Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 104

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******ыг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Х.На-ийн нэхэмжлэлтэй Д.Өл-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.На- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой Өл- гэдэг хүнтэй 2005 оны 01 сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлууж 1 жил амьдраад ахиж уулзаагүй бөгөөд 2008 онд ******* овогтой *******тай хамт амьдрсан. Одоо ам бүл 4, хоёр охины хамт амьдарч байна. Иймд Хасбат овогтой На- миний 2005 онд ******* овогтой Өл-тай бүртгүүлсэн гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Өл- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Да овогтой Өл- миний бие 2005 оны 01 сарын 31-нд Хасбат овогтой На-тэй гэрлэлтээ батлуулсан нь үнэн. Гэрлэлтээ батлуулаад 1 жил болоод тус тусын амьдралаа бодож салаад амьдарч байгаа нь үнэн болно. Бид хоёрын дунд одоо эд хөрөнгийн болон өөр ямар нэгэн зүйлийн маргаан болон үл ойлголцол байхгүй. Одоо би эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа тул уг гэрлэлтийг цуцлаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Х.На-, хариуцагч Д.Өл- нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Х.На-, Д.Өл- нар нь 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Х.На- нь Д.Өл-тай хамт амьдарч байх хугацаандаа таарамжгүй харилцаатай байсан. Мөн Х.На- нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон гэсэн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.На- нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэд төрүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Ха-ын На-, ******* овогт Да-ийн Өл- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Өл-аас тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.На-т олгосугай.

4. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

5. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ