Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

   улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор  Г.Энхбат,

   иргэний нэхэмжлэгч Д.А ,

   хохирогч, иргэний хариуцагч Б.Э , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А , түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

   шүүгдэгч Э.М  түүний өмгөөлөгч С.Баянмөнх, С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н М т холбогдох эрүүгийн 2234004990411  дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   ................ гэв.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/:

   Яллагдагч Э.М  нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өглөө 07 цаг 20 минутын үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр 3Хиаман цех" гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах чиглэлийн асфальтан замын 90-91 дэх километрийн шонгийн хооронд .. улсын дугаартай тоёота ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж .. улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.Д эрүүл мэндэд хөнгөн, М.Дамдинпүрэв, Б.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Э.Х , А.И нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

  Шүүгдэгч Э.М : “2022 оны 06 дугаар сарын 27-ны  орой 22 цагийн үед Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан замдаа машинаа ээлжилж бариад явсан. Б.Э  урьд орой нь ажиллаад  нойр муутай байсан. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөөний 4 цаг 30 минутын үед Лүн сум өнгөрөөд цайны газрын гадаа нойр аваад 5 цаг 30 минутын үед сэрцгээсэн. Тэр үед Б.Э  би машин барьж амжихааргүй байна нойр хүрээд байна гэж хэлсэн. Тэр үед бид нар Баялаг бүтээгчдийн уулзалтад явж байсан тэгээд Б.Э  шагналд нэр дэвшсэн байсан. Тэгээд  би   зам  дөхөж байя гээд машин бариад явсан. Осол 6 цаг 30 минутаас 6 цаг 40 минутын хооронд гарсан байх гэж бодож байна. Явж байтал нар өөдөөс тусаад байсан тэгээд нарны хаалтаа буулгах гэж байхад мултарсан тэрийг янзлах гэж байтал юу юугүй л машин ороод ирсэн тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Түргэн тусламж нэлээд удаж байж ирсэн багцаагаар 2 цаг болсон байх. Б.Э  бид 2 гэмтсэн хүмүүсээ өөр унаагаар явуулъя гэхэд хөдөлгөж болохгүй гээд байсан тэгээд бас цаг алдсан.” гэв.

 

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А : “Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос 960 гаруй километрийн цаана амьдардаг. Бурхан болооч миний том охин нөхөр хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод ажиллаж  амьдардаг байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баяр хөөртэйгөөр аав ээж нутаг усандаа очъя гээд явж байсан хүүхдүүд гэнэт аюултай осолд өртөж миний охин А.Хорлоо зээ хүү А.И нар амь насаа алдсан, мөн манай хүргэний хамаатны хүүхдүүд хүнд гэмтэж ийм аюултай зүйл бидэнд тохиолдсон. Ажил амьдрал тэгширсэн, 2 сайхан хүүхэдтэй гэрэл гэгээтэй залуу гэр бүл байсан энэ ослоос болж амьдрал нь орвонгоороо эргэсэн. Э.М  Ланд 200 маркийн хурдтай хүчтэй авто машин  жолоодон төв зам дээр явж байж анхаарал болгоомжгүй хариуцлагагүй энэ ослыг гаргасан байна. Э.М  ослоос хойш зовлон зүдгүүр яриад уйлж унжаад байнга холбоотой байсан. Улаанбаатар хотод  2 хүний оршуулгын арга хэмжээ зохион байгуулах зардал ихтэй байдаг юм байна.  Орон нутаг арай өөр хямд төсөр гардаг байх гэж бодож байна. Бидний зүгээс осолтой холбоотой шууд зардал нэхэмжилсэн. Тэр нь миний охины оршуулгын зардал, цалингийн зээл, машин бол ямар ч ашиглах боломжгүй болсон тэр машины үнэ, оршуулгын зан үйл, хол нутгаас ирсэн унааны зардал зэрэг байгаа ихэнх нь баримттай зардал байгаа зардалгүй нь хойдын буянтай холбоотой зан үйлийн зардал байгаа. Ланд 200 маркийн жолооч Б.Э ийн талаар хэдэн зүйл хэлье Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу орж ирэхэд 400 гаруй километр байдаг байх тэгэхэд Б.Э  яагаад машинаа хүнд шилжүүлэх болсон яагаад өөрөө машинаа бариад ирж болоогүй юм. Яагаад овсгоо самбаа муутай эмэгтэй хүнд жолоогоо шилжүүлсэн юм. Б.Э  бидийг хоёрын хоёр хүнээ алдаад өнчирч шаналсан уй гашууд автсан байхад  ганц ч удаа холбогдоогүй үл ойшоосон нэг удаа утсыг нь олоод залгатал өөдөөс омогдож загнасан тэрнээс хойш яриагүй. Энэ хүн бол хүн муутай хүн байна. Үхэл хагацал тохиолдсон хүмүүстэй ирж уулзаагүй утсаар аятайхан ч  яриагүй. Миний охин бол нийслэлийн 120 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг магистр цолтой нэр хүндтэй биднийхээ нүд,чих, гар, хөл болсон охин минь байсан, зээ минь эрүүл саруул өсгөлүүн бойжиж байсан ингээд энэ аюултай ослоос болж тэднийгээ алдсан. Үр хүүхдээ алдсанаас хойш бие өвдөөд мөнхийн стресстэй байдаг болсон.гэв.

 

  Иргэний нэхэмжлэгч Д.А : “2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ахынхаас 2 хүүхдийг нь аваад тавуулаа Улаанбаатар хотоос Хөвсгөл явж байсан бид нар ахынхаас үүрээр 3 өнгөрөөж хөдөлсөн. Тэгээд Жаргалант гэдэг газар явж байхад гэнэт урдаас Ланд 200 маркийн машин цагаан шугам даваад ороод ирсэн би замын хажуу руу шахсан боловч яалтачгүй осол гарсан би тэрнээс хойш 5 орчим минут юу ч санадаггүй ухаангүй байсан ухаан ороод машинаас эхнэр хүүхдүүд, дүү нараа, гаргаж авсан тэгээд хот руу явж байх замдаа эхнэр хүүхэд минь бурхан болсон осол 6 цаг 40 минутын үед гарсан.” гэв.

 

  Иргэний хариуцагч Б.Э : “2022 оны 06 дугаар сарын 27-ны  орой Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу маргааш өглөө нь хуралд оролцох тул явж байсан. Аймгийн төвөөс хэдэн хүн аваад ир гээд байсан. Тэгээд аймгийн төвөөс хүн аваад гарахад оройн 22 цаг өнгөрч байсан би урьд орой нь тариалалтаа хийгээд ядарсан байсан тэгээд хэдүүлээ өглөө эрт хөдлөх үү гэхэд маргааш өглөө хуралтай та нар аажуу яваад шөнөдөө унтаж байгаад хүрээд ир гэсэн. Төв аймгийн Эрдэнэсант дээр унтсан тэгэхэд Э.М  8 цагаас хуралтай юм чинь би машин бариад дөхөж байя гэсэн тэгээд Лүн сум өнгөртөл 50км яваад би нэг л түгшээд байхаар нь би өөрөө жолоогоо барьсан тэгээд ер нь л нойр хүрээд байсан тэгээд 4 цаг 30 минутын үед Лүн сумын цагдаагийн пост өнгөрөөд улаан гуанзны тэнд амарсан. Амраад ерөөсөө амарсан мэдрэмж төрөхгүй байсан урьд 3 өдөр бүтэн ажилласан байсан тэгээд би жолоо барьж чадахгүй нь гэхэд Э.М  тэгвэл би зам дөхөж байя гэсэн тэгэхээр нь чи тэгвэл зөөлөн яваарай гэсэн. Унтаад байж байтал тас гээд утаа саагаад эхэлсэн тэгээд сэрсэн тэгэхэд нуруу татаад байсан машинаас гараад иртэл энэ хүмүүс хоорондоо муудаад байсан. Тэгэхээр нь би одоо хэдүүлээ хоорондоо муудаад яах вэ гэмтсэн хүмүүсээ хурдан эмнэлэгт хүргэе замын машин олоод явъя гэхэд  иргэний нэхэмжлэгч  чи тэнэг юм уу гэмтсэн хүмүүсийг хөдөлгөж болохгүй гээд уурлаад байсан. 103-руу зогсоо зайгүй утасдсан эмнэлэг бараг 2 цагийн дараа ирсэн тийм л зүйл болсон.” гэв.

       

            Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Үүнд:

            Хохирогч Б.Э ийн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9688 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 61, 62 хуудас/, гэрч М.Пүрэвжавын мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/, гэрч С.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/, гэрч А.Чогсомжавын мэдүүлэг /хх-ийн45 хуудас/, гэрч Д.А гийн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/, хохирогч М.Д мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/, хохирогч М.Д эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаартай дүгнэлт /хх-ийн 58, 59 хуудас/, хохирогч М.Дамдинпүрэвийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 64, 65 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн эмчийн дүгнэлт /хх-ийн 79-83 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн эмчийн дүгнэлт /хх-ийн 94-98 хуудас/, "ХАС ҮНЭЛГЭЭ" ХХК-ний үнэлгээчин Б.Ариунбилэг, Э.Даваасүрэн нарын гаргасан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 231 дугаартай "Тоёота ланд крузер-200" маркийн 27-72 ОВЕ улсыг дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан /хх-ийн 113, 114 хуудас/, "ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 06/208 дугаартай "Тоёота приус-20" маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан /хх-ийн 168- 177 хуудас/, Сэжигтэн Э.М ийн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/, Техникийн шинжээч Б.Галсанжамцын гаргасан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 22/44 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 2244 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 109/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 193-200/, оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх-ийн 23/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх 24/, хохирол төлсөн баримтууд /2-р хх 28-31/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хор уршигтай холбоотой болон амь хохирогч А.Хорлоогийн хувийн байдалтай холбоотой баримт, цалингийн карт зэрэг 28 хуудас баримт зэрэг болно.

  

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.М ийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

“Улсын яллагчаас: “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М  нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өглөө 07 цаг 20 минутын үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хиаман цех" гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах чиглэлийн асфальтан замын 90-91 дэх километрийн шонгийн хооронд 27-72 ВЕ улсын дугаартай тоёота ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж .. улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.Д эрүүл мэндэд хөнгөн, М.Дамдинпүрэв, Б.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Э.Х , А.И нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан холбогдох  шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Э.М ийг н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хохирлын тухайд  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн зүгээс 57.947.043 төгрөг нэхэмжилсэн үүнээс шүүгдэгч 50.000.000 төгрөг төлсөн байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс үлдэх 7.947.043 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах  саналтай байна” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.М ийн өмгөөлөгч С.Баянмөнх, С.Оюунцэцэг нараас “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэрэг гэм буруугийн холимог хэлбэртэй, хор уршгийн тухайд болгоомжгүй хандсан. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хор уршгийг  буруулах боломжтой байсан. Насанд хүрсэн ухамсарт хүн жолоодох эрхгүй үедээ машин жолоодохгүй байх боломжтой байсан энэ хүн өнөөдөр иргэний хариуцагч гээд сууж байна энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байна. Хамгаалалтын бүс зүүгээгүй зэрэг нөхцөл байдаг.  Гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлээд хохирол иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Тэжээгчээ алдсаны тэтгэмж яриад байна аавд нь мөн тэжээн тэтгэх үүрэг байгаа тэжээн тэтгэх асуудал гэмт хэргийн хор уршиг тусдаа энэ асуудлыг гэм буруугийн хурлаар шийдвэрлэх боломжтой эсэхийг тунгааж үзнэ үү. Э.М ийн хувьд өөрийн бүхий л нөөц боломжоороо хохирол  төлсөн, шүүх нотлох баримтаа харгалзан үзвэл бодит хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн байр сууринаас энэ шүүх хуралдаанд оролцож байна.” гэсэн дүгнэлтийг,

Иргэний хариуцагч Б.Э ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн “Энэ бол Э.М ийн буруу, Э.М  эсрэг урсгалд орсноос болоод энэ осол гарсан. Хохирлын тухайд  С.Оюунцэцэг өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Баримтыг үнэлэх ёстой баримттай 21.000.000 төгрөгийн хохирол гарсан тэрийг төлсөн юм байна гэж үзэж байна. Баримтгүй нэхэмжилсэн зардал, өмгөөлөгчийн зардал гаргадаггүй. Гэм хорын тухайд хохирогч талаас нэхэмжилсэн 194.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх саналтай байна. Осол гаргасан машин Б.Э ийн машин биш “Нэмэх төгрөг ББСБ” –ийн машин байгаа юм. Б.Э д ч мөн хохирол учирсан олон сар эмчилгээ хийлгэсэн. Б.Э ийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолд гомдол гаргасан боловч хүлээж аваагүй, үүнийг Б.Э өөр хохирол төлүүлэхийн тулд иргэний хариуцагчаар тогтоосон гэж үзэж байна. Б.Э  хүндэвтэр гэмтсэн ажлаа хийж чадахаа байж эмчилгээнийхээ ч төлбөрийг төлж чадахаа байсан. Хохирлыг гэм буруутай этгээд төлөх ёстой энэ хэргийг шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү бидний зүгээс шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэнэ.” гэсэн

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч тал гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул гэм буруугийн тал дээр хэлэх зүйлгүй. Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийн тухайд зам тээврийн осол гарсан үндсэн  шалтгаан, зам тээврийн ослоос үүсэх хохирлыг нэмэгдүүлэх шалтгаан гэсэн 2 шалтгаан байдаг өөрөөр хэлбэл хамгаалах бүс зүүгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлээгүй зэрэг нь зам тээврийн ослоос үүдэх хохирлыг нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл болдог энэ талаар дүгнэсэн зүйл алга байна. Хохирлын тухайд үлдэгдэл 7.947.043 төгрөгийг нэхэмжилнэ хор уршгийн тухайд Монгол улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоол байдаг. Гэмт хэрэг үйлдээгүй гэмт хэрэг үйлдэхэд цуг байгаагүй ч учирсан хохирлын хариуцвал зохих этгээдийн иргэний хариуцагчаар татна мөн иргэний хуулийн 499 дугаар 4 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглагч буюу эзэмшигч бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг мөн хуулийн 508 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1-т бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг нөхөн гэсэн байдаг. Хохирогч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр гаргуулах асуудлыг иргэний хуулийн иргэний хуулийн 509 дугаар зүйлд хуульчилсан байдаг. А.Итгэл 9 нас 6 сартай түүний  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр гаргуулах нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа.  Энэ бол иргэний журмаар шийдэх асуудал биш. Сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хуулийн зохицуулалт байдаг. 2 хүн нас барсан учраас 150.000.000 төгрөгийн хохирлыг асуудал яригдана энэ асуудлыг шүүх шийдэх байх. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 хүртэл тооцож үзэхэд 54.000.000 болж байна. Ийм учраас 194.000.000 төгрөгийг хор уршиг нэхэмжилж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр иргэний хариуцагч болон гэм бураатай этгээдээс гаргуулах  саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

-шүүгдэгч Э.М  нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өглөө 07 цаг 20 минутын үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр 3Хиаман цех" гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах чиглэлийн асфальтан замын 90-91 дэх километрийн шонгийн хооронд .. улсын дугаартай тоёота ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж .. улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, М.Дамдинпүрэв, Б.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Э.Х , А.И нарын амь нас хохирсон болох нь:

 

   амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А ийн өгсөн: “...Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. 2022 оны 06 сарын 27-ны орой над руу Хорлоо залгаад “Маргаашийн өглөөний сэрүүн дээр гарна, юмаа бэлдчихлээ” гэж хэлж байсан. 2022 оны 06 сарын 28-ны өглөө 07 цагт 99706339 дугаар руу залгахад утас нь дуудаад утсаа авахгүй байсан. 08 цаг 40 минутын үед нар руу Ганчимэг гэдэг хүн осолд орсон байж болзошгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 хуудас/,

   Хохирогч Б.Э ийн өгсөн: “2022 оны  06 сарын 28-ны өглөө 08 цагт Улаанбаатар хотод хуралд оролцох гээд 2022.06.27-ны шөнө 23 цагийн үед М ийн хамт 27-72 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар хот руу явсан. Тэгээд би жоохон ядралттай байсан тул Төв аймгийн Эрдэнэсант орж явж байгаад ядраад унтаж амаръя гэтэл чи унтаад явчих би автомашиныг чинь бариад явчихъя гэхээр нь би “Чи машин барьж байсан уу?, Үнэмлэхтэй юу? Барьж чадах юм уу?” гэтэл М  “Би 2010 оноос машин барьж байгаа, үнэмлэхтэй, барьж чадна” гэхээр нь би “Чи 50, 60 км/ц-аас битгий хэтрүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би унтах гэсэн чинь санаа зовоод 40 орчим километр бариулаад би өөрөө автомашинаа жолоодоод Төв аймгийн Лүн сум ороод Ягаан 2 давхар дэлгүүрийн үүдэнд очиж зогсоод унтсан. Тэнд очих үед гадаа харанхуй үүр цайгаагүй байсан. Ойролцоогоор 4-5 цаг болж байсан байх. Тэгээд намайг унтаж байтал М  намайг дуудаж сэрээгээд “Э өө 8 цаг боллоо, нойр чинь ханасан уу?” гэхээр нь би “ядраад байна, жоохон унтчихъя” гэтэл М  “Би жолоодоод явъя” гэхээр нь би зөвшөөрөөд 50,60 км/ц-аас битгий хэтрүүлээрэй гэж хэлээд унтчихсан. Тэгээд унтаж явтал тас хийгээд л, муухай үнэр үнэртээд явчихсан. Тэгээд намайг сэртэл М  “Э өө би чамайг баллачихлаа” гэж хэлсэн. Тэгээд би автомашинаас буусан чинь автомашин замын хажуу руу орчихсон, хүмүүс орилолдоод байсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 хуудас/,

   Хохирогч М.Д өгсөн: “Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээр өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 хуудас/,

   Насанд хүрээгүй хохирогч М.Дамдинпүрэвийн өгсөн: “...Би осол болох үед унтаж явсан болохоор мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36 хуудас/,

   Гэрч М.Дамдинпүрэвийн өгсөн: “...Би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40 хуудас/,

   Гэрч М.Пүрэвжавын өгсөн: “ ...2022.06.28-ны өглөө 06 цаг 30 минутанд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дугаараас “ослын дуудлага ирсэн” гэж дуудлага ирсэн. Дуудлагын дагуу 06 цаг 50 минутад очиход 2 автомашин мөргөлдөөд 33 настай эмэгтэй газар хэвтчихсэн, 3 настай хүүхдийг аав нь тэвэрчихсэн, приүс 20 маркийн автомашины урд эгч нь дүүгээ түүшээд суучихсан байсан. 33 настай А.Хорлоо гэж хүнийг үзэхэд орчиндоо харьцаагүй, комд орчихсон, артерийн даралт 80/40, амьсгал 11, хүчилтөрөгч 70%, пүльс 40 байсан. Зүүн талын шанаа хэсэгт 4-5см орчим зүсэгдсэн шархтай, толгойн баруун тал хэсэг хавдчихсан, баруун талын нүд буусан, хүүхэн хараа өргөссөн, гэрэлд хариу урвалгүй, зүүн талын гуя ил хугаралтай, мөн өвдөг хэсгээрээ хугарчихсан байсан. Витамин К, дицно 2%-ийн 2мл-тэй натри 500 мл, дексометозон 4%-ийн 16 мл-г судсаар, трамдол 2%-ийн 2 мл-ийг булчинд хийсэн. Хугарал цус алдалт ихтэй байсан учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж чиг тавьж боосон. Ирмүүн 3 настай, эрэгтэйд биеийн байдлыг үзэхэд комд орчихсон, орчиндоо харьцаагүй, байрлал албадмал, биеийн галбир махлаг, захын тунгалагийн булчирхай тэмтрэгдэхгүй, хүчилтөрөгч 70%, хүүхэн хараа 2 талдаа өргөссөн, гэрлийн урвалгүй, булчин суларсан, амьсгал 1 минутад 22 удаа, хэвлий татагдсан, шээж, өтгөн гаргасан, зүрхний цохилт 60, халуун 35C, толгойн баруун хэсэгт язарсан ил шархтай байсан. Витамин К, трамдол 2%-ийн 1мл-ийг булчинд хийсэн. М.Дамдинпүрэв нь 11 настай эрэгтэйд үзлэг хийхэд биеийн байдал хүнд ухаан санаа бүдгэрсэн, орчиндоо харьцаатай, байрлал идэвхигүй, биеийн галбир махлаг, нүүр царай цонхигор, арьсны уян хатан чанар ердийн, захын тунгалагийн булчирхай тэмтрэгдэхгүй, захын судасны хүчилтөрөгч 95%, биеийн 2 талд хэвийн, булчингийн хүчдэл ердийн, зүрхний авиа тод, артерын даралт 90/50, амьсгалын зам чөлөөтэй, амьсгалын тоо 20, цулцангийн амьсгалтай, хэвлий зөв, тэмтрэлээр эмзэглэлгүй, шээсний гарц хэвийн байсан. Өвдөгний дээд хэсгээр хугаралтай байсан. Цус тогтоох тариа булчинд хийсэн. М.Даваасүрэнд 18 настай эмэгтэйн биеийн байдлыг үзэхэд биеийн байдал дунд ухаан санаа саруул орчиндоо харьцаатай байрлал идэвхитэй, үг яриа хэвийн, биеийн галбир хэвийн арьсны уян хатан чанар хэвийн, зүрхний цохилт 90 удаа жигд бус, артерын даралт 90/60, амьсгалын зам чөлөөтэй 1 минутад 18 удаа, хэвлий зөв хэлбэртэй, тэмтрэлтээр эмзэглэлгүй, баруун хөмсөг 2см хэмжээтэй задарсан тул боолт хийсэн. Диклоденк булчинд хийсэн. Ингээд ГССҮТ рүү эмнэлгийн автомашинаар тээвэрлээд явж байх хугацаанд 5 шарын буудлын ойролцоо Хорлоогийн зүрх зогссон тэр үед адерналин судсаар хийгээд, зүрхний массаж 30:2 харьцаатай хийсэн боловч ямар нэгэн хариу урвал үзүүлээгүй хөхрөлт үүсэж эхэлсэн. 08 цаг 15 минутад ГССҮТ-ийн амилуулах тусламжийн өрөөнд Дамдинпүрэв, Ирмүүн хоёрыг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

   Гэрч С.Отгонбаярын өгсөн: “... 2022 оны 06 сарын 28-ны өдөр 35-74УАО улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Чогсомжав, хүү Төгөлдөр, дүү Уламбаяжих бид нар, 90-60УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй А , Хорлоо, хүүхэд Ирмүүн, ахын хүүхэд М.Даваасүрэн, М.Дамдинпүрэв нар явсан. Бид нар 2 автомашинтай Хөвсгөл аймаг руу ээжийнх рүүгээ өглөө 05 цагийн үед Архангай аймгаар дамжиж явах гэж байсан. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын нутаг 90 дэх километрийн шон өнгөрөөд даваа уруудаад явж байх үед урдаас ирж явсан саарал энгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж ирээд бид нартай хамт явж байсан хар приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөчихсөн. Тэгээд нар зогсоод сандралдаад буугаад намайг очих үед талийгаач Хорлоо дээр очих үед "би хаана байнаа, яачихсан байнаа" гэж хэлээд зүүн хөл нь задарчихсан, хацар нь зүсэгдчихсэн, баруун хөмсөгний дээд талд сэтэрчихсэн харагдсан. Тэгээд эмч ирээд үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 43 хуудас/,

   Гэрч А.Чогсомжавын өгсөн:“... 2022 оны 06 сарын 28-ны өдөр би эхнэр хүүхэдтэйгээ 35-74УАО улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, А  нь эхнэр Хорлоо, хүүхэдтэйгээ, М.Даваасүрэн, М.Дамдинпүрэв нартай 90-60УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2 автомашинтай Улаанбаатар хотоос Архангай аймгаар дамжиж Хөвсгөл аймаг руу явахаар өглөө 05 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын нутаг 90 дэх километрийн шон өнгөрөөд А  миний автомашины урд автомашинтайгаа би ардаас дагаад явж байтал урдаас саарал өнгийн ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл А гийн жолоодож явсан автомашинаас 400 метрийн зайтай нэг гуйваад эсрэг урсгалд орж ирсэн. Тэгээд би гэрлээрээ дохиод А гийн жолоодож явсан автомашинтай зөрөх гэж байтал ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу дараад орж ирээд А гийн жолоодож явсан 90-60УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаад хоёр автомашин замын далан руу унасан. Би осол болохыг хараад автомашинаа зогсоогоод А гийн жолоодож явсан автомашин дээр очоод эхлээд баруун хойд талын хаалгыг онгойлгоод талийгаач хүүхдийг гаргаж ирэхэд хүүхдийн толгойн дагз нь задарчихсан байсан. Дараа нь хүүхдүүдийг гаргасан. А  өөрөө автомашинаасаа буучихсан байсан. Тэгээд Хорлоог жолооч талын хаалгаар татаж гаргаж ирсэн. Харин ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд эрэгтэй, эмэгтэй танихгүй 2 хүн явж байсан бөгөөд тэр хоёр намайг автомашинаас хүмүүсийг гаргаж ирж байх үед автомашинаасаа буучихсан орилоод гүйгээл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,

   Гэрч М.Д өгсөн: “...2022 оны 06 сарын 28-ны өглөө ах А , эгч Хорлоо, дүү Ирмүүн нар Дамдинпүрэв бид хоёрыг гэрээс 4-5 цагийн үед ирж аваад Хөвсгөл аймаг руу хар өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд би хотоос гараад явж байх үед унтчихсан байх шиг байсан. Би нэг сэрсэн чинь би ганцаараа машин дотор үлдчихсэн байсан. Би автомашинаас буусан чинь бүгдээрээ газраар тараад хэвтээд, суучихсан байсан. Осол яг юунаас болж хэзээ гарсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 47 хуудас/,

   Гэрч Д.А гийн өгсөн: “...2022 оны 06 сарын 28-ны өглөө 03 цаг өнгөрч байхад гэрээсээ эхнэр Хорлоо, хүү Ирмүүн нарын хамт 90-60УАУ упсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн Зүрх уул орж ахын хоёр хүүхэд Даваасүрэн, Дамдинпүрэв нарыг аваад 32-ийн автобусны буудал дээрээс ахын хүү Чогсомжав тусдаа автомашинтай хамт Хөвсгөл аймаг руу гарсан. Төв аймгийн Аргалант сумын нутагт 06 цагийн үед явж байтал урдаас ирж яваад саарал өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу ороод буцаад эгнээндээ орж байгаа харагдсан. Тэгтэл ардаас автомашинтай дагаж явсан Чогсомжав гэрлээрээ дохиод байхаар нь би зогс гэж байгаа юм байх гэж ойлгоод хурдаа сааруулаад 70 км/ц-ийн хурдтай явж байтал зөрөх гэж байсан ланд-200 маркийн автомашин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Ослын дараа 2-3 минут би юу ч болсныг мэдээгүй байж байтал манай хүү Ирмүүн орилоод байхаар нь хүүхдээ автомашинаас гаргачхаад дараа нь эхнэрээ Чогсомжавтай нийлж автомашинаас татаж гаргасан. Осол болох үед Дамдинпүрэв, Даваасүрэн хоёр арын суудалд, миний хажуу талын суудалд эхнэр Хорлоо, хүү Ирмүүнийг тэврээд сууж явсан. Арын суудалд зорчиж явсан зорчигч нар суудлын бүс хэрэглээгүй байсан. Хорлоо, Ирмүүн нар суудлын бүс зүүгээгүй би суудлын бүс хэрэглэсэн байсан. Би осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин би 2022 оны 04 сарын 01-ны өдөр согтуугаар автомашин жолоодоод эрхээ хасуулчихсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49 хуудас/,

   Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №9688 дугаартай “1. Б.Э ийн биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 62 хуудас/,

   Хохирогч М.Дамдинпүрэвийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №99 дугаартай “1. М.Дамдинпүрэвийн биед зүүн дунд чөмөг ясны доод 1/3-ээр зөрсөн далд хугарал, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 65 хуудас/,

   Шүүгдэгч Э.М ийн: “..2022 оны 06 сарын 27-ны орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Э ийн эзэмшлийн 27-72ОВЕ улсын дугаартай, ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй Э ийн хамт Улаанбаатар хот руу "Баялаг бүтээгчдийн 2 дугаар их хурал"-д урилгаар оролцохоор гарсан. Тэгээд Арвайхээрээс Элсэн тасархай хүртэл Э , Э ийн нойр хүрээд байсан учраас Элсэн тасархайгаас Сансар хүртэл би автомашиныг жолоодоод явж байхад миний нойр хүрээд, Сансар сумаас Лүн сум хүртэл Э  жолоодож яваад цайны газрын зогсоол дээр 1 цаг гаран унтсан. Тэгээд бид хоёр цаг харсан чинь 05 цаг 30 минут болж байсан. Э  надад "Би ер нь машинаа барьж явж чадахгүй байна аа" гэж хэлэхээр нь би "Тэгвэл би жолоодож явах уу?" гэтэл Э  зөвшөөрөөд би Төв аймгийн Лүн сумын цайны газрын зогсоолоос ланд-200 маркийн жолоодоод Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд миний нойр сэргэчихсэн явж байтал урдаас нар гялбаад байхаар нь ойролцоогоор 50 км/ц-ийн хурдтай явж байтал урдаас гэнэт хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай орж ирсэн. Би ч орилсон чинь л тус тас хийгээд явчихсан. Тэгээд осол болсон. Ослын дараа Э  эмнэлэг, цагдаа дуудсан. Эмнэлэг түрүүлж ирээд Төв аймгийн цагдаа ирсэн. ...2022 оны 06 сарын 28-ны өглөөний 05 цаг 30 минутын орчим сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч нойр хүрээд байна гэхээр би цааш тээврийн хэрэгслийг Төв аймгийн Лүн сум өнгөрөөд Мандах гэх зоогийн газрын үүднээс жолоодож яваад 06 цаг өнгөрсөн байх үед өөдөөс нар тусаж байсан тэгэхээр нь жолоочийн дээд талын нарны хаалт нь доош унаад байсан учир түүнийг тогтоох гэж оролдож байгаад зам руу харах үед өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ирж байсан тухайн үед сандраад тоормосоо гишгэсэн үгүйг сайн мэдэхгүй хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөж нэг мэдэхэд замын хажуу талын шороон дээр зогсож байна. Тухайн үед тээврийн хэрэгслийг 50-60 км/цагийн хурдтай жолоодож явсан машиныхаа дээд нарны хаалттай доош унаж байсан учир түүнийг тогтоох гэж оролдож байхад гэнэт өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байсан тухайн үед тоормос гишгэсэн үгүйг сайн санахгүй байна. Одоо бодоход гишгэсэн байх бодож байна.” гэх мэдүүлэг/1-р хх 51-52, 2-р хх-ийн 18 хуудас/,

   Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №140 дугаартай “1. Амь хохирогч А.Хорлоогийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн гуяны артерийн тасрал, орчны эд, булчинд цус хуралт, зүүн дунд чөмөг яс дээд 1/3-ээр бяцарсан зөрсөн ил, зүүн шаант яс, шуу яс зөрсөн далд, зүүн 12-р хавирганы шууд хугарал, зүүн чамархай ясны цуурал, дэлүүний язрал, урагдал, хэвлийн хөндийн сул шингэн \150 мл\, дух, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун доод уушги, нойр булчирхайн орчны эдэд цус хуралт, зүүн дээд зовхи, хацар, бугалга, гуяанд шарх, дух, баруун хацар, хөмсөг, зүүн шанаа, баруун мөр, эгэм, зүүн бугалга, тохой, шуу, алганы ар хэсэгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун дээд, доод зовхи, баруун мөр, зүүн бугалга, шуу, тохой, хэвлий, зүүн гуя, шилбэ, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Амь хохирогч А.Хорлоо нь зүүн гуяны артерийн тасрал гэмтлийн улмаас цус алдалтын шокод орж нас баржээ. 5. Амь хохирогч нь В гуравдугаар бүлгийн цусны харъяалалтай байна. Амь хохирогчийн цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 83 хуудас/,       

   Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №141 дугаартай “1. Хохирогч А.Ирмүүний цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай, суурь ясны бага далавч, чулуулаг сэртэн, турк эмээл, баруун чулуулаг яс, дагз ясны шугаман, зүүн бугалга ясны дунд 1/3-ны зөрсөн далд хугарал, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун зүүн чамархайн булчинд, баруун уушгины эд, залгиурын орчны эдэд цус хуралт, зүүн дэлбэнгийн зулай, чамархай, дагз, баруун дэлбэнгийн дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дэлбэнгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, цээжний хөндийн сул шингэн агууламж \200 мл\. Зүүн зулайд шарх, зүүн хацар, зулай, чамархай, эрүү, баруун хацар, баруун шанаа, чамархайн хуйх, бугалга, шуу, зүүн бугалга, шуу, сарвуунд зулгаралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Амь хохирогч А.И нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5. Амь хохирогч нь В гуравдугаар бүлгийн цусны харъяалалтай байна.” Гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 97-98 хуудас/,

   Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагын 2022 оны 07 сарын 04-ны өдрийн №367 дугаартай “1. Э. М ийн биед хөлний үзүүрт шарх, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 104 хуудас/,

   "ХАС ҮНЭЛГЭЭ" ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №231 дугаартай хөрөнгийн үнэлгээний "Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 37 607 000 /гучин долоон сая зургаан зуун долоон мянга/ " гэх тайлан /1-р хх-ийн 113 хуудас/,

   “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №06/208 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Тайгын булаг ББСБ-ын өмчлөлийн Toyota Prius 20 Маркийн 9060 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2022 оны 06 сарын 28-ны өдрийн байдлаас 14 892 000 /арван дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга/ төгрөг, хохирлын үнэлгээ нь 12 460 700 /арван хоёр сая дөрвөн зуун жаран мянга долоон зуу/ төгрөг болно.” гэх тайлан /1-р хх 163/,

   “ЦАГААН ШОНХОРЫН ЖИГҮҮР” НҮТББ-ны 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 22/44 дугаартай шинжээч Б.Галсанжамцын гаргасан: 1.Toyota Prius-20 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Landcruiser-200 маркийн 27-72 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.  3.Toyota Landcruiser-200 маркийн 27-72 ОВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 113 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. 5. Нэмж тусгах санал үгүй." гэх шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 109 хуудас/,

   Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх 5-13,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 13-17/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрхи үйл баримт нэг мөр, ямар нэг эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн ханалттай тогтоогдсон байна.

 

   Шүүгдэгч Э.М ийн /Toyota Landcruiser-200 маркийн 27-72 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг зөрчсний улмаас Toyota Prius-20 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн нь/  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангагдсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас Э.Х , А.И нарын хоёр хүний амь нас хохирсон нь шинжээчийн   140, 141 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул мөн зүйлийн өөр бүрэлдэхүүнийг хүндрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт  заасан “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж хуульчилсан хуулийн зүйл, хэсэгт Э.М ийн гэм буруутай үйлдэлд тохирсон, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаас гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт тооцохгүй.” гэж заасан байдаг.

 

   Шүүгдэгч Э.М ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

   Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.

 

   Шүүгдэгч Э.М  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

   Шүүгдэгч Э.М ийг Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах чиглэлийн асфальтан замын 90-91 дэх километрийн шонгийн хооронд .. улсын дугаартай тоёота ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас .. улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.Д эрүүл мэндэд хөнгөн, М.Дамдинпүрэв, Б.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Э.Х , А.И нарын амь насыг хохироосон нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Э.М ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас 2 хүний амь нас хохирсон нь шалтгаант холбоотой байна.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.

 

   Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”гэж тус тус  хуульчлагдсан байна.

 

     Хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч Б.Э  нь шүүгдэгч Э.М т тээврийн хэрэгслийг шилжүүлж нь улмаар Э.М  нь зам тээврийн осол  гаргасны улмаас 2 хүний амь нас хохирсон болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч, шүүгдэгч Э.М  нар хамтран хариуцах нь зүйтэй харин амь хохирогчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг осол гаргасан гэм буруутай этгээд болох Э.М  нь цаашид төлөх нь хуульд нийцнэ.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.А  нь “2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төрсөн А гийн Итгэлийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжлэх,

   амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А  “оршуулга болон зан үйлийн зардалд “57.947.043 төгрөг, 2 хүний амь нас хохирсон тул 150.000.000 төгрөг тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 18 нас хүртэл тооцоход 54 сая төгрөг нийт 194.000.000 төгрөгийн нэхэмжлэл” гаргасан.

   Хүний амь насыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй тул 2 хүний амь нас хохирсон /сэтгэл санааны хохирол/ сэтгэл засал эмчилгээ хийсэн баримт хэрэгт авагдаагүй тул 150.000.000 төгрөгийн хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

   Харин шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 57.947.043 төгрөгийн хохирол байна гэж дүгнэсэн.

 

   Үүнээс шүүгдэгч Э.М  нь мөрдөн байцаалтын шатанд 50.000.000 /тавин сая/ төгрөгийг төлсөн.

   Үлдэх 7.947.043 төгрөгийг шүүгдэгч Э.М  болон  иргэний хариуцагч Б.Э  нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар,

   Мөн А гийн Итгэл нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4б ангид суралцдаг тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-т зааснаар арван найман нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 493.380 төгрөгийг сар бүр Э.М ээс гаргуулж,  иргэний нэхэмжлэгч Д.А д олгохоор хянан шийдвэрлэсэн болно.

 

   Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг амь хохирогч А.Хорлоогийн сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс болох 993.380 төгрөгөөс Засгийн газраас тогтоосон тэтгэврийн 500.000 төгрөгийг хасаж 493.380 төгрөг тооцож гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.           

 

   Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Э.М ийн өмгөөлөгч нар нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж шүүгдэгч Э.М  болон иргэний хариуцагч Б.Э  нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас:Шүүгдэгч Эрдэнэчулууны М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөрөө гаргуулж авсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тухайд эрүүгийн хариуцлагын талаар хэлэх саналгүй. Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн тухайд санал хэлэх нь ёс зүйгүй тул хэлэх зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баянмөнхөөс: “Прокурор болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг сонслоо. Энэ хэргийн тухайд Э.М  анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас эрсэдсэн. Энэ гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял эдлэх санкцтай. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Прокурор хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар санал хэлсэнгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал нь тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Э.М т Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...”-аар заасан. Энэ байдлыг  харгалзан үзэж Э.М т ялын доод хэмжээ хоёр жил буюу түүний хоёрны нэг буюу нэг  жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой байна. Э.М  нь тэжээгчээ алдсаны тэтгэмж төлөх үүрэг хүлээж байгаа. 2-3 жилийн хугацаагаар хорих ял эдэлснээр хор уршиг нь арилахгүй. Иймд ажил хөдөлмөр эрхэлж, тэжээгчээ алдсаны хор уршиг, хохирогч нарын бодит хохирлыг төлөх хэрэгтэй байна.  Гэмт хэргийн тухайд болгоомжгүй хандсаны улмаас хоёр хүний эрдэнэт амь нас хохирсон.  Шүүх энэ талаар харж үзэхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...”-ээр заасан. Миний үйлчлүүлэгч санамсаргүй, болгоомжгүй буюу хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсаны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн санаа зорилго гэдэг нь ял шийтгэл оногдуулахад харгалздаг зүйл. Энэ нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. 7-24 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Гэмт хэрэг үйлдсэн үеэс нөхөр нь нүүрээ буруулж холбоо тасарч, салсан. Өдийг хүртэл эргэж тойрч харьцаагүй. Хүүхдүүдээ айлд үлдээсэн. Сэтгэл санааны хувьд маш их хямралтай байгаа. Өөрөө эх хүн тул үхтэл үр харам гэдгийг ойлгож байгаа. Бодит хохирлыг төлөх гэж өдийг хүртэл чадахаараа бүхий л зүйлийг хийсэн. Ломбарданд тавьж болох бүх зүйлээ тавьж, ах дүү, хамаатан саднаасаа тусламж хүсэж, мөнгө зээлэх боломжтой бүх хүнээс мөнгө зээлсэн. Энэ нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаагийн илрэл. Өнөөдрийн хүртэлх хугацаанд шүүхээс нэхэмжилсэн хохирлыг төлсөн. Гэмт хэрэг болсон цаг үед эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлж, арга хэмжээ авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулах нь эрүүгийн хуулийн зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд Э.М т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Б.Э  нь энэ гэмт  хэрэгт хамааралгүй. Машины эзэмшигч тул иргэний хариуцагчаар татагдсан. Өмнө шүүх хуралдаан дээр шүүхээс тогтоосон төлбөрийг төлсөн. Б.Э  нь Э.М т туслах гэж их хичээсэн. 38.000.000 төгрөгийн машины хохирол, эрүүл мэндийн зардал зэргийг нэхэмжлээгүй. Энэ бүгдээс харахад Э.М ийн эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэж байна. Иймд ял шийтгэлийн тухайд татгалзах зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Э.М  нь ам бүл 5, нөхөр Б.Бүддорж болон 3 хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багт /хх23/ хувиараа мал аж ахуй эрхэлдэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг Арвайхээр 100-р байрны 9 тоот 37.55 м2 хувийн үл хөдлөх өмчтэй /хх 25/, 2020 оны 01 сараас 2021 оны 06 сар хүртэлх хувиараа сайн дурын даатгал төлдөг /хх 27/, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудас авагдсан, одоо 42 настай, эмэгтэй гэх баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “ гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч  Э.М  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.М  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            шүүгдэгч Э.М ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан зүйл, хэсэг, заалтад хамаарагдаж байна.

            Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

            Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт ” энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчлагджээ.

 

            Эрүүгийн хуульд заасан “ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрхи хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаардаггүй болно.

       

            Шүүгдэгч Э.М ийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа  мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, түүний улаан хоолойн хорт хавдартай эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаас доогуур ял буюу 1 /нэг/ жил 1 хоног хорих ял /ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял/ оногдуулж, оногдуулсан 1 жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар эрх хасах хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,  биелэлтэд  хяналт  тавихыг  Өвөрхангай  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн 2234001040164 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Э.М  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Б овогт Э-н М ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 2 /хоёр/ хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2,5 дахь хэсэгт Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ээс сар бүр 493.380 /дөрвөн зуун ерэн гурван мянга гурван зуун наян/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.А д олгосугай.

 

   6.Шүүгдэгч Э.М  54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөг, иргэний хариуцагч Б.Э  нь 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг тус тус амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А т төлснийг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А  нь сэтгэл санааны 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

   7.Эрүүгийн 2234004990411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул , уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ