| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 106/2023/0316/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/331 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/331
*******0************** 0******* *******5 *******0**************/ШЦТ/*********************
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Ш.Анужин,
шүүгдэгч Э.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох эрүүгийн **************05000000*******77 дугаартай хэргийг *******0************** оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******998 оны 06 дугаар сарын **************-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, ************** настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* дугаар хэсгийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *******зүрх дүүргийн *******5 дугаар хороо, 56 дугаар байрны ******* тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, овогт ын ******* (Регистрийн дугаар: МБ9806****************************).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Э.******* нь фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, өөрийн “ *******” гэх хаягаар “Монгол Улсын Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн оргинал бүртгэлтэй диплом гаргана, найдвартай” гэсэн зар байршуулж, ******* дүүргийн *******9 дүгээр хороо, Эрин хорооллын 5*******/7 дугаар байрны ************** тоотод оршин суух хохирогч Б.т “Монгол Улсын Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн диплом гаргаж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, өөрийн Хаан банкны 5050*******7*******8************** тоот дансаар *******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр *******,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн ************** дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: “...Цахим тоглоомын газар покер тоглож байгаад Ганаа гэдэг хүнтэй танилцсан. Тэр хүнд 5-6 сая төгрөг өгсөн, тэр хүн оронд нь Санхүү, эдийн засгийн сургуулийн дипломыг гаргаж өгье гэж хэлсэн. Нисдэг машин дээр намайг дуудаад Ганаа гэх хүн яаманд таньдаг хүн байгаа, ах нь зохицуулаад өгье, зар тавьчих, *******-******* хүн олчих гэж хэлсэн. Зарын дагуу гэх хүнтэй холбогдож, диплом гаргах болтол Ганаа гэх хүн маань алга болчихсон. Би мөнгө авах үедээ диплом гаргадаг ажил хийж байгаагүй. Гэмт хэргийн тал дээр маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.*******ий эзэмшлийн Хаан банкны 5050*******7*******8************** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-**************-*******8 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.*******, хохирогч Б. нарын *******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ (хх-0******* дугаар хуудас),
Хохирогч Б.ийн эзэмшлийн Хаан банкны 50*********************509*******5 дугаартай дансны хуулга (хх-*******8-50 дугаар хуудас),
Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны үеэр фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд ******* гэсэн фейсбүүк хаягаас “МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн оргинал бүртгэлтэй диплом гаргана, найдвартай” гэсэн зар байхаар нь би уг зарын дагуу өөрийн Baterdene Batchimeg гэсэн фейсбүүк хаягаасаа мэдээлэл авья гэсэн коммент бичсэн. Тэгээд над руу хувь чатаар “Сайн байна уу, диплом гаргуулна гэсэн үү” гэхээр нь би “мэдээлэл авья, ямар учиртай байдаг юм” гэтэл “50 хоногийн дотор гаргаад өгнө, эхлээд урьдчилгаа *******,000,000 төгрөг өгөөд диплом гаргуулах захиалгаа өгчихөөд диплом гаргасны дараа *******,000,000 төгрөгөө өгөөд дипломоо авна, найдвартай” гэж хэлсэн. Тэгээд бид ******* ярилцаж байгаад уулзахаар болсон бөгөөд тухайн залуу *******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн *******0 цагт манай гэрт ирсэн бөгөөд өөрийгөө Монгол телевизэд дадлагажуулагчаар ажилладаг, би өөрөө бүгдийг нь зохицуулаад дипломыг чинь гаргуулаад өгнө, өмнө жил 8 хүний диплом гаргаж өгсөн, энэ жил 5 хүний диплом гаргаж өгөх гэж байгаа, хоёулаа зээлийн гэрээ байгуулаад *******,000,000 төгрөгөө өгч авалцаад мэйл хаягаар иргэний үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуудсаа өгчих, 50 хоногийн дараа диплом гаргаад өгчихнө гэхээр нь би найдвартай эсэхийг нь яаж шалгах вэ гэтэл та E-Mongolia руу ороод шалгачихаж болно гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө Эрин хорооллын гадна байхдаа надад Хаан банкны 5050*******7*******8************** тоот дансаа өгөөд *******,000,000 төгрөг шилжүүлэн аваад явсан. Тэгээд түүнээс хойш 50 хоногийн хугацаа өнгөрсөн боловч дипломоо гаргаж өгөхгүй байхаар нь юу болсон бэ гэж асуусан боловч хариу өгөхгүй байж байгаад таны диплом худлаа болчихлоо, би *******,000,000 төгрөгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш цувуулаад *******,*******00,000 төгрөг буцаан өгсөн бөгөөд үлдсэн мөнгөө одоог хүртэл өгөөгүй намайг залилж хохироосон. ...Тухайн үед *******,000,000 төгрөг өгөхөд мөнгө өгч авалцсан баримт хэрэгтэй байсан бөгөөд ******* гэх эрэгтэй хэлэхдээ “Зээлийн гэрээ байгуулчихдаг юм, би олон хүнтэй зээлийн гэрээ байгуулан харьцаж байсан” гэхээр нь би итгээд Хархорин худалдааны төвийн замын хойд талд байрлах нотариатын газраар орж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд зээлийн гэрээ байгуулчихаад гэрийнхээ гадна ирээд мөнгөө шилжүүлэн өгсөн” гэсэн мэдүүлэг (хх-09-*******0 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би *******0************** оны 09 дүгээр сарын *******8-ны өдөр өөрийн “ *******” гэсэн фейсбүүк хаягаасаа фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн бүртгэлтэй диплом гаргана, найдвартай” гэсэн зар байршуулсан. Тэгээд уг зарын дагуу гэх хүн фейсбүүк чатаар анх холбогдож мэдээлэл авсан. Тухайн үед би гэх хүнд хэлэхдээ “найдвартай бүртгэлтэй диплом гаргаж өгнө, урьдчилгаа *******,000,000 төгрөг өгчихвөл 50 хоногийн дотор гаргаад өгнө” гэж хэлсэн. Тухайн үед нэлээн олон хүнтэй чатаар холбогдсон бөгөөд тухайн хүмүүсээс би мөнгө төгрөг аваагүй, уулзаагүй. Тэгээд би гэх эмэгтэйтэй утсаар холбогдож байгаад *******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр Эрин хорооллын гадна уулзсан бөгөөд гэх эмэгтэйтэй гэрээ байгуулан “50 хоногийн дотор диплом гаргаад өгнө, материалаа бүрдүүлээд урьдчилгаа мөнгөтэйгөө хамт өгчихвөл найдвартай” гэж хэлсэн. Тэгээд гэх эмэгтэйгээс би өөрийн Хаан банкны 5050*******7*******8************** тоот дансаар *******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр *******,000,000 төгрөг авсан. Тэгээд эгчид буцаагаад *******,*******00,000 төгрөг төлж барагдуулсан байгаа бөгөөд үлдэгдэл мөнгийг нь удахгүй өгөх болно. Би авсан мөнгөө өөрийн Голомт банкны **************05*******7**************7******* тоот данс руу шилжүүлээд *******,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад *******,000,000 төгрөгийг зүс таних Ганаа гэх ахад өгсөн. ...Надад Ганаагийн талаар мэдэх зүйл байхгүй, би хамт покер тоглодог л байсан. Би Ганаад бэлнээр *******,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед Ганаа диплом гаргаж өгнө гэсэн тул мөнгө өгсөн юм. Ганаа тухайн үед PC тоглоомын газарт л тоглоод байж байдаг байсан. Ганаагийн хаана амьдардаг, юу хийдэг талаар мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-*******8-*******0 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-*******5 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-*******6 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-*******7 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хх-*******8 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-*******9 дүгээр хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э.******* нь фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, өөрийн “ *******” гэх хаягаар “Монгол Улсын Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн бүртгэлтэй диплом гаргана, найдвартай” гэсэн зар байршуулж, ******* дүүргийн *******9 дүгээр хороо, Эрин хорооллын 5*******/7 дугаар байрны ************** тоотод оршин суух хохирогч Б.т “Монгол Улсын Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, өөрийн Хаан банкны 5050*******7*******8************** дугаарын дансаар *******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр *******,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт хохирогч Б.ийн эзэмшлийн Хаан банкны 50*********************509*******5 дугаартай дансны хуулга, шүүгдэгч Э.*******ий эзэмшлийн Хаан банкны 5050*******7*******8************** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Э.*******, хохирогч Б. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, хохирогч Б. болон шүүгдэгч Э.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл /хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт/ хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.
Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг; “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт этгээд мэдэж байсан атлаа зориудаар үл мэдээлж, нуун дарагдуулсныг; “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэдэгт бодит байдалд байхгүй, хийсвэр хоосон зүйлийг байгаа мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулсныг тус тус ойлгодог.
Шүүгдэгч Э.******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Б.т “Монгол Улсын Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн диплом гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс *******,000,000 төгрөгийг банкны дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Э.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.т *******,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.******* нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад *******,*******00,000 төгрөг, шүүхийн шатанд үлдэгдэл *******,800,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч Б. “...*******,000,000 төгрөгийн хохирол барагдсан тул гомдол, саналгүй болно” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Э.******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүгдэгч Э.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт, шүүгдэгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгч Э.*******ий хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг ******* (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.************** дүгээр зүйлийн *******, *******6.******* дугаар зүйлийн *******, *******, *******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.*******0, *******6.************** дугаар зүйлийн *******, *******, *******7.******* дүгээр зүйлийн *******, *******, *******8.******* дүгээр зүйлийн *******, *******8.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн ******* дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ******* (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА