| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0379/3 |
| Дугаар | 128/ШШ2021/0680 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2021/0680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч Ч.О, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гэрч Д.Б, Н.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Ч.О
Хариуцагч: МХЕГ, НМХГЁЗЗ
Нэхэмжлэлийн шаардлага: МХЕГ-ынЁЗЗ-ийн2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, МХЕГ-ынЁЗЗ-ийн******* дүгээр тогтоолыг үндэслэн 2019 оны 04 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал болох 770,380.00 төгрөгийг олгоогүйг нөхөж олгуулахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.О миний бие 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр МХЕГ-ынархиваас өөртэйгөө холбогдолтой материал болон ЁЗЗ-ийнтогтоолыг авч үзэхэд МХЕГ-ынЁЗЗ-ийн******* дүгээр тогтоол нь үндэслэл, баримт нотолгоогүй, хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр гарсан болохыг мэдсэн. Энэхүү хуульд нийцээгүй, хууль бус тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт нэн даруй 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан.
Гомдлын хариу МХЕГ-ын2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0201/194 дугаартай албан бичгээр “тус шийдвэрийг дахин хянан үзэх боломжгүй болохыг мэдэгдье. Танд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар ёс зүйн тогтоолоор сануулах арга хэмжээ оногдуулсан байна” гэсэн ийм хариу өгсөн. Энэ хариуг хүлээж аван судлаад Монгол улсын төрийн албаны зөвлөлд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/742 дугаартай албан бичгээр “...тухайн асуудлаар шүүхийн байгууллагад хандах эрхтэй болохыг танд зөвлөе” гэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу шүүхэд хандсан юм. Энэ маргаан яаж үүссэн бэ гэхээр Ч.О намайг МХЕГ-ындэд даргын баталсан хуваарийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх явцад хэлтсийн дарга , улсын ахлах байцаагч нь ирж урьд өдөр нь буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хяналт шалгалт хийхэд 3120300292, 3120300295, 3120300299 дугаартай мэдэгдэл өгч чөлөөлсөн мэргэжлийн хяналтын байгууллагад огт хамааралгүй хүнсний бүтээгдэхүүнийг нуун дарагдуулж авсан мэтээр гүтгэж “Төрийн албаны тухай хуулийн 39.1.2 “Албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үйлдэл гаргасан. Энэ баримт нь 9.3.1 хяналтын хуудас, мэдэгдлээр нотлогдож байна. Энэ өдрөөс хойш хэлтсийн дарга , улсын ахлах байцаагч Ж.******* нар нь ээлжийн амралтаасаа орж ирэхэд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр надад арга хэмжээ тооцуулахаар МХЕГ-ынДотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст хандсан байсан.
Гэтэл энэ 2 албан тушаалтан гүтгэлгийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр МХЕГ-ынЁЗЗ-ийн03 дугаар хуралдаанаар анх удаа намайг байлцуулан дээрх асуудлыг авч хэлэлцсэн ба ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж хурлын ЁЗЗ-ийнтогтоол шийдвэрийг надад ЁЗЗ-ийндарга О.Эуншиж танилцуулсан. Энэ шийдвэрийг уншиж танилцуулахаас өмнө дарга маань намайг дарамталсан. Чи авлигал авсан байна гэмт хэрэг шүү гэж 2 дарга маань дарамталсан.
ЁЗЗ-ийндарга О.Энь эрх зүйн хэлтсийн ахлах, ЁЗЗ-ийнгишүүн Я.Дд ЁЗЗ-ийнхурал болохоос өмнө 2019 оны 10 дүгээр сарын 21-ны өдөр урьдчилж надад арга хэмжээ тооцуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ЁЗЗ-ийн******* дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн зохих заалтуудад нийцээгүй, илт хууль бус шийдвэр гаргасан байна. Үүнд ЁЗЗ-ийн******* дүгээр тогтоолыг өнөөдрийг хүртэл уг тогтоолын эх хувийг надад албан ёсоор гардуулж өгөөгүй, бичгээр гаргасан Ёс зүйн тогтоолыг баталсан байгууллага тодорхойгүй, МХЕГ-ынЁЗЗ-ийнөөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тогтоол гаргасан.
Тогтоол гаргасан хэсэгт “... Эрх зүйн хэлтсийн дарга..” гэж бичиж гарын үсэг зурсан нь нэгжийн даргын гарын үсгийг тэмдэг дарж, баталгаажуулаагүй, ЁЗЗ-ийнхурал 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон боловч хурал болоогүй өдөр хурал болсон мэтээр хурлын тэмдэглэл бичиж, тогтоолын огноо, дугаарыг нөхөн олгосон, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон ЁЗЗ-ийн04 дүгээр хуралдаанд намайг байлцуулалгүй хуралдсан. Тайлбар хэлэх боломж олгоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон ЁЗЗ-ийн04 дүгээр хуралдааны дараа надтай холбоотой ямар шийдвэр гарсан эсэх талаар Энхболд даргаас асуухад ямар нэгэн шийдвэр гараагүй гэсэн.
2019 оны жилийн эцсийн тайланг 2019 оны 12 дүгээр сарын 03-ны өдөр манай хэлтсийн дарга Г.Одүгнэсэн. Ингэхдээ миний үнэлгээг ёс зүйн тогтоол гараагүй байхад үнэлгээг минь “B” гаргасан. Үүнийг асуухад Г.Одарга “надад шийдвэр өгнө л гэсэн юм даа” гэсэн.
Ёс зүйн тогтоолын үндэслэх хэсэгт “Улсын ахлах байцаагч Ч.О нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ буюу гүний талбайд хяналт шалгалт хийхдээ өөрийн хяналтад байгаа бараа бүтээгдэхүүнийг ямар ч лац тэмдэггүй, тэмдэглэл үйлдэлгүй, битүүмжлэлгүй адилхан нөхцөлтэй өрөө рүү зөөсөн байна” гэж үндэслэлгүй гүтгэж бичсэн. Би хяналтын талбай дээр хяналт хийсэн би өөрийн биеэр тэгээд орж ирээд өөрийн тамга тэмдгээ дараад хяналтаас чөлөөлсөн. Хяналтаас чөлөөлсний дараа ******* байцаагч гаднаас бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн би наадах чинь ямар учиртай бүтээгдэхүүнүүд вэ наадхаа гарга гэсэн шаардлага тавьсан. Миний бие тэр бараа бүтээгдэхүүн зөөж, хувьдаа авсан зүйл байхгүй. Тогтоолд дурдсан бүтээгдэхүүнийг чөлөөлсөн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн.
“Улсын ахлах байцаагч Ч.О нь уг үйлдлийг хэлтсийн дарга, ахлах нар нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалтаар ирэх үед хийсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүнийг хадгалалтын шаардлагаар зөөсөн гэдэг нь үндэслэлгүй байна.” гэж гүтгэж бичсэн байна. Би бараа бүтээгдэхүүнийг зөөгөөгүй. Би хүнээс юм аваагүй, бараа бүтээгдэхүүн зөөгөөгүй.
МХЕГ-ынЁЗЗ-ийн2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тогтоолоор Ч.О намайг ёс зүйн сануулах хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.
Хэлтсийн дарга Н.Гнь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хамт олны хурлаар 2019 оны 4-р улирлын ажлын үр дүнг хэлэлцээд миний ажлын гүйцэтгэлийг “В” үнэлгээ өгч дүгнэсэн. Гэтэл намайг эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд хэлтсийн дарга Н.Гнь албаны эрх мэдлээ хэтрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “В” үнэлгээг үнэлгээний хуудсанд төрийн албан хаагчийн ёс зүй гэсэн баганад /-4/ оноо хасагдуулж үндэслэлгүйгээр буруулж “C” үнэлгээ болгон өөрчилж 2019 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хууль бусаар тэглэж намайг хохироосон. Би одоог болтол “С” үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. 2019 оны жилийн эцсийн үр дүнг дүгнэдэг. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ёс зүйн зөвлөлөөс ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй, надад гардуулж өгөөгүй л байсан.
Улсын ахлах байцаагч Р.Огаас миний үнэлгээг буруулж үнэлгээний хуудсанд “С” гэж бичсэн байна гэдгийг мэдээд би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэлтсийн дарга той утсаар холбогдож "та ямар үндэслэлээр үнэлгээг буруулж улирлын шагналт цалинг хасаж байгаа юм бэ" гэж тодруулахад өөрийн чинь талаар Ёс зүйн зөвлөлөөс бичиг ирсэн үнэлгээг “C” болгон буруулсан үнэлгээний хуудас дээр гарын үсгээ зураарай гэж хэлсэн. Би үндэслэлгүйгээр буруулсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гарын үсгээ зурахгүй гэж мэдэгдсэн. Эндээс үзэхэд намайг эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд хэлтсийн дарга Н.Гнь миний үр дүнгийн үнэлгээг буруулахын тулд Ёс зүйн зөвлөлөөс Ч.Од ямар нэгэн бичиг гаргахыг шаардаж байгаад хууль бусаар ЁЗЗ-ийнтогтоолыг нөхөн гаргуулсан болохыг нотолж байна.
Мөн би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 45 минутад МХЕГ-ынэрх зүйн мэргэжилтэн Д.Бтай /*******/ дугаартай утсаар ярьж холбогдож тодруулахад "Ёс зүйн зөвлөлөөс тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөж гаргасан, тогтоолын огноо, дугаарыг өгөхдөө өмнөх ЁЗЗ-ийнхурал болсон огноогоор нөхөж өгсөн шүү гэсэн нь Ёс зүйн тогтоолыг хууль бусаар нөхөж гаргасан болохыг нотолж байна.
МХЕГ-ынЁс зүйн зөвлөл нь тогтоолыг зохиомлоор нөхөж гаргасан үйлдэл нь төрийн албанд байж боломгүй, ёс зүйгүй, хууль бусаар хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн болохыг нотолж байна.
МХЕГ-ындаргын /Л.Э*******/ 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Ёс зүйн зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн батлагдсан бөгөөд тус зөвлөл нь маргаан бүхий дээрх хууль бус тогтоолыг гаргасан билээ. Иймд хууль бус, үндэслэлгүй гарсан МХЕГ-ынЁЗЗ-ийн2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх болно. Энэхүү хууль бус тогтоолыг үндэслэж миний цалин, урамшуулал авах эрх болон миний ажил хэргийн нэр хүнд хохирч, үндэслэлгүйгээр гүтгэгдэж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа билээ.
...Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Монгол Улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би төрд тасралтгүй 26 жилийн турш, чин сэтгэлээсээ шударга, ёс зүйтэй, нэр төртэйгөөр ажиллаж ирсэн.
Намайг төрийн албан хаагчийн ёс зүй, дүрмийг баримтлан шударга, ёс зүйтэй, авлига, хээл хахуулаас ангид чин зүтгэлээр ажиллаж чаддаг, шударга шаардлага тавьж ажилладаг байсан учраас хариуцагч нар дургүй байсан байна. , н.******* нар нь намайг авлига, тухайлбал квас, давс, жигнэмэг авсан, авахыг завдсан, зөөсөн мэтээр үндэслэлгүйгээр гүтгэж миний нэр төрийг харлуулахыг оролдсон. Би хувьдаа нэг эд зүйл, бараа зөөгөөгүй, аваагүй, хувьдаа завшаагүй. Дээж тавих тавиур дээр болон манай ажлын өрөөнд бүтээгдэхүүнээс дээж авсан тухай улсын байцаагчийн тэмдэглэлтэй, лабораторийн шинжилгээнд хамруулж, буй хүнсний бүтээгдэхүүнд тавих хууль, дүрэм, журмаар зохицуулагдах үүрэгтэй ажиллах төрийн жинхэнэ албан хаагч юм.
Энэ дурдаад байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд нь дээж биш, дээжээс өөр бүтээгдэхүүн энэ өрөөнд байх ёсгүй байсан. Эдгээр нэр дурдаад байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд хяналтын талбайгаас хяналт хийж, хяналт шалгалтаас дээж авч, хяналт шалгалтаас бүрэн чөлөөлсөн байдаг. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хяналт дууссаны дараа ******* байцаагч хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирсэн юм. ...би ахалж ажилладаг учраас байцаагчдаа шаардлага тавьсан. Би “юу юм бэ, наад зүйлээ гаргаж тавь” гэдэг шаардлага тавьсан.
Маргааш өдөр нь байцаагч нартай утсаар холбогдож ямар бүтээгдэхүүнд өрөөнд байгаа вэ, өрөөнөөс гаргаж тавь гэдэг шаардлага тавьсан. Аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд бүтээгдэхүүнээ аваад явсан. ...3 дугаар хуралдааны тэмдэглэлийг Д.Бгаас хурал болсноос 3 хоногийн дараа танилцуулахыг шаардахад албан ёсоор албажиж, гараагүй байгаа гэдэг хариу өгч, бичээгүй байгаа танд танилцуулахгүй гэдэг үгийг өгч байсан. ...Мэргэжлийн хяналтын өрөөнд хэн орж, хэн гарсан, хэн нь бүтээгдэхүүн авч гарсан гэдгийг харах дотоод хяналтын камер ажилладаг. ...Баримт нотолгоогүй хийгээгүй хэргийг хийсэн болгож, зохиомол хэрэг надад тохсон гэж үзэж байна. ...Намайг шударга ёсоор ажиллаж байхад авлигал хээл хахуул авсан гэж үндэслэлгүйгээр гүтгэн, хариуцлага хүлээлгэсэнд маш их гомдолтой байна. Би Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2008 оноос хойш тасралтгүй ёс зүйтэй, шударгаар ажиллаж ирсэн...
Иймд нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж, шүүх шийдвэр гаргана гэдэгт итгэж, найдаж байна. Өнөөдөр гэрчээр оролцсон 2 хүн худал мэдүүлэг өгсөн тул шүүх хариуцлага оногдуулна гэдэгт итгэж байна. Монгол Улсын шүүх шударга зөв, шийдвэр гаргана гэдэгт итгэж, найдаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 43, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах 2 журмаар маргаан бүхий актыг албан ёсоор гардуулснаар мэдэгдсэнд тооцно гэж заасан байдаг. Хариуцагч өмнө нь мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар баримтаа өгсөнгүй, нотолсонгүй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсанаар Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э******* гэдэг хүн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотоор Ч.О танаа гэж хаяглан танд ёс зүйн хариуцлага хүлээлгэх сануулга арга хэмжээ ирсэн байна гэж өгсөн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар албан ёсоор мэдэгдсэн тооцож байна.
Үүнээс хойш Ч.О нь Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаад шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргаад явсан учраас хөөн хэлэлцэх асуудал дээр ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Ч.О байцаагчид 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор сануулах арга хэмжээ авсан.
Тухайн тогтоолоор Ч.О байцаагчийг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа гаргаж гаалийн бүсэд хянагдсан зарим эд зүйлсийг зүй бусаар хадгалж нуун дарагдуулсан, цайны газарт барааг тавьж зөөсөн гэж буруутгасан. Нэхэмжлэгчид арга хэмжээ авсан маргаан бүхий тогтоолын үндэслэх хэсэг дээр хүний тайлан талбайд хяналт шалгалт хийхдээ өөрийн хяналтад байгаа бараа бүтээгдэхүүнийг ямар ч дардас тэмдэггүй, битүүмжлэлгүйгээр адилхан нөхцөлтэйгөөр зөөсөн гэж дурдсан байдаг.
Гэтэл нэхэмжлэгчээс энэ гурван барааг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг, 17 цагаас хойш энэ хүний мэдлээс гарсан. Өөрөөр хэлбэл, хяналтаас чөлөөлснөөрөө мэргэжлийн хяналтын байцаагч Ч.Оийн хяналтад байгаа бараа гэж үзэхгүй юм. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хяналтаас чөлөөлсөн барааг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу маргааш нь болсон үйлдлийг хяналтад байгаа гэж буруутгаад байгаа нь хариуцагч нь ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.
Тухайн бараа бүтээгдэхүүнийг дээжээс нь оруулж ирж шалгах ажиллагааг н.******* гэдэг хүний 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотоод хяналт шалгалтын хэлтэст бичгээр гаргасан тайлбартаа “Аж ахуйн нэгжийн барааг шалгуулах үүднээс бараа бүтээгдэхүүний зааврыг оруулж ирж, харуулж, хаяг шошгыг шалгуулж, оруулж ирсэн бараа аж ахуй нэгжүүд буцааж авдаг.” гэж дурджээ. Энэ тайлбараар Ч.О барааны загвараас биш, н.******* гэдэг хүн оруулж ирсэн нь тодорхой байна. Нотлох баримтаар чухал баримтаар авагдсан н.*******, н.******* гэдэг 2 хүний тайлбараас харахад Ч.О гэдэг хүнийг бараа оруулж, ирсэн хувьдаа завшсан гэдэг нэг ч өгүүлбэр тайлбар байдаггүй байхад хариуцагч үүнийг нотолж чадсангүй.
Гэрчээр орсон Н.Ггэдэг хүн үнэхээр өмгөөлөгч миний асуултад хариу өгч чадсангүй. Бичлэгийг үндэслээд арга хэмжээ аваад хариуцагч бичлэгийг гаргаж өгч чадсангүй. Бичлэг дээр үнэхээр энэ хүн бараа бүтээгдэхүүнээ оруулж ирсэн бол энэ хүн ингэж маргахгүй. Нэхэмжлэл гаргахаасаа татгалзах байсан.
Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг болон хориглох зүйлүүд тусгасан байдаг. Ямар заалтыг зөрчсөн болох нь одоо болтол тогтоогдохгүй. Энэ баримтаар бол нотлогдохгүй байна. Барааг аваагүй, эзэд нь өөрсдөө авч явсан байна. Бага хэмжээний хайрцагт хардаад байгаа юм. Их бага нь хамаагүй. Энэ баримт, эд зүйлийг нэхэмжлэгч авсан уу, авсан бол хохирогч нь миний баримтыг авсан гэж үйл баримтаа гаргаж тайлбар өгч гарч ирвэл бид маргахгүй. Ийм нотлох баримт байхгүй.
Гэрчүүдийн тайлбараас өнөөдөр хараагүй гэдгээ ч хэлсэн. Бичлэг байгаа гэж тухайн үед хариуцагч хэлж байсан боловч өнөөдөр бичлэг гаргаж өгсөнгүй. Иймд Ч.Оийн гэмт үйлдэл дээр буруутгаад байгаа зөрчлийг нотолсон баримт хэргийн материалд байхгүй байна. Ч.О гэдэг байцаагч Монгол Улсын Засгийн газрын 33 дугаар тогтоолд заасан ёс зүйн зөрчлүүд болон Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах хамтарсан тогтоол, журмууд дээр заасан албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчилд авагдсан, аливаа зүйлийг өөрийн эзэмшилдээ авсан завшсан гэх зүйлүүд нотлогдохгүй байна. Мөн хяналтаас чөлөөлсөн гэдгийг дахин хэлье.
Ч.О бол төрийн жинхэнэ албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан тушаалаар Ч.Од арга хэмжээ авах ёстой байсан. Дээрх тогтоолын 2.8 дугаар зүйлд зөрчил тогтоогдоогүй бол тэмдэглээд материалыг архивт өгнө гэж заасан байдаг. Ч.О байцаагчид 3 дугаар хуралдаанаар эхлээд арга хэмжээ авах гээд тогтоогдоогүй. Нэмэлт дахин арга хэмжээ авахаар буцааж байгаа үйлдэл нь буруу юм. Нотлогдоогүй л бол үүнийг хаах ёстой байсан гэж үзэж байна. Сахилгын шийтгэл оногдуулахаар бол тушаал гаргах байтал хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын дарга Ч.О байцаагчийг ёс зүйн зөрчил гаргасан бол тушаал гаргах байсан. Зөвлөлийн тогтоолоор сануулах хариуцлага хүлээлгэж байгаа нь хамгийн гол процедурыг зөрчиж байгаа юм. Эрх бүхий албан хаагч тушаал гаргах ёстой байсан гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байна. Тогтоол гаргаж байгаа үйлдэл нь буруу.
Ч.О байцаагч нь төрийн захиргааны албан хаагчийн ангиллаар цалинжсан байдаг. Мөн хариуцагч Засгийн газрын тогтоолын хэд хэдэн журмуудыг зөрчсөн. Зөрчил гаргасан этгээдэд тогтоолыг огт танилцуулаагүй. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдэд оролцуулах арга хэмжээ аваагүй, өөрийг нь эзгүйд шийдвэрлэсэн. Тайлбар нотлох баримт гаргаж өгөх, өөрийгөө өмгөөлөх тайлбар гаргах боломжийг ерөөсөө олгоогүй. Хэн нэгний гомдлоор, мэдээллээр дотоод хяналт шалгалт хийсний үндсэн дээр арга хэмжээ авах байтал аваагүй. Хэргийн материалд хохирогч гэх этгээд байхгүй байна. Эзэд бүгд бараа бүтээгдэхүүнээ аваад явсан байна. Гомдол огт байхгүй байна. Хугацааны хувьд хугацааг бүхэлд зөрчөөд явсан байдаг. Хууль бус бүрэлдэхүүнтэй явагдсан байдаг.
Хамгийн анх даргын тушаалаар 7 хүнийг томилсон. Гэвч нэр бүхий 7 хүнд ороогүй этгээд гарын үсэг зурсан ноцтой асуудал байна. Мөн нарийн бичгийн дарга хуралдаанд ороогүй байж, гарын үсэг зураад явах нь байж боломжгүй асуудал. Энэхүү тогтоол бол хууль бусаар гаргасан гэж үзэж байна. Тогтоолыг зөвтгөх үндэслэл болохгүй. Ч.О байцаагчийг хардаад буруутгаад байгаа баримтаараа хариуцагч нотолж чадсангүй. Энэ тогтоол нь хууль бус захиргааны акт байна гэж үзэж байна. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үр дүнгийн үнэлгээг “B” байсныг “С” болгож олгох ёстой мөнгөн дүнгийн урамшууллын олгоогүй, зөрүү цалингаа, мөнгөн урамшууллаа авах ёстой гэж үзэж байна. Иймд арга хэмжээ авсан хурлын тэмдэглэлийг нарийвчлан судлаарай гэж хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ч.Отэй холбоотой дотоод албан бичгийг хэлтсийн дарга Н.Гнь Дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтэст гаргасан байдаг.
Уг албан бичгийн дагуу Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын баталсан 2019 оны 36/32 дугаар журмын дагуу хяналт шалгалтыг хийж холбогдох материалыг 2019 оны 08 дугаар сарын 29 - ний өдрийн дотоод албан бичгээр Ёс зүйн зөвлөлд ирүүлсэн .
МХЕГ-ынЁЗЗ-ийндаргын баталсан ЁЗЗ-ийн2019 оны 3 дугаар хуралдааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцэх 3 дугаарт Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ч.Отэй холбоотой асуудлыг ЁЗЗ-ийнгишүүд хэлэлцэж Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст дээрх асуудлыг дахин шалгуулах тухай шийдвэрийг гаргаж дотоод албан бичгээр дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтэст дотоод албан бичгээр хүргүүлсэн.
ЁЗЗ-ийндээрх дотоод албан бичгийн хариу болгож Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хариу албан бичгээр холбогдох материалыг ирүүлсний дагуу ЁЗЗ-ийн2019 оны 4 дүгээр хуралдааны төлөвлөгөөний 1 дүгээрт уг асуудлыг хэлэлцэн МХЕГ-ынЁЗЗ-ийн2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ч.Оийг холбогдох дүрэм, журамд заасны ёс зүйн сануулах хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргасан.
Нэхэмжлэлд дурдсанаар тухайн асуудлыг хэлэлцүүлэхээр ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотоод албан бичиг ЁЗЗ-ийндарга О.Энь ЁЗЗ-ийнгишүүн Я.Дд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр холбогдох арга хэмжээ авах гэсэн утга бүхий цохолтыг хийж шилжүүлснийг урьдчилсан шийдвэр гаргасан мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
ЁЗЗ-ийн2019 оны ******* дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн зохих заалтуудад нийцээгүй гэж бичжээ. Үүнийг дараах баримтуудаар үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд Ёc зүйн зөвлөлийн тогтоолыг байгууллага тодорхойгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Ёс зүйн зөвлөл нь МХЕГ-ындаргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар байгуулсан зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан болно. МХЕГ-ынтамгын газрын хэлтсийн дарга нар нь тамга, тэмдэг хэрэглэх эрх олгогдоогүй бөгөөд тогтоолыг зөвлөлийн гишүүд гарын үсэг зурагдсанаар хүчинтэйд тооцдог. Тэмдэг дараагүй нь тогтоолыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй болно.
ЁЗЗ-ийнхурал нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний Пүрэв гаригт товлогдсон боловч тухайн өдөр МХЕГ-ындаргын дэргэдэх зөвлөлийн хуралтай давхацсан тул 11 дүгээр сарын 22-ны өдөр болж хойшилсон. Тогтоол нь хурал дууссан даруйд бланк дээр хэвлэж гарын үсэг зурагдах боломжгүй тул 2019 оны 12 дугаар сард хэвлэгдэн тухайн хурал болсон өдрийн огноог тавьсан болно. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд МХЕГ-ындаргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар A87 Урамшуулал олгох тухай тушаалд, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.6 Улсын /ахлах/ байцаагч, албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, шагнаж урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 9.1.6 Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгээр А, В үнэлгээтэй үнэлэгдсэн улсын ахлах байцаагч, албан хаагчдад тухайн жилийн цалингийн сангийн хэмнэлтэд үндэслэн урамшууллыг зохих хувиар бодож олгох гэж заасныг үзвэл Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч.О нь 4 дүгээр улирлын дүнгээр 78 хувьтай “С” үнэлгээтэй байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх , ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэснээс үзвэл хөдөлмөрийн дотоод журамдаа А, В үнэлгээтэйч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх , ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл
МХЕГ-ынЁЗЗ-ийн2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тогтоолоор Ч.О нь ёс зүйн зөрчил гаргасан нь Дотоод хяналт, шалгалт мониторингийн хэлтсийн шалгалт, гэрчийн мэдүүлэг, холбогдох зургийн хамтаар шалгагдаж тогтоогдсон бөгөөд эхний хариу тайлбарт дэлгэрэнгүй бичсэн болно. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд МХЕГ-ындаргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А/87 урамшуулал олгох тухай тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 3.1.6 дахь хэсэгт Улсын ахлах байцаагч албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэж албан тушаал дээшлүүлэх, бууруулах, шагнаж урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх, 9.1.6 дахь хэсэгт гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгээр А, B үнэлгээтэй үнэлэгдсэн улсын байцаагч, албан хаагчдад тухайн жилийн цалингийн сангийн хэмнэлтэд үндэслэн урамшууллыг зохих хувиар бодож олгох гэж заасныг үзвэл хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч.О нь 4 дүгээр улирлын дүнгээр 78 хувьтай “С” үнэлгээтэй байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах нь энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэснээс үзвэл хөдөлмөрийн дотоод журамдаа А, В үнэлгээтэй ажилчдад 4 дүгээр улирлын урамшуулал олгоно гэж заасан тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын иргэн Ч.О нь тус шүүхэд хандан анх “МХЕГ-ынЁЗЗ-ийн2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр энэхүү нэхэмжлэлийн шаардлага дээрээ “МХЕГ-ынЁЗЗ-ийн******* дүгээр тогтоолыг үндэслэн 2019 оны 04 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал болох 770,380.00 төгрөгийг олгоогүйг нөхөж олгуулахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах” тухай шаардлагыг нэмэгдүүлсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “МХЕГ-ынЁЗЗ-ийн2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр тогтоол, түүнийг үндэслэн 2019 оны 04 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгохгүй хассан хариуцагчийн үйл ажиллагаа”-г хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 1 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч Ч.О нь МХЕГ-ындаргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/161 дүгээр тушаалаар тус газрын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилогдсон.[1]
1.2. МХЕГ-ынЁс зүйн зөвлөл 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 03 дугаар хуралдаанаа хийж, нэхэмжлэгч Ч.Од холбогдох ёс зүйн зөрчлийн асуудлыг хэлэлцсэн[2] бөгөөд тус хуралдаанаас “дахин хяналт шалгалт хийж, нэмэлт материал гаргуулах шаардлагатай” гэдэг үндэслэлээр Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст буцааж шийдвэрлэсэн.[3]
1.3. МХЕГ-ынЁс зүйн зөвлөл 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 04 дүгээр хуралдаанаа хийж, нэхэмжлэгч Ч.Од холбогдох ёс зүйн зөрчлийн асуудлыг дахин хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанаас Ч.Оийг “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан зөрчил гаргасан гэж үзэж, түүнд ёс зүйн сануулах шийтгэл ногдуулсан.[4]
1.4. Дээрх 04 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэр нь МХЕГ-ынЁЗЗ-ийн11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр тогтоол.[5]
1.5. Маргаж буй ******* дүгээр тогтоолын үндэслэлд нэхэмжлэгч Ч.Оийг “... гүний гаалийн талбайд хяналт шалгалт хийхдээ өөрийн хяналтад байгаа бараа бүтээгдэхүүнийг /жигнэмэг, квас, давс/ ямар ч лац тэмдэггүй, тэмдэглэл үйлдэлгүй, битүүмжлэлгүйгээр адилхан нөхцөлтэй өрөө рүү зөөсөн, уг үйлдлийг хийсэн гэдгээ өөрөөмжлэгч *******, бүтээгдэхүүний хадгалалтын шаардлагаар зөөсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй, улмаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлтэй” хэмээн буруутгаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.2.а, 3.1.4.б-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, мөн дүрмийн 4.2.2-т заасны дагуу ёс зүйн сануулах хариуцлага хүлээлгэсэн.
1.6. Мөн дээрх тогтоолыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2019 оны 04 дүгээр улирлын үр дүнг дүгнэхдээ Ч.Оийн “төрийн албан хаагчийн ёс зүй”-н онооноос 4 оноо хасч[6], 78 С үнэлгээ өгснөөр МХЕГ-ындаргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/87 дугаар тогтоолын[7] дагуу Ч.О нь 2019 оны 04 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа авах боломжгүй болсон.
1.7. Нэхэмжлэгч Ч.Оийн зүгээс маргаж буй ******* дүгээр тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна уг тогтоолыг үндэслэн 2019 оны мөнгөн урамшууллыг хассан үйл ажиллагааг хууль бус гэж маргаж байгаа бөгөөд ингэж маргахдаа ******* дүгээр тогтоолыг албан ёсоор гардуулж өгөөгүй, ЁЗЗ-ийнхуралдаан хууль бус бүрэлдэхүүнтэй явагдсан, хуралдаан бодит байдал дээр болоогүй, хуралдаанд өөрийг нь байлцуулж, тайлбар хэлэх боломж олгоогүй, хяналтаас бүрэн чөлөөлсөн байсан бараануудыг өөр өрөө рүү зөөсөн гэж буруу дүгнэсэн, бараа бүтээгдэхүүнийг өөр өрөө рүү зөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж гүтгэсэн, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгах дотоод хяналт шалгалтыг хуульд заасан журмаар явуулаагүй гэх зэргээр маргаж байна.
1.8. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ч.О нь “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.2.а, 3.1.4.б-д заасан зөрчлийг гаргасан болохыг холбогдох дотоод хяналт шалгалтын баримтуудаар тогтоосон гэж маргаж байна.
Хоёр. Хариуцагч нарын гаргасан шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэжээ.
2.2. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэж заажээ.
2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл хууль тогтоогч төрийн жинхэнэ албан хаагчийн /үүн дотроо төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний/ сахилгын болон ёс зүйн зөрчлийг хооронд нь ялгаж, тусгайлсан хэм хэмжээгээр ялгамжтай тогтоож өгсөн байна.
2.4. Тодруулбал, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл түүнийг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас баталсан 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу шалган тогтоох, харин сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлд заасны дагуу шалган тогтоохоор хуульчилжээ.
2.5. Мөн дээр дурдсан хоёр тохиолдлын алинд ч тухайн зөрчлийг хууль, журмаар тогтоосон зохих ажиллагаагаар шалгаж, холбогдох нотлох баримтуудыг хуульд заасан арга хэрэгсэл, журмын дагуу цуглуулж, нөхцөл байдлыг үнэн зөв, бүрэн, бодитой тогтоож, тухайн зөрчлийн хяналт шалгалтын ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаж явуулах зэрэг зарчмын шаардлагууд хэлбэрэлтгүй хэрэгжих учиртай гэж үзнэ.
2.6. Уг зарчмын шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж тус тус бэхжүүлэн заажээ.
2.7. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд хариуцагч МХЕГ-ынЁс зүйн зөвлөл нь маргаж буй 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг гаргахдаа хууль, журмаар тогтоосон ажиллагааг хууль ёсны бөгөөд бүрэн бодитой байдлаар хэрэгжүүлсэн эсэхэд дараах үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. Үүнд:
2.8. МХЕГ-ындаргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар[8] Ёс зүйн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд тус зөвлөлийн гишүүн Д.Б оролцоогүй, түүний оронд тус зөвлөлийн гишүүн бус этгээд, тодруулбал, эрх зүйн мэргэжилтэн Д.Ганчимэг гэх хүн оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан 04 дүгээр хуралдааны тэмдэглэл[9] болон гэрч Д.Бгийн шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон бөгөөд тус хуралдаанд Д.Б биечлэн оролцоогүй атлаа ******* дүгээр тогтоолд гарын үсэг зурсан нь хуульд нийцээгүй байна. Энэ нь маргаж буй ******* дүгээр тогтоолын хууль ёсны байдлыг үгүйсгэж байна.
2.9. Мөн хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” МХЕГ-ындаргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралт[10] өөр хоорондоо зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.
2.10. Маргаж буй ******* дүгээр тогтоолыг гарсны дараа нэхэмжлэгч Ч.Од гардуулж, танилцуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н.Гнар тайлбарлах боловч хуульд заасан журмын дагуу албан ёсоор гардуулсан үйл баримт тогтоогдсонгүй. Тодруулбал, ******* дүгээр тогтоолыг Ч.Од гардуулсан талаар баримт байхгүй, тэр талаар тэмдэглэл үйлдээгүй байх бөгөөд гэрч Н.Г“хамт олны хурал дээр танилцуулсан” гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон захиргааны актыг мэдэгдэх журамд нийцэхгүй гэж үзнэ.
2.11. МХЕГ-ынДотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн илтгэх хуудаснаас[11] үзэхэд тус хэлтэст Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга оос 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн саналыг[12] үндэслэн Ч.Оийг шалгасан гэсэн байх боловч шүүх хуралдаан дээр гэрч Н.Гнэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тавьсан “Ч.О гэдэг хүний талаар гомдол өгсөн үү?” гэх асуултад “үгүй” гэж хариулсан атлаа шүүх хуралдаан даргалагч тодруулахад “Миний гаргасан санал мөн” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн шүүх хуралдаан дээр “Ч.О бараануудыг өөр өрөө рүү зөөж байсныг өөрийн нүдээр хараагүй” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн атлаа Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн илтгэх хуудас болон түүний тайлбарт өөрөө харсан мэт ойлгогдохуйц агуулгатай тайлбар өгсөн байдаг зэргээс дүгнэхэд Ч.Од ёс зүйн арга хэмжээ тооцох талаар явуулсан хяналт шалгалтын ажиллагаа зохих ёсоор явагдсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсгэж байна.
2.12. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ч.Оийг “... гүний гаалийн талбайд хяналт шалгалт хийхдээ өөрийн хяналтад байгаа бараа бүтээгдэхүүнийг /жигнэмэг, квас, давс/ ямар ч лац тэмдэггүй, тэмдэглэл үйлдэлгүй, битүүмжлэлгүйгээр адилхан нөхцөлтэй өрөө рүү зөөсөн ...” гэх байдлаар буруутгахдаа 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр энэ зөрчлийг гаргасан гэж хяналт шалгалтын илтгэх хуудас болон бусад тайлбар баримтуудад[13] дурдсан байх боловч жигнэмгийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутад[14], иоджуулсан давсыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минутад[15], квасыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 37 минутад[16] хяналтаас чөлөөлсөн баримт авагдсан байгааг анхаараагүй байна.
2.13. Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Оийг өөрийн хяналтад байгаа бараа бүтээгдэхүүнийг /жигнэмэг, квас, давс/ өөр өрөө рүү зөөсөн гэж буруутгаж байгаа 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэхэд тухайн бараанууд мэргэжлийн хяналтаас гарсан /2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр/ үйл баримт холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байхад хяналтад байгаа бараануудыг зөөсөн гэж буруутгасан нь эргэлзээ бүхий байна.
2.14. Түүнчлэн Ч.Оийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгахдаа ******* гэх хүнээс тайлбар авсан байх боловч тухайн тайлбар нь хэнд буюу ямар байгууллага, албан тушаалтанд хандсан нь тодорхойгүй, тайлбар бичсэн огноо байхгүй[17] байгаагаас үзвэл холбогдох нотлох баримтын шаардлага хангаагүй байхад Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн илтгэх хуудсанд тэрхүү тайлбарыг үнэлсэн, түүнчлэн иргэн Н.*******гийн гаргасан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн болон 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тайлбарууд агуулгын хувьд зөрүүтэй байхад түүнийг нягтлаагүй зэрэг үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна.
2.15. Иймээс нэхэмжлэгч Ч.Оийг “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2.а дэд заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;”, 3.1.4.б дэд заалтад “ төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх;” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
2.16. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна:” гээд мөн зүйлийн 51.1.4 дэх заалтад “улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох.” гэжээ.
2.17. Төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс хуулийн дээр дурдсан зохицуулалтад заасан улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллыг хасах боломжтой хэдий боловч тухайн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хуульд заасан журмаар, холбогдох нотлох баримтуудаар хангалттай тодорхой тогтоосон байх шаардлага тавигдана.
2.18. Дээр дүгнэсэнчлэн хариуцагч МХЕГ-ынЁЗЗ-ийнзүгээс нэхэмжлэгч Ч.Оийг ёс зүйн зөрчил гаргасан болохыг хуульд заасан журмаар, холбогдох нотлох баримтуудаар хангалттай тогтоосон гэдэгт эргэлзээтэй байгаа тул түүний ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хассан хариуцагч МХЕГ-ындаргын үйл ажиллагааг шүүхээс шууд дүгнэх боломжгүй бөгөөд харин ёс зүйн зөрчлийг шалгах хяналт шалгалтын ажиллагааг дахин явуулсны дараа хариуцагч өөрөө хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
2.19. Нэгэнт хариуцагч МХЕГ-ынЁс зүйн зөвлөл нь ******* дүгээр тогтоолыг гаргахдаа дээр дурдсан хууль, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааг үнэн зөв, бодитой, эргэлзээгүй байх талаас нь хийгээгүй, эдгээрийн улмаас гарсан эрх зүйн алдааг шүүх зөвтгөх боломжгүй буюу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд хариуцагч нарын зүгээс дээр дурдсан эрх зүйн алдааг нягтлах, нэхэмжлэгч Ч.Од холбогдох ёс зүйн зөрчлийн хяналт шалгалтыг хууль, журамд нийцүүлэх шаардлагатай байх тул хариуцагч буюу МХЕГ-ынЁс зүйн зөвлөл болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дахин шинэ акт гаргах 1 хүртэл сарын хугацаа өгч, маргаж буй ******* дүгээр тогтоол болон түүнийг үндэслэн Ч.Оийн 2019 оны 04 дүгээр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хассан үйл ажиллагааны эрх зүйн үйлчлэлийг тэр хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.20. Хариуцагч нар нь шүүхээс тогтоосон дээрх хугацааны дотор асуудлыг бүрэн дүүрэн нягтлан үзэх буюу маргаан бүхий ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгож, ёс зүйн зөрчлийн хяналт шалгалтын ажиллагааг дахин явуулж, хуульд заасан шаардлагыг хангуулах, улмаар үүнтэй холбогдуулан Ч.Оийн 2019 оны 04 дүгээр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хассан үйл ажиллагаа зөв эсэхийг дахин нягтлах нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.
2.21. Хэрэв хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацааны дотор дахин шинэ акт гаргахгүй бол маргаж буй ******* дүгээр тогтоол болон мөнгөн урамшууллыг хассан үйл ажиллагаа өөрөө хүчингүй болохыг дурдаж байна.
Гурав. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн талаар:
3.1. Нэхэмжлэгч Ч.О болон түүний өмгөөлөгч Э.М нар өмнөх шүүх хуралдаан дээр “гэрчээр *******ыг дуудан ирүүлж, мэдүүлэг авах” хүсэлт гаргасан.
3.2. Дээрх хүсэлтээсээ нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар татгалзсан тул тухайн татгалзлыг хүлээн авч, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2, 48 дугаар зүйлийн 48.1 хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “МХЕГ-ынЁЗЗ-ийн2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр тогтоол болон түүнийг үндэслэн 2019 оны 04 дүгээр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгохгүй хассан үйл ажиллагаа”-г хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 1 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий ******* дүгээр тогтоол болон мөнгөн урамшууллыг хассан үйл ажиллагаа хүчингүй болох болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ