Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Б.Цэрэнтогтох,

-хохирогч Т.Б,

-шүүгдэгч Л.Гнарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Гд холбогдох эрүүгийн 2334000860100 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух хаягтай, Л.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Гнь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Урьхан” зоогийн газрын хажууд Тоёота камри маркийн 73-40 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт зүүн гар тийш... эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Т.Очирбатын жолоодож явсан Тоёота Рав-4 маркийн 14-12 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Гнь мэдүүлэхдээ: “Сэлэнгэ орчхоод буцаж явсан. Урд том машин явж байсан. Цагаан зураас байсныг нь хараагүй хажуу тийшээ дарсан чинь машин мөргөчихсөн. Зам мөстсөн байсан болохоор замын цагаан зураас харагдахгүй байсан” гэв.

Хохирогч Т.Б нь мэдүүлэхдээ: “Улаанбаатар хотоос Дархан хот руу явж байсан. Өөдөөс хурдтай машин гарч ирж мөргөсөн. Машин дээр 8.600.000 төгрөгийн хохирол гарсан. Би эмчилгээний зардал нэхэмжлээгүй байгаа. Машинтай холбоотой гарсан зардлаа нэхэмжилсэн байгаа. Би 2 удаа эмнэлэгт 200.000 гаруй төгрөгөөр шинжилгээ өгсөн” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000860100 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Л.Гнь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Урьхан” зоогийн газрын хажууд Тоёота камри маркийн 73-40 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт зүүн гар тийш... эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Т.Очирбатын жолоодож явсан Тоёота Рав-4 маркийн 14-12 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах:

 

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 6-13 тал/,

-Хохирогч Т.Бын “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой 21 цагийн орчимд Төв аймгийн Борнуур самын нутаг Урьхан зоогийн газрын хажууд өөрийн эзэмшлийн 14-12 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 тээврийн хэрэгслийн хүргэн дүү болох н.Очирбаатараар жолоо бариулаад Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэл рүү явж байхад эсрэг урсгалаас гэнэт машин гарч ирээд мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад үзэхэд хар өнгийн Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл манай машиныг мөргөсөн байсан. Бид нар тэгээд цагдаад дуудлага өгсөн..., ...Үнэлгээгээр миний машинд 8.006.000 төгрөгийн хохирол учирсан. Түүнийг нэхэмжилж байна. Мөн Урьхан зоогийн газрын хажуу талаас тээврийн хэрэгслээ Улаанбаатар хот руу 600.000 төгрөгөөр ачилгын машинаар ачуулсан. Машины үнэлгээ хийлгэхэд 491.000 төгрөг зарцуулсан. Мөн бүсэлхий нурууны имра зураг 140.000 төгрөгөөр авхуулсан. Эдгээр зардлыг баримтаар нэхэмжилж байна. Одоогоор надад өөр ямар нэгэн баримт алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

-Гэрч Т.Очирбатын “...2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэлд хадам ах Т.Бын хамт түүний машиныг нь жолоодоод Төв аймгийн Борнуур сум Урьхан зоогийн газрын хажуу талд явж байхад өөдөөс урсгал сөрөөд нэг машин орж ирээд мөргөсөн. Тухайн машин нь хар өнгийн тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд цагдаа дуудсан, ...Тухайн ослын улмаас миний биед цус хуралт, зөөлөн эд гэмтсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Ану-Эрдэнийн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өвөө Л.Ганхүү, эмээ н.Хишгээ, эгч н.Амин-Эрдэнэ нарын хамт тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын хажуу талд машинтай мөргөлдөж осолд орсон. Ослын улмаас миний биед ямар нэгэн бэртэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай өвөө, эмээ тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй байна гэж хэлсэн. Мөн би осол болоход урд суудал дээр суугаад суудлын бүс зүүж явсан. Тийм болохоор гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Амин-Эрдэнийн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өвөө Л.Ганхүү, эмээ н.Хишгээ, дүү Б.Ану-Эрдэнэ нарын хамтаар тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын хажуу талд машинтай мөргөлдөж осолд орсон. Тухайн үед би өвөөгийн машины хойд талын суудал дээр сууж явсан. Мөн хойд талын суудал дээр эмээ унтаж байсан. Манай дүү Б.Ану-Эрдэнэ урд талын суудал дээр сууж явсан. Өвөө машин жолоодож явсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай өвөө эмээ тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд эмч ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

-Гэрч Ү.Хишгээгийн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлд нөхөр Л.Ганхүү, ач охидууд болох Б.Амин-Эрдэнэ, Б.Ану-Эрдэнэ нарын хамт явж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын хажуу талд осолд орсон. Тухайн үед арын суудал дээр унтаж явж байсан болохоор тухайн болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан осолд орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

-Шүүгдэгч Л.Ганхүүгийн гэрчээр өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлд эхнэр Ү.Хишгээ, ач охидууд болох Б.Амин-Эрдэнэ, Б.Ану-Эрдэнэ нарын хамт ярьж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газар руу орж хоол идэхгээд эргэдэг уулзвар дээр дохио өгч эргэтэл өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Тухайн үед миний урд талд том машин яваад байсан. Тэгээд би зүүн гар тал руугаа дохио өгч эргээд эсрэг урсгалд орсон байхад өөдөөс машин мөргөсөн. Би болон тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс бүгдээ гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Бид нар бүгдээрээ шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед Улаанбаатар хот орж ирээд ач охидууд болох Б.Амин-Эрдэнэ, Б.Ану-Эрдэнэ нарыг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй байна гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

-2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/10 дугаартай “...1. 73-40 УАУ улсын дугаартай Тоёотай камри маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалт “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш... эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Гэснийг зөрсөн байна. 2. 14-12 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Очирбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчсөн байна. Энэ зөрчил нь ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлнэ. 3.73-40 УАУ улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Гнь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хэрэг болсон байна. 4.Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 5.Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 54 дугаартай “...Т.Бын биед бүсэлхийн L1-ийн баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шилбэ, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70 тал/,

-“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №33360 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-81 тал/,

-Шүүгдэгч Л.Ганхүүгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын салдаг уулзвар дээр 73-40 УАУ улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж байгаад 14-12 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Т.Бын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 95 тал/ зэрэг болон шүүгдэгч Л.Ганхүүгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Гнь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Урьхан” зоогийн газрын хажууд Тоёота камри маркийн 73-40 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт зүүн гар тийш... эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Т.Очирбатын жолоодож явсан Тоёота Рав-4 маркийн 14-12 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч,бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Мөнхбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/ гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.Ганхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Л.Ганхүүгийн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт зүүн гар тийш... эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцож буй үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогч Т.Бын биед хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч Л.Ганхүүгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бын биед хүндэвтэр хохирол гэсэн хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

Мөн шүүгдэгч Л.Гнь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Л.Ганхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.Бын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Цэрэнтогтох нь: “Шүүгдэгч Л.Ганхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

            Шүүгдэгч Л.Гнь “....хувиараа барилгын ажил хийдэг. Улирлын чанартай ажил учраас одоо л ажил эхлэх гэж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Л.Ганхүүгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Л.Гнь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэм буруугийн талаар маргаагүй ажил үүргийн онцлогоос шалтгаалан аймаг орон нутагт ажиллах шаардлага гарах тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзсэн.

 

            Харин шүүгдэгч Л.Ганхүүд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө иэлрийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

  

Шүүгдэгч Л.Ганхүүгийн ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Ганхүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бын биед L1-ийн баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шилбэ, баруун өвдгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б нь “ эд хөрөнгийн хохиролд 8.006.000 төгрөг, эмчилгээний зардал болон бусад зардал болох бариа хийлгэсний 350.000 төгрөг, бүсний хамгаалалтын 170.000 төгрөг машины зогсоолд тавьсан төлбөр, үнэлгээ хийлгэсэн 350.000 төгрөг нийт 10.107.000 төгрөгийн нэхэмжиллын шаардлага гаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан эд хөрөнгийн хохирлын 8.006.000 төгрөгийн, эрүүл мэнд болон бусад хохирлын 1.231.000 төгрөг буюу нийт 9.231.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ганхүүгээс гаргуулж, хохирогч Т.Б олгож, хохирогч Т.Б нь үлдэх 870.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

            Шүүгдэгч Л.Гнь хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж зааснаар шүүгдэгч Л.Ганхүүд хохирогч Т.Бад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2334000860100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Гнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Л.Гг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        1. Шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Гд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        1. Шүүгдэгч Л.Гд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар хохирогч Т.Бад нь 9.237.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ганхүүгээс гаргуулж, хохирогч Т.Б нь үлдэх 876.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Ганхүүд хохирогч Т.Бад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг болгосугай.

 

7. Эрүүгийн 2334000860100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Ганхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА