Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар,

шүүгдэгч Б.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарсүрэнгийн Анхбаярт холбогдох эрүүгийн 201619000616 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, халх, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Мандах бүртгэл дээд сургуулийн 4 дүгээр курсад сурдаг, ам бүл 7, аав, ээж, эхнэр, 3 дүүгийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8-43 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Бэсүд овогт Баатарсүрэнгийн Анхбаяр /РД:ФА94061914/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Улаанбаатар хотоос Багахангай чиглэлд зорчих хатуу хучилттай замд Тоёота Приүс 30 маркийн 9659 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврййн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас тус автомашины зүүн хойд дугуй буудаж, улмаар онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Хишигсайханы амь нас хохирч, насанд хүрээгүй Х.Нямбаатарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.   

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтангэрэл нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед би ажил руугаа явах гээд гарахдаа за болгоомжтой сайн яваарай гэж хэлээд гараад явсан. Талийгаач 08 цаг 30 минут гээд машин ирнэ гээд үлдсэн. Тэгээд би ажил дээрээ байж байтал 12 цаг 40 минутын үед танихгүй дугаараас Хишиг гэдэг хүний гэр бүлийн хүн мөн үү би замаас ярьж байна осол болоод нас барсан байна гэж надтай хүн утасаар ярьсан. Тэгээд байж байтал нэг цагдаа залгаад осол болоод хүүхдийн биеийн байдал муу байгаа бараг амьд гарахгүй байх бид нар түргэн дуудсан гэж ярьсан....” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Должинсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед мэдээд хот руу гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт ирсэн... Миний хүү одоо болтол ухаан ороогүй байгаа. Толгой гэмтэлтэй, хөлийн хэсэгт гэмтэл авсан...гэх мэдүүлэг /хх-24-25 тал/, дахин байцаалтанд мэдүүлэхдээ “...өмнөхөө бодвол дээрдсэн, ухаан орсон ойр зуур явж байгаа, ярьж байгаа, нэг нүд нь өвчтэй байгаа зовхи буугаад байгаа. Эмч нар биеийн байдал сайн байгаа заасан хугацаанд ирж үзүүлээд байгаарай гэж хэлсэн. Одоогийн байдлаар биеийн байдал сайн байна гэж хэлсэн .. гэх мэдүүлэг /хх-26 тал/,

 

Гэрч Б.Хавраа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...2016 оны 08 дугаар сарын  22-ны өдөр талийгаач Б.Хишигсайхан ах манай буудлын доор ирээд бид нар Эрээн орох ажилтай байна цуг явах юм уу гэсэн тэгэхээр нь би хамт явъя гээд машинд суугаад Улаанбаатар хотоос Замын-Үүдийн чиглэлд Анхаа гээд жолооч залуутай, Фү Циан, Нямбаатар нарын хамт явж байсан. Машинд явж байхдаа замдаа үүрэглээд унтаж явж байтал машин дайвалзаад байсан. Тэгээд сэрсэн чинь машин онхолдсон байсан. Би суудлын бүсээ тайлаад машины цонхоор гарч ирээд машины хаалгануудыг татсан тэгэхэд зарим хаалга нь онгойхгүй байсан. Би жолоочийн хаалгыг онгойлгоод жолоочийг машинаас гаргасан дараа нь машин дотор хэн байна гээд  харсан чинь Фү Циан байсан. Фү Циан миний онгойлгож жолоочийг гаргасан хаалгаар гарч ирсэн. Би талийгаач ахыг хайсан чинь талийгаач ах машины зүүн урд талд хэвтэж байсан. Би Хишгээ ахаа зүгээр үү гээд дуудсан чинь дугарахгүй байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р тал/,

 

Гэрч Фу Циан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...2016 оны 08 дугаар сарын  22-ны өдөр би Улаанбаатар хотоос Замын-Үүдийн чиглэлд талийгаач Хишигсайхан, Анхаа, Өвөр монгол залуу Хавраа, тэгээд 10 настай Нямбаатар нарын хамт явж байсан. би хотоос гараад 20 минут орчим болоод унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад гэнэт сэрсэн чинь машин эргэлдээд онхолдоод эхэлсэн. Тэгсэн чинь би хэсэг ухаан алдаад сэрсэн чинь босч чадахгүй байсан. Тэгээд хэвтэж байхад Өвөр монгол залуу Хавраа бос гээд сэрээсэн. Тэгээд би машин дотроос гарч ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р тал/,

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №120 тоот акт

1. Талийгаач Батдорж овогтой Хишигсайханы биед Амьдрах боломжгүй гэмтэл: Гавлын орой яс, суурь ясанд хугарал, Тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт, цээж хэвлийн хөндийд илүүдэл агууламж, үнхэлцэг хальс, уушигны артерт урагдал, дэлүүнд задарсан шарх, цээжний хоёр талд хэлбэр алдагдуулсан олон хавирганы хугарал, өвчүү ясанд хугарал, ховч ясанд хугарал, зулайн хуйх, духанд шарх, зүүн хацар, зүүн ташаа, нуруу, баруун бугалга, шуу, сарвуу, хэвлийн баруун хажуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл болох Гавлын орой яс, суурь ясанд хугарал, Тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт, цээж хэвлийн хөндийд илүүдэл агууламж, үнхэлцэг хальс, уушигны артерт урагдал, дэлүүнд задарсан шарх, цээжний хоёр талд хэлбэр алдагдуулсан олон хавирганы хугарал, өвчүү ясанд хугарал, ховч ясанд хугарал гэмтлүүд нь амьдрах боломжгүй гэмтлүүд болно.

4. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй байна.

6. Талийгаач нь 4-р бүлгийн цустай байсан байна.

7. Талийгаач нь амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Я.Гантуяагийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №179 тоот дүгнэлт

  1. Б.Хишигсайханы цусанд этилийн спирт илрээгүй.
  2.  Б.Хишигсайхан нь АВО системээр AB IY бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №537тоот дүгнэлт

  1. Х.Нямбаатарын биед тархи доргилт, суурь яс, суурийн хөндийгөөр дамжин зүүн талын суурь ясны бага далавчнаас чамархай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдэд няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, суурийн хөндийд хий, цус хуралдалт, субарахнойдаль зайнд цус харвалт, баруун хацар яс, баруун дунд чөмөг ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-46 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №5246 тоот дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн Тоуота Приүс-30 маркийн, хар өнгийн, ZVW30- 1177943 тоот арлын дугаартай автомашины жолооны механизм цахилгаан хөдөлгүүрт хүчлүүртэй, баруун, зүүн хөндлөн татуурганууд хэвийн, жолооны хүрд эргүүлэхэд эргэх нударга эргэж залагдана, хөдөлгүүр ажиллахгүй тул цахилгаан хүчлүүрийн ажиллагааг шалгах боломжгүй. Урд тэнхлэгний тоормосны хавчигчууд шахаж ажиллана, хойд тэнхлэгний тоормосны хавчигч АВS цахилгаан мотороор шингэн шахахад ажилдаг бөгөөд аккумуляторын батарей цэнэггүй тул бүрэн ажиллагааг шалгах боломжгүй.

2. Автомашины урд бамбайн зүүн булан 55Х60 см хэмжээтэй цуурч хагарч, зурагдаж, тасарч унасан, зүүн их гэрэл, дохионы гэрэл хагарсан, бэхэлгээ хөндөл төмөр гулзайсан, цахилгаан утаснууд ил гарч тасарч, унжсан; баруун урд гэрлийн бүрхүүл хагарсан, капотны баруун урд булан хойнхойж, зурагдсан; салхины шилний хоёр талын багана хонхойж гулзайж, шахагдаж, зурагдаж, шороо мэт зүйлээр бохирлогдсон; баруун урд далбааны хонхойж, зурагдаж, цоорсон; зүүн урд далбааны хонхойж, нугарч, зурагдаж будаг халцарсан; салхины шилний цуурч, бутарч хагарч, хүрээ рамнаас салсан хоёр талын урд гурвалжин шилнүүд хагарсан; зүүн талын хаалганы шилнүүд хуванцар хүрээ хөмсөг хагарсан; баруун талын хаалганы шилнүүд, хуванцар хүрээ хөмсөг хагарч, хүрээ рам гажсан; арын гэрлийн бүрхүүлүүд хагарсан арын шил хагарч, хүрээ рам гулзайсан; бүхээг доторх урд самбар, хоёр суудлын голд байрлах араа залгах хөшүүргийн тагнууд салж, хөндийрч хагарсан; гадна хоёр талын урд гурвалжин шилний дээд доод багана босоо чиглэлд зурагдсан; зүүн баруун урд хаалганы толинууд хугарч, хонхойж, босоо болон ташуу чигт зурагдсан; арын хоёр хаалганы гадар хавтас босоо болон ташуу чигт зурагдаж, баруун хойд хаалганы гадар самбар салж ангайсан; баруун хойд далбаа босоо чиглэлд зурагдаж, гурвалжин шил хагарсан; зүүн хойд далбаа ташуу чигт зурагдаж, хонхойсон; арын бамбайн баруун тал босоо болон ташуу чигт зурагдсан; арын бамбайн зүүн тал шатуу чиглэлд зурагдаж, арын булангаар босоо чиглэлд цуурч урагдсан; дээвэр үрчийж, хонхойж, зурагдаж, будаг халцарч, шороо мэт зүйлээр бохирлогдсон эвдрэл гэмтлүүд нь ослын үед автомашин онхолдож, өнхрөх үед үүссэн байх үндэслэлтэй.

3. Автомашин их эвдрэл, гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Гэрэлтүүлэх хэрэгсэл, жолоо, тоормосны бүрэн ажиллагааг шалгах боломжгүй тул ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ба эсэхийг тодорхойлох боломжгүй.

4. Автомашины урд бамбайн зүүн булан 55Х60 см хэмжээтэй цуурч хагарч зурагдаж, тасарч унасан, зүүн их гэрэл, дохионы гэрэл хагарсан, бэхэлгээ хөндөл төмөр гулзайсан, цахилгаан утаснууд ил гарч тасарч, унжсан эвдрэл гэмтлүүд урдаас хойш чигт хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөх үүссэн байх үндэслэлтэй. Баруун урд гэрлийн бүрхүүл хагарсан капотны баруун урд булан хойнхойж, зурагдсан; салхины шилний хоёр талын багана хонхойж гулзайж, шахагдаж, зурагдаж, шороо мэт бохирлогдсон; баруун урд далбааны хонхойж, зурагдаж, цоорсон: зүүн урд  далбааны хонхойж, нугарч, зурагдаж будаг халцарсан эвдрэл гэмтлүүд нь хөндлөн чиглэлт хатуу гадаргуутай харилцахад буюу автомашин онхолдож, өнхрөх үед үүссэн байх үндэслэлтэй. Салхины шилний цуурч, бутарч хагарч, хүрээ рамнаас салсан; хоёр талын урд гурвалжин шилнүүд хагарсан зүүн талын хаалганы шилнүүд хуванцар хүрээ хөмсөг хагарсан; баруун талын хаалганы шилнүүд, хуванцар хүрээ хөмсөг хагарч, хүрээ рам гажсан, арын гэрлийн бүрхүүлүүд хагарсан; арын шил хагарч, хүрээ рам гулзайсан, бүхээг доторх урд самбар, хоёр суудлын голд байрлах араа залгах хөшүүргийн тагнууд салж, хөндийрч, хагарсан эвдрэл гэмтлүүд нь шахалт, доргилт, хэв гажилтын нөлөөгөөр шууд болон дамжиж үүссэн байх үндэслэлтэй. Хоёр талын урд гурвалжин шилний дээд доод багана босоо чиглэлд зурагдсан; зүүн баруун урд хаалганы толинууд хугарч, хонхойж, босоо болон ташуу чигт зурагдсан; арын хоёр хаалганы гадар хавтас босоо болон ташуу чигт зурагдаж, баруун хойд хаалганы гадар самбар салж ангайсан; баруун хойд далбаа босоо чиглэлд зурагдаж, гурвалжин шил хагарсан; зүүн хойд далбаа ташуу чигт зурагдаж, хонхойсон; арын бамбайн баруун тал босоо болон ташуу чигт зурагдсан; арын бамбайн зүүн тал шатуу чиглэлд зурагдаж, арын булангаар босоо чиглэлд цуурч урагдсан; дээвэр үрчийж, хонхойж, зурагдаж, будаг халцарч, шороо мэт зүйлээр бохирлогдсон эвдрэл гэмтлүүд нь хатуу гадаргуутай олон чиглэлд харилцан үйлчлэх үед буюу автомашин онхолдож, өнхрөх үед үүссэн байх үндэслэлтэй.

5. Шинжилгээнд ирүүлсэн Тоуота Приүс-30 маркийн хар өнгийн автомашины баруун хойд талд тавьсан байсан дугуй нь хийгүй, хаймар дугуй ободны завсар шороо, өвс мэт зүйл хавчуулагдсан, хийлж шалгахад шороо, өвс хавчуулагдсан хэсгээр хий алдана. Шинжилгээнд ирүүлсэн автомашины тээшний хэсэгт байсан Япон улсад bridgestone фирмд үйлдвэрлэгдсэн, Billizak маркийн, 215/55R17 хэмжээстэй, шавар, ус, цастай замд зориулагдсан хээтэй, дотуур хаймаргүй ашиглах зориулалтай дугуйн /шинжилгээний үед “ЗХ - зүүн хойд” гэж тэмдэглэсэн/ хаймар дугуйн нүүр болон ар талын хажуу хацар хэсэг 17дюйм диаметр тойргын хэмжээгээр зүсэгдэж, хавчуулагдаж, урагдаж тасарч салсан, нүүр талд хийлдэг хошуунаас цагийн зүүний дагуу 10,5 см зайд байрлах хажуу хацар хэсэгт 4,8Х2,5 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй цуурч хагарч, утас ил гарч утасны үзүүрүүд сэмэрч, сунаж хагарсан гэмтэлтэй.

6. Баруун хойд хаймар дугуй ободны завсар 38 см хэмжээтэй шороо, өвс мэт зүйл хавчуулагдсан нь ташуу чигт дугуй газартай харьцах үед обод, хаймар дугуйн завсар зай гарч шороо, өвс мэт зүйл хавчуулагдсан байх үндэслэлтэй. “Зүүн хойд” гэж тэмдэглэсэн дугуйн хаймар дугуй хажуу хацар хэсгээр 17дюйм диаметр хэмжээгээр зүсэгдэж, урагдаж, элэгдэж, тасарч салсан гэмтэл нь дугуй хийгүй үед удаан, урт зам туулах үед даралт, хавчилт, элэгдлийн нөлөөгөөр тасарч салсан байх үндэслэлтэй. Уг дугуйн нүүр талд хийлдэг хошуунаас цагийн зүүний дагуу 10,5 см зайд байрлах хажуу хацар хэсэгт 4,8Х2,5 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй цуурч хагарч, утас ил гарч утасны үзүүрүүд сэмэрч, сунасан, хаймар дугуйн хажуу хацар хэсэгт босоо чигт 5 см цуурч урагдсан; уг хаймар дугуйн дотор талд 5,5Х20 см хэмжээтэй үе давхаргаар хууларч салсан, салсан үзүүр хэсгээр утаснууд сэмэрсэн гэмтэл нь дугуйн хийн даралт сул, автомашины жин их, зам дугуйн харьцах хэсэгт үүсэх даралт, халалтын нөлөөгөөр дугуйн доторх даралтын өөрчлөлт, дугуйн хаймар эдлэлийн бүтэцийн өөрчлөлт, бэхэлгээ утас тасарсан зэрэг шалтгаан нөхцөлүүдээс үүдэн буудаж хагарсан байх үндэслэлтэй.

7. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн хаймар мэт зүйлүүд зах ирмэгээр нэг бүхлийг үүсгэхгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-52-66-р тал/,

 

Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг шинжээч Н.Лхагвадоржийн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00000106 тоот дүгнэлт

1. Хавтаст хэргийг судалж үзэхэд “Тоуота Приүс-30” маркийн 96-59 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Анхбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Б.Анхбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврййн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

2. Хавтаст хэргийг судалж үзэхэд “Тоуота Приүс-30” маркийн 96-59 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Анхбаяр нь 90-100 км/цагийн хурдтай явсан байх үндэслэлтэй.

3. Хавтаст хэргийг судалж үзэхэд “Тоуота Приүс-30” маркийн 96-59 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Анхбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нт зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.

4. Хавтаст хэргийг судалж үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй.

5. Хавтаст хэргийг судалж үзэхэд асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий байдлын талаар дүгнэлтэнд тусгах зүйлгүй гэх дүгнэлт /хх-71-р тал/,

 

Бусад баримт:

- Хэрэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-15-р тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32-р тал/,

- Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-41-р тал/,

- гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографи дүгнэлт /хх-47-р тал/,

- Б.Хишигсайханы нас барсны гэрчилгээний хуулбар /хх-99-р тал/,

- итгэмжлэл /хх-100-101-р тал/,

- Х.Нямбаатарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-102-р тал/,

- Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Тэмүүжин 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-113-р тал /,

             - эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-114–р тал/,

 - эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-116-117-р тал /,

             -шүүгдэгч Б.Анхбаярын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-97-р тал /,

- шүүгдэгч Б.Анхбаярыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх-84-87-р тал/, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-89-90 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Анхбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Улаанбаатар хотоос Багахангай чиглэлд зорчих хатуу хучилттай замд Тоёота Приүс 30 маркийн 9659 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврййн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас тус автомашины зүүн хойд дугуй буудаж, улмаар онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Хишигсайханы амь нас хохирч, насанд хүрээгүй Х.Нямбаатарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтангэрэлийн “... 2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед би ажил руугаа явах гээд гарахдаа за болгоомжтой сайн яваарай гэж хэлээд гараад явсан. Талийгаач 08 цаг 30 минут гээд машин ирнэ гээд үлдсэн. Тэгээд би ажил дээрээ байж байтал 12 цаг 40 минутын үед танихгүй дугаараас Хишиг гэдэг хүний гэр бүлийн хүн мөн үү би замаас ярьж байна осол болоод нас барсан байна гэж надтай хүн утасаар ярьсан. Тэгээд байж байтал нэг цагдаа залгаад осол болоод хүүхдийн биеийн байдал муу байгаа бараг амьд гарахгүй байх бид нар түргэн дуудсан гэж ярьсан....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Должинсүрэнгийн “...2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед мэдээд хот руу гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт ирсэн... Миний хүү одоо болтол ухаан ороогүй байгаа. Толгой гэмтэлтэй, хөлийн хэсэгт гэмтэл авсан... дахин байцаалтанд мэдүүлсэн “...өмнөхөө бодвол дээрдсэн, ухаан орсон ойр зуур явж байгаа, ярьж байгаа, нэг нүд нь өвчтэй байгаа зовхи буугаад байгаа. Эмч нар биеийн байдал сайн байгаа заасан хугацаанд ирж үзүүлээд байгаарай гэж хэлсэн. Одоогийн байдлаар биеийн байдал сайн байна гэж хэлсэн .. гэх мэдүүлэг, гэрч Б.Хавраагийн "...2016 оны 08 дугаар сарын  22-ны өдөр талийгаач Б.Хишигсайхан ах манай буудлын доор ирээд бид нар Эрээн орох ажилтай байна цуг явах юм уу гэсэн тэгэхээр нь би хамт явъя гээд машинд суугаад Улаанбаатар хотоос Замын-Үүдийн чиглэлд Анхаа гээд жолооч залуутай, Фү Циан, Нямбаатар нарын хамт явж байсан. Машинд явж байхдаа замдаа үүрэглээд унтаж явж байтал машин дайвалзаад байсан. Тэгээд сэрсэн чинь машин онхолдсон байсан. Би суудлын бүсээ тайлаад машины цонхоор гарч ирээд машины хаалгануудыг татсан тэгэхэд зарим хаалга нь онгойхгүй байсан. Би жолоочийн хаалгыг онгойлгоод жолоочийг машинаас гаргасан дараа нь машин дотор хэн байна гээд  харсан чинь Фү Циан байсан. Фү Циан миний онгойлгож жолоочийг гаргасан хаалгаар гарч ирсэн. Би талийгаач ахыг хайсан чинь талийгаач ах машины зүүн урд талд хэвтэж байсан. Би Хишгээ ахаа зүгээр үү гээд дуудсан чинь дугарахгүй байсан..." гэх мэдүүлэг, гэрч Фу Циан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...2016 оны 08 дугаар сарын  22-ны өдөр би Улаанбаатар хотоос Замын-Үүдийн чиглэлд талийгаач Хишигсайхан, Анхаа, Өвөр монгол залуу Хавраа, тэгээд 10 настай Нямбаатар нарын хамт явж байсан. би хотоос гараад 20 минут орчим болоод унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад гэнэт сэрсэн чинь машин эргэлдээд онхолдоод эхэлсэн. Тэгсэн чинь би хэсэг ухаан алдаад сэрсэн чинь босч чадахгүй байсан. Тэгээд хэвтэж байхад Өвөр монгол залуу Хавраа бос гээд сэрээсэн. Тэгээд би машин дотроос гарч ирсэн...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №120 тоот акт, шинжээч Я.Гантуяагийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №179 тоот дүгнэлт, шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №537тоот дүгнэлт, шинжээч Г.Цэндсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №5246 тоот дүгнэлт, Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг шинжээч Н.Лхагвадоржийн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00000106 тоот дүгнэлт болон шүүгдэгч Б.Анхбаярийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

        

Шүүгдэгч Б.Анхбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол, санал гаргаагүй байдал, шүүгдэгч Б.Анхбаярын хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

           

            Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтангэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...буруутай этгээд Анхбаяраас тодорхой хэмжээний хохирол төлүүлсэн. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, учир шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр хурлыг хуралдуулж өгнө үү” гэх хүсэлтээ нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хор, хохирлын асуудал байхгүй байна.

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Должинсүрэн нь “.... одоогоор гарсан зардлыг бүгдийг авч байгаа цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү. Өөр нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй, шүүх хуралд суух боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хурлыг хуралдуулж өгнө үү гэжээ.  

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Тэмүүжингийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Анхбаярийн эзэмшлийн хар өнгийн Iphone 5 маркийн гар утасны битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б.Анхбаярт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Б.Анхбаярын өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргаж өгсөн “В” ангилалын №852693 жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Баатарсүрэнгийн Анхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Анхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Анхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Анхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Анхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Анхбаярт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Анхбаяр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Анхбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

9. Ялтан Б.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Анхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Х.Нямбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

 

10. Ялтан Б.Анхбаярын “В” ангилалын №852693 тоот жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Анхбаярийн эзэмшлийн хар өнгийн Iphone 5 маркийн гар утасны битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Анхбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА