Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/396

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Юншээбуу овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305004140703 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ******* хорооны Зүүн Ард аюушийн 17 гудамжны 450 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧЙ*******/, Юншээбуу овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* хорооны Зүүн Ард аюушийн ******* тоот хашаанд байрлах гэрт бусадтай архидан согтуурсны улмаас үл ойлголцох асуудлаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ “Тухайн өдөр манай ах гудамжинд таарсан юм. Тэгээд  манайд очъё гэхээр нь манайх хүйтэн байгаа, гал түлээгүй удсан гэж хэлээд айлд орж архи уухаар болсон. Тэр айлдаа архи ууцгааж байхад   эхнэртэйгээ муудалцаад эхэлсэн. Тэгээд манай эхнэрийг цохихоор нь би өмөөрөөд маргалдсан. Эхнэр нь миний гараас хазсан гээд орилсон. Би тухайн үед хазсан гэдгээ санахгүй байгаа. Согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан. Би өмнө нь 2 гарынхаа шөрмөсийг хутгаар огтлуулж байсан. Үүний улмаас групп тогтоолгох гээд хөөцөлдөж байгаа юм. Шүүхээс торгох ял оногдуулж урт хугацаанд нөхөн төлөх боломж олгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305004140703  дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн хохирогчоор өгсөн: “Би тэр өдөр нөхрийн хамт нийтийн байранд орохоор байр хайгаад явж байгаад нөхрийн хуурай дүү ******* гэдэг хүнтэй тааралдаад бид нар хамт явж байгаад нэг айлд архи уучхаад тэндээсээ гараад дахин өөр айлд очсон юм. ******* нь эхнэр гэх эмэгтэйг дагуулан явсан бөгөөд бид нар тухайн айлд ороод унтацгаах гээд сууж байтал манай нөхөр намайг зодоод байсан юм. Тэгтэл ******* босож ирээд манай нөхөртэй барьцалдаж аваад зодоон хийгээд ноцолдоод байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл намайг цохиод байхаар нь хоолойг нь боосон чинь миний зүүн гарын чигчий хурууг хазчихсан. Тэгээд миний гараас маш их цус гарсан нэг сэрсэн чинь тэр газартаа хэвтэж байсан тэгээд эмнэлэг явсан санагдаж байна. ******* бид хоёр хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан бол хийгээгүй агсраад манай нөхөртэй барьцалдаж аваад зодоон хийгээд байхаар нь салгах санаатай дундуур нь ороход л миний хурууг хазчихсан. Би гомдолтой байна.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн гэрчээр өгсөн: “Би Байгалмаатай 7 жилийн өмнө танилцаад бид хоёр хамтран амьдарч байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүрэгт нийтийн байр түрээслэн амьдарч байгаад тэндээсээ гарахаар болчхоод эд зүйлсээ хурааж тавьчхаад зурагтын замын эсрэг талд гудамж өгсөөд явж байтал хуурай дүү ******* болон түүний эхнэртэй тааралдсан юм. Тэгээд бид хэд нэг шил архи аваад ойролцоох нэгэн айлд ороод дөрвүүлээ нөгөө айлын эзэнтэй хамт архиа хувааж уучхаад гараад явах гэж байтал ******* дахиад нэг айлд оръё гэж хэлээд бас нэгэн айлд ороод хонохоор болоод нэг шил архи уугаад сууж байгаад Байгалмаад ганц нэг ширүүн үг хэлээд хэрүүл маргаан болоход ******* дундуур орж ирээд та одоо боль гэхээр нь чи дуугүй бай би эхнэрээ мэдэж байна гэтэл намайг цохиод авахаар нь босоод барьцалдаж аваад ганц нэг цохилцоод байж байсан чинь манай эхнэр намайг өмөөрөөд Тунгалаг-Эрдэнийг цохиод бас самардаад байсан. Тэгээд ******* манай эхнэр Байгалмаагийн зүүн гарын чигчий хурууг тас хазаад тухайн үедээ маш их цус гараад цус нь тогтохгүй бид нар боож өгөөд эхнэр бид хоёр тэр айлд хоносон харин ******* эхнэртэйгээ гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18*******тай *******гийн биед зүүн сарвууны чигчий хурууны 1-р үеийн шивнүүрийн тайрагдал, зүүн сарвууны ядам, дунд хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид зүүн сарвууны чигчий хурууны 1-р үеийн тайрагдал ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад н яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн орчимд эхнэр Отгонжаргалын хамтаар айлд очиж ганц шил архи уухаар гэрээс гараад явж байсан чинь манай хамар хашаанд амьдардаг байсан Батхүү гэдэг ах эхнэрийн хамт тааралдаад манайхтай ойролцоо нэгэн айлд орж нөгөө архиа хувааж уучхаад гартал Батхүү ах “Би эхнэртэйгээ хамт танай гэрт очоод хоночихъё" гэхээр нь би манайх хүйтэн байгаа, танд хонох айл олж өгье гэж хэлээд манай доохон талд байдаг Баянгол дүүргийн ******* хороо, ЗАА ******* тоотод байдаг Миа гэдэг айл руу хонуулахаар болоод бид 4 тэдний гэрт очсон. Миагийнд ороход Миа эхнэрийн хамт орондоо хэвтэж байсан бөгөөд бид 4 ороод “гэрт чинь хонож болох уу гэхэд болно гэсэн. Тэгэхээр нь бид нар хоорондоо юм яриад сууцгаасан. Бид 4 Миагийнд орохдоо нэлээн согтуу байсан, тэгээд сууж байтал Батхүү ах эхнэртэйгээ муудалцаад ганц нэг цохиод байхаар нь “та одоо болиоч” гээд очтол манай эхнэрийг цохиод авахаар нь би эхнэрээ өмөөрөөд очиж та яагаад байгаа юм бэ болиоч ээ гэхэд намайг шанаадсан, би зөрүүлээд заамдсан чинь намайг мөргөхөөр нь бид хоорондоо ноцолдоод байж байтал эхнэр нь дундуур орж ирж салгах гэж байснаа “өө гар хазчихлаа” гээд гараас нь цус гараад байсан. Манай эхнэр, Батхүү ахын эхнэрийн гарыг нь боогоод сууж байсан. Би тэр үед архи уугаад нэлээн согтсон болохоор өөр бусад зүйлсийг нарийн сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал)

5. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн эмчийн үзлэгийн хуудас (хавтаст хэргийн 46, 47 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2022 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* хорооны Зүүн Ард аюушийн ******* тоот хашаанд байрлах гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.******* нь *******тэй маргаан үүсгэснээс шалтгаалж хохирогч ******* нь нөхөр *******г өмөөрч Г.******* нь *******гийн зүүн гарын чигчий хурааг хазсан үйл баримт авагджээ.

Үүний улмаас хохирогч *******гийн  биед зүүн сарвууны чигчий хурууны 1-р үеийн шивнүүрийн тайрагдал, зүүн сарвууны ядам, дунд хуруунд шарх гэмтэл учирсан болох нь:

*******гийн хохирогчоор өгсөн: “...******* бид хоёр хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан бол хийгээгүй агсраад манай нөхөртэй барьцалдаж аваад зодоон хийгээд байхаар нь салгах санаатай дундуур нь ороход л миний хурууг хазчихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал), *******гийн гэрчээр өгсөн: “...Тэгээд ******* манай эхнэр Байгалмаагийн зүүн гарын чигчий хурууг тас хазаад тухайн үедээ маш их цус гараад цус нь тогтохгүй бид нар боож өгөөд эхнэр бид хоёр тэр айлд хоносон харин ******* эхнэртэйгээ гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18*******тай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), н яллагдагчаар өгсөн: “...намайг мөргөхөөр нь бид хоорондоо ноцолдоод байж байтал эхнэр нь дундуур орж ирж салгах гэж байснаа “өө гар хазчихлаа” гээд гараас нь цус гараад байсан. Манай эхнэр, Батхүү ахын эхнэрийн гарыг нь боогоод сууж байсан. Би тэр үед архи уугаад нэлээн согтсон болохоор өөр бусад зүйлсийг нарийн сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.******* нь *******тэй маргалдсаны улмаас хохирогч *******гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Г.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь “би өмнө нь 2 гарынхаа шөрмөсийг хутгаар огтлуулж байсан. Үүний улмаас групп тогтоолгох гээд хөөцөлдөж байгаа юм.” гэж өөрийн эрүүл мэндийн талаар мэдүүлсэн нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахдаа эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг харгалзан үздэг болно.

Иймд шүүхээс шүүгдэгч н гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн байх ба *******гийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд хамаарах эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг нь харгалзан шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

н зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Зургаа: Бусад асуудлын талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч *******гийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* “...Би гомдолтой байна.” гэж (хавтаст хэргийн 06 дахь тал)-д мэдүүлсэн байх боловч хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт байхгүй учир шүүх хэлэлцэхгүй орхив. 

Иймд хохирогч ******* нь өөрийн нэхэмжлэлтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.*******эс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт Г.******* цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

   ТОГТООХ нь:       

1. Юншээбуу овогт *******ын Тунгалаг-Эрдэнийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. н зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч ******* энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.*******эс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт Г.******* цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ