дугаарын данс руу 170 000 төгрөгийг Бодьсайханы эхнэр Өлзийсайханы мобайл банкаар шилжүүлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-р хуудас/
Хохирогч С.Дэмиддаваагаас "... 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Баян сумын Цант 1-р багт хөдөө байдаг гэртээ утсаараа фейсбүүк цахим хуудас сонирхож байгаад Баян сумын зарын групп дотроос би "Хөргөгч, хөлдөөгч зарна хүргэлтээр хүргэж өгнө" гэх зар тавьсан байхаар нь доор нь утсаа үлдээсэн. Орой 19-20 цагийн үед 99248451 дугаарын утаснаас хөлдөөгч авна гэсэн үү гэж надаас асуусан би хариуд нь тиймээ гэхэд Төв аймгаас хүргэж өгөх юм, танай сумаас 2 хүн худалдаж авч байгаа тул та төлбөрөө шилжүүлчих гэсэн. Тэгээд би өөрийн нөхөр Энхболдын Төрийн банкны 300400113529 тоот данснаас Хаан банкны Золзаяа гэсэн 5300974272 дугаарын данс руу 250 000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-р хуудас/
Хохирогч У.Одгэрэлийн "... Төв аймгийн Баян суманд гэртээ байхад "Баян сум яг одоо" гэх фейсбүүк хуудсанд Б.Дулмаа гэх хаягаас "хөргөгч, хөлдөөгч хүргэлтээр зарна" гэсэн зарын дагуу холбогдоход 99248451 дугаарын утаснаас холбогдож, Баян сум руу хүргэлтээр хөлдөөгчөө аваад гарлаа мөнгөө гялс шилжүүлчих гэхээр нь Хаан банкны Золзаяа гэсэн 5300974272 дугаарын данс руу 150 000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-р хуудас/
Хохирогч С.Алтангэрэлийн "... 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк хаягаар "Төгрөг сумын зарын нэгдсэн групп" гэх группэд Б.Дулмаа гэсэн фейсбүүк хаягаар хөлдөөгчийн зурагтай "шинэ хөлдөөгч зарна, нэг жилийн баталгаатай" гэсэн зар байсныг хараад холбогдоход маргааш нь 85790232 дугаарын утсаар хөлдөөгч авна гэсэн үү гэж нэг эрэгтэй хүн залгасан. аймагт захын ард машинтай зогсож зарж байна, ер нь дуусаж байна, цөөхөн үлдсэн, 2-оос дээш хүргэлттэй, би унаатай манай машинд багтах юм байна хүргээд өгье, мөнгөө шилжүүлчих гэхээр нь би өөрийн Хаан банкны интернэт банкаар өөрийн 5543041759 дугаарын данснаас Золзаяа гэх Хаан банкны 5300974272 дугаарын данс руу 360 000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-р хуудас/
Хохирогч У.Энхжиний "... 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим орчинд Д.Дулмаа гэсэн нэртэй хаягаас хуучин хэрэглэж байсан эвдрэл гэмтэлгүй хөлдөөгч зарна гэсэн зарын доор ээж Уранчимэгийн 88776235 дугаарын утсыг бичсэн. Удаагүй 96023390 дугаарын утаснаас холбогдож "хоёр ширхэг хөлдөөгч үлдсэн байна, Сайншанд сумаас унаанд хийж явуулна, та төлбөр болох 160 000 төгрөгийг 5075109197 дугаартай данс руу шилжүүлчих" гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ээж Уранчимэгийн Хаан банкны 5361034056 дугаарын данснаас шилжүүлсэн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-р хуудас/
Хохирогч Г.Болормаагийн "... Би хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цайны цагийн үед холбогдсон. Тэгээд надад хэлэхдээ би зах дээр байна гэж хэлэхээр нь би Булган сумын зах дээр явж очоод тухайн утас руу залгахад утсаа салгаад дахиж холбогдоогүй" гэх мэдүүлэг /хх-ийн 148-р хуудас/
Хохирогч С.Нармандахын "... Б.Дулмаа гэх хаягаас хөлдөөгч зарна гэсэн зарын доор коммент хэсэгт 95516362 дугаараа үлдээсэн чинь 10 минутын дараа 98965999 дугаарын утсаар залгаад хөлдөөгч авна гэсэн үү гэхээр нь тийм гэхэд тэгвэл та мөнгөө миний данс руу явуулчих, танай Орхон сум руу 2 хөлдөөгч ачуулна. хамт ачуулчихъя гэхээр нь 5300974272 дугаарын данс руу 200 000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101-р хуудас/
Хохирогч Г.Оюунчимэгийн"... намайг мөнгөө шилжүүлчих гэсэн, би итгээд 1 хөлдөөгчийг 180 000 төгрөгөөр бодож 2 хөлдөөгч авахаар болж 360 000 төгрөгийг Б.З гэх 5300974172 дугаарын данс руу 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед шилжүүлсэн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 155-р хуудас/
Хохирогч М.Билэгдэмбэрэлийн Хөлдөөгч зарна гэсэн зарын дагуу чат бичиж, өөрөө холбогдож ярьсан. Би аймагт байна гэхэд одоод явуулъя гэсэн. Тэгэхээр нь 200 000 төгрөгийг өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлчихсэн. Тэгээд дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй болсон. Хаан банкны 5300974272 Дугаарын Золзаяа гэх данс руу гүйлгээний утган дээр нь 88052400 гэж бичиж шилжүүлсэн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 236-239-р хуудас/
Хохирогч Ж.Эрдэнэхорлоогийн "...Манай хүүхэд Пүрэвдаш 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр залгаж хямдхан хөлдөөгч зарна гэж байна, Заг суманд хэвийн ажиллагаатай гэж байна гэхээр нь 96003412 дугаарын утас руу залгахад тийм хөргөгч байгаа одоо Заг сумаас гарах гэж байна, мөнгөө хийчих гэхээр нь Золзаяа гэх хүний 5300974272 дугаарын данс руу мөнгөө хийчхээд ярихад Заг сумаас гарч байна Баянхонгор сум ороод ярья гэчхээд дахин холбогдоогүй" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 47-р хуудас/
Хохирогч Ж.Батцэцэгийн "...3 ширхэг хөлдөөгч үлдсэн. Ямар ч хэрэглээ хийгээгүй цоо шинээрээ, 12 сарын баталгаа гаргаж өгнө, Баянхонгор руу 2 хөлдөөгч ачих гэж байна, та авбал одоо мөнгөө шилжүүлчих гэхээр нь өгсөн данс руу нь 200 000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 97-р хуудас/
Хохирогч С.Хишигжаргалын "... Б.Дулмаа гэх хаягт зар тавьсны дагуу дугаараа үлдээсэн байсан. Гэтэл 96207775 дугаарын утсаар холбогдож, мөнгөө шилжүүлчих, одоо Сэлэнгээс Хушаат руу ачуулж байна гэхээр нь 180 000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл удалгүй утас нь холбогдохгүй болсон" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 146-р хуудас/
Хохирогч Б.Мэндбаярын "... миний 89202333 дугаарын утас руу 98965999 дугаарын утаснаас холбогдож эгчээ хөлдөөгч захиалсан уу хөлдөөгч нь Говь-Алтай аймагт байна, хэрэв та авбал Ховд аймаг руу ачуулж өгнө, мөнгөн шилжүүлээрэй гэхээр нь 200 000 төгрөг 5300974272 дугаарын данс руу шилжүүлсэн" гэх мэдүүлэг /3-р xx-ийн 194-р хуудас/
Хохирогч Э.Ичинхорлоогийн "...Чандмань сумын фейсбүүк хаяг дээр "Агуулах чөлөөлөх худалдаагаар хөлдөөгч, угаалгын машин зарна" гэсэн нэртэй зар байхаар нь утасны дугаараа үлдээсэн. Удалгүй 96023390 дугаарын утаснаас залгаад "хөлдөөгч 180000 төгрөг, угаалгын машин 120 000 төгрөг, танай сумаас 11 хүн авахаар болсон, яг одоо гарах гэж байна" гэхээр нь боломжийн санагдаад авахаар болсон. Тухайн үед дансанд бэлэн мөнгө байхгүй байсан болохоор найз Эрдэнэчимэг рүү яриад 300 000 төгрөг 5300974272 дугаарын данс руу хийгээд өгөөч гэж хэлээд шилжүүлсэн. Тэгээд залгахад утас нь холбогдохгүй байсан" гэх мэдүүлэг /3-р xx-ийн 239-р хуудас /
Хохирогч О.Амаржаргалын "... 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн нэгдсэн группэд Б.Дулмаа гэх фейсбүүк хаягтай хүн "Хөлдөөгч зарна, 150 литр савлагаатай, 200 000 төгрөг" гэсэн зар оруулсан байхаар нь чатаар холбогдож авахаар болж 200000 төгрөгийг Хаан банкны 5300974272 дугаарын данс руу шилжүүлсэн. Надтай 98966599 дугаарын утсаар холбогдож ярьсан" гэх мэдүүлэг /4-р хх-ийн 35-р хуудас/
Хохирогч Мөнх-Эрдэнийн Манай эхнэр Цогтцэций сумын зарын групп дээр Д.Дулмаа гэх хүний "хөлдөөгч зарна" гэсэн зарын дагуу хөлдөөгч авах болсон. Эхнэр анх тохиролцоход "та эхлээд хөлдөөгчийн тал мөнгөө шилжүүлчих. Дараа нь би унаанд тавьж өгье" гэсний дагуу Золзаяа гэх хүний 5300974272 дугаарын данс pyy 210 000 төгрөг шилжүүлсэн. Хамгийн сүүлд 90643006 дугаарын утаснаас ярихдаа Цогтцэций явах унаанд тавьчихлаа, очоод залгана" гэж хэлээд утсаа тасалчихсан" гэх мэдүүлэг /4-р хх-ийн 235-р хуудас/
Хохирогч Ө.Нацагдоржийн "... 2020 оны 09 дүгээр сарын 20-ны орой ажлаасаа гараад Хархорин зах дээр 19 цагийн үед явж байхад Дүнжингарав худалдааны төвийн урдаас хардаг лангуу ажиллуулдаг Баярчимэг гэх хүний фейсбүүк хаягаас 150 000 төгрөг зээлээч гээд данс явуулахаар нь данс руу нь 150 000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй дахиад 300 000 төгрөг байна уу гэхээр нь ахиад 300 000 төгрөг шилжүүлсэн. Орой байж байтал Баярчимэг эгч залгаад миний фейсбүүкээр өөр хүн ороод мөнгө авсан байна гэж хэлсэн. Би мөнгөө өөрийн Хаан банкны 5017402694 дугаарын данснаас Хаан банкны Хаш-Эрдэнэ гэх хүний 5405516214 дугаарын данс руу шилжүүлсэн" гэх мэдүүлэг /4-р хх-ийн 135-139-р хуудас/
Хохирогч Ц.Чулуунтогоогийн "... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк группт хөлдөөгч зарна гэх зар байсныг хараад өөрийнхөө 80526116 дугаараа коммент хэсэгт нь үлдээсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 59 минутад миний дугаар руу 91440492 дугаараас залгаад хөлдөөгч зарах гэж байгаа хүн байна, танай сум руу 5, 5 хөлдөөгч аваад гарах гэж байна гэсэн. Тэгэхээр нь би хөлдөөгчийн талаар мэдээлэл аваад үнийг асуухад 200,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би зах зээлийн үнээс яагаад ийм хямд байгаа юм бэ гэж асуухад манайх агуулах чөлөөлөх худалдаанаас бөөнөөр нь авсан, ажиллагаа хэвийн, 10 сарын баталгаат хугацаатай гэж хэлсэн. Тэгээд би хөлдөөгч авахаар болоод Төрийн банкны 190400076238 тоот данснаас Хаан банкны Золзаяа гэх хүний 5300974272 дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээр нь хөлдөөгч 80526116 гэж бичээд шилжүүлсэн" гэх мэдүүлэг /6-р хх-ийн 36-37-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн "... 2021 оны 10 дугаар сарын 01- ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ мобайл банкаар Хаан банкны 5300974272 дугаарын данс руу 300 000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 228-233-р хуудас/
Хохирогч Т.Энхчимэгийн Хаан банкны депозит дансны хуулга /1-р xx-66-р хуудас/
Хохирогч А.Энхмаагийн Хаан банкны депозит дансны хуулга /1-р хx-ийн 09-р хуудас/
Хохирогч Д.Цэрэнбадамын Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх- ийн 100-р хуудас/
Хохирогч Б.Будсүрэнгийн Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 67-р хуудас/
Хохирогч А.Байгалмаагийн 170000 төгрөгийг мобайлаар шилжүүлсэн гэх 6.Өлзийсайханы Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 123-р хуудас
Гялс банкаар хохирогч С.Дэжидбаатарын 250 000 төгрөг шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 148-р хуудас/
Хохирогч У.Одгэрэлийн Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 174-р хуудас
Хохирогч С.Алтангэрэлийн Хаан банкны депозит дансны хуулга /14-р хх- ийн 206-р хуудас/
Хохирогч У.Энхжиний мөнгө шилжүүлсэн гэх Н.Уранчимэгийн Хаан банкны 5361034056 дугаарын дансны депозит дансны хуулга /2-р хх-ийн 10-р хуудас/
Хохирогч С.Нармандахын мөнгө шилжүүлсэн гэх Д.Хүрэлбатын Хаан банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 97-р хуудас/
Хохирогч Г.Оюунчимэгийн Хаан банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 151-р хуудас/
Хохирогч Д.Болорцэцэгийн Хаан банкны депозит дансны хуулга /2-р хх- ийн 200-р хуудас/
Хохирогч М.Билэгдэмбэрэлийн Хаан банкны депозит дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, М.Билэгдэмбэрэлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 230-231-р хуудас/
Хохирогч Ж.Эрдэнэхорлоогийн Хаан банкны депозит дансны хуулга /3-р хх-ийн 43-р хуудас/
Хохирогч Ж.Батцэцэгийн Хаан банкны депозит дансны хуулга /3-р хх-ийн 92-р хуудас/
Хохирогч С.Хишигжаргалын Хаан банкны депозит дансны хуулга /3-р хх-ийн 141-р хуудас/
Хохирогч Б.Мэндбаярын Хаан банкны депозит дансны хуулга /3-р хх-ийн 190-р хуудас
Яллагдагч Б.Згийн Хаан банкны 5300974272 дугаарын дансны хуулганд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр "88890502" гэсэн утгатай 210 000 төгрөг хохирогч Х.Мөнх-Эрдэнээс орсон байна /4-р хх-ийн 244-р хуудас/
Хохирогч Ц.Чулуунтогоогийн 200,000 төгрөг яллагдагч Б.Згийн Хаан банкны 5300974272 дугаарын дансанд шилжүүлсэн хуулга /6-р хх-ийн 40-41-р хуудас/
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл буюу яллагдагч Б.Згийн эзэмшлийн Хаан банкны 5300974272 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2- pxx-ийн 110-111-р хуудас/
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл буюу яллагдагч Б.Згийн эзэмшлийн Хаан банкны 5300974272 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл- Хохирогч Амаржаргалынх /4-р хх-ийн 37-р хуудас/
Гар утсанд буюу хохирогч О.Амаржаргалын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 40-р хуудас/
Гэрч О.Баттулгын "... 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас 25-28 насны залуу орж ирээд "Ахаа надад иргэний үнэмлэх байхгүй, та надад Скайтелын дугаар аваад өгөөч би танд 5000 төгрөг өгье гэхээр нь би 96023390 дугаарыг өөрийн нэр дээрээ үүсгэж аваад тэр залууд өгсөн. Надад харуулсан зурган дээрх залуу миний сим авч өгсөн залуу мөн байна" гэх мэдүүлэг /2-р xx-ийн 19-р хуудас/
Гэрч Э.Адилбаярын "... 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед ажлын байрандаа байхад 25-28 насны 160-165 см орчим өндөртэй залуу орж ирээд лангуун дээр байсан LG-ийн Q-51 маркийн 320 000 төгрөгийн үнэтэй гар утсыг сонирхож харснаа авахаар болж 160 000 төгрөгийг 5361034056 дугаарын данснаас миний 5075109197 дугаарын данс руу "88776235" гэсэн утгаар шилжүүлж, үлдэгдэл 160 000 төгрөгийн бэлнээр өгч авсан" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-р хуудас/
Гэрч П.Баярчимэгийн "... Би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байтал манай эгч намайг сэрээгээд чи яагаад фейсбүүкээр мөнгө гуйгаад байгаа юм бэ, юун 200 000 төгрөг вэ гэхээр нь гайхаад босоод фейсбүүк рүүгээ орж үзэхэд хамт ажилладаг Нацагдорж гэх хүүхэд 5405516214 дугаарын данс руу 450 000 төгрөг шилжүүлсэн байсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Samsung grand 2 гэх утаснаас нууц үг сольсон гэсэн мэдээлэл Fasebook компаниас мэдээлэл ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэгт явж байгаад өөрийн Самсунг А-71 гар утсаа дээрэмдүүлж байсан" гэх мэдүүлэг /5-р хх-ийн ....хуудас/,
Гэрч Э.Хаш-Эрдэнийн "... Золзаяа миний Хаан банкны дансыг аваад мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэсэн. Тэгээд миний дансанд орой 20 цагийн үед 150 000 төгрөг, 300 000 төгрөг тус тус орсон. Золзаяа бид хоёр АТМ хамт яваад миний карт байхгүй учраас нэг залууг гуйгаад данс руу нь "hash" гэсэн утгатай шилжүүлж бэлнээр авсан. Тэрнээс хойш Золзаяа миний интернэт банкны код болон дансыг 2- 4 хоног ашигласан. Тэгээд Золзаяа миний кодыг сольчихсон байсан" гэх мэдүүлэг /5-р хх-ийн ... хуудас/
Яллагдагч Б.Згийн "... яллагдагчаар татсан тогтоолуудыг хүлээн зөвшөөрч байна..." зэргийг шинжлэн судлав.
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.Згийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/4 дүгээр хавтаст хх-190-197 хуудас, 4 дүгээр хх 214-227 дугаар хуудас зэргийг тус тус шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Л.Хашчулуун нь:
2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл бусдыг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдсон,
Үүнд:
-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан "Хөлдөөгч зарна" гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон Төв аймгийн Бүрэн суманд оршин суух А.Энхмаад "хөлдөөгчийг чинь фургонд ачуулаад явууллаа" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 120 000 төгрөгийг,
-2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан "Хөлдөөгч зарна" гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон Төв аймгийн Борнуур суманд оршин суух Т.Энхчимэг, Б.Будсүрэн нарыг "Хөх морьт ХХК-ний агуулах чөлөөлж байгаа" гэж хуурч, Т.Энхчимэгээс 100,000 төгрөг, Б.Будсүрэнгээс 100,000 төгрөгийг Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 200.000 төгрөгийг,
-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан "Хөлдөөгч зарна" гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон Төв аймгийн Бүрэн суманд оршин суух Д.Цэрэнбадамд "хөлдөөгчийг чинь явуулна" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 125,000 төгрөгийг,
-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан "Хөлдөөгч зарна" гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон Төв аймгийн Бүрэн суманд оршин суух М.Байгалмааг хуурч, Хаан банкны Б.З гэсэн Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 170,000 төгрөгийг,
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян сумын зарын групп дээр "Хөргөгч, хөлдөөгч зарна" гэсэн зар тавьж, өөрийн Хаан банкны 5300974272 тоот дансаар иргэн У.Одгэрэлээс 250 000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлэн авсан,
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян сумын зарын групп дээр "Хөргөгч, хөлдөөгч зарна" гэсэн зар тавьж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч У.Одгэрэлээс өөрийн хаан банкны 5300974272 тоот дансаар 150,000 төгрөгийг,
-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд “хөлдөөгч зарна" гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу утасны Дугаараа үлдээсэн иргэн С.Алтангэрэлтэй холбогдон "Хөлдөөгчийг нь хүргэж өгнө Мөнгөө шилжүүлчих” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан хаан банкны 5300974272 дугаарын дансаар 360,000 төгрөгийг,
-2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим орчинд хөлдөөгч зарна, хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө гэсэн утгатай зар тавьж зарын дагуу холбогдсон хохирогч У.Энхжингээс зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж хөлдөөгчийн төлбөр Э.Адилбаатарын эзэмшлийн хаан банкны 5075109197 дугаарын дансаар 160,000 төгрөгийг,
-2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд "хөлдөөгч зарна" гэсэн зар байршуулсны дагуу 96207775 дугаарын утаснаас Булган аймгийн Булган сумын 6-р багийн иргэн Г.Болормаатай холбогдож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох байдлаар хөргөгч зарна гэж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 180,000 төгрөгийг,
-2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкийн Б.Дулмаа гэх хаягаар “Хөлдөөгч зарна” гэж Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн С.Нармандахыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хаан банкны өөрийн эзэмшлийн 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
-2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед өөрийн 63003412 Дугаарын утсаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3дугаар багийн Хяраан гэх газар оршин суух иргэн Г.Оюунчимэгийн 99776457 дугаарын утас руу залгаж, "бид нар Сэлэнгэ аймгийн хуучин захын хажууд цахилгаан бараа борлуулдаг компани байна, манай агуулахад 8 ширхэг хөлдөөгч байгаа ба Зүүн хараа руу хүргэлтээр гарах гэж байна, 6 хөлдөөгчөө Зүүн хараа руу ачууллаа" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 360,000 төгрөгийг,
-2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Б.Дулмаа" гэх нэртэй фейсбүүк хаягаас Говь-Алтай аймгийн Дарив сумын фейсбүүк нэгдсэн зарын групп дээр "Хөлдөөгч зарна" гэсэн хуурам зарыг байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Болорцэцэгт хөлдөөгч зарахаар тохиролцож, хаан банкны өөрийн эзэмшлийн 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
-2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Б.Дулмаа" гэх нэртэй фейсбүүк хаягаас Говь-Алтай аймгийн Дарив сумын фейсбүүк нэгдсэн зарын групп дээр "Хөлдөөгч зарна" гэсэн хуурамч зарыг байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.Билэгдэмбэрэлээс хөлдөөгч зарахаар тохиролцож, хаан банкны өөрийн эзэмшлийн 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
-2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Дулмаа гэх цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк цахим хуудсанд "хөлдөөгч зарна" гэх зарыг тавьж, фейсбүүк зарын дагуу худалдан авалт хийхээр холбогдсон Ж.Эрдэнэхорлоод "Баянхонгор аймгийн Заг сумаас одоо гарах гэж байна, төлбөрөө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.Дулмаа гэх цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк цахим хуудсанд "хөлдөөгч зарна" гэх зарыг тавьж, фейсбүүк зарын дагуу сэтгэгдэл бичсэн Ж.Батцэцэг рүү 96003412 дугаарын утсаар холбогдож "Баянхонгор руу 2 ширхэг хөлдөөгч ачуулах гэж байна, та авах бол мөнгөө шилжүүлээд хамт боломжтой" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ж.Батцэцэгээс хаан банкны 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
-2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Дулмаа гэх цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк цахим хуудсанд "хөлдөөгч зарна" гэх зарыг тавьж, фейсбүүк зарын дагуу холбогдсон Сэлэнгэ аймаг Хушаат сумын 1 дүгээр баг 405-5 тоотод оршин суух хаягтай иргэн С.Хишигжаргалд “хөлдөөгчийг чинь Сэлэнгээс ачуулж явууллаа” гэж Хуурч Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 180,000 төгрөгийг,
-2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бусдыг залилах зорилгоор цахим хэрэгсэл буюу фейсбүүк олон нийтийн сүлжээнд “хөлдөөгч зарна” гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон Б.Мэндбаярт "Говь-Алтай аймагт байна, таныг хөлдөөгч авна гэвэл Ховд аймаг руу ачааны машинд ачиж өгнө" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
-2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бусдыг залилах зорилгоор цахим хэрэгсэл буюу фейсбүүк олон нийтийн сүлжээнд "хөлдөөгч зарна” гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон Э.Ичинхорлоог Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт гэртээ байхад нь "Манай агуулах чөлөөлөх худалдаагаар хөлдөөгч угаалгын машин зарж байгаа, танай сумаас 11 айл авсан, яг одоо гарах гэж байна та мөнгөө хийгээд баталгаажуулбал шууд гарлаа" гэж хуурч, Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 300,000 төгрөгийг,
-2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Дулмаа гэх фейсбүүк хаягаас "хөлдөөгч зарна 150 литрийн савлагаатай 200 000 төгрөг" гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон О.Амаржаргалаас хөлдөөгчийг өөрийн Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
-2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олон нийтийн сүлжээнд буюу фейсбүүк цахим орчинд "Хөлдөөгч зарна" гэсэн хуурамч зар нийтэлж, зарын дагуу холбогдсон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Х.Мөнх-Эрдэнийг хуурч, цахим ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулсны улмаас өөрийн Хаан банкны 5300974272 дугаарын дансаар 210,000 төгрөгийг,
-2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан П.Баярчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, түүний нэрийн өмнөөс мөнгө зээлээч гэсэн зурвас Ө.Нацагдорж руу илгээн түүнийг хуурч, төөрөгдүүлэн иргэн Э.Хаш-Эрдэнийн Хаан банкин дахь 5405516214 тоот дансаар 450,000 төгрөгийг,
-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Думаа нэртэй фейсбүүк хаягаар олон нийтийн цахим сүлжээнд буюу "Өвөрхангай аймаг Баянгол сум" нэртэй фейсбүүк группт "Хөлдөөгч зарна" гэх хуурамч зарыг байршуулж, зарын дагуу хөлдөөгч худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Ц.Чулуунтогоогийн эзэмшдэг 80526116 дугаарын утас руу 91440492 дугаарын утсаар холбогдож, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Ц.Чулуунтогоогоос хөргөгч авахаар Төрийн банкны 190400076238 тоот данснаас шилжүүлсэн 200,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5300974272 тоот данс руу авч “хуурч, мэхлэх зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах“ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын энх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, хаан банкны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Б.Зг гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох нь зүйтэй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Зг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгчийн: “___________________” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 22 хохирогчид 4.815.000 төгрөгийг хохирол учирснаас шүүгдэгч Б.З нь хохирлыг төлж барагдуулаагүй, энэ талаар хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагаа болон, прокурор, шүүхийн шатанд хохирлоо барагдуулж авах хүсэлтээ байгаа талаараа мэдүүлдэг тул шүүгдэгч Б.Згаас хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж дараах байдлаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Згаас 4.815.000 төгрөг гаргуулж:
Хохирогч: А. Энхмаад 120.000 төгрөгийг,
Хохирогч: Т.Энхчимэгт 100.000 төгрөгийг,
Хохирогч: Б.Будсүрэнд 100.000 төгрөгийг,
Хохирогч: Д. Цэрэнбадамд 125.000 төгрөгийг,
Хохирогч: А.Байгалмаад 170.000 төгрөгийг,
Хохирогч: У. Одгэрэлд 400.000 төгрөгийг,
Хохирогч: С.Алтангэрэлд 360.000 төгрөгийг,
Хохирогч: У. Энхжинд 160.000 төгрөгийг,
Хохирогч: Г.Болормаад 180.000 төгрөгийг,
Хохирогч: С. Нармандахад 200.000 төгрөгийг,
Хохирогч: Д.Болорцэцэгт 200.000 төгрөгийг,
Хохирогч: Г.Оюунчимэгт 360.000 төгрөгийг,
Хохирогч М.Билэгдэмбэрэлд 200.000 төгрөгийг,
Хохирогч: Ж.Эрдэнэхорлоод 200.000 төгрөгийг,
Хохирогч: Ж.Батцэцэгт 200.000 төгрөгийг,
Хохирогч: С.Хишигжаргалд 180.000 төгрөгийг,
Хохирогч: Б.Мэндбаярт 200.000 төгрөгийг,
Хохирогч: Э.Ичинхорлоод 300.000 төгрөгийг,
Хохирогч: О.Амаржаргалд 200.000 төгрөгийг,
Хохирогч: Мөнх-Эрдэнэд 210.000 төгрөгийг,
Хохирогч:Нацагдоржид 450.000 төгрөгийг
Хохирогч: Ц.Чулуунтогоод 200.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 439 /дөрвөн зуун гучин ёс/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүйг дурдаж, шүүгдэгч Б.Згийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж эхлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Зг “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг хаалттай Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Згийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 439 /дөрвөн зуун гучин ёс/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар болон, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Згаас 4.815.000 төгрөг гаргуулж
7.Шүүгдэгч Б.З авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.З авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
Т.БАТЖАРГАЛ