Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/353

 

 

 

 

 

 

 

   2023         0*******           02                                      2023/ШЦТ/3*******6

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа, улсын яллагч Т.Баянмөнх, шүүгдэгч Ц.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230*******000000720 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******8******* оны 0******* дугаар сарын *******-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, “******* грийн *******” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт -ийн ******* (Регистрийн дугаар: ХВ8*******0**************17).

Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын уулзварын авто замын орчим хохирогч Т.-тай “миний найзыг тээврийн хэрэгслээр мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь “зүүн доод 1, 2, 3 дугаар шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шанаа, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22-23 цагийн үед Баруун 4 замаар яваад, Макс Молл худалдааны төвөөс дээшээ өгсөөд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Модны 2-ын уулзвар луу явж байхад урдуур 2 эрэгтэй гүйгээд гарсан, тэгээд араас нь нэг эрэгтэй гүйгээд орж ирэхээр нь би баруун шахаж зогсохтой зэрэгцээд тэр эрэгтэй миний машины (тэр сүүлд гүйж байсан залуу) зүүн талын хаалгыг ирээд мөргөчихсөн юм. Тэгэхээр нь би яасан бэ, зүгээр үү гээд гарсан чинь урд нь түрүүлж гүйгээд гарсан 2 залуу нь ирээд шууд намайг “чи муу миний найзыг дайрчихлаа, чамайг алчихсан байхад хууль чинь намайг гаргаад ирнэ гээд” учир зүггүй зодоод эхэлсэн. Тэгээд нүдний шилгүй залуу нь намайг эхлээд нэг цохиход нь би бултсан, тэгээд нүдний шилтэй залуу нь намайг хамгаалах болов уу гээд зугтаасан, тэгэхэд нүдний шилгүй залуу нь намайг зодоод, толгойны ар луу цохиод байсан. Тэгээд би зугтаагаад яваад байсан чинь нүдний шилгүй залуу нь гартаа нэг юм ороож байгаад цохиод байсан. Би яг одоо бол тэр нь намайг ингэж тэгсэн гэж нарийн бол сайн санахгүй байна. Тэгэхэд хажууд нэг үл таних эрэгтэй ирээд миний цагийг өгсөн бөгөөд би сүүлд нь тэр хүнээс асуухад “би зүгээр хажуугаар чинь өнгөрч яваад таныг зодоод байхаар нь буугаад ирлээ” гэсэн. Би тухайн үедээ 2 удаа цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд, сүүлдээ өөрийнхөө машинд орж суугаад, замын цагдаа ирэхэд нь буусан. Миний шүд хөдөлсөн, нүдний ухархай болон толгой өвдөж байна. ГССҮТ-д очиж үзүүлэхэд хэвлийн хэсэг хэвийн байна, доод уруулыг оёдол тавиул гэсэн. Би оёдол тавиулаагүй байгаа. Одоо салхитай үед нүд анивчдаг болсон. Би өөрөө 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нүдний ухархайн цөмрөл гэмтлээр имплант ялтас тавиулах хагалгаанд орж байсан, одоо энэ цохиулснаас үүссэн доргилтоос болж өөрчлөлт гарсан эсэхийг мэдэхгүй байна. ...миний мөргөсөн хүний найз гэх нүдний шилгүй залуу нь намайг зодож цохисон, харин тэр нүдний шилтэй залуу нь огт цохиогүй. Намайг найзыг нь мөргөчихлөө гэсэн шалтгаанаар зодсон. Би тухайн үедээ өөрийгөө хагалгаанд орсон, намайг битгий зод гэж маш их гуйсан боловч нүдний шилгүй залуу нь намайг цохиод байсан. Миний дуудлага хийдэг Хуавэй маркийн гар утасны дэлгэцийг хагалсан байна лээ. Миний халаасанд байсан бөгөөд тухайн үед зодуулж байхад эвдэрсэн юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),

гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эн Ар Жи” пабын урд явган хүний гарцаар зам гарч байхад манай найз ийг саарал өнгийн Тоёота Сай загварын тээврийн хэрэгсэл мөргөчихсөн юм. Тэгэхээр нь ******* бид 2 буцаж очоод ийг хартал манай найз дээшээ хараад зам дээр хэвтэж байсан. Тэр үед тээврийн хэрэгслийн жолооч нь гарч ирээд *******тай маргалдаад байсан. Тэгээд ******* жолоочтой нь барьцалдаад байсан. Тэгээд байж байтал түргэний тэрэг болон цагдаа нар ирээд цагдаагийн газар руу Нямтулгыг аваад явсан, бид 2 тэндээ үлдсэн. ...сүүлд нь ******* надад би найз ийг хүндээр гэмтчихлээ гэж бодоод уурлахдаа тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг цохичихсон гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эн Ар Жи” пабын орчим явган хүний гарцаар зам гарч байхад намайг Тоёота Сай загварын тээврийн хэрэгсэл мөргөчихсөн юм. Би мөргүүлээд газарт унаад хэвтсэн. ...манай найз , ******* болон тухайн тээврийн хэрэгслийн жолооч машины жолоочийн талд байсан болохоор би тэнд юу болсныг харах боломж байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3*******46 дугаартай “Т.-ын биед зүүн доод 1, 2, 3 дугаар шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шанаа, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

шүүгдэгч Ц.Нямтулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би найзуудтайгаа ресторанд жаахан сууж байгаад гараад харих гээд явж байх замд, зам хөндлөн гарч байхад манай найзыг нэг хүн машинаараа мөргөчихсөн. Тэгэхээр нь би явж очоод манай найзыг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг гараараа 2-3 удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд хүмүүс салгаад цагдаа нар ирсэн. ...Би -ын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг түүний биед учруулсан. Би тухайн хүнийг цохисон гэм буруугийн асуудал дээр маргахгүй, учруулсан бодит хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Нямтулгын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хохиролд 1,000,000 төгрөгийг авсан, одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлүүлмээр байна” (хавтаст хэргийн 23 дугаар хуудас) гэж мэдүүлсэн, мөн “...ямар нэгэн гомдол, санал байхгүй, өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан” (хавтаст хэргийн 83 дугаар хуудас) гэсэн тайлбар бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Ц.Нямтулгыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Нямтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн *******, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт -ийн Нямтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямтулгыг *******00 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

*******.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА*******,грийн